Saturday, October 23, 2010

Охидийн 12-15 нас "Хүрч болохгүй цэцгийн цоморлог"

Охидийн 12-15 нас "Хүрч болохгүй цэцгийн цоморлог"

Охидийн 12-15 нас өндгөн эс боловсорч,умайн ажилалгаа жигдрэх,биеийн өсөлт,цог золбоо,ухаалаг,ажилсаг,энэрэнгүй,аз жаргалыг бүрдүүлдэг нас.

Энэ насны охидууд биеийн өсөлт мэдэгдэхүйц томорч,ээж,аав,эмээ,өвөөгөөсөө эхлэн, багш найз нөхөд,гээд хайрлах энэрэнгүй их хайрын ундрага,ухаалага,ажилсаг,хүн чанарын дээжсийг бүрдүүлж эхэлдэг.
Энэ нь өндгөн эсийн бий болох үйл ажилгаатай болон дотоод шүүрлийн булчирхайтай ялгаралтай холбоотой торгон мэдрэмж бүхий насны онцлого.
Энэ насны охидийн биеийн өсөлт,цогц бүрдэлт,цайлган хайлган сэтгэл,цог золбоо, ухаалга байдал:"Ертөнцийн бурангуй" ёсны золиос болсоор ирсэн,болсоор байгаа нь дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалагч нарын тэргүүн зорилт болдог.
Энэ насны гүн ширэнгэнд амьдарч байгаа охидууд,онгон хальсаа багжаар цоолуулан богтлогдож,нэгэн газар хүзүүндээ төмөр цагирагаар дөнгөлүүлж шархалсан түлэгдсэн, загтанасан хүзүүгээ маажина.
Дэлхийн өнцөг бүрт мунаг,мунхаг улсын гар дамжин зарагдаж, хүчиндүүлж, зодуулж, боолчлогдож,хүнийг энэрэх гэсэн цагаахан сэтгэлрүүгээ ус цацуулж,баярлаж,хөөрөн баяссан,тоглосоны шанд зодуур амсаж,их спортод амжилт олоогүйн төлөө сэтгэл санаа алдарч,загвар,фото моделийн ертөнцийн тоглоом тохуу болж,буруу ажилгаатай эцэг, эхийн,сурган хүмүүжүүлэгч,шашин шүтлэгтний ёс үйлийн золиос хүртэл болж энэ насны охидуудийн эрч,хүч урам,зориг,ухаалаг,ажилсаг, байгалиас заяагдсан унаган төрөх,хүнлэг чанар,суралцах эрмэлзэл нэгэн хоромын дотор тас огтлогддог байна.
Тийм учраас энэ насны охидуудтай эцэг эх,салж саринахгүй,хамтдаа энхийг эрхэмлэн байж,"Хүрч болохгүй цэцгийн цоморлог" шиг байлгах хэрэгтэй.

Охидийн энэ нас:
-Ухаан биеэ авч явах чадвар,ухааны ундрага,ажилсаг байдал,уран гартан,энэрэнгүй хүнлэг,чанарыг бүрдүүлдэг.

Харин эцэг эх:
-Энэ насны охидийг дэргэдээ байлгаж,суралцах боломжийг бүрэн хангах,
-Охидийн эмчээс үргэлж зөвлөлгөө авч,тэндий эрүүл мэндийг анхаарч, эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахгүй бол энэ насны охидууд өвчин эмгэгт нэрвэгдэх,дархлааг сулруулсан дайврын ялгадас их байдгийг анхаарах хэрэгтэй.
-Энэ насны охидийг зөнгөөр нь байлгахад,элдэв муу үйлд уруу татагдахгүй ухаалгаар өөрийн биеэ аваад явах хүчтэй "Гормон" дайврын бүрдэл цусанд хурсан байдаг.
Хэрвээ энэ насны охидийг эмзэглүүлэх,дур сонирхолыг бурууд чиглүүлэх, гомдол тунирхал, сэтгэцийн цочиролын үед дайврын бүрдэл хоруу чанарт шилжиж,насан туршдаа өсөрхөлийн дайврын сан болж цусанд хадаглагдах аюултай.
Охидын 12-15 нас "Хөндөж болохгүй цэцгийн цоморлог" юм

Friday, October 15, 2010

Цөсний чулуу "Сонор соргог" зүйл

Цөсний чулуу "Сонор соргог" зүйл.
-Та цөсний чулуутай болжээ.
-Юу?.Хаанаасаа чулуу гараад ирдэг байна?.Энэ одоо яах бол.Томуу бага уу?
Ганц уу? Олон байна уу?.
-Та мэс заслын эмч дээр очоорой.
ЭХО буюу УСГ хардаг эмчийн өрөөнд өдөр тутам болдог яриа.
Цөсний чулуутай хүн,тааралдсан танил хүн болгондоо сонордуулна.Олон янзийн хариулт сонсоно.Зарим марзан алианууд наад чулуу чинь "Эрднийн чулуу" байсан бол чи баяжихнээ гээд инээлдэнэ.
Цорийн ганц эмчилгээ"Хагалгаа хийлгэх" энэ ч тоглоом биш.Яах вэ? гэсэн асуулт....

