Sunday, August 26, 2012

Асуултын хариу- Зөвлөмж. 12 -р хэсэг.

                                          Асуултын хариу-" Зөвлөмж". 12-р хэсэг.
  Асуулт:
манай аав 85 настай. 2 сарийн өмнө цус харвасан.эмчилгээ хийгээд одоо таягаа тулаад муухан явдаг болсон.гол нъ хүүхдээ танихгүй хий юм харж ярина. ямар эмчилгээ хийвэл танидаг волох вол. бас тайвшруулах эм хэлж өгч туслаач.
 
 
  Зөвлөмж:
Тархины цусны хангамжийг сайжруулах эм уулгадаг. Сайн явуулаад байхаар юм мартах нь арилна. Хүн хорхойдойн ханд, даралтыг тогтмол байлгах эм, норов 7 гэдэг эмийг шөлөнд буцалгаад оройд уулгаад бай. 4 сарын дотор сэргэнэ.
 Нас өндөр гэж бодох хэрэггүй сайн нөхөн сэргээх дасгал хийлгээд бай.
 
  Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Манай хүү төрөөд 1 сар болж байгаа юм. Бие нь халуу шатаад гэдэс нь байнга хоржигнож дуугараад дүүрээд баих юм. Би гэдсэнд нь бүлээн тосоор массаж хийж өгөөд тостой даавуу тавиад байгаа хэрнээ зүгээр болохгүй байна . Та зөвөлгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
Хүүхдийн мэс заслын эмчид үзүүлээ гэсэнд түгжрэл болоод байна. Хүүхдийн шар сайн арилгасан уу?
 
  Асуулт:
 Сайн байна уу?. Миний даралт ихддэг болоод 7-8 жил болж байна. Бөөрний даралт гэдэг дээ?. Эмчилүүлээд сайн эдгэхгүй дандаа эм уудаг. Жирэмсэн болбол хүүхдэд нөлөө багатай даралтын эм байдаг болуу?
 
 Зөвлөмж:
 Монгол эм одооноос эхлээд уусан дээрээ Үүнд:
    - Марчин 13 тан буцалгаж уу,
    - Нейровалин
    - 3 үрийн  тан
    - Сожид гээд эмнүүдийг уу
 Бөөрний дээд булчирхайн гаралтай даралттай хүн жирэмсэлэхэд Нефропатия гэсэн хүндрэл өгөх гээд байдгийг анхаараарай.
 
  Асуулт:
Сайн байна уу? Энэ мэдээлэл чинь их гоё юмаа.
1.Нар салхинд гараад дээрээс нь заавал Д витамин уухгүй бол эмчилгээ нь үр дүнгүй болно гэсэн үг үү?
 2.Нар салхинд гарах боломжгүй бол байрныхаа цонхоор биеээ шараад байж болохуу?
 3.Миний цээж эгэмний яснаас авахуулаад өрц хүртэлхрүүгээ хонхор тэгээд энэ нь ер нь дээрхи бичсэн өвчинтэй таарч байгаа юм уу хэхэ
 4.Би 15 настай одоо нар салхинд гараад эмчилвэл эмчилэгдэхүү?
 5.Хэдэн нас хүртлэх нь эмчлэгдэх боломжтой вэ??
 6. Эмчлэгдэж дууссаны дараа миний цээж яг жирийн хүнийх шиг тэгширч чадах боловуу?
 
 Зөвлөмж:
Чи сүү уугаад сайн фитнес хийгээд байхаар засарна.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай аав сүрье өвчнөөр 1 жилийн өмнө өвдөж байсан юм. Тухайн үед эмээ бүрэн уугаагүй алдаг оног 6 сар уухдаа архи тамхи маш ихээр хэрэглэж байсан. Сая 3 сар-д 2 уушиг нь хатгаатай асар их турж эцээд сүрьегийн мэнэнгээд болж харвасан. Одоо хэвтэрт байгаа. Халдвартад 1 сар гаруй хэвтэж байгаад гарч ирсэн гэвч бие нь тэнхэрч өгөхгүй байдаг. Аавыгаа харсаар байгаад үхүүлж чадахгүй нь. Ямар ч эмнэлэг хэвтүүлэхгүй юм. Одоо бид нар хаана хандах вэ? Эмээ таслахгүй ууж байгаа ч хоол идэж чадахгүй үргэлж халуунтай хамаг бие нь янгинаж өвдөөд өөрт нь их зовуурьтай байна гэнэ. Одоо 53 настай хүн. Бид одоо юу хийх вэ? Та зөвлөөч
 
  Зөвлөмж:
 Хүч бөөний төвд 40 мянгын үнэтэй 18 ширхэгтэй соруултай солонгос бумба байгаа тэрийг аваад өдөр бүр нурууны гол булчин дагуулаад хүзүүнээс ахар сүүл хүртэл 20 минутын хугцаатай тавиад бай. Бас хүн хорхойдоон ханд уулгаад байхаар тэнхэрнэ.
 
