Monday, November 14, 2011

G-Пункт Эмэгтэй хүний нууцлага "Оньсого".

G-Пункт Эмэгтэй хүний нууцлага "Оньсого".

Хүний бие махбодийн физиолог үйл ажилгаанд нууц зөндөө байдаг,цаашид Шинжлэх Ухааны нээлтүүд хэдэн араваараа гарна.

Эмгэг физиологийн асуудал гэвэл,өвчлөлтэй холбоотой учир хязгааргүй...

Харин хүний бие махбодийн физилогийн үндэсээс, Анагаах Ухааны эрдэмтэд,эмч нарын санамсаргүй нээлт ололтууд туйлын сонирхолтой үүх түүхтэй байдагаар онцлого.

Эмэгтэй хүний гоо сайхныг алдаршуулсан ном,уран зохиол,яруу найраг,дуу хөгжим,уран зургууд дэлхий дахинд дүүрэн байдаг.

Эмэгтэйн гоо үзэгсэлэнгээс улбаатай дайн үүсч дайтсан,дуэль хийсэн,алаан болсон, зодолдсон,маргасан,гээд дэлхийн түүхийг баяжуулсан томоохон байр суурь байдаг.

Тэгээд ч зогсохгүй эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажилгаа,дуршилыг сонирхож,бичигдсэн олон талын судалгаа нь "Эротек" ертөнцийг бүрдүүлж,үүнээс улбаатай томоохон бизнесын,хувцас загварын,уран зохиол,театр,дуу хөгжимийн,телевиз,киноны биеэ даасан урлаг үүсэж хөгжсөн.

Урд зууны 60 аад оны үеээр Монголд "Эмэгтэй хүнд уншуулах нь битгий хэл,бүү үнэртүүл" гэсэн Семеновын лекц гэдэг номын тухай ам дамжин яригдаж,тэрхүү номыг уншаагүй мөртөө хуулсан гар бичмэлийг уншсан гэх,тэр гар бичмэл нь эротек ардын аман зохиол болж баяжигдсан,хэн нэг нь нэмэн бичих,найз найздаа ярих нууцхан ярианы сэдэв болж байжээ.
Тэрхүү номын агуулга мөн л эмэгтэй хүний гоо сайхныг,биеийн бүтэцтэй холбон,бэлгийн ажилгаа дуршилыг өгүүлсэнээр эрчүүдийн анхаарал,сонирхолыг татаж байсан байхаа.

Тэгвэл өнөө үеийн дэлхий нийтэд оньсого болсон G пункт гэдгийг Германы эмэгтэйчүүдийн эмч доктор Granfenberg ХХ зууны 40 д онд эмэгтэйчүүдийн бэлгийн дуршилыг хөдөлгөх цэг "Хэлүү" хэлүүний ойролцоо байдаг энэ цэгийг G цэг гэж нэрэлье,
гэсэн саналтай санаа нийлээгүй урсгалаас болж,дэлхий дахинд таагдашгүй "Оньсого" болоод байна.

Бүсгүйчүүдээ жаргалтай сайхан байлгахын төлөө тэмцдэг эрчүүдэд маань эмэгтэй хүний бэлгийн дуршлыг сайтар өдөөх G цэг олдож өгөхгүй зовоосоор байна.

Анатомын бүтэцийн хувьд хэлүүг G цэг үзэхгүй бол өөр хаа ч алга.

Тэгсэн мөртөө эмэгтэйн хайрлан илж байгаа хурууны өндгөнд байх шиг,чихээрээ сонсоод байгаад дуршил хөдөлгөх чихний аппарат алх,дөшинд байна уу?,нүдний цөцгийнд байна уу?,тархины бор хальсанд байна уу?,эмэгтэй нууцхан аальнд байна уу?

Ямарч байсан G цэг байгаад олдоод эмэгтэйчүүд бэлгийн жаргалыг эдлээд байдаг,ингэж чадаагүй бүсгүйчүүд эмч нараас,сэтгэл зүйчдээс,найз нөхөд,дотны хүмүүсээс олонтой асууж G цэгээ эрхийлэх нь олонтой байна.

Энэ бүгдэд янз бүрээр хариулсан байдаг.Янз бүрийн учир шалтгаан эмчилгээ хэрэгтэй болно.

Мэдээж эмэгтэй хүний өөрөөс нь хамаарах бэлгийн дуршил,үүсэхдээ нарийн учиг, мяндсан энхрийлэл таалал шаардлагатай.

Нэн түрүүн эмэгтэйд сэтгэл санааны байдал нөлөөлнө. Манай өнөө үеийн зарим "баатар" эрчүүд архи ууна,тамхи татна, агсан тавина бүсгүй хүнд дураараа гар хүрнэ,зодно тэд яагаад ч G цэг олохгүй,харин олдох газар нь дэлсээд авах аюултай.

Эмэгтэй хүний таашаал авах орчин бүрдэхээс хамаарна,амьдарч байгаа орчин,ажил хөдөлмөрөөс ихээхэн шалтгаалдаг байна.

Хүний хайр дурлал,хүнээс ялгарах енергийн хүч,"АУРО" хүний биоритм,зурхай,мөргөл,бясалгал,итгэл үнэмшил бүгд эмэгтэй хүнд зохицон бүрдүүлээгүйгээс шалтгаална.

Эмэгтэй хүний гоо үзэгсэлэн,өмсөх хувцас,гоёл,зүүх зүүлт,дэлгүүртэх,хоололт,уран зохиомж,шоудах,биеийн дасгал,хөгжөөнт тоглоомууд G цэг олох түлхүүр болж өгдөг байна.

Эмэгтэй өөртөө хорт зуршил,адаар ааш араншин байлгахгүй,унаган төрөхийн бүсгүйн аалиар явахад түүнийг жаргаах эр хүн G цэгийг зөнгөөрөө,зүүдээрээ,зүсээрээ,хайраараа амархаан олоод авна.

Сэтгэхүйд нөлөөлсөн бэлгийн дуршилыг сэргээх эмчилэх бас нэг асуудал байдаг.

Бүсгүйчүүдийн гоо сайхныг бишрэх эрчүүдэд,Та бүхэндээ энэ таашгүй "Оньсого"
G-Пунктын учир учгийг тайлахын өлзий ерөөлийг дэвшүүлье.

Tuesday, November 1, 2011

Хүний элэг "Хатуурах" ыг Церроз гэж хүн бүр мэднэ.

Хүний элэг "Хатуурах" ыг Церроз гэж хүн бүр мэднэ.

Монголчууд бид өөрийн мэдэлгүй л юм болгоныг мэдсэн байдаг.
Дамаан эрүүл мэнд эмчилгээний тал дээр сайн мэднэ.
Эмнэлгийн анхны тусламжыг хүнээс асуухгүй,шинж тэмдгийн эмчилгээг сайн хийнэ.

"Жор мэдэхгүй эмчээс Зовлон үзсэн Чавганц дээр" гэж ярина.

Элэг хатуурах "Церроз" олон шалтгаантай.
Хүний амьдарч байгаа орчин нөхцөл,хоол хүнс,хийлгэсэн эмчилгээ үйлчилгээний уршиг гээд тоочоод барахгүй.

http://drbatorgil.miniih.com/index.php/home/index/page/40 хуудасны
Элэг хүний биеийг "Эмээ өвөө шиг асардаг"2010-04-02 ны энэ сэдвээс уншаарай.

Элэг,12 нугалаа гэдэс,нойрбулчирхай,ходоод гээд бүхий л дотор эрхтний өвчлөл, хямралын хор,паразит хорхойнууд,бэтэг,бруцеллёз,хажиганд хазуулах брулез,шумуул, хэдгэнд, могойд хатгуулах,батулизм,хорт зуршил,хоолны хордлогын уршигаар элэгний эд үрэвсэж архагшин,элэгний эд,эс нөхөн төлжиж чадахгүй задарсаар чулуужин хатуурахыг "Церроз" гэнэ.

Хатуурсан элэгтэй хүн,эмчилгээ авахад хэцүү,эмийн хүчээр эмчилнэ,мэс заслын аргаар элгийг шилжүүлэн суулгадаг.

Хүн болгон "Церроз"той хүн ямар болдогыг мэдэх учир энд би бичиж хүний санаа зовохыг
эрмэлзсэнгүй.

Хамгийн гол эмчилгээ хүн өөрийн эрүүл мэндээ анхаарч анатом,физиолог мэдэж,өвчнөөс урьдчилан сэргийлэх,хорт зуршилгүй,шийдэх,шийдэгдэхгүй асуудлуудад санаа сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй.

Одоо цагт элгийг цоо буудах мэт болгодог химийн эмнүүдээс татгалзаж, монгол ургамалын олон найрлагатай хүчтэй эмнүүдээ эрхэм болгох хэрэгтэй.

Элэг цусыг шүүж,улаан бөөмнөөс цөсийг ялгаруулан авч,хоол боловсруулахаар 12 нуглуур гэдсэнд оруулж өгдөг.
Цөс идсэн тослог зүйлээс өтгөрч цөсний хүйдийд өтгөрөл болно.
Цөсний түгжрэл болсон үед цөс цусанд нэвчин хүний арьсыг шарлуулдаг.
Цөсөө шингэлж,туулгаж гаргахгүй бол чулууждаг.

http://drbatorgil.miniih.com/index.php/home/index/page/30 эндээс
Цөсний чулуу "Сонор соргог" зүйл 2010-10-16 энэ сэдвээс тодруулан хараарай.

Церрозыг улс болгонд эмчилэхийг эрмэлздэг.

Манай улсад элэг судлалын докторууд эмчилэх өөр өөрсдийн арга барилтай болсоноос гадна өөрсдийн эмнэлэг,институтыг гардан явуулж,хүн ардадаа ихээхэн нэмэр болж байна.
Тэгэхдээ хүний бүхий эрхтэн эрүүл байж элэг эмчилэгдэнэ.

Эмчээс гадна Мамдацанд суралцсан оточ нар өөр өөрийн арга барилаар эмчилгээг сайтар хийнэ.Энэ нь ард түмний үнэлгээгээр үр дүнд хүрсэн байдаг.Аргагүй юмаа монгол эмийн урын сан,судар тэдний мэдэлд,эмээ бэлтгэх нарийн дэг жаягийг тэд мэддэг.

Европ эмнэлэг Уламжлалт эмнэлэг хосолж байж хүнийг эмчилэх шалгуур гарч ирээд байна.
Үүнийг манай эрдэмтэд,эм судлалынхан монгол эмээ судлан чанаржуулж байгаа нь эмч бидэнд ихээхэн нэмэр болоод байна.

Элгэний өвчнөөр,хавдараар бидний хэн нэг нь нас бардаг.
Эмч нарын эмчилгээ оношийг бид сайтар цээжлээд авна.Церроз гээд латин нэршилийг тогтоогоод ярианы үгийн санд оруулсан байдаг.

Хүн сайн унтаж,хоолоо сайн идэж,сэтгэл санаа өөдрөг байхад ямарч өвчин эдгэрнэ.

Уламжлалт эмнэлгийн онцлог хүний бие мах бодийг цогц болгон эмчилдгээрээ онцлог байдаг.

Монгол эм Гиван,Барагшин,Гүргэм,Манагчимбуу,3үрийн тан,Нейровален,задь гэх эмнүүдийг хоол, цай шиг хэрэглэж байж элгэний архаг өвчин, хатууралыг эмчилдэг.

Friday, October 28, 2011

Авъяас хүний чадварын "Ноён" оргил юм.

Авъяас хүний чадварын "Ноён" оргил юм.

Хүн судлалын нэг хэсэг хүний авъяас чадварыг нээх судалгааны ажилд чиглэгдэнэ.
Энэ судалгааны ажил үргэлжийн худалч,залилан мэхлэгч нартай тулгарч байдгаараа эрсдэлийг дандаа дагуулж,үнэн зөв дүгнэлт гаргаж чаддаг үгүйд оршино.

Үүнтэй зэрэгцэн олон янзын үзүүлбэр,зөн билгийн тулаан,биоенергээр эмчилэх,улаан гараар мэс засал хийх,сэтгэл зүйн эмчилгээ гээд олон янзын хөтөлбөр "шоу" хүний чадвар авъяасын дөнгө болох нь мэдээж.

Улс болгонд хүн судлалын хүрээлэн байж их хэмжээний хөрөнгө зарж,эмч эрдэм шинжилгээний төрөл бүрийн мэргэжлийн ажилчидыг ажилуулдаг.

Хүний чадварыг Улс төрийн,Гоц,Сод,Суут гэж ангилдаг.

-Авъяастан хаа ч байдаг
-Гоц чадвартан улс болгонд байдаг.
-Сод чадвартан олон улс шалгаруулж,Нобел,Оскар,Энх тайваны одон,Эх Тересагийн ...
-Суут чадвартан дэлхийд мөнх дуурсагдаж байх гавъяатан болдог.

Авъяастан,чадвартны хөдөлмөрийн алдарыг монголд үе шаттай үнэлдэг.

Бүр ардын хувьсгалаас хойш,Улсын,Хөдөлмөрийн баатар,Ардын,Гавьяат,Чингис хааны болон Сүхбаатарын одон,Хөдөлмөрийн гавьяаны одон,Алтангадас,Хөдөлмөрийн гавъяаны одон,Жуух бичиг гээд хөврөнө дөө

Сод хүмүүс санамсаргүй байдлаас гардаг.

Еврей үндэстнээс улс орноо аврах Гитлерийн үзэл бодол,Дэлхийд атомын бөмбөгний хор уршигыг таниулсан Америкийн аархал,Тэсэрч дэлбэрэх дарийг нээсэн Нобел,Физик,химийн хошой Нобелын шагналт Мария Скловодска,Маркс,Энгельс,Ленин,Ейнштейн,гээд зөндөө хүмүүс ордог.

Дэлхийн түүхэнд хүний эмч Ностардамусыг зөн билгийн хаан болгосон байдаг.
Ностардамус зөн билгийн хаан болох зорилго тавиагүй нь мэдээж.
Алс газар аялаж енергийн төвүүдийг,одон оронтой хамт судалж,дэлхийн уяалдаа холбооны учгийг олсоноос гадна хайрт хань,үр хүүхдүүд нь халдварт өвчний улмаас хорвоог орхисон явдал,"телепатын" согог зөн билгийг үүсгэсэн байна.

Зөн билгийн хүчээр ойрын хэдхэн жилд тохиох адал явдалуудыг бичсэн ч хааныхаа аймшигт үхлийг урьдчилан мэдэгдсэнээс бичсэн дэвтрээ шатаалгаж,амь насаа алдах дөхсөнөөс хойш,хувь хүнд хал балгүй дэлхийн үйл явдалуудыг болон од гарагын тохирол,зурхайг үндэслэн телепатаар туурьваж үлдээснээр авьяастанд тооцогддог.

Ностардамусын дараагийн хүн нүд нь сохор Ванга мөн адил телепат гэж томъёолдох сэтгэцийн нэрвэгдэлд орж зөн билгийн авьяас нь тодорсон байдаг.

Эрдэмтэдийн гаргасан судалгаа хүний авьяас 1% хүний оролдлого,чадвар 99% гэж байдаг.

Хүүхдийн авьяас,чадварыг нээхийн тулд 5 нас хүртэл хүүхдүүдэд судалгааг ихээхэн явуулдаг.

Бидний мэдэх Колумб төөрч будилж явсанаар Америк тивийг нээж, дэлхийн үл тайлагдах нууц бүхий Бирмудийн гурвалжингийн сонин үзэгдэлийн тухай бичсэн байдаг.

Энэ бол усны аюулыг сөрж гарсан Шинжлэх Ухааны том авъяас,чадвартан.

Өдөр бүр од эрхсийг дурандаж Нарны дагуулыг олж харж,дэлхийг бөөрөнхий гэснээр амь насаа алдсан огторгуй судлалын хаан Коперникийн авъяас,чадварыг Та бүхэн мэднэ.

Хүүхдийн ой ухааныг хөгжүүлэх талаар үргэлж нэгийг бодох сурган хүмүүжүүлэгч дундаас
Рубик шидэт эргэлдэгч Шоо гаргаснаар одоо хүртэл хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй ой ухааныг хөгжүүлэх зугаатай дэлхий дахины тоглоом болсоноор алдартай.

Хүүхдүүдэд ном уншиж сургах зорилгоор сонирхолтой үлгэрийн сэдвээр зохиолоо тууривсан багш Роулингийн "Хари Поттер" хүүхэд залуусыг байлдан дагуулалт номын шимтэн болгосон гавъяатай.


Хүүхдийн авьяас,чадварыг нээхийн тулд 1 ойтойгоос эхлэн эцэг,эхчүүд,сурган хүмүүжүүлэгч нар хүүхдийн онцлог хөдөлгөөн,сонирхол,хэл яриаг тусгайлан тэмдэглэж,байх шаардлагатай.

Хүүхдийн дуулах,хөгжимийн хөг,аяалгууг ялган сонсох чадвар,хүүхдийн хөдөлгөөний эвсэл,хурдан ой тогтоолт,булчингийн хөгжил,зэргээс шалтгаалж урлагийн,уран зургын, уран сайханы гимнастикийн,уран нугралт,бүжиг,балетийн,усан сэлэлтийн, даам, шатрын, дуу,хөгжимийн сургалт,секцүүдэд цаг алдахгүй сургаж байвал манай ирээдүй өсөн дэвжих болно.

Бид хүүхдүүд дээ анхаарал тавихгүй байгаагын тод жишээ нь:

Багшийн хүүхэд муу сурч,эмчийн хүүхэд өвдөмтгий,хөгжимчний хүүхэд хөгжимгүй,
малчины хүүхэд мэрийлтгүй,баяны хүүхэд сахилгагүй гэгч болоод байна.

Хүүхдийн авъяас эхийн анхаарал хайр халамжаас их шалтгаалдаг.
Хүүхдүүд эхийнхээ үгийг хэзээд анхааралтай хүлээн авч тархины бор хальсандаа бичлэг хийж эргэн эргэн санаж бодож байдаг.

Энэ санаа бодолтой зөрчигдөж,зөрүү бодол санаа гарсанаар хүүхдийн ертөнцөд зөрчилдөөн гарч ирдэг.

Иймд эх,эцгүүд хүүхдийг маш тайван байлгаж,санасан дуртай тоглоом киног үзүүлж сууж,нэг юмыг тэвчээртэй хийж сургах,эрүүл байлгаж,хүнтэй боловсон харьцах харьцааг сургах хэрэгтэй.

Хүүхдийн хөдөлгөөн болгоны хорьж,загнаж,зодож хүмүүжүүлэх арга хэргэлж болохгүй.
Зөнгөөр нь байлгаж,хүсэл сонирхолыг сайтар мэдэх хэрэгтэй.

