Wednesday, March 31, 2010

Элэг хүний биеийг "Эмээ өвөө шиг асардаг"

Элэг хүний биеийг "Эмээ өвөө шиг асардаг"
Хүний биеийн дотоод эрхтний бүтцийг Леонорда Де Ванчи зурж,таниулсан.
Зураг.
Эмч,эрдэмтэд өчнөөн олон нээлт,судлагаа хийж, хүнийг эрүүл байлгах, хөгшрүүлэхгүй,150 наслуулах гээд чадаагүй л байна.Та бүхэнд одоо би элэгний тухай маш энгийн, хялбаршуулан тайлбар өгье.
Хүн төрөөд шилжилтийн насанд хүртэл Элэг бага насны хүүхэд асарч байгаа "Эмээ,өвөө".
Шилжилтийн насанд хүний цусан "Гармон" дотоод шүүрлийн дайврууд ихсэж элэгний шинэ үйл ажилагаа эхлэнэ."Эмээ,өвөө халууцаад хувцасаа тайлахтай адил"
Энэ үед элэгний үйл ажилагаа ихсэнэ.Хүний хоол боловруулах эрхтнээс хуримтлуулсан шим тэжээл бүхий цусыг элэг "Үүдэвч" венийн судсаар хүлээн авч,хүний бие мах бодид хэрэгтэй шим тэжээлийг бэлдэн,тунг тааруулж цэвэр,тэжээл бүхий цусаа эргэлтэнд оруулж, бидний, баяр баясгалан,урамыг сэргээж,эрч хүчийг өгдөг."Хүүхдүүд ач зээгээ магтан,тоглуулах эмээ өвөө"-тэй адил.
Энэ эрч хүч энергийг бид өөрсдөө зөв хэрэглэхгүйд учир байна.
-Хоол,нойрны дэглэм барихгүй,хорт зуршилд нэвчин биеэ муутгана.
-Өвчин үүсгэгч нян халдварыг өөрийн хайрамжгүйгээс юмуу орчин тойрноос хүртэнэ. Үүний улмаас элэг биохими, энзим, цусыг цэвэрлэх,шингэлэх, ионжуулах, гармоныг зохицуулах, уурагжуулах,хавдарын эсийг"Концергены факторуудыг" устгах, үйл ажилгаа ихсэж өдөр шөнө амралтгүй ажиллаж эхлэдэг."Эмээ өвөө борив бохьс хийх биш"
Элэгний энэ эх ачаалалд элэгний эсүүд өмөрч гэмтэж эхлэдэг.
Хүний хоолны найрлаганд амин дэм"витамины" дутагдлаас элэгний эс нөхөн төлжилт муу байдаг."Эмээ өвөөгийн цай холдлоо"
Хүний сэтгэхүйн байдал элгэний үйл ажилгаатай шууд хамааралтай.
-Хүний баяр баясгалан сэтгэлийн хөөрлөөр үүссэн дайврууд,цусаар дамжин элгэнд очиход элэгний эд эс сэргэн маш хурдан богино хугцаанд нөхөн төлжинө."Эмээ өвөө хөл нь газар хүрэхгүй".
-Хүний уй гашуу,гомдол гунирхал,өс хөнзөнгийн үед ялгарсан дайвар маш хоруу чанартай тул элгэнд очихдоо элэгний үйл ажилгааг маш хүчтэй сулруулдаг байна."Өвөө эмээ хэвтэрт орохтой адил"
Элэг өөрт дутагдсан эрдэс минериаль,амин дэм бүхий хоол ундыг эрэлхийрсэнээс хүн ямарваа нэгэн жимс,чихэр,амттанг эрэлхийлж олж идэхийг эрхэмлэнэ.
Сэрүү орсон үед элэгийг гэмтээгч вирус жимс,амтат хоол хүнсэнд тэжээгдэн байдгийг анхаарах хэрэгтэй.
Элэгний эд эсийг гэмтээж үрэвсүүлдэг вирусийг А.В.С гэж ангилдаг.
А.В вирусын төрлүүд халдварын замаар,амьсгал,хоололтын,биеийн эсэргүүцэл сулрах үед гарна.
С.төрлийн вирус механик халварын замаар,Тариа зүүний, шивээсний, гэмтлийн, түлэгдлийн, шүдний эмчилгээний,хорт зуршлын гэх мэт шалтгууд хамаарна.
Элэгний өвчлөлийн шалтгаан хоолны орц,тамхи,архинаас шалтгаална.
Элэгний үйл ажилгаа сулархад хүн амархан ядарч,нойрмог,унтах ихэсдэг.Буйл цусархаг,гарын алганы өнгө улаан байдаг.
Элэгний өвчлөлийн үед дээрхи шинжүүд байнга илэрхээс гадна,хүн гундуу доройтолд ороод байдаг.
Элэгний өвчнийг оношлох доо бүхий шинжилгээний хариуг харьцуулан байж оношлоно.
үүнд:Цусны морфлого,Уургын,Ионограмм,Ензимын,Биохимийн,Гармоны,Цус бүлэгнэлт, тундасжих урвалын,Маркерын шинжилгээнүүд хийлгэнэ.
Элэгний эмчилгээ: Гол эмчилгээ инээд,баяр баясгалан.Сэтгэлийн тэнхээ.Хоолны дэглэм.
Элэгний эс маш хурдан төлжих чадвартай.Амин дэмээр,Уламжлалт эмнэлгийн эмээр, хэвтрийн дэглэм,хордлого тайлах шингэн дуслаар элэгний эд эсийг сэргээх эм, антибиотектэй хавсран найрлага бүхий эмчилгээг явуулдаг.
Элэгний хатуурал,хавдар эмчилгээг зөв сайтар явуулахад,элэгний гэмтэж эхэлж байгаа эд эс нөхөн төлжиж,гэмтсэн хатуурсан,хавдартай хэсгээ хуяглан хатуу бүрхүүл үүсгэн тусгаарлаж,элэг дутмагшилын шинжэнд оруулах байх эмчилгээ бий.
Сэргэлэн цовоо,сэтгэлийн тэнхээ,баяр баясгалантай байснаар элэг эрүүл байна.
Мэдрэлдэх,уур уцаар,гутрангуй байх элгийг хордуулах хар тамхи болно.
Эрүүл элэг хүний зориг хийморыг бадраагч, хурд, хүч, урам хайрлагч "Эмээ,Өвөө" болдогоор онцлоготой.

