Thursday, December 27, 2012

Асуултын хариу- Зөвлөмж. 14-р хэсэг.

                                Асуултын хариу- "Зөвлөмж". 14-р хэсэг.
      Асуулт:
 -Сайн байн уу? Эмчээ би танаас нэг зүйл асуух гэсэн юм. Би одоо 31 тэй. Хүүхэдгүй , нэг талын өндгөвчинд эндометройз гэдэг оноштой. 6 орчим см хэмжээндээ 6 орчим сар болж байна. Үүнийг заавал мэс заслын аргаар авахуулах ёстой юу? үүнийг уламжлалтын аргаар эм ууж алга болгох арга байдаг уу? Хурдан хүүхэдтэй болмоор байдаг. Мөн мазокын шинжилгээгээр байнга л өөрчлөлттэй гарах юм зөндөө л эмчилгээ хийлгэлээ нэмэр байдаггүй. яах ёстой талаар зөвлөөч.
     Зөвлөмж:
 -Өндгөвчний уйланхай киста соривжоод хатуурсан байхаа ЭХО д харуулсан зурагаа сканирдаад явуулаарай. Харин Эсдрадоль, Прогестрон гэдэг гормоны шинжилгээнүүдийг хийлгээрэй. Чиний өндгөвч жирэмсэлтэнд хэрхэн бэлэн байгааг эдгээр дааврууд харуулдаг. Монгол эм Өлзий 18, Юмдүүжинг уугаад байхад өндгөвчний үйл ажилгаа сайжирч уйланхай арилдаг.
   Асуулт:
- Сайн байна уу?  Манай ээж төрөхийн хүндрэлээс үүссэн судасны бүдүүрэл tromboplut гэдэг өвчтэй.. Тэгээд хөл гар маш их өвддөг. Олон шинжилгээ бүгдийг хийлгэж байсан, эмчилгээ гэж байхгүй. Тэгээд цусыг шингэн байлгахын тулд ямар хоол,тан байх вэ? Эм уусаар байгаад ходоод нь өвддөг болчихсиймаа.
   Зөвлөмж:
 -Ээждээ зүү төөнүүр эмчилгээ хийлгээд монгол эм уулгаж цусыг шингэлнэ. Монгол эм уухаар ходоод өвдөхгүй. Өвчтэй байгаа хөлийн судсандаа үрэвсэл намдаах тусгай тос байдаг. Их хатуурч ажиллахгүй байгаа хэсгийг хагалгаа хийж авдаг. Гар хөлийн өвдөлт хүзүүний нугламд мэдрэл дарагдаж их өвддөг. Үүнийг судасны өвдөлттэй андуурагддаг.
   Асуулт:
 -Сайн байн уу ? Эмчээ би юм асуух гэсэн юм. Миний юм алдагдалтай ирээд байх юм. Уг нь
 2 сарын өмнө кистатай өндгөвчний үрэвсэлтэй гээд 10 хоног шарлага тариа хийлгэсэн боловч эргээд бор юм гараад байх юм. Юм ирсэн үед 3 хоног цус түүнээс хойш арваад хоног бор юм гарч байгаад гайгүй болчих юм.
   Зөвлөмж:
 -Монгол эм. Шимшим. Өлзий18 гээд эмнүүдийг уухад эргээд хэвийн байдалд орно.
Одоо өндгөвчийн үрэвсэл намдсан байхаа. Умайн агшилт сул хэсэгтээ сарын хир гадагшлуулах ажилгаа удааширч бор өнгөтэй цус гадагшилдаг.
   Асуулт: 
 -Үнэхээр гоё хүнд хэрэгтэй зөвөлгөө байна. Таниас саажилтай хүүхдийн талаар зөвөлгөө авмаар байна. Би оюутан сэтгэл заслалын чиглэлээр сурдаг. Саажилтай хүүхдийг яаж эмчилж, засаж болох талаар асуумаар байна.
  Зөвлөмж:
 - Саажилтай хүүхдэд үргэлжийн дасгал, иллэг, яриа заах, ном уншиж өгөх, дүрс нийлүүлэх, тоглоомыг ашиглаж ухааныг хөгжүүлэх, гар хөлийн булчинг сулруулах, сарвуу, тавхайн согогийг засах эмчилгээ хийдэг. Саажилттай хүүхдийн тусгай асаргааны төвүүдөд тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд байдаг.
   Асуулт:
 - Сайн байна уу? Эмчээ. Юуны өмнө таны ажил амьдралд чинь аз жаргалыг хүсье?. Би одоо 27 настай. 2002оны 10сард  өндгөвчний хавдар болоод хагалгаанд орж, баруун өндгөвчөө авхуулсан. Дараа нь хими, туяа эмчилгээ хийлгэсэн. Харин туяа эмчилгээний дараа биеийн юм ирэхээ больсон. Олон ч эмч дээр очсон. Хүүхэд гаргах оройтсон гэдэг. Тэгээд эм ууж сарын юм ирүүлдэг.
    Зөвлөмж:
 - Сарын юм эм уугаад ирдэг бол нэг өндгөвч ажиллаж байна. Үр тогтоох чадвар бүхий өндгөн эс боловсруулах биеийн юмаа тогтмол ирүүлэхийн тулд  монгол эм Раашнамжил, Шимшим Юмдүүжин гэдэг эмнүүд тасралтгүй хэдэн сар уух хэрэгтэй. Гормон хэзээ ч ууж болохгүй. Хавдарын эсийг сэргэх гээд байдаг.
   Асуулт:
-Сайн байна уу?. Эмчээ. Манай охин 5 настай. Энэ зун шарилжны аллергитэй болсоон.  7-8 сард хамар нь битүү найтаагаад байсан боловч одоо хүртэл зүгээр болохгүй байна. Хамар нь битүү байдаг боллоо. Зураг авхуулсан чинь гамерит энэ тэр байхгүй гэсэн. зөвөлгөө өгч тусална уу?.
   Зөвлөмж:
 -Харшилын улмаас хамар залгуур хоолойн   дунд байдаг гүйлсэн булчирхай үрэвсээд томроод хамар битүүрээд байгаа байхаа. Чацарганы тос өдөрт 2 удаа тусаагаад 5 хоногийн дараа ямар байгааг бичээрэй.
   Асуулт:
-Сайн байна уу?, эмчээ. Таньд юуны түрүүнд энэ сайтыг хүмүүсийн төлөө нээсэнд талархал илэрхийлье. Эгч маань бараг 7 жил шахам үсгүй байна. Маш олон эмнэлэг/гэмтлийн эмнэлэг, арьсны өвчин судлалын үндэсний төв, гоо сайхан/-ээр явсан. Одоо хөмсөг байхгүй, сормуус нь ч гэсэн бараг унаж дууссан. Сүүлд гоо сайхны эмнэлэгт хуйхаа харуулсан хуйх нь битүүрсэн битүүрэлтийг нь гаргах эмчилгээ хийлгээд нээлгэсэн боловч бас л ургаагүй. Түрхэж үзээгүй ч юм алга, маш их аргаа барж сэтгэлээр унадаг юм шиг байна. Эгчийн маань маш буруу хийсэн зүйл нь гэвэл 3 удаа абортонд орсон, бас хэдэн жилийн өмнө 2 удаа аваарт орж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан, тархины цусан хангамж ерөнхийдөө муу гэхдээ тэгж ямар ч үсгүй болтлоо тийм муу биш гэсэн, эмчлүүлэхдээ баахан тариа дусал хийлгэсэн гэсэн. Одоо 5 настай хүүхэдтэй. Яаж эмчлүүлэх вэ? Та туслаач. Одоо ямарч үс байхгүй, яг хацар шиг гялаан. Толгойнд нь ямар ч үс байхгүй.
 Зөвлөмж:
 -Сэтгэлээр унах хэрэггүй. Наадах чинь удамшилын гаралтай өвчин. Хүний буруу үйлдэлээс хамаарахгүй. Хаяа нэг хоёр хүнд тохиолддог. Парик Ж гээд телевиз нэвтрүүлэгч бас ийм өвчтэй байсан. Амь насанд аюулгүй парик өмсөөд хөмсөг шивүүлээд ганган сайхан бүсгүй болоод явж байгаа тохиолдол аль ч оронд бий.
  Асуулт:
 -Сайн байна уу? Таныг зурагтаар харсан. Би хүндээр бие зассаны дараагаар шулуун гэдэс рүү хатгуулаад өвдөөд байх юмаа... Ямар лаа хэргэлбэл болох вэ?. Эмнэлэгт үзүүлэхгүй гэрээр эмчлэх арга байна уу?.Ямар арга хэмжээ авбал дээр вэ?.
  Зөвлөмж:
 -Аптекаас мазь Вышневский гэсэн тос аваад дамскийн тампонд шингээгээд анустаа тампон болгож хийгээрэй. Гемморойн үрэвсэл, анусны амсар үрэвсэл байвал эдгэрнэ.
Их өвчтэй бол Нош-па гэдэг эм ууж шулуун гэдсэний гялгар булчинг сулруулж болно.
  Асуулт:
- Сайн байна уу?. Эмчээ таньд ажлын өндөр амжилт хүсье. Цөсны өтгөрөлтөнд ямар тан уух бэ?. Эмчээ шулуун гэдсний үрэвсэлтэй, одоо жаахан махтай хоол идэх, эсвэл сүү тараг уух, жимс идэж, чадахгүй байна. Эднийг идвэл маш их хавагнаад байна. Элгэний шинжилгээ өгсөн зүгээр гэнэ. Би гадаадад байдаг юмаа зөвөлгөө өгч тус болооч эмчээ. Ер нь бол эм ууж чадахгүй байна. Хавагнаад монгол эм уувал яах бол?
  Зөвлөмж:
-Чи ямар нэг эмэнд юмуу, ургамалд, тарианд реакц өгөөд "Чонон хярвас" гэж нэрлэдэг харшилтай болсон юм болуу? Шинжилгээний лаборторт очоод сорилын шинжилгээ өгөө. Оношоо тогтоолгоод эмчилүүлэх шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол ямар нэг зүйл идсэнээс бие хавагнаж, улаан гүвдрүүнүүд гарч загтнаж, амьсгал боох гээд, байдаг.
Бамбайн булчирхайн үйл ажилгаа суларч харшлын ген бий болдог. TSH, FT4,FT3 гэсэн шинжилгээ хийлгээд холбогдоорой.
  Сэтгэгдэл:
 - Манай эмч нар сайн шүү дээ!. Өнөөдөр гэмтлийн эмнэлэг дээр нэг эмчтэй уулзсан, гадаадын эмнэлэгт эмч нарынх нь хийсэн шинжилгээ, дүгнэлтүүдийг ангилиар нэг уншаад л юу хийх яахыг тэр доор нь шийдчихэж байна шүү дээ! Тэр нь тэдгээр гадны эмч надад хэлж байсантай яг таарч байх юм. Үнэхээр бахархмаар! Энэ манай Бат-Оргил эмч байна жишээ нь: ингэж уйгагүй хүн болгоны асуултанд хариулж, цаг заваа барж, бүгдэд л тус болохыг оролдож байна. Энэ бол зүгээр л тангараг, халуун сэтгэл юм. Монголын сайхан эмч нартаа баярлалаа.
    Талархал: 
- Урам хайралсанд баярлалаа. Монгол эмч нарын чадвар, мэдлэг, эрдэм шинжилгээний ажил, дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг би бахдалтайгаар хэлж чадна. Надтай хамтран ажилладаг хамтран зөвөлгөө өгдөг эмч нартаа таны талархалыг дамжуулах болно.
    Асуулт:
 -Сайн байна уу? Эмчээ. Би гадаадад байдаг юмаа. Шинжилгээ хийлгэсэн чинь нарийн гэдсний салст бүрхэвч мөн бүдүүн гэдсний салст бүрхэвч үрэвсэлтэй гэсэн оноштой байна.
Ямар эм тан уух бэ? Зөндөө европ эм уугаад зүгээр болдоггүй, ямар хоолны дэг барих вэ?.  Хүн хорхойдоон ханд ууж болох уу?
 Зөвлөмж:
Монголоос Барагшун 13 гэдэг эм захиж авчруулаад 3 сар тасралтгүй уу. Хүн хорхойдоон ханд ууж болно. Бүрэн эдгэнэ.
     Асуулт:
-Сайн байна уу? эмчээ. Би одоо 28 долоо хоногтой жирэмсэн. Сүүлийн үед орой болж унтах болохоор гэдэс эвгүйрч өвдөөд гүйлгээд байдаг боллоо. Хааяа бас огиулж бөөлжиж байж зүгээр болж нэг юм унтдаг боллоо. Өглөө, өдөр нь бол ямарч зовиур байхгүй хэрнээ унтахын хэрд ингээд байх юм. Энэ юуных юм болоо?
     Зөвлөмж:
 -Жирэмсэн үеийн сэтгэлийн хөөрөл гараад байна. Цэвэр ус уу, өндөг, мах идээрэй, гэдсээ илээд хүүхдийн хөдөлгөөнийг тайвшруулаарай. Даралтаа үзээрэй ихдээд байвал хяналтын эмчдээ үзүүлээрэй.
-Зөвлөсөнд баярлалаа эмчээ, сэтгэл хөөрөл гэхээр тайван бус байхыг хэлж байгаа гэж ойлголоо. Тэр ч үнэн л дээ, ер нь сүүлийн үед жижигхэн юманд бухимдчих гээд байгаагаа ажиглаад байгаа юм. Бас би 2 настай хүүхэдтэй л дээ. Жирэмсэн үед яавал сайхан тайван, хүлээцтэй, өөдрөг хандлагатай байх вэ?
-Жижиг хүүхдүүдтэй эх болгон стрессд орох гээд байдаг. Аль болохоор тайван нөхөртөө уурлаж, элдэв муу юм бодохгүй. Дамаан санхүүгийн  дутмаг, хүүхдийн тэжээл гэж сэтгэлээ шаналгахгүй байвал дороо засрана.
  Асуулт:
-Сайн байна уу? Эмчээ. Миний охин одоо 3 настай. Эх нялхаст 35-36 недельтэй Ксерев хагалгаагаар төрүүлсэн. Төрөөд нярайн сэхээнд байхдаа сепсис болсон. Улмаар artrit, meningoentsefalit, destruktivnii pnevmoniya, нүүрний баруун талын саажилттай гээд маш хүнд байдалд  52 xoног эмчилүүлсэн. Taрхинд усжилтгүй. Одоо нүүрний саажилт сайн эдгээгүй, зүүн уушиг наалдацтай.Саажилтанд иллэг, эмийн эмчилгээ, зүү эмчилгээ эх нялхаст хийлгэсэн. Ой ухаан,хэл яриа, хөдөлгөөний хувьд хэвийн. Зүүнээс өөр эмчилгээ байдаг уу?. Энэ талаар зөвөлгөө өгнө үү?. Эмэгтэй хүүхэд учир томрох тусам хэцүү болох бол уу?. Эдгэрэх найдвар хир байдаг бэ?.
 Зөвлөмж:
- Хүүхэд их хүнд байдлаас босож ирсэн байна. Нүүрний саажилт тархины угаас байгаа тул нүүр талаас эмчилгээ хийлгээд сэргэлт муу. Харин тархины эд эсийг төлжүүлэх, хүүхдийг тайван байлгах, дахин вирусын халдвар сайн сэргийлэх хэрэгтэй. Улаан хүн хорхойдоон хүүхдэд зориулсан ханд уулгаад байвал нүүрний саажилт нэмэгдэхгүй бас эдгэрэх хандлага гарна. Хятад. солонгосын ургамалын гаралтай хүүхдэд зориулсан эмнүүдийг олж уншаарай.
   Асуулт:
 - Сайн байна уу? Асуух зүйл байна. Mиний баруун гар өвдөөд, одоо хурууны үзүүр хавиар их хөрдөг боллоо ямар учиртай юм болоо надад туслаач.
  Зөвлөмж:
- Гарын өвдөлт даарсанаас мэдрэл дамжин өвдөж, судсаны хүчтэй агшилт өгч хүчтэй өвддөг Зүү төөнүүр эмчилгээ хийлгээд монгол эм уухаар намдана. Цөс элэгний өвдөлт бас баруун гэр дамждаг ЭХО д элэг цөсөө харуулах хэрэгтэй.
  Асуулт:
 Би 28 настай эмэгтэй. Намайг 0,7, 1, 1 гэсэн 3 ширхэг цөсний чулуутай гэсэн хагалгаанд орохгүйгээр хайлуулж болох уу? хурц хоол идэхээр өвддөг. Хайлуулдаг эмнэлэг, хүн байвал хэлж өгч зөвөлгөө тусламж үзүүлээч.
  Зөвлөмж:
 - Хайлахааргүй том чулуу байна. Цөсний өтгөрөл их байна. Монгол эм Дамнайнжуг, Сэрдэг, Гиван 9 гэдэг эмнүүд уух хэрэгтэй. Тэгвэл өвдөлт багсана. Хятадын ургамалын гаралтай
 LI DAN PIAN SHI гэдэг цөсний чулуу, өтгөрөлтийг багсгадаг эмийг нетээр харж олж уугаарай.
 