Цөсний чулууний үүсэх шалтаг олон янз байдаг.
-Цөсний хэт өтгөрөлт тундасжилтаас,
-Элэгний цөс ялгаруулах урвалжийн өөрчилөлтөөс,
-12 нуглаа гэдсэнд ордог цөсний "Рефлюкс"эргэн буцах эмгэг урсгал,
-Цөсний найрлаганд байгаа давсаны хүчлийн саармагжилтаас,
-Элгэнд шүүгдсэн эрдэсийн найрлагаас,
-Цөсний хүүдийн үрэвсэл,нугралт,
-Хүний хөдөлгөөний хязгаарлалтаас зэрэг олон янзийн шалтгаан байдаг.

Цөсний чулуу үүссэн байдлаасаа хамаарч,чулууны том бага өнгө,найрлага харилцан адилгүй:-Цөсний урсгалаар өнхөрч үрэлдүүлдэг болохоор өөгүй гөлгөр үрэл болдог.
Чулууний хэмжээ цөсний хүйдийн агшилт,суналтаас хамаарна.Цөсний хүйдийн үргэлж сулхан жигд агшилт чулууг томруулдаг,харин давсний хүчилийн талстжуулалт олон жижиг чулуу үүсгэдэг.Жижиг чулуу гэнэт хатуурсан эрдэс учираас томордоггүй голчоороо 1мм
хүрэхгүй тул,цөсний суваг бөглөдөг аюултай.Цөсний хана зузаарах, үрэвсэх үед,цөсний чулуу нухалт өгөх,цөсний түгжрээ үүсгэх,аюултай.Иймд мэс ажилбар шаардлагатай.
Цөөн тохиолдолд чулууны эрдсийн найрлагаас хамаарч эмний хүчээр чулууг хайлуулдаг.
Бидний практикт хятадын ургамалын гаралтай Лидан фашин.
Монгол тан:"Хайлуулагч" тан,гиван,манагчимбуу,дамнаанжуг,сэрдог зэрэг эмнүүдээр эмчилж байна.
Бидний эмчилгээ цөсийг өтгөрүүлэхгүй байх,элэг,цөсний үрэвсэл эмчлэх,дахин чулуу үүсэх ургацыг саажуулах,чулууг хайлуулах,зорилгоор хийгддэг.
Цөсний чулууний мэс ажилбар тухайн мэс засалчийн дадлаас хамаарч,хагалгааг ямар аргаар хийх нь төлөвлөгдөнө.Энэ "Лапарскопийн"дуран дэлгэцийн тусламжаар хагалгааг хийх,хэвлийг нээн хагалгааг хийх.Тэгэхдээ чулууний байрлал,цөсний,элэгний үрэвсэлт байдлаас шалтгаална.Чулуу цөсний сувагт орсон,түгжрэлийн байдлаас шалтгаалан цөсний суваг 12 нуглаа гэдэсний хооронд холбон суваг гаргах хагалгааг хийдэг.
"Билидегстивный анастомоз".
Цөсний чулуутай хүний өөрийн сахих дэг алдагдсанаас чулуу олшрох томрох элэг цөсний үрэвсэл ихсэх,гэнэтийн түгжирэл шарлалт үүснэ.
Баримтлах дэг журам:
-Хорт зуршилаас салах.Архи цусанд сахар болон таргалалт үүсгэнэ.Тамхи цус,цөс өтгөрүүлж судас болон цөсний хүйдийн хана,элэгний хатуурал үүсгэнэ.
-Өөх,тостой хоол багасгах,амин хүчлүүдээс үүссэн холестрол болон тэдний нийлэг урвалж,артерийн судас бөглөх,элгэнд цөсний түгжрэл үүсгэх,шалтаг болно.
-Хөдөлгөөнийг эрхэмлэх,тусгайлан тохирсон дасгал Иогийн дасгал хийх хэрэгтэй
-Тогтмол ургамалын гаралтай цай, эм тан ууж байх,өтгөн хатахгүй байлгах
-Байнга эмчийн хяналтанд байж ЭХО д харуулж байх хэрэгтэй.