Friday, March 26, 2010

Ходоодны амсарын ивэрхий буюу гульгах."reflux"

Ходоодны амсарын ивэрхий гэдэг нь:Ходоод,12нуглаа гэдсний хэвийн бус ажилгаанаас, ходоодны булчин хэт агшиж, ходоодны амсар хэсэг өрцийг түрэн улаан хоолойн хэсэгт урван хүйдийлэхийг хэлнэ.

"зураг.1.Хоол боловсруулах эрхтний дээд хэсэг"
"зураг.2.Ходоодны амсарын ивэрхий"

Ходоодны амсарын ивэрхийн шинж:Ходоод базлаж,хөндүүрлэж өвдөнө. Хий огиулах,
хэхрүүлэх,ходоод хийлэгдэх,зүрхний цохилт гэнэт хурдсах,цээж гашуун оргиж,гэдэс
базлах,их ядарч тамирдуулна.

Ходоодны амсарын ивэрхий үүсэх шалтгаанууд:Элэг,цөс,нойр булчирхай,ходоодны
үрэвсэл,хорт зуршлууд,сэтгэл санааны тогтворгүй байдал,мэдрэлдэх,ажлын ачаалал,
халдварт өвчин,хордлого болох,нүдний өвчин,ходоодны хавдар, Хеликобактер,
эзинофилийн, Золлигэр-Еллисоны хам шинж,дотоод шүүрлийн дайвраас шалтгаална.

Ходоодны амсарын эмчилгээ:-Гастроэнтролог эмчээс зөвлөгөө авч хяналтанд байх
шаардлагатай.Энэ нь ходоодны ивэрхий үүсгэх учир шалтгааны эмчилгээ явуулах тус
дөхөм.
Эмчилгээний учир нь:- Ходоодны амсарын гялгар булчинг сулруулах ивэрхийг арилгах.
Ходоодны хүчил,цөс,нойр булчирхайн дайвруудыг саармагжуулна.

Европ эмнэлгийн практикт эмийн эмчилгээнд:Но-шпа, Сонтролок, Ренние, Гастростоп,
Демидрол,Кординал зэрэг эмийн бэлдмэлүүд байна.

Монгол Уламжлалт эмээр эмчилсэн бидний практикт:Задь5, Барагшин13, Нейровалин,Норов7 гэсэн эмнүүдийг хавсран уулгахад эмчилгээний үр дүн сайн байлаа.

Задь5:-Ходоодны ханыг цэвэрлэж,ходоод,зүрхний булчингийн ажилгааг жигдрүүлнэ.
Өглөө 8 цагт 3 үрлээр ууна.

Барагшин13:-Ходоод,элэг цөс,нойр булчирхайн,гэдсэний үрэвлийг арилгана.
Бага үд 11 цагт 3-5 үрлээр ууна.