 Асуулт:
 Таниас нэг юм асууя. Би умайн хоргүй хавдартай 1996 оноос байгаа. Жирэмслэхгүй юм түүнээс болдог уу? .Тэр хавдартай байхад хиймлээр үр суулгаж болох уу?.Үүнд сайн монгол эм тан байдаг уу?. Мэс засал хийлгэхээр умайг авах юм шиг байсан. Тэгээд эмч нар өвдөхөөр эм бичиж өгдөг өөр арга хэмжээ авахгүй юмаа.
 
 Зөвлөмж:
 Умайн булчингийн хатуурал соривжилт байнгын өвдөлт цус алдалт байвал хагалгаа хийдэг. Тийм зовиур бага бол, хавдрын хэмжээ бага бол, Үр суулгадаг эмнэлэг нарын шинжилгээ хийж үзээд хүүхэд эрсдэлгүй төрөх баталгааг гаргаад өгнө. Тэр эмч нараасаа сайн зөвөлгөө аваарай. Чамд хөөрхөн хүүхэдтэй болохын ерөөл дэвшүүлье.
 Умайн хоргүй хавдарт монгол эм Юмдүүжин, Өлзий 18, Сожид, Гоюу, Барагшун зэрэг эмнүүдийг нилээд удаан сар ууж эмчилдэг.
 
 Асуулт:
 Сайн байна уу?  Манай аавын ходоод өвдчихсөөн. Дурандуулаад 3 ны 1 нь эрүүл байна. Үүнийг яаж эмчилэх бэ? Хэлж тус болно уу?
 
 Зөвлөмж:
Ямар нэг мэс ажилбараар эмчилэх аргагүй бол - Энэтхэгийн ходоодны эрдэнийн үзэл, монгол эмнүүд, хятадын Антиканцерлинг, Витай 999 гээд эмнүүд ургамалын гаралтай сайн эмнүүд байдаг.
 
 Асуулт:
 Миний толгой хэвтсэн үед маш их эргэх юм ийш тийшээ хөрвөөх өндийх мэтэд заавал эргэнэ юуных юм болоо хэлж өгч туслаач нас 40
 
 Зөвлөмж:
 Толгой эргэх хүзүүний нугламаас, дунд чихний даралт өөрчилөлтөөс, хордлогийн улмаас, тархины доргилт наалдац гээд олон шалтгаантай. Шинжилгээ сайн хийлгэж үзүүлээрэй.
 
 Асуулт:
Сайн байна уу? Бат-Оргил эмч ээ.  Манай хүүхэд 9 сартай эрэгтэй. Сүүлийн үед амнаас нь эвгүй үнэр гараад байх юм. Энэ нь ямар шалтгаантай юм бол зөвлөгөө өгөөч эмчээ. Баярлалаа
 
 Зөвлөмж:
 Хүүхдийн хоолыг ихдүүлээд шингэхгүй болохоор үнэр гараад байгаа цэвэр ус сайн уулгаж шингэц сайжруулахаар гайгүй болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ. Би нэг юм асуух гэсэн юмаа?. Миний ээж 79 настай. Ойрын үед байнга гүйлгээд болдоггүй. Нойрбулчирхайн үрэдсэлтэй байнга эм ууж хоолны дэглэм барьдаг. Хеликобактер гайгүй гарсан.
 
Зөвлөмж:
Ээждээ цагаан будаа чанаад шүүсийг нь сайн уулга. Тэгээд монгол эм Барагшун өдөрт 1 гр 3 удаа уулгаад бай. Гэдсэнд нь өнгөр тогтоно. Тэгээд хордлого нь багасна.Үүний дараа Гоюу Сожид гээд монгол эм уулгаарай нойрбулчирхайн шүүрлийг саармагжуулна.
 
 Асуулт:
30 настай эмэгтэй, 3 хүүхэд кесаргүйгээр төрүүлсэн. төрөлхийн түнхний мултралтай, эмчилгээ, хагалгаа хийлгэвэл үр дүн гарах уу?
 
 Зөвлөмж:
Өөрт зовиургүй боломжоороо хөдлөөд байгаа бол одоо тулгуур цэгээ өөрчилж болохгүй.Хэрвээ өвдөлт ихтэй явахад улам түвэгтэй байгаа тохиолдолд түнхгий үений сайн тулгуур үүсгэх хагалгаа хийлгэх,түнхний хиймэл үе суулгах шаардлага байдаг. Хагалгааны үр дүн 100% болох үндэслэл муу тэгэхээр гэмтлийн согогийн эмч нартаас зөвөлгөө сайн аваарай.
 
