Sunday, December 8, 2013

Асуултын хариу Зөвлөмж 18-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 18-р хэсэг. Асуулт: СОЭ гэдэг нь юуны шинжилгээ вэ?. Одоо надад уламжлалт эмнэлгээр явах л үлдээд байна. Харшилаас болж хууч өвчнүүд хөдлөнө гэж байх уу. Зөвлөмж: СОЭ буюу ОБ\одчен Бернадски\ гэдэг цусны улаан бөөмийн тунах хурдыг хэмждэг шинжилгээ. Хүний өвчлөлөөс болоод тунах урвал удааширдаг. Эрүүл хүний улаан бөөмийн тунах хурд 1-10 минут байдаг бол их үрэвсэлтэй, хавдартай үед цусны өтгөрөлтөөс болж тунах хурд саатдаг. Харшлаас болж бүхий л хууч өвчтөнүүд сэдрэхээс гадна ихээхэн амьсгаадаж цусны эргэлт мууддаг. Монгол ууж эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Асуулт: Сайн байна уу? Та. Миний бие сүүлийн 2 пиво уухаар шөнөжин хамаг биеийн яс янгинаад зовиуртай байдаг болчихлоо. Би архи уудаггүй, пиво бол хааяа л уудаг. Яг уусны дараагаар 1-2 цагийн дараа унтах гээд хэвтэхээр л янгинаад эхлэх юм. Энэ ямар учиртай юм бол? Зөвлөмж: Пивоны найралганд Хмэйлэн\зөрөг цэцэг\ ордог түүнээс болж мэдрэлийн эсүүдэд харшил хордлого их өгдөг. Чамд таарахгүй харшилаад байна. Асуулт: Сайн байна уу? эмчээ. Архи уудаг дуршил бууруулдаг уламжлалт эм тан байдаг уу? Ах маань олон жил архи хэтрүүлэн хэргэлж байна. Шууд сэтгэл зүүгээр гарна гэж байхгүй бололтой. Үйлчилгээ сайтай монгол эм байдаг бол уу? Зөвлөмж: Архи уудаг хүнд: Барагшун, Нейровалин, Марчин13, 3 үрийн тан, уулгаж цусыг нь шингэлж элэг, ходоод гэдсэний өнгөргүй болсон хэсгийг эмчилээд эхлэхээр бие сайжраад шартахгүй болоод архи уух дон алга болно. Эмээ олж аваад уулгах л хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу?. Би одоо 34-35 долоо хоногтой жирэмсэн юмаа. ЭХО-д харуулахад 2.6кг бөгөөд толгой нь нилээн том гэсэн. Миний өндөр 1.55м хугацаандаа өөрөөрөө төрөхөд асуудалгүй болов уу?. Одооноос жаахан хавантаад байгаа. Зөвлөмж. Эмэгтэй хүний бие мах бодь хүүхэд төрүүлэхэд бэлдэж аарцаг ясны үе холбоос уян хатан чанартай болж хүүхэд төрөх замыг чөлөөтөй болгодог. Хаван, даралт ихсээд байвал төрхийн Патологт хэвтээрэй. Эмчийн хяналтанд орохоор санаа амар төрнө. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би одоо 27 настай шөнө унтаад 3-4 цагийн алдад сэрчихээд байх юм. Бас маш их зүүд зүүдлэн ерөөсөө тайван унтаж чадахгүй юм. Орчин тойронд болж байгаа зүйлийг зүүдтэйгээ хольж хутгаад зүүдэн дунд л хоночих юм. Ингээд бараг 10 гаруй хонож байна. Зөвлөмж: Чиний цөс, цус өтгөрөөд элгэний үйл ажилгаа сулраад, зүрх хурдан цохилоод байна. Тэгэхээр хүний тархи зүүд үүсгэн хүнийг сэрээдэг. Монгол эм ууж цөс цусаа шингэлэхэд тайван унтана. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Ээжийн маань даралт байнга ихсэх юмаа. Эмнэлэгт үзүүлэхээр даралтны эм л бичиж өгдөг. Тэр эмийг уухаар тэр үедээ л даралт нь буугаад эргээд ихэсчих юм. Бөөрний даралттай гэсэн. Даралт бүр мөсөн эмчлэгдэх үү? Системтэй сайн эмчилгээ хийлгэе гэвэл хаана, ямар газар хандах вэ? Бас маш сайн оношлуулах гэсэн юмаа. Зөвлөмж: Эмэгтэй хүний цэвэршилтийн үед бүх эрхтэн систем, дотоод шүүрлийн хямрал гардаг. Цэвэршилтийн хүчтэй урвалжийг намдгах тусгай эм, наалтыг нааж, монгол эм уулжгаж даралтыг намдаадаг. Цэвэршилтийн хүчтэй урвалжаас даралт ихсэх юмуу тархины судсаны огцом агшилтаас цус харвалт болдог тохиолдол их байдаг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би одоо 6 сартай хүүхэдтэй. Төрсний дараа 2 сар болоод биений юм ирсэн тэгээд спираль тавиулсан чинь одоо болтол биений юм ирэхгүй юм. Тавиулсны дараа ч цус гараагүй хариулж туслаач. Зөвлөмж: Тавиулсан ерөндөг чинь биений юм зогсоодог үйлчилгээтэй нь байна. Тийм ерөндөг үнэтэй даавар шингээсэн байдаг. Асуулт. Сайн байна уу эмчээ.Би 23 настай. Эмэгтэй. Миний толгой эргээд хамаг бие хөлрөөд байхын өдөрт багадаа 2-3 удаа толгой эргэж байгаа. Бие нэг л сулраад ядраад байхынмаа. Надад туслаач эмчээ. Зөвлөмж: Залуу хүний толгой эргэх нь дунд чихний даралтаас хамаарч тэнцвэр алдаад байдаг. Чих хамар хоолойн эмчид үзүүлдэг. Хэрвээ цусанд сахар ихдээд багадаад байхаар тэгдэг. Цусан дахь сахарын хэмжээгээ үзүүлээрэй. Асуулт. Сайн байна уу? Миний хүү 4 сартай сар гарангийн өмнөөс чацаг алдаад ямарч эм уугаад зүгээр болдоггүй. Чацаг нь тийм ч их биш, ойр ойрхон бага багаар алддаг. Бас хаяа гэдэс нь базлаад байх шиг байна. Уйлаад байх юм. Баас нь устай бижмэгтэй. Би хоолондоо анхаарч байгаа боловч зүгээр болохгүй байна. Бас ханиадтай ханиад нь сайн эдгэхгүй юм. Гэдэс барьсан ханиад байна уу? Эсвэл өөр юмнаас болоод байна уу? Ямар эм ууж яаж эмчилэх вэ? Туслаач. Зөвлөмж: Хүүхдэдээ барагшун гэдэг монгол эмийн 1 тунг 2 хуваагаад хөхний сүүнд хутгаад уулгаа. Цагаан будааны шүүсийг үхрийн хөөрүүлсэн сүүтэй холиод угжихаар гэдсэний гүйлгэлт зогсоно. Шингэн алдалт багсаад ирэхээр гэдсэний ханиад дарагдана. Гэдсэний ханиад үүсгэдэг хоруу чанартай вирус байдаг. Асуулт. Сайн байна уу?. Шөнө дундаас эхлээд нэг хэсэгтэй бөгшүүлэн ханиалгаад байх юм. Өдөр бол бараг л ханиалгахгүй. Шөнө л ингээд байна. Эхлээд хуурай зай завсаргүй ханиалгаад тэгж байгаад нойтон цагаан цэртэй болж байгаад хэсэг гайгүй болно. Тэгж байгаад бас хэсэг хугацааны дараа дахиад ингэх юм. Өнгөрсөн жил яг өдийд бас ингэж байсан болов ч эмнэлэгүүдээр өчнөөн яваад нэмэр болоогүй тодорхой эмчилгээ хийлгүй аяндаа өөрөө намдсан. Одоо энэ жил дахиад ингэж шөнө ханиалгаад 3 хонож байна. Энэ юу юм болоо? ханиад уу? харшил уу? эсвэл хэцүү өвчнүүдийн эхлэл үү. зөвөлгөө өгч тус болооч. Зөвлөмж: Харшил байна. Харшилын улмаас шөнө гуурсан