Wednesday, October 24, 2012

Асуултын хариу- Зөвлөмж 13 - р хэсэг.

                      Асуултын хариу - "Зөвлөмж" 13 -р хэсэг.

          Асуулт:
 Сайн байна уу? эмчээ, миний дүү таны зөвлөмжийн дагуу барагшун уугаад суулгалт нь зогссон. Таны буянтай үйлс олон хүнийг анагааж, эрүүл энх, аз жаргал бэлэглэж байна. Бурхан таныг болон хайртай бүхнийг тань цаг ямагт адислах болтугай. Эмчээ, надад асуух юм байна. Би 25 настай, хөл гар маань хөлрөмтгий, маш амархан даардаг. Нурууны гол яс бүсэлхийнээс дээш 3-4 үе гадагшаа төвийж склиозтой болсон. Удаан суух юмуу нуруунд ачаалал өгөхөд өвддөг. Нурууны асуудлаар Тайландын Бумрунград эмнэлэгт үзүүлж шинжлүүлэхэд Д витамины их дутагдалтай гээд Д вит өндөр тунгаар уулгасан ч бүрэн эдгээгүй. Монголын нөхцөлд яаж эмчлэх вэ? Бас сарын тэмдэг хааяа маш их өвдөлттэй ирэх юм. Ерөнхийдөө бага хэмжээтэй ирдэг. Хөхний хөгжил маш сул, жижигхэн. Өндгөвчинд асуудал байна уу? Бас ойрд тураад үс маань унах боллоо. Ямар эмчилгээ хийвэл зохих вэ? Баярлалаа, танд.
 
    Зөвлөмж:
Нурууны суудлын ачаалалаас  ихэнхдээ үүсдэг.Чамд зүү төөнүүр банк,масаж эмчилгээ сайн хийлгэхэд  өвдөлт буурч ирдэг. Даарч хөрч болохгүй.Халуун чанартай монгол эмээр эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүйтэн чанартай халуун ногоо хэрэглэж болохгүй. Бас солонгосын хүн хорхойдойн бэлдмэл КЕНЬОКТО олж уугаарай Сайн эмчилгээ хийлгэхэд сайн эдгэрнэ. Өндгөвчний үйл ажилгааг ЭХО д харж, Эстрадоль дааврын шинжилгээнээс харж болно.

   Асуулт:
 Сайн байна уу?  манай дүү одоо 6 сар хүрч байна. 2-3 сартай байхдаа хөхсөн сүүгээрээ гульгаад байдаг байсан, энэ юу бэ?. Өөрийн үеийнхнээс их жижиг тэнднийг гүйцэж өсөж чадах болуу? Төрөхдөө 2кг 500 гр төрсөн юмаа. Сайн гэсэн эмч,доктор дээр очлоо, тархины даралт гэх юм, нэг эмч нь мөөгөнцөртэй байна гээд, бүр ходоодыг дурандуул гэсэн. Энэ хэцүү өвчин үү?

  Зөвлөмж:
Дутуу төрсөн юмуу жин багатай төрсөн хүүхдийн ходоодны амсар сул агшилттай байдаг. Хөхсөний дараа босоо байрлалд хэхрүүлж, ходоодны хийг гаргахгүй бол гулгиулаад байдаг.
 1 ой хүрч байж зүгээр болдог. Энэ өвчин бишээ.
 
  Асуулт:

  Сайн байна уу?. Таниас нэг юм асуух гэсэн юмаа?. Би 12 настай миний хоолой улаан байснаа бүр идээлчихлээ яаж эмчилэх бэ?  Байгалийн ургамалаар эмчилэх арга бий юу? хэлж өгөөч.
 
 Зөвлөмж:
Хоолой өвдөх болгонд Панкипсинийг халуун усанд хийгээд утаад байхаар эдгэнэ. Монгол эм 3 үрийн тан, Мана 4 танг уугаад байхаар хоолой өвдөхгүй болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? .Би одоо 25 тай, эхнэр 22 настай. 2 ойтой охинтой. Бид 3 уулаа цагаан хорхойтой юм шиг байна. Энийг яаж  арилгах бэ?. Ямар эм байдаг бэ?.
 
 Зөвлөмж:
Гелминтоз, Декарне, Вермоке зэрэг эмнүүд байдаг. Баасны шинжилгээ өгөө гурвуулаа. Ямар паразит байна гэдгийг мэдэж байж эмээ аптекаас авч уу. Дотоожоо сайн угааж халуун индүүгээр идүүд сармис арилгаад анус руугаа хийж хорхойг гарга.
 
