Wednesday, January 19, 2011

Зүрх-"Атгасан гарын дайны хэмжээтэй" булчинлаг эрхтэн.

Зүрх-"Атгасан гарын дайны хэмжээтэй" булчинлаг эрхтэн.

Зүрх-Хүний амьдралын гол эрхтэн.Тасралтгүй цохилдог.Үүрийн шөнийн цагаар зүрх булчингаа сулруулж,агшилтаа удаашируулан 2 цаг орчим дуг хийнэ.

Зүрх-Элэгээр шүүгдэж,хоол тэжээлээр баялаг цусыг,уушигаар дамжуулан хүчилтөрөгчөөр баяжуулан бүх биеээр тархаан эрүүл,саруул урт наслуулна.

Зүрх-Өөрт байгаа мэдрэлийн 3 хөлт "Пучка Гейса" зангилаагаар дамжуулан сэтгэлийн хөөрөл баяр баясгаланг мэдэрч,булхалзан бүжигэлдэг.
Тэгээд ч халуун сэтгэлийн илэрхийлэл,уян яруу халил,хайр дурлалын ундрага,сүр сүлд болж байдаг.

Энэ үед зүрхний булчин:-Хэмнэлээ олон янз болгон өөрчилж,маш уян хатан чанараа гайхуулан тарвалздаг байна.

Зүрхэнд цусыг тосон авдаг 3 хавтаст хавхлага бүхий баруун,зүүн тосгуур байдаг.Мөн уушиг болон бүх биеэр цусыг тархаах 2 хавтастай хавхлага бүхий баруун,зүүн ховдол байдаг.

Зүрхний чадварлаг байнгын үйл ажилалгаа өөртөө цахилгаан соронзон орныг бүрдүүлж, хүний бие мах бодийн мөнхийн хөдөлгүүр болно.
Бие мах бодийн мөнхийн хөдөлгүүр:- Зүрх,судасны системийн үйл ажилгааг хөтлөн явуулдаг.
Энэ ажилгаанд тулгуурлан "ЭКГ" буюу "Зүрхний Цахилгаан Соронзон Орны" ЗЦСО бичлэг хийдэг аппаратаар зүрхний эмгэгийг оношлоно.

"ЭКГ" бичлэг зүрхний тосгуур,ховдол,хавхлагийн гэмтэл согог,булчингийн өөрчилөлтийг тодорхой харуулдаг.Эмч болгон ЭКГ уншиж чаддаг ч залхууралгүй сайтар уншиж зөв онош гаргах учиртай.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмж зүрхийг өнгөтөөр зурагтын дэлгэцнээ гаргадаг ч "ЭКГ"г зүрхэнд яаралтай тусламж үзүүлэхэд хэргэлдэг.

Хүний гомдол,тунирхал,уй гашуу,өвчилөл,хорт зуршилийн нөлөөгөөр өтгөрсөн цусыг биеэр тараах гэж зүрх цөхөрч унтлаа ажилдаг.

Зүрх-Тархины зохицуулах төвтэй хавсран ажилж,хүнд айдас төрүүлэх,хар дарсан зүүд үүсгэх,зүрхний хатгалт,цээжийг хөшингөтөн өвтгөж аврал эрдэг.

Зүрх өөрөө булчинлаг эрхтэн,мөртлөө цусан хангамж авдаг жижиг артерийн үзүүр хэсгүүд цусны өтгөрөлтөнд амархаан бөглөрч,зүрхний булчингийн хэсэгхэн газар үхжил үүсгэдэг үүнийг "Инфаркт" буюу Зүрхний шигдээс гэнэ.

Энэ шигдээсний улмаас зүрхний мэдрэлийн зангилаанаас гарах 3 н хөлний нэг саажиж,зүрхний ажилалгаа доголдохийг "Аритм" буюу Зүрхний хэм алдагдал гэдэг.

Зүрхний төрлөхийн болон олдмол эмгэг гэдэг нь:-Зүрхний тосгуур,ховдолийн хана цоорхой байх,2,3н хавтаст хавхлагуудын дутуу хаагдах зүрхний эмгэгийг "Порок" хэлнэ.