Thursday, November 29, 2012

Турах- Амьдралын хэв маягыг өөрчлөх арга юм.

                   "Турах"- Амьдралын хэв маягыг өөрчлөх арга юм.

 Дэлхийн 2-р дайны дараагаар энх тайвныг эрхэмлэж, дайны уй гашууг мартуулах, тайвшруулах, улс орон бүр ард түмнээ жаргаах бодлого баримталж ууж, идүүлж, хязгааргүй нарьгиулж эхэлсэн нь таргалалтын эх үүсвэр болсон.

 Олон төрлийн архи, исгэлэн бүтээгдэхүүн вино, шампансаг, пиво, шимийн архи, бараашиг, ундаа, компотууд хүний цусанд сахар болон нийлэгжиж, бэлэн болон, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түргэн хийгдэх хоолны өрсөлдөөн дэлхийг ноёрхож, Mc donalds, Burgers, Hot pizza, Hot dogs, Hot chiken, хоолны сүлжээ өнгө бүрийн туг далбаатайгаар дэлхийг бүрхсэнээс, гадна монгол үндэсний хоолны ноёрхол, хоолон гэрүүд, хүнийг хоолны үнэр амтаар байлдан дагуулсаар таргалалт эрс нэмэгдсэн сүүлийн 20 жилд  гудамжаар дүүрэн түнтгэр залуус явах бөгөөд, зарим хэсэг нь эмнэлэг, эмч бараадан, эм уух нь олширч байна.    
 
 Залуусын дуртай дуулаад, бүжиглээд  байгаа  "Гангнам стайл"  урлагын ертөнцөд шинэ хэв маягыг өөрчилсөн менежерын гавьяа. Тэгвэл хүн өөрөө турах, амьдралын хэв маягыг өөрчлөх аргад энэ хөгжмийн хэмнэлийг ашиглаж болно.

 40 хүртэлх насны залуусын турах, өөрийн амьдралын хэв маягаа  өөрчлөх  бүрэн дүүрэн бололцоо бий. Эхлээд турах хүн идэж байгаа хоолондоо анхаарал тавих нь мэдээж.
 
 Хоёр идэхгүй  хоосон хонохгүй гэсэн зарчим баримталж, биеийн жингээ нэг хэвийн болгож, хөдөлгөөнийг эрхэмлэж байгаа залуусыг   "Хэвийн хэв маяг"  амьдралтай гэж үзнэ.
 
 Харин биеийн жингээ хэвийн байлгахаас гадна, өдрийн ажлаа дуусгаад бие бялдаржуулах урлагаар хичээллэж, биеийн хүчний дасгал сургуулалтаар хичээлдэг. Гэр орныхоо хүмүүсийг болон найз нөхөдөө уриалан дууддаг  "Спортлог хэв маяг" амьдралтай болсон хүмүүс байдаг.
 
 Өөрсдийн эрүүл мэндээ дээдлэхийн зэрэгцээгээр бүжиглэж шоудах,  караокед дуулах, өндөр үнэ бүхий гольф, боулинг, биллард, морь унах  тоглоомуудыг тоглодог 
" Тансаг хэв маяг" эрхэмлэдэг хүмүүс байдаг.
 
 Жүжигчид, дуучид, зохиолчид  болон телевиз, сурталчилгааны ажилчид толинд харах бүртээ таргалчих айдсыг дагуулан, өөрсдийн биедээ, хувцаслалтандаа анхаарсан "Урлагын хэв маяг" зарим нэг нь этгээд хувцасны загвар сонгож хүний нүдэнд содон байхыг эрмэлздэг.
  
  Эрүүл биеийн үнэ цэнийг өөрийн амьдралаас ухаж ойлгосон эм, эмчилгээний ухааныг мэдэрсэн, хөдөлгөөний хомсдолыг арилгаж чадсан байнгын дасгал хөдөлгөөнийг эзэмшиж чадсан бүлэглэл, секцийнхэн,  иогийнхон, бясалгалтай хослуулсан сувилалынхан, зэрэг "Ухааралын хэв маяг" эрхэмлэгч хүмүүс бий.
 
  Бас бие эрүүл байхад таргалах, турахын тухай бодолгүй явдаг "Тодорхой бус хэв маяг" байна.
 
 Энэ хэв маяг дэлхийн нийтийн таргалалтын өвчнийг үүсгэн тараагч нар гэхэд хэлсдэхгүй.
  Тодорхой бус хэв маягаар амьдарч, зөнгөөрөө явж байгаад таргалсан хүмүүсийн турах гэсэн оролдлого бүтэл муутай болоод байдаг. Тэд дандаа турах тухай бодно. Идэвх санаачлагатай.
 
  Таргалалттай зэрэгцэн хүний дотоод шүүрлийн булчирхайг зохицуулагч өнчин тархины үйл ажилгаа сулраад эргэн сэргэлт удааширдаг. Өнчин тархины TSH даавар нь бамбай булчирхайн ажилгааг өдөөх нь багасаж, хүний дотоод шүүрлийг ажилгааг доголдуулаад байдаг.  Үүнийг мэдэж турах үйлдлийг маш хянуур хийж. Эмчид байнга үзүүлэх хэрэгтэй.

Таргалалт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудал болсоноос гадна, тураах, эм бэлдмэлийн өрсөлдөөн дэлхийг хамарч, томоохон эм бэлдмэл, худалдааны байгууллагууд, ашгийн төлөө хүний биед сөрөг нөлөөтэйг анхааралгүй тураах эм бэлдмэл гаргаж, худалдаалдаг.
 Тураах  эм цай, эмнүүдийн найрлага тухайн хүний биед нөлөөлөх, нөлөөлөхгүй байдаг.
 Хүний биеийн  химийн урвалжуудаас шалтгаалан тураах бэлдмэлүүдийн үр дүн өөр өөр.
Хүнийг тураах олон янзын арга өнөөг хүртэл нэвтэрч үр дүнд хүрч байгаа ч сөрөг үр дагавар гараад байдаг. Тураах бэлдмэлүүдийн дараа эргэн ихээр таргалуулж, дотоод шүүрлийг багасгана.
 Хүний дотоод шүүрлийн үйл ажилгааны алдагдлаас таргалалт үүсэж дэлхий даяар тахал мэт тархсанаас олон янзын өвчний эх үүсвэр  болсон.
  Нэн түрүүн цусанд холестрол, триглицирид, сахар, ихсэж даралт ихсэх, мэдрэлийн гаралтай өвчин, чихрийн өвчин, бөөрний дээд булчирхайн дутмагшил, эмэгтэйчүүдийн өвчний эх үүсвэрүүд болдог. 
 Төрсний дараа эхчүүдийн дотоод шүүрлийн үйл ажилгааг эргэн хэвийн байдалд оруулаагүйгээс таргалалт ихсэнэ. Хоолны дуршил ихсэх тусам хөдөлгөөн багсана. Цаашид бамбай булчирхай болон нойрбулчирхайн үйл ажилгаа алдагдаж, хэт таргалах, хэвлийд өөх хуралдаж, метаболизм болж хуралдсан өөх биед харшлах ген болсоноор өөрөө болон төрсөн хүүхдийн өвчлөл их болоод байна. Төрсөн эх турж чадахгүй  булчирхайн таргалалт үүссэнээр даралт өндөр болох, сэтгэл санааны хямралаас сэтгэцийн өөрчилөлт "Психопат" тай болох , цусанд чихэр ихдэх, зэрэг олон уршиг дагуулаад байдаг.
 Манай өнөөгийн байдал амаржих газрын хүрэлцээ муугаас гадна, төрсөн бүсгүйчүүдийг  хэвийн байдалд оруулах, тэдэнд анхаарал тавьж, туслах нэг ч нөхөөн сэргээлтийн эмнэлэг, зөвлөх амбулатор харагдахгүй байна.  Эхчүүдэд туслах, тусгайлсан эмчилгээ хяналтын болон эхийн сүүг хүлээн авч сүүн донор бэлдэх  станц, эмнэлэг байх шаардлагатай.
 Эмчилгээг явуулахдаа дотоод шүүрлийн булчирхайн хямралыг арилгахад  монгол эмийн хүчийг хэргэлэх шаардлагатай. Монгол эм хөхүүлж байгаа эхэд, хүүхдэд харш нөлөөгүй байдгаас гадна, дааврын дутмагшилыг арилгаж, эхчүүдийн эрүүл мэндэд тустай. Үүний зэрэгцээ хөдөлгөөний зөв дасгалуудыг хийлгэх, хөхний сүүний татралтыг багасгах, гордолт болон сэтгэлийн хямаралыг арилгаж байхад сүүн булчирхай зангирч бэрсүү үлдэх, мастит үүсгэхгүй байх чухал байдаг.
 Хэрвээ хүн дотоод шүүрлийн булчирхайн гүн хямралд ороогүй бол, бөөрний дээд булчирхайн гаралтай удамшилын өвчингүй бол, хоромсомын өөрчлөлтийн онцгүй өвчингүй бол, сэтгэцийн өөрчилөлтгүй байвал, насан өндөр биш бол...

         Хүний турах хүсэл, хүн өөрийгөө ялан дийлж чадвал турж чадна.
 
 
 
 






 
  

Thursday, November 22, 2012

Хавдарт монгол эмийн нөлөө сайн байдаг.

                                  Хавдарт монгол эмийн нөлөө сайн байдаг.

    Хүн эрүүл байж, хавдраас  урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ихэнх хэвлэлүүдэд эрдэмтэд, эмч нар хавдрын учир шалтгааныг сайтар тайлбарлан эмчилгээний болон оношлогооны орчин үеийн ололтуудыг нарийвчлан тайлбарладаг.
   Гэтэл шинэ төрсөн хүүхдүүд хавдартай, залуучууд гэнэтхэн хавдартай болчихно. Хавдар судлагч нар, бусад санхүүгийн байгууллагатай хамтран ихээхэн хөрөнгө зарж, хавдрын эмчилгээ, эрт оношлогоо  хийсний үр  дүнд хүнд өвчнөөс салсан тохиолдол их бий.
 
 Зарим тохиолдолд эм, туяа, химийн эмчилгээ, монгол эм, ардын эмчилгээ хийлгэж эдгэрсэн тохиолдол зөндөөн. Харин хавдрыг эмчилдэг ид шидтэнгүүд мэр сэр гарч ирж хүмүүсийг гайхшруулна. Хавдрыг эмчилж чаддаг сүлжээний эмүүд нилээд үр дүнтэй гэсэн баримтууд байдаг.
 
   Харин хавдартай болсон тухайгаа мэдсэн хүнд өөрт болон гэр бүлийнхэнд сэтгэл санааны хүнд дарамт болж, ихээхэн уйтгар гунгийг дагуулсан таагүй үйл явдлаар дүүрэн өдрүүд саарал орчилонгоор  бүрхэгдэнэ.
 Тэд чухам хавдар гэж хаанаас ургадаг бол, юунаас болчихов? гээд олон янзын асуудал хөврөнө. Тэдэнд үхэл гэдэг айдас үргэлж дагалдана. Энэ сэтгэл санааны дарамт сэтгэхүйг ноёлсоноор өвчнийг хөнгөлөх биш улам нэрмээс болно.
 Эмч нарт бас хүндхэн асуултууд тулгарна.

 Хүний амьдралд тохиолдох маш хэцүү зүйл хавдарын ургалт. Хавдрын ургалт нэг л шалтгаантай. Энэ нь хүний биеийн эд эсийн бүтцийн цөм болох ДНХ \Дезоксирибонуклейны хүчил \ хүний насан туршиж нурж эвдэрч байдаг. Хэрвээ ДНХ нурж хэврэгшихгүй бол хүний биед хавдар ургах нөхцөл бүрэлдэнэ. Тэгэхдээ учир нь олдохгүй түмэн шалтгааныг судлаачид тогтоон гаргадаг.
           ДНХ-ийн хэсгүүдийг ген гэдэг.
 Энэ ДНХ тай холбоотой хавдарын ургалтыг генетикийн шинжлэх ухаан нарын шинжилгээ хийсээр байна. Хавдар удамшдаг тул генийн инженерын онолоор генийн бүтцэд өөрчлөлт хийж байж хавдрыг эмчилэх аргыг боловсруулна гэж үздэг.
   
