Saturday, February 11, 2012

Асуултын хариу -Зөвлөмж 9-р хэсэг.

Асуултын хариу-"Зөвлөмж" 9-р хэсэг.

Асуулт:

Сайн байна уу Та?
Би зөвөлгөө авах гэсэн юмаа,сүүлийн үед анус хавиар их өвчтэй, бие засахаар хаяа цус гараад байх боллоо,бас маш их загтанаад байна.
Эмчээ энэ яг ямар шалтгаантай бэ? мөн миний нүүрээр их юм гардаг,тодорхой давтамжаар арилдаг,энэ холбоотой юу?.
Зөвөлгөө өгч туслаач,эмнэлэгт удахгүй үзүүлэх бодолтой байгаа.

Зөвлөмж:

Шамбарам\Геморрой\ анусын дотор амсарын зангираа үрэвссэн байна.
Тампонд мазь Вышневский \өмхий тос\ шингээгээд анусандаа хийж эмчилээ.
Нүүрэндээ барагшин гэдэг монгол эм нунтагаар аваад 1 тунг түүхий өндөгтэй зуураад маск тавиарай өдөрт 1 удаа.

Асуулт:

Хөх байнга идээлдэг үед Пенциллины төрлийн антибиотек тариулаад,эсвэл хэрэглэх гээд
байх юм.Энэ ямар бэ? Таныг бурхан ивээг!!!

Зөвлөмж:

Их үрэвсэл эдээтэй үед антибиотек хэрэглэж микрофыг устгах хэрэгтэй.
Эдээ байхгүй үрэвсэл арилсан үед эдээний гэр бэрсүүг сайн арилгавал дахин буглахгүй.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.
Манай охин 5 сар хүрэх гэж байна.2 сартай байхад нь сүү орохгүй байна гээд таниас зөвөлгөө авч байснаа бодвол,одоо хөөрхөн томорчээ.
Тэгсэн чинь бас асуух зүйл гараад байна.
2 хоногийн өмнөөс охин минь шингэн шар баагаад байх юм.Гэдэс нь дугарч байгаад унгахдаа гаргаад байх юм.Өөрт нь зовиур байхгүй байх шиг байна.Инээгээд л байгаа.
Өнөөдөр Линекс,Оралит200 гэсэн уусмал 2г өгч эхлээд байна.
Энэ зүгээр болох болуу?.Хөөрхий одоо бүр бөгс нь түлэгдэх гээд байгаа юм шиг санагдаад байна.
Энэ юунаас болдог юм бол зарим хүмүүс бор хоолонд орох дөхөхөөр ингэдэг юм гэхийн.
Одоо бор хоолонд оруулж эхлэх үү? Юу эхэлж өгөх бэ?. Баярлалаа.

Зөвлөмж:

Одоо будаа буцалгаад сүүтэй өгөхөөр баас өтгөрнө Одооноос эхлээд бага багаар бор хоолонд оруулаа. Оралит200 уулгахаа зогсоо хүүхдийн гэдсэний микрофлорын идвэхжилт бууруулаад байдаг.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.
Дахин асуух юм байна аа. Би 1979 оных 2 охинтой бага нь 6 нас өнгөрч байна.
Одоо хүүтэй болмоор байдаг 103.мн дээр болон бусад календариуд хир үнэний хувьтай бол?. Яавал хүүтэй болж болох бэ? зөвөлгөө өгч туслаач. баярлалаа

Зөвлөмж:

Үр тогтолт олон зүйлээс шалтгаална. Сэтгэл санаа тайван байх,тухтай амралт хоололт, эмэгтэй хүний өндгөн эсийн бүрдэлт эрэгтэйн спермийн хөдөлгөөн зэргээс хамаарна
Календарийн үр тогтолтын хугцааг сайтар баримтлах нь зүйтэй 30 орчим насны бүсгүйчүүд: - монгол эм Өлзий 18 ууж.
40 орчим насны эрэгтэйчүүд тохирсон тунгаар VIAGRA ууж байхад спермийн хөдөлгөөн сайн байж үр тогтох PH хүчил шүлтийн тэнцвэрийг сайтар барьдаг.
Эрэгтэй хүүхэд календарийн үр тогтох эхний 5 хоногт PH хүчиллэг чанар ихтэй үед Эмэгтэй хүүхэд сүүлийн 5 хоногт шүлтлэг орчинд бүрэлдэнэ гэж тооцох хэрэгтэй.
Уураг бүхий\мах,өндөг,загас,сүү,\ хоололт хүүтэй болоход туслана.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.
Манай охин 3 настай амнаас нь муухай үнэртээд байх боллоо.
Амнаас биш ходоодноос үнэртээд байх шиг байна.Урд нь бага үнэртээд байсан одоо улам ихсээд байна.Ходоодны ямар нэг өвчин биш байгаа гэж санаа зовоод байна.
Бид гадаадад байдаг.