Нейровален:-Хүнийг тайвшруулан сэргээх,даралт,зүрхний ажилгааг сайжруулах,дотоод
шүүрлийн дайврыг зохицуулна.
Үдээс хойш 15 цагт 2-3 үрэлийг ууна.

Норов7:-Биеийн эсэргүүцэл сайжруулах,цус шингэлэх,бактерын хоруу чанарыг саажуулна.
хор,шарыг тайлах,тайвруулах,нойрсуулах чадалтай.
Орой 19 цагт Борив,тойгны шөлөнд юмуу усанд буцалгаж уулгана.

Friday, March 19, 2010

Асуултын хариу Зөвлөмж

naraa :
2010-03-18 23:28
us salaalah,hagatah bolon unhad ymar zuil hereglewel tohiroh we

Зөвлөмж:Үс салаалах,унах.Үсны уг хуйх хагтахад шампунь-*Nezoral*
үсээ угаана.Монгол эм "Барагшун 9" 5үрлийн нухан багхан усанд уусгаад,
түүхий 1 ширхэг өндөгтэй зуураад толгойн хуйхандаа түрхээд 1 цаг болгоод угаагаарай.

erka :
2010-03-18 23:26
tanid ajilin amjilt husei eruul bied saruul uhaan orshino oo : bi 8honogin omno 4sar 7doloo honogtoi em uuj ,ur zulbuulsan odoogoor gerteen bga jiremselees hamgaalah (cpral ) tawij boloh boluu urid n torj baigaagui zowlogoo ogch tuchlaach

Зөвлөмж:Сайхан ерөөл байна.Спираль өөртөө таарах хэмжээтэйг,хүний биед харшил өгөхөөргүй сайныг олж тавиулж болно.Тэгэхдээ Умайн ханыг ЭХО д харуулж эмэгтэйчүүдийн этчээс зөвөлгөө авч байгаарай.Үр зулбуулсны дараа умайн ханын булчин соривжих талтай.

1.oyun :
2010-04-08 16:01
yunii umnu tand ajliin undur amjilt husie. Nadad neg asuult bna Minii duh zarimdaa shanaagaar yag usnii zahaar ih uvchtei bondgor ym garaad bhiin ene yuniih ve dotortoi holbootoi yu?
Зөвлөмж:
Баярлалаа сайхан ерөөл дэвшүүлжээ.Таны ажилд амжилт хүсье.
Дух,шанаа үсний уг хөлсний давслаг орчинд маш мэдрэг тул улайх,цэгэн тууралт гарах,үсний уг үрэвсэж бондгор зүйл гардаг.
Манайхан халуудаж гэж ярьдаг.
Харин үсэн дотор, хуйхан дотор өвчтэй хатуу зүйл гарах нь дэрэн дотор үүрлэх паразит орох, хатгасан хоруу чанараас болдог."Энэ үед дэр хөнжилөө салхинд хатаадаг"
Халуудах үсний угаар гарсан үрэвсэлт цэгүүдийг Барагшинтай,Панлипсинтэй тосон түрхлэгүүд хятадын 999 гэсэн тосон тгрхлэг сайн.Барагшинг түүхий өндөгтэй холж 1цаг маск хийнэ.
Хөлсөөр дамжин бие организмын хор гарах тул хөлсний давслаг шинжийг багасгахдаа цэвэр ус ихээр уух,биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй.

1.zulaa :
2010-04-11 15:58
Sain bna uu ta.Bi neg yum asuuh gesen yum aa. Minii otgon bainga hatdag. er ni baga bhaas l hatdag bsan bh.joohon bolhoor toodoggui bsan odoo bol klizm ch yumuu urgamliin senna geh met tsai l uuhgui bol garahgui. Todosgogchtoi rentgen hiilgehed urewseltei bna gesen bolowch oligtoi emchilgee hiilgeegui l bgaa. Ulamjlalt argaar buduun gedesnii urewsel otgon hataltiig emchilj boloh uu? Minii olgoi orchim baingiin owdolttei bas ayulhain door 2 tald yag huruu daram gazar darahad mash ih emzegleltei bdag.darahgui bol owddoggui l dee.