хоолой хавагнаад хий ханиалга үүсгээд цагаан цэр гардаг. Өдөрт нь бол амсгаадаж амсгаа ихдэж яваж чадахгүй болдог. Зүрхний бичлэг хийлгээрэй харшлийн улмаас зүрхний астмын хүчтэй шинж өгөхөөр 4-5 цагийн хооронд амьсгаа боох гээд байдаг. Харшил судлалын эмчид сорил хийлгэж, эмчилгээ хийлгээрэй. Асуулт Сайн байна уу? Таньд ажлын өндөр амжилт хүсэн мэндчилэе. Би 3 удаа төрж 2 удаа абортонд орж байсан. Саяхан өнгөт эхогоор хувийн эмнэлэгт үзүүлж үрэвсэл байгаа эсэхийг харуулсан боловч зүгээр гэсэн хариу хэлсэн. Баруун өндгөвчний хавьцаа хатгуулж өвдөөд байх юм. Энэ шинж тэмдэгийг өөр яаж хаана үзүүлэж байж илрүүлж оншлуулах вэ? Ийм шинж илэрвэл юу өвдсөн байж болох вэ? Зөвлөмж: Өнгөвчний үйл ажилгааг үрэвсэлийг FSH эстрадол, прогестрон, пролактин болон СА 125 гэсэн маркер үзэж байж мэднэ. Умайн хананд миома үүссэн байхад өвдөлт өгөөд байдаг. Биений юм ирэхдээ их өвчтэй ирдэг. Асуулт. Сайн байна уу?. Би одоо 3 сар 15 хоногтой жирэмсэн. 4 сард хатгаа аваад эмчлүүлж байсан. Одоо ялангуяа өглөөд ногоон цэр гарах юм. Өдөр тийшээ бага зэрэг үе үе гардаг. Орой 7-с хойш цээж бачуураад ч байгаа юм шиг тавгүйтээд байх юм. Дотрын эмчид 12 долоо хоногтой жирэмсэн үедээ үзүүлсэн архаг бронхиттой гэсэн. Эмчилгээ бичиж өгөөгүй. жирэмсний хяналтын эмч болохоор дотрын эмчээрээ зохих эмчилгээ бичүүл гээд нэглүүгээ явуулаад эмчилгээ хийлгээгүй. Зөвлөмж: Жирэмсэн үед бамбайн үйл ажилгаа ихээр хямардаг орой болохоор цээж бачуураад, зүрх дэлсээд давчдаад байдаг. Нуруу дагсан булчиндаа бумба тавиулж, зөгийн балтай татлага гээд эмчилгээнүүдийг хийлгээ. TSH шинжилгээ их гарвал Эльтрокс гэдэг гормон бага хэмжээгээр уулгадаг. Бүх шинжилгээгээ хийлгээд булчирхайн эмчид үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргье. Миний гэдэс гэнэт л дүүрээд гэдэс нуруугаараа таргалчихлаа. Энэ бүх үйл явц ганц өдрийн дотор болж өрнөсөн. Яавал дээр вэ? Зөвлөмж: Элгэний үйл ажилгааны шинжилгээ хийлгээ. Элгэний үүдэвч венийн нэвчилтээс гэдсэнд асцит\ус хурсан\ үүссэн байж магадгүй. Асуулт. Сайн байна уу? Эмчээ би бамбайгаа оношлуулаад 3 жил болж байна. Сүүлийн үед хоолой байнга сөөнгөтөөд, сандрах ядрах үед хоолой хатаад юм тээглээд байгаа юм шиг байх юм. Өнөөдөр үзүүлэхэд 2-р зэргийн томролт гэж байна. Энэ хэр аюултай вэ. Одоо яавал дээр вэ эмчээ? Зөвлөмж: TSH FT3 FT4 гэсэн шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй. Бамбайн булчирхайн дутагдал байна уу? Илүүдэл байна уу? гэдгээс эмчилгээ өөр байдаг. Асуулт. Сайн байна уу? Эмч ээ таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье, таниас 1 зүйл асуух гэсэн юмаа. Анх өвөл хөлстэй гараад тэрнээс хойш амьсгалахаар хатгуулж өвддөг болсон. 