Хүүхэд эрхлүүлэх нэрийн дор өөрсдөө хүүхэддээ эрхэлж,хүүхэд баясгах биш хүүхдэд төвөг удаж байгааг хүн бүр анхаарах хэрэгтэй.

Хүүхдийнхээ дэргэд будаа асгаад түүлгэх япон хүмүүс,хүүхэдтэй жентельмен ёсорхуу харьцах гэх англи хүний ордлого,орос хүний оргилуун сэтгэл,хятад хүний амьдрах ухаан,олон шашинтны олон янзын зан үйл хүүхдийг олон янзын ертөнц болгоно.

Хүүхдийн хурдан,өсөлт "Акселарация",хөгжилтийн тухай яригдаж байдаг өнөө үед эхнэр,нөхөр салах нийлэх тухай ярилцаж,гэр орноо төвөхнүүлж амжаагүй байтал,хүүхдүүд насанд хүрсэн том хүмүүс болоод байна.

Тэгэхээр хүүхдүүдээ анхаарч авъяас чадварыг хөгжүүлэхэд ердөө 3 жилийн хөдөлмөр шаардагдана.

Эцэг,эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал хамгийн чухал байдаг.

1.Хүүхдийн хүнс хоол тэжээлд анхаарах хэрэгтэй.

Еврейчүүд хүүхдүүдийнхээ ой ухааныг сайжруулахын тулд өглөө болгон "Гранат" буюу Анар жимсэний шүүс уулгадаг удам дамжсан ёс байдаг гэдэг.

Анар жимс,мах хоёр цусны улаан бөөмийг бүрдүүлэх маш чухал хүнс.

Тосыг ялгасан махны шөл хүний ой ухааны ундрага болдог.

Халуун ногоо сормис,сонгинд propynylocysteiny баялаг байдгаас ихээр хэрэглэдэг орны хүмүүс хамарын шуухитнаа бага байдаг.

Витамины баяжмалтай хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай.

Хүүхэд өөрөө өлсөхөөрөө хоол нэхэж,уйлж уцааралдаг,өлсөөгүй хүүхдэд хоолыг шахаж болохгүй.

2.Хүүхдийн анхаарал төвлөрч чадах чадварыг хөгжүүлэх.

Сонирхолтой юмыг хийлгэн тэвчээртэй сууж сургах.
Хөгжим бүжгийн,уран гимнастик,нугралт,балетийн,спортын дугуйлан секцүүдэд,усан бассенд сэлүүлэх зэргийг сайтар суралцуулах хэрэгтэй.

Шатар,даамыг онцгойлон сургаж,тоглуулж,сэтгэл зүйн тогтворжилт суулгах хэрэгтэй.
Хүний ярихыг анхааралтай сонсож,сургахын тулд үлгэр туульс ярьж өгөх,сонирхолыг татсан ном уншиж өгч байх,хүүхдийг цочоосон,айлгасан,дуу чимээнээс хол байлгах хэрэгтэй.

3.Хүүхдийн эрүүл мэнд хамгаас чухал.

Хүүхдийн нярай бага насны вакцинжуулалтыг цаг алдахгүй хийлгэж,хүүхдэд гар нүүрээ угаах,шүдээ цэвэрлэж сургах,хоолох эрүүл,ахуйн дэглэмд сургах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдэд бичиг үсэг өөрөө сурах эрмэлзэлийг төрүүлэх,өсвөр шилжилтийн насанд өөрийн эрүүл явах,сонирхолтой сэдвээ олж уншдаг болгох,нүдээ хайрлан хамгаалах өнөө үеийн чухал шаардлага болоод байна.

Нүдний угийн өөрчилөлт,нүдний даралт,гэнэтийн хараа муудалт,манай үеийн баатруудын сэтгэл түгшээх асуудал болоод байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй

Sunday, October 23, 2011

Та бүхний анхааралд

Та бүхний анхааралд
Энэ блогт бичигдэж байгаа зөвөлгөөнүүд
www.drbatorgil.miniih.com
дээр хуулагдан бичигдэж байгаа.

Wednesday, October 19, 2011

Чихэр хүүхдийн "Ааш" араншинг эвдээд байдаг.

Чихэр хүүхдийн "Ааш" араншинг эвдээд байдаг.

Нэгэн анчин Согоог буудан унагаад дэргэд нь очиход: Дэргэдээсээ босоод гүйсэн нялх янзагаа далд орохыг нүд чавчихгүй харсаар тэр Согоо амьсгал хураасан гэдэг...

Эх эцэг,эмээ өвөө нарт ийм л үр,хүүхэдээ хайрлах амин сүнсны хэлэхээс байдаг.
Хүн болгон амттай юм болгоныг,хайрын илэрхийлэл болгон хүүхдэд,балчир үрсдээ,алга тосуулан,аманд нь амтлуулдаг.

Эхийн сүү хүүхдийн биед хэрэгцээ бүхий дайвар,амин дэмийг агуулсан байдаг.
Эхийн сүүний амт чихэр шиг гоц амталлаг байдаг үгүй.

Сүүний амт хүүхдийг цадаад таарах,оюун ухааныг сэргээх,сэтгэхүйг хөгжүүлж,хүүхдийг хөөргөн баясгаж,тонгочин,гүйж,алиалан тоглуулж,цог залийг бадрааж байдаг.

Хүүхдийн сүү,тэжээл бэлтгэлийн үйлдвэрүүд,эхийн сүүний найралганд дөхүү сүү,сүүн бэлдмэлүүдийг үйлдвэрлэн гаргадаг ч бас чихрийн амталлаг амтаас зайлсхийнэ.

Бид амттай болгоноо чихэр,бал бурамаар төсөөлүүлэн амтархан иддэг.

Эгшээх ээзгийний хусам,сайн чанагдсан махны аманд уусах амт,ингэний аарц,өрөм цөцгий,жимсний чанамал,шоколад,ирис,мөсөн чихэр,үзэм,самарын гээд бүхий л амтыг бид мэднэ.

Чихрийн манжин: Чихэр үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн,хүний биед "Гликоген" болон хүний биеийн,хөдөлгөөний,биоенергийн,эрчим хүчний ундрага болдогоор онцлогтой.

Хүний төлөө нийгэмд хүний хоол тэжээл: амин дэм,эрдэс,минериалаар баялаг хийгдэхийн зэрэгцээ чихэрлэг,бал бурамын амтыг хавсруулдаг.

Чихэр,жимс бал бурамаар амталсан амттан бүтээгдэхүүний сав баглаа боодол,хараад шүлс гоожмоор өнгөт зургаар чимгэлсэн байхаас гадна,хүүхдийн өхөөрддөг амьтны дүрс,дуртай тоглоомонд нь гүйлгээ муутай чихэрээ шигтгэсэн байх шиг...

Хүүхдийн үнэрлэх,амтлах мэдрэмж,чадвар маш хурц: чихэр,шоколад,ирис,жимсний цэлцэгнүүр,вафли,үзэм,чавга,чангаанз,кока кола, зэрэг бал бурамыг амссан хүүхдүүд чихэрт хорхойсон дурладаг.

Эцэг эхчүүд хүүхдийн идэж байгаа чихрийг хязгаарлахгүй бол хүүхдийн цусанд задраагүй "Гликогин" ихсэж,хүүхэд амархан ядарч,биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу хүрэх,хөлийн булчин чилж өвдөхөөс эхлэн,бүх бие өвдөж онош нь тогтоох аргагүй зовиур нэмэгдэж,уйлагнах,эрхлэн гоншигнож,уйланхай болдог.

Үүнээс үүдэлтэй орчин цагийн "Чихрийн шижин" өвчин залуужин,тахал мэт тархах болсоныг хүн Та бүхэн мэдэхэд илүүдэхгүй байхаа.

Friday, October 7, 2011

Асуултын хариу-Зөвлөмж: 6-р хэсэг.

Асуултын хариу-Зөвлөмж:6-р хэсэг.

Асуулт:

Сайн байна уу? Таны энэ блогыг олоод их баярлалаа.Зөндөө хүмүүс тус болж байгаа танд их баярлаж байна. Би төрөөд 20 хонож байна анхны төрөлт болохоор мэдэхгүй юм их байна. Би 3500 гр охин төрүүлсэн жаахан тархины даралттай болох гээд байна гэх юм.
Зулай нь зөөлөн гарт баригдана.Агаарт сайн гарга гэсэн одоо яахав дулаан байна,өвөл болохоор Улаанбаатар их утаатай санаа их зовож байна.
Бас төрсөний дараа цагаан мах эргээд,одоо гайгүй болсон ч хүндрэхээр өвдөөд цус гараад байх юм яавал дээр вэ? Бас хөхний сүүг асгаж болдоггүй татардаг гэх юм.
Тэгсэн би зөндөө сүүг саагаад гашилгаад асгаад байдаг.kkk!Баярлалаа.

Зөвлөмж:

Санаа зоволтгүй Хүүхэд 3 сарын дотор эхийн дархалаанаас өөрийгөө эмчилэх дархлааг олдог. Сүүгээ саагаад гялгар уутанд хийгээд гүн хөлдөөж дараа нь гэсгээгээд хэрэглээрэй.
Миний зөвлөмжинд шамбарамын тухай тодорхой байгаа олоод уншаарай
мазь Вышневски тэй тампон хийж эмчилнэ. Энэ тос аптект байгаа.

Асуулт:

Баярлалаа сайхан зөвөлгөө өгч байгаад. Манай 9 настай охины хамраас нь үе үе цус гардаг, үзүүлэхээр зүгээр гэхийн, мөн хөлийнх нь шилбээр энд тэнд нь хөхөрдөг цусны шинжилгээ өгсөн энэ ямар өвчин юм бол? Бараг 4,5 настай байхдаа гардаг байсан, танай эмнэлэгт таньд үзүүлмээр байна хаана байдаг вэ?, элэг нь юм болов уу , та зөвөлгөө өгнө үү?

Зөвлөмж:

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгөө Коагулограмм. Аскорбины хүчил таарахгүй хүүхэд байдаг. Цус шингэрээд судасны хана нимгэрээд байна. Нимгэний төрөлийн жимс идүүлж болохгүй витаминС аспирин уулгах хэрэггүй.
Уучлаарай би одоогоор Польшид ажилж байна.

Асуулт:

Сайн байна уу, эмч ээ? Таны ажил сайн биз дээ? Таниас зөвлөгөө авсаар байгаад одоо бүр юм л болвол танаас асуух гээд байдаг болох нээ. Уучлаарай эмч ээ. Манай охин одоо 11 настай гэж таньд өмнө нь хэлж байсан даа. Охины маань шүд унаад шүдэлж дуусч байгаа л даа. Гэтэл хүүхдийн араа шүд уул нь унадаггүй биз дээ? Охины маань хамгийн эхний 1 жижиг араа нь унаад шинэ араа ургасан юм. Тэгэхэд нь бас гайхаад өнгөрсөн чинь одоо дээд талд нь эхнээсээ 2 дахь том араа нь бас хөдөлчихсөн унах гээд байх юм. Өөр араанууд нь бол зүгээр байх шиг байна. Уул нь шүднүүд нь бол ерөөсөө хорхойтоогүй л дээ. Энэ араанууд нь унаад шинээр ургадаг уу? эмч ээ?

Зөвлөмж:

Хүүхдийн шүдлэлт янз бүр байдаг шүдлэх үед шүдний эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Шүдний эмч шаардлагтай гэвэл Панаромичный шүдний рентген зураг авч шалгадаг. Хүүхдийг ургаж байгаа шүдээ хэлээрээ оролдвол:- Муруй шүдтэй болно. гэж анхааруулаарай.

Асуулт:

Эмчээ Хүүхэд маань их унгаад байх юмаа.Гэхдээ өмхий гэж жигтэйхэн.Хүүхэд одоо 1 сартай миний идэж байгаа юмнаас болоод байна уу? Заримдаа унгаадаа их дүлж унгах юм.Өдөр болгон бааж байгаад баахгүй болчихлоо!

Зөвлөмж:

Хүүхэд мярайлаад ирэхээрээ унгаж баасаа хураадаг.

Асуулт:

Сайн байна уу? Би түнхний мултралтай юмаа.Одоо явган явахад бүр их өвддөг болсоон,тэгээд хагалгаа хийлгэдэг юм билүү гэж бодоод байна.
Тэгээд хаа очиж хагалгаа хийлгэж үзүүлэх бэ?.Та туслаач.

Зөвлөмж:

bur_1956@mail.ru Гэсэн хаягаар Бурхаан гэдэг Гэмтэл-Согогийн эмчээс зөвөлгөө аваад эргээд надтай холбогдоорой.

Асуулт:

Сайн уу? эмчээ.
Манай охин нэг ой 2 сартай саяхан хөлд орсон чинь нэг хазгай яваад байна.
Хаана хандаж үзүүлэх үү?. Тэгээд шууд татлаг инээ тэрээ хийхээр тэр түнх дотор байрлах артерийн судал энэ тэрээд нь асуудал гарах уу?. Хариу бичээрэй. Баярлалаа.

Зөвлөмж:

Гэмтэл согогийн клиникийн эмнэлэг дээр: Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч нарт үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ түнхний согог байвал эртхэн эмчилгээ хийлгээ. Түнхний үе артерт гэмтэл үүсгэхгүй эмчилгээний арга бий.

Асуулт:

Сайн байна уу?. Таньтай уулзаж зөвөлгөө авмаар байна. Охин маань одоо 1 нас 2 сартай. Төрөлхийн тунхний мултрал гэдгийг 2 хоногийн өмнөөс мэдлээ.
Гэмтэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай бол өнөө маргаашгүй эхэл гэсэн.
Тэр эмчилгээ нь сар бол зоолттой татлаганд байна гэсэн юмаа.Тэгээд эмчилгээнд үр дүнтэй болох баталгаа өгч чадахгүй гэсэн болохоор татлаганд оруулах уу?.Гадагшаа явж эмчилүүлэх үү? гэдэгт эргэлзээд байна.Би танд е-майл хаягаар чинь рентген зургыг нь явуулья та үзээд зөвөлгөө өгнө үү?

Зөвлөмж:

Хүүхдийн рентген зургыг харлаа.Эртхэн хагалгаанд орох нь үр дүнтэй болно.

Асуулт:

Сайн байнауу? дүү маань 3 сартай тунхний мултрал гэдгийг 7 хоногийн өмнө мэдсээн.Эмчилгээ гээд дөрөөвч зүүлгэсэн. 2сар авч болохгүй гэсэн усанд оруулах, унтуулахад их хүндрэлтэй.Энэ нь жаахан зовиуртай юм шиг байна. Энэнээс өөр эмчилгээ бий юу? уух эм тан байдаг боловуу? тантай яаж уулзах бэ?

Зөвлөмж:

Сайн байна уу?. Эрт мэдсэн нь болжээ.Эмч нарынхаа үгэнд ороод хий гэсэн юмыг сайн хийгээд байгаарай.Насаар нь хазгар болгохгүйн тулд 2 сар юу ч биш.Санаа зоволгүй.
Сайн эмч нарын буянаар болно.

Асуулт:

Сайн байна уу?.Таньд ажилын амжилт хүсье.Зөвөлгөө бүхэн чинь таалагдлаа.
Таниас гэдсэний дүүрэнгийн талаар лавлах гэсэн юмаа.

Зөвлөмж:

Баярлалаа.Урам хайралсанд
Гэдэс дүүрэх олон шалтгаан байгаа.Хэвлийд хагалгаа хийлгэж байсан бол наалдацаас болдог. Жирийн үед гэдсэний хуржигнах дүүрэлт,гэдсэний дотор өнгөр суусантай холбоотой.
Барагшун 13,Сэмбэрүү,Сожид зэрэг эмнүүдийг ууж бай.
гэдсэний дүүрэнг арилгана.

Асуулт:

Гэрийн нөхцөлд гэдсээ цэвэрлэх гэсэн юм. Саяхан тамхинаас гарсан, гэтэл ходоодноос эвгүй үнэндээ бол өмхий үнэр өөрт үнэртээд бас амтагдаад хэцүү байна. Махан хоол нэг их идэхгүй байгаа. Зөвхөн жимс ногоо, буцалсан ус уугаад 7 хонож үзсэн одоогоор нээх дээрдсэн юм алга. Яавал дээр вэ? эм ууж үзээгүй.

Зөвлөмж:

Ходоодонд Хеликрбактер үзүүлээ. Ходоодонд үрэвсэлтэй байна. Шинжилгээ хийлгээд холбогдоорой эмчилгээг зааж өгнө.

Асуулт:

Миний өтгөн их хатдаг цустай баадаг тиймээс их хэмжээний шингэн уух шаардлагатай болдог. Тэгээд шээс алдаад л ус уугаад байна. Тэгэхээр өтгөн хатах нь гайгүй байдаг ч биед зовиуртай нийгмийн идэвхи их суларсан. Амархан ядрах шөнө сайн унтаж амарч чаддаггүй гэдсэн дотор нэг юм тулаад байдаг. Энэ өвчнөөр 2006 оноос хойш өвдөж шаналж байна. Юу гэдгийг нь мэдэхгүй юм ходоодоо дурандуул л гэдэг юм дурандуулахаас айгаад байдаг юм. Би одоо 21 тэй та би яах ёстой вэ? надад туслаач.

Зөвлөмж:

Чамд ямар нэг өвчний хордлого байна. Тэгэхээр судасны цуснаас авдаг: Элэгний үйл ажилгаа,цусний ерөнхий шинжилгээ Цусанд сахар,СОЭ гэсэн шинжилгээнүүд хийлгээд над руу хариуг бичээрэй.

Асуулт:

Сайн байна уу?. 2 хөл их хавантай.Цэврүү шиг тууралт байгаа тохиолдолд яаж асаргаа хийх вэ?.Байцаагаар ороосон.Лигасоноо хөөсөнцөрөөр ороосон хаван буулгах эм бүгдийг хэргэлсэн хүн.

Зөвлөмж:

Бөөрний дутагдалын шинж байна уламжлалын эмчид үзүүлж зүү эмчилгээ хийлгээ. Нефролог эмчээс зөвөлгөө авч эмчилгээ хийлгэсэн дээр шүү.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.Та их буянтай хүн юмаа.Асуух асуулт байна.Манай нөхрийн хумс шигдэж ургадаг.Олон удаа хумсаа авхуулсан тэгээд ч нэмэргүй.Бид саяхан охинтой болсон хумс нь яг аавынх шигээ.Энийг эмчилж болох уу?. Тос байдаг гэж хүмүүсээс хальт сонслоо.Та туслаач.

Зөвлөмж:

Хөлийг бүлээн усанд дэвтээж байгаад хумсыг тэгш үлдэцгүй авч цэвэрлэж байхад шигдэж ургахгүй тэгш ургана. Өвчтэй байвал Мазь Вышнескитэй тосоор боолт хийж эмчилдэг. Эсвэл мэс засалын амбулторт боолтын сувилагчаар боолт хийлгээрэй.