Зөвлөмж:
Өтгөн хатах бүдүүн гэдэснээс шалтгаална.Бүдүүн гэдэс исэлдэлтийн урвалж хүчтэй явуулж, бие,дотор эрхтнийг дулаацуулах,өтгөнийг хэлбэржүүлэн гаргадаг.
Бүдүүн гэдэсний S хэлбрийн цүлхэн хэсэгт улайж үрэвсэх,хананд байрлах хөхлөг үрэвсэх,мах ургах,зэрэг өөрчилөлтөөс гүрвэлзэх хөдөлгөөн сулрахад өтгөн гарах саатал үүсч, бүдүүн гэдэс байнга дүүрнэ.
Аюулхай доогуур бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг байралдаг.Аюулхайн дор 2 талд эмзэглэх өвдөлт бүдүүн гэдэсний дүүрэнг байгаа шинж юмаа.
Нарийн гэдэс,Бүдүүн гэдсэнд цутгах уулзварт олгой байрладаг.Тэнд цутгалан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд бүдүүн гэдэсний дүүрэнг саатуулж "Олгойн" хүүдийд даралт үүсгэн өвдөлт үүсгэнэ.
Уламжлалт эмнэлгийн эмээр эмчилж болно.
Өглөө 8 цагт Сожид усанд найруулж ууна.Өдөр 12 цагт Барагшин9 3 үрэл,15 цагт Гиван 9
Орой Сэмбрүү усаар даруулж ууна.Энэ эмнүүдийг 1сар уугаад завсарлана.3сарын дараа дахин 1сар эдгээр эмнүүдийг ууна.Энэ бүдүүн гэдсэний үндсэн эмчилгээ.
Үүнтэй хавсран бургуй "клизм" хийх, ургамалын гаралтай өөрт таардаг цайгаа ууж бай. Хятадын ургамалын гарагтай "FUNFAN LUHUI JIAONANG" гэдэг эмийг өдөрт 1 капсул ууна.Хүчтэй өтгөн хатахад өдөрт:-Өглөө,үдээс хойш 2 удаа ууна.
Үндсэн эмчилгээнд бие сайжирахаар өтгөн хатах зовиур арилна.

1.nergui :
2010-04-20 21:04
sain bna uu.tanii ene blog ih taalagdlaa.tand ajiliin amjilt husie.bi torood 3 sar bolj bgaa.huuhdee hohooroo hoollodog.tegsen minii hohnii suu tatraad neg taliin hoh ni buur suugui bolood,jijighen bolson.odoo nogoo hoh ni suu ni tatraal huuhdee arai l gej tsatgaj bna.hohondoo yaj suu oruulah uu.huuhdee ug ni 6 sar hurtel ni hohoor ni hoollomoor bna.tom huuhdee 6 sar hurtel nemegdel hool ogolgui hohuulj bsan.ta zovolgoo ognuu.bayrlalaa

Зөвлөмж:

"Эхийн сүү татрах"-Эх,хүний санаа зовоосон асуудал.
Сүү татрах,хөх зангирсан үед гол арга нь саах.Цахилгаан саалтуураар саах сайн.
Phillips компаны саалтуур олон үечилэлтэй саан саалтуур байдаг.
Гараар саах нь: Хөхний сүү ялгаруулах булчирхайд хэт цоциролт өгөөд сүү татрах шалтаг болно.
Хүүхэдээ хөхүүлсэнээс 1 цагийн дараа сүүгээ саагаад гүн хөлдөөгчид хийн хадгал.
Дараа нь халаагаад угжиж болно.
Эхийн хоололт:
-Сүүн бүтээгдэхүүн болон Өндөг.
-Мах
-Гурилан бүтээгдэхүүн болон Каша"манайхан шар будаа" хэрэглэдэг.
-Цэвэр ус байнга уух,бас жимсний цай,шингэрүүлсэн сок ууна.
Сүү оруулах,Hipp компаны цай уух хэрэгтэй.

Хориглох зүйл: Өтгөн кофе,хар цай,уурлаж сандарах

Танай хүүхэд мантайсан Томоо хүн болоорой.

1.saeaa :
2010-04-28 04:16
sain baina uu tand ajliin undur aljilt husieea ih saihan zuvulguunuud bnaa. iluu ihiig bichij bgarai bainga unshij oort heregteigee avah bolnoo amjilt husie tand. BAS HUUHDIIN OTGON HATALTIIN talaar zuvulguu ogooch nadad mash ih heregtei baina. huuhdiin otgon hatalt ehiin otgon hatalttai holbootoi baij bolohuu ene talaar zuvlunuu.

Зөвлөмж:
Хүүхэд төрсөнөөс хойш 2-3 хоноод баадаг онцлогтой хүүхэд байдаг.
Ер нь хүүхдийн өтгөн хатаад байдаг.3-4 хоногт баахгүй байвал багахан хэмжээний бургуй тавьж гаргах хэрэгтэй.Хаяа нэг бургуй хийгээд байхад бүдүүн гэдэсний ажилгаа жигдэрч зүгээр болно.Монголын аптект байдаг"ENEMA" 20 гэсэн багахан бургуй хүүхдийн өтгөн хаталтанд тустай.
Хүүхдийн өтгөн хаталт хоололттой голдуу холбоотой.Эхийн сүүний уураглаг чанараас өтгөн хаталт үүсч болно.
Хөхүүл биш бол эхийн өтгөн хаталт,хүүхдийн өтгөн хаталттай хамааралгүй.