3-р эмнэлэгт үзүүлж уушигны зурагаа авхуулсан чинь уушигны наалданги гэж оношлосон баахан алое 30 ш тариулсан бас физик эмчилгээ хийлгээд ч нэмэргүй аргаа бараад дахиад 1- р эмнэлэгийн уушигны эмчид үзүүлэхэд цээжний зургыг хараад чамд буруу онош тавьж архаг бронхит байна гэсэн аргаа бараад сонгдо эмнэлэгт үзүүлж комьютерийн нарийн шинжилгээ өгөхөд янз бүрийн хатгаа сүрьеэ байхгүй, харин архаг бронхит байна гэсэн бас ханиад хүрээд дутуу эмчлүүлж байсан гэхийн бүр аргаа барж байна. Далны доогуур хатгадаг хэвээрээ сүүлийн үед өөрт маш зовиуртай байнга цэр гарна заримдаа бие арзайгаад амьсгал давхцаад байдаг боллоо. Надад муухай зуршил байдагынмаа тамхи татдаг. Тамхинаас л болж байгааг мэдсээр байж хааяа стрессдэхээр татчаад байхын. Одоо бол татахгүй байгаа . Ямар эмчилгээ хийвэл зохилтой бэ ? Ардын эмчилгээний ямар эм тан уух уу? Зөвлөгөө өгөөч Зөвлөмж: Уушигний сүрьеэгийн шинж гараад байна. Пэрке Мантугийн сорил хийлгээд халдвартын эмнэлэг дээр байдаг. Уушигны сүрьеэд үзүүлж таарсан эмчилгээгээ хийлгээ. Асуулт. Сайн байнуу? Би нэг юм лавлах гэсийм би одоо 17 настай миний хөх ургаж эхлээд 3,4н жил болж байна. Тэгсэн ноднонгоос эхлээд 2 өөр нэг нь арай том нэг нь жижиг болоод дээрээс нь байнга хатгаж өвддөг боллоо. Ерөөсөө хүн амьтанд бариулчаж үзээгүй тэгээд саяханаас сонин үнэртэй юум гараад байх юм эмнэлэгт үзүүлээгүй ээ санаа зовоод энэ хөхний хорт хавдар мөнүү? Зөвлөмж: Хамаагүй шахаж битгий оролдоорой. Өндгөвчний ажилгаатай холбоотой хөхний булчирхай томорч жижгэрдэг. Бас шүүдэс гардаг. Хөхний хавдар бишээ. Хөхний даравчаа сайн тааруулж өмсөж бай. Их өвчин ороод байвал мазь вышневскийг маралд шингээж пластраар дараад боолт хийгээрэй. Ээж юмуу эгчтэйгээ хамт очоод маммиграмын зжраг авхуулж үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Асуух зүйл байна эмчээ. Секс хийх үед хэвлийгээр маш хүчтэй базалж өвдөөд бүр амьсгаа авахад ч бэрх болохын. Энгийн үед ямар ч зовиур байхгүй. Энэ юутай холбоотой вэ? Зөвлөмж: Умайн хүзүүны улайлт их болохоор тэгэж байгаа байхаа.Чацарганы тостой тампон тавьж эмчилгээ хийгээрэй. Асуулт. Сайн байна уу?. Та хүмүүсийн асуултанд хариулж тэдэнд зөвөлгөө өгж туслаж байдагт баярлаж байна. Би маш их хий ханиалгаад байх юмаа зөндөө эм уусан зүгээр болохгүй юма. Ялангуяа шөнө үүрээр унтаж чаддаггүй. Бас миний гэдэс жирэмсэн хүн шиг урагшаага цүдгэр болод удаж байна. Уг нь би туранхай л даа. Их унгадаг.Үүний нөлөө гэж байх уу? Та энэ 2 асуултанд минь хариулж өгнө үү?. баярлалаа. Зөвлөмж: Халдвартын эмнэлгийн уушигны мэс заслын эмчид үзүүлээрэй. Гэдсэнд халдварласан сүрьеэгийн шинж байна. Хэвлийд хагалгаа хийхээр хурдан эдгэрдэг. Хий ханиалгандаа Лишь 6 гэдэг монгол эм уугаарай. Асуулт: Сайн байна уу? би нилээн дээр шинжилгээ өгсөн чинь флор кокк 3+, лейкоцит харах талбай дүүрэн, хучуур эс 7-10, үтрээний цэврийн зэрэг 3 гэж гарсан байсан энэ юу гэсэн үг вэ? Сексийн харицаанд орвол нөгөө хүндээ халдаах уу? Халдварт өвчин гэсэн үг үү? Зөвлөмж: Чиний дархалааг үүсгэх сорилууд байна. Хүнд халдахгүй санаа зоволтгүй. Асуулт. Сайн байна уу? Эмчээ таниас нэг зүйл асууяа. Би одоо 45 неделтэй жирэмсэн юмаа. Тэгээд хэд хоногийн өмнө ЭХО д харуулсан юмаа. Тэгсэн зүүн өндгөвч кистатай байна гэсэн .