Зүрхэнд биеийн тамирын дасгалууд их тусалдаг.

Цусны эргэлт сайн байлгах ганц зүрхний үйл ажилагаа биш бүхий л булчин,шөрмөсний агших,сунах ажилалгаа оролцоно.

Зүрхний ажилгаа цус шингэн байхад сайн байдаг.

Цус өтгөрөхөд:-Зүрх хурдан цохилж,амархан уурлаж,гар хөл чичрэх,бадайрах,сэтгэл санаа тогтворгүй байна.

Цусаа шингэлэхэд Шар тан,Норов7,ууна.Ситрусийн төрөлийн жимснүүд.
Аспирин цус сайн шингэлдэгч судасны хана нэмгэрүүлэх, гэмтээх талтай.

Зүрхний хэм алдагдах үед:-Дотор бэлбэгнэх,зүрхний огшилт,гэнэт сулрах,үхлийн айдас төрүүлдэг.Судасны цохилт алдагдана.
Зүрхний хэм алдагдахад:-Задь5,Сорогзонноров,Нейровален гэх эмнүүдийг уудаг.

Зүрхний өвчлөлийн гол шалтгаан:-Цусанд сахар ихсэх,таргалалт,мэдрэлийн ядаргаа,хорт зуршилууд,холбогч эдүүдийг гэмтээх бактер,вирусын халдвар,хордлого.

30 аас дээш насны хүмүүс хагас жил тутамд зүрхний бичлэг хийлгэж байх хэрэгтэй.

Уур хэлэн,маргаан тэмцэл,сэтгэл санааны гутрал,архи уух,тамхи татах нь:-Зүрхийг цоо буудахын адил бусуу.

Saturday, January 15, 2011

Хөгширөлт-"Бие мах бодь,сэтгэл санааны"толь.

Хөгширөлт-"Бие мах бодь,сэтгэл санааны"толь.

Бие мах бодийн "Өвдөлт,Хийн судал бөглөрч",бодисын солилцоо алдагдаж,эд,эсийн амьсгалын дутамж үүсэхийг "Хөгширөлт" гэнэ. Б.Бат-Оргил.

Хөгширөлт "Үс бууралтаагүй байхад,бодох,санаа зовох зүйл биш" харин толинд харж байхдаа нүүрэнд гүнзгийрэх үрчлээ...фото зургаа шимтэн харж байхдаа..ядраад нойргүйтэх дээ... би чинь хөгширөөд байна уу? даа гэсэн гэнэтийн цочирол 35 хүртлэх насныханд тохиолддог.

Хөгширөлтийг судалдаг "Герентолог" гээд тусгай шинжлэх ухаан байдаг.Тун олон чиглэлээр судалгаа хийнэ.

Тэр дундаас сонирхол татдаг нь эд,эс удамшлийн,хувь хүний бодгааль бүтцийн санг инженерийн аргаар засварлах,эргэн эд эсийн нөхөн төлжилт хийх,хүний насыг уртасгах зэрэг асуудлууд байдаг.

Хөгширөлт: -Бие мах бодийн
-Сэтгэл санааны
-Бие мах бодь,сэтгэл санааны хавсарсан хэлбрийн гэж ангилж болох юм.
Тэгэхдээ бас их сонин асуудал гарнаа.
Хөгширөлт гэж хүний бие мах бодийн өөрчлөлт байхад хөгширөлтөнд шууд,шууд бус,нөлөөлөх хүчин зүйлүүдийн дундаас "Сэтгэл санааны" хөгшрөлт гэдгийг онцлон үзэхийн учир юу бэ?.

Хүний бие организм нөхөн төлжиж сэргэж,эдгэрч байдаг.

Хүн өөртөө байнга анхаарал тавьж,эрүүл амьдрах ёс зүйг бүрдүүлж,биеийн болон оюуны байнгын дасгал хийх,биеийн жинг нэг түвшинд тогтоох чухал байдаг.

Хүний бие организм эрүүлжихэд нас оройтохгүй онцлогтой.