Асуулт:

Сайн байна уу? Эмч ээ. Таны блогийг олсондоо их баяртай байна. Би нэг зүйл асуух гэсэн юм аа. Миний охин одоо 8 сартай. Гурав дөрвөн сартайгаасаа л шингэн баадаг байсан, эмчид үзүүлэхэд ужиг суулгалттай гэж оношлоод эм өгсөн ч баасаа хураасангүй. Энэ хооронд нэг удаа суулгалт болж эмнэлэгт хэвтсэн. Гарч ирээд баас нь хэвээрээ бас л шингэн гарсаар байна. Өдөртөө заавал 1 удаа заримдаа бүр 3-4 удаа баах юмаа. Бяслаг, ээдэм, байхуу, будааны шүүс, гэдэсний эмнүүд гээд өгөөгүй юм бараг байхгүй. Охин маань тархины даралттай, бас диатез гардаг. Энэ тохиолдолд бас шингэн баадаг гэх юм. Тэгэхдээ ингэж удаан шингэн баагаад байхаар хэцүү юм аа. Өөрийнхөө болон охиныхоо хооллолтыг зохицуулахад ч их төвөгтэй байх юм, гэдэс нь эвгүйтчих болов уу гэж айгаад... Тэгсэн хэрнээ охин маань 10,3 кг жинтэй, бүр жингийн илүүдэлтэй байна гэсэн. Ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ. Та бидэнд зөвлөгөө өгөөч.

Зөвлөмж:

Хүүхдэд:-
Задь 5 гэдэг эм хагас тун ус юмуу сүүгээр даруулаад өглөөд өгнө энэ нь ходоод,12 нуглаа гэдсэний шүүрлийг тэнцвэржүүлнэ.
Өдөр Барагшун нунтагаар 1 тунг усаар юмуу сүүгээр даруулж уулганаа ходоод гэдсэнд нь өнгөр суулгана.
Монгол эмийн санд эдгээр эмнүүд бий Танай хүүхдэд болон одоо ууж байгаа эмэнд харш нөлөө өгөхгүй уулгаад 5 хоногийн дараа бичээрэй

Асуулт:

Сайн байна уу?.Таниас зөвлөгөө авах гэсэн юм.Эрших үзэгдэлииг яаж арилгах вэ?.
Янз буриин эмчилгээ,өвчнөөс болоогүй, багаасаа үсэрхэг охин байсан.
Үүнийг арилгах арга байна уу?.Уудаг эм тариа ,тос байдаг бол хэлж өгөөч таныг тусална гэдэгт найдаж байна.Одоо 38 настай.

Зөвлөмж:

Эмэгтэй гормоны хямрал юмаа. Өлзий 18. монгол эмээ 3 үрэлээр өдөрт 2 удаа уугаад бай. Засрал авна.Өөр эмнүүд гормоны бэлдмэлүүд ууж болохгүй шүү.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ бид гадаадад амдардаг.Манай охин 3 настай биеэр нь улаан улаан юм туураад байх юм.Бассенд ороод ирсэнээс хойш тэгээд байна.Өглөө болохоор мэдэгдэхгүй байснаа орой болохоор тууралт илрээд,бас загтанаад байх юм.
Эмчийнх нь бичсэн тоснууд ерөөсөө таарахгүй юмаа.
Гэрийн нөхцөлд эмчилэх арга байна уу?.Шар сүүгээр арьчсан арай гайгүй болсон.

Зөвлөмж:

Биеээс гарах хөлсний тууралт байна. Усанд сайн оруул. Далайн усаар шавших сайн шүү.
Хятадын 999 гэсэн тос түрхээ. Ус сайн уулга. Шалтгаан нь бие хурсан Гистамины хоруу чанараас болдог. Хүүхдээ загнахгүй маш сайн тоглуул.

Асуулт:

Сайн байна уу? Taниас зөвөлгөө авах хүсэлт байна.Би нэг хэцүү өвчин тусаад 10 жил болж байна. Нүүрний эрүү хэсэг,завьж,хөмсөгний дунд,дух хэсгээр идээтэй улаан батга байнга гардаг,хэд хоноод улаан толгойтой гарч,байгаад 3-4 хоногийн дараа идээг шахаж гаргахаар хэд хоногтоо гайгүй.Би дотор гэдэс,хеликобактерын шинжилгээ хийлгэж,эмчилгээг олон жил хийлгэж байгаа,боловч хэдхэн хоног засардаг.Тэгээд одоо 10 жил болж байна.Тэгээд анзаарч байхад,биений юм ирэх үеээр эрүүгээр батга гарч эхлээд нүүрээр гарч байна.Би хаа ямар шинжилгээ хийлгэж,яаж эмчилүүлэх бэ?.Хацрын дунд хэсэгт судас хагараад байгаа юм шиг улаан болоод байна.Улаан өнгө нь улам томроод нэмэгдээд байх юм.Харшлын эмчид үзүүлэхээр онц юм хэлэхгүй эмчилгээ хийхгүй юм.Тэр хэсэгтээ загтнаад гүврүү гараад байна.
Таныг цаг гарган надад зөвөлгөө,эмчилгээ хэлж өгнө гэдэгт найдаж байна.

Зөвлөмж:

Биеийн дайварын зохицуулалт сул болохоор тэгнэ.
Эхлээд:- Өлзий 18 гээд монгол эмийг 3 үрэлээр өдөрт 2 удаа 2 сарын турш тасралтгүй уу.
-Нүүрний улаандаа Барагшун гэдэг монгол эм 1 тунг түүхий 1 өндөгтэй зуураад өглөө оройд нүүрэндээ маск тавина.
Хеликобактерын идвэхжилыг сааруулж,монгол эм:
- Задь 5 өглөө 3 үрэлээр ууна.
-Нейровалин 2 үрэлээр өдөр ууна.
-Барагшун 9 гэдэг эмийг 3 үрэлээр орой уугаарай.
Энэ эмчилгээ 3 сар үргэлжнэ шүү.

Wednesday, July 6, 2011

Толгой эргэх хүнд "Их айдас" төрүүлж цочроодог.

Толгой эргэх хүнд "Их айдас" төрүүлж цочроодог.

Унтах гээд хэвтлээ толгой эргээд байх юм...Хажуу тийш харж унтаж байгаад сэрээд дээш харсан толгой эргээд...Архи уугаад өглөө нь толгой эргээд байх юм...Хүзүүгээ эргүүлэхээр толгой эргээд бие сулраад байна...Босоод явахаар толгой эргээд унчих гээд байна...Миний толгой эргээд байгаа юм шиг,орчин тойрон эргээд байна...
Гудманд гэнэт толгой эргээд унчих гээд байна.
Тайралдсан хүн болгондоо сонин болгож ярина.
-Даралт чинь зүгээр биз... гэсэн анхааруулгаас өөр хариулт сонсохгүй.

Эмчид үзүүллээ:
-Түр зуурт толгой эргэхийг алийг тэр гэх вэ?.Гайгүй биз.
Үнэхээр гайгүй болоод мартагдана...Дахин гэнэт толгой эргэлээ...

Одоо яахав?

Өөртөө санаа тавих нэг нь толгой эргэх гэдгийг мэдэх санаатай баахан уншина.
Учир нь олдохгүй олон өвчний шинж болгонд толгой эргэнэ.
Энэ эрэл дандаа мухардана.

Толгой эргэх олон янзын шалтгаантай.

Мэдрэл,мэдрэлийн мэс засалчидын ганц асуулт:-Толгой чинь эргээд байна уу? Орчин тойрон чинь эргээд байна уу?
-Орчин тойрон эргээгүй... Миний толгой эргээд... гэвэл аан гээд өнгөрнө.
Хэрвээ -Орчин тойрон эргээд толгой их өвдөөд гэвэл сэжиг бүхий байна.
Энэ хүний толгойд эд,эсийн өөрчилөлт байж магад шинжилгээ хийхээс яахав... гэх.

Хүний бага, уртавтар тархинд хүний хөдөлгөөний тэнцвэр хадаглах,болон хараа, сонсголын төвүүд байдаг.

Хүний нүдний угт гэнэтийн цочирол,дунд чихний даралт өөрчилөгдөх,хүзүүний нуглам шохойжих,урт хүзүүтний булчин чангарах,унтахдаа дэр хэрэглэдэггүй хүмүүст гэнэтийн толгой эргэх тохиолдоно.

Жирэмсэн эхчүүд,ямар нэг хордлого,өвчний улмаас, цус багадаж:

-Тархины цусан хангамж багассанаас толгой эргэнэ.

-Хүний цусны даралт тогтворгүйгээс толгой эргэнэ.

Бидний толгой эргэлт голдуу цусанд байгаа сахарын хэмжээ хэлбэлзсэнээс болдог.

Энэ нь:-Нойрбулчирхайн инсулины ялгаруулалтаас болдог.

Хоол унд багатай олон цагаар оюуны болон биеийн хүчний хөдөлмөрөөс Инсулины ихээхэн ялгаралтаас цусан дахь сахар багдсанаас,толгой эргэлтийн гол шалтаг болдог.

"Панкратит" гэж нойрбулчирхайн үрэвсэлийг хэлдэг.

Нойрбулчирхай гэж нэрлэсний учир хүний цусан дахь сахарын хэмжээ гэнэт багсаж хүнийг "Сахарын ком" буюу унтаа байдалд оруулдаг болохоор нойрбулчирхай гэж монголчилсон ч байж болох.

Өөр улс орны нэршилд нойртой холбоогүй нэршил бий.

Нойрбулчирхайн үйл ажилалгаа 12 нуглаа гэдсэнд фирментүүдийг оруулж "Энзим" урвалжилтыг явуулж,хоол боловсруулалтанд оролцдог.

Үүний нэг урвалж нь: Инсулин ялгаруулж,цусан дахь сахарыг задалж,булчингуудад эрч хүч,энергийн эх үүсвэр болгодог.

Толгой эргээд байгаа хүмүүс цусны шинжилгээгээр "Инсулин"ны хэмжээг тодорхойлуулна.
Энэ инсулин ихдэх нь:
1.удамшилын гаралтай.
2.Нойрбулчирхайн уйланхай
3.Бамбайн булчирхайн өөрчилөлтөөс гарна.

Нойрбулчирхайд зөвхөн 5% инсулин байх шаардлагатай.Инсулин их байхад цусанд сахарын хэмжээ буурч цусны даралт багсаж байдагаас толгой эргэх нь их байдаг.

Толгой эргэх үед: чихэртэй цай,кофе уух,шокалад идэх,бага зэргийн хоол идэх шаардлагатай.

Угийн чихрийн шижинтэй хүн өөрийн уудаг эм,инсулины хэт үйлчилэлээс цусны сахар унаж толгой эргэн бие нь сулрах үед мөн дээрхи арга хэмжээг авах нь зүйтэй.

Толгой эргээд байгаа хүмүүс:
-тархины томограмм зураг авхуулах,
-нойрбулчирхай,бамбай булчирхайгаа ЭХО д харуулах,
-TSH,Инсулины шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
-хүзүү нугламын зураг авхуулж,мэдрэл,нугас дарагдсан эсэхийг үзүүлэх хэрэгтэй.
-Цусан дахь сахарын хэмжээг үзүүлж байх.
шинжилгээ өөрчилөлт гарсан үед мэргэжлийн эмчид үзүүлж,эмчилүүлж байх шаардлагатай.
Уламжлалт эмнэлгийн арга барилын эмчилгээ таньд бас туслана.

Wednesday, June 29, 2011

"E-MAIL" Эмчилгээ-2 р хэсэг.

"E-MAIL" Эмчилгээ-2 р хэсэг.

Сайн байна уу?

-Таны блогоос өвдөгний үений тухай мэдээлэл уншлаа. Маш сайн мэдээлэл байна.
Миний өвдөгний үе гэмтээд байгаа юм. Танаас биеэр уулзаж зөвлөгөө авч болох уу?.

Хүндэтгэсэн,А.

Эмч:Бат-Оргил.

-Би одоо Польшид ажиллаж байна.
8 сард монгол очино үзлэг хийх хаягаа блог дээр бичнэ.
Тэгээд үзүүлээрэй.
Бойчун-15 ууж байж болно.

А:
Хурдан шуурхай хариу өгсөн явдалд баярлалаа.
Минийхийг ACL буюу өвдөгний урд чагтан холбоос тасарсан гэдэг оноштой байгаа.
Тэр болтол ингээд байгаад байвал зүгээр үү. 2-р сарын 27-нд цанаар гулгаж байгаад гэмтээд, зөөлөн эдийн гэмтэл байна гэж оношлосон боловч сүүлд MRI соронзон бичлэг хийлгэхэд тийм хариу гараад байгаа.
Дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн.
Энэ дагуу мэдээлэл цуглуулж явтал таны блог руу орж мэдээлэл авсан юм.
Зарим гэмтлийн эмч хэлэхдээ тасарсан урд чагтан холбоос хагалгаа хийлгэхгүйгээр нөхөн төлжих тохиолдолд байдаг гэх юм.
Бойчун15 гэдэг танг хэрэглээд байвал ямар бол.

Эмч Бат-Оргил:

Хамгийн гол нь өвдөг явахаар нугарч унчих гээд байвал доторхи Х холбоосын гэмтэл байдаг тэр үед өвдөгний хагалгаа хэрэгтэй.
Өнгөц холбоосын гэмтэлд өвдөгний үеийн хөдөлгөөнийг хязгаарлаж байж нөхөн төлжүүлнэ.
Солонгосын улаан хүн хорхойдоон хандтай бойчун хамт уувал сайн үр дүн өгдөг.
Одоохондоо дасгал хийхгүй хөдөлгөөнөө багасгаж сайн эдгээх хэрэгтэй.

А:
Аан. Зөв. Нугарч уначих гээд байдаг байсан. Одоо тэр нь гайгүй болчихлоо.
Нугарчих гээд байдаг нь бараг зүгээр болж байгаа. Би тан руу юутай ч, MRI-ны оношлогоогоо хавсралтаар хүргүүлэв.
Та завтай үедээ харж байгаад, уншиж танилцаад, зөвлөгөө өгч туслана уу?.
Бойчун танг Солонгосын улаан хүн хорхойдоон хадтай хамт хэрэглэх үү?, тэ. Харин удаахан хол газар алхаад явахаар өвдөх гээд байгаа юм. Өдөр тутам ажилдаа авж байгаа.

Эмч Бат-Оргил:
Тэгээ.Шинжилгээ рентген зураг байвал бас сканердаад явуулаа.
Бойчунаа хүн хорхойдойн хандаар даруулж ууна. Тэгээд гайгүй болохоор юм байна.
Харин өвдөг гэнэт гацаад жаахан байж байгаад гацаа нь гардаг бол өвдөгний жийргэвч мөгөөрсний гэмтэл байдаг. Тийм үгүй бол сайн байна.

А:
Бойчунь-15 гэсэн тан авлаа. 1000 төгрөгөөр л зардаг юм байна. Бойчунь-15-ыг хэрэглэж болох уу?,Мөн, тангаа уухдаа өглөө орой, өлөн дээрээ, эсвэл хоолны урд хойно хэрэглэх гээд асуулт гарч ирээд байна. та энэ талаар зөвлөгөө өгч туслана уу?.
Нээрээ анзаараад байхад, өвдөг гацах гэснээс бага зэрэг тийм юм ажиглагдах юм. Дээрхэндээ тиймэрхүү гацаад, жаахан байж байгаад гацаа нь гардаг байсан. Тэр нэг их үргэлжлээгүй. Тэгэсхийгээд гайгүй болчихсон. Харин сая анзаарч байхад бага зэрэг нэг тиймэрхүү юм байгаа юм шиг анзаарагдлаа. Би Энэ 7 хоногт Сонгдо эмнэлэг дээр MRI хийлгэхээр цаг авлаа. Өнгөрсөн 4-р сард нэг MRI хилйгэсэн. Тэрнээс хойш хэр өөрчлөгдсөн бол гэж бодоод. Яг анзаарахад өвдөгний дээгүүр өвдөж байна лээ. Тан руу MRI- CD-ний зургийг тэр чигээр нь аттачлаад явуулчихвал тэр унших боломж бий юу. Би СД-нд хуулуулаад авчихсан юм.

Эмч Бат-Оргил:
Бойчун-15 санасан цагтаа өдөрт 2 удаа уугаарай.Тодорхой дэглэм шаардахгүй.
Зургаа авхуулаад attach хийгээрэй би хараад өгье.

А:
Үнэтэй зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн явдалд туйлаас талархсанаа илэрхийлье.
Энэ 7 хоногт зураг авхуулна. Тэгээд явуулья.
Thank you very much,

Эмч Бат-Оргил:
Монгол хүн бүрийг чам шиг эрүүл мэндэдээ санаа тавьдаг болгох гээд..Энэ биеэ чилээж сууна.
Намайг ээж маань: -Чи эмч болж олон хүнд тус нэмэр болно... гэсний дагуу эмч болсон юмаа.
Урам хайрласанд баярлалаа.

А:
Сайн байна уу? Шинэ 7 хоногийн мэнд.
Би өнгөрсөн 5дахь өдөр Сонгдо эмнэлэг орж MRI шинжилгээ өглөө. Нэлээн өөр хариу гарсан юм шиг байна. Гэмтэлийн эмнэлэг яваагүй байгаа. Та заваараа энэ шинжилгээний хариуг хараад, танилцаад өгнө үү?. Баярлалаа.

Эмч Бат-Оргил:
Энд өөрчилөлтийг сайн бичсэн байна.
Одоо өвдөгний эдгэрэлт сайн болохыг хүлээх хэрэгтэй
Бойчун 15 уу 1 сарын турш уугаарай
Өвдөгний өвдөлт, зовиур нэмэгдвэл бичээрэй.
Одоогоор ямарч дурангийн шинжилгээ мэс ажилбар шаардлагагүй.

А:
Оо тийм үү. За баярлалаа.
Ерөнхийдөө их зүгээр байгаа. Хичээгээд, тайван алхаад байгаа. Тэр бойчуныг яг яаж хэрэглэж байна вэ. Хоолны өмнө уухуу, дараа нь уух уу. 1 сарын турш тэгвэл тэр Хүн хорхоодойн хандыг уух нь байна, тэ. Тан хэрэглэж байгаа үед гам сайн барьдаг гэсэн. Архи энэ тэр ууж болох эсэх?
Надад эдгээр асуултууд байгаад байсан юм.


Эмч Бат-Оргил:
Хүн хорхойдойн хандаа өглөө 1 удаа ууна.
Бойчун 15 ыг 3 үрэлээр 2 удаа уугаад бай.
Хийлгэсэн шинжилгээнүүдээ сайн хадгалаарай.

