Saturday, December 18, 2010

Өвдөлт Хийн Судал."ӨХС" 2-р хэсэг

Өвдөлт Хийн Судал."ӨХС"

Sunday, December 12, 2010

"Толгой өвдөөд яах вэ?" Хүн болгоны асуудаг асуулт

"Толгой өвдөөд яах вэ?" Хүн болгоны асуудаг асуулт.

Толгой өвдөлт их олон тайлбартай.
Халуудана,ханиад хүрнэ,шартана,даралт ихсээд,тархи доргиод,өлсөөд,үдийн цай холдоод,даараад,мэдрэлтээд,асуудалд ороод, загнуулаад, зодуулаад, тунирхиад,тураад, баашлаад,тоглоод,хуралдаад,ажилаад...
Дорхноо эмчлэгдэнэ.Эм уугаад,хоол идэж цай уугаад,шар тайлаад,бариулаад,дулуухан хучаад унтаад өгнө.

Харин эмчилгээ нилээд шаардлагатай толгойны өвдөлт дэлхийн эрүүл мэндийн томоохон судалгаа,шинжилгээ эмчилгээ шаардлагатай хэдэн нэршил бүхий өвчнүүд байдаг.

үүнд:
-Алзхаймарын өвчин. Голдуу 60 наснаас дээш илэрдэг ч цөөхөн тохилдолд хүүхэд залууст илэрдэг.Мэдрэлийн эмгэгшил "Салга" өвчний шинж.Өвчлөх шалтгаан тогтоогдоогүй.
Толгой өвдөлт намдахгүй байнга нэг жигд байдаг.Ой санамж муудаж,яваандаа сэтгэл санаа тогтворгүй,депрессд орох,хий юм харах зэрэг шинж илэрдэг.
Эмчилгээний үр дүн муутай.Хордлого тайлах эмчилгээ,тусгай хоолны дэглэмтэй.

-Цус харвалт 60-70 насанд тохиолдох боловч 10 насаар залуужаад байна.
Сахарын өвчтэй,даралт ихтэй,архи,тамхи ихээр хэрэглэдэг,дотоод шүүрлийн булчирхайн
өвчтэй хүмүүст,судасны хатуурал,цүлхэнтэй хүмүүст тохиолдоно.

-Паркинсоны өвчин. Мэдрэлийн эмгэгшил,булчингийн хатуурал"Хүчтэй салга" хөдөлгөөний саатлын өвчин 50 гарсан хүмүүст илэрдэгч 40 наснаас өвчний шинж илэрдэг.
Маш амархан ядарч,бие сулрах,толгой өвдөх,үе мөчний өвдөлт,ревматизмын шинжтэй, хөдөлгөөний эвсэл алдагдаж,хөгширөлт,хөшилт гарна.
Хөдөлгөөний тэнцвэр алдагдаж эхэлдэг.
Эрт сайтар оношлоод эмчилгээ хийлгээд байхад өвчний шинж багасдаг.

-Тархины уйланхай.Маш хүчтэй толгойн өвдөлт өглөөгүүр эхэлдэг.Толгой эргээд тэнцвэр алдаж,орчин тойроны юмс эргэлдэнэ.Дотоод шүүрлийн маш их хямралд ордог.
10 хүртэл насны хүүхдүүд,60 дээш насны хүмүүст тод илэрдэг.Эмгэг "Уналт" их өгдөг болно.Эрт оношлож эмийн болон хагалгаа хийж эмчилдэг.

-Тархины мэдрэлийн судалын хатуурал. Мэдрэлийн судалын сувагт шөрмөслөг хатуурал болдог.Гол шинж нь толгой эргэлт,өвдөлт.

-Мененгит "Niesseria Menengitidis" мененгококк бактераар үүсгэгдэх,тархи нугасны үрэвсэлт өвчин хүүхдүүдэд голдуу тохиолдоно.Өндөр халуунтай таталт өгдөг.
Толгойг тонгойлгоход их өвчтэй байдагаар нь оношлоно.