 Асуулт:

 




Сайн байна уу? Эмчээ. Манай хүү 2 ойтой, ой 5-6 сартайгаасаа эхлээд ханиад хүрэхээрээ цээж нь шуугиад астматай бронхиттой юм шиг дороо хүндэрчихдэг болсон. Одоо ер нь ханиад хүрвэл л ганц хоёр хоноод цээж нь шуугиад хажууд нь амьсгалахыг нь сонсоход хэцүү санагдаад байдаг. Ерөнхийдөө харшлын гаралтай гэж эмч нар хэлдэг ч яг юунаас гэдгийг нь ч мэдээгүй, тэгсгээд харшил дарах цитиризин, хлорфенамин зэрэг эмийг ханиадны эмтэй цуг өгөхөөр дороо намдчихдаг. Энэ астма ч юмуу бронхитыг яаж үр дүнтэй арилгах вэ. Гэртээ утлагын аппарат авч тавьдаг юм билүү гэж бодож байна. Өглөө нь ханиалгаж эхлээд л шөнөдөө цээж нь шуугиад хоолой нь боогдчих вий гэхээс айдаг. Зөвлөгөө өгч туслана уу, энэ эм үр дүнд хүргэх боловуу. Таньд баярлалаа!
 
 Зөвлөмж:
  Панкепсиныг халуун усанд найруулж утна. Хамгийн гол нь хүүхдийн хэржигнүүрийг арилгах цээжийг цэвэршүүлэх арга нь: Зөгийн балыг хүүхдээ доош харуулан хэвтүүлээд гартаа зөгийн бал түрхэн, хүүхдийн цээжин хэсэгт зөгийн балтай алгаараа наан зөөлөн татах хөдөлгөөнөөр хүүхдийн цээжийг улайлган дараа нь архиар шавшин зөгийн балаа арчин арилгаж, дахин архитай алгаараа доргиох массаж хийж алчуураар ороогоод унтуулахад хүүхдийн нус цэр 3 хоног ихээр гарч бронхит арилж цээжний хэржигнүүр багсана.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Нэг юм асууяа миний хүү 2 ой 7 сартай. Өтгөн жаахан хатаад цустай баагаад байна. Яавал дээр бэ?
 
 Зөвлөмж:
 Хоолонд нь 1 цайны халбага Оливын тос хийгээд 3-4 хоног өгөөд үзээ. Баас нь хатаад дүлэхдээ бага зэргийн судаснаас цус гарч байгаа.Гэдсэнд нь нар зөв тойруулж иллэг хийж өгөөрөй.
 
 Асуулт:
 
 Сайн байна уу? Таньд ажилын өндөр амжилт хүсье.Танаас асуух асуулт байна.  Миний ходоод гэдэс байнга хямардаг бас эрүү хүзүүн дээгүүр батга гараад жоохон өлсөхөөр ам ходоодноос эвгүй үнэр гараад цээж хорсоод байх юм . Заримдаа шөнө нойрон дунд ходоодон дээр өглөө сэрхэд ходоод хөндүүрлээд өвдөөд байх юмаа. Хеликобактертай юм бол уу? яах вэ эмчээ?
 Би гадаадад байдаг
 
 Зөвлөмж:
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/6Энийг сайн уншаарай. Энд бичсэн европ эмнүүд аптекаас нь аваад уу. Монголоос монгол эм  гэрийнхнээрээ авхуулж болно.
 
 Асуулт:
 
 Сайн байна уу? Нилээн хэдэн жилийн өмнө шарлаж байсан. Гэвч шинжилгээгээр гайгүй, хөнгөн хэлбэртэй байна ахуйн замаар халдсан гээд эмчлүүлсэн. Сая шинжилгээ өгтөл элэгний В төрлийн вирустэй байна, вирусээ тоолуул гэсэн. Хараахан тоолуулж амжаагүй байна. Асуух гэсэн гол зүйл маань элэгний В төрлийн вирус цус, тариур, бэлгийн замаар халддаг, А төрлийн вирус ахуйн замаар халддаг гэж уншсан. Гэтэл би ахуйн замаар халдаж байснаас өөрөөр шарлаж байгаагүй. Харин ээж болон аав маань биднийг төрөхөөс өмнө шарлаж байсан гэсэн. Тиймээс төрөлхийн В вирустэй төрнө гэж байх уу?. Мөн сүүлийн хоёр жил нилээн таргалж, жингээ хасахаар хөдөлгөөн, хоолны дэглмийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн жин хасагдаагүй, энэ нь элэгний В вирустэй холбоотой байж болох уу? Миний даралт бага талдаа, цус багатай судас олддоггүй учир барагтай л бол шинжилгээ өгөхөөр их хэмжээгээр цус соруулж авч чаддаггүй. В төрлийн вирусыг хэрхэн яаж эмчлэх вэ? Ямар дэглэм барих вэ? Вирусээ тоолуулна гэж юу гэсэн үг вэ? Хариулж өгнө үү. Баярлалаа.
 
