Tuesday, March 27, 2012

Хүний аз жаргалыг тэтгэдэг Адерналин сэтгэл хөөрлийн дайвар юмаа.

Хүний аз жаргалыг тэтгэдэг "Адерналин" сэтгэл хөөрлийн дайвар юмаа.

Олон улсын томоохон тэмцээний хөгжөөн дэмжигчдийн дунд "Адерналин" гэж хошигнох үг олонтой сонсогдоно.
Адерналинаар нэрлэсэн хөгжимийн болон бүжгийн хэсэгчилэл,зочид буудал,зугаа цэнгэлийн газрууд байдаг.

Бидний цусанд хуралдах энэ дайвар бидний аз жаргалыг тэтгэдэг дайвар юм.
http://drbatorgil.miniih.com/index.php//home/post/46#comments

Тэгэхээр бидэнд тохиолдож байгаа аз жаргал баяр баясгалан,зугаа цэнгэл,биеийн
тамирын дасгал,гүйх,спортын тэмцээн,шимтэн хийсэн оюуны хөдөлмөр,яруу найраг,хөгжим сонсох,урлагын тоглолт,кино үзэх,хүүхэд залуусын "Парк",шашин шүтлэг,байгалийн үзэсгэлэнт газар,аялал жуулчлал,кайф авалт бидний цусанд адерналин ихээр хуралдуулж,зүрх судасны ажилгааг сайжруулж, өвчин эмгэгийг арилгах шидтэй байдаг.

Иймд хүний эрүүл аж төрөх,ёс зүйг эрхэм болгох бидний зорилго байх ёстой.

Хүний цусанд адерналин багсах тохиолдолд зүрх судсаны ажилгаа суларч,хүн ядарч,уур уцаар их болж,сэтгэл санаа гутрангүй,амьсгал давчдах,цусанд сахар ихдэх,арьс хуурайшин загтнаж эхэлдэг. Энэ байдал "Депресст" орох үүд хаалга нээдэг.

Адерналиныг багасгах нөлөө:
- утаа,архи,шар,хар тамхины нөлөө,уй гашуу,
- хэрүүл,маргаан,тэмцэл,зодоон,залхуу хойрго,идвэхгүй байдал.
- хүнд,болон халдварт өвчнөөр өвдөх,
- удамшилын болон үе холбоос,арьс,харшилын өвчнүүд
- норадерналин,адерналины эмгэг ихсэлт
- цусанд хурах өс хөнзөнгийн дайвар
зэргээс болдог.

Бид өөрсдийн бие,мах бодийн онцлогыг харгалзан үзэж эрүүл байх цусандаа адерналин дайварыг хуруулж,байх шаардлагатай.
Адерналины эерэг нөлөөг байнга байлгах нь бие мах бодь бусад дайврын хомсдолд оруулах нөлөөг бага болгоно.

Бие мах бодийн ямар нэг дайварын хомсдолыг арилгах эмчилгээ дэлхий дахины эрүүл мэндийн байгууллагад хүндхэн асуудал байдаг.

Хэдийгээр нийлэгжилт,химийн аргаар дайвруудыг ялган хүний биед уух эм,тарианы хэлбэрээр оруулдаг ч тухайн хүний бие мах бодь,хорт зуршил,өвчлөлийн байдлаас болж хүний биед нийлэгжиж эрүүлжүүлэхэд бэрхшээлүүд гараад байдаг.
Зарим өвчний үед байнга дайварын бэлдмэлүүд хэргэлэх хэрэгцээтэй гардагаас гадна дайврын хэрэгцээний тун хэмжээг нарийн тааруулаагүйгээс гаж нөлөө хүний биед мэдэгдэхүйц нөсөө болон гарч ирсэнээс хэт таргалах,хавагнах,сахал үс ургах, хүйс солигдсон мэт болдог.

Адерналины 01% тариан бэлдмэлийг Зүрх судасны ажилгаа дэмжих,цусны сахарын ихсэлт, даралт ихэсгэх,астмын үед хэргэлдэг.

Хүний цусанд Адерналины хэмжээ 30-150 ng/l буюу 164-819 pmol/l байдаг.