А:
Аан за баярлалаа. Бойчун-15 маань надад нунтаг(пудр) хэлбэрээр байгаа. Үрлээр бус. 50гр орчим усанд найруулаад уугаад байж болох уу. Хоолны өмнө хойно гэсэн юм байхгүй байна, тэ.

Эмч Бат-Оргил:
Бойчун-15 санасан цагтаа өдөрт 2 удаа уугаарай.Тодорхой дэглэм шаардахгүй.

А:
Сайн байна уу? Таны ажил төрөл сайн уу?.
Би тангаа хэрэглээд, хөлний өвдөлт багасаад улам сайжраад л байна.
Нэг зүйл асуух гээд. Миний оношлогоогоор Урд чагтан холбоос бүрэн тасарсан гээд байгаа юм. Энэ маань дурангийн мэс ажилбар хийлгэхгүйгээр нөхөн сэргээгдэж, эдгэх боломжтой юу? Мөн мениксний урагдалттай гэсэн байна лээ.
Ер нь бол одоо бараг догоноцохгүй явдаг болсон.

Эмч Бат-Оргил:
Сайн байна эмээ уугаад л бай.Одоо тасарсан холбоос нөхөн төлжиж байгаа. Мениск бас наалдаж эдгэнэ.Хамгийн гол нь өвдөгний үе явахад өвдөхгүй,хазагнахгүй, гацахгүй.Хэвийн ажилгаатай бол санаа зоволтгүй.Дугуй унах дасгал сайн хийгээрэй.
Одоо Артроскопи хийлгэж холбоосоо дахин гэмтээх шаардлагагүй.

А:
Oh, их сайхан мэдээ байна. Баярлалаа. Тэгвэл хичээгээд байдаг хэрэг. Унадаг дугуй аваад уначих уу?

Эмч Бат-Оргил:
Тэгээ.Дугуй аваад унаад бай.
Чамд эрүүл энх,сайн сайханыг хүсье. Ажилдаа их амжилт гаргаарай.

Эмч хүн:- Хүнийг эрүүл,ажлын чадвартай байлгаж,эмчилж чадсанаараа нийгэмд дам бус нөлөө үзүүлдэг мэргэжил юмаа.

А:
Маш их баярлалаа. Вэб-ээр тань зочиллоо. Олон олон хүмүүс танд хандаж, зөвлөгөө авч, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Би ч мөн тэдний адил танд баярласнаа илэрхийлж сууна.

Wednesday, June 22, 2011

Бөөрний дээд булчирхай -Бидний "Ичих" булчирхай юмаа.

Бөөрний дээд булчирхай -Бидний "Ичих" булчирхай юмаа.

Бөөрний дээд булчирхайнаас гарах дайврууд бидний баяр баясгалан уйтгар гуниг, сэтгэлийн хөөрөл,ичиж,зовох,дүрсгүйтэх,даруу,төлөв,төвшин байдалыг үүсгэн төрүүлдэг хүний зан араншингын "Ичих" булчирхай юм.

Бөөрний дээд булчирхай: -Хүний бие эрхтний бүхий л амьсгал,мэдрэлийн урвалж,бодисын солилцоо,дотоод шүүрлийн болон тунгалагын булчирхайнууд,биеийн енерги, кенезийн, соронзон орны, цахилгаан цэнэгийн үүсгэвэр зэрэгт оролцож физиолог, патфизиолог, физколоид,органик химийн урвалжийг идвэхжүүлдэгээрээ чухал үүрэгтэй.

Бөөрний дээд булчирхай:-Эд эсийн нэвчих солилцоог явуулж, хүний биед хийн, осмодаралтын,каталозаторын,амьсгал,шим тэжээлийн, амин дэмийн,болон дотоод шүүрлийг үүсгэдэг.

Бөөрний дээд булчирхайн ялгаруулдаг дайварууд:

•Глюкокортизойдоос гол үүрэгтэй нь:-Кортизол
•Минериалькортизоноос гол үүрэгтэй нь:-Аьдострол,
•Андроген

Мөн Адерналин Норадерналин ялгаруулж мэдрэлийн эсийн урвалж мэдрэхүйг бий болгодог.

Адерналин дайвар:-Хүний баяр баясгалан уйтгар гуниг, сэтгэлийн хөөрөл, ичиж, зовох, дүрсгүйтэх,даруу,төлөв,төвшин байдалыг үүсгэн төрүүлдэг шидтэй.
Бас цусанд сахарыг зохицуулан,липидыг уусгаж,өөх тосыг задалж,хүний хөдөлгөөн,энергийг бүрдүүлдэг байна.
Иймд Адерналиныг уушиг,зүрхний дутмагшилын үед амь тариа болгон хэргэлдэг.

Норадерналин дайвар:-Хүний цусны даралтыг зохицуулдаг гол үүрэгтэй.

Хүний хөдөлгөөн бүрт цусны даралт өөрчилөгдөж байдаг.Энэ хөдөлгөөний агшин бүрт Норадерналин дайвар зохицуулалт хийж цусны даралтыг,болон сэтгэхүйн тэнцвэрт байдлыг зохицуулдаг байна.
Иймд Норадерналиныг даралт бууруулах,биеийн хордлого гаргах тариа болгон хэргэлдэг.

Баруун талын бөөрний дээд булчирхайн суваг венийн гол судастай холбоотой.

Баруун талын бөөрний дээд булчирхайн дайварын хямрал болоход "Венастаз" венийн судасны өргөсөл болдог.

Зүүн талын бөөрний дээд булчирхайн суваг гол артерийн судсанд дайвараа шахдаг.

Зүүн бөөрний дээд булчирхайн дайварын хямрал болоход: -Даралт тогтворгүй болгож,хоёр хөл хавагнах,цусанд сахар ихэсгэж,гэнэт таргалуулна.

Бүх бие хавагнаж, хэвтэхэд бүх биеээр тархаж,босоод явах үед хоёр хөлд буудгаар,онцлоготой.

Бөөрний дээд булчирхайн өвчлөлийн шинж:

Анхдагч хам шинжийн хүндэвтэр хэлбэр:
-Элэгний архаг өвчин,Ищенко-Кушинко,бөөрний дээд булчирхайн даралт,бамбайн булчирхайн дутагдал,хүргэдэг байна.

-Хүний биеийн дархлал хүчтэй хэлбэлздэг.
-Өвдөлт нэг хэвийн тодорхой бус өвдөлт,бүх бие,эрхтэн өвдөлт мэдрэнэ.
-Хүний идвэхи,энергийг маш их бууруулж,өвчингүй өвдөлт хүнийг гутрангуй байдал оруулдаг
-Бүх биеийн мэдрэхүй ихсэж,хавагнаж,жихүүдэс төрдөг.
-Нөмөрсөн хөнжил ширүүдэж,бүхий л арьс хөндүүрлэнэ.

Термо-варорецепторын үйл ажилгаа суларч,тэнэмэл 10 дугаар мэдрэлийн ачаалал ихсэж бөөрний дээд булчирхай царцмал байдалд орсноос энэ хам шинжүүд үүсдэг.

Бөөрний дээд булчирхайн дутмагшилын өвчнийг Аддисоны өвчин гэж нэрлэдэг.

Мөн Conna шинж тэмдэг нь:-Цусанд Альдострон дайварын ихсэлтээс цусны даралт ихсэж,зүрхний шигдээс үүсгэж,тархинд цус харвуулдаг.

Альдосторон дайврын хэт ихсэлтыг намдаах эмчилгээг хийдэг.

Сүүлийн үед Спиронолактон буюу Еплереноныг хэргэлж байна.

Бөөрний дээд булчирхайд үүссэн уйланхай болон өвчилсөн бөөрний дээд булчирхайг авах мэс засал хийдэг.
Монгол эмээр эмчилэхээс гадна.
Гол эмчилгээ нь: Бумба байдаг.Нурууны гол булчинг дагуулан,дал мөрнөөс ахар сүүл хүртэл тавихад бөөрний дээд булчирхайн үйл ажилалгаа идвэхждэг.

Толгойгоо бариулах бариа засал,хуян арилгуулах,хануур эмчилгээ,бие бялдаржуулах дасгал,хөдөлгөөнт тоглоом бөөрний дээд булчирхайн ажилгаанд ихээхэн нэмэр болдог.

Хүүхдийн баяр баясгалан бидний сэтгэлзүйн томоохон эмчилгээ гэж хэлж болно.

Saturday, June 18, 2011

Жирэмсэн эхийн сүүл үеийн "Хордлого".

Жирэмсэн эхийн сүүл үеийн "Хордлого".

Ураг-Эхийн хэвлийд байхдаа эхийн умайнд наалдсан "Эхэс"ээс үүссэн хүйн холбоогоор тэжээгддэг.

Эхийн цуснаас тэжээл,амьсгал,шим,шүлтыг "Эхэс" боловсруулан "Ураг"т хүйгээр дамжуулан оруулна.

"Эхэс" умайн хананд бат бэх наалдаж цусны эргэлт үүсгэн "Ураг" хооллох гол эрхтэн болдог.

"Эхэс" г доргиох,умайн булчинг хүчтэй агшаах,цус өтгөрөх,цусны эргэлт алдагдахад эхэс үхжиж үр зулбуулах үйл ажилалгаа явагдана.

Урагын хоололсон ялгадасыг "Эхэс" шүүн эхийн цусны эргэлтийг хэвийн байлгадаг.

Жирэмсэн эмэгтэй сэтгэцийн,болон мэдрэлтэх,буруу хоололт,хорт зуршилаас үүссэн цусны өтгөрөл,цусан дахь өвчний хор,хордлогыг "Эхэс" шүүн ачаалал ихсэж хүндэрсэнээс жирэмсэний хордлого ихсэнэ.

Ураг томрох тусам "Эхэс"ийн ажилгаанд ачаалал нэмэгдэнэ.

Жирэмсэн эхийн хоололт нэгэн жигд,ядрахгүй,мэдрэлдэхгүй тайван байх,хорт зуршилгүй, ажилын ачаалал бага,баяр баясгалантай байхад "Эхэс"ийн ажилалгаа сайн эхийн цус шингэн байхад "Ураг" усан дотроо туйлын жаргалтай байдаг.

Мэдээж жирэмсэн эхийн бие:

-угийн сулавтар,байн байн өвддөг
-шүд,хоолойн өвчтэй,ядруу сульдаатай байсан
-хорт зуршилтай,ажилын ачаалал ихтэй
-орчины нөхцөл муу, мэдрэлдэх
-осол,аваар,эхийн үсрэлт,цовхролт зэрэг нь:

"Эхэс"ийн ачаалалыг нэмэгдүүлж,дотоод шүүрлийн булчирхайд илүү цочирол үүсгэж дайварын ялгарал ихдэснээс жирэмсэлтийн сүүл үеийн хордлого гарч ирдэг.

Жирэмсэн үеийн хордлогын шинж нь:
-Огцом цус багадах
-Огиулж,дотор муухайрах
-Толгой байнга өвдөх,эргэх
-Нүдний угаар өвдөж,гэрэл харж чадахгүй байх
-Хөл гар бадайрч,мэдээ алдрах,жирэлзэх
-Цусны доод даралт өндөрсөж,улмаар дээд,доод даралт өндөрсөнө.
-Гарын алга цэгэн улаан болж,хэлний үзүүр улайж өнгөртөнө.
-Улмаар 2 хөлийн хаван улам ихсэдэг
-Хордлого даамжирсан үед бүх бие хавагнах
-ууц нурууны өвдөлт ихсэж бөөрний үйл ажилгаа сулрана

Жирэмсэний хордлого их гүнзгийрсэн үед:

-Цусны даралт өндөрсөнө
-"Нефропатия" үүсэнэ
-Таталт өгдөг
-Цус харвалт болно.

Жирэмсэний хордлого "Өвчин" биш.

"Ураг" бүрэлдсэн цагаас эмэгтэйчүүдийн эмч, эх баригч,сувилагч сувилалын хяналтанд:
-эмчилүүлж
-эрүүлжиж,асаргаанд байж
эрүүл хүүхэд төрүүлэхийг эрхэм болгоход жирэмсэний хордлого бага байх болно.

Эх,барих,эмэгтэйчүүдийн эмч,эх баригч,сувилагч,асрагч нар,Эх болох таны авралын бурхан билээ.

Жирэмсэн эмэгтэй хүний дотоод шүүрлийн булчирхайн үйл ажилгааг маш ихээр цочироож,хэвлий дахь ураг өсөн томрох нөхцөл бүрдүүлдэг нь "Эхэс" юм.

"Эхэс" жирэмсэн эхийн биеийг удирдан хүүхэд төрөн төртөл идвэхтэй үйл ажилгаагаа явуулж,умайн хананаас салахдаа хүүхэд тэжээх сүү ивэлгэх дайварыг цусанд бүрдүүлж,
эхийг үрээ хайрлах хайрыг ундраагч болгоно.

"Эхэс" хүүхэдтэй хамт төрөн, "Хүй" г салгах хүртэл хүүхдийг амьсгал,хоол,тэжээлийг өгч амьдруулдаг.

Жирэмсэн эмэгтэйчүүд,Та бүхэндээ энэхүү бяцхан санамжаа зөвлөв.

Монголын үр сад үй түм болтугай.

Friday, June 3, 2011

Асуултын хариу-"Зөвлөмж" 4-р хэсэг.

Асуултын хариу-"Зөвлөмж" 4-р хэсэг.

Асуулт:

-Сайн байна уу? Би саяханаас таны зөвлөлгөөг,олж уншлаа. Их буянтай, олонд хүртээлтэй ажил хийдэг хүн байна. Бид Чехэд амьдардаг.Одоо 8н сартай охинтой. Охиноо унагачихсан юмаа. Тархи нь доргисон байх, хоолоо идэхээрээ бөөлжөөд байхын. Таны зөвлөгөөний дагуу массаж хийж болохуу? Бас өөр асуулт байна. Охины маань өтгөн байнга хатдаг, энэ ямар учиртай юм болоо?

Зөвлөмж:

Толгойд иллэг хийж болно. Их бөөлжөөд байвал наанаа эмчид үзүүлээрэй. Аптекаас клизм аваад 2 хоноод 50мл р клизм тавиад байхад хэвийн болно Сүүн тэжээлд хүүхдийн баас хатаад байдаг юм.

Асуулт:

- Маш сайхан зөвөлгөө өгч байгаад баярлаж байна.Би Америкт амьдардаг.Миний хүзүү баруун талдаа бас гар өвдөөд удаж байна.Олон ч эмчид үзүүллээ эдгэрдэггүй.Их зовоож байна.
Таниас зөвөлгөө авч болох уу?

Зөвлөмж:

Баруун гар жирэлзэж,мэдээ алдараад хүчтэй өвдөөд,хаяа босож суухад толгой эргэх гээд байвал хүзүүний нугламд нэг мэдрэл дарагдалтай байдаг. Эсвэл баруун дал мөр дамжин хүндэрч өвдөөд байвал цөсний өтгөрөлт хуянгаас болно. Аль алинд нь зүү, бумба,зөөлөн тосон массаж хийлгэнэ. Цус шингэлэхэд хаяа нэг аспирин ууна.Голдуу нимбэгтэй цай уу. ЭХО д цөсний чулуу,цөс элэгний үрэвсэл байна уу? шалгуулаарай.

Асуулт:

-Сайн байна уу? Та. Таниас зөвөлгөө авах гэсэн юмаа.Хүүхэд маань 2 настай.Гэтэл саяхан жирэмсэн болчихлоо.Уг нь ийм ойрхон гаргах төлөвлөгөөгүй байсан юмаа. Учир нь урьд нь жирэмсэн байхдаа өтгөн их хатаад,бургуй тавьж гаргадаг байлаа төрсний дараа эмчлүүлж чадсангүй дахиад жирэмсэлсэн.Одоо дахиад миний зовиур гарч ирнэ гэдгээс айгаад байх юмаа.Надад энэ хүүхдийг гаргах,сэтгэл зүйн болон,нийгмийн боломж бүрдээгүй гэж бодоод байна.

Зөвлөмж:

Хүүхэд төрүүлэхэд:-Эрүүл мэнд амь насанд заналхийх өвчин
-жирэмсний хордлого
-Зайлшгүй нөхцөл байдал
зэрэг шалтгаанууд халгаатай.

Өтгөн хаталтаас айх хэрэггүй. Хүүхэдээ төрүүл, эх хүн хүүхдийнхээ төлөө ямарч бэрхшээлийг туулж чадах байгалаас заяасан "Инстэнкт" ур чадвар байдаг юмаа. Хүүхдээ төрүүлсэн байхад аз жаргалын үүд нээгдэнэ.

Асуулт:

-Сайн байна уу? Цахилгаан саалтуурыг дамжуулан хэрэглэхэд ямар нэг халдвар авах эрсдэл бий юу? Найдвартай ариутгах арга байна уу?

Зөвөлгөө:

-Саалтуурын хөхөндөө тулгах хэсгийг усанд буцалгаж ариутгана. Хүүхдэд эхийн сүүний дархалаа ямарч өвчнөөс сэргийлж чадна. Хүүхдийн угжийг өдөр бүр угааж цэвэрлэж, буцалгаж ариутгана. Ямарч эрсдэл гарахгүй.

Асуулт:

-Сайн байна уу? Эмчээ. Би 8 ангид байхдаа идээт үрэвсэлийн хагалгаанд орсон юм л даа. Тэрнээс хойш миний хөлний судаснууд хавдаад халуу дүүгж дараа нь хагарч хөхрөөд тэр чигээрээ тогтчихдог миний хоёр хөл хоёулаа. Хөлний хуруунууд тэр чигээрээ хөх өнгөтэй ингэж явсаар олон жил өнгөрлөө.Цаг агаар дулаараад ирэхээр хөлөө ил гаргаад явж чадахгүй. Энийг мэдэхгүй хүмүүс намайг хүнд зодуулсан гэж л бодохоор. Тэгээд ч эмнэлэгт очихоор онош нь гарч өгөхгүй юм тэгээд хий дэмий цаг хугацаа алдаад... Заримдаа алхаж ч чадахаа больдог. Хаана хандах уу? Би одоо яах вэ? ингэж яаваад бүр хоёр хөл дээрээ явж чадахаа байх вий гэхээс үнэхээр их айх юм. Надад туслаач эмчээ? болж өгвөл Миний и майл-руу явуулсан ч яахав.