Хавдрын эсрэг тэмцэл эрүүлийг хамгаалах байгуулгын гол зорилт. Олон улсын хавдар судлалын нэн тэргүүн зорилт. Гэвч хувь хүний эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэн зөв хоололт, хорт зуршилгүй байх, элдэв осол гэмтэл, хоолны хордлого, бактер вирусын халдвар, халдварт өвчний уршигаас ДНХ өөрчлөлт орсоноос хүнд хавдар үүсэх шалтгаан болохыг хавдар үүсгэгч буюу "Канцергени" гэнэ.
 Жишээ нь:
Савны хавдар буюу умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний папиллом вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог.
 Эмэгтэйчүүдийн өвчинд уух монгол эмнүүд гол төлөв өндгөвчийн болон өнчин тархины даавруудыг ялгаруулах хүчин зүйлсыг өдөөдөгөөр онцлого байдаг.

 Цусанд элгэний хавдрын маркер АФП ыг үзэж, ЭХО гоор оношлодог. Хэрвээ АФП 400ng/ml
ихэссэн бол элгэний эд эсийн 70% өөрчлөлтэй гэж үздэг ч 400ng/ml доош үзүүлэлтэнд элэг нөхөн төлжих бололцоотой тул монгол эмийн хүчинд эдгэрэх боломжтой. Монгол эм нь химийн аргаар гаргасан эмнүүдийг бодвол элгэний эд эсийн нөхөн сэргэлтэнд нийлэгжих коллойд уусмалыг бэлддэгээрээ онцлого. Элгэний хавдрыг мэс заслын аргаар авсаны дараа элгэний хурдан нөхөн төлжилт сайн байдаг тул эдгэрэлт ихтэй байдаг.
 Элгэний глиссон хальс гэмтэх нь хүндрэлийн дохио байх бөгөөд өрцний мэдрэлийн цочролоос чих өвдөх эхээр зогсуулах, баруун гар дал мөрлүү дамжиж өвддөг.
 Үүдэвч венээр элгэнд орох урсгал хаагдаж, хэвлий устах, дэлүү томордог.
Элгэний доторх цөсний сувгууд дарагдан хатуурсанаас арьсны өнгө шар ногоон болж механик шарлалт үүснэ. Эдгээр өөрчлөлтүүдэд цөс, цус  шингэлэх, нойрбулчирхай болон 12 нуглаа гэдсэнд орох цөс, фермент, ходоодны хүчлийг болон тэдгээрийн хольц, исэлдэлтийг саармагжуулах эмчилгээг хийдэг.






    

Thursday, November 1, 2012

Монголчууд бидний царай яагаад" Үнсэн саарал" болдог бэ?

Монголчууд бидний царай яагаад " Үнсэн саарал" болдог бэ?

Монгол нутагт он удаан жил ган болж,хуурайшилт явагдалаа.Нар салхины хор их боллоо. Өвлийн цагт агаарт байх хар туглаганы болон хүнд металийн хэмжээ ихсэж байна.
Дэлхийн 2 дугаар дайны утаанд ч хүнд металууд ийм их тунгаар байгаагүй байх.

Бидний амьсгалд хар туглага дагалдсан химийн бодисууд уушигны хананд тунан,наалдаад амьсгалаар уушиг цэвэршиж чадахгүй байгаад учир их бий:

-Монгол хүний тамхинд шунан хорхойсох нь:-Тамхины найралганд байгаа никотин болон бусад хорт бодисууд болон тамхины бохь хүний цусыг өтгөрүүлж,цусан хангамж,уушигыг муудуулсанаар хүнийг "Хар тамхичин" мэт болгоод байна.

Сүүлийн үед гэнэтийн үхэл олширох болсон нь үүнтэй холбоотой.

-Монголын нийгмийн хурдацтай өөрчилөлт,"Show Men,Show Women" ихээр төрүүлж элгийг цоо буудах зүсэн төрлийн ундаа,шаардалга хангаагүй хүнсний хэрэглээ хэргэлж байгаа нь бидний арьс үнсэн саарал өнгөтэй болгох их үүсврийг бүрдүүлж байна.

-Элэгний үйл ажилгааг дагаад нойрбулчирхайн ажилалгаа суларч идэж уусан бүхнийг цусанд сахар болгон хуруулж,бие мах бодь энергээр дутаж булчин шөрмөс зангиран өвдөж,судасны хана зузаарч бие мах бодь амьсгалын дутмагшилд ороод байна.

-Цаг агаарын хэт өөрчилөлт хүний биед дарамт болж,угаасаа далайн төвшнөөс дээш
1000- 3000 гаруй метрийн өндөрт байрлах монгол орны хүн амын цусны эргэлтийн сааралт их байдаг.

-Нам дор газрыг эрэл хийж амьдарч байгаа монголчуудын цусны эргэлтийн сааралт арилсанаар үнсэн саарал царай туяардаг байна.

-Эрүүл мэндээ дээдлэн үргэлж анхаарч явдаг хүн үнсэн саарал царайгүй байхаас гадна орчин тойрондоо хог хаялгүй байгаль орчиноо эрүүл байлгахыг эрмэлзэж явдаг.

-Ихээр баригдаж байгаа барилга байгууламжийн ажилчид,суврага чулуун сийлбэр хөшөөнүүд,тахилын хөшөө дурсгал хийгч урчууд,уурхайн ажилчид алт олдборлогчид хөдөлмөр хамгаалалыг ойлгохгүй хамгаалалтын маск,хувцасыг хэргэлж сураагүйгээс тоосжилт бидний уушгийг хатууруулан шохойжуулж насны залууд үнсэн саарал царайтай болгоод байна.

-Өвдчихлөө гээд дураараа эм,антибиотек хэрэглэгч нар,өчүүхэн бага тунгаар хульхдан гоё сайхан тайлбартай,савалгаатай сүлжээгээр зарж ашиг олох эмнүүд,гоо сайханы бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэгч "Канцерген" хүчин зүйлийг агуулсан байдаг нь бидний царайг үнсэн саарал болгоод байдаг.

-Уух усны хатуурал хужир,шүүгээр сүлэгдэж,газар доороос гаргасан хөрс шорооны найрлага цөмийн элементээр баяжигдан,бидэнд ус чийгний дутагдал үүсгэж арсыг үнсэн саарал болгоод байна.

Хамгийн гол шалтгаан амьдралын доройтолд мэдрэлийн ядаргаанд орох хүний цусны эргэлт эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөөд байна.

Монгол хүний элгэний альдодегидрегназ фирментийн үйл ажилгааны идвэхжил их байдгаас хордлого,шарталтанд амархан өртөж арьсны өнгө амархан сааралтуулдаг.

Эрүүл сайхан арьстай байхын тулд:

-Санаа сохор бол нүд сохор. гэдэг Хүн өөрийнхөө төлөө санаа тавих цаг болсон.
-Хүн ямар нэгэн хүнд өвчнөөр өвчлөхгүй бол урт насладаг.
-Өдөр бүр 12 минут гүйж,биед тохирсон ямар нэгэн дасгал хийх хэрэгтэй.
-Дасгалын дараа халуун усанд орж биенийхээ бүхий булчин шөрмөсийг суллах дасгал хийгээрэй.
-Өдөрт нэг л удаа хооллох хэрэгтэй
-Тамхи,архи,шар айраг,өнгөт ундаа хэрэглэхгүй байх
-Ажилын үед хөдөлмөр хамгаалалтын дэглэмийн сайтар баримтлах хэрэгтэй
-Залуу насны цог залийг бадраасан хөдөлгөөнт тоглоом,сэтгэн бодох оюун ухаан хөгжүүлсэн тоглоомыг эрхэмлэх хэрэгтэй.
-Ямарч бэрхшээлийн үед сэтгэл санаагаа тайван байлгаж,мэдрэлдэхгүй байх хэрэгтэй.
-Нүүрний арьсаа хэрхэн арчилах талаар гоо сайханы салоноос зөвөлгөө авч байгаарай.
-Хүн хорхойдойн ханд бүхий бэлдмэл цайнууд биед их сайн.
Зүүн өмнөд азийн орнуудын эрүүл явах нууц хүн хорхойдойг үргэлж хэрэглэж байдаг байна.







"Утаа" хүн болгоны санаа зовоосон асуудал болжээ.

"Утаа" хүн болгоны санаа зовоосон асуудал болжээ.

Саяхан нэгэн сурвалжлагч надтай утааны талаар нэвтрүүлэг хийх тухайгаа яриад миний бичсэнийг уншссан хэрэгтэй мэдээлэл бичжээ...гээд
Уушиг мөгөөрсөн хоолойг "Утаа" үрэвсүүлнэ гэсэн доорхи сэдэв таалагдсан бололтой. http://drbatorgil.miniih.com/index.php//home/post/12

Өдөр бүр утаанаас нялх хүүхдээ хол байлгах гэсэн эхчүүд байнга надаас зөвөлгөө авна.
Тэдний асуулт бараг адилхан хөхний сүү татарлаа,хүүхэд их хөлрөөд байна,хүүхдийн биеээр жижиг улаан тууралт гарлаа гэнэ.

Үндсэндээ энд амин дэм Д дутагдал гэх аргагүй,эхийн сүү нэмэгдэл хоол тэжээл, аминдэмээр баялаг дутах байтугай илүүдэл болох шинжтэй.

Тэгэхээр гарцаагүй л "Утаа" ны хор нөлөө хам шинж гэхээр байна.

Утааны хор нөлөөг нэгээс хоёр ч сэдэвт оруулан бичсэн болохоор энд дахин давталтаар нуршихийг эрмэлзсэнгүй.Доорхи сэдвээс сэргээн харж болно.
http://drbatorgil.miniih.com/index.php//home/post/49
http://drbatorgil.miniih.com/index.php//home/post/26

Монголын Төр засгаас утаагаа арилгах талаар авч байгаа олон янзын арга хэмжээ төдийлөн үр дүн бага байгаа нь хүн болгоны санаа зовоож эрүүл байх эсэхэд харанга дэлдээд байна.

5 хүртэлх бага насны хүүхдүүдийг толгой дараалан зүрхний ЭХО р хараад шинжлээд үз ихэнх нь зүрхний холбогч эдийн өөрчилөлт их бага хэмжээгээр гарна.
Энэ бас л утааны хам шинж.

Хүн бүрийн цусанд АСЛО гийн шинжилгээ хийгээд үзэхэд ихэссэн үзүүлэлт дорхноо гарна.
Амьсгалын замын болон гуурсан хоолойн үрэвсэл,багтраа,уушигны хатгаа,хатуурал болгодог Стрептококк,Стафилококк бактерууд ихээр илэрнэ.

Мэргэжилээрээ түрүү барьж хүн айлгахыг би бодсонгүй бодит байдал ийм л байгаа.

Эргээд сурвалжлагчийн яриаг сөхье.

Харамсалтай нь би гадна оронд ажилж байгаагаа хэлэн хүлчил өчилөө.

Мэдээж надаас сурвалжлага авсан бол сурвалжлагч:

-Та Улаанбаатараа яаж утаанаас ангижруулах бэ? Та бодож явдаг санаагаа хуваалцана уу? гэж асуух нь мэдээж

Миний хариулт нэг их хачирхалтай байх болуу:

1."Утаа" нэртэй иннавацийн төсөлийн асуудал шийдвэрлэх шаардлагатай.

үүнд:-Физик,химийн,физколойд химийн,органик химийн,изотоф судлалын бүхий л эрдэмтдийн хүчээр "Утаа" ны найрлагыг саармагжуулан задлах,цэвэршүүлэх, тундасжуулах "Химийн нэгдэл" урвалж гарган утааг арилгах сум болгох

-Утаа арилгах "Химийн нэгдэл"ийг шүрших,цацах,буудах технолог гаргах.

-Энэ "Химийн нэгдэл"ийг гаргасан эрдэмтэд дэлхийд нээлт хийхээс гадна Нобелын шагнал хүртэж болох шүү дээ.

-Хүнийг эрүүлжүүлэх,эмчилэх цогц хөтөлбөр гаргах

1990 оноос хойш Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүст сүрьеэгийн идвэхжсэн голомт, амьсгалын болон уушигны архагшсан өвчлөл,диабетын болон,бөөр,зүрх судас,цусны эргэлтийн өвчлөлд нэрвэгдээд байгаа нь тодорхой.

Иймд Төр,засаг цаашдын 5 жилдээ Концессын хүрээндээ Уушигны эмнэлэг, айрагны болон сүрьеэгийн эмнэлэг,хавдар судлалын эмнэлгийн томоохон төвүүдийг ашиглалтанд оруулж хүн ардыгаа эрүүлжүүлж утааны өвчнөөс салгах хэрэгтэй.

2.Хот тохьжилтын бодлогоо цэгцэлж,Улаанбаатарынхаа географийг өөрчилж,уулын байгууламж,сэтлэлт,нүхлэлт,нүүлгэн шилжүүлэлт,суурьшилтыг шуурхай хийж байж утаанаас салах болно.

3.Одоо хэрэгжиж байгаа орон сууц,зам тээврийн асуудлаа хурдасган өргөжүүлж, Концессын асуудалаа эрчимтэй өргөжүүлэх хэрэгтэй байхаа...

гэсэн хариултыг би өгөх байна.

Улаанбаатарынхаа уудам гудамжаар хахаж цацалгүй явах утаагүй орчин байх болтугай.

Асуултын хариу "Зөвлөмж" 7-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 7-р хэсэг.

Асуулт:

-Сайн байна уу? Эмчээ юуны өмнө Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Миний хүү 3 нас 5 сартай хөлийн эрхий хурууны хумс шигдээд мэс засалын эмчид үзүүлээд хуулж авсан,тэгсэн чинь одоо гарын эрхий хурууны хумс шигдээд доогуураа
идээлээд ногоон тос тавиад боосон. Юунаас болж байна.
Биеийн эсэргүүцэл сул байна уу?
Яанаа дахиад хумсыг нь хуулах юм биш биздээ?
Хурдан хариу хэлж өгөөч.