 Асуулт:
Сайн байна уу? Манай хүү 2 ой 4 сартай. Унтаад босохдоо амнаас нь муухай үнэр гараад байх юм, уг нь жаахан хүүхэд гайгүй байдаг биз дээ. Юунаас болоод яагаад тэгдэг учир шалтгааныг нь хэлж өгч туслаач? яаж зүгээр болгох вэ?
 
 Зөвлөмж:
Одооноос унтахын өмнө шүдийг угаалгаж байх хэрэгтэй. Өглөөд зөгийн балтай хагас аяга ус уулгаж бай.Хүүхдийн амны хөндийд сальхаа үүсэхээр хүүхдийн амнаас үнэр гарна.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмч ээ. Миний 2 хөлийн эрээн булчин өглөөгүүр зовиурлаж өвдөөд сэрэх юм. Таньдаг хүн калийн дутагдал панангин уу гэхээр нь уусан намддаггүй.
 Нойронд муу болоод байх шиг Яавал дээр болоо?
 
 Зөвлөмж:
Цусандаа сахарын хэмжээ үзүүлэх хэрэгтэй.Цус өтгөрч венийн судасны үрэвсэлээс болж өвддөг. Монгол эм уугаад Зүү төөнүүр эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
 
 Талархал:
Та үнэхээр гайхалтай хүн юмаа. Асуусан хүн бүрт зориулж зөвлөгөө өгнө гэдэг үнэхээр ховорхон хүн юм. Тийм ч олон эмч ингэж блог хөтлөн бусдад туслахгүй байх аа. Би төрөөд сар гаран болж байна. Хөхөнд маань сүү сайн орохгүй тэгээд таны блогыг оллоо. Энд бичигдсэн сэтгэгдэл, хариултуудаас их зүйл мэдэж авлаа. Танд маш их баярлалаа. Хариултаа олсон болохоор танд баярласан сэтгэлээ илэрхийлэе гэж бодлоо. Хэлэх сайхан үг олдохгүйн. Үнэхээр бурханлаг хүн юмаа. Таны гэр бүл, хайртай хүмүүст тань сайн сайхан бүхнийг хүсье.
 