Зөвлөмж:

-Цусанд сахарын хэмжээ хир байна.Наад хөлөө Зүрх судасны мэс засалд үзүүлж хагалгаа хийлгээ "Рино" гийн хэлбэрийн өвчин байна. Тамхи,утаанааны хороос ийм өвчин эхэлдэг Судасны гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсанаас үүсэх түгжирэлийг нэн түрүүн арилгах хэрэгтэй. Судсаны бөглөрөлийг тодосгогчтой зураг авна ЭХО д харж оношлож эмчилгээ хийлгээрэй

Асуулт:

Би зогсоо ажил хийдэг. Ойрын хэд хоног ажилаас ирсний дараа хөл чилж өвдөх болсон. Хөлний маань судас тодорч бүдүүрсэн байна. Манай ээж эгч бас ийм байсан. Би их санаа зовж байна. Тусгай оймс байдаг гэсэн хаанаас авбал зүгээр вэ?

Зөвлөмж:

ЭХО д хөлийн судасаа харуулаа.
Тусгай оймс байдаг.Эмнэлийн багаж,материал, нөхөн сэргээх,протез зардаг дэлгүүр зарим газар аптекэд зардаг. Нимбэгтэй цай, монгол эм 3 үрийн тан сайн уу цус шингэн байхад хөлийн судас бүдүүрэхгүй. Хөлийн судас хатуураад өвчин их байвал мазь Вышневкийтэй боолт хийгээрэй.

Асуулт:

-Сайн байна уу?.Манай хүүхэд 3 сартай. Манай хүүхэд сайн мяраалахгүй юм.Миний хөхний сүүний илчиллэг муу байна уу?. Юунаас болдог вэ?

Зөвлөмж:

-Хүүхэд өвдөж уйлагнахгүй хөхөө сайн хөхөж байгаа бол санаа зоволтгүй. 4 сараас нэмэгдэл хоолондоо орохоор мярайлана.

Асуулт:

Би төрөөд нэг сар болж байна. Жирэмсэн болоод бамбайтайгаа мэдсэн. Гэтэл одоо хоолойн дээр бамбай томорч харагдаад байдаг болчихлоо. Нүд бүүр бүлтийгээд,бас даралт ихдээд байгаа. Пропилтиоурацил ууж байсан. Бамбайны эм хүүхдэд нөлөөлдөг гэж сонсоод уухаа больчихсон. Хөхүүл болохоор хүүхдэд нөлөөлөхгүй эмчилгээ байгаа юу?

Зөвлөмж:

Жирэмсний хордлого,төрхийн хүндрэлээс бамбайн булчирхайн өөрчилөлт гардаг.
Хөхүүл хүн монгол эм ууж болно.Гоюу 19, Сожид гэдэг эмнүүдийг уу.Химийн эм уухаасаа өмнө хөхнийхөө сүүг сааж хөлдөөд хадгалж байгаад хүүхэдэд өгч болно шүү. Монгол эм уугаад засрах байхаа.

Асуулт:

Сайн байна уу?.Би нэг юм асуух гэсэн юм.Би тамхи татаад 3 жил болсоон тэгээд жирэмсэн болоод гарсан.Харин төрсний дараа тамхи татмаар санагдаад татаад эхэлсэн.
Хүүхэдээ 7 сартайгаас эхэлж татсан.Одоо хүүхэд маань 10 сартай хөхний сүүгээр дамжиж тамхины хор шингэх үү?

Зөвлөмж:

Тамхи татаж байгаа бол хүүхдээ хөхүүлж болохгүй. Тамхины хор уушигны эд эсээр дамжин шууд цусанд орж улмаар хөхний сүүгээр дамжин хүүхэд хордуулж байгаа. Хүүхдийн дэргэд тамхи татах бас л хүүхдийг хордуулна. Тамхинаас гарах хүсэлтэй хүнд чихний зүүг тавьж цус шингэлэх 3 үрийн тан уулгаж тамхинаас гаргадаг. Тамхинаас гаръяа гэвэл уламжилалт эмнэлгийн эмч дээр очоорой.

Асуулт:

Сайн байна уу? Би одоо 4 сартай хөхүүл хүүхэдтэй.Гэтэл миний өтгөн хатаад 4-5 хоног өтгөнөө гадагшлуулж чадахгүй юм.Бүр их хатаад ургамалын цай уугаад байцаа,алим аль алийг хэрэглээд нэмэр алга.Тосон клизм тавиад шингэрэхгүй юм.Хөхүүл болохоор хамаагүй эм ууж болохгүй юм.Надад зөвөлгөө өгч тусална уу?

Зөвлөмж:

Хүүхэд төрүүлсний дараа цусанд бамбайн хордлогоны үлдэцээс,савны байрлал өөрчилөгдсөнөөс баас хатаад байдаг. Иймд-цэвэр ус ихээр уу.
-байцаа буцалгаад шүүс уу.
-байцаа вандуй идээ
-бага зэрэг гашуун шокалад ид
-шингэн тараг уу
Монгол эм -сожид,гоюу гээд эм уу -аптекаас ENEMA 20 гэдэг клим тавь.
-Хятадын ургамалын гаралтай "FUNFAN LUHUI JIAONANG" гэдэг эмийг өдөрт 1 капсул ууна.Хүчтэй өтгөн хатахад өдөрт:-Өглөө,үдээс хойш 2 удаа ууна. энэ эмчилгээ ямар үр дүнтэй байгааг бичээрэй.

Асуулт:

Сайн байна уу? Би 21 настай. Бага байхаас л өтгөн хатаад зовоогоод байсан.Одоо ч хэвээрээ.Би 7-10 хоногт клизм тавьж байж хүндэрдэг.Тэр болгондоо бүдүүн гэдсэний амсар шархалж цус гарна.Ямарч эм тан нэмэр болохгүй байна.Надад туслаач хаана ямар эмнэлэгт үзүүлж эмчлүүлж болох бэ?

Зөвлөмж:

Мэс засалын эмчид үзүүлнэ.Бүдүүн гэдсийг дурандах,компютерный томограммын шинжилгээ хийлгэж оношоо сайн тодруулна. Бүдүүн гэдэс гогцоорон байрлал нь өөрчилөгдсөн эсэхийн сайн тодруулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Асуулт:

Сайн байна уу? Би таньд ажилын өндөр амжилт хүсье! Би төрөөд 1 сар болж байна.
Төрсөний дараа 4-5 хоногт 2 хөл маш их хавганасан.Одоо хөл маш их өвдөж байна.Интернетээс харахаар Вений судасны бөглөрөл юм шиг байна та надад зөвөлгөө өгч туслаач.

Зөвлөмж:

Төрсөний дараа умай агшихад судас дарагдсан байна.
-Умайгаа дээш болгох дасгал хий өгзөгөө дээш өргөх хөдөлгөөнөөр хийнэ.
-Умайг агшаахын тулд мөөгтэй шөл уу.
-Зүрх судасны эмчид үзүүлээд контрасттай судасны шинжилгээ хийлгээ. -Хавантай хөлдөө зүү тавиул.
-Хавантай хөлийн чинэрч байгаа хэсэгт мазь Вышневскитэй боолт хийгээрэй
-Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж умайн байрлалаа үзүүлээ.Умайн байрлал хэвэндээ ороход хөлийн хаван бууна. Маш хурдан эмчилгээ хийлгээ.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.Би 5 сартай жирэмсэн. Ер нь сүүлийн 4 жил өтгөн хатаж гарахгүй болсоон. Бүх шинжилгээнүүд эрүүл гарсан.Бүхий аргаар үзлээ нэмэр алга.Та надад зөвөлгөө өгөөч эмчээ,одоо жирэмсэн болохоор хэцүү байна.Аан бас жаахан юм идэхээр гэдэс хаграх гээд дүүрээд байх юм.

Зөвлөмж:

Уламжлалт анагаах ухааны ойлголтоор "Олгойн хийн" өвчин юмаа. Цутгалан гэдсэнд олгойн хий дүүрээд түгжрэл үүсгээд байдаг. Монгол эм уу. Хэвлийд байгаа урагт муугаар нөлөөлөхгүй. эмний нэр:
-Тунгалаг5 өглөө 1 тун
-Сэмбэрүү13 Өдөр 1 тун
-Сожид Орой 1тун уу
Гэдсэндээ сүүлний тостой иллэг хий Тостой даавуу индүүдэж халуун бүлээн жин тавь Энэ эмчилгээг сараас илүү хийнэ эмчилгээгээ 14 хоног хийгээд холбогдоорой сайн болно.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ манайх гадаадад байдаг юмаа.Манай охин 3 настай.Саяхан халуураад амаар нь дүүрэн юм туурсан байсан. Ам нь гэмтсэн юм шиг,хоолой нь идээлсэн юм шиг байхаар нь эмчид үзүүлсэн аль аль нь биш AFTY ийм өвчин тусссн байна гэх юм тэр нь ямар өвчин болохыг ойлгохгүй байна.Энэ өвчний товчилсон нэр юмуу? Аюултай өвчин юм уу? Таныг тайлбарлаж өгнө гэдэгт найдаж байна.Баярлалаа.

Зөвлөмж:

AFTY гэдэг вирусын нэр хүүхдийн ам гэмтэх өвчин юмаа. Санаа зоволтгүй. Перкись водород бага % уусмалаар амыг арчаад зүгээр болно. Эсвэл аптекаас SEPTODENT A аваад амыг зайлуулж бас болно.Хүүхдэд Улаан бурхан гэдэг шиг нэг удаа өвдөөд дахиж өвдөхгүй амны салстын өвчин юмаа.

Wednesday, June 1, 2011

Нарны амин дэм болох "Витамин Д".

Нарны амин дэм болох "Витамин Д".

Нэгэн хүсэлт:
-Хүүхдийг гадаа гаргах, нараар чийрэгжүүлэх, рахитын талаар блогтоо
мэдээлэл оруулж өгнө үү?.

эмч Бат-Оргил:
-Рахит-Яс зөөлөрч,сийрэгжих биеийн хэлбэр алдагдаж байгаа хүүхдийн өвчний шинж.

Бага насны хүүхдүүдэд тод томруунаар илэрдэг болохоор "Рахит" гэж нэрлэн эмчилгээг явуулдаг.Гол шалтгаан нь: Витамин Д дутагдал.Энэ витамин Д уугаад эмчилгээ болохгүй.

Нар,салхинд гаргаж байж хавсарсан эмчилгээ болдог болохоор "Нарны амин дэм"гэж нэрлэж хүүхдүүдээ байнга нар салхинд гаргаж байхыг зөвлөж байна.

Насанд хүрсэн хүмүүст витамин Д думагшил бас л хамаарна.Тэгэхдээ рахит гэдэг нэршилээс өөрөөр ясны сийрэгжилт,уусалт гэсэн нэршилд оруулна.

Тэгэхдээ Европ хүмүүс зуны саруудыг амралтын сарууд гээд бүтэн жил хуримтлуулсан мөнгөөрөө хөх цэнхэр далайн эрэг,эрмэг газар очин далайн амьтанаар хооллон,орчиноо солин,хорт зуршилаасаа салан,сэтгэл,санаагаа тайвшруулан,зугаацан цэнгэж,нар,салхины ид шидийг биедээ хуримтлуулан амарцгаана.

Энэ ямар учиртай заншил вэ?.

Хүний биед Витамин Д3 буюу "Холекальциферол" хүний арсан доор боловсрогдож,нар салхины хүчээр идвэхжин ясны дутагдсан эрдэс,бодисыг нөхөн төлжүүлнэ.

Нарны амин дэм хүний биед,мэдээж идэж ууж байгаа хоол хүнснээс хуримтлагдана.

Амин дэм Д нь далайн амьтны маханд ихээр байдаг.

Монгол,Түвд,дундад азийн орнууд нарлаг орон боловч ахуйн ёс заншил хоололтын дэг жаяг амин дэмийн дутмагшил үүсгэдэг.

Энэ орны улсуудын элгэнд альдигид дегидрегиназ фирмент их байдагаас нарших,шар хөөрөх нь их байдаг.Энэ ферментийн улмаас витамин Д бусад А.С.Е.амин дэмтэй нэгдэл үүсгэж чадахгүй,эд эс,яс,үсний нөхөн төлжилтийг сааруулдаг байна.

Далайн хөвөөний азийн орнуудын хүмүүс амин дэм Д дутагдал байдаг нь биеийн фотосентез идвэхжилийн урвал багссантай холбоотой байдаг.
Амин дэм Д гэдэг нь Д3,Д2,Д3 гэж байна.

Витамин Д1 "кальциферол загасны тосонд элбэг байдаг.
Д2 "ергокальциферол ургамалд нарны хэт ягаан туяанд урвалжлагдан ялгарч байдаг.
Д3 "Холекальциферол" хүний арьсан дор боловсрогдон нарны туяагаар нийлэгжин биед хуримтлагдана.

Нарны амин дэм болох Витамин Д дотроо Кальц,фосфорын нэгдэлийг агуулдаг.
Хүний Яс,шүдийг бэхжүүлэн нөхөн төлжүүлэхээс гадна,хүний биед байх эрдэсийг бүрдүүлэн биеийн "РН" хүчил,шүлтийн тэнцвэрийг бүрдүүлнэ.

Ингэснээр мэдрэл,зүрх,судасны болон бөөрний ажилгаа,дотоод шүүрлийг зохицуулна.

Биед Витамин Д дутагдахад:

Хүүхдэд:Яс зөөлөрч,шүд хорхойдох,ясны хэлбэр өөрчилөгдсөнөөс толгой томрох,цээжний хэлбэр хушууран
"Шувуун цээж" үүсгэх,хөл майг болох,уйлагнах,арьс загтнах,шинжүүд гарна.

Том хүнд:Яс сийрэгжих,уусах учир ясанд эмгэг өөрчилөлт ихээр гарч,дотоод шүүрлийн булчирхайн хямрал эхэлж эрт хөгширнө.
Улмаар сонсгол муудаж эхлэх нь:-сонсгол үүсгэх дуу чимээ гаргах алх,дөш хэлбэртэй ясны сийрэгжилтээс болно.
Мэдрэлийн ажилгаа суларч,хавдар үүсгэх,шалтгаан болно.

Өвчнийг бүрдүүлэх нэг шалтгаан амин дэм Д илүүдэл байдаг.

Орчин үед хүүхдийн нэмэгдэл тэжээл амин дэм Д гээр баялаг,эхийн сүү витамин Д3 бүрдүүлэх нөхөн төлжилт сайн байдаг,амин дэм Д думагшилаас сэргийлж,Витамин Д1 Д2 Д3 нэгдэл бүхий эм бэлдмэл хүүхдэд өгсөнөөс амин дэм Д гийн илүүдэл үүсгэснээр:

Хүүхэдэд:Гүйлгэх,нүд өвдөх,арьс загтнах,толгой өвдөх,гуниглах,хоолондоо дургүй болох шинжүүд илэрдэг.

Том хүнд дээрхи шинжүүд байхаас гадна:бөөр шохойжих,чулуужих,зүрх,судасны ажилгаа алдагдах,зүрхний шигдээс болох,цусанд сахар ихдэх шинжүүд гардаг.

Олон жилийн турш рахитын тухай олон улсын шинжлэн судлах эрдэмтэд ихээр судалж,олон нээлтүүдийг гаргасан байдаг.

Рахитийн эмчилгээний үр дүн сайн байгаач,ясны зөөлрөл,сийрэгжилт ясны уусалт хүний биеийг доройтуулан хөгшрүүлж,биеийн дархлаад нураагаад байна.

Амин дэм Д бусад амин дэмүүдийг нийлэгжүүлдэг гол удирдаач болж хүний биеийн дархлааг сайжруулж,дотоод шүүрлийн гол хүнс тэжээл болж,биед инсулины зохицолдолгоо, тохируулга хийснээр бие мах бодийн өсөлтийг сайжруулж бүх өвчинөөс сэргийлэх дархалааг бүрдүүлдэг.

Иймд витамин Д ууж эмчилгээ хийлгэж байгаа хүүхэд,том хүнд нар салхинд байж нарны туяаг биедээ шингээж эмчилгээ явуулдаг.

Эмчилгээний тун хэмжээг Таны өрхийн болон хяналтын эмч тааруулан эмчлэх учиртай.

Saturday, May 28, 2011

"E-MIAL" Эмчилгээ

"E-MIAL" Эмчилгээ.
Та бүхэнд имайлаар явуулсан нэгэн эмчилгээний үр дүнг таниулах зорилгоор нэгэн өвчний түүхийг дэлгэн барилаа.

-Сайн байна уу?, Эмчээ.Таньд энэ өдрийн мэнд хүргэе.Би таны бичсэн нийтлэл зөвлөгөөг уншиж,надад их таалагдлаа.Иймээс би таныг надад зөвөлгөө өгч туслана гэж найдаж байна.
Би одоо 42 настай саяхан хүүхэд төрүүлсэн. Охин маань 4 сартай.Би таньд илрээд байгаа зовиураа хэлж зөвөлгөө авах гэсэн юмаа.
Би төрөөд 4-5 хоногийн дараа даралт ихсээд 20 хоногийн дараа нүүр хавагнаж эхэлсэн.Эхлээд даралт ихээд байгааг мэдээгүй.Толгой жаахан өвдөөд өөр зовиургүй байсан.Даралт 160/100 болсон.Жирэмсэн үед 130/80 байсан.Жирэмсэн болохоос өмнө 90/60 байдаг байсан.
Миний баруун бөөр өвдөж хаяа эмнэлэгт хэвтдэг байсан архаг"Пиелонефрит" гэдэг оноштой эмчлүүлж байсан.
Сая жирэмсэн байхад хөлийн шилбэ бага зэрэг хавантай нуруугаар өвддөг байсан.
Мөн өнгөрсөн 9 сараар зүрхээр үе үе хатгаж өвдөөд дэлсээд байхаар нь зүрхний ЕХО д харуулж зүрхний бичлэг хийлгэсэн.Зүрх бүтцийн өөрчлөлтгүй гэсэн.
Харин төрсний дараа даралт ихсээд хэм алдагдаад эхэлсэн.Эмчид үзүүлэхэд төрсний дараах өөрчлөлт байна гээд эм өгсөн зүрхний дасалдаа арилсан.Харин зүрхний өвдөлт хэвээрээ.Одоо даралт 160/100 даралтын эм уухаар буугаад 110/80 болоод эргээд 140/90 тэгээд 160/100.даралттай болоод байна. Dopegit, Enap-5 гэсэн эмнүүдийг сар уусан,одоо үзүүлээд amlodipin гэдэг эм ууж эхлээд байна.
Миний энэ даралт бие даасан өвчин үү,бөөрнөөс үү гэдгийг сайн мэдэхгүй байна.Бөөрний үрэвсэл гээд антибиотек эмчилгээ хийлгэсэн,хаван арай гайгүй бөөр өвдсөөр,зүрх бэлбэгнээд байх юм.
Иймд та надад зөвөлгөө өгч тусална уу?.Даралтаа хэвийн болгоод эрүүл саруул охиноо өсгөмөөр байна.Төрсөний дараа бие сайн болдог гэж ярьдаг...