Tuesday, March 9, 2010

Өвдөлт болон хийн судал

Өвдөлт Хийн Судал."ӨХС"

Хүний биеийн анатомын бүтцэд тодорхой бус, харуулсан нь Өвдөлт,Хийн Судлууд байдаг."ӨХС"гэж хураангуйлан тэмдэглье.
Энэ судлууд өвчин үүсэх,учир шалтгаан болдог онцлоготой.
ӨХСудлууд:-Хүний бие эрхтний бүхий л амьсгал,мэдрэлийн урвалж,бодисын солилцоо,дотоод шүүрлийн болон тунгалагын булчирхайнууд,биеийн енерги, кенезийн,соронзон орон, цахилгаан цэнгийн үүсгэвэр зэрэгт оролцож физиолог, патфизиолог, химийн,физколоид,органик химийн урвалжийг идвэхжүүлдэгээрээ чухал үүрэгтэй.
ӨХСудлууд: бүх биеийн нүх сүв,эд эсийн,мэдрэлийн неорон,нефрон, артер,вений судаснууд,барорецепторууд,булчирхайн ханаар байрлаж,нэвчих солилцоог явуулдаг.
ӨХСудлууд: хүний биед хийн,осмодаралтын,урвал-каталозаторын,амьсгал шим,тэжээл,амин дэмийн,дотоод шүүрлийн хүчин зүйлийн, соронзон орны хуримтлал үүсгэдэг.
ӨХСудлууд:Арьсны уян хатан шинж чанар алдагдах,цусны эргэлтийн саатал,шөрмөсний хүйдийн хатуурал,дотоод эрхтнүүдийн судал,сувгийн саатал гарах,соривжилт,холвогч эд эсийн хатуурал зэрэг шалтгаанууд:
ӨХСудлуудийг 3 ангилахад хүргэж байна.
ӨХСудлууд:Мэдрлийн эс нейрон,дэндрит аксонуудийн хэтэрхий мэдрэг болсоны улмаас,цус өтгөрч,цусны эргэлт муудаж,"Хүйтэн хий" дүүрсэн ӨХС болно.Үүнийг"ХӨХС"гэж хураангуйлна.
ӨХСудалд:Хэт урвалжилт,дархлалын урвалж,хор,хийн,хүчлэгийн эцсийн ялгадсаас хавагналт үүсэхийг "Халуун хий"дүүрсэн ӨХС болно.Үүнийг "ХаӨХС"гэнэ.
ӨХСудалд:Хүйтэн,Халуун хийн хавсарсан,ээлжлэн харшсан,холимог урвалжийн дүүрсэн ӨХСудлыг Хавсарсан Өвдөлт,хийн судал "ХавӨХС"гэнэ. Б.Бат-Оргил

Нэг.Хүйтэн хийн өвдөл,хийн судалын хам шинж."ХӨХС"