Тэгэхдээ зүгээр гэсэн надад зовиур байдаггүй. Тэгсэн ч санаа зовоод байх юм.Хүүхдэд минь муу биш байгаа? Та надад зөвөлгөө өгөөч. Зөвлөмж: Санаа зоволтгүй. Чиний умайд үр бүрэлдсэн байхад чиний бүх бие мах бодь хүүхэд болгохын төлөө ажиллаж эхэлдэг. Тэгэхээр биед байгаа бүх хорыг өвчнийг биеээс зайлуулах хүчтэй урвалж явагдаж байгаа тул айх хэрэггүй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ миний баруун гар бадайраад юм хийж байхаар жирс жирс гээд сонин болоод байхын цөс юм болуу гэхээр дал энэ тэрлүү хөндүүрлэх юм алга. Өглөө босоод ирэхээр дараад унтаад оршчихсон мэт бандайгаад бадайраад байхын энэ юунаас болж байгаа юм бол? Зөвлөмж: Цус өтгөрөөд хуян хөшөөд байхаар гар жирэлзээд байдаг. Дал мөрөндөө бумба тавиулж хуянгаа арилгуулаа. Бас 1-2 зүү эмчилгээ хийлгэхэд зүгээр болно. Асуулт. Сайн байна уу?,Та. Би 10 сарын 09-д мориноос унасан. Өвдөөд байхаар нь томографикийн зураг авахуултал нурууны арын 4-8-р нугламуудын арын сэртэн яс хугарсан байна гэсэн. Тэгээд 14-23-ны хооронд эмнэлэгт хэвтэж өвчин намдаах эм уух дусал хийлгэх, Алтан гагнуур эм уух зэргээр эмчилгээ хийлгэсэн боловч өвчин намдахгүй байна. Би цаашдаа ямар эмчилгээ хийх вэ? Хойшид янз бүрийн эмгэгтэй болохгүй байгаа гэж санаа зовж байна. Яах ёстойг минь дэлгэрэнгүй хэлээд өгөөч. Зөвлөмж: Зүү төөнүүр эмчилгээ хийлгэхээр мэдрэл сэргэж, цусны эргэлт сайн болоод ирэхээр өвчин намдана. Тэгээд монгол эм уугаарай. Одоо сайн эмчилгээ хийлгэхэд алсдаа янз бүрийн эмгэгтэй болохгүй. Асуулт. Сайн байна уу? эмчээ. таниас асуух асуулт байна. Хөлийн шилбэний ойролцоо улайсан хөндүүртэй зүйлүүд гарах боллоо. Тэмтэрч үзэхлээр жижиг жижиг хавдартай , халсан байх юм, дарахаар их хөндүүрлээд хавагнасан юм шиг хонхойж байна. Өмнө нь нэг хөлөнд нэг газраа гардаг байсан бол одоо хоёр хөлөнд гараад байх юм. Хэлж өгөөч эмчээ. Зөвлөмж: Жижиг нарийн судасны булцуу буюу Гемморрагичный васкулит гэсэн вирусын гаралтай өвчин. 1-р эмнэлгийн цусны тасагт үзүүлээрэй. Асуулт. Сайна байна уу эмчээ. Бүсэлхийгээр устай шарх юм гараад загтнаж хорсоод байхын. Юу түрхэж уувал дээр вэ? Зөвлөмж: Арьс судлалын үндэсний төв дээр очиж үзүүлээд таарах тос эмийг нь хэргэлээрэй хурдан эмчлүүлэхгүй бол эдгэхгүй удах үсэрхийлсэн вирусын гаралтай өвчин байна.

Saturday, November 16, 2013

Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй.

Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Бид 20 дугаар зууны эхээр европ эмнэлгиийн ач тусыг мэдэж эхэлсэнээс хойш ардын эмнэлэг гэдэг ойлголтоо орхиж эхлэх болсон. МУИС-ын дэргэд байгуулагдсан Анагаах Ухааны факультет эмч нарыг сурган орчин цагийн эмч нарыг орос хэл дээр орос багш нараар сургаж манай улсын шилдэг эмч нар, багш нарыг бэлтгэн гаргаж, Анагаах Ухааны Дээд Сургууль болтол өргөжиж, эмч нараа монгол сурах бичиг, монгол хэл дээр зааж эхэлсэн ч алхам бүрт сургалтын материал дутагдаж, хүндрэл ихээр гарах болсон тул эргэн орос хэл дээр анагаах эрдэмээ сургах болжээ. Үүний зэрэгцээ улс болгонд байдаг ардын эмчилгээ европ эмнэлэгтэй зэрэгцэн "Ардын эмнэлэг, парамедицин, неконвенциаль, хомапатия" нэршлээр яригдаж уламжлан иржээ. Монгол ардын эмнэлгийн өв уламжлал арга зүйг үр удмаараа болон шашны төлөөлөгчөөр дамжуулан, уламжилсаныг эрдэмтэд судлаачид эрдэм шинжилгээний сэдэв болгон судалж, Хятадын зүү төөнүүр Түвдын эмийн эмчилгээтэй хослуулан "Уламжилалт эмнэлэг" болгон хөгжүүлэв. Уламжилалт эмчилгээг хөгжүүлэхэд Ардын эмнэлгийн хүрээлэн, эмчилгээний суурь тулгуур рашаан сувилалуудыг практик үндэслэл болгон ашиглаж иржээ. 1990 оны эхнээс Уламжилалт эмнэлгийн курс нээгдэж, олон эмч нарыг сургаж эхлэснээс хойш уламжлалын эмч гэсэн тусгай нэршил гарч ирлээ. Уламжилалын эмч нарын сургалтын үндэс эртний анагаах ухааны үндэслэлд суурьласан учир, философийн ухагдахуунаар тайлбарлагдаж, Түвд нэршил бүхий эмнүүд, Хятад нэршил бүхий энергийн сүвнүүд энгийн хүнд ойлгогдохооргүй шинжлэх ухаан болжээ. Монголд дэлхийн анагаах ухааны эмч мэргэжилтэй болсон эмч нар, эмчилгээний уламжилалт аргаар эмчлэх шинжлэх ухааны онолыг гүнзгийрүүлэн судалж, европын орнуудад уламжилалын эмчилгээний аргаа дэлгэрүүлэн, өөрсдийн практик ажил болгож, европ эмчилгээний онолын үндэслэлтэй хослуулан хялбаршуулан тайлбарласнаар уламжилалын эмчилгээний аргыг шинэ шатанд гаргаж, жил болгон уламжилалт анагаах ухааны онол практикийн хурал хийдэг болсоор 20 гаруй жил болж байна. Монголынхоо уламжилалт анагаах ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр болж байгаа мэргэжил нэгт нөхөддөө чин сэтгэлээсээ баяр хүргье. Мөн уламжилалын чиглэлээр дагнан ажиллаж байгаа эмч нар, эмнэлгүүд эмчилгээний арга техник эм зүйн тайлбараа хялбаршуулан хийх, монгол эмийн үйлдвэрүүд эмийн хольц найралгаа ОУ-ын зааврын дагуу латин нэршилээр бичихэд уламжилалын эм тангийн үйлчилгээг мэддэг болно. Жишээ нь Лишь6 гээд Түвдээр нэрлэгдэх, хий ханиалга дарах эмийн найрлаганд хадаасан ногоо, латин нэршил нь eugenium бөгөөд шүдний эмчийн практикт өргөнөөр хэргэлдэг. Уламжилалт эмнэлэгийн физиолог, патфизиологийн хэллэгүүдийг хялбаршуулан тайлбарлавал өвчтөнд тун ойлгомжтой болно. Монгол эмийн хүчин чадлыг бид сайтар мэдсэнээр зөв зохистой хэргэлнэ. Монгол эмийн найрлага олон төрөл байхаас гадна хүний бие махбодид дутагдалтай байгаа эрдэс, аминдэм, металууд, химийн урвалжийг саармагжуулах, дотоод шүүрлийг зохицуулах, хүний эсийн бүтэц гинжин хэлхээг \ДНХ\ хамгаалах тул хүний эд эрхтэний ажилгааг хэвийн болгох хүчин чадалтай. Бас хүний биед халдвар үүсгэгч, вирус бактерын хуяглалыг тайлан хоргүйжүүлэх чадвартай тул өвчний архагшуулалтгүй эдгээх увьдастай