Таныг хүндэтгэсэн Л.Б

Эмч Бат-Оргил:
-Сайн байна уу?.Таны бичсэнийг уншиж ойлголоо.Таны бичсэн зовиураас харахад бөөрний гаралтай даралт байна.
Та юуны өмнө бөөрөө сайн эмчлүүлэх хэрэгтэй.Жирэмсэлтийн 2 дахь үеийн хордлогоос үлдсэн бөөрний даралт байна.Одоо сайн эмчилүүлээд ав үлдэцгүй сайн эдгэнэ.

Нялх хүүхэдтэй хүн химийн эм уух тийм сайн бишээ.
Тэгээд ч ууж байгаа эмнүүд чинь нэг их нэмэр болохооргүй байна.
Би таньд монгол эм тангийн нэрийг өгье.Та монгол эмнүүдийг олж аваад тасралтгүй 1-2 сар уух хэрэгтэй.Бие сайн боллоо гээд эмээ тасалж болохгүй уугаад байгаарай.
Үүнд: -Сожид
-Гоюу19
-Нейровален
-Задь5 гэсэн 4 эмийг аваад уу.
Та энэ эмнүүдээ олоод надад бичээрэй би уух зааврыг хэлж өгнө.
За түр баяртай.

Л.Б
-Сайн байна уу? Таныг хариу бичсэнд баярлалаа. Би таны бичсэн эмнүүдийг авлаа.Гоюу19 өөс бусадыг. Энэ эм байхгүй байсан,Гоюу7,11 гээд байна.
Тангуудаа уух явцдаа даралтын эмнүүдээ уух уу?.Би бас дхрхлт буулгадаг гэхээр соронзон бугуйвч зүүж байгаа энэ бас тан эмнүүдтэй харшилах уу?.
Уучлаарай би бас дутуу бичсэн байсан.Би 2 сард уламжлалын эмчид үзүүлээд Агар8,Ар үр10,Шижид6.Юнаа гэдэг эмнүүд сар уусан.

Эмч Бат-Оргил.

-Сайн байна уу?
Гоюу19 бахгүй бол Марчин13 гээд эм аваарай.Даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтынхаа эмнүүдийг ууж байхад болно.Тан эмнүүдтэй харшлахгүй.Гэхдээ химийн эмнүүд биед дасал болоод байдаг.Нөгөө талаар бөөрөө эмчилүүлэхэд даралт буурна.Дан ганц даралтын эм шинж тэмдэгийн эмчилгээ юмаа.
Та сар гаруй монгол эм уусан байна.Ямар нэгэн өөрчилөлт мэдэгдэж байна уу? Монгол эм удаан хугцаагаар ууж байж өвчөнийг сайтар эдгээнэ.
Эмээ уух заавар
1,-Задь5 өглөө хоолны дараа ууна.

2,-Нейроваленыг өдөр 12 цагийн үед ууна.

3,-Сожидыг 17 цагийн үед ууна.

4,-Марчин13 буцалгаад орой 20 цагийн үед уугаарай.

Захих юм байна:-Монгол эмнүүдээ марталгүй,залхууралгүй уугаарай.Монгол эмээ ууж байхдаа даралт буураад эхэлбэл химийн эмээ орхих хэрэгтэй.
За асуух зүйлээ бичиж байгаарай.

Л.Б
-Сайн байна уу? Маш их баярлалаа.Би таны зааврын дагуу эмээ марталгүй сайн ууна.Өвчинөө эдгээх юм чинь хариуцлагатай уунаа.
Монгол эм уугаад өөрчилөлт гарсан ууц нуруу бөөрөөр өвдөөд байсан нь багассан.
Нуруу хөшиж өвддөг.Эмээ сайн ууна.Баярлалаа

Л.Б
-Сайн байна уу? Эмчээ.Ажил сайн биздээ.Монгол эмнүүдээ ууж байгаа.
Нэг асуух юм байна.Манай хүүхдийн ам гэмтээд мөөгөнцөрдсөн байна гэнээ.Би төрсөний дараа Антибиотек их уусан юмаа.Тэгээд намайг мөөгөнцөрийн эм уу гэсэн юмаа.
Хөхөөр дамжиж хүүхдэд нөлөөлнө гэнээ. Тэр эсийг(Fungolon) уувал монгол эмтэй харшилах уу?.

эмч Бат-Оргил.
-Сайн байна уу? fungolon тантай харшлахгүй чи хөхүүл хүн бага тунгаар хэрэглээрэй.
Хөхөө сайн цэвэрлээд,хүүхдийнхээ амыг зөгийн балтай усаар цэвэрлээрэй.Зөгийн бал долоолгож бас болно амны гэмтэлд сайн.

Л.Б
-Баярлалаа.Даралт одоо 120/80 110/80 тай болоод байна,тэгэхээр химийн эмээ зогсоох уу?. Төрсөнөөсөө хойш бараг 4 сар химийн эм уусан байна шүү.

эмч Бат-Оргил.
-Даралт чинь хэвийн болсон байна.
Химийн эмээ зогсоогоод монгол эмээ ууж бөөрний архаг өвчинөө арилгахаар даралт өсөхгүй.

Л.Б
-Сайн байна уу эмчээ.Дахиад юм асууяа? Би ажилд ороод 2-3 хонож байна.
Тэгсэн явдал ихсээд тэр үү? хөлийн шилбэ хуруунууд хавагнаад байна өглөө босоход хаван буусан байх юм. Яах уу?,харж занах уу? хавангаа буулгах эм хэргэлэх үү? Түрүүнд ингэж хавагнаад даралт ихэссэн тэгэх вий гээд айгаад байна.

эмч Бат-Оргил.
-Хаван буулгах эм хэрэггүй.Цусаа шингэлэх 3 үрийн тан уугаарай.
Аспирин ууж болохгүй шүү.Судасны хана гэмтээдэг.
2 хөлдөө зүү тавиул хаван бууна. Нурууны гол булчингаа дагуулаад банк тавиул тэгвэл өвдөлт хийн судлаар хаван үүсэхгүй.

Л.Б
-Сайн байна уу? Эмчээ,Ажил сайн уу?.Би ажилдаа яваад л.
Хүүхэд одоо 5 сартай болж байна.Хөл хавангүй болсоон.3 үрийн тан ууж байгаа .
Би түрүүний email д эмээ 18 хоног ууж байна гэсэн 28 хоног ууж байгаагаа андуурсан байна.Одоо даралт үе үе 130/90-ээс 140/100n хооронд хэлбэлзээд байна.Ихэнхдээ 120/80 90тэй л байна.Ер нь ажиглаад байхад доод даралт арай л өндөр байх шиг.Химийн эм уухгүй байгаа.Ер нь даралт ихсэхээр нэг уучих гээд байдаг нь больчихсон байна.
Таны блогт ороод таны бичсэн нийтлэл,зөвлөлгөөг уншаад,Таныг миний өвчнийг эдгээж чадах хүн шиг санагдсан.Надад үргэлж,цааргалахгүй email бичиж зөвөлгөө өгч байдагт чинь маш их баярлаж явдаг шүү эмчээ.

эмч Бат-Оргил.
- Урам хайрласанд баярлалаа.
Монгол эмнүүдээ ууж л бай.Тэгэж байгаад доод даралт хэвэндээ орно.
Доод даралт агаарын даралтаас болж хэлбэлздэг.
Биеийн жин багсаж байна уу?

Л.Б
-Баярлалаа. Монгол эмээ уугаад сар болж байна.Би төрсөний дараа 10 кг жин нэмсэн.
Одоо бага багаар буурч байгаа.
Эмчээ. Манай нэг найз надад Төвдийн Сориг цай гээд нэг цай авчирч өглөө.
Даралт бууруулдаг, цусны эргэлт сайжруулдаг үйлчилгээтэй гэнэ.
Энэ цайг Мандал Иог гэж Иогийн төвөөс (энд хотод байдаг юм байна) авсан гэнээ.
Би сайт руу нь орж харлаа. Би гэхдээ энэ цайг хэрэглээгүй байгаа л даа.
Та энэ цайны талаар мэдэх үү. Хэрвээ уувал миний ууж байгаа тангуудтай таарах уу.

эмч Бат-Оргил.
- Ургамалын гаралтай болохоор харшлахгүй.
Харин зарим ургамалын цай зарим хүнд таарахгүй байдаг.Уухаар дотор муухай оргиулаад байдаг.Голдуу бамбай булчирхайн ажилгаа сул хүмүүст.

Л.Б
- Баярлалаа эмчээ. Би түрүүн гэнэт бие хачин болоод толгой халуу оргиод байхаар нь даралтаа үзсэн чинь 160/100 болчихож. Тэгэхээр нь айгаад эм уучихлаа. Ямар ч зовиургүй л байсан юм. Өглөө хэмжихэд 130/90тэй байсан. Гэнэт ингэдэг юм байх даа. хэл ам ээдрээд, аймаар сонин болсон. Одоо яах вэ?

эмч Бат-Оргил.
-Цаг агаартай холбоотой цус өтгөрөлтөөс болж хаяа тэгнээ.Сандралтгүй монгол эмээ тогтмол ууж бай.
Харин цусанд TSH гээд бамбайн үйл ажилгааны шинжилгээ хийлгээрэй.

Л.Б
-Би бамбайтай.Удамынх.Шинжилгээний хариу гарахаар таньд бичнэ.
Таныг ойрхон бол очоод үзүүлэх юмсан.
Шинжилгээний хариу гарсан байна танд явууллаа.
Shees: Epitel /hagvtgai - 0-1-1
Leikotsit -0-0-1, Davsnuud oksalat) +++
uurag - net
sahar - (-)
Biohimi: Sahar - 5.95mmoli/l
Kreatinin - 63.3mk moli/l
Mochevin - 14.2 mg/dl
Cholestorol - 223 mg/dl
Triglyscerides - 53 mg/dl
HDL - 70.4 MG/DL\
LDL- 154 MG/DL
tG- aB (Anti-Tg) 6.1 IU/ml
Anti -TPO (AMS-ab) - 2.1 IU/ml
Total T3 - 1.43 ng/ml\
Free T4 - 0.99 ng/dl
TSH - 1.410 uIU/ml
Та үзээд хариу өгөөрэй.

эмч Бат-Оргил.
-Чиний шинжилгээнүүд сайн байна.
Жирэмсэлтийн хордлого цуснаас гарч дуусахаар сайн болно.
Жирэмсэлтийн сүүл үеийн хордлогийн дотоод шүүрлийн хямралын үлдэц байна.
Монгол эмнүүдээ уугаад байхад тогтворжино.

Л.Б
-Сайн байна уу? эмчээ. Таны ажил сайн уу?. Би сайн. Би бөөрний үйл ажиллагааны изотоп гэдэг юм хийлгээд. хариу нь:
2 бөөрний хэлбэр зөв. Хэмжээ байрлал хэвийн. Перфузи хэвийн, секреци багассан, контур тод, паринхимийн шингээлт бага зэрэг жигд бус, 2 бөөрний а/т/с нь дунд зэрэг тэлэгдсэн, ялгаруулах үйл ажиллагаа хэвийн, сааталгүй. Шээлтүүр хэвийн. Үйл ажиллагааны эзлэх хувь - зүүн бөөр -60 %, баруун бөөр - 40 %
Total GFR - 122 мл/мин: зүүн бөөр - 68,3 мл/мин, баруун бөөр - 54 мл/мин гэсэн хариу гарсан. Би ойлгохгүй юмаа. Ямаршуухан байгаа бол эмчээ.


эмч Бат-Оргил.
-Одоогоор бөөрний чулуугүй архаг үрэвсэлийн шинж байна.
Санаа зовох юм алга.

Л.Б
-За ашгүй дээ. Санаа амарлаа. Баярлалаа эмчээ.
Би монгол эмнүүдээ ууж л байх уу. Одоо уугаад 2 сар болсон.
Энэ пиелонефрит гэдэг бөөрний өвчин чинь хэцүү л өвчин шиг байна..
Би интернетээс олж уншлаа. Би бараг 10 жил ийм оноштой явсан байх юм.
Картаа ухаж үзлээ. Залуу байхад бөөрний үрэвсэл гэхээр байх ёстой юм шиг ерөөсөө тоодоггүй байж.

эмч Бат-оргил.
-Монгол эмээ завсарлаж болно.

Бие чинь их сайжирсан байна.Одоо санаа зоволтгүй.Ажилаа хийгээд хүүхдээ асараад гялалзаад байх болжээ.

Чамд болон Танай гэр бүлд эрүүл энх,аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Хүн болгон чам шиг эрүүл мэндээ анхаарч эмчилүүлдэг байгаасай.
Эмч болгон харамгүй зөвөлгөө өгч алсын зайн эмчилгээг сайтар хийх болтугай.
Энэхүү эмчилгээг уншсан хүн болгон нэгийг олж мэдсэн байгаад баярлалаа.

Monday, May 16, 2011

Хүн хөлөө сайтар "Бөөцийлж" арчилах хэрэгтэй.

Хүн хөлөө сайтар "Бөөцийлж" арчилах хэрэгтэй.

Хүний биеийн ачааг үүрч явдаг хөл өдөр бүр өвдөлт мэдэрч,ядарч явдаг.

Энэ ядаргааг тайлахын тул хөлөө амрааж асрах хэрэгтэй.

Хүн хөдөлж,гүйж явахад хүний биеийн жин байх ёстой хэмжээндээ "Та 170 см өндөртэй бол 74 кг жин" байхад хөл хаа ч хүрэхэд ядрахгүй баяр хөөртэй байдаг.

Энэ үед хүний хоёрдогч амьсгал болох цусны улаан бөөм олширч эд,эсийг хангалттай хүчилтөрөгч,озоноор амьсгалуулдаг.

Сүүлийн үед биеийн хоёрдогч амьсгалыг хурдасгах зорилгоор озоны эмчилгээг тусгай аппаратаар явуулж,озоны найрлагатай тос,бэлдмэлүүдийг хэрэглэх болсон.

Энэ эмчилгээний хэлбэр удахгүй өргөн дэлгэр болно.

Харин биеийн жин өсөх тусам,зогсоо ажилтай хүмүүст,их суудаг хүмүүст,мөргөлчдийн хөлийн венийн судасны ачаалал ихсэж,доторх хавхлагууд бүрэн хаагдахгүй цусны эргэлт саарсанаас хөл ядарч,хөлсний булчирхай хаагдаж,хөлийн венийн судас үрэвсэж,өргөсдөг.

Хөлсний булчирхайнаас гарах хөлсөөр биеээс хор ялгаран гарч,бие цэвэрших ёстой.

Хөлд байгаа олон хөлсний булчирхай:-бидний өмсдөг гутал хувцас,өөх тостой хоол,архи тамхины хэргэлээ, хөлөө арчилж бөөцийлөхгүй байгаагаас хөл шивэрдэх,өсгий хатууран сайртах,хөлийн салаанууд нуран мөөгөнцөрдөж,биеээс ялгарсан хортой хөлсөндөө түлэгдэж,загтнах,эдгэрэлт муутай онгорхой шарх үлдээдэг.

Мөн архи,тамхины хор,архичин,тамхичин эцэг,эхийн хүүхдүүд,ямар нэг өвчлөлийн уршигаас,чихрийн шижин өвчний улмаас хөлийн судасны агших,булгилах хөдөлгөөн саарахыг "Рино" гийн өвчин гэдэг.

Энэ өвчний уршиг,хөлийн хуруу харлаж,үхжил үүсэж хөлөө тайруулах шалтгаан болно.

Дэлхийн Параолимпийн тамирчидийн тахир дутуу болсон нэг шалтгаан нь: "Рино" өвчний уршиг байдаг.

Дэлхий даяараа тамхитай тэмцэх өдөрт бид идвэхтэй оролцох хэрэгтэй юм шүү.

Хөлөө арчилах талаар үргэлж зөвөлгөө өгдөг,хөлд иллэг хийдэг,асаргаа эмчилгээний томоохон төв, Институт хөлний уланд наах наалт гаргаж,маш эрчимтэй үйл ажилалгаа явуулж байна.

Хөлийг амраахын тулд,судасны үрэвсэл намдаах,цусны эргэлт сайжруулах тосон түрхлэг,ургамалын гаралтай эм бэлдмэлүүд,амин дэмээр баялаг жимс,хүнсний ногоо,сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэргэлэх нь зүйтэй.

Нойрбулчирхайн үйл ажилалгаа суларч цусанд сахар ихдэх юмуу багсахад хөлийн эрээн булчин чинэрч өвдөж,бие тавгүйтэж эхэлдэг.Иймд хөлийн өвдөлт байгаа бол цусан дахь сахарын хэмжээг "Глюкомат" аар юмуу лаборторт үзүүлнэ.

Хүний төлөө нийгмийн энэ үед гуталаа тайлахаас санаа зовох шивэрний үнэрээс бүр мөсөн салах цаг болжээ.

Шивэр гэдэг нь: Хөлийн хөлсний булчирхайн үрэвсэлээс болж гарах үнэр.

Голдуу хөлд таарамж муу нийлэг эдээр хийгдсэн гутал,оймс,хөлсөөр гарах хор бактер, мөөгөнцөр үржүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлсэнээс шивэр үүсдэг.

Шивэрний үнэрийг арилгахын тулд нийлэг эдлэл бүхий оймс гутал өмсөхгүй байх,биеийн тамирт зориулсан хувцасыг цаг тутам өмсөхгүй байх нь хэрэгтэй.

Өдөр болгон халуун бүлээн усанд хөлөө дүрэн амрааж,цусны болон лимфийн эргэлтийг сайжруулж,хөлсний булчирхайн хорыг арилга.

Хөлийн өсгий сайртах нь: арьсны псириаз,мөөгөнцөрийн нэг хэлбэр тул,өсгий тохойн сайрталтанд Өвөрмонголын арьсанд түрхдэг шингэнийг "Clear" өдөрт 1-2 удаа түрхэж арилгана.

Хөлийн салааны нуралт,мөөгөнцөрт хятадын арьсны "999" тэмдэглэл бүхий тосыг түрхдэг.

Хөлийн хумсаа авсаны дараа өнгө үгүй хумсны Лакаар хумс,хумсны завсараа будахад шивэрний үнэрийг арилгадаг.

Бага насны хүүхдийн хөлийн ясанд "Са" кальц Вит Д нөхөн төлжилт өгдөг учир хүүхдэд сүү их уулгах,вит Д уулган наранд шарах элсэн дээр тоглуулах хэрэгтэй.

Вит Д нарны туяа байж яс бэхжүүлэх урвалд ордог.

Муруй хөлтэй хүүхдийн хөл яс нь төлжиж бэхжихээр тэгширдэг.

Иймд хүүхдэд сүү тараг байнга уулгаж байх нар,элс,эрүүл агаарт тоглуулахад бидний ирээдүй "Төгс төгөлдөр" хөлтэй болно.