ХӨХСудалын хам шинж хүний бие,мах бодийн ӨХС д хүний биеийн халуун 2-5 хэм буурхад үүсдэг.
Хүний бие гадаад орчин,агаарын даралт,халуун хүйтний мэдрэмж варорецепторууд хэт мэдрэмтгий болох нь ХӨХС бүрдүүлнэ.
ХӨХС үед арьсны ӨХСудалд хүйтэн хийн түгжирэл гаран,гар,хөл,дал,мөр,нурууны булчин зангирсан өвдөлт үүсгэнэ.Энэ өвдөлт цус өтгөрүүлж "когулограммд өөрчилөлт орно" эд,эсийн хаван үүсгэж,үе мөчний хөдөлгөөн сааруулдаг.Дотоод эрхтнүүдийн ӨХС хүйтэн хий шунах нь биеийн эсэргүүцэл сулруулж өвчин үүсэх шалтгаан болно.
ХӨХСудалын хам шинж:Дайвар булчирхайн дайварын,эцсийн бүтээгдэхүүний,ялгаралтийн систэмд өөрчилөлт оруулдаг.Үе холбоосын,холбогч эдүүдийн уян чанарыг алдагдуулан, соривжуулдаг.
ХӨХСудалын хам шинжийг Төрлөхийн болон Олдмол гэсэн 2 хэлбэртэй.
ХӨХСудалын Төрлөхийн хэлбэр:ӨХСудлийн эмгэг өөрчилөлт удамшилын гаралтай байдаг. Энэ ХӨХСудлын төрлөхийн хам шинж,Дауны өвчин,Полисахаридозын,Хавдрийн болон ДНК өөрчилөлтийн өвчнүүд,ревматизмын,Рино-Вэргэрийн, дархлал хомсдолийн өвчнүүдээр илэрдэг.
ХӨХСудалын Олдмол хам шинж:ӨХСудалд эмгэг өөрчилөлт ороогүй,эмгэг физиологийн урвалжаар илэрдэг.Гар,хөл чинрэх,жижиг үенүүд хавагнах,бүдүүн гэдсэний хэвийн үйл ажилгаа алдагдаж,улмаар бөөр,бөөрний дээд булчирхай,элэг,нойр булчирхайн, дэлүүний,үйл ажилгаа суларна.Дотоод шүүрэл царцмаг болсноор,цусны даралт хэлбэлзэх,хавагнах,бамбай,манжин,нойр булчирхайн хямралын шинж илэрдэг.
Ходоодны рефлюкс ихсэж,зүрхний хэм алдагдал гардаг.Лаборторын шинжилгээний параметрүүд хэвийн байх онцлоготой.
Хоёр.Халуун хийн өвдөлт,хийн судалын хам шинж."ХаӨХС"
ХаӨХСудалын хам шинж:Хүний бие,мах бодийн дотоод энзимнологийн урвалжаас үүссэн эцсийн бүтээгдэхүүн хоруу чанар ӨХСудалд хуримтлагдахад үүснэ.
ХаӨХСудалын хам шинжийг Анхдагч болон Олдмол гэж ангилна.
ХаӨХСудалын Анхдагч хам шинж:Хүн анх төрөхдөө эцэг,эхийн ХаӨХСудлын хам шинжийг авч төрдөг байна.Ийм хүн төрсөн цагаасаа эхлэн,цөс,нойр булчирхайн фирментүүд,уургийн идвэхжилт зэргээс шар,хар,хүрэндүү,саарал,хөхөвтөр арьсны пигментийн өөрчилөлт аван төрдөг байна.Тархины даралт,элэг,уушиг,зүрхний үйл ажилгаанд ихээхэн өөрчилөлт харагдахгүй.Эмгэг физиологийн шинж илэрдэг байна.ХаӨХСудалын Анхдагч хам шинжийн хүндэвтэр хэлбэр:Элэгний архаг өвчин,Ищенко-Кушинко,бөөрний дээд булчирхайн даралт,бамбайн булчирхайн дутагдал зэргээр илэрдэг.

Халуун хийн Өвдөлт,Хийн Судлын Олдмол хам шинж:Их хөлрөх,арьс загтнах,жижиг цэгэн тууралт гардаг.ӨХСудлаар дамжсан гистамин,хорт шүүрлийн урвалжаас арьсны янз бүрийн өвчний шинж тод илрэнэ.Мэдрэлийн аксон,дендридийн хэт мэдрэг болсоноос нейродерматит" арьсны үрэл,аллергийн шинж гарч,элэг дэлүүний идвэхжлээс арьс шарлах,сааралтах,харлах,зэрэг шинж илрэнэ.
Элэгний хурц,архаг үрэвсэл,гэдсэний халдварууд,нойр булчирхайн үрэвсэл,ходоодны шархлаа зэрэг өвчний эхлэлүүд ХаӨХСудлийн Олдмол шинжээс эхлэдэг.
ӨХСудалд гистамин, дайварын хоруу чанар ихссэнээс хүнийг уур уцаартай болгож,даамжирсаар "Психопат"сэтгэцийн өөрчилөлтөнд оруулдаг.Төрөлтийн дараах үед Халуун хийн даамжралаас "шизофрин" галзуурлын шинж өгдөг.
Халуун хийн судлын үед нойрмог унтамхай байдал давамгайлдаг.Уламжлалт Анагаах ухаанд
энэ хам шинжийг Хий,шар,бадгана гэдэгт хамруулдаг.
3.Хавсарсан хийн Өвдөлт,Хийн судал."ХавӨХС"
Хүний насны онцлоготой холбоотой гардаг хам шинж.Халуун болон Хүйтэн хийн хам шинж ээлжлэн илэрдэг.Шаналгаа ихтэй тодорхой бус,цаг агаарын өөрчилөлт биед хүчтэй нөлөө үүсгэдэг шинж.Энэ хам шинжийн үед эмчилгээний үр дүн сайн байдаг.Эмчилүүлэх хүртэл шаналгаа бүдэгдүү байдгаас эмчилгээнд хүн хамрагдахгүй байдаг.
Халуун хий даватгайлсан ХавӨХС үед хүний шаналгаа хурдан намдаж,сэдрэлт өгсөөр,төгс халуун,хүйтэн хийн аль нэгэн судалын хам шинжинд шилжинэ.
ХавӨХСудлын үеийн хам шинжийн илрэл нь:Ханиах,хоолой үрэвсэх,уушигний багтраа,хаврига хоорондийн мэдрэлийн үрэвсэл,булчин шөрмөсний эрдсийн солилцоо алдагдах,"гипокалиемия"цусны кали багадах,булчин шөрмөс татах,нурууны булчин зангирах,шилбэний яс янгинах,чих шуугих,нойргүйдэл,ходоод цанхайх,зүрх дэлсэх,хий огиулах,хэхрэх шинжүүд,хүзүүний 2 тал шилний хонхорт байрлах"tionzhu"цэгээс өрц,чихний том мэдрэлийн уг байдгаас шалтгаалан дээрхи хам шинжүүд илэрдэг.
Биеээс ялгарах дайврын хэмжээ багссанаас хавсарсан хийн судлын хам шинж тод илэрдэг,гэхдээ дайврын дутуу ялгаралтаас үүссэн угаарлаг хий,ӨХСудлаар дэгдэн гадагшилахад,биеээс элдэв үнэр гаргах,ӨХСудалд дайврын угаарлаг хийн саатлаас зан төрхийн өөрчилөлт гардаг.45-65 насанд илүү тодордог.Дайврын хэт хямралаас ӨХСудал тагларч тархинд нөлөөлснөөс "Зөнөг" буюу биеээ авч явах хяналтийн систем алдагдахад хүрч ХавӨХСудлын хам шинжийн хүндэрсэн хэлбэрт орно.Хүний нас ахих тусам дайврын хоруу чанар гадагшилж,дархлалын систем нялхарч,хүүхдийн адил болох тул,эмчилгээнд шаналгаа амархан арилдаг.Ном их уншиж,байнгын оюуны хөдөлмөр эрхлэгч нарт "Зөнөгийн" шинж илрэхгүй урт наслах үндэс болно.
Тамхи,архи,хорт зуршлууд,химийн хоруу чанарууд ӨХСудалд хүчтэй урвалж өгч эд,эс мэдрэлийн урвалжийг сааруулж "ЭОФОРИЯ"тархины эд эсийг хордуулснаас тархины үйл ажилгаа эмх замбраагүй байдалд орно.