 Зөвлөмж:
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/79 Энийг дахиж уншаарай.В төрлийн вирус тариа шивээс зэргээр халдаад хүнд хэлбэрээр биш хөнгөн хэлбэрээр өвдөөд өнгөрсөн байж болно. Элгэний үйл ажилгааг,болон элгэний үрэвсэлийг маркер гэдгээр үздэг. Вирус тоолно гэж буруу ойлгуулсан байхаа. Монгол эм ууж эмчилгээ хийлгэж болно.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Таны өгсөн зөвөлгөөний дагуу охиндоо барагшун өгөөд одоо зүгээр болсон танд маш их баярлалаа. Эмчээсээ бас нэг зүйл асуух гэсэн юмаа. Манай охины хоолой дээр нь цэр нь тулчаад гарахгүй байна. уг нь их л ойрхон байх шиг байхын өөрөө гаргаж чадахгүй болохоор ямар аргаар цэрийг нь гаргаж болох уу?
 
Зөвлөмж:
Доош нь харуулж хэвтүүлээд уйлуулж байгаад цээжинд доргиох масаж хий. Бас хуруугаа хэлний угт дарж огиулаад бөөлжихдөө цэртэй гарна. Содтой усаар утаж болно.
 
 Асуулт:
 Сайн байна уу? Би гадаадад ажиллаж амьдардаг. Миний толгой 14-15 наснаас эхлэн өвдөж, бөөлждөг байсан. Тэгээд маш их өвдөөд, дараа нүдний өмнүүр юм жирэлзэж байгаад алга болдог. Тэгээд толгой аймаар өвддөг болсон. Одоо ч гэсэн байж байгаад аймаар өвддөг, тэгээд бас миний хүзүү рүү  дандаа хорсож өвддөг. Энэ ямар өвчин бэ? Та зөвөлгөө өгөөч?.
  
 Зөвлөмж:
Толгой өвдөх олон шалтгаантай. Чиний толгойн өвдөлт бага байхдаа шараар их өвддөг байсан байна. Одоо унтахдаа хүзүүндээ таарсан дэртэй унтаж байгаарай хүзүүний яс шохойжилтоос бас толгой өвдөнө. Толгой эргэнэ. Толгой хүзүүндээ иллэг хийлгэх, хүзүүний татлага эмчилгээ хийлгэх, зүү төөнүүр эмчилгээ хийлгээрэй.
 
 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ, таньд энэ өдрийн мэнд хүргэе. Миний толгой бараг 10 жил өвдөж байна, дүүрч, чилж өвддөг, сая бичлэг хийлгэхэд 1,2 зэргийн тархины нарийсалт гэсэн, европ эмчилгээ хийлгээд үр дүнгүй, бас бариачаар бариулж үзлээ, бас л нэмэр алга, уламжлалт эм тангаар ч юмуу ер нь ямар эмчилгээ хийлгэх вэ?, Та зөвлөгөө өгч тус болооч?  Баярлалаа.
 
  Зөвлөмж:
Ямар ч байсан толгойн томограмм хийлгэж оношоо сайн тогтоох хэрэгтэй.Нилээд олон жил өвдсөн байна.Энэ шинжилгээг хийлгэсний дараа надруу явуулаарай.
 
  Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ.Таниас нэг зүйл асуух гэсэн юмаа. Миний зүүн талын далны доогуур  үе үе сонин мэдрэмж төрөөд байх юм. Булчин чангарах юмуу шөрмөс татахтай төстөй юм. Цээжний зураг Сонгдоод авхуулсан уушигний эмчид үзүүлсэн зүгээр байна гэсэн. Миний нуруу жаахан өвдөх гээд байдаг юм. Нуруутай холбоотой бол уу? Зөвөлгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
Даарах салхи авах болгонд хавирга хоорондын мэдрэл  цочирч хатгуулж өвдөөд цээжний булчин маш хүчтэй зангирч амьсгаа авахад хэцүү болдог банк тавиулах, халуун жин гаатай пластир тавихад өвчин намдана. Бас монгол эм ууж булчинд дутаад байгаа эрдсийг оруулж эмчилдэг.
 