Зөвлөмж:

-Тусгай өвчин бишээ.Хүүхдийн хумсан доор шороо өргөс орж идээлүүлээд байдаг.
Халуун бүлээн усанд хумсыг нь дэвтээж цэвэрлэж.Тэгш ургуулахад шигдэхгүй.
Идээтэй үед Вышневскийн тосоор боолт хийж байгаарай.
Хүүхдийн гарт тэжээлийн тос түрхэж,хумсыг өнгөгүй лак түрхэж бас болно.

Асуулт:

-Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юмаа. Манай нөхрийн гарын алга,хөлийн уланд цэврүүтэй идээлсэн юм шиг бондойж байгаад,гарын алга тэр чигтээ хүрэн шар болоод байдаг.Одоо тэгсэн чинь хумс уруу ороод,бэржрүүтэй овон товон болоод байна.
Яах уу?

Зөвлөмж:

-Мөөгөнцөр байна.Хятадын 999 тос түрхээд,Гагал гээд монгол эм уулгаа.
Давстай усаар гар хөлөө угаа.Нуурын болон далайн ус бүр сайн.

Асуулт:

-Сайн байна уу? Та би 2 сарын өмнө шинжилгээ өгсөн хеликобактертай концентрац 50 хувьтай гарсан .Тэрнээс хойш эмчилгээ хийлгээгүй хоол унд хамаагүй идэж явж байгаа тэгээд одоо гэдэс дүүрдэг болсон.
Ямар нэгэн юм идсэний дараа тэгээд нүүрэн дээр юм гарсан хэвээрэй.
Энийг яаж эмчилэх вэ? Зөвлөгөө өгч туслаач.
Би хэдэн хоногийн өмнөөс ходоодны хүчил ихээр ялгарад тэгээд гэхрүүлээд гашуун оргиод байгаа чацарганы тос уусан.
Тэрхэн үедээ дарагдаад дараа нь бас л ялгарсан тэгээд ТRIGEL уусан бас л ялгараад байгаа. Энэ хеликогоос болж байгаа бол уу?.
Энийг яаж анагаах вэ? Бат-Оргил эмчээ.

Зөвлөмж:

- Монгол эм уу.
1.Өглөөд Задь 5 гэдэг эм 3 үрэлээр 1 удаа.
2.Нейровалин гэдэг монгол эм 2 үрэлээр 1 удаа үдээс хойш уугаарай.
3.Барагшун 9 гэдэг эмийг 2 үрэлээр өдөрт 2 удаа уу.
4.Тунгалаг 5 гэдэг эмийг өдөрт 1 удаа ууна.
Энэ эмнүүдийг 1 сар орчим уугаад завсарлана.

Асуулт:

Хүүхдийн сүүн тэжээлийг буруу найруулж хэрэглэснээс гарах хор уршгийн талаар зөвлөөч. Эрт болон хожуу илрэх хор уршиг нь юу вэ. Санаа зовоод байна.
Танд баярлалаа.

Зөвлөмж:

Хүүхдийн тэжээл буруу найруулсан бол тэр үедээ хүүхдийн гэдэс эвгүйтээд өнгөрнө. Цаашид хор нөлөөгүй. Санаа зоволтгүй.

Асуулт:

-Миний хөхөнд сүү орсон мөртөө зангираад ерөөсөө гарахгүй юм.Туслаач.

Зөвлөмж:

-Гялгар уут тавиад уургын зангирааг арилгаа. Маш зөөлөн иллэг хийгээд үзээ.

Асуулт:

-Сайн байна уу? Миний бүдүүн гэдэсний чацархай сунасан гэсэн оноштой.
Ямар эм уух бэ?. Гэдэс их дүүрдэг. Хий их гардаг бас цагаан махтай гэсэн.
Бүдүүн гэдэсээ дурандуулсан миний хамаг юм өвдөөд хэцүү байна.Туслаач

Зөвлөмж:

-Сэмбэрүү13,Сожид,Манагчимбуу гээд монгол эмнүүдийг уу.
Гэдэсний дүүрэнг арилна. Уух зааварыг монгол эмийн аптект хэлээд өгнө.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ та сайхан зөвөлгөө өгдөг юм байна.Баярлалаа.
Би таниас нэг зөвөлгөө авах гэсэн юмаа.би нөхөртэйгээ гадаадад амьдардаг юмаа.
Баруун хавирганы доогуур,ходоодны хавьд өвдөнө,хүйсний эргэн тойронд хатгуулж өвдөөд зовиур ихтэй болоод байна.Энд цусны,элэгний үйл ажилгааны шинжилгээ хийлгэсэн Холестрол жаахан их гарсан,тэгээд ЭХО д харуулсан цөсний хүүдий зузааралтай, үрэвсэлтэй гарсан эмчилгээ зөвөлгөө хэлж өгнө үү?,Бас эмэгтэйчүүдийн өвчин байгаад байна.Шинжилгээ зүгээр гарсан үтрээ их загтнууртай байна.Бас хэвлийгээр өвдөөд,хөлөө өргөхөөр цавьны дотор талд хөндүүр өвчтэй байна.
Монголд үзүүлээд мөөгөнцөр байна гэсэн мөөгөнцөрийн эм лаа хэрэглээд нэмэр болсонгүй.Нададнэг өөр өвчин байна уу гээд бодоод байна.
Би эрүүл болохыг их хүсэж байна надад туслаач эмчээ.Манай нөхрийг түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн.
Та Швецарьт ирж эмчилгээ хийх үү?

Зөвлөмж:

-Цөс өтгөрөлтөөс болоод арьс загтнах, хэвлий ,хавирганы баруун тал дал мөрөөр өвдөөд хуян ихдээд байдаг.
Хятад эмийн аптек танай тэнд байгаа хайж олоод 999 гэсэн тос,эсвэл гемморойдонд түрхдэг тос түрхээ чиний умайн хүзүү улайлттай байна.
Тэгээд цавны булчирхай цочоод үрвэсээд байна.
Нөхөртөө PSA гээд түрүү булчирхайн шинжилгээ хийлгээд E-mail;batorgil120@yahoo.com
хаягаар холбогдоорой.Би Европын орнуудаар явж эмчилгээ хийдэг.

Асуулт:

Би төрөөд хөхөнд сүү орохгүй.Хүүхэдээ арга ядаад угжиж байна.Яавал сүү орох бэ?

Зөвлөмж:

-Төрөхийн эх барихын бага эмч нартай уулзаад гэртээ уриад иллэг хийгээд зөвөлгөө аваа. Хүүхдээ хөхүүлээд бай.Том мээм сүү багатай байдаг.

Зочин:

Бат-Оргил,эмчээ хүний төлөө сэтгэлтэй байгаад чинь баярлаж байна.
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл мэргэжилийн хүний зүгээс сонсож байгаадаа баяртай байна.

Зочинд:

-Урам хайралсанд баярлалаа. Хүнд эрүүл энхийн Жаргалан,өвчингүй байх хамгийн чухал Чамд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Асуулт:

-Сайн байна уу? Эмчээ дахиад асуух зүйл гарлаа,kkk! Асуулт болгонд хариулж байдагт баярлалаа. Миний нэг талын хөх сүү нь татраад бага болчихлоо.
Нэг тал нь их сүүтэй одоо яах бэ?

Зөвлөмж:

-Бага талаа саагаад үздээ.Сүү татрах болохоор тэгээд байдаг.Сүүтэй талаараа хүүхдээ хооллоод байждээ.

Асуулт:

-Сайн байна уу?. Таниас зөвлөгөө авах гэсэн юм. Миний охин 3 сар гарантай унтаж байхдаа маш их хөлрөөд байх юм. Өрхийн эмч Д витамин уулга гээд өгч байгаал даа тэгсэн ч нэмэргүй их хөлрөх юм толгой шилэн хүзүү их нойтон, бас гар хөл нь хөлөрцөн байх юм та зөвлөгөө өгөөч

Зөвлөмж:

-Витамины дутагдал бишээ. Агаарт сайн гарга.Биеэнд нь тос бага түрх. Хүүхдэд арьсны амьсгал дутаад байна. Дулаан газар нүцгэн тарвалзуул.

Эрүүл мэндийн зөвөлгөөний тухай

                          Эрүүл мэндийн зөвөлгөөний тухай.

  Эрүүл мэнд- хүний нийгмийн амьдралын салшгүй хэсэг. Хүн үүссэн цагаас эхлэн өөрсдийн шарх гэмтэл, өвдөлтийг намдааж эмчилэхийн тулд усаар угааж, гар дор байгаа өвс навч ургамалын үндэс, хоол хүнс, амьтны мах тос, арьсыг ашиглаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэж, унтуулга хийх аргагүй үед хагалгаа хийж хүний хөл тайрч байсан тухай бичсэн байдаг.
 Анагаах ухааны хөгжил нилээд үе шатыг дамжиж санамсаргүй тохиолдолоор нээлтүүд нь гарч ирсэн ч тив,  улс орон, үндэстнүүд үүсч  хил хязгаар бий болж, эмчилгээний өөр өөрийн арга барилтай ардын эмнэлгүүд хүн арддаа эмчилгээний тусламжийг өнөөг хүртэл   үзүүлж байдагаар онцлого.
  Улс болгоны  ардын эмнэлгийн хөгжилтийн залгамж нь:
  - Төв азаас эхтэй уламжлалт эмчилгээний үндэс, 
  -Хятад, Солонгосын  зүү төөнүүр эмчилгээ, эмийн ургамалын эмчилгээ.
  - Европооос эхлэн нээгдсэн химийн урвалж ашигласан, эмийн бодис, мэс ажилбарын ухаан  болон хөгжиж шинжлэх ухааныг мөрдлөгө болгосон анагаах ухаан хөгжиж ирсэн.
 
 Монгол, өвөрмонгол, дээд монгол, түвдийн уламжлалт эмчилгээний үндэс нь олон жилийн туршид эрдэмтэд эмч оточ, судлаач нарын  хүч хөдөлмөрөөр биелэлээ олж, шинжлэх ухааны судалгаа нотолгоогоор батлагдаж, тусгай мэргэжлийн боловсон хүчинтэй, хүний бие мах бодь нэгэн цогц, таван мах бодиор үндэслэгдэж эмчилгээг явуулдаг, олон улсад эмнэлгийн тусламж үзүүлдэг институт болсноор онцлогтой.
 Уламжилалт эмчилгээний нэг эмийн найрлага 3-50 төрөл байж Тан, Талх эм, үрлэн эм хэлбрээр  хийгдэж, эмчилэх сайн чадвар түүхийн он жилээр батлагдсан байдаг.
Зүү төөнүүр, хануур, болон бусад дагалдан эмчилгээтэй хослон явуулдаг.
 
 Хятад, Солонгосын  зүү төөнүүр,  эмчилгээ өөрийн нарийн тоног төхөөрөмжөөр баяжигдан, тусгай клиник сувилал болон өргөжиж,  ургамалаар хийсэн бэлдмэл эмнүүд хүний биеийг тэнхрүүлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, эмчилгээний туслах дам бус үйлчилгээтэй.
 
 Европ эмчилгээ нь химийн найрлага бүхий хүчтэй эм бэлдмэл, антибиотек хүчтэй туяа рентгений эмчилгээг явуулдагаар дэлхий нийтийг хамарч чадсан юм.
 Мэс ажилбар, эрхтэн шилжүүлэн суулгах, бусад олон арга, туршлагыг дэлхий нийтэд байнга
 түгээгдэн дэлхийн анагаах ухаан болсоноор онцлого.
 
 Эрүүл мэнд  хүнийг эрүүл байлгах, эрүүл аж төрөх үндэс, хууль эрхийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын үйл ажилгааг харуулсан нэвтрүүлэг хийдэг радио теливиз, хэвлэл мэдээлэлийн, эмнэлгийн зар сурталчилгааны, албууд дэлхийн анагаах ухааны ололтуудыг нэвтрүүлдэг.
 
 Хүний өвдөлт олон янз учир шалтгааныг тогтоох, эмчээс зөвөлгөө авах шаардалагаас
"Эрүүл мэндийн зөвөлгөө" гэсэн ойлголт гарч ирдэг.
 Энэ зөвөлгөөнд : Хүний хоол хүнсний бүтээгдэхүүний найрлага, хоололт, биед тохирсон хөвөн даавуун материал, хувцаслалт, орон гэрийн тохижилт, ахуйн ариун цэвэр, байгаль орчны  нөлөө, амралт сувилал, шашин шүтлэг, урлаг, уран зохиол, эмчийн зөвөлгөө, асаргаа эмчилгээ гээд  "Хүний төлөө" нийгмийн бүхий л үйл ажилалгаа хамаарагдана. 
 
 Дундад зуунаас эхлэн эмч нар олон талын мэдлэгтэй дээр дурьдсан бүхий эмнэлгийн тусламжийг үзүүлж чаддаг. Өөрийн гэх арга барилтай. Одоогийн өрхийн сайн эмч нар байлаа.
Капитализм хөгжихийн хирээр эрүүл мэндийн даатгал хөгжиж эмч нарын өрхийн эмчийн үүрэг, бүдгэрч хувийн эмнэлгээр халхлагдаж, хүний төлөө санаа тавих эмч нарын сэтгэхүй өөрчилөгдсөн юм. 
 Эмчийн зөвөлгөөний дагуу өвдөлтийг намдаах, эмчилгээ хийлгэж цаашид онош тодруулах эмчилгээ хийлгэхийн тулд хүн эмнэлэгт хэвтэхэд "өвчтөн" болж өөрийн амь нас эрүүл мэндээ тухайн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилтны гарт даатгадаг. Энэ үед өөрийг эмчлэх эмч, зөвлөх эмч нарын зөвөлгөөний дагуу байдаг.
  
 
  
 
   
  

Эмзэгийн эмзэг асуудал.

                          Эмзэгийн " Эмзэг " асуудал.

 Өнөөдөр бидний хариуцлагагүй байдлаас хөөрхий алаг үрс осолд орж гэмтэж нуруу нугасаа гэмтээж саажилттай хүүхэд залуус ихслээ.
 Нэг өдөрт хэдэн хүүхэд юмнаас унаж гэмтэж, уралдаан тэмцээний ослоос гэмтэж, төрлөхийн согогтой хүүхэд хичнээн байна. Энэ бүгд хөгжлийн бэрхшээл гэсэн ядуухан үгэнд хамрагдаж, бас мал шиг тоолуулаад байна. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй 119 мянган хүн монголд байна гэж тоолсон. Тэгвэл 40 д сая хүнтэй Польшид 3 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна гэнэ.
 Хар бага наснаасаа хүнээр асруулж, түшүүлж, сэтгэл зүйн сайтар бэлтгэл хийж байх шаардлагатай эмзэг асуудалд тулгамдсан асуудал захаасаа аваад их байдаг.
 Дэлхийн эрүүл мэндийн байгуулага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дээдлэн үзэх, конвенц гарган дэлхийн бүхий л оронд нэн түрүүнд бодлого боловсруулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Түүгээр ч барахгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгийг дагсан гэр бүлийн сэтгэцийн бэрхшээлд анхаарал тавьдаг, сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, эд материалын туслалцаа үзүүлдэг.
  Энэ эмзэг асуудал гээд хэн бүхэн бэлхэнээ тодорхойлж чадна.
Гэтэл саяхан хөгжлийн бэрхшээлтэй шилжилтийн нас өнгөрсөн хүүхдийн эхийн асуулт энэ сэдвийг хөндөж бичихэд хүргэлээ.
 Эмзэгийн "Эмзэг" асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн хөгжилт, дотоод шүүрлийн булчирхай дааврын асуудал юм.
 Бидний туслаж түшиж асарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүс хөгжлийн бэрхшээл  гэдгээс илүү цусанд ялгарч, хуримтлагдаж байгаа бэлгийн дааврууд тэднийг сэтгэцийн хүнд байдалд оруулдаг байна.
 Тэдний зан араншингийн өөрчлөлт, өөрийн хүслээр тав тухтай орчинг бүрдүүлж, ичиж санаа зовохгүй эрүүл хүн шиг дур хүслээ хангаж чадахгүйд эмзэгийн эмзэг асуудал үүсдэг. 
 Хамгийн тайван байдаг дүлий хэлгүй хүмүүс тэд өөр өөрийн хэл болох дохио зангаагаар гар утсаар хэдэн үг нисгээд асуудлаа шийдэнэ.
 Хараагүй хүмүүсийн хувьд  өөрсдийн эмзэг асуудалаа тэгсхийгээд болгоно. Тэдний нүд хуруундаа бүхий л биедээ орсон байдаг болохоор шилэн сонголт маш өвөрмөц, нэгэн сайхан таашаалаа эргэн нэхдэг нэхэл хатуу байдал тэднийг зовоодог.
 Тэгвэл төрөлхийн түнхний болон үе мөчний  согогтой хүмүүс бэлгийн хавьталтын бүрэн таашаал авч чадахгүй ичиж зовох дарангуулалд орох нь сэтгэцийн өөрчлөлт орох шалтаг болдог байна.
 Нуруу нугасны согог гэмтэл саажилтын түвшинээс  хамаарч бэлэг эрхтний ажилгаа дотоод шүүрлийн булчирхай дааврын ялгаралт янз бүр байдаг.
 Тэдний бэлгийн үйл ажилгааны сонирхол маш их байдаг боловч өтгөн шингэнээ барьж чадахгүй үйлдэлээс сэтгэцийн эргэлтгүй эмзэг үүсдэгээр хэцүү.
 Харин төвийн саажилтай хүмүүсийн чин хүсэл нь өөрийн төрлийн хүмүүсийг үнэр торгон мэдрэмжээр мэдэрч тэднийг өөрөөсөө холдуулах гадны хүний үнэрийг таалах учир тэднээр өөрийгөө асруулах эрмэлзэл их байдаг. Энэ хүсэл биелэхгүй болохоор сэтгэцийн өөрчилөлт улам лавширч өөрийн хүнээ холдуулахын тулд биеээс гарах үнэр ихэсдэг байна.
 Энэ урвалж сэтгэцийн гүн хямралд орсон "Шизоферин" өвчтэй хүмүүс ихээхэн гардаг байна.
Гадаадын орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах үйл ажилгааны практикт эмзэгийн эмзэг асуудлыг чухалчилан үзэж, судалгаа хийж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж, асран халамжлах тусгай төвүүд ажиллаж байна.
 Манай орны хувьд түшиж асархаас цааш тусламжийн гараас хэтрэхгүй байгаа нь эмзэгийн эмзэг асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг байна. Санаа сэтгэл зовсон хэсэгхэн хүн "Sex shop" бүтээгдэхүүнээр аргацаадаг байна.
 Хөгжлийн бэрхшээлтэй асаргааний  хүмүүсийг усанд оруулах, унтуулах, тайвшруулахад зориулсан тусгай хөтөлбөр бүхий үйлчилгээ эмзэгийн эмзэг асуудлыг шийдэх гол түлхүүр болно. 
  http://blog.onet.pl/42189,3,archiwum_goracy.html
 
 

   

Wednesday, October 24, 2012

Асуултын хариу- Зөвлөмж 13 - р хэсэг.

                      Асуултын хариу - "Зөвлөмж" 13 -р хэсэг.

          Асуулт:
 Сайн байна уу? эмчээ, миний дүү таны зөвлөмжийн дагуу барагшун уугаад суулгалт нь зогссон. Таны буянтай үйлс олон хүнийг анагааж, эрүүл энх, аз жаргал бэлэглэж байна. Бурхан таныг болон хайртай бүхнийг тань цаг ямагт адислах болтугай. Эмчээ, надад асуух юм байна. Би 25 настай, хөл гар маань хөлрөмтгий, маш амархан даардаг. Нурууны гол яс бүсэлхийнээс дээш 3-4 үе гадагшаа төвийж склиозтой болсон. Удаан суух юмуу нуруунд ачаалал өгөхөд өвддөг. Нурууны асуудлаар Тайландын Бумрунград эмнэлэгт үзүүлж шинжлүүлэхэд Д витамины их дутагдалтай гээд Д вит өндөр тунгаар уулгасан ч бүрэн эдгээгүй. Монголын нөхцөлд яаж эмчлэх вэ? Бас сарын тэмдэг хааяа маш их өвдөлттэй ирэх юм. Ерөнхийдөө бага хэмжээтэй ирдэг. Хөхний хөгжил маш сул, жижигхэн. Өндгөвчинд асуудал байна уу? Бас ойрд тураад үс маань унах боллоо. Ямар эмчилгээ хийвэл зохих вэ? Баярлалаа, танд.
 
    Зөвлөмж:
Нурууны суудлын ачаалалаас  ихэнхдээ үүсдэг.Чамд зүү төөнүүр банк,масаж эмчилгээ сайн хийлгэхэд  өвдөлт буурч ирдэг. Даарч хөрч болохгүй.Халуун чанартай монгол эмээр эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүйтэн чанартай халуун ногоо хэрэглэж болохгүй. Бас солонгосын хүн хорхойдойн бэлдмэл КЕНЬОКТО олж уугаарай Сайн эмчилгээ хийлгэхэд сайн эдгэрнэ. Өндгөвчний үйл ажилгааг ЭХО д харж, Эстрадоль дааврын шинжилгээнээс харж болно.

   Асуулт:
 Сайн байна уу?  манай дүү одоо 6 сар хүрч байна. 2-3 сартай байхдаа хөхсөн сүүгээрээ гульгаад байдаг байсан, энэ юу бэ?. Өөрийн үеийнхнээс их жижиг тэнднийг гүйцэж өсөж чадах болуу? Төрөхдөө 2кг 500 гр төрсөн юмаа. Сайн гэсэн эмч,доктор дээр очлоо, тархины даралт гэх юм, нэг эмч нь мөөгөнцөртэй байна гээд, бүр ходоодыг дурандуул гэсэн. Энэ хэцүү өвчин үү?

  Зөвлөмж:
Дутуу төрсөн юмуу жин багатай төрсөн хүүхдийн ходоодны амсар сул агшилттай байдаг. Хөхсөний дараа босоо байрлалд хэхрүүлж, ходоодны хийг гаргахгүй бол гулгиулаад байдаг.
 1 ой хүрч байж зүгээр болдог. Энэ өвчин бишээ.
 
  Асуулт:

  Сайн байна уу?. Таниас нэг юм асуух гэсэн юмаа?. Би 12 настай миний хоолой улаан байснаа бүр идээлчихлээ яаж эмчилэх бэ?  Байгалийн ургамалаар эмчилэх арга бий юу? хэлж өгөөч.
 
 Зөвлөмж:
Хоолой өвдөх болгонд Панкипсинийг халуун усанд хийгээд утаад байхаар эдгэнэ. Монгол эм 3 үрийн тан, Мана 4 танг уугаад байхаар хоолой өвдөхгүй болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? .Би одоо 25 тай, эхнэр 22 настай. 2 ойтой охинтой. Бид 3 уулаа цагаан хорхойтой юм шиг байна. Энийг яаж  арилгах бэ?. Ямар эм байдаг бэ?.
 
 Зөвлөмж:
Гелминтоз, Декарне, Вермоке зэрэг эмнүүд байдаг. Баасны шинжилгээ өгөө гурвуулаа. Ямар паразит байна гэдгийг мэдэж байж эмээ аптекаас авч уу. Дотоожоо сайн угааж халуун индүүгээр идүүд сармис арилгаад анус руугаа хийж хорхойг гарга.
 
 Асуулт:

 




Сайн байна уу? Эмчээ. Манай хүү 2 ойтой, ой 5-6 сартайгаасаа эхлээд ханиад хүрэхээрээ цээж нь шуугиад астматай бронхиттой юм шиг дороо хүндэрчихдэг болсон. Одоо ер нь ханиад хүрвэл л ганц хоёр хоноод цээж нь шуугиад хажууд нь амьсгалахыг нь сонсоход хэцүү санагдаад байдаг. Ерөнхийдөө харшлын гаралтай гэж эмч нар хэлдэг ч яг юунаас гэдгийг нь ч мэдээгүй, тэгсгээд харшил дарах цитиризин, хлорфенамин зэрэг эмийг ханиадны эмтэй цуг өгөхөөр дороо намдчихдаг. Энэ астма ч юмуу бронхитыг яаж үр дүнтэй арилгах вэ. Гэртээ утлагын аппарат авч тавьдаг юм билүү гэж бодож байна. Өглөө нь ханиалгаж эхлээд л шөнөдөө цээж нь шуугиад хоолой нь боогдчих вий гэхээс айдаг. Зөвлөгөө өгч туслана уу, энэ эм үр дүнд хүргэх боловуу. Таньд баярлалаа!
 
 Зөвлөмж:
  Панкепсиныг халуун усанд найруулж утна. Хамгийн гол нь хүүхдийн хэржигнүүрийг арилгах цээжийг цэвэршүүлэх арга нь: Зөгийн балыг хүүхдээ доош харуулан хэвтүүлээд гартаа зөгийн бал түрхэн, хүүхдийн цээжин хэсэгт зөгийн балтай алгаараа наан зөөлөн татах хөдөлгөөнөөр хүүхдийн цээжийг улайлган дараа нь архиар шавшин зөгийн балаа арчин арилгаж, дахин архитай алгаараа доргиох массаж хийж алчуураар ороогоод унтуулахад хүүхдийн нус цэр 3 хоног ихээр гарч бронхит арилж цээжний хэржигнүүр багсана.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Нэг юм асууяа миний хүү 2 ой 7 сартай. Өтгөн жаахан хатаад цустай баагаад байна. Яавал дээр бэ?
 
 Зөвлөмж:
 Хоолонд нь 1 цайны халбага Оливын тос хийгээд 3-4 хоног өгөөд үзээ. Баас нь хатаад дүлэхдээ бага зэргийн судаснаас цус гарч байгаа.Гэдсэнд нь нар зөв тойруулж иллэг хийж өгөөрөй.
 
 Асуулт:
 
 Сайн байна уу? Таньд ажилын өндөр амжилт хүсье.Танаас асуух асуулт байна.  Миний ходоод гэдэс байнга хямардаг бас эрүү хүзүүн дээгүүр батга гараад жоохон өлсөхөөр ам ходоодноос эвгүй үнэр гараад цээж хорсоод байх юм . Заримдаа шөнө нойрон дунд ходоодон дээр өглөө сэрхэд ходоод хөндүүрлээд өвдөөд байх юмаа. Хеликобактертай юм бол уу? яах вэ эмчээ?
 Би гадаадад байдаг
 
 Зөвлөмж:
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/6Энийг сайн уншаарай. Энд бичсэн европ эмнүүд аптекаас нь аваад уу. Монголоос монгол эм  гэрийнхнээрээ авхуулж болно.
 
 Асуулт:
 
 Сайн байна уу? Нилээн хэдэн жилийн өмнө шарлаж байсан. Гэвч шинжилгээгээр гайгүй, хөнгөн хэлбэртэй байна ахуйн замаар халдсан гээд эмчлүүлсэн. Сая шинжилгээ өгтөл элэгний В төрлийн вирустэй байна, вирусээ тоолуул гэсэн. Хараахан тоолуулж амжаагүй байна. Асуух гэсэн гол зүйл маань элэгний В төрлийн вирус цус, тариур, бэлгийн замаар халддаг, А төрлийн вирус ахуйн замаар халддаг гэж уншсан. Гэтэл би ахуйн замаар халдаж байснаас өөрөөр шарлаж байгаагүй. Харин ээж болон аав маань биднийг төрөхөөс өмнө шарлаж байсан гэсэн. Тиймээс төрөлхийн В вирустэй төрнө гэж байх уу?. Мөн сүүлийн хоёр жил нилээн таргалж, жингээ хасахаар хөдөлгөөн, хоолны дэглмийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн жин хасагдаагүй, энэ нь элэгний В вирустэй холбоотой байж болох уу? Миний даралт бага талдаа, цус багатай судас олддоггүй учир барагтай л бол шинжилгээ өгөхөөр их хэмжээгээр цус соруулж авч чаддаггүй. В төрлийн вирусыг хэрхэн яаж эмчлэх вэ? Ямар дэглэм барих вэ? Вирусээ тоолуулна гэж юу гэсэн үг вэ? Хариулж өгнө үү. Баярлалаа.
 
 Зөвлөмж:
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/79 Энийг дахиж уншаарай.В төрлийн вирус тариа шивээс зэргээр халдаад хүнд хэлбэрээр биш хөнгөн хэлбэрээр өвдөөд өнгөрсөн байж болно. Элгэний үйл ажилгааг,болон элгэний үрэвсэлийг маркер гэдгээр үздэг. Вирус тоолно гэж буруу ойлгуулсан байхаа. Монгол эм ууж эмчилгээ хийлгэж болно.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Таны өгсөн зөвөлгөөний дагуу охиндоо барагшун өгөөд одоо зүгээр болсон танд маш их баярлалаа. Эмчээсээ бас нэг зүйл асуух гэсэн юмаа. Манай охины хоолой дээр нь цэр нь тулчаад гарахгүй байна. уг нь их л ойрхон байх шиг байхын өөрөө гаргаж чадахгүй болохоор ямар аргаар цэрийг нь гаргаж болох уу?
 
Зөвлөмж:
Доош нь харуулж хэвтүүлээд уйлуулж байгаад цээжинд доргиох масаж хий. Бас хуруугаа хэлний угт дарж огиулаад бөөлжихдөө цэртэй гарна. Содтой усаар утаж болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? Би гадаадад ажиллаж амьдардаг. Миний толгой 14-15 наснаас эхлэн өвдөж, бөөлждөг байсан. Тэгээд маш их өвдөөд, дараа нүдний өмнүүр юм жирэлзэж байгаад алга болдог. Тэгээд толгой аймаар өвддөг болсон. Одоо ч гэсэн байж байгаад аймаар өвддөг, тэгээд бас миний хүзүү рүү  дандаа хорсож өвддөг. Энэ ямар өвчин бэ? Та зөвөлгөө өгөөч?.
  
 Зөвлөмж:
Толгой өвдөх олон шалтгаантай. Чиний толгойн өвдөлт бага байхдаа шараар их өвддөг байсан байна. Одоо унтахдаа хүзүүндээ таарсан дэртэй унтаж байгаарай хүзүүний яс шохойжилтоос бас толгой өвдөнө. Толгой эргэнэ. Толгой хүзүүндээ иллэг хийлгэх, хүзүүний татлага эмчилгээ хийлгэх, зүү төөнүүр эмчилгээ хийлгээрэй.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ, таньд энэ өдрийн мэнд хүргэе. Миний толгой бараг 10 жил өвдөж байна, дүүрч, чилж өвддөг, сая бичлэг хийлгэхэд 1,2 зэргийн тархины нарийсалт гэсэн, европ эмчилгээ хийлгээд үр дүнгүй, бас бариачаар бариулж үзлээ, бас л нэмэр алга, уламжлалт эм тангаар ч юмуу ер нь ямар эмчилгээ хийлгэх вэ?, Та зөвлөгөө өгч тус болооч?  Баярлалаа.
 
  Зөвлөмж:
Ямар ч байсан толгойн томограмм хийлгэж оношоо сайн тогтоох хэрэгтэй.Нилээд олон жил өвдсөн байна.Энэ шинжилгээг хийлгэсний дараа надруу явуулаарай.
 
  Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ.Таниас нэг зүйл асуух гэсэн юмаа. Миний зүүн талын далны доогуур  үе үе сонин мэдрэмж төрөөд байх юм. Булчин чангарах юмуу шөрмөс татахтай төстөй юм. Цээжний зураг Сонгдоод авхуулсан уушигний эмчид үзүүлсэн зүгээр байна гэсэн. Миний нуруу жаахан өвдөх гээд байдаг юм. Нуруутай холбоотой бол уу? Зөвөлгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
Даарах салхи авах болгонд хавирга хоорондын мэдрэл  цочирч хатгуулж өвдөөд цээжний булчин маш хүчтэй зангирч амьсгаа авахад хэцүү болдог банк тавиулах, халуун жин гаатай пластир тавихад өвчин намдана. Бас монгол эм ууж булчинд дутаад байгаа эрдсийг оруулж эмчилдэг.
 
Асуулт:
Олон түмэнд тустай мэдээлэл тавьсанд баярлалаа. LgA, lgA2 дархлалын хүчин зүйлийг яаж сайжруулах вэ, ямар эмчилгээ хийлгэх вэ? Баярлалаа.
 
 Зөвлөмж:
Элгэний энэ хүчтэй вирусын нэгдэл бүхий үүрийг эвдэхэд ургамалын гаралтай эм, эмэн бүтээгдэхүүн, уламжлалт эмт бодис жорууд ихээхэн үр дүнтэй. Мөн ардын эмнэл зүй, изотопын, болон идвэхт химийн найрлага бүхий рашаан, булаг ундрага, чулуун саун, байгалийн сувилалууд, амьтны эрхтний бүтэц ялгаралын найрлага бүхий, амин дэм, уургын нэгдэл эм бэлдмэл нилээд тустай. Элгэний энэ вирусыг өөртөө халдварлахаас сэргийлж, эрүүл аж төрөх ухааныг эзэмших хэрэгтэй. Энэ хэсэгт оруулсаныг сайн анзаараарай Элгэний эмнэлэг эмч болгоны арга барил өөр өөр байдаг
 
 Асуулт:
Сайн бна уу? Манай охин 24 настай, 10 хоногийн өмнө 4,3 кг хүү төрүүлсэн. Жирэмсэн байхдаа ахар сүүлрүү нь хатгаж өвддөг байсан төрөөд тэр нь хэвээр, олон уулзахын яс хавьцаа хавдсан байна. Рентген зургаар ноцтой юм алга гэх юм. Нилээд зовиуртай байна. Төрөөд удаагүй болохоор Бариа засал, зүү төөнүүр хийлгэж болох уу? Зөвлөгөө өгнө үү?
.
 Зөвлөмж:
Том хүүхэд тээж төрүүлсэн байхад аарцаг ясны холбоос нилээд сунасан байгаа. Одоо олон уулзахдаа халуун бүлээн жин тавьж өвчтэй хэсэгт зүү төөнүүр хийлгэж болно. Монгол эм Сожид, Гоюу гэсэн эмнүүд уулгахаар дотоод шүүрлийн ажилгаа хэвэндээ орж хурдан өвдөлт намдана. Энэ эмнүүд хөхүүл хүмүүст хоргүй. Масаж хийлгэх хэрэггүй.
 
 Асуулт:
Сайн байна уу? Цөс өтгөрөлтэй гэдэг үе үе угаадаг нойр булчирхаи идэвхжээгүи байна гэсэн нойр булчирхай өвдөх би гэж айх юм. Яаж урьдчилан сэргийлэх бэ? Зөвлөгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
Элэг цөсний өтгөрөлтөнд болон нойрбулчирхайндаа монгол эм ууж байхад санаа зоволтгүй бие мах бодь эдгэрнэ
 
 Асуулт:
 Баярлалаа эмчээ, танаас асуух бас нэгэн асуулт байна. 2 сарын өмнөөс миний 2 гарын эрхий хурууны үеэр нугаларахаа байчих юмаа.  Эхэндээ баруун гарын хуруу нь нугарахаа байхаар нь тулсан юм байх гэж бодож байсан боловч 2 гарынх ижилхэн болсон. Өрхийн эмчдээ үзүүлж үений шингэний шинжилгээ өгсөн хариу нь зүгээр гэж гарсан. Ямар нэгэн зовиур байхгүй. гэхдээ яг үен дээр дарахаар хөндүүрлэж байгаа. Хаана хандаж үзүүлэх вэ? Танд үзүүлж болох уу?
 
 Зөвлөмж:
 Өндөг чанаад халуунаар нь эрхий хуруунуудаа халуун жин тавиарай. Чавхдаж тэнийдэг хуруу болоод байгаа. Шөрмөсний хүйдийн таталт даарч хөрөх, ажил хийгээд үе холбоос оршихоос болдог.
 
   Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Би 8 сартай хүүхдээ хөхүүлдэг. Сүүлийн хэдэн жил ходоод өвдөж байгаа саяхан дурандуулсан юм. Онош: Рефлюкс эзофагит М grade, Диф.поверхностный гастрит, мелкозернистость антарнального отдела, Лимффолликулярный бульбит. Хөхүүл болохоор антибиотик ууж болохгүй гэсэн.
 
Зөвлөмж:
Монгол эм Задь5, Барагшун, Нейровален, Норов7 гэдэг эмнүүдийг уухад болно. Хөхүүл хүн ууж болох эмнүүд юм.
 
  Асуулт:
. Сайн байна уу? Эмчээ. Миний аавын нойрбулчирхай өвдөөд 2 долоо хонож байна. Тэгээд нэг эмчид үзүүлсэн  kontrical гэдэг тариа 4 удаа хийлгэсэн  тэгсэн боловч удалгүй дахиад өвдсөн.. Биохимийн шинжилгээнд амилиаз 329 гарсан тэгээд эмнэлэгт хэвтүүл гэсэн боловч  ажилтай болохоор чаддаггүй. Одоо өвдөлт намдсан болохоор бүр ч хэвтэхгүй гээд байх юм. Та зөвөлгөө өгөөч. Одоо өдөрт 3 удаа panzinorm гэдэг эм ууж байгаа.
 
 Зөвлөмж:
Одоогоор өвдөлт намдсан бол панзинорм уулгаад маш сайн дэглэмтэй байх хэрэгтэй.
Архи тамхи хэрэглэж болохгүй. Хоолний дэглэм сайн барих хэрэгтэй. Цусны сахараа үзүүлж байх хэрэгтэй. Дахин өвдвөл хүндрэл их гэдгийг хэлээрэй.
 
  Асуулт:
Таны нэвтрүүлгийг үзсэн. Ингэж асуултанд хариу өгч олон хүнд буян болж байгаад баярлалаа. Цус шингэлэхэд ямар эм сайн гэсэн бэ? Би тэмдэглэж авч чадсангүй. Би аспирин 100 уудаг энэ хир зөв бэ?
 
  Зөвлөмж:
3 үрийн тан гэдэг эм байгаа. Цус өтгөрөөд байгаа шалтгаанаа тогтоосон уу? 88 52 69 89 гэсэн утсаар дотрын эмч Тунгалагаас зөвөлгөө авч болно.
 
   Асуулт:
 Сарвууны  2 үе нь мултарсан  их удаж байгаа  юмаа. Хаа эмчилүүлэх бэ?

  Зөвлөмж:
Гэмтэл- согогийн Гар сарвууны тасгийн эмч нарт үзүүлээ. Хурууны шөрмөсийг солих нөхөн сэргээх хагалгаа хийдэг.






Tuesday, October 16, 2012

Өндгөвчний уйланхай, үрэвсэл \Эндомитроз\.

           Өндгөвчний уйланхай, үрэвсэл " Эндомитроз".
 
Эмэгтэй хүний аз жаргалын эрхтэн болох өндгөвчний тухай энэ хуудсанаас сэргээн хараарай.
 
Эмэгтэй хүний сарын хир эмэгтэйчүүдийн умайн болон өндгөвчний үрэвсэл,  үйл ажилгааны толь болдогоор онцлого байдаг. Сарын хир жигд хэвийн бус үзэгдэл, өндгөвчны үрэвсэл 10 эмэгтэйн дундаас нэгд нь тохиолддог.
 Сарын хир өвдөлттэй ирэх нь:
         - Умайн байрлалаас хамаардаг. \ Төрлөхийн умайн хөгжил, ямар нэг хагалгааны дараах наалдацаас умайн байрлал өөрчилөгдөнө\
         -  Умайн хананд менстурацийн дааврууд харшилж,  цочромтгой болох  \ямар нэг харшил, биеийн эсэргүүцэл сул хүмүүст\
         - Умайн булчингуудын жигд бус агшилт зэрэг дээрхи шалтгаануудаас болж сарын хир өвдөлттэй ирдэг. \Төрлөхийн умайн хөгжил, умайн булчингуудын соривжилт, умайн хэмжээ булчингийн хөгжилт\

  Харин сарын хир алдагдах, бэлгийн харьцаанд ороход өвдөлт өгдөг, хэвлийн доогуур өвдөлт ихтэй байх юм бол өндгөвчний үрэвсэл байдаг. Өндгөвчийг ЭХО д харахад уйланхай харагддаг ч сарын хир буусны дараа уйланхай арилдаг хэвийн үйл ажилгаа байдгийг анхаарах хэрэгтэй.
 Өндгөвчний үрэвсэл \эндомитроз\ оношлогдохгүй арваад жилийг өнгөрөөдөг тал бий.
Өндгөвчний үрэвсэл өндгөвчний даавар Эстрадолийн багсалттай холбоотой үе үе уйланхайтаж,\прогестон дааврын оролцоотой\ улмаар үрэвсэл, соривжилт хатуурал үүсэхээс гадна, хэвлийн гялтан хальсны ар хана, давсаг бүдүүн гэдсэний ар ханаар үрэвсэл тархаж наалдацуудыг үүсгэдэг тул, давсаг \давсаг өндгөвчийн байрлал ойрхон тул хоорондоо наалддаг\, бүдүүн гэдсэний өвдөлт, ууц нуруу олон уулзахаар өвдөлт, хөлийн шилбэнд хавагналт үүсгээд байдаг.
 Иймд өндгөвчийн ажилгаа суларч, жирэмсэлэх үйл ажилалгаа алдагдана.
Тэгэхээр цусандаа Эстрадоль, Инсулин, Кортизол, Прогестрол, FSH, TSH, FT3, FT4 зэрэг даавруудыг үзэж байж эмэгтэйн үр тогтоох чадвар бүхий өндгөн эс, өндгөвчний үйл ажилгааг бүрэн тогтоохоос гадна, өндгөвчний үрэвсэлийн учир шалтаг болон дотоод шүүрлийн бүрэн дүүрэн ажилгааг тогтооход ач холбогдолтой.

 Өндгөвчийн үрэвсэл ихтэй соривжилт үүсээд байхад СА 125 өндгөвчийн антиген их гарвал
хэвлийд Лапорскоп \дуран\ хийж эндомитрозыг эмчилж, эсийн шинжилгээ авдаг.
 Эсийн шинжилгээгээр эндомитроз бүрэн дүүрэн оношлогдоно.
 Эмэгтэй хүн бүр Циклотест аппаратыг ашиглан сарын хирт хяналт хийж, жирэмсэлтээ тогтоох нь чухал байдаг.

 Бидний практикт эмэгтэйн дотоод шүүрлийн үйл ажилгааг сайжруулах үндэслэлээр монгол эм Өлзий18, Юмдүүжин, Сожид, Гоюу, зэрэг бусад эмнүүдтэй хавсран хэргэлсэнээр умайн болон өндгөвчний үрэвсэл намдаах, жирэмслүүлэх, соривжилт өвдөлт намдаах эмчилгээг хийж үр дүнтэй болж байгаа.

  

   

    

Wednesday, October 10, 2012

Стресс хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол.

                 "Стресс" хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол.
 
 Хүний уураг тархи цусан хангамж сайтай байхад хүн ихийг бүтээнэ. Сэтгэн бодох, урлах чадвартай. Сэргэлэн цовоо байдал, хүнийг хайрлан, хүндэтгэх торгон мэдрэмж, хорвоо ертөнц, байгаль орчиныг өнгөтөөр чимэн  хүний орчилонг бүтээж урт наслуулдаг.
 Саяхан дэлхийн өндөр настнуудаас 132 насласан буурай бурхан боллоо.
 Хүний орчилонг хөгжүүлж урт наслахын тулд:
  - Хүн өөрийхөө сэтгэл юунаа тайвшруулах, эрүүл байх
  - Ахмад настан, ах дүүсээ хүндлэх, гэр бүл болох
  - Хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн нэгэн хамт олон болон ажиллах
  - Урлаг, спортод хүчээ сорьж, баясан цэнгэх
  - Бие биеэндээ туслаж, хайр энэрэлийг түгээж, асран тэтгэж 
  - Шүтэн бишрэл, сүсэглэл, өршөөл, ерөөлөөр дэлгэрч
  - Төр улсаа байгуулж, энх тунх амьдралыг эрхэмлэнэ
Энэ бүхэнд сөрөг нөлөөг бидний "Стресс" гэж нэрлээд байгаа хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол юм.
 Хүний амьдарч байгаа хүний орчилон амар тайван бус, өдөр тутам саад тотгор, сэтгэцийн дарангуйлалыг хүлцэж байдаг.
 Суурин амьдрал хүний биед тааламжтай нөхцлийг бүрдүүлж "Стресс" багатай амьдралын суурь болдог. Тэд өөрсдийн эзэмшилын газар нутаг, өв хөрөнгө, хоол хүнс, ахуй нийгмийн хангамж сайн, хүн хүндээ дээд зэргийн хүндлэл үзүүлдэгээр онцлого.
 Монгол орны нүүдэлчин амьдрал мал сүргээ өсгөх, эрс тэс цаг уур, ороо бусгаа улс төрийн амьдрал, утаа, замын түгжрээ, архидалт, танхайралт, ажилгүйдэл, ядуурал, залхуурал энэ бүгд нийлээд араатанд хөөгдөж яваа янзаганы "Стресс" ийг монгол хүмүүст амсуулж байна.
Нэн түрүүн хүний "Стресс" бөөрний дээд булчирхайнаас "Глюкокоритойд, Сөрөг адерналин" ихээр ялгаруулж хүний зүрхний цохилтыг хурдасгаж, даралт өндөрсгөж, булчин чангаруулж, уур хилэнг бадраадаг. Энэ түр зуурын стресс хүний биеээс бүрэн арилдаггүй цусанд өширхөлийн хоруу чанар үлдээгээд байдаг. Хүн байн байн стресст ороод байсны нэн түрүүн шагнал нь артерийн судас дотор хананаасаа бөглөрөх, судсаны хатуурлаас тархины цусан хангамж муудах, амархан мартах, гомдох уйлах, чальчих, уурлах, зэрэг сэтгэцийн үргэлжийн түгшүүр бий болгодог.
 Энэ нь цусны шинжилгээнд холестрол, триглицирид өндөрсөж,  коагулограмм өөрчилөгдөж, элгэний өөхлөлтийн шинж тод илэрч, бамбай булчирхайн дутмагшил үүсдэг. Ингэснээр хүний бүхий л биеээр өөхлөлт үүсч таргалалтын өвчин үүсдэг.
 Хорт зуршилтай хүмүүст нойр булчирхайн өвчилөл, зүрхний шигдээс, тархины уйланхай, цусны эргэлтийн  өвчний хам шинж илэрдэг.                                                                                 
      \http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/22\
 Тэгвэл "Стресс" гэж онцлон бичигдэж, яригдаж байгаа мангасаас бид яаж аврагдах бэ?
Энэ мангас биднийг хөгшин залуу гэлтгүй бүгдийг залгих чадалтай. Хүний амьдралыг бусниулж, нийгэмд халгаатай .
 Хүний сэтгэхүйг өвчлүүлээд эмчилгээгүй болгож, мунхаруулан, хөгшрүүлдэг аюултай.
 
 Нэн түрүүн бид "Стресс" ээс салахын тулд  цэвэр цэмцгэр, тохилго орон байр, өөрийн сонирхолоор урам зоригтой хийж чадах амьдралын их үүсвэр ажил, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл, үр хүүхэд, стресст орохгүй сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил байхаас гадна, эерэг адирналиныг үүсгэгч биеийн тамир, зугаа цэнгэлийг өдөөгч тоглоом, урлаг уран сайханы үзүүлбэрүүд, \http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/69\ хүндлэл, энхрийлэл тус болно.
 Хүний  өөрийн дотны зөвлөх хуульч, эрүүл мэндээ сахин хамгаалахад туслах эмч, эмнэлгийн ажилтнуудтай байх нь чухал. 
 Энэхэн бие "Стресс" ээс болж эрүүл мэнд, эрдэнэсээ алдан - эрдэмээ үүрээд буцдаг.
  
  
 
 

Sunday, October 7, 2012

Хатуу самар бидний эрүүл мэндэд хортой юу?

                          "Хатуу самар" бидний эрүүл мэндэд хортой юу?

 "Хатуу самар" гэж өргөн дэлгэр утгатай үг болон манай баялаг хэлэнд ууссан. Хаяа хэцүүхэн зан чанартай хүнийг хэлнэ. Улс төрчдийг шүүмжлэхдээ сэтгүүлч нар ёгт үг болгон "Хатуу самар" гэж бичнэ. "Хатуу самар" нэртэй америкийн уран сайханы кино гарсан.
Энэ хатуу самар гэж манайд болон оросын хүйтэн ойн цоорхойд ургадаг Хуш модны амтат үрийг хэлдэг гэхэд болох байхаа. 
 
 Гэтэл самар гэж юу вэ? Шилмүүст модонд ургадаггүй навчит, далбаат, модонд ургадаг хүнс тэжээлийг самар гэдэг.
 

Тэгвэл монгол оронд самар ургадаг үгүй гэж хэлж болох юм. Хуш гэдэг шилмүүст модны амтат үрийг бид самар гэж нэрлээд ховордоод байгаа бор баавгай, бодон гахай,  хэрэмний хоолыг булаан нэг хэсэг нь алтан бизнес болгон худалдаалж нөгөө хэсэг нь өл залгаж цөмсөөр, гудмаар дүүрэн хог тарьсаар намрыг өнгөрөөдөг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд самарын ясан хогтой  болжээ.
 
 Шүдтэй болгон цөмдөг энэ хатуу самар эхлээд хүний шүдний пааланг гэмтээх нь мэдээж. Шүд нь хорхойтсон хүүхэд залуусын тоо шүдний эмч нарын судалгаанаас гараад ирнэ.
 
 Гудамжнаас  самар худалдаж аваад цөмөж байгаа хүн гараа цэвэрлэх боломжгүй, бохир гарын өвчинд нэн түрүүн шарын вирус. Харин 40-45 хоногийн дараа шарласан шинж илрэхгүй ч, элгэний архагшсан үрэвсэл даамжирах, чимээгүй тахал  чихрийн шижин, самарын тос исэлтээс нойрбулчирхайн үрэвсэлээс үүсдэг . Тэгэхээр элгэний бүхий л өвчлөлийн нэг шалтгаан хатуу самар болж байна.
 
  Сүүлийн үед монгол хүнд ихсэх болсон ходоодны үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч  "Хеликобактер" хүнээс хүнд шүлсээр дамжин халдвар тархдаг. Самараа цөмөөд хүүхдүүдийн аманд хийж өгнө бас л халдвар...
 
 Самарыг цайруулсан цагаас эхлээд тоос, тоосонцор агуулж, цөмсөн хүн бүрт тоосжилтын харшил үүснэ.  Хүний биеийн дархалаа самар цөмөх болгонд суларсаар харшил, аллерги, зальгуур хоолой болон гүйлсэн булчирхайн үрэвсэлүүд, арьсны өвчний эх үүсвэр болно.
 
 Самар цөмсний дараа хоолой сэрвэгнэх, хоолой боогдох, өвдөх, нүд загтнах, хамар битүүрэх, хий огиулах, цээж гашуу оргих, зүрх дэлсэх, биеээр гүвдэрүү гарч загтнах, нүд харж болохгүй хавагнах, нуухдах, гэдэс гүйлгэх, гэсэн зовиуртай хүмүүс олширсоор байна.
Цусны ерөнхий шинжилгээнд АСЛО гэсэн үзүүлэлт өндөрсөөд гараад ирнэ. Энэ нь бидний биед Стрептококк, Стафилококк халдвар их байгааг харуулдаг.
 
 Судалгаагаар самар болгоны  шар хальсанд хавдар үүсгэгч хүчин зүйл агуулагддаг гэж олон улсын нийтлэлүүдэд бичигдсэн байдаг. 
 
 Хатуу самарын найралгыг тогтоож хүний биед ашигтай эрдэс бодисоор дүүрэн байгааг одоохондоо тогтоосон болуу?
 
 Ямарч байсан давирхайгаар бүрхэгдэн ургаж боловсордог борогцойт самар Борын хүчлээр элбэг байна. Борын хүчил элдэв халдвараас сэргийлэх чадалтай "Асептик" болох нь тодорхой. Самар нэртэй болохоор бусад төрлийн самартай адилхан аминхүчил, аминдэм, хүний дотоод шүүрлийн үйл  ажилгааг дэмжсэн эрдэс,  эфирын найрлага байж таарна.
 
 Монгол оронд Хуш модны ургалт 11.9% эзэлдэг гэж бодохоор жил өнжөөд ихээхэн самрын ургац авах нь тодорхой тийм учраас самар боловсруулах үйлдвэр барих хүмүүсээ дэмжин самараа ашигладаг болбол бид эрүүл, чанартай хүнс идэж болно.
 
        Самараа сайтар угааж цэвэрлээд гэртээ цөмцгөөе.
 
 
   
   
   

Monday, September 10, 2012

Friday, September 7, 2012

“Хий нас”

                                                 “Хий нас”

Монгол хүн хүүхдийг эхийн умайд бүрэлдсэнээс хойш тооцоолон “Хий нас” гэдэг насны тоололыг оруулдаг.
Энэ насны тоолол нь иргэний бүртгэлд хамаарагдахгүй ч монгол ёс жаягаас улбаалан, зурхай, цаг тоолол, буддагийн шашны зан үйл, ардын болон уламжлалт эмчилгээний ихэнх сударт бичигдэж ирсэнээрээ их онцлогтой.
“Хий нас” ны хүүхдийн өсөлт буюу эхийн умайд өсөх ургийн хөгжилтийг:
- Жирэмсэн эхийн эрт үе
- Жирэмсэн эхийн дунд үе
- Жирэмсэн эхийн сүүл үе гэж анагаах ухаанд томёолон олон улсын ангилалд оруулан эхийн умайд байгаа ургийн өсөлтийг хянаж, эмчилгээг явуулдаг.
Жирэмсэлтийг ургийн өсөлтөөр:
1-12 долоо хоногтойг эхэн үе.
13-24 долоо хоногтойг дунд үе
24 долоо хоногоос- хүүхэд төрөх хүртэл сүүл үе тодорхойлдог.
Умайд үр бүрэлдэн тогтох нь: Өндгөн эс, эр бэлгийн эс нийлэх үед маш хүчтэй урвалжууд явагдаж хормосомууд нэгдэх үед өөрийн удамшалын шилмэл генүүд нэгдэж, бүсгүйн биед ихээхэн өөрчлөлт хямрал үүсгэж, хими, физколойдын урвалууд явагдаж, дотоод шүүрлийн ихээхэн өөрчлөлтүүд орж эхэлдэг.
Иймд биеийн тэнхээ суларч, идвэхгүй байдал, сэтгэл санааны тогтворгүй, царай цайж, гарын алга цэгэн улаан толбуудаар дүүрэн болж, хэл өнгө тод улаан хүрэн болон, хацар дээгүүр нимгэн судсаны торон сүлжээ үүсэх, нүдний угийн торлогонд хавагналт үүсэж, нүд чилж, харааны тусгал өнцгөнд өөрчилөлт гарна. Үргэлжийн дотор муухайрах, хий огиулах, толгой таллан өвдөх байдлаар, жирэмсэлтийн эрт үеийн хордлого эхлэнэ. Энэ хордлого бүрэлдэж байгаа урагт шим тэжээл хоололтын суваг нээгдэхгүй хямралд орох тул жирэмсэний 6 долоо хоногт эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж, эмчилгээ шинжилгээг эхлүүлдэг.
Жирэмсэн эх, ураг бүрдэлтийн энэ үед маш их анхааралтай байж эмч нарын зөвөлгөөний дагуу хянамгай байх хэрэгтэй.
Ургыг тэжээх “ЭХЭС” маш тогтвортой умайн хананд наалдаж, судас суваг, мэдрэлийн эсүүдээр нягт холбогдох ёстой.
Эхийн сэтгэл санаа тайван байхад, жирэмсний хордлого багсаж, ямар нэг өвчингүй бол ургын өсөлт хэвийн сайн явагдана.
Жирэмсэлтийн дунд үед, ирээдүйн эцэг, эхэд сургалт явуулдаг.
Үүнд:
-Жирэмсэлтийн явц, болон төрөлт явагдах
-Хүүхдийн өсөлт
-Хүүхдийн асаргаа, сувилгааг хэрхэн явуулах
-Хүүхдийг хөхүүлэх, угжих,
-Жирэмсний үеийн болон нярай хүүхдийн асаргааны үед тохиолдох гэр бүлийн маргааныг хэрхэн шийдэх зэрэг тусгай хөтөлбөртэйгээр явуулдаг.
Ургийн бүхий л эрхтнүүд үе, мөч хэлбэр дүрсээ олсоноор жирэмсэлтийн сүүл үе эхэлдэг.
Эцэг, эхийн хорт зуршил ургийн цусны эргэлт бий болсноос хойш ихээхэн хортой үр дагавар гардаг. Эцэг эх нь ямар нэг хорт зуршилтай байснаас ургийн цусны эргэлт сааталтай, бүтэлтийн шинж агуулдаг, ургийг ихээхэн доргиох, эхэс хөндийрөх, эхийн сэтгэл санааны хямрал ургийн өсөлтөнд гажиг үүсэх шалтаг болдог.
Жирэмсэн эхийн сүүл үеийн хордлого ихсэж хүндэрсэн үед эхийн хөлөөс эхлэн бүх биед хаван үүсэж, цусны даралт буухгүй огцом өсөх, шинжилгээнд дотоод шүүрлийн булчирхайн хямрал ихсэж, бөөрний дутагдлын шинж илэрч, энэ байдал даамжирч таталт өгөх аюул нүүрэлдэг. Ургийн мэдрэхүй эрхтнүүдийн хөгжил саатсанаас нүд, сонсгол, тархины томоохон төвүүдэд саатал үүсэх үндэс болдог.
Иймд жирэмсэний буюу хий насны 20-24 долоо хоногтойд эхийг эмнэлэгт хэвтүүлэн хяналтанд байлгах шаардлагатай.
Төрөхийн орны хүрэлцээ муу оронд энэ шаардлага хэргэжихгүй байгаа нь харамсалтай.
Аль ч оронд төрөх орны үнэ өртөг өндөр, төрөлтийн үйл ажилалгаа, шинэ төрсөн хүүхдийн асаргаа бүр ч өндөр. Эмнэлгийн даатгал маш сайн байж, төрөхийн өмнө, төрөлтийн үе, төрсөний дараах байдалд маш их анхаарал тавьдаг онцлоготой.
Зарим ядуу орнуудад, жирэмсэн эхийн хяналт муу, төрөлтийг зөв явуулахгүй, төрөлтийн дараах асаргаа, хяналт эмчилгээг төгс хийгээгүйгээс эхийн болон нярайн эндэгдэл их гардаг.
Иргэнээ дээдэлсэн оронд нэг ч эхийн болон нярайн эндэгдэл гаргахгүй, тоног төхөөрөмж, тохилог төрөх эмнэлэг, чадварлаг төрөл бүрийн эмч нар ажилуулдаг.Жирэмсэн эхэд тавих анхаарал суларсанаас сохор, дүлий, хүүхэд төрөхөөс гадна хүүхдийн зан араншин, сэтгэхүйн хөгжил, эрүүл мэндийн согог зэрэг муу үр дагавар илэрдэг.
Урагт бүтэлт үүсэх, удамшилын өвчний генүүд, хормосомуудын нэгдэл ургийн бүтэц, тархины үйл ажилгаанд хүчтэй урвалж явагдсанаас тархины гажиг гэмтэлтэй хүүхэд төрдөг.
Удамшилын өвчин Мукополисахаридозтой, Дауны, болон төрөлхийн саажилт, зэрэг гажгуудыг жирэмсэн эхийн сүүлд үед илрүүлж жирэмсэлтийг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй.
Жирэмсэлтийг таслах арга хэмжээ авах олон улсын болон шашны байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг тул хүндхэн асуудалд тооцогдоно.
Удамшилын согог гажигтай төрсөн хүүхэд гэр бүлийнхэнээсээ ихээхэн арчилгаа шаардсан хурдан ургалттай модлог ургамалаас ялгаагүй байдаг.
Эхийн сэтгэл санаа тавгүй хямралтай байхад,хоолны хордлого, бактер, вирусын халдвар авах үед эхийн цусанд хурсан гистамин дайврын хорууд ургийг хордуулах химийн урвалж өгсөнөөс эд эсийн үхжил үүсэж жирэмсэлтийн хордлого ихсэж, цаашдын хүндрэлүүдийг гаргуулдаг.
Хөл хүндтэй байх үеийн хордлого өвчин биш юм болохоор хүүхэд төрсний дараа ор мөргүй арилдаг. Харин жирэмсний сүүл үеийн хордлого эх, хүүхдийн амь насанд халгайтай тохиолдолд ургийг 28 долоо хоногтойд мэс ажилбараар төрүүлдэг.
Дутуу төрөлт хүүхдийн мэдрэхүй эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг тул “Энкубатор” сэхээн амьдруулах эд эсийн нөхөн сэргэлтийн аппаратанд хүүхдийг байлгаж эрүүл саруул болгодог. Энэ эмчилгээг дутуу хийх, эмчилгээний дэг журмыг баримтлаагүйгээс ямар нэг согогтой хүүхэд олшроод байна.
Жирэмсэлтийн сүүл үед ургийн амьсгал, хоололт, ялгадас, эхийн элгээр дамжин шүүгдэж, эхийн сүүний уураг бүрдүүлэх дотоод шүүрлийн ажилгаа ихсэнэ.
Гадны нөлөөнөөс эхийн сэтгэл санаа хямрах үед, бөөрний ажилгаа суларсанаас жирэмсэний сүүл үеийн хордлого эхэлж, даралт өндөрсөх, улмаар таталт өгөх хүндрэл гардаг.
Энэ үед эх барих, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ихээхэн хүндрэл хордлоготой бол эмнэлэгт хэвтүүлж хяналтанд орох шаардлагатай.
Жирэмсэний хордлогын үед эхэс хөндийрөх, түрүүлэх ноцтой хүндрэл гарах аюултай байдаг.
Жирэмсэний сүүл үеийн хордлоготой эх, эмчийн үзүүлж, ЭХО гоор ургийг харуулж, толгойн тойрог, дунд чөмөгний урт, зэрэг хэмжээсээр ургийн торнилт, төрөх хугцаа, хүйсийг тодорхойлуулах хэрэгтэй.
Жирэмсэн эхийн сэтгэл санаа хүүхэд хөдөлсөн цагаас эхэлж догдолж, хүүхдийн хөдөлгөөн, дотоод эрхтний үйл ажилгаа, мэдрэхүйн эрхтэнг хөгжүүлэх, цог залийг бүрдүүлэх, дайвруудаа цусанд хуруулдагаар онцлого. Жирэмсний сүүл саруудад хүүхдийн сэтгэхүйн мэдрэмжийн ажилгааг судлаачид олон янзын туршилт багаж тоног төхөөрөмж ашиглаж “Хий” насны хүүхдийн хүйн харцааг судалж сонирхолтой өгүүлэл, эрдэм шинжилгээний үр дүнг батлан таниулсан байдаг.

Saturday, September 1, 2012

Дэлхийд олон сая хүнийг өвчлүүлж үхүүлдэг нь элгэний HBV В вирус.

          Дэлхийд олон сая хүнийг өвчлүүлж үхүүлдэг нь элгэний "HBV" В вирус.

 Саяхан Калифорнид Хантавирус \НРS\ гарч хүний амь эрсдлээ. Энэ вирус нь уушигны эд эсүүдийг гэмтээж байна. Тэгвэл монголд ямар вирус газар авч байгааг тогтоох арга байхгүй.
Ямар ч байсан энэ жил ургамалын тоосонцор, шороо тоосноос болсон хамрын харшил, аллерги ихссэн энэ тоосонцортой холбоотой "Хантавирусын"  идвэхжил муутай эпидем байхыг үгүйсгэх аргагүй.
 "HIV" дархлалт хомсдолын энэ вирусыг СПИД  AIDS гэж дэлхий нийтээрээ жигшиж улс болгонд доривтой арга хэмжээ авч, тусгай вакцинжуулсан ч өвчлөл буурахгүй байсан ч уг вирус 56 хэмийн халуунд тэсвэргүй, нийгмийн нийт хүрээг хамарч чадахгүй.
 Харин сармагчинг өвчлүүлдэг вирус HIV ийн нэг хэлбэр SIV юм. Энэ вирусыг эрдэмтэд судлаад 37 мянган жилийн өмнөөс байсан гэж тодорхойлжээ. 
 
Хүний элгэний А. В. С вирус хэдэн мянган жилийн өмнөөс бий болсон юм бол?
 
Элгэнд учруулж байгаа хор хөнөөлөөс нь судлаад А. В вирусын өвчлөл гэдгийг мэдэж байсан чинь элгэнд өөрөөр хөнөөл учруулаад байгаа С вирусыг саяхан 1989 онд илрүүлсэн байдаг.
 
 Элгэний А вирус "HAV" намрын сэрүү орсон цагт хүний хоол хүнс, жимс, эрүүл ахуйн байдлаас халдварлагдаж 1-2 сарын дараа идвэхжиж хүнийг өвчлүүлдэг. Нийтийг хамарсан тахал хэлбрийн тархалт хөнөөл манай улсад хэд хэдэн удаа болсон. Түүний хор уршиг үе удам дамнах удамшилын маягтай элэг болон дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл газар аваад байна.
 Монголчуудын ахуйтай холбогдсон дотор эрхтний гэмтэлүүд элгэний вирус үржих нөхцөл болж байдаг. Улмаар гэмтэлийн улбаатай элгэний хавдар үүсэх шалтаг болоод байна.
 Монголчууд бидний зуны цагт ходоодны баяр хийж өөрсдийн өвөрмөц хоололт элгэнд ихээхэн ачаалал өгсөнөөс энэ вирусээр өвчлөх нөхцөл бүрдүүлдэг.
 
 Элгэний В вирус  "HBV" Хүний цусны толбоор мэс ажилбар хийлгэх үед, тариа тариулах үед, шивээс, хумс засуулах, зүү эмчилгээний үед, бэлгийн харьцааны үед  халдварлагддаг. Энэ вирус нь 100 градуст үхэхгүй тэсвэртэй тул ариутгасан мэс ажилбарын багаж, зүүний үзүүрт, байхаас гадна ДНК д 45 нонаметр голчтой байж элгийг жижигрүүлнэ. Бусад вирусыг бодвол өвчлөлийн шинж, өвдөлт тод илэрдэггүй ч дэлхий судалгаанд 2 миллард хүнийг өвчлүүлж 350 сая хүнийг үхүүлээд байгаа нь хамгийн хөнөөлтэй вирус болоод байна.
Хүний элгээр хооллох энэ вирус  элгийг гэмтээснээр 500 гаруй метоболизмыг үүсгэж, таргалуулж, тархи, бөөр, судсаны үрэвсэл хатуурал, сахарын өвчин, болон бүхий л эрхтний хорт хавдрыг үүсгэдэг. Мөн олон мянган В вирусын халдвар тээгч нараар дамжуулан халдвар түгээж байдаг.
 Элгэний В вирусын халдвар Азийн орнуудад ихээр тархсан байдаг. Төв болон зүүн өмнөд номхон далайн орнуудаар тархалт өвчлөл тун их байна.
Энэ вирусын эсрэг вакцин гаргаж эрдэмтэдийн судалгааны үндсэн дээр эмчилгээ явуулж байгаа ч бүхий л эмчилгээ энэ вирусыг хуяглаж, идвэхжилийг бууруулдаг ч угаасаа идвэхгүй хэлбрээр биеийг хордуулж, элгийг гэмтээж байдаг тул эмчилгээний үр дүнг тооцоход бэрхшээл ихээхэн гардаг.
 Энэ вирус өөрийн хувьсал өөрчлөлтийг маш чадварлагаар хийж чадах тул эмчилгээнд хэргэлсэн химийн нэгдлүүдийг өөрийн идвэхжүүлэгч болгодогоор онцлого. Сүүлийн үеийн судалгаануудад Аскорбины хүчлүүд болон ДНК дэмжих хүчлүүдээс элгэний эд эсийг хатууруулдаг нь тогтоогдсон байна.
 Манай орны эрдэмтэд элгэний олон салбар эмнэлгүүд эмчилгээг сайтар хийж байгаа ч элгэний өвчлөл, бусад дагалдах өвчлөл, хавдрын ургалт буурахгүй байгаа нь бидний санааг зовоосон асуудлуудын нэг юм.
  Бас нэгэн хүндрүүлэх шалтаг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс, эмчилгээний дэг, жаягийг барихгүй, шинж тэмдгийн эмчилгээгээр сэтгэл тайвширч, өвчиндөө дасал болох дур мэдэн өөрсдөө эмчилгээ хийж, эм хэргэлэх хэрээсээ хэтэрчээ.
  Бидний үзлэгээр цусны даралт байнга өндөр байгаа, таргалалтын улмаас сахарын болон дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлттэй  хүмүүсийн тоо ихээхэн болсон нь элгэний вирусын хоруу чанар их байгааг харуулж байна.  
 
 Дэлхий даяараа монопольчилох болсон эмийн үйлдвэрүүд ижил төст химийн аргаар гаргасан бүтээгдэхүүнүүд, тэднийг заран борлуулах салбарууд, эмч, эмийн мэргэжилтнүүд судлаачдын эрх ашиг энэ вирусын хүчин чадлыг дархлаажуулаад байна. Элгэний В вирусын шалгаралаас С вирус гарч ирсэн нь В вирусээс хэд дахин хүчтэй нөлөөтөй юм .
 
 Элгэний С вирус "HCV" Нуклины хүчилд " RNA" байршин идвэхжил өндөр байдаг тул өвчлөлийн болон шинж тэмдгүүд хурц тодоор илэрдэг.
 Мөн цусны толбо үлдэц, бохироор  дамжин халдварлагдана. Мэс засал, шивээс, үс, хумс засалт, зүү эмчилгээ, зэрэг механик шалтгаанууд хамаарна.
 Хүний дархлалын "IgA"   "IgA2" сулрах, эвдэгдэх С вирусыг идвэхжүүлэх шалтгаан болдог.
Ингэснээр  элгэний шүүн цэвэрлэх үйл ажилгаа муудаж, С вирусын хоруу чанар ихссэнээс цус,цөсний өтгөрөлт идвэхтэй явагдаж, тархины өвчлөл тархины уйланхай, бөөр элэг, цөс, нойр булчирхай, өвчлөл, ходоодны хавдар болон уушигны шохойжилт, саркодиозын хавдрыг үүсгэдэг байна.
 
 Иймд элгэний вирустэй хүмүүс хоолны дэглэм сайн барьж, жилд 2 удаа элгэний үйл ажилгааны шинжилгээ хийлгэж,  дархлалын "IgA" "IgA2" хүчин зүйлүүдийг сайжруулан өөрийн дархлааг сайжруулах шаардлагатай.
 Элгэний энэ хүчтэй вирусын нэгдэл бүхий үүрийг эвдэхэд ургамалын гаралтай эм, эмэн бүтээгдэхүүн, уламжлалт эмт бодис жорууд ихээхэн үр дүнтэй.
 Мөн ардын эмнэл зүй, изотопын, болон идвэхт химийн найрлага бүхий рашаан, булаг ундрага, чулуун саун, байгалийн сувилалууд, амьтны эрхтний бүтэц ялгаралын найрлага бүхий, амин дэм, уургын нэгдэл эм бэлдмэл нилээд тустай.   
 Элгэний энэ вирусыг өөртөө халдварлахаас сэргийлж, эрүүл аж төрөх ухааныг эзэмших хэрэгтэй.
 
   Бүх нийтийн мэдэх бохирын шар өвчин үүсгэгч хаа сайгүй байгааг дахин анхааруулъяа.