Monday, March 12, 2012

Эмэгтэй хүн болгоны Санаа Зовох мэдэх зүйл

Эмэгтэй хүн болгоны "Санаа зовох" мэдэх зүйл.

Хэвлийн доогуур өвдөөд байна?,Бэлгийн уруул дээр хатуу юм гарлаа?,Бэлгийн ажилд сонирхолгүй,өвдөөд байна?,Бэлгийн уруул хуурайшаад байна? Жирэмслэхгүй байна?
Жирэмсэлтээс хамгаалах эм уугаад бие муудаад яах бэ?

Их олон асуулт өдөр бүр бүсгүйчүүдийн санаа зовоосон асуултууд байдаг.

Эх барих-Эмэгтэйчүүд эмчид үзүүлж шинжилгээ хийлгэнэ.

Эмэгтэйчүүдийн яаралтай үзүүлэх тусламж,үрэвсэл эмгэг байхгүй бол дээрхи асуудалд тэр болгон хариулт өгөхгүй нь мэдээж.

Тэгвэл бүсгүйчүүд минь өөрсдөө идэвхи гарган эмэгтэйчүүдийн дотоод гадаад бэлэг эрхтний үйл ажилгаа шээс бэлгийн замын өвчнөөс сэргийлэх,урьдчилан сэргийлэх талаар өөрөө өөртөө санаа тавих шаардлага гарна.

Тэгвэл юунаас эхэлж мэдэх бэ?.Бэлэг эрхтэний хэвийн болон хэвийн бус үйл ажилгаа өвчний нэршилийг мэдэх хэрэгтэй болно.

Сарын хир \минестурация\ өвдөлтгүй хугцаандаа ирж,бие эрүүл байх учиртай.

Хэрвээ саатах,хоцорч ирэх,ирэхдээ өвдөлт дагуулж,гэдэс дүүрэх,шээс савирах,халуурах,
хэвлийн доогуур өвдөх,өтгөн хатах зэрэг зовиур гарч ирээд байдаг.

Энэ мэдээж өндгөвч,үрийн хоолой,умайн ашгилт,зэрэг түр зуурын хямралаас эхэлдэг.

Гол шалтгаан нь: доороосоо даарах,ихээхэн сэтгэл санааны дарамт,ажилын ачаалал гээд асар олон шалтгаан хөвөрнө.
Энэ зовиур хэсэгхээн хугцааны дараа арилдаг.

Учир шалтгаан тодорхой бус удаан үргэлжилсэн зовиур хэцүү.

Энэ нь умайн хүзүү,болон дотоод салстын үрэвсэл,умайн булчин болон дотоод салстын
үрэвсэл,үрийн хоолойн үрэвсэл,бөглөрөх,болон дотоод салстын үрэвсэл, наалдац, өндгөвчийн үрэвсэл болон уйланхай бүрэлдэх зэрэг өвчлөлөөс болно.

Эдгээр өвчлөлийн шалтгаан:
-Стафилококк \колпит,эндометроз,бартолит,аднексит,абцесс, үүсгэнэ\
-Стрептококк \колпит,эндометроз,бартолит,аднексит,абцесс, үүсгэнэ\
-Гонококк \Гоноррей,ихэнх бэлгийн замын дотоод салстыг үрэвсүүлнэ\
-Өнгөний өвчинүүдийн бактеруудийн халдвараас үүснэ.

Эдгээр бактеруудийн халдвар авах гол шалтгаан бэлгийн замаар ордог.

-Үр зулбах,аборт,дутуу төрөлт,спираль,тампон,живх, жирэмсэлтийн эсрэг эм эмийн хордлого.
-Бэлгийн харилцааны эрүүл ахуй,гаж хавьталт,эмэгтэйчүүдийн мэс ажилбар,
-Хорт зуршилд автагдсан,архи,тамхи,наркотик,
-Бэлэг эрхтний ариун цэвэр,өвчлөлөөс урдчилан сэргийлэх анхаарал сулрах
-Бие суларсан дотор эрхтний архаг өвчний хоруу чанараас зэрэг шалтгаан хамаарна.

