Friday, November 12, 2010

Өндгөвч "Эмэгтэй хүний аз жаргалын түлхүүр"

Өндгөвч "Эмэгтэй хүний аз жаргалын түлхүүр"

Өндгөвч:-Умайн баруун,зүүн далавчинд байрладаг.Насанд хүрсэн хүний өндгөвч 5-8 гр
2.5-5см урт,1.5-3 см өргөнтэй.
Ээлжлэн ажиллах үечлэлтэй хос булчирхай,хэвлийн гол судсаар тэжээгдэж,төв мэдрэлийн систем,эрхтэн зохицуулгын төв "Гифофиз" тэй хамтран ажилсанаар эмэгтэй хүний аз жаргалын түлхүүр болдог.

Эмэгтэй хүн болгонд өөр өөрийн хэв маягийг бүрдүүлж, сониуч,амьдралын төлөө тэмцэх,эх болох,төрөлт болгондоо нялхарч, уян зөөлөн хэрсүү чанарыг бий болгох чадалтай "стройдийн" дайвруудыг цусанд оруулдаг байна.

Өндгөвч "Өндгөн эс" боловсруулан умайн саварт атгуулдаг.

Өндгөвч нэг өндгөн эсийг 15-17 долоо хоногт боловсруулдаг.
Өндгөвч зав чөлөө багатай ажилдагч хэдэн сая өндгөн эс боловсорч чаддаггүй байна.

Өндгөн эсийн анхний бүрдэл:

"Амеоб" хэлбэртэй "гоноцит" эсүүд "гликоген"сахар,идвэхжсэн "фосфаз" агуулсан байдаг.
Цаашид бүрэн боловсорсон уураг бүхий шар биет,23 хоромсомыг агуулсан өндөг эс 15-20мм
байдаг.

Өндгөвч:-Өндгөн эс бүрэн боловсруулан умайн саварт өгөхийн өмнө умайн дотор ханыг өндгөн эсийг өлгийдөн авах эхэс болгон,улмаар умайн хүзүүвчийг хүчтэй сорогч болгон бэлдүүлдэг.
Энэ үед эмэгтэйн зан айлийг өөрчлөн,биенээс гоо сайхан үнэртэнг ялгаруулан, баяр, баясгаланг бүрдүүлдэг.

Үр тогтолт болсоны дараа эхийн цусанд хүүхэд хооллох,амьсгалах нөхцлийг нэн даруй бүрдүүлж өгдөг.Эхийн хэвлий дэхь урагийн амьсгалд ихээхэн хэмжээний "гемоглобин" цусний улаан бөөм шаардагдах тул,жирэмсэн үед цус багадалт,хордлого гардаг байна.

Хэрвээ үр тогтолт явагдаагүй бол умайн дотор ханын эхэсийг хуулж,"минестурац" сарын хир болгон гадагшлуулдаг.
Энэ үед умайн ханын хууралт цочирлоос ихээхэн "Өвдөлт" базлалт өгөх,"РН-5.5"хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж,бэлгийн уруул хорсох, загтнах, цагаан юм гарах, цусний эгшссэн үнэр гаргадаг байна.
Өндгөвч "прогестрон" дайвар цусанд ихсгэж, эмэгтэйд сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэж, шийтгэл үзүүлдэг.
Энэ үед эрүүл ахуйн дэглэмийг чандлан сахихгүй бол умайн хананд үлдэц болсон гоноцитийн эсийн үлдцэд,"гонококк" нянгийн халдвар авсанаас "цагаан юм" ихээр гарах болно.

Эмэгтэйчүүдийн өвчин гэдэг тусдаа биеэ даасан шинжлэх ухааныг би хөндөхийг эрмэлзсэнгүй.