байдаг. Мэдээж хурц үрэвсэл дарах, эрхтэн системийн хурц дутагдлын үед антибиотек, химийн нийлэгжилт урвал, даавруудыг орлож чадахгүй тул химийн эм бэлдмэлүүдтэй хавсран хэргэлдэг. Монголын анхан шатны эмнэлгүүд монгол эмийн эмчилгээг түлхүү хэргэлсэнээр гаднаас импортоор орж ирж буй шинж тэмдэгийн эмчилгээ хийх төдий эм бэлдмэл, элгэнд хор болох эмнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Монгол орны эмийн асар их нөөц бололцоонд эмч болгоныг суралцуулах, уламжилалын чиглэлээр төгсөж байгаа эмч нар европ болон дэлхий нийтийн анагаах ухааныг сайтар суралцаж байж уламжилалт эмнэлгээ хөгжүүлэх үндэслэл болно. Монгол эмийн хүчтэй найрлагыг тосон хэлбэрт оруулж, гоо сайханы маск, бигнүүр болгон ашигласнаар арьсны өвчин эдгээх, арьсыг хамгаалж цэвэршүүлэх гоо сайханы чанартай бэлэн бүтээгдэхүүн болон үнэртэний гайхамшигт түүхий эд болгон ашиглах бололцоотой. Хоол ундны шинэ амтлагч найрлага болгон ашиглахад органик хүнсний чухал шидэт найрлага болно. Химийн хүчтэй эм, антибиотек дур мэдэн уусанаас бидэнд элдэв өвчний архагшил үүсч, өөрийгөө сайтар хуягалсан хоруу чанартай бактер вирус, мөөгөнцөр бидний биеэр тархан байрлаж, уд"мын санд нэвтрэн орж тусгай нэгэн эсрэг биет "антиген" болсоноор харшил болон арьс, өнгөний өвчин олшроод байна. Дэлхийд тэргүүн байр эзэлж байгаа эм үйлдвэрлэлийн компаниудын өрсөлдөөн хүний өвчнийг илаашруулахын оронд ашиг хонжооны төлөө уралдаж, сентитек аргаар эм үйлдвэрлэх болсон нь хүний биед дархалаа тогтоох нь битгий хэл, шинжлэх ухаанд танигдаагүй онц аюултай вирус гарч ирэх нөхцлийг бүрдүүлж байна үүнийг нэг жишээ нь: Тахианы ханиадыг дурдахад хангалттай. Иймд монгол эмээ нарийвчлан судалж, байнга хэргэлсэнээр монгол хүний удамын генийг цэвэр хадгалж, элдэв өвчинд нэрвэгдэхгүй дархалаа тогтож, байх үндэс бүрдэнэ.

Saturday, October 26, 2013

Залуучуудын үс, сахал цайраад байх хөгширөлтийн эхлэл мөн үү?

Залуучуудын үс, сахал цайраад байх хөгширөлтийн эхлэл мөн үү? Дани улсын нийслэл Копенхаген хотод 2012 оны 5 сарын 14 ны өдөр болсон чуулганд дэлхийн шилдэг эдийн засагчид тэдгээрийн дунд 4 Нобелын шагналтнууд оролцож гаргасан шийдвэрээр: Дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад 75 миллард доллар хэрэгтэйг тооцож гаргахдаа 16 зүйлээр тодорхойлсоны дотор: - Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалт хоололтонд анхаарах, - Халдварт өвчний эмчилгээ,вакцинжуулах, - Сүрье өвчнийг эмчилгээ, - Элгэний В вирусын дархалаажуулалт, - Мэс заслын эмчилгээг чанаржуулах, - давсны хэргэлээ болон архаг өвчнийг эмчлэх зэрэгт зарцуулах хэрэгтэй... Тэгвэл манай орны хувьд хүний эрүүл мэндийг илүү анхаарах шаардлага их байна. Хүн олонд үйлчилж байгаа эмнэлгийн анхан шатны байгуулагийн тусламж үйлчилгээ хүн ардад үйлчилэх, хүн хүчний болон мэргэжлийн ур чадвар дутмаг байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хоололт, сургалт хир хэмжээнд байгаа нь бас л асуудал, Сүрьеэ өвчний тархалт эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр байна. Элгэний өвчлөл эрс ихсэж, архаг байдалд орж, элгэний вирусын дархлаажуулалт арга хэмжээ муу байна. Хөдөөд амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс механикжсан техникийн осол ихээр нэмэгдэж, мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээг чанаржуулах хэрэгтэй. Хүний биед талсжиж, давсжих урвалж ихээхэн явагдах болсоноос үе холбоосын өвчин ихсэж архагших байдалд шилжсэнээс, хөгширөлт хурдсах хандлагатай. 