Харин ч хүүхэд,хөгшид эмчилгээ авахдаа сайн:-Яагаад гэвэл тэдний цусанд хоруу чанартай "гармон" дайврууд байхгүй.

Оросын онгоцны мотор зохион бүтээгч А.А.Микулин 50 гаруй насандаа хүндээр өвчилж,тэр үедээ Анагаах Ухааныг сонирхон уншиж,би өөрөө эрүүл урт наслахын тулд ямар дэг,өдөр тутамын дасгал хийж,"Хүний урт наслах аргачилал,заавар" байх ёстой. Гэдэг зорилт тавин өөрт тохирсон заавар,аргачилал гарган өдөр тутамын дэглэм,биеийн дасгал хийсээр 93 хүртэл наслахдаа "Урт наслахын ухаан" гэсэн өөрийн зааварчилгаа ном болгон гаргасан байдаг.

Хүн болгоны бие мах бодь,организм харилцан адилгүй. Анатом,физиологийн,генеткийн гэх онцлогтой.

Хөгширөлтийн нэг шинж нь:
- Ясны бүтэц өөрчлөгдөх.Ясны чөмөгний хэмүүд цусанд байх элемент "Ангиотенсина 2"ын дотоод бүтэц,кальцын Са:нэмэх2,суваг хаагдаж ясны бүтцийн солилцоонд өөрчлөлт гарч,минериал дутагдсанаас нэн түрүүн гарын шуу,түнхний толгой, нуруу нугламд өөрчлөлт ордог.
-Үе мөч оршиж,хөшингөтөх,тохой,шуу шагайн үе өвдөж хавдах,хөндүүрлэх биед шээсний, сүүний хүчлийн хуралт хөдөлгөөн шаардсан хөгшрөлтийн шинж юмаа.
-Түнхний үе ганцхан нарийн тэжээгч судас байдаг.Тэр артерийн судас түнхний толгойн голоор сүвлэн орсон байдаг.Түнхний гэмтэл,үрэвсэл,хөдөлгөөнгүй байрлалд тэрхүү артерийн судас бөглөрч түнхний үеийг хэврэгшүүлнэ.
-Бие мах бодийн дайварын "гармоны" зохицуулга суларч,хүний нүүрны яс томрох, арьс сунах,уян хатан чанараа алдана.
Хүн болгонд хөгширөлт нэг хэвийн явагддагч,хавсралт өвчин,хорт зуршил,дотоод эрхтнүүдийн үйл ажилгаанаас хамаарах нь мэдээж.
-Хөгширөлтийн үе дотоод эрхтнүүд хатигаршин жижгэрч,өвдөлт хийн судлын солилцоог алдагдуулдаг.
Хөгширөлтийн үеийн даралт ихсэх,сэтгэхүйн,үе,холбоосын өөрчлөлт эмчилгээ гэсэн томоохон сэдвүүдийг орхигдууллаа.

Хөгширөлтэй тэмцэх:

-Нэн түрүүн сэтгэл санаа уужуу тайван, цог залиар бадарч жавхлантай,идэр насаа ирмуун хөдөлмөрөөр бялхааж,эрүүл энхийн жаргаланг эрхэм болгох.
-Биеийн хүчний болон оюуны хөдөлмөрийг хослуулах.
-Гоо сайханы бүтээгдэхүүнийг сайтар хэрэглэх,биед нийцтэй хувцаслалт,хоололт
-Хүн болгон өөрийн гэх арга барилтай эрүүл амьдрах ёс зүйг эрхэмлэх.

Хорин нэгдүгээр зууны гол өрсөлдөөн эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгуулгуудад байх болно.

Тэд олон янзын косметик хагалгаа,аршаан сувлал,нөхөн сэргээх,үе холбоосийг солих,согогийг засах,эрхтэн шилжүүлэн суулгах,ДНК хадгаламж,зэрэг хөгшрөлттэй тэмцэх гол жигүүр болгох онцлогтой.

Дараагийн зуунуудад үе мөч тулгуур эрхтнийг ургуулан хүн тариалах мөнхийн хутаг олох нь дамжиггүй.