Асуулт:
Олон түмэнд тустай мэдээлэл тавьсанд баярлалаа. LgA, lgA2 дархлалын хүчин зүйлийг яаж сайжруулах вэ, ямар эмчилгээ хийлгэх вэ? Баярлалаа.
 
 Зөвлөмж:
Элгэний энэ хүчтэй вирусын нэгдэл бүхий үүрийг эвдэхэд ургамалын гаралтай эм, эмэн бүтээгдэхүүн, уламжлалт эмт бодис жорууд ихээхэн үр дүнтэй. Мөн ардын эмнэл зүй, изотопын, болон идвэхт химийн найрлага бүхий рашаан, булаг ундрага, чулуун саун, байгалийн сувилалууд, амьтны эрхтний бүтэц ялгаралын найрлага бүхий, амин дэм, уургын нэгдэл эм бэлдмэл нилээд тустай. Элгэний энэ вирусыг өөртөө халдварлахаас сэргийлж, эрүүл аж төрөх ухааныг эзэмших хэрэгтэй. Энэ хэсэгт оруулсаныг сайн анзаараарай Элгэний эмнэлэг эмч болгоны арга барил өөр өөр байдаг
 
 Асуулт:
Сайн бна уу? Манай охин 24 настай, 10 хоногийн өмнө 4,3 кг хүү төрүүлсэн. Жирэмсэн байхдаа ахар сүүлрүү нь хатгаж өвддөг байсан төрөөд тэр нь хэвээр, олон уулзахын яс хавьцаа хавдсан байна. Рентген зургаар ноцтой юм алга гэх юм. Нилээд зовиуртай байна. Төрөөд удаагүй болохоор Бариа засал, зүү төөнүүр хийлгэж болох уу? Зөвлөгөө өгнө үү?
.
 Зөвлөмж:
Том хүүхэд тээж төрүүлсэн байхад аарцаг ясны холбоос нилээд сунасан байгаа. Одоо олон уулзахдаа халуун бүлээн жин тавьж өвчтэй хэсэгт зүү төөнүүр хийлгэж болно. Монгол эм Сожид, Гоюу гэсэн эмнүүд уулгахаар дотоод шүүрлийн ажилгаа хэвэндээ орж хурдан өвдөлт намдана. Энэ эмнүүд хөхүүл хүмүүст хоргүй. Масаж хийлгэх хэрэггүй.
 
 Асуулт:
Сайн байна уу? Цөс өтгөрөлтэй гэдэг үе үе угаадаг нойр булчирхаи идэвхжээгүи байна гэсэн нойр булчирхай өвдөх би гэж айх юм. Яаж урьдчилан сэргийлэх бэ? Зөвлөгөө өгөөч.
 
 Зөвлөмж:
Элэг цөсний өтгөрөлтөнд болон нойрбулчирхайндаа монгол эм ууж байхад санаа зоволтгүй бие мах бодь эдгэрнэ
 
 Асуулт:
 Баярлалаа эмчээ, танаас асуух бас нэгэн асуулт байна. 2 сарын өмнөөс миний 2 гарын эрхий хурууны үеэр нугаларахаа байчих юмаа.  Эхэндээ баруун гарын хуруу нь нугарахаа байхаар нь тулсан юм байх гэж бодож байсан боловч 2 гарынх ижилхэн болсон. Өрхийн эмчдээ үзүүлж үений шингэний шинжилгээ өгсөн хариу нь зүгээр гэж гарсан. Ямар нэгэн зовиур байхгүй. гэхдээ яг үен дээр дарахаар хөндүүрлэж байгаа. Хаана хандаж үзүүлэх вэ? Танд үзүүлж болох уу?
 
 Зөвлөмж:
 Өндөг чанаад халуунаар нь эрхий хуруунуудаа халуун жин тавиарай. Чавхдаж тэнийдэг хуруу болоод байгаа. Шөрмөсний хүйдийн таталт даарч хөрөх, ажил хийгээд үе холбоос оршихоос болдог.
 
   Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Би 8 сартай хүүхдээ хөхүүлдэг. Сүүлийн хэдэн жил ходоод өвдөж байгаа саяхан дурандуулсан юм. Онош: Рефлюкс эзофагит М grade, Диф.поверхностный гастрит, мелкозернистость антарнального отдела, Лимффолликулярный бульбит. Хөхүүл болохоор антибиотик ууж болохгүй гэсэн.
 
Зөвлөмж:
Монгол эм Задь5, Барагшун, Нейровален, Норов7 гэдэг эмнүүдийг уухад болно. Хөхүүл хүн ууж болох эмнүүд юм.
 
  Асуулт:
. Сайн байна уу? Эмчээ. Миний аавын нойрбулчирхай өвдөөд 2 долоо хонож байна. Тэгээд нэг эмчид үзүүлсэн  kontrical гэдэг тариа 4 удаа хийлгэсэн  тэгсэн боловч удалгүй дахиад өвдсөн.. Биохимийн шинжилгээнд амилиаз 329 гарсан тэгээд эмнэлэгт хэвтүүл гэсэн боловч  ажилтай болохоор чаддаггүй. Одоо өвдөлт намдсан болохоор бүр ч хэвтэхгүй гээд байх юм. Та зөвөлгөө өгөөч. Одоо өдөрт 3 удаа panzinorm гэдэг эм ууж байгаа.
 
 Зөвлөмж:
Одоогоор өвдөлт намдсан бол панзинорм уулгаад маш сайн дэглэмтэй байх хэрэгтэй.
Архи тамхи хэрэглэж болохгүй. Хоолний дэглэм сайн барих хэрэгтэй. Цусны сахараа үзүүлж байх хэрэгтэй. Дахин өвдвөл хүндрэл их гэдгийг хэлээрэй.
 
  Асуулт:
Таны нэвтрүүлгийг үзсэн. Ингэж асуултанд хариу өгч олон хүнд буян болж байгаад баярлалаа. Цус шингэлэхэд ямар эм сайн гэсэн бэ? Би тэмдэглэж авч чадсангүй. Би аспирин 100 уудаг энэ хир зөв бэ?
 
  Зөвлөмж:
3 үрийн тан гэдэг эм байгаа. Цус өтгөрөөд байгаа шалтгаанаа тогтоосон уу? 88 52 69 89 гэсэн утсаар дотрын эмч Тунгалагаас зөвөлгөө авч болно.
 
   Асуулт:
 Сарвууны  2 үе нь мултарсан  их удаж байгаа  юмаа. Хаа эмчилүүлэх бэ?

  Зөвлөмж:
Гэмтэл- согогийн Гар сарвууны тасгийн эмч нарт үзүүлээ. Хурууны шөрмөсийг солих нөхөн сэргээх хагалгаа хийдэг.






Tuesday, October 16, 2012

Өндгөвчний уйланхай, үрэвсэл \Эндомитроз\.

           Өндгөвчний уйланхай, үрэвсэл " Эндомитроз".
 
Эмэгтэй хүний аз жаргалын эрхтэн болох өндгөвчний тухай энэ хуудсанаас сэргээн хараарай.
 
Эмэгтэй хүний сарын хир эмэгтэйчүүдийн умайн болон өндгөвчний үрэвсэл,  үйл ажилгааны толь болдогоор онцлого байдаг. Сарын хир жигд хэвийн бус үзэгдэл, өндгөвчны үрэвсэл 10 эмэгтэйн дундаас нэгд нь тохиолддог.
 Сарын хир өвдөлттэй ирэх нь:
         - Умайн байрлалаас хамаардаг. \ Төрлөхийн умайн хөгжил, ямар нэг хагалгааны дараах наалдацаас умайн байрлал өөрчилөгдөнө\
         -  Умайн хананд менстурацийн дааврууд харшилж,  цочромтгой болох  \ямар нэг харшил, биеийн эсэргүүцэл сул хүмүүст\
         - Умайн булчингуудын жигд бус агшилт зэрэг дээрхи шалтгаануудаас болж сарын хир өвдөлттэй ирдэг. \Төрлөхийн умайн хөгжил, умайн булчингуудын соривжилт, умайн хэмжээ булчингийн хөгжилт\