Өндгөвч,үрийн хоолой үрэвсэлээс "Сальпингоофорит" 5 эмэгтэй бүрийн 1 нь үргүйдэлд ордог байна.Энэ өндөр үзүүлэлт эхийн аз жаргалын хаалтуур болдог.

Өндгөч,үрийн хоолойн үрэвсэлийн шинж нь:

-Өвдөлтийн байрлал тодорхой бус хэвлийд хатгаж өвдөөд,ходоод орчим өвдөлт үүсгээд
байдаг.Заримдаа маш хурц өвдөлт өгч,огиулах,ам хуурайших,гэдэс дүүрэх,шээс алдах шинж өгдөг.

Умайн гаднах жирэмсэлтийн үед,өндгөвчний уйланхай хагарсан,үрийн хоолой бөглөрсөн, мушигарсан үед маш хүчтэй өвдөлт өгч мухар олгойн үрэвсэлтэй андуурагдах тохиолдол байдаг.

Умайн дотор хана,булчингийн үрэвсэлийн үед:

-Өвдөлт хэвлийн доод хэсгээр базалж,хатгаж,лугшиж нэг байрлалд өвдөх биеийн хир тасрахгүй сунжрах,цагаан юм гаралт ихсэх гэдэс базлах,гүйлгэх,бөөр,нуруугаар өвдөлт байнга байж,сарын хир ирэх үед өвдөлт их байдаг.

Умайн хүзүүний дотор хана булчингийн үрэвсэлийн үед:
-Өвдөлт байнга дүлийвтэр чинэрч ууц, ахар сүүлээр өвдөлт дамжина.
Голдуу хөл цавиар дагаж өвдөөд,доош ихээр цагаан юм гарах,хаяа халуурах,гэдэс дүүрэх,бөөрний үрэвсэлийн шинж илэрдэг.

Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ дутуу хийгдсэн,архагшссан тохиолдолд
дотоод шүүрлийн булчирхайд өөрчилөлт орж,таргалах,цусанд сахар ихдэх,бөөр шээсний-бэлгийн замын өвчнүүдийг үүсгэж,сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэдэг байна.

Бартолины булчирхай бэлгийн том уруулуудын дор байрлаж бэлгийн уруулыг чийглэж,бэлгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэ булчирхайд бактерын халдвар орсоноос суваг бөглөрч,үрэвсэж бэлгийн уруулд бондгор хатуу зүйл бий болдог.

Ямар нэг үрэвсэлийн дараа юмуу,хөгширөлтийн үед энэ булчирхайн сулрал болж хуурайших,бэлгийн ажилгаанд өвдөлт үүсгэдэг байна.

Ийм эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн ариун цэврийг дээд зэргээр сахих аливаа өвчин халдвар,хавдараас урьдчилан сэргийлэх маш өндөр шаардлагатай байдаг.

Хэрвээ Бартолины булчирхайн архагшил хурц үрэвсэл үсэрхийлээд халдварыг лимфийн булчирхайгаар тарааж нүдний зовхи хэл,гар хөлд үсэрхийлсэн бэлцэрүү шарх үүсгээд байдаг.

Иймд бүсгүй хүн өөрийн аалиар бэлгийн үйл ажилгааг нарийн зохицуулж,эрүүл хүүхэд төрүүлэх,үргүйдлийг арилгах ихээхэн үүрэг хүлээдэг.

Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд ихээхэн антибиотек эмчилгээ хийсний уршиг байнга гардаг. Энэ өвчилөл бэлэг эрхтний мөөгөнцөр үүсгэх үзэгдэл юм.

Энэ үед бэлгийн уруулд дотор талдаа загтнах,үнэр орох,ихээр цагаан юм гарах заримдаа халуурах жихүүдсийн шинж илэрч байдаг.

Эмнэлгийн хэлээр антбиотек их хэргэлсэнээс байх ёстой микрофлорыг үхүүлж
"Дисбактероз" гэдэг хам шинжийг үүсгээд байдаг.


Бүсгүйчүүд дээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Friday, March 2, 2012

Цусанд Элсэн чихэр ихсэх өвчин

Цусанд "Элсэн чихэр" ихсэх өвчин.