-Халуун хий давамгайлсан ХавӨХСудлын хам шинжийн үед:Хүний биеийн дархлал хүчтэй хэлбэлздэг.Өвдөлт-нэг хэвийн тодорхой бус өвдөлт,бүх бие,эрхтэн өвдөлт мэдрэнэ.Хүний идвэхи,енергийг маш их бууруулж,өвчингүй өвдөлт хүнийг гутрангуй байдал оруулдаг.Энэ байдал даамжирч"Депрессия" болох эхний шат болно.
Энэ үеийн эмчилгээний гол баримтлал"Хануур".ХавӨХСудлаас хоруу чанарын угаар, хийг гаргаснаар,шаналгаа багсана.Эмчилгээний аргуудыг ӨХСудлын эмчилгээ бүлэгт өгүүлнэ.

-Хүйтэн хий давамгайлсан ХавӨХСудлын хам шинж: Даарах-ӨХСудлууд цочир агшилт өгсөнөөс бүх биеийн мэдрэхүй ихсэж,хавагнаж,жихүүдэс төрдөг.Нөмөрсөн хөнжил ширүүдэж,бүхий л арьс хөндүүрлэнэ.Термо-варорецепторын үйл ажилгаа суларч,тэнэмэл 10 дугаар мэдрэлийн ачаалал ихссэнээс бөөрний дээд булчирхай царцмал байдалд орсноос энэ хам шинж үүсдэг.

Онцлого нь:Баруун талын бөөрний дээд булчирхайн суваг венийн гол судастай холбоотой байдгаас,дайврын хямрал болоход"Венастаз"вений судасны өрөгсөл болдог.Зүүн талын бөөрний дээд булчирхайн суваг гол артерийн судсанд дайвраа шахах тул даралт тогтворгүй болгож,хоёр хөл хавагнах,гэнэт таргалана.Бүх бие хавагнах, хэвтэхэд бүх биеээр тархаж,босоод явах үед хоёр хөлд буудгаар,онцлоготой.
Гол эмчилгээ Бумба байдаг.Нурууны гол булчинг дагуулан,дал мөрнөөс ахар сүүл хүртэл тавихад,ӨХСудлын ажилгаа идвэхжиж,бөөрний дээд булчирхайн эргэж хэвийн байдалд орно.Хавсар эмчилгээ хойно хамруулсан байгаа.
ХавӨХСудлын бүдэг хам шинж:Даралт бага,толгой эргэх-нойрбулчирхайн глюкозын хэмжээ 5 хувиас багссанаас болдог.Мэдрэлийн ядаргаа болж,"невростения,ангионевроз"гар хөл үргэлж хүйтэн хөлрөх,хүч тамир алдагдаж,хөдлөхөөс дургүй болно.Халуун цай кофе,шөл уух,өвчнөө дэлгэрэнгүй ярих үед өнчин тархи"Гифофизийн"организмын зохицуулах төв сайтар ажилссанаар,биед сайжрал илэрдэг.
ХавӨХСудлын хурц илрэл нь:-Гэнэт муужрал өгөх,цээж даагдахгүй болох,толгойны хүчтэй өвдөлт өгдөг.Энэ нь зүрхний мэдрэлжүүлэлт"Пучка Гейсийн" түр булчингийн саатлаас
үе үе зүрх хүчтэй хатгадаг.
Цусны өтгөрөл ихссэнээс зүрх дэлсэх, түргэн цохилдог.Энэ үед хүн уур уцаар ихсэж,адгуу болдог.
ӨХСудлын хам шинжүүдийг өвчины шинжээс ялгаатай.Өвчлөлийн суурь дэвсгэр бүрэлдэх эхний шат юмаа.Эмчилгээний үр дүн сайтай.