  Харин сарын хир алдагдах, бэлгийн харьцаанд ороход өвдөлт өгдөг, хэвлийн доогуур өвдөлт ихтэй байх юм бол өндгөвчний үрэвсэл байдаг. Өндгөвчийг ЭХО д харахад уйланхай харагддаг ч сарын хир буусны дараа уйланхай арилдаг хэвийн үйл ажилгаа байдгийг анхаарах хэрэгтэй.
 Өндгөвчний үрэвсэл \эндомитроз\ оношлогдохгүй арваад жилийг өнгөрөөдөг тал бий.
Өндгөвчний үрэвсэл өндгөвчний даавар Эстрадолийн багсалттай холбоотой үе үе уйланхайтаж,\прогестон дааврын оролцоотой\ улмаар үрэвсэл, соривжилт хатуурал үүсэхээс гадна, хэвлийн гялтан хальсны ар хана, давсаг бүдүүн гэдсэний ар ханаар үрэвсэл тархаж наалдацуудыг үүсгэдэг тул, давсаг \давсаг өндгөвчийн байрлал ойрхон тул хоорондоо наалддаг\, бүдүүн гэдсэний өвдөлт, ууц нуруу олон уулзахаар өвдөлт, хөлийн шилбэнд хавагналт үүсгээд байдаг.
 Иймд өндгөвчийн ажилгаа суларч, жирэмсэлэх үйл ажилалгаа алдагдана.
Тэгэхээр цусандаа Эстрадоль, Инсулин, Кортизол, Прогестрол, FSH, TSH, FT3, FT4 зэрэг даавруудыг үзэж байж эмэгтэйн үр тогтоох чадвар бүхий өндгөн эс, өндгөвчний үйл ажилгааг бүрэн тогтоохоос гадна, өндгөвчний үрэвсэлийн учир шалтаг болон дотоод шүүрлийн бүрэн дүүрэн ажилгааг тогтооход ач холбогдолтой.

 Өндгөвчийн үрэвсэл ихтэй соривжилт үүсээд байхад СА 125 өндгөвчийн антиген их гарвал
хэвлийд Лапорскоп \дуран\ хийж эндомитрозыг эмчилж, эсийн шинжилгээ авдаг.
 Эсийн шинжилгээгээр эндомитроз бүрэн дүүрэн оношлогдоно.
 Эмэгтэй хүн бүр Циклотест аппаратыг ашиглан сарын хирт хяналт хийж, жирэмсэлтээ тогтоох нь чухал байдаг.

 Бидний практикт эмэгтэйн дотоод шүүрлийн үйл ажилгааг сайжруулах үндэслэлээр монгол эм Өлзий18, Юмдүүжин, Сожид, Гоюу, зэрэг бусад эмнүүдтэй хавсран хэргэлсэнээр умайн болон өндгөвчний үрэвсэл намдаах, жирэмслүүлэх, соривжилт өвдөлт намдаах эмчилгээг хийж үр дүнтэй болж байгаа.

  

   

    

Wednesday, October 10, 2012

Стресс хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол.

                 "Стресс" хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол.
 