 batorgil120@yahoo.com :
Урам хайралсанд баярлалаа.Өдөр өдрөөр өхөөрдөм хөөрхөн болж байгаа хүүхэд аз жаргалын алтан үеийг бий болгодог. Эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
 Асуулт:
 САЙН БАЙНА УУ? НАДАД ХАРИУЛТ ӨГЧ ТУС БОЛООЧ. БИ СОЛОНГОСТ БАЙДАГ . ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ АБОРТОНД ОРСОН. ЭМЧ ГУРВАН САР БОЛОХООС ӨМНӨ ЖИРЭМСЭН БОЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН БОЛОВЧ САРЫН ДАРАА ЖИРЭМСЭН БОЛООД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛСЭН. ТӨРӨӨД ГУРВАН САР ГАРУЙН ДАРАА СПИРАЛЬ ТАВИУЛСАН. ТАВИУЛСНЫ ДАРАА САРЫН ЮМ МАШ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ТАСРАЛТГҮЙ ХОЁР САР ХАГАСЫН ТУРШ ИРСЭН. ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭЭР ЗҮГЭЭР САВ ЧИНЬ СПИРАЛЬТАЙГАА ЗОХИЦОХ ГЭЖ ИНГЭЖ БАЙГААН БИТГИЙ ТОО ГЭСЭН. ХАРИН УДАЛГҮЙ ЗҮГ.ЭЭР БОЛСОН. ОДОО ЮМ ИРЭХЭЭР ХАР БОР ӨНГӨТЭЙ ИРЭЭД БАЙХ ЮМАА. ЭХЭЛЖ ИРЭХДЭЭ. ТЭГЭЭД ДУНДУУРАА ӨНГӨ ГАЙГҮЙ. НУРУУ ИХ ӨВДДӨГ БОЛСОН. ЮМ ИРЭХЭД БОЛ ИХ ӨВДӨЖ БАЙНА. ЭНГИЙН ҮЕД Ч ОДОО ЖААХАН ЮМ ХИЙХЭЭР ӨВДӨХ ГЭЭД БАЙНА. БӨӨР ЗҮГЭЭР. БИ САВНЫ ҮРЭВСЭЛ ЮМ УУ ӨНДГӨВЧНЫ ҮРЭВСЭЛ БАЙХ ГЭЖ БОДООД БАЙНА. ЭМЧИД ҮЗҮҮЛСЭН БАС Л ЗҮГЭЭР ЭЭ ГЭЭД Г ЭМ Ч БИЧИЖ ӨГӨӨГҮЙ. ДООГУУР ЭХОГООР УГ НЬ ҮЗСЭН ЮМ. БИ ОДОО ЯАХ ВЭ. ДАХИАД ӨӨР ЭМНЭЛЭГТ ОЧИХ УУ? НУТГААСАА ХОЛ ХЭЦҮҮ ЮМАА АСУУХ Ч ХҮН БАЙХГҮЙ. СПИРАЛЬНААС БОЛЖ ИНГЭНЭ ГЭЖ БАЙХ УУ? СПИРАЛЬ ТАВИУЛААД ХОЁР ЖИЛ ХАГАС ШАХУУ БОЛЖ БАЙНАА. ХАРИУЛЖ ӨГӨӨЧ ЭМЧ ЭЭ.
 НЭТЭЭС ХАЙЖ УНШСАН ШИНЖ ТЭМДЭГ НЬ САВНЫ ҮРЭВСЭЛТЭЙ ТӨСТЭЙ ЮМ ШИГ Л САНАГДАХ ЮМ. ЭСВЭЛ ӨНДГӨВЧТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ БОЛОВ УУ? ДААРАХААР Л ГЭДЭС ДҮҮРЭЭД БАЙДАГ. ЕР НЬ ИХ ГЭДЭС ДҮҮРЭМТГИЙ ТАЛДАА. ГЭРЭЭР ЭМЧЛЭХ АРГА БАЙНА УУ? СОЛОНГОС ЭМНЭЛЭГ АРАЙ ӨӨР ЮМ БАЙХ ДАА. НЭГ ИХ ТООХГҮЙ ЗҮГЭЭР Л ГЭЭД БАЙХ ЮМ. ОДОО НУРУУ ӨВДӨӨД АЖИЛ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ ШИГ БАЙНА. ЯАХ УУ ЭМЧ ЭЭ. БАЙНГА ӨВДӨХГҮЙ Ч ЮМ ИРЭХЭЭР ИХ ӨВДӨЖ БАЙНА. САЯНЫ САР ИХ ӨВДСӨН. УГ НЬ ӨВДДӨГГҮЙ БАЙСАН ЮМ. БАС ЮМ ДУУССАН Ч ГЭСЭН ОДОО ЖААХАН ЮМ ХИЙХЭЭР НУРУУ ӨВДӨХ ГЭЭД Л БАЙНА.
 ӨӨ БАС НЭЭРЭЭ ӨТГӨН ИХ ХАТДАГ ТЭРНЭЭС БОЛНО ГЭЖ БАЙХ БОЛОВ УУ? ОЛОН ДАХИН САЛГАЖ БИЧСЭНД УУЧЛААРАЙ. ТАНД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
 
 Зөвлөмж:
Аборт хийлгэсний дараа умайн булчин хананд соривжилт болдог.Дараа нь хүүхэд төрүүлээд бас нилээд соривжилт ихссэн байна. Спираль тавиулсаны дараа сорижсон умайн булчин цочирч хүчтэй агшилт өгөөд 2 сар цус гарчээ.Одоо биений юм ирэхээр хүчтэй умайн агшилтаас булчингийн сорив сэдэрч цус гараад бүлэгнэн хар хүрэн гарч дараа нь сарын тэмдэгний шавхрага залгаад байна. Одоо спиралаас болоод ууц нуруу, умайн хүзүүний өвдөлт өгөөд байна Спиралаа авхуулаад, АЛЕО уусмал сайн уугаад, нуруу олон уулзахаар банк тавиулаад халуун жин тавиулаа Наана чинь NOKJOO чулуун саунтай газар байгаа тэнд долоо хоногт 2 удаа ороод бай.эмчилгээний ач холбогдолтой саун байгаа. Жирэмсэлтийн эсрэг ямарч эм,спираль хэргэлж болохгүй. Харин дахин жирэмслэхдээ эмчийн хяналтанд байх хэрэгтэй. АЛОЭ уугаад эхлэхээр өтгөн хаталт бас багсана.Гадаад орны эмч нар шинжилгээнд, ЭХО д, ихээхэн өөрчилөлт гараагүй бол анзаарахгүй.
 
 Талархал
Эмч ээ, маш их баярлалаа. Ийм хурдан хариулт өгнө гэж бодоогүй болохоор хараад маш их баярлалаа. Таны зөвлөгөө надад маш их хэрэгтэй байсан юм . Зөвлөгөөний тань дагуу хийнээ    Аз жаргал эрүүл энхийг хүсье. Баярлалаа.