20-30 насны эмэгтэйчүүд, 40-60 насны эрэгтэйчүүдэд тохиолдох өвчлөлийн тоо ихсэх боллоо. Монгол оронд одоогоор хүн олныхоо эрүүл мэндийг хамгаалсан эрүүл мэндийн даатгалын болон өвчлөлийн сан хэрэгжээгүй байгаа нь туйлын хүнд асуудал. Хүний эрүүл явах баталгаа хийгдээгүй гэж ойлгож болно. Харин НҮБ,НҮБын Хүүхдийн сан, ДЭМБ ын тусламж бүхий төсөл, бусад орны үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжинд нилээд ажил хийгдэж байгаа нь бидний эрүүл мэндэд ихээхэн тус болж байна. Хүний үс цайх нь хүний 20 жилийн өмнөхтэй харьцуулахад их. Учир шалтгаан нь дээр өгүүлсэн нийгмийн хямарлаас хамаарна. Хүүхдийн бага насны хоол тэжээлийн хомсдол, дутуу буруу эмчилэгдсэний архаг хор уршиг, гэр бүлийн эрсдэлтэй амьдралын түүх их нөлөө үзүүлдэг. Хүний мэдрэлийн эсүүд химийн урвалжийн нөлөөгөөр мэдрэх, болон хөдөлгөөний эвслийг өдөөнө. Хэрэв ямар нэг хоруу чанартай урвалж мэдрэлд нөлөөлсөнөөр, өвдөлт үүсэж, шаналгаа эхэлдэг. Үүний шалтгаан нь нэн түрүүн сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн асуудал. Хүнд тав тухтай орон гэр, тайван асуудалгүй амьдрал эрүүл байхад урт наслах нь мэдээж. Шинээр гэр бүлж байгаа залуусын сэтгэхүй хэт их алсыг бодож, ирээдүйдээ амьдарсанаас үс цайж, сэтгэл дундуур явж байгаа нь хачирхалтай. Өөрт оногдсон ажилаа сайн хийж, илүүг сэтгэн сэтгэлийн тэнхээтэй ажилласан хүнд амьдралын алтан боломж нээгдэж байгааг хүн бүр мэднэ. Тэгэхдээ эрүүл байх нь чухал. Эрүүл явна гэдэг хүний өөртөө болон гэр бүлийнхэндээ тавих анхаарал. Хүний хоолны дэглэм, хөдөлгөөн, баяр хөөр. Хүний төлөө нийгэм. Дэлхийн баячууд хүний төлөө оюуны болон биеийн хүчний хөрөнгө оруулалт хийж хүнд хэрэгтэй зүйл хийснээрээ баяжсан түүх байдаг. Залуучуудын үс, сахал цайраад байх хөгширөлтийн эхлэх мөн үү?. Бишээ нийгмийн асуудлаа бүрэн баталгаатай шийдэж өгч чадахгүй байгаа хуульч, хууль тогтоогч нарын алдаа. Хүн эрүүл,хүнлэг байж,авъяас чадвараа хөгжүүлэн ажиллах хүний төлөө нийгэм бүрдүүлж чадаагүй эх орны удирдагчид, хүний уур уцаар бухимдалыг дээд цэгт нь хүргээд байгаа авилагчдын хорон санаа, хомхой сэтгэл залуучуудын үс сахал эрт цайрах шалтгаан болоод байна.

Tuesday, September 10, 2013

Монгол улсад "Асрамжын төвүүд" хэрэгтэй.

Монгол улсад "Асрамжын төвүүд" хэрэгтэй. Монгол улсын хүн амын судалгаанд үеийн үед чихэнд чимэгтэй нэгэн үзүүлэлт байдаг. Монголд 35 хүртлэх насныхан хүн амын ихэнх хувийг эзэлдэг... Бусад хөгжилтэй орнуудад ийм үзүүлэлт өөрөөр гарч хүний дундач наслалт өндөр гардаг. Энэ бол улс орны эрчимтэй хөгжилйг харуулах үзүүлэлт. Монголын хүн амын тоо асар хурдтай өсөж байгаа нь сүүлийн 20 жилийн судалгаагаар гараад ирнэ. Үүнтэй зэрэгцээд дархан цаазтай уулын суг цавьнаас өгсүүлээд бүх уулын энгэр бэлчэр болгонд чийг ханхалсан гэрүүд, утаа, май ханхалсан дүнзэн, банзан байшингууд, амралт сувилалын чиглэлээр ажиллах чихэнд сонсголтой нэртэй амралт-сувилалууд борооны дараах мөөг шиг олширсон. Мэдээж зах зээлийн ертөнц өрсөлдөөн их байдгаас зуны гурван сардаа ашигтай ажиллахгүй бол эргэлтийн хөрөