Monday, June 18, 2012

Асуултын хариу - Зөвлөмж 11-р хэсэг.

Асуултын хариу - "Зөвлөмж" 11-р хэсэг. Асуулт: Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргье.Би нөхөр 3 настай охины хамт гадаадад амьдардаг юмаа.Охиноо 8 сартай төрүүлж байсан учир нь бөөр муу маш их хавантай даралт ихтэй Кесерев хийлгэж төрсөн. Гэтэл сарын өмнө жирэмсэн болоод зулбасан энэ бөөртөй холбоотой юу? Би бөөрний шинжилгээ өгч байгаад ЭХО д харуулсан зүгээр гэсэн. Харин шээсний шинжилгээнд 3 лейкоцит нь 20 оос дээш ер нь бол 3 удаа шинжилгээ өгөхөд 20 оос дээш гэж гараад байхын энэ юу гэсэн үг вэ?.Өдрийн 2 оор антибиотек бичиж өгсөн ууж байгаа.Байнга дотор муухай оргиод толгой өвдөх гээд зовиур их байна.Та зөвөлгөө өгч туслаач? Уучлаарай дахиад нэг асуух юм байна.Кесеревээр эхний хүүхэд гаргасан бол дараагийн хүүхэд адилхан уу?.Бас хэдэн хүүхэд гаргаж болох бэ?. Таньд баярлалаа. Зөвлөмж: Чи жирэмсэний сүүл үеийн хордлогтой төрсөн байна. Антибиотек ууж болохгүй.Одоо ч гэсэн дотоод шүүрлийн тэнцвэргүй байдлаас хордлого илрээд байна. Цусний шинжилгээнд TSH TF4 TF3 Mochwin, Kreatynina гэсэн шинжилгээнүүдийг өгөө. Эхний хүүхэд дээр хожуу үеийн хордлого гарсан тохиолдолд 3 жилийн дотор дараагийн хүүхдээ төрүүлж болохгүй. Дараагийн хүүхэд төрөлтийн замаар төрж болно. Асуулт: Би төрөхдөө кесерев хагалгаа хийлгэсэн юм.Одоо миний нуруу их өвдөөд байна.Яавал зүгээр болох бол?. Миний охин төрөөд 2 сар болох гэж байгаа.Нэг нүднээс нь жаахан нуух гараад байх юм. Өлгий нь халуудсан юм боловуу. Зөвлөмж: Хөлөө нуглахгүй тонгойгоод шал угаах дасгал сайн хий олон уулзахын мэдрэл хавчуулагдаад өвдөөд байгаа. Нурууны Эрднийн үрэл Түвд эм уухад сайн Умайгаа ЭХО д харуулаарай. Хүүхдийн нүд нуухдахад хөхний сүүгээ дусаагаад зүгээр болно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ.Юуны өмнө таньд ажилын амжилт хүсье. Маш их хэрэгтэй зөвөлгөөнүүд байна... Манай хүү одоо 4 сартай, бараг 3 сартай байхдаа ханиад хүрээд,анх эмчид үзүүлэхэд жаахан ханиад байна.Уушгандаа орсон юм алга байна гээд Антигрипин бичиж өгсөн 7 хоног уугаад нэмэргүй болохоор,дахиад үзүүлээд /askorutin ketotifen/ гэсэн эм уулгаад нэмэргүй,аргаа бараад усан эм / c vitamin kaliin iodid kaltsis/ дахиж 7 хоног уулгаад нэмэргүй,одоо яах уу? Зөвөлгөө өгөөч эмчээ? Зөвлөмж: Хүүхдэд Нурофенээс өөр эм өгч болохгүй. Элэг нь муудана. Харшилын гаралтай ханийд байна. Ойр хавьд нь тамхи татдаг хүний хувцаснаас хүүхэд их ханиадаг Цээжинд нь зөгийн балтай массаж хийгээд архиар цээжийг ороогоод унтуулаарай. Асуулт: Сайн байна уу? эмчээ. Таны өгсөн зөвлөгөөнд их баярлалаа. Таниас асуух ахиад 1 зүйл байна. Би 2 удаа "киисвэрээр" төрсөн. Уг нь 4 хүүхэдтэй болмоор байтал 3-аас илүү төрж болохгүй гэх юм. Тиймээс Ихэрлэх боломжийг нэмэгдүүлэх Монгол арга гэж байна уу? Зөвлөмж: Чи жинхэнэ хүний эх хүн байна. Ихэр хүүхэдтэй болох найдвартай арга IN VITRO юмаа. Монгол арга ихрийн удам байхгүй бол хэцүү. Асуулт: Сайн байна уу? Эмчээ.Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Таниас нэг зүйл асуух гэсэн юм. Би уржигдар оройноос эхлээд яг уушиг зүрх байдаг газар,амьсгаа авангуут л хатгуулаад дүүрээд өвдөөд байх юм.Энэ хатгаа гэсэн үг үү?.Хэдэн сарын өмнөөс хаяа хаяа ингээд байгаа юм. Зөвөлгөө өгөөч эмчээ? Зөвлөмж: Бумба тавиулаа наадах чинь хавирга хоорондын мэдрэл цочироод өвдөөд байна. Зүрхний болон уушигны өвдөлт өөр байдаг. Гирелктэй халуун усаар жин тавихаар намдана. Асуулт: Сайн байна уу? Эмчээ,Таниас нэг юм асуух гэсэн юмаа,би ер нь дандаа их хөлөрдөг юмаа,бүх биеээрээ,толгой хүзүү гээд,ийм болоод 3 жил болж байна,юм өргөх юмуу,жаахан юм хийхэд,жаахан шингэн юм уух,халуун цай барьж уухад их хөлөрдөг.Энэ юутай холбоотой бэ? Зөвлөмж: Сахарын өвчний эхлэл,дотоод шүүрлийн булчирхайн хямралын үед усны крант нээсэн юм шиг хөлрөнө. Цусандаа сахарын хэмжээ үзүүлээ. бас TSH FT3 FT4 гэсэн бамбайн үйл ажилгааны шинжилгээ хийлгээ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ таниас нэг зүйл асуух гэсэн юмаа. Манай аав зүрхний хавантай гэж шинжилгээгээр гарсан байна. Зүрхний хаванд юу сайн тусалдаг бэ?.Та зөвөлгөө өгөөч. Баярлалаа. Зөвлөмж: Зүрхний хаван гэхээр бүхий л бие мах бодь цусны эргэлт муу байгаа. Монгол эм уугаад байхад зүгээрээ үүнд: - Задь 5 өглөө 1 тунг 8 цагийн үед - Сорогзонноров 3 үзэлээр 11 цагийн үед - Нейровалин 2 үзэлээр 15 цагийн үед - Норов 7 орой 1 тунг буцалгаад уулгана. Эдгээр эмнүүд одоо хийлгэж байгаа эмчилгээтэй харшилахгүй. Бие нь сайжраад ирэхээр одоо хийлгэж байгаа эмчилгээг багасгаж болно. Энэ эмнүүдийг завсарлахгүй байнга уулгаад бай 2 сар уугаад 1 сар завсарлаад дахиад уулгаад байгаарай. Тэгэж байж цусны эргэлт сайжирна. Архи уулгаж тамхи татуулж болохгүй шүү. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би 9 сартай жирэмсэн бамбайтай юмаа. Урьд нь ямарч эмчилгээ хийлгэж байгаагүй зовиургүй байдаг байсаан.Саяхан эмчид үзүүлсэн зүрх дэлсэлттэй байна. Бамбайн шинжилгээ өг гэсэн.Бас үе мөчний шинжилгээ өг гэсэн Бамбайтай зүрх дэлсээд хатгуулаад байхад төрж болох уу? Урьд нь 2 удаа төрсөн энэ 3 дахь төрөлт юмаа.Хүүхдээ төрүүлж болох уу? Та хариу өгөөрэй гуйж байна. Зөвлөмж: Төрж болно. Жирэмсэн байхад бамбайн хордлого ихэсдэг тул төрхийн эмчийн хяналт патологт хэвтэх нь дээр. Даралт ихсээд хаван ихдээд хүндрэлтэй төрөх гээд байдгийг анхаарах хэрэгтэй. Асуулт: Би хагалгаа хийлгэж төрсөн юм, төрөөд 8 долоо хоног болж байгаа боловч доошоо өнгөтэй юм гараад л байгаа энэ зүгээр үү эмчээ?. Мөн одоо бэлгийн харьцаанд орж болох уу?. Зөвлөмж: Эхлээд шавхаргаа дуусгахын тулд монгол эм: Өлзий 18, Сожид, Гоюу, Юмдүүжин гэдэг эмнүүдийг уу. Шавхрага дуусах болно. Кондомтой бэлгийн харьцаанд ороход болно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би найз залуутайгаа найзлаад бараг 2 жил болж байна. 23 настай. Миний асуух асуулт маш эмзэг асуудал болоод байна л даа. Байнгийн бэлгийн харьцаанд ороод 2 жил болж байна. Миний бэлэг эрхтний шээсний сүвь хавьцаа зай томроод харахаар нөгөөтөхтэйгээ адил нүх харагдаад,сэгсийн мэдрэмж сул болоод,булчин маань суларчихсан юм шиг санагдаад байх юм.Энэ юунаас болдог бол? Эмнэлэгт үзүүлэхээр үрэвсэл энэ тэр байхгүй гэх юм,би яавал дээр бэ? Зөвөлгөө өгч туслаач Баярлалаа. Зөвлөмж: Аарцаг ясыг тойрон бүсэлсэн мэдрэлийн amus ginetafimoralis саажилтаас гялгар булчингуудын сулрал эхэлдэг. Энэ нь булчин сулруулах Нош-па бүлгийн эм ихээр хэргэлсэн хөлнөөсөө даарсан ихээхэн суудлын ажилаас болдог. Иймд халуун грелкин дээр суух түнх аарцагны булчин сайжруулах дасгал хийх гүйх,зүү төөнүүр эмчилгээ хийлгээд засардаг. Монгол эм уух хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу эмчээ? Манай хүү 10 настай хоолойны мах их томтой уг нь хоолой нь нэг их өвдөөд байдаг үгүй юмаа. Одооноос ямар арга хэмжээ авах вэ? Эмч авхуул гэх юмаа. Зөвлөмж: Liu shen wan хятадын хоолойны жижиг хар үрэл байгаа 7 хоногт 2 удаа хэлэн доор нь 1 ширхэгээр хүлхүүлээд байхаар хоолойны гүйлсэн булчирхай хэвийн хэмжээнд орно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Эмнэлэгт үрийн сувгийн шинжилгээ хийлгэсэн чинь сав хазгай баруун канал бөглөрсөн байна гэсэн. Савны хазгайг хаана засуулдаг юм бэ. Аарцаг нурууны бариа засал гэдэг газар засдаг юм болов уу?.Эсвэл бариачаар засуулах юм уу?. Өмнө нь бариачаар бариулж л байсан Зөвлөмж: Чиний умайн булчинд нэг талдаа хатууралтай болохоор умайн байрлал хазгай харагдана. Тэрийг бариа заслаар эмчилэхгүй. Зүү төөнүүр эмчилгээ хийлгэж болно хамгийн гол нь: - Пролактин, Антү-ТПО, Эстрапол, зэрэг цусан дахь гормоны шинжилгээг харж өндгөвч умайн үйл ажилгааг мэднэ. Энэ шинжилгээнүүдийг хийлгэсэн бол хариуг нь явуулаарай Асуулт: Сайн байна уу? Эмчээ.Таны ажилд амжилт хүсье.Миний асуултанд хариулт өгөөч.Өвдгөн дээр хатуу бондгор дотроо хатуу толгойтой юм гараад 2-3 жил болж байна.Заримдаа хөндчихөөр их өвчин орно. Мэс засалд үзүүлэхгүйгээр гэртээ яаж эмчилэх бэ?. Зөвөлгөө өгөөч? Зөвлөмж: Шөрмөсний хүүдийнээс гаралтай ГИГРОМ гэж дотроо шиллэг эдтэй ургац байдаг. Эсвэл дотроо өтгөрсөн идээрхүү зунгааралтай гатигны хүүдий байдаг. Аль нь болохыг мэс заслын эмчид үзүүлж ялгуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд тийм зүйлийг эмчилэхэд хэцүү ямар нэг хүндрэл гарах аюултай. Асуулт: Бас нэг зүйл асууяа эмчээ. Манай охин унтаж байгаад үе үе уйлаад байхаар эмчид үзүүлсэн чинь ламинал гэдэг эм өг гэсэн уулгаад гайгүй болсон эм нь дууссан чинь дахиад уйлаад байгаа. Үргэлжлүүлэн өгвөл болох уу? ,өдөрт хэдийг уулгавал зүгээр вэ? Зөвлөмж: Ламинал биеийн эсэргүүцэлд сайн иодын бэлдмэлтэй байдаг. Хүүхдэд ихээр их өгч болохгүй Хүүхдийн уйлагнах шалтгааныг сайн олох хэрэгтэй. Зулайн чинэрэлт хатуу бол тархины даралт байдаг. Хүүхдийн мэргэжлийн эмчид сайн үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? эмчээ. Таны зөвөлгөөнүүд бидэнд маш их хэрэг болдог шүү.Таньд амжилт хүсье.Манай нэг дүүгийн хүүхэд одоо 24хоногтой,байс гээд часхийтэл уйлдаг,ногоон нус цуваад эмнэлэгт үзүүлээд чих хамарт нь дусаалга бас тархины даралтны эм уулгаж байгаа.Өмнө нь 10 хоногтойд нь ээж нь савны үрэвсэл хүүхэд нь гүн шарлалттай гээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад удаагүй байгаа юм. Нөгөө дүүгийн хүүхэд 6 сартай, ханиад хүрээд хоолой нь улайсан амокцилин уулгаж байгаа гэнэ.Эгчийн хувьд би европ эм тарианд төдийлөн дуртай бус, учир нь миний хүү 1 настай байхдаа хатгаа авч олон эмнэлэг дамжиж хэвтээд эцэст нь монгол эм ууж эдгэсэн. гэхдээ үлдэгдэл нь одоо хоолой нь байнга улайлттай дууны өнгө нь өөрчлөгдөөд тэр чигтээ тогтсон. Та бид 3-т зөвөлгөө өгч тус болно уу?. Зөвлөмж: 1. 24 сартай хүүхдэд хүүхдийн утлагын масктай аппаратанд Панкепсин халуун усанд хийгээд утах хэрэгтэй. Тэгээд цээжийг архи шингээсэн өлгийний давуугаар ороогоод сайн өлгийдээд унтуулахаар цэр ихээр гараад уушиг цэвэршинэ. 2.6 сартай хүүхдийн антибиотек болиулаад зөвхөн нурофен сиропоор уулгаж болно. Мөн адил панкипсинээр утаад архиар ороож болно. 3.Танай хүүхдэд бага зэргийн чацарганы тосыг хоолойнд нь тусаах хэрэгтэй. Өдөрт 1 удаа болно. Хятадын Lu shen wan гэдэг жижиг хар үрлэн эм 1 ширхэг хэлэн доор нь тавихад үрэвсэл дарагддаг. Интернетээс хараарай HAUJI KOUFUYE гэдэг ампултай эмийг 1 ампуль өдөрт 1 удаа өгөхөд хүүхэд өвдөхгүй байх дархлаа бүрдүүлдэг эм байдаг.