Харин компютерийн ард суугч нар зөв тэгш сууж байгаарай.Сууж байгаа өвдөгний өнцөг 90 градусын өнцөг байх хэрэгтэй.

Wednesday, May 4, 2011

Хүний биед юуг "Сүнс" гэдэг юм болоо?

Хүний биед юуг "Сүнс" гэдэг юм болоо?

Хүн бурханы оронд залрагч нарыгаа эцсийн замд нь үдэхэд хэргэлдэг ёс жаягт "Сүнс" гэсэн ойлголт хүний хойд нас,эргэн төрөх,хүндэтгэх,үйл хэргийг залгамжилан,шүтэн бишэрч,сүсэглэн мөргөх,дурсан санагалзахын учир утга болдог.

Дэлхий даяар "Сүнс" гэсэн ойлголтыг урлаг болгосон байдаг.

Үлгэр,хүүхдийн киноны баатар,сүнсний эрэлчид сүнстэй холбогдох багаж тоног төхөөрөмж,нууц дурангаар дүрс, авиаг илрүүлэхийг оролдсон телевизын тусгай нэвтрүүлэг,сүнстэй жүжиг,кино гаргаж,хэн нэгэн хүн сүнсийг "сенсаац" буюу хөөргөн дэврүүлэлт болгож,бие биенээ айлгах,сэтгэхүйгээр нь тоглож,итгэл үнэмшил үүсгэж,биеийг нь арзагзуулан сонин хэвлэлээр "Сүнс" гэж зөндөө бичдэг,бичсээр ч байх болно биз.

Талийгаачид тавьсан тэмдэг,үр хүүхдээс нь төрсөн хүүхдэд илрэх,ямар нэг сорив нь шинээр төрсөн хүүхдэд байх,зэрэг тохиолдолуудыг тоочоод барахгүй.

Энэ бол хүн эргээд төрөөд байна гэсэн тайлагдашгүй нууц болдог.

Тэгвэл амьд хүний "Сүнс" хүний бие мах бодид юу нь байхав? гэсэн асуулт гардаг.

Бидний хоол хүнс исэлдэлт бүхий амьд организм "Бактер" агуулсан байдаг.

Талх,гурилан бүтээгдэхүүн,цайны болон эмийн ургамал, тараг,айраг, ааруул,борц,
аарц,будаа,төмс,хүнсний ногоо,жимс бүгд хүний биед энерги,аминдэм,тэжээл өгдөгч, хүний биед ороод биоэнземийн урвалд орох бактеруудтай хамт байдаг.

Хэт иссэн,муудсан хоол хүнсний бактерын хоруу чанараас хүн хордлого авдаг.

Хүний биеийн дархалааг бүрдүүлэгч бактерууд хүний бие,эрхтэн бүрт байрлан,гаднаас орж ирсэн хоруу чанартай бактерийг,цусны элемент,дайваруудтай хавсаран устагдаг байна.

Халдварт өвчин үүсгэх хүчтэй бактертэй тэмцэх хүчийг нэмэгдүүлэхийн тулд,халдвар үүсгэгч бактерийг үржүүлэн биед зохицолдох идвэхгүй бага тунг Вакцин болгон хүний биед тарих,уулгах хэлбэрээр өгдөг.

Нялх хүүхдэд үе шаттай вакцинжуулалт хийнэ.Хүүхэд төрүүлсэн Эх эхний 3 сарын дотор сүүгээрээ дамжуулж,дархалааны цогц бүрдүүлж хүүхдэдээ өгдөг.

Энгийн нүдэнд үл үзэгдэгч "Бактер" сэлүүр,хуягтай,"Хоромосом" эсийн сийвэнтэй байдаг.

Хүний аль эрхтэнд байрлаж байна гэдгээс бактерын хэлбэр дүрс өөр өөр.
Бактер хүний биед дасан зохицож,амьдрах чадвараа сайжруулан,хүний "ДНК" тай сүлэлдэж чадсанаар тухайн хүний "Сүнс" гэж хэлж болохоор аяалдан дагагч болдог байна.

Хүний хөгшрөлт,өвчин тусах,сэтгэл тавгүйтэх үед хүний генийн сангаас хоромосондоо шингээсэн бактер хүний биеээс гадагшилж,өөрийн сүлэлдэж байсантай адил "ДНК" тай хүний биед шингэдэг байна.

Хүний генийг биеээс гадагшилдаг тухай Генетикийн ухааны доктор Ж.Раднаабазар гуай бичихдээ:-Хүнийг нас барсаны дараа генүүдийг гадагшлаагүй байхад чанадарлаад байна...гэжээ

Бурхан бүтээсэн хүний бие,мах бодын үйл ажилалгаа хэзээ ч төгс тайлагдахгүй нууц эрдэнэсийн сан билээ.

Хүний биед юуг "Сүнс" гэдэг юм болоо?


Тэгэхээр хүний биеээс ялгарах хөвөгч генүүдийн бөөгнөрөлийг "Сүнс" гэж хэлэх юм болуу?

Биднийг эрүүл,энх ид шидтэн болгох,хүний биед орших 700 төрөлийн генүүдийн талаар генетикчид бичих байхаа...

Ямарч байсан саяхан эрдэмтэд "Депресс" сэтгэл гутаралыг үүсгэдэг Генийг олсон шүү.

Sunday, April 24, 2011

Хануур,төөнүүр, "Хануур хорхойн" эмчилгээ цус шингэлж,үрэвсэл намдаана.

Хануур,төөнүүр,"Хануур хорхойн" эмчилгээ цус шингэлж үрэвсэл намдаана.

Хүний цус өтгөрөлт сэм сэмхэн хүнийг доройтуулдаг.Хоёр хөлийн эрээн булчин өвдөх,чинэрэх,шөрмөс татах,ууц нуруу,түнх,гуя,өвдөг чинэрч өвдөх,толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж байдаг.

Цус өтгөрөлтийн шалтгаан хүний тав тух алдагдах,даарах,удаан зогсох,хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах,нойр,хоолны дэглэм алдагдах,хордлого авах,ханиад хүрэх хоолой өвдөх,хатиг гарах зэрэг олон янзын шалтгаантай.

Цусны эргэлт суларч биед хавагналт үүсдэг.Өтгөн цусыг зүрх биеээр тараах гэж хүчтэй ажилдагаас зүрх дэлсэх,дотор муухайрч,огиудас хүрнэ.

Зүрхний дэлсэлт хүнд үхэх айдас дагуулан,сандрах,санаа сэтгэл тавгүй болох, зүрхний "Аритма" буюу зүрхний тасалдаа гардаг байна.

Цус өтгөрөлтийг аспирин,гурван үрийн тан уулгаж шингэлдэг.

Өвдөлт,үрэвсэл,цус байнга өтгөрөлтийн үед хануур,шивэх,хатгах,төөнүүр, "Хануур хорхойгоор эмчилгээг хийнэ.

Хануур эмчилгээ гэдэг нь:

-Тусгай ариутгасан мэс заслалын хутгаар юмуу зүүгээр хатгалт хийж биеээс хордлого бүхий цусыг гадагшлуулах эмчилгээ юм.Бумбатай хавсран хэргэлж болдог.

Хануур эмчилгээгээр:

-цусны хоруу чанарыг гаргана
-венийн судасны хавхлагуудыг сэргээнэ
-мэдрэлийн эсүүдийг цочироож,биеийн эсэргүүцлийг сайжируулна
-цусны эргэлтийг сайжируулна
-цус сэлбэлтийн нэгэн хэлбэр болдог
-дутуу боловсорсон цусны элементүүдийг гадагшлуулж чөмөг,дэлүүнээс дахин цусны элементүүдийг үйлдвэрлүүлдэг.

Төөнүүр эмчилгээ гэдэг нь:

-Тусгайлан бэлтгэсэн цэцгийн хатаамал ургамал,уйгах бууц,ороосон "МОХА" гэх төөнийг юмуу уйгах бууцыг шав болгон ашиглаж үрэвсэл,өвчин намдаах эмчилгээ юм.

Төөнүүр эмчилгээгээр:

-үрэвсэлийг дарна
-цусны эргэлт сайжирч,цусны бүлэн арилна.
-мэдрэл,судасны хаван буулгана
-эд,эсийг цочироож варорецепторын осмодаралтыг зохицуулсанаар эд эсийн нөхөн төлжилтийг сайжируулна.
-өвдөлт,хийн судалыг нээж өгсөнөөр өвдөлт намдана
-лимфийн сувгийг идвэхжүүлж,биеийн дархалаа сайжиржнж
-судасны ханыг зузааруулж цус шингэлэх "Гипарин" хуруулж цус шингэлнэ.

Хануур хорхой:

Дээр үеээсээ байгалийн эмчилгээний нэг хэлбэр,цус сорогч хорхойг ашиглан хийдэг эмчилгээ дэлхий дахины ардын эмчилгээ болсон байдаг.

Хануур хорхойг тусгай цэвэр орчинд өсгөн үржүүлдэг.

Хануур хорхойн эмчилгээ төдийлөн дэлгэрэнгүй бус боловч энэ эмчилгээг рашаан сувилал,нөхөн сэргээх эмчилгээний нэгэн арга болгон хэргэлдэг.

Хануур хорхой өөрийн мэдэрхүйгээр цусны үнэрээр судасны чинэрэлтэй хэсгийг олж хатгуур хошуугаа оруулж,өөрийн шүлс болох "гипарин" цус шингэлэгчийг нэвчүүлэн цусыг шингэлж,ихээр нь сорж чаддаг.

Судасны ханыг нимгэлж нэвчих чанартай болгодог учир эмчилгээ хийхээс өмнө цусны бүлгэнэх чадвар "Коагулограмм" "Протромбовый индех" үзэж байж хануур хорхойн эмчилгээг явуулдаг.

Хануур хорхойн эмчилгээр:

-цусны сийвэн эхэлж ялгараад,цусны элементүүдыг шинэчилдэг
-эд,эсийн хаван сорогдоно
-бактеруудын цусыг бүлэгнүүлэх хоруу чанар арилдаг
-эд,эсийн хүчил,шүлтийн тэнцвэрийг тэнцүүлдэг
-бие мах бодид "эндопирон" дархалаа үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг учир хүний биед халдвар оруулдаггүй онцлогтой.

Хануур,төөнүүр,хануур хорхойн эмчилгээний тухай товч дурьдлаа.

Шумуул хүний цусыг сордог энэ эмчилгээ мөн үү? гэсэн асуулт гардаг.

Шумуул хүн хатгахын тулд хошуугаа өвс ногоонд хурцалдаг.Энэ хурцалсан хошуунд хүний биед халдвар оруулж өвчлүүлэх,бактер,вирус наалдсан байдаг.

Шумуул хатгахдаа цус шингэлэх шүлстэйгээ хамт нянг оруулж,эд,эсийн хүчил,шүлтийн тэнцвэрийг алдуулж,арьсан дор хорыг цугларуулж,хорсгож,загтнуулдаг.

Өвчин тараагч шумууланд хатгуулахгүй байх хэрэгтэй.

Monday, April 18, 2011

Асуултын хариу-Зөвлөмж 3-р хэсэг

Асуултын хариу-Зөвлөмж 3-р хэсэг.

Асуулт:
Та сайн байна уу Сүүлийн 1 сар гаруйн хугацаанд 2 гар маань янгинаж өвдөөд байхаар нь үе мөчний шинжилгээ өгөхөд хариу нь СРБ(CRP) 6(-) байхаас12(+) гэж гарсан юм, Эмч 5 хоног антибиотек, ибупрофен уу гэсэн тухайн үед хоолой өвдсөн бсан. Гэвч ууж бхад ч нэг их намдаагүй бөгөөд одоо ч өвдсөөр бх юм. Энэ ясны сийрэгжилт юм болов уу эсвэл......Та зөвөлгөө өгөөч

Зөвлөмж:
Вирусийн гаралтай үе мөч холбоосийн үрэвсэл байна.Ясны сийрэгжилт бишээ.Зүү төөнүүр банк эмчилгээ хийлгээ бас монгол эм Чун,бойчун,шартан, ууна. Хоолойны ангина панкипсинээр цацлага хийж эмчилнэ. Их өвдөж байгаа бол демедрол 1 таблетка оройд 1удаа ууж унтана Демедрол элгийг гэмтээдэг тул байнга хэргэлж болохгүй. Хүн хорхойдойн ханд өдөрт 2 тун байнга уугаарай

Асуулт:
Сайн байна уу? Надад 5х8мм хэмжээтэй уйланхай өндгөвчинд байна гэсэн юм тэгээд хагалгаа хийлгэ гэсэн үүнээс өөр арга байна уу?.

Зөвлөмж:
Өндгөвчийн өндгөн эс боловсорсон үед уйланхай ЭХО д харагддаг.15 хоногийн дараа дахин харуулаарай сарын тэмдэг ирсэний дараа арилсан байдаг.

Сүрэн:
Таны өгч байгаа мэдээлэлүүд үнэхээр өгөөжтэй байдагт баярлаж явдаг шүү.
Одоо үед хүний төлөө байдаг цөөхөн эмч нарын нэг байна даа Та.
Баярлалаа.Би таны байнгийн өвчтөн дөө.Амжилт эрүүл энхийг хүсье.

Сүрэнд:
Баярлалаа. Хүнд эрүүл мэндийн жаргалан хамгийн сайхан жаргалан.Эрүүл хүн эрдэм эрдэнэсийг бүтээнэ. Чамд ажилын амжилт сайн сайханыг хүсэн ерөөе. Хүнд хамгийн хүндтэй зочин эмч гэж ээж минь хэлдэг байлаа.

Асуулт:
Сайн байна уу? би гадаадад сурдаг оюутан байна. Ер нь бол гэдэс маш их дүүрч олон жил явж байгаад гайгүй болсоон.Гэтэл жил орчимын өмнөөс ходоодонд хий дүүрээд бага багаар ихэссээр байгаад одоо маш их хийтэй,тэгээд тал өдөр шахуу хийгээ амаараа гаргаад явж байна.Энэ юуных бэ? Хоолны дэглэм их алдагдаагүй ч нэг идэхээрээ их иддэг байсан юмаа.Одоо бол бага багаар идэж,эрүүл хоол хүнс хэрэглэж байна.
Гэвч ерөөсөө болохгүй байна.Бүүр сүүлдээ толгойруу хий дүүрээд нүд харанхуйлаад,толгой хатгуулж эхэлж байна.Ачаалал маш ихтэй ажиллаж сурдаг болохоор стрессдэх үе их байдаг даа.Гэрийн нөхцөлд хэрхэн эмчилгээ хийж болох вэ? Бүр болохгүй бол эндэхийн эмчид үзүүлэх санаатай.Гэхдээ ганц нэг эм уугаад эмчилэгдэхгүй юмаа.Хариу хүсье их баярлалаа.

Зөвлөмж:
Уламжлалт эмнэлгийн хэлээр "Олгойн хий боогдсон" гэж оношлодог. Бүдүүн гэдэсний ажиллагаа сул хий дүүрсэн байна. Монголоос монгол эм:
-Сожид 1 тунг өдөрт 2 удаа,
-Дамнайнжуг 1 тунг өдөр 1 удаа,
-Сэмбэрүү 13,орой 1 тун орой уулгаж эмчилдэг. Энэ эмнүүдийг олж уувал чиний зовиур арилна.

Асуулт:
Сайн байна уу?. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдолд яах вэ?

Зөвлөмж:
Эмэгтэйчүүдийн өвчний болон жирэмсэлтийн шалтгаан байхгүй бол монгол эм Өлзий 18, Шимшим ууж сааталыг арилгана. Эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад энэ 2 эм сайн үр дүнтэй. Янз бүрийн гормонтой эм уух,жирэмсэлтээс сэргийлэх эм ууж болохгүй. Сарын тэмдэг хаагдуулдаг гормонтой Ерөндөг бий шүү.

Асуулт:
Сайн байна уу? Надад 2 асуулт байна.Миний охин 5 сартай гэдэс нь их дүүрэх юм.Ямар энгийн аргаар намдаах вэ?.Манай нөхөр маш хол машинаар явдаг ажилтай,сүүлийн үед толгойн орой дээр дарж өвдөөд,мөн нүд нь загтнаад,хуурайшаад нүд загтнаад байх юм. Ер нь бол аллергитэй хүн.Таниас зөвөлгөө хүсэж байна. Баярлалаа.

Зөвлөмж:
1.Өлгийний нимгэн даавуунд тос түрхэж индүүдэж халаагаад гэдэс ууц нурууг хамтад нь сайн ороож жин тавь.Хөлийг дааруулж болохгүй. Өдөр бүр баадаг хүүхэд сэрүүдэхээр гэдэс дүүрдэг
2.Хуян ихтэй даралт нь ихсээд байгаа сайн массаж хийлгэж хуянгаа арилгуул.Хадаасан ногоо 2 ширхэг хийсэн цай өдөрт 1 удаа ууж бай.
Панкипсинээр утлага хийж бас нүдний дусаалга Японы, хлофениколамин гэдэг харшилийн эм уугаарай.

Асуулт:
Сайн байна уу?.Ашгүй дээ эмч хүний блог олчихлоо.Би Японд сурдаг юмаа.Энд дугуйгаар явдаг.Дугуй унаад өгсүүр газар явахаар тархи дүүрээд өвдөөд байх юм.Тэгтэл ойрын үед сургууль дээр байхад тархи дүүрээд хүнд оргиод байх юм.Би тархины даралттай юм болуу? Ямар учиртай юм болоо? Анхандаа тархи тэгэж өвдөхөөр тоохгүй нам доор газар ирсэн юм чинь гээд тоохгүй байлаа.Одоо бол байнга ингэж өвдөөд байхаар нь нэг учиртай байх гэж бодлоо. Зөвөлгөө өгөөч эмчээ?

Зөвлөмж:
Ямар нэгэн аргаар толгойдоо компютерийн томограммын зураг авахуулаад миний Э-майл хаягаар batorgil_tbj@yahoo.com явуулаарай сайн онош тогтоолгоход эмчилгээ сайн болно.

Асуулт:
Сайн байна уу? Миний толгой дагзан хэсгээрээ лугшиж өвддөг.Компютерийн ард их суудаг болохоор өвддөг.Тэгээд шилэн хүзүү,мөр хэсгээр яг хүнд юмаар,дарсан юм шиг байдаг.Хаяа толгой,шилэн хүзүү,хуянгаа бариулаад сайхан болдог.Гэхдээ нэг хэсэгтээ. Сүүлийн үед байнга өвдөх боллоо.Хэвтэж,зогсож,сууж,байхад ялгаагүй нэг харсан зүгт хөшиж өвддөг боллоо.Энэ өвчинд хамгийн түрүүнд хаана хандаж ямар эмчилгээ хийлгэх бэ? Та надад зөвөлгөө өгнө үү?