Монгол хүмүүсийн дунд элэгний өвчлөл ихээхэн байдаг.
Учир шалтгаан тодорхой.Өөх тостой хоол,элгийг гэмтээгч В,С вирусын халдвар, архи, тамхи,утааны хор,эрс тэс цаг уур,амьдрах орчиноос гээд дурьдаж болно.

Элэгний өвчлөлийг дагаад 12 нуглаа гэдсэнд шурган хэвтдэг нойрбулчирхайн хямрал, өвчлөл эхэлдэг.

Нойр булчирхайн хямрал хүний биеийг сулруулж,ядрах,толгой өвдөх,эргэх,өлсөх,санаа зовоох, хий огиулах,гүйлгэх,зэрэг тавгүй байдлыг үүсгэдэг. "Шартах" гэж ярьдаг
Энэ хямрал амтлага юм идэх,усанд орох,унтаж амрах,зэрэгт засардаг.

Нойр булчирхайнаас ялгардаг дайвруудаас "Инсулин" ны ялгаралт хүний эрч хүч,енерги,
цог залийг бадрааж,бие эрүүл байлгадгаар онцлого.

Хоолны болон хорт зуршлын хордлого,сэтгэл санааны хямралд нэн түрүүн нойрбулчирхай өртөж,инсулины ялгаралт ихдэж багсана.

Инсулины ихдэлт:
-Цусан дахь сахарын хэмжээг багасгаж,хүний ядрах бие сулрах,толгой эргэх,гэдэс дүүрэх,баас хатах,зүрх дэлсэх,даралт унах,өлсөх шинжүүд илэрдэг.
Голдуу даралт бага,цус багатай туранхай хүмүүст,илрээд байдаг.
Инсулин ихсэх тусгай өвчний шалтгаан байдаг.Үүнд нойрбулчирхайн уйланхай,хатуурал, удамшилын өвчинөөс үүдэлтэй.

Инсулины ихдэлтийг цусанд сахар багадалтын "Диабет" гэж оношлоно.

Инсулины багадалт:
-Цусанд сахар ихээр хуруулж,таргалах,булчин чилж өвдөх,шөрмөс татах,ам их цангах хөлрөх,уур уцаар их болох,сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэдэг.

Инсулины багадалт цусанд "Элсэн чихэр" ихсэх өвчлөлийг үүсгэнэ."Сахарны диабет"

-Анхдагч хэлбэрийн сахарын өвчлөлд нойрбулчирхайнаас инсулин багаар ялгарах, удамшилын гаралтай өвчлөлийг хамруулдаг.Хүүхэд залууст ихээхэн тохиолдох өвчлөл.

-Олдмол хэлбрийн сахарын өвчинд инсулин бие мах бодийн хэрэгцээг гүйцэж хангаж чадахгүй. Дөчөөс дээш насныханд ихсэж эхэлдэг.Энэ үед хоолны дэглэм сайн баримтлах
шаардлагатай.Хөдөлгөөн хомсдолын өвчин гэж нэрэлдэг.
Ихээхэн таргалж биед хуралдсан өөх тосноос хүний биед ацитоны хүчил ялгарч, шээсээр хөлсөөр,амьсгалаар үнэртэж эхэлдэг.

Энэ байдал даамжирсаар сахарын өвчлөлд нэрвэгдэж элэг,нойрбулчирхай цоо буудуулж
эдгэрэхгүй "Элсэн чихэр" ихдэх өвчнийг авчирч,турж,арьсны өнгө харлаж,байнга бие суларч хөлөрч,уур уцаартай,ажиллах чадварыг алдагдуулна.

Иймд хэт таргалаад байгаа хүмүүс,хоолны дуршил ихтэй хүмүүс цусандаа сахрын хэмжээг
байнга үзэж биедээ хяналт тавих хэрэгтэй.
Цусанд байх сахарын хэмжээ 100мг\дл,өглөө өлөн үзэхэд 120мг\дл буюу 4.1-5.9 ммол\л хэтрэхгүй байх шаардлагатай.
Сахарын хэмжээ ихссэн тохиолдол хөдөлгөөнт дасгалууд хийж,эмийн эмчилгээ хийлгэж,
эрүүлжих хэрэгтэй.