-Тархины артерын цүлхэн.Артерийн судасны эмгэг.Хөдлөх,ханиахад хүчтэй өвдөнө.
Түр хугцааны ухаан алдалт өгнө.Эрт оношлуулж эмийн болон мэс засалын хагалгаа хийлгэх шаардлагатай

-"Хажиг" хуйханд шигдэснээс вирусийн халдвар авч тархи,нугасны үрэвссэнээр толгойн өвчин эхэлдэг.Хажгийг бүтнээр авах.Үрэвсэл дарах эмчилгээ хийнэ.

Эдгээр өвчнүүд дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагийн анхааралд байдаг байна.

Бидэнд байдаг толгой өвдөлт голдуу "Хий шар","Хуян"гаас болдог.
Хоол боловсруулах эрхтний хямралаас цус өтгөрч тархиний судас агшилтаас толгой өвдөхийг "Хий шараар" толгой өвдөлт гэнэ.

Хүний хүзүү сэрвээнээс гардаг мэдрэлийн судлууд хавагнаж,дал,сэрвээ мөр,гарны өвдөлт,даамжирсаар толгой өвдөлт үүсгэхийг "Хуян"гаас толгойн өвдөлт гэнэ.

Эмчилгээний үй түмэн арга барилыг дурьдахыг мэргэжил нэгт нөхөддөө үлдээлээ.

Friday, December 3, 2010

Сэтгэхүй-Хүний"Дүр төрөхийг"бий болгодог. 3-р хэсэг Гаж дон

Сэтгэхүй-Хүний"Дүр төрөхийг"бий болгодог. 3-р хэсэг Гаж дон.

Тархины үйл ажилгаа саатахад,бие мах бодид өөрчилөлт гарахгүй.

Тархины саатлын үед:- Тархины бор давхрага,хальсны цочирол бага,аюулыг мэдрэх урвал багсана.
Ихэнхдээ болзолт бус рефлекс давамгайлдаг тул,бодож сэтгэх,ой санамж бага,хүний заавраар ажил сайн гүйцэтгэгч байдаг.

"Хорт зуршилын улмаас ой санамж муудаж,тархины саатал үүссэнээс:-Бие мах бодид, дайврын замбараагүй ялгаралт ихсэх буюу дутмагших нь мэдрэлийн системийн үйл ажилгааг алдагдуулж,бүх дотор эрхтэнүүдийн үйл ажилгааг гажуудуулсанаар,тархины ажилгаа удирдлагагүй болохыг Дон гэнэ."
Б.Бат-Оргил.

Донгийн үед: Уураг тархины,зохицуулах төвийн үйл ажилгаа алдагдаж, биед хэрэгцээтэй эрдэс минераль,амин дэмтэй тэжээллэг хоолоор тэжээх бус, уураг тархинд таашаал авах,"эуфория" амьд насны диваажинд очуулдаг "Сэргээшийг" угжих болгодог.

"Сэргээш" хүнийг донтон болгосноор,хайрлах,энэрэх болон амьдралын төлөөний тэмцэлгүй зөвхөн хүйтэн хүн болгон хувиргадаг.

Донгийн илрэл:Сэргээш авах хэлбрээсээ хамаардаг.

Шар,хар тамхины, архины, үнэртэний, хоолны гаж дуршил, бэлгийн гаж дуршил,
мөрийтэй тоглоомны,компютерын, шуналын,хар наймааны,хахууль,албан тушаалын,бие бялдаржуулалтын,амбицийн гэх донтолтын хэлбэрүүдээс хамаардаг.

Донгийн сэргээш авах хэлбэрээс маш хурдан үйлчилгээтэй нь хар,шар тамхи,үнэртэн байдаг.Ам хамарын салстаар,уушигны альволуудаар,дамжин судсанд орон тархинд нөлөөлдөг.
Архи, хоолны дуршил,бэлгийн дуршилуудын,дон олдоц нөхцлөөсөө хамаарч,уураг тархи,бие мах бодийн хүчтэй шаардлагыг дэврээсэн дон болдог.