Зөвлөмж:
Хүзүүний нугламд муруйлт орж байна аа. Хүзүүний нугламын зураг авахуул зүү бариа заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэмтэл-согогын эмчид үзүүлээрэй.

Thursday, April 14, 2011

Хүнд "Гоо сайханы мэс засал" хэрэгтэй.

Хүнд "Гоо сайханы мэс засал" хэрэгтэй.

Миний ээж:-"Бие чөтгөр хувцас бурхан" гэж зүйр үг хэлсэнийг би нэг л ухаарахгүй өдий хүрлээ.

Ээж маань энэ үгээрээ хувцас загварын ертөнцийг магтсан баймааргүй...

Би тэнэг мангуудаа бишээ...Чөтгөр биеэ,бурхан бие болгон эрүүл саруул,урт удаан наслуулахыг хэлсэн байлгүй дээ гээд бодоод л байна...

Дайны болон гай гамшигийн үед идэж уух хомс.

Юм болгон байх элбэг,дэлбэг үед "Таргалалтын өвчин" гай зовлонг нүүрлүүлж идэж,уух элбэг ч хориотой болгоод байх шиг...

Хүнд "Гоо сайханы мэс засал" хэрэгтэй.

Гоо сайханы мэс засал ажилбараар:
-Биед хуралдсан өөхийг соруулах
-үрчлээ арилгуулах
-нүдний давхараа хийлгэх
-сорив, шивээс арилгуулах
-үс шивүүлэн суулгах
-нүүрний хавдар,согогыг арилгах
-нүдний харааг сайжируулах линз бүхий болор суулгах
-Гар,хөлийн хурууны шөрмөс нөхүүлэх
-үе холбоос,хиймэл үе
-эрхтэн суулгах,бэлэг эрхтний ажилагааг сайжируулах гэх мэт

Гоо сайхан,согог засал,эрүү нүүрний мэс ажилбарууд 21 зууны хэрэгцээ болон,цааш улам өргөжинө.

Хүний эрүүл мэнд өөрийн гарт орсон өнөө үед:- Хүнд эрүүл,гоо сайхан үзэмжтэй явахад гоо сайхан,согог,эрүү нүүрний мэс засал нэн хэрэгцээ болжээ.

Хагалгаа хийх эмнэлэг,эмч,нарын үйлчилгээ хэрэгцээг дагаад үйлчилгээний өртөгийг хөөрөгдөж байгаач,хүндрэл гаргахгүй,гоо сайханд балаг тарихгүй байхыг эрмэлзэх нь чухал байдаг.

Хүний гоо сайхан нөхөж болохгүй хохиролтой,амь насны дэнчин байдагаараа онцлоготой.

Иймд хүн болгон сайтар болгоон эрүүл мэндээ соёрхох хэрэгтэй.

Эмч хүн,хүнийг сайн эмчилэх,ур чадвар,арга билэг,оюун ухаанаа дайчлах ажиллах ёстой.

Эмч хүний энэ эрхийг булаан авсан:- Эрүүл мэндийн даатгал,төрийн монофолчилол эрүүл мэндийн нүсэр байгууллага,яам дэндүү эрх мэдэлтэй байгаа нь харамсалтай.

Гоо засал,согог мэс засалын эмчилгээ өөрийн засаглалаар эмч нарын авъяас билэг ухааныг уриалан дуудаж,хүн таны өлмийд сөгдөх нь холгүй.

Эмч нарын бүрэлдэхүүн эрүүл эхийн шудрага манаач болох нь холгүй байна.

Friday, April 8, 2011

Загасны мах эрүүл мэндэд сайн.

Загасны мах эрүүл мэндэд сайн.

Дэлхийн ихэнх хүмүүс загасны махаар хоололдог.Хамгийн элбэг байгаа хоол мөртөө хаа ч үнэтэй.Малын махнаас үнэтэй.Амархаан муудаж үнэр орно.
Загасаа барингуут хөлдөөж хадгална.
Зүүн өмнөд азийн орнуудийн загасчид загасны нурууг сүлбээрдэж,хөдөлгөөнийг багасгаж хадгалдаг байсан байна.
Загасны махаар хооллох үед хүний биед чухал хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөн бие мах бодийг сэргээдэг.
Загасны маханд уураг,аминхүчилүүд Омега-3,аминдэмүүд,Магнез,Селен,Фосфор,Иод гэх мэт эрдэсээр баялаг байдаг.

Аминдэм А:
-бие мах бодийн хорыг гаргана
-эд,эсийг нөхөн төлжүүлнэ
-хорт хавдараас сэргийлнэ

Аминдэм Д:
-ясыг нөхөн төлжүүлнэ
-кальц,фосфорийг идвэхжүүлдэг

Аминдэм В3:
-химийн хорыг саармагжуулна
-холестролыг багасгана
-мэдрэлийн эсийг сэргээдэг
-арьсны цусны эргэлтийг сайжруулна

Магнез:
-Судасны бөглөрөлтийг арилгана
-биеийн эсэргүүцлийг сайжруулна
-мэдрэлийн эсийг төлжүүлнэ
-жирэмсэн эмэгтэй,хөхүүл эхчүүд,тамхичинд өдөр бүр 30-40мг магнез хэрэгтэйг анхаар

Селен:
-зүрх,судасны өвчнөөс сэргийлнэ
-хавдарын эсний ургалтыг сааруулна
-бамбай булчирхайн ажилгааг сайжруулна
-агаарын бохирдол,тамхины хорыг арилгаж,тайвшируулах
-биеийн эсэргүүцлийг сайжруулна

Фосфор:
-баяр баясгалан,цог залийг бадраана
-биеийн өсөлтийг сайжруулна.
-зүрхний булчинг сайжруулна
-ясыг ургуулж,нөхөн төлжүүлнэ

Иод:
-бамбай булчирхайн ажилгааг сайжруулж,өсөлт,булчин болон мэдрэлийг сайжруулж,үс ургуулж,арьс сэргээдэг.

Омега-3 аминхүчил:
-Зүрх,судасны ажилгааг сайжруулж,даралт буулгаж,холестролыг багасгана
-биеийн эсэргүүцэл сайжруулна
-"депресс" мэдрэлийн ядаргааг арилгаж,зүрх судасны өвчнийг эмчилнэ

Monday, March 28, 2011

Хүүхдийн тархи доргичихлоо "Бариач байна уу?".

Хүүхдийн тархи доргичихлоо "Бариач байна уу?".

Хүүхдийн хөдөлгөөн маш хурдан.Нүд ирмэхийн зуурт л толгойгоороо түгхийнэ.

Өвдсөн хүүхэд ээрч хөхөртлөө уйлдаг.Сандарсан эцэг эх,эмээ өвөө сэгсэрч нэг үзнэ.

Нэн түрүүн тархи нь доргичихлоо "Бариач байна уу?".Бариач байхгүй бол эмч,домч гээд гүйнэ.

Хүүхдийг уначихаад ухаан алдчихвал,сэгсэрч болохгүй.

Аль болох хурдан толгойны зураг томограмм,рентген зургийг авхуулж,гавал ясанд цууралт цөмрөлт байна уу?.

Тархины аль нэг хэсэгт цус харвалт байна уу? гэдгийг оношлуулах хэрэгтэй.

Хэрвээ гавал яс бүтэн байвал хөдөлгөхгүй ажиглалт хийнэ.

Тархины доргилт гэдэг нь: Тархины үйл ажилгааг хэвийн явуулах,тархины даралтийг зохицуулах,"Өлгий" болсон тархины шингэн тархины эд эсийн гэмтэл, үрэвсэл, эмгэгийн улмаас цалгиж тархины даралт ихсэж,багсах хам шинжийг хэлнэ.

Энэ хам шинж нь:Огиулах бөөлжих,толгой лугшин өвдөх,биеийн тэнцвэр алдагдах,толгой эргэх,ухаан алдах нүд харанхуйлах,цусны даралт тогтворгүй болох,хуйх хавагнах,чих шуугих,дүлийрэх,хөл гар сулрах,мэдээ алдрах,хуян ихдэх шинж өгдөг.

Яаралтай тусламж үзүүлсэний дараа тархины гэмтэл бага,цус харвалт,гавал ясны цууралт байхгүй бол эмч хүн бариа засалыг хийх шаардалгатай.

Бариа заслыг хийх дээ толгойг сэгсэрч хөлийн уланд банз тавин цохиж доргиож болохгүй.

Шилний хоёр талын хонхороос гарах чихний том мэдрэл,өрцний мэдрэлд зөөлөн дарж,дунд чихний даралтыг зохицуулан,өрцний агшилтыг багасгаж,зогисох,огиулахыг намдаана.

Хүзүүний артерийн судсанд байрлах "Варорецептор" дээр зөөлөн даралт өгч,тунгалагийн болон цусны даралтыг зохицуулна.

Бамбай булчирхайд зөөлөн иллэг хийж биеийн дайварын зохицуулга хийж "Енерги" өвдөлт хийн судалыг онгойлгож эрч хүчийг хуримтлуулна.

Хамрын 2 талын болон чихний урьдах,гурвалсан мэдрэл гардаг цэгүүд дээр иллэг хийж,хүний бие мах бодиос гарах "Интерпирон" биоидвэхийг сэрээж тархины үрэвсэлийг намдаана.

Хуян арилгах зөөлөн иллэгээр хуйхны хавагналт арилгаж,нүдний даралтийг зохицуулдаг.

Эмийн эмчилгээг хавсран явуулах хэрэгтэй.

Хуйх хавантай байхад улаан утсаар хэмжиж,хуйхны хаван буусны дараа дахин хэмжилт хийж ид шидийг үзүүлэгч бариач олон байдгийг анхаар.

Бариачийн балаг хүнийг тахир,дутуу болгосон тохиолдол олон байдаг шүү.

Хүүхэд,залуу нас гэмтэл осолоос холуур байх учиртай.

Saturday, March 19, 2011

Нурууны өвдөлтийг-"3үү,төөнүүр иллэг" эмчилгээгээр намдаана.

Нурууны өвдөлтийг-"3үү,төөнүүр иллэг" эмчилгээгээр намдаана.

Гэнэтийн огцом нурууны өвдөлт,олон шалтгаантай.

Спортоор хичээлэх,гэмтэлийн уршигаар, хүнд юм өргөх,цусны эргэлтийг сааруулсан шалтгаануудаас "даарах,хөл байнга хүйтэн байх,удаан хугцаагаар зогсох,суух,ханиад хүрэх,амралтгүй олон цагаар аянд явах,дэр,хэвтэр таарахгүй байх,тамхи ихээр татах, мэдрэлдэх,морь,мал хөлөглөх" шалтгаанууд орно.

Нуруу,нугламын хоёр талаар тууш байрлалтай гол булчингуудын хүчтэй агшилт,чангарал дээр дурдсан шалтгаануудаас болдог.

Энэ нурууны булчингийн агшилт,чангарал нь нурууны нуглам бүрээс гарах:
-Артерын судас, мэдрэлийн судалыг даран хавагнуулсанаас гэнэтийн өвдөлт үүсдэг.

Гэмтэлийн улмаас,нурууны нуглам,сэртэн хугарах,нуруу нугламын хоорондох зөөлөвч мөгөөрс бүхий бүлх бүлтрэн нугасыг шахах,эсвэл мэдрэлийн судалд ивэрхий үүсгэснээс хүчтэй өвдүүлдэг.

Олон жил ясны болон мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүмүүс,цусны эргэлт саарах,амин дэмийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн хямралаас нуруу нугламын ясны сийрэгжилт, мурийлт, гулсалт,яс сэртэнших зэргээс нугас, мэдрэлийн судалууд дарагдах,соривжих,мэдрэлийн судалд хатуурал үүссэнээс нурууны байнгийн өвдөлт үүсгэдэг.

Гэнэт нуруу өвдөлтийн үед халуун жин тавих,нурууны булчинг маш зөөлөн иллэгээр сулруулах,нуруу нугламын тууш булчинг дагуулан банк тавих,хөдөлгөөнгүй хэвтүүлнэ.

Хүчтэй иллэг,татах,сунгалт,нурууны мушгалт,бариа засал хийж болохгүй.

Учир нь:-Мэдрэлийн судас хавагнаж,үрэвссэн байдаг.

Нурууны өвдөлтийн үед нэн даруй Гэмтэл-согогын эмчийн зөвөлгөөг авсаны дараа

"Зүү,Төөнүүр"эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Энэ эмчилгээ нь: мэдрэлийн судал,артерийн судас,булчин,өвдөлт хийн судалд шууд нөлөө үзүүлж,мэдрэлийн судалын өвдөлт,үрэвсэлийг дарсанаар нурууны өвчнийг намдаадаг.

Зүү төөнүүртэй хавсран монгол уламжлалын эм:-Бойчун,Агар,Чун,Сампилноров болон Төвдийн эм "Эрдэнийн үрэл" уух нурууны өвдөлтийг намдаахад сайн.

Нурууны огцом өвдөлт намдсаны дараа нурууны татлага,нуруу нугламын сунгалт,нөхөн сэргээх,рашаан сувлалын эмчилгээ,ясны бүтцийг сайжруулах,цусны эргэлт сайжруулах, амин дэмийг нөхөх эмчилгээг хийлгэж нурууны өвчнийг эдгээдэг.

Тамхи татаж,мэдрэлтсэнээр: Цус өтгөрч,мэдрэлийн болон артерийн судасны бөглөрөл үүсч,сээр, нуруугаа өвдөж,хуян үүсэж,гар хөл жирэлзэж,мэдээ алдардагыг анхаараарай.

Уур уцаар бухимдалгүй явж,бидний нуруунд үүрэх ачаа,өвчин багасах болтугай.

Sunday, February 13, 2011

Бактер "Биднийг өвчлүүлж хөнөөдөг" гол дайсан.

Бактер "Биднийг өвчлүүлж хөнөөдөг" гол дайсан.

Луй Пастерийг "Бактер" гэдэг нүдэнд үл үзэгдэх дайсан байгааг олж тогтоосноос хойш,хүнийг өвчилөл,үхлээс аврах олон янзын эмчилгээний аргууд нээгдсэн.

Мэс заслалын эмч нар модны давирхайнаас "Карболь" хүчлийг ялган авч,хагалгааны өрөөгөө ариутган бактерыг үхүүлсэнээр "Асептек" халдваргүй орчин үүсгэв.
Хагалгаа, тариа хийх багаж тоног,төхөөрөмж,гараа ариутгаж чадсанаар "Антисептек" халдвараас сэргийлэх орчинг бүрдүүлсэн.

Бактерыг устгаж,хүнийг эмчлэх нэг арга нь хөгзнөөс ургуулан ялгаж авсан "Антибиотек"

Бактер нээгдсэнээс хойш хэдэн зуун жилд бактер өөрийн хэлбэр дүрс,хоруу чанараа нэмэгдүүлэн олон янзын хэлбэртэй болсоор байна.

Бактерууд өөр өөрсдийн орон зайгаа хүний эрхтэн бүрийг хувааж эзэмшснээр тодорхойлогдоно.

-"Neisseria meningitidis" улаан бөөрөнхий хэлбэртэй бактер.Тархины эд эсийг үрэвсүүлдэг.

-"Streptococcus pyogene" Гинжин холбоотой,хөх өнгөтэй бөөрөнхий хэлбэртэй бактер. Булчин,хоолойны үрэвсэл үүсгэгч,халдвартай.

-"Streptococcus pneumoniae" Гинжин холбоотой,дундаа тасархай бүхий зуйван,ногоон өнгөтэй бактер.Уушиг,хамар,амны хөндий,дунд чихний хөндийг үрэвсүүлнэ.

-"Staphylococcus aureus" Алтан шаргал өнгөтэй,үрэл хэлбэртэй бактер.
Холбоос эд эс,уушиг,яс,чөмөг,зүрхний дотор ханыг үрэвсүүлдэг.

-"Escherichia coli"Ягаан өнгөтэй хэлбэр муутай савханцар бактер.
Шээс бэлгийн замын халдвар үүсгэдэг.Гэдэс гүйлгэж,шингэн алдуулдаг.

-"Salmonella typhi" Дундаа тасархайтай хос савханцар,элсэн өнгөтэй бактер.
Гэдсний өвчин үүсгэж,хэвлийд "тиф" хурц халдвар үүсгэнэ.Цусанд байрлаж,гоц халдвар үүсгэнэ.

-"Pseudomonas aeruginosa" Шаргал өнгөтэй савханцар бактер.
Шээсний замын халдвар,шархыг идээлүүлдэг.


Бактерын халдварлах олон шалтгаантай. Халдвар авсан үед:
- Өндөр халуурах
- Биеийн элч буурах
- Хүчтэй чичрэх
- Амьсгал давчдах
- Ой ухаан самуурах
- Зүрх дэлсэх
- Шээс олшрох
шинж тэмдэгүүд илэрдэг.
Бактерын хоруу чанар нь:-Цусыг бүлэгнэлтийг ихсгэж,судасны ханаар нэвчилт үүсгэн хавагнуулдаг. Эд эсийг гэмтээж бие эрхтэнд өвчин үүсгэдэг.
Иймд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай.

Бактерын хоруу чанарыг арилгахдаа,таарах антибиотекийг сорилын аргаар тодруулан хэргэлдэг.
Бактеролог,микробиолог, гэх Нян судлалын асуудлыг хөндөхийг эрмэлзсэнгүй.

Өвдлөө гээд таарах,таарахүй антибиотек дур мэдэн хэргэлэх хортой.

Антибиотек өөрөө идвэхжилтыг сулруулсан микроб,мөөгөнцөр учраас хүний биед шигдэн ургах,өөрийн гэсэн орчинг амны хөндий,шээс бэлгийн замд бүрдүүлдэг байна.
Антибиотек харшилын өвчний эх ундрага болдог.
"Дисбактероз" гэх тусгайлсан өвчний шинжийг бүрдүүлдэг.
Энэ шинж нь: Ам гэмтэх,бэлэг эрхтэн улайх хорсох загтнах,архагшсан шээс бэлгийн замын өвчний шинж тод илрүүлдэг.
Гэнэтийн харшил үүсгэх "Гистамин"ыг цусанд хуруулж,ямар нэг антибиотек,эм хэргэлсэн үед нүүр ам гэнэт хавагнаж,амьсгал боогдуулах,бүх биеээр гувдэрүү тууралт, цочир харшилж өгүүлж,"Анафилактик шок" үхэлд хүргэх аюул учруулдаг.

"Дисбактероз"ын эмчилгээнд антибиотик,химийн гаралтай эм,бүтээгдэхүүнийг хэргэлэхгүй
байх,уламжлалт эмчилгээний аргаар эмчилүүлэх шаардлагатай.