Зөвлөмж:

Хүүхдийн амнаас үнэр гарахдаа шүд буйлны үрэвсэл,эсвэл хамар хоолойн залгуурт далд байдаг гүйлсэн булчирхай үрэвсэлээс үнэртэнэ. 3 дагч хоолойны мах\гүйлсэн булчирхайн\ үрэвсэл хувиараа үзлэг хийдэг чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй.
Амны хөндийг сайн угаалга.
Ходоодны Хилекобактерийн шинжилгээ өгч болно.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ. Шинэ оны мэнд хүргье.
Өвдөг өвдөхөөр гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийж болох бэ?.
Эмчид үзүүлсэн чинь өвдөг үеэндээ шингэн байхгүй байна гэсэн бас шөрмөс гэмтсэн байна гэсэн хэрэв мэс засал хийлгэвэл сайн байх уу?.
Зөвөлгөө өгөөч бид Унгар улсад амдардаг юм аа.

Зөвлөмж:

Чи унаж гэмтээгүй бол өвдөгөндөө халуун жин тавиа бас аптекаас Каштаны найрлагатай тосон түрхлэг,уусгадаг аспирин,нурофен гээд эмнүүдийг аваад уухаар өвчин намдана. Өвдгөндөө жижиг варианы шилээр бумба тавиа. Бумба тавихаар их өвдөнө тэгэхээр нь аваад буцааж тавиад бай. Өвдгөө бэртээгээгүй бол хагалгаа хийлгэх шаардлага байхгүй.

Баяр :

2012-01-25 23:32
Аймшигуудаа та нар монголоор зөв бичээчэй. Ямар их юм мэддэг нөхөр вэ! Чи ингэж хамаагүй зөвөлгөө өгч болж байгаа юмуу аан!

Баярт :
2012-01-27 16:40
Та миний танилцуулгийг уншаарай.
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/1
Би зөвлөх,эмчилэх эрхтэй эмч хүн.
Эмчийн тангараг өргөсөн болохоор хийж байгаа ажилаа өөрийн үүрэг гэж боддог

Соёолоо:
2012-01-27 21:43
Энэ Баяр гэж нөхөр өөрөө жинхэн аймшигийн юм биччихээд юун олон юм ярьдаг юм бэ?
Чи мэдлэггүйгээ битгий гайхуул,хүмүүст бидэнд тустай зүйл хийж байгаа хүнийг...

Асуулт:

Сайн байна уу, эмчээ?.
Уучлаарай би их өмхий унгах юм. Ер нь багаасаа ходоод тааруу байсан юм.
30 нилээд гарлаа одоо. Яаж эмчлэгдэх бол европ эмчилгээ юу? ардын эмчилгээ юу? Бүтэн лимоны шүүс, содтой усанд хийж ууж үзлээ. 7 хоног бол сайхан байсан. баярлалаа танд.

Зөвлөмж:

Монгол эм Барагшун 9, Манагчимбуу,Гиван гээд эмнүүдийг ууж ходоодны ажилгааг сайжруулж,цөсийг шингэлж засах эмчилгээ байдаг. Нэмбэгний шүүс,Жүржний шүүс ууж байхад болно хэт эсэлдэлтийг саармагжуулна.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ. Миний бие үл ойлгогдох шалтгаанаар өвдөөд 7,8 жил болж байна.
Нуруу тэр чигтээ,толгой ар дагзаараа мэдээгүй болсон мэт болж хүндрэн өвдөнө.
Гэнэт унтаж байгаад газар цөмрөх шиг болоод цочоод сэрэх юм.
Хөл гар бүх бие өвдөнө.Заримдаа тааз буруу эргээд босож чадахгүй болдог.
Олон газар шинжилгээ өгсөн Бруцеллёз гэдгээс өөр юм гараагүй.
Гэтэл бруцеллёзын эмч нар ийм шинж байдаггүй гэхийн,эмчилгээ хийлгээд сайжрал байдаггүй яавал дээр бэ?.Аргаа бараад лам бөөгөөр зөндөө явлаа.
Бөө болох хэрэгтэй гэхийн учираа олохоо байлаа. Зөвөлгөө өгөөч. баярлалаа.