 Хүний уураг тархи цусан хангамж сайтай байхад хүн ихийг бүтээнэ. Сэтгэн бодох, урлах чадвартай. Сэргэлэн цовоо байдал, хүнийг хайрлан, хүндэтгэх торгон мэдрэмж, хорвоо ертөнц, байгаль орчиныг өнгөтөөр чимэн  хүний орчилонг бүтээж урт наслуулдаг.
 Саяхан дэлхийн өндөр настнуудаас 132 насласан буурай бурхан боллоо.
 Хүний орчилонг хөгжүүлж урт наслахын тулд:
  - Хүн өөрийхөө сэтгэл юунаа тайвшруулах, эрүүл байх
  - Ахмад настан, ах дүүсээ хүндлэх, гэр бүл болох
  - Хамтран ажиллаж, хүчээ нэгтгэн нэгэн хамт олон болон ажиллах
  - Урлаг, спортод хүчээ сорьж, баясан цэнгэх
  - Бие биеэндээ туслаж, хайр энэрэлийг түгээж, асран тэтгэж 
  - Шүтэн бишрэл, сүсэглэл, өршөөл, ерөөлөөр дэлгэрч
  - Төр улсаа байгуулж, энх тунх амьдралыг эрхэмлэнэ
Энэ бүхэнд сөрөг нөлөөг бидний "Стресс" гэж нэрлээд байгаа хүний биеээс ундран гардаг сэтгэцийн солиорол юм.
 Хүний амьдарч байгаа хүний орчилон амар тайван бус, өдөр тутам саад тотгор, сэтгэцийн дарангуйлалыг хүлцэж байдаг.
 Суурин амьдрал хүний биед тааламжтай нөхцлийг бүрдүүлж "Стресс" багатай амьдралын суурь болдог. Тэд өөрсдийн эзэмшилын газар нутаг, өв хөрөнгө, хоол хүнс, ахуй нийгмийн хангамж сайн, хүн хүндээ дээд зэргийн хүндлэл үзүүлдэгээр онцлого.
 Монгол орны нүүдэлчин амьдрал мал сүргээ өсгөх, эрс тэс цаг уур, ороо бусгаа улс төрийн амьдрал, утаа, замын түгжрээ, архидалт, танхайралт, ажилгүйдэл, ядуурал, залхуурал энэ бүгд нийлээд араатанд хөөгдөж яваа янзаганы "Стресс" ийг монгол хүмүүст амсуулж байна.
Нэн түрүүн хүний "Стресс" бөөрний дээд булчирхайнаас "Глюкокоритойд, Сөрөг адерналин" ихээр ялгаруулж хүний зүрхний цохилтыг хурдасгаж, даралт өндөрсгөж, булчин чангаруулж, уур хилэнг бадраадаг. Энэ түр зуурын стресс хүний биеээс бүрэн арилдаггүй цусанд өширхөлийн хоруу чанар үлдээгээд байдаг. Хүн байн байн стресст ороод байсны нэн түрүүн шагнал нь артерийн судас дотор хананаасаа бөглөрөх, судсаны хатуурлаас тархины цусан хангамж муудах, амархан мартах, гомдох уйлах, чальчих, уурлах, зэрэг сэтгэцийн үргэлжийн түгшүүр бий болгодог.
 Энэ нь цусны шинжилгээнд холестрол, триглицирид өндөрсөж,  коагулограмм өөрчилөгдөж, элгэний өөхлөлтийн шинж тод илэрч, бамбай булчирхайн дутмагшил үүсдэг. Ингэснээр хүний бүхий л биеээр өөхлөлт үүсч таргалалтын өвчин үүсдэг.
 Хорт зуршилтай хүмүүст нойр булчирхайн өвчилөл, зүрхний шигдээс, тархины уйланхай, цусны эргэлтийн  өвчний хам шинж илэрдэг.                                                                                 
      \http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/22\
 Тэгвэл "Стресс" гэж онцлон бичигдэж, яригдаж байгаа мангасаас бид яаж аврагдах бэ?
Энэ мангас биднийг хөгшин залуу гэлтгүй бүгдийг залгих чадалтай. Хүний амьдралыг бусниулж, нийгэмд халгаатай .
 Хүний сэтгэхүйг өвчлүүлээд эмчилгээгүй болгож, мунхаруулан, хөгшрүүлдэг аюултай.
 
 Нэн түрүүн бид "Стресс" ээс салахын тулд  цэвэр цэмцгэр, тохилго орон байр, өөрийн сонирхолоор урам зоригтой хийж чадах амьдралын их үүсвэр ажил, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл, үр хүүхэд, стресст орохгүй сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил байхаас гадна, эерэг адирналиныг үүсгэгч биеийн тамир, зугаа цэнгэлийг өдөөгч тоглоом, урлаг уран сайханы үзүүлбэрүүд, \http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/69\ хүндлэл, энхрийлэл тус болно.
 Хүний  өөрийн дотны зөвлөх хуульч, эрүүл мэндээ сахин хамгаалахад туслах эмч, эмнэлгийн ажилтнуудтай байх нь чухал. 
 Энэхэн бие "Стресс" ээс болж эрүүл мэнд, эрдэнэсээ алдан - эрдэмээ үүрээд буцдаг.
  
  
 
 

Sunday, October 7, 2012

Хатуу самар бидний эрүүл мэндэд хортой юу?

                          "Хатуу самар" бидний эрүүл мэндэд хортой юу?

 "Хатуу самар" гэж өргөн дэлгэр утгатай үг болон манай баялаг хэлэнд ууссан. Хаяа хэцүүхэн зан чанартай хүнийг хэлнэ. Улс төрчдийг шүүмжлэхдээ сэтгүүлч нар ёгт үг болгон "Хатуу самар" гэж бичнэ. "Хатуу самар" нэртэй америкийн уран сайханы кино гарсан.
Энэ хатуу самар гэж манайд болон оросын хүйтэн ойн цоорхойд ургадаг Хуш модны амтат үрийг хэлдэг гэхэд болох байхаа. 
 