Өвдөлт,Хийн Судлын хам шинжийн эмчилгээ.
Үндсэн эмчилгээ:-Зүү,төөнүүр,хануур,эмийн эмчилгээ орно.
Туслах эмчилгээ:-Иллэг,банк,хатгалт,шивүүр,тосон түрхлэг,жин,зөгийн бал,бусад эмчилгээ орно.

Зүү-Эмчилгээг ӨХСудлын хам шинжийн үед явуулахдаа,бөөрний сувгаар дагуулан хийнэ.Өвдөлт хийн судлын байрлалтаас хамаарч,зүү хатгах жороо сонгоно.
Зүүний үйлчилгээнд-бүх бие илааширч,гар хөл халуун оргих,хаван арилж,өвдөлт намдаж эхэлдэг.Зүүг хатгасан газарт маш хүчтэй-химийн,мэдрэмжийн,энзимнологийн урвалж явагдаж мэдрэлийн эс нейрон,аксонуудын цэнгүүн болдог.
Бумба-нурууны булчин дагуулан хүзүүний 7р нугламаас ахар сүүл хүртэл, эгнүүлэн тавихад нурууны нуглам бүрээс салаалан нугаснаас гарч байгаа мэдрэлийн угтай давхцдаг.Өвдөлт үрэслийн байдлаас бумба хэрэглэх заалт байдгийг анхаар.
Бумбаны үйлчилгээ нь: ӨХСудлууд онгойж,эд эсийн амьсгал тэжээлд дутмаг оролцсон,цусны эд,эсийн,уургийн,энзимийн,гормоны,биохимийн,ионжуулалтийн эцсийн бүтээгдэхүүний хор шарыг арьсны ӨХСудлаар сорон гаргадаг.Бумбаны толбо хар хүрэн байх нь өвдөлт,үрэвсэлт их байгааг харуулна.Захын мэдрэл,цусны эргэлт сайжирч, хуян хий арилах,архаг өвчнийг сэдрээж эмчилгээг түргэсгэнэ.
Төөнүүр-Зүүний жорын"рецерторын" байрлалд төөнөхөөс гадна үрэвсэлтэй газар бүрт төөнө хийнэ.
Төөнүүрийн үйлчилгээ:-Халуун элч ӨХСудлаар дамжин яс,чөмөгийг дулаацуулж чадах дулааныг бие мах бодийн аль ч эрхтэнд хүргэж болдог эмчилгээний шилмэл арга гэж болно.Төөнүүр хийх үед бүх биеийн ӨХСудал онгойн,бодсын солилцоог хурдасгаж,тайвшрал үүсгэж,цус шингэрэх,бактерийн хоруу чанарыг устгана."Моноцит,лейкоцит,лимфоцит"бие организмын хуягт баатруудыг сэргээж,бактер,вирусийг устгуулна.
Хануур-Өвчтэй,үрэвсэлтэй хавантай,хэсэгт гүн хатгаж,ӨХСудалд байгаа цусний бүлэн хорийг чөлөөлөх арга.Цусны бүлэгнэлтийн үзүүлэлт"коагулаграмм"шинжилгээг хийсний дараа хийдэг.Хатгалт,шивэх аргыг ханах аргаас өөр.
Хатгалт захийн мэдрэлийг цочироох хорыг гаргаснаар,цусны эргэлтийг сайжруулах арга.
Шивэлт-Нэг болон багц зүүгээр,экзем,хайрст үлд,арьсны тууралт,үрэвсэлт толбыг олон дахин хөнгөхөн цохиж,бактерын хорыг гаргаж эмчилэх арга.