Бусад донгууд тархинд дам бус нөлөөгөөр хэтэрхий хэрэглээний донд орно.

Тархинд түгжээ үүсгэж,хүнийг туйлшруулсан "Дон" болдогоороо биед болон нийгэмд хэзээ хойно,дам бус хортой.

Энэ дон нь:-Хүний амьдралыг бусниулсан,нийгмийн ядуурал,бухимдалтыг үүсгэдэг аюултай.

Биед болон нийгэмд нэн хортой донтолтын эцсийн шатыг "Гаж дон" гэдэг.

Гаж донг хор учируулж байгаа байдлаар нь олон улсын хүрээнд "Садист" гэх нэршилд хамруулдаг.
Адгууснаас дор авир гаргаж,хүний нийгмийг гажуудуулсан хүнэнцэрүүдийн үйлдлийг Гаж дон гэнэ.
Гаж донтонгууд хүнтэй харилцах харилцаа тасархай байдгаас,нийгмийн ямарч харилцаа шаардлагагүй.
Гаж донтолтын "сэргээшээ"олохын төлөө,уран арга,сэтгэмж гаргах,амьдралын төлөөний хуурамч сэтгэхүй давамгайлсан,бие мах бодийн гаж буруу дасал байдаг.

Сэтгэхүйн өвчинд хамруулах боловч,эмчилгээнд засал авахгүйгээр нийгмийн "Хүн шаар" гэж үзэгдэнэ.
Гаж донтонгуудыг нийгмийн халамжинд авах,тэдний дунд элбэгших өвчлөлийг бууруулах,
дэлхийн буяны байгуулгын үндсэн үйл ажилалгаа байдаг.
Гаж дон:-Хүний уураг тархинд "Гифофиз" зохицуулах төвийн хэвийн бус ажилгааг өдөөсөнтэй холбоотой.Хүний энергийг буруугаар идвэхжүүлж,өөрийгөө хянах хяналт алдагдсанаас харамсах,хаширлах,зэрэг аюулаас хамгаалах рефлексийг арилгадаг.
Амьдралын зорилго шунхайрал,атаархал,хорон санаа болон хувирдаг.
Энэ сэтгэхүйн хорт зуршилыг арилгах гэж Будда нүглийг наминчилж,Исусь амь насаараа дэнчин тавьсанаас хойш олон,олон гэгээнтний тэмцэл бурханы гэж нэрлэгдэх номлол,библийн судар,ертөнцийн эзний сургааль,Лалын шашинтны номнол гарсан байдаг.
Сэтгэхүй анагаах томоохон төвүүд: Сүм хийдээс өгсүүлээд,дэлхийн хүн амын талаас илүү хувийг эгнээндээ нэгтгэсэн Лалын болон Крисьтос,Будда зэрэг шашинтний тусгаар тогносон хот улс олноороо байна.

Хүн-Сэтгэхүйгээрээ амьд амьтнаас ялгагдах,байгалын томоохон "Селект" шилмэл бүтээгдэхүүн.Хүний бие мах бодид барагдашгүй хязгааргүй нөөц их хүч байдаг.
Тиймээс хүн өөрийнхөө дотоод хүчин зүйл сүсэг бишрэлээр өөрийгөө эмчилж чаддаг байна.
Монгол залууст өөрийгөө болон улс орноо авч явахад садаа болох зүйл байхгүй ч санамж болгон энэ хүү зөвлөгөөг хөврүүлэв.
Энэ хүү зөвлөгөөг "Хойд,Урьд Солонгосууд уншаад нэгдээсэй билээ" гэж хошигнолоор өндөрлье.
Хүнийг 150 жил наслуулах онол,хийсвэр сэтгэлгээ биелэлээ олох нь холгүй.
Залуус минь хар тамхи мэт донтолт,гаж донтолтоос хол байх болтугай.