 Гэтэл самар гэж юу вэ? Шилмүүст модонд ургадаггүй навчит, далбаат, модонд ургадаг хүнс тэжээлийг самар гэдэг.
 

Тэгвэл монгол оронд самар ургадаг үгүй гэж хэлж болох юм. Хуш гэдэг шилмүүст модны амтат үрийг бид самар гэж нэрлээд ховордоод байгаа бор баавгай, бодон гахай,  хэрэмний хоолыг булаан нэг хэсэг нь алтан бизнес болгон худалдаалж нөгөө хэсэг нь өл залгаж цөмсөөр, гудмаар дүүрэн хог тарьсаар намрыг өнгөрөөдөг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд самарын ясан хогтой  болжээ.
 
 Шүдтэй болгон цөмдөг энэ хатуу самар эхлээд хүний шүдний пааланг гэмтээх нь мэдээж. Шүд нь хорхойтсон хүүхэд залуусын тоо шүдний эмч нарын судалгаанаас гараад ирнэ.
 
 Гудамжнаас  самар худалдаж аваад цөмөж байгаа хүн гараа цэвэрлэх боломжгүй, бохир гарын өвчинд нэн түрүүн шарын вирус. Харин 40-45 хоногийн дараа шарласан шинж илрэхгүй ч, элгэний архагшсан үрэвсэл даамжирах, чимээгүй тахал  чихрийн шижин, самарын тос исэлтээс нойрбулчирхайн үрэвсэлээс үүсдэг . Тэгэхээр элгэний бүхий л өвчлөлийн нэг шалтгаан хатуу самар болж байна.
 
  Сүүлийн үед монгол хүнд ихсэх болсон ходоодны үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч  "Хеликобактер" хүнээс хүнд шүлсээр дамжин халдвар тархдаг. Самараа цөмөөд хүүхдүүдийн аманд хийж өгнө бас л халдвар...
 
 Самарыг цайруулсан цагаас эхлээд тоос, тоосонцор агуулж, цөмсөн хүн бүрт тоосжилтын харшил үүснэ.  Хүний биеийн дархалаа самар цөмөх болгонд суларсаар харшил, аллерги, зальгуур хоолой болон гүйлсэн булчирхайн үрэвсэлүүд, арьсны өвчний эх үүсвэр болно.
 
 Самар цөмсний дараа хоолой сэрвэгнэх, хоолой боогдох, өвдөх, нүд загтнах, хамар битүүрэх, хий огиулах, цээж гашуу оргих, зүрх дэлсэх, биеээр гүвдэрүү гарч загтнах, нүд харж болохгүй хавагнах, нуухдах, гэдэс гүйлгэх, гэсэн зовиуртай хүмүүс олширсоор байна.
Цусны ерөнхий шинжилгээнд АСЛО гэсэн үзүүлэлт өндөрсөөд гараад ирнэ. Энэ нь бидний биед Стрептококк, Стафилококк халдвар их байгааг харуулдаг.
 
 Судалгаагаар самар болгоны  шар хальсанд хавдар үүсгэгч хүчин зүйл агуулагддаг гэж олон улсын нийтлэлүүдэд бичигдсэн байдаг. 
 
 Хатуу самарын найралгыг тогтоож хүний биед ашигтай эрдэс бодисоор дүүрэн байгааг одоохондоо тогтоосон болуу?
 
 Ямарч байсан давирхайгаар бүрхэгдэн ургаж боловсордог борогцойт самар Борын хүчлээр элбэг байна. Борын хүчил элдэв халдвараас сэргийлэх чадалтай "Асептик" болох нь тодорхой. Самар нэртэй болохоор бусад төрлийн самартай адилхан аминхүчил, аминдэм, хүний дотоод шүүрлийн үйл  ажилгааг дэмжсэн эрдэс,  эфирын найрлага байж таарна.
 
 Монгол оронд Хуш модны ургалт 11.9% эзэлдэг гэж бодохоор жил өнжөөд ихээхэн самрын ургац авах нь тодорхой тийм учраас самар боловсруулах үйлдвэр барих хүмүүсээ дэмжин самараа ашигладаг болбол бид эрүүл, чанартай хүнс идэж болно.
 
        Самараа сайтар угааж цэвэрлээд гэртээ цөмцгөөе.