Зөвлөмж:

Цусний шинжилгээ өгөө СОЭ одоо хэд гарч байна.
Гемоглобин хэд байгааг мэдэх хэрэгтэй байна.
Чамд хордлого их байна.
Монгол эм уу.\ 8 шаргын тэнд Армон гээд монгол эм зардаг аптек байгаа\
-Барагшун гэдэг эмийг өглөөд 1 тун.
-Нейровален гэдэг эмийг 2 үрэлээр өдөр.
-Гоюу7 г үдээс хойш
-3 үрийн тан орой 1 тун буцалгаж уугаарай.
Энэ эмнүүдийг одоо аваад уу тэгээд шинжилгээний хариу гарахаар бичээрэй.

Асуулт:

Сайн байна уу? 7 сартай хүүхдийн өвдөг мултраад байгаа юм шиг хөдлөөд байгаа юмаа.
зөвөлгөө өгөөч.

Зөвлөмж:

Гэмтлийн эмнэлэг дээр хүүхдийн согогын тасагт очоод зөвөлгөө авсан дээр шүү

Асуулт:

Сайн байна уу? Би 19 настай,хөл маань сайраг. Үнэхээр эвгүй харагддаг.
Хөлний сайрагийг мэс заслын аргаар засаж болдог гэж сонссон.
Энэ арга хир аюултай бэ?. Энэ талаар мэдээлэлгүй болохоор мэс засалд орно гэхээр айгаад байдаг юмаа, шинэ хөлтэй болох арга байхад энэ чигээрээ яваад байх надад маш их харамсалтай байдаг.
Та энэ мэс заслын тухай мэдээлэл өгөөч гуйж байна заавал хариу өгөөрэй.

Зөвлөмж:

Гэмтэлийн эмнэлэг дээр Давга гэдэг эмчид үзүүлээрэй.
Илиазаровын аппаратаар хөлийн согогийг засдаг.
Гоолиг сайхан хөлтэй болохын тул айх хэрэггүй.

Асуулт:

Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юмаа.4 жилийн өмнө тоглож байгаад өвдөгнийхээ дотор үе рүү хүнээр цохиулсан юмаа тэгээд үе үе өвдөөд гайгүй болоод явсаар байгаад сүүлийн үед удаан зогсох,алхахад орой нь өвдөг хавагнаад хөшөөд хөдөлгөж чадахаа байгаад байна.Тэгээд зааланд тоглоод хөдөлгөөн хийхэд эргээд өвчин гайгүй болох юм.
Та ямар нэг зөвөлгөө өгөөч.

Зөвлөмж:

Өвдөгний үений гадна холбоос шөрмөсний хүйдий хатуурал соривжилт байна.
Өвдөгний үе холбоосыг эмчилдэг механик эмчилгээний арга:
- зүү,банк,төөнүүр, хийлгээд
- дотроосоо Бойчун 15, 3 үрийн тан, Чагдар гэдэг эмнүүд уухаар өвчин арилдаг.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ таны ажилд амжилт хүсье.
Надад нэг асуудал байгаамаа.Миний өтгөн маш ихээр хатдаг.
7-10 хоног хүндрэхгүй байх хэвийн үзэгдэл болсон.
Энэ талаараа анх удаа танд хандаж байна.
Өтгөн гарахгүйтэй холбоотой байх би сүүлийн үед маш их таргалж байна.
Ядаж суудлын ажил хийдэг. Буцалсан усаар клизм сард нэг удаа тавьдаг.
Энэ нь ерөнхийдөө дадал болчихсон гэхүүдээ.
Одоо үүнийг яаж эмчлэх вэ та надад туслаач

Зөвлөмж:

Өтгөн хаталтыг Монгол эм ууж эмчилдэг.
-Сэмбэрүү 13 эмийг цайны дараа усаар даруулж ууна.
-Шижид гэдэг эмийг өдөр
-Дамнайнжуг гэдэг эмийг орой уугаарай.
Энэ эмнүүдийг 2 сар орчим уухад засардаг.
Гэдсэний хийн зохицуулалт алдагдсанаас болно.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ Гүйгээд хөдөлгөөн хийхээр хэвлийн баруун зүүн талаар өвдөөд байх юм. Энэ юу болоод байна гэсэн үг вэ?

Зөвлөмж:

Өрцтэй холбоотой байж магад гүйхэд хөдөлгөөн хийх болгонд өрц амьсгалд оролцдог. Эхлээд зөөлөн гүйж байгаад сууж амарч байгаад дахин гүйж халаалтын дасгал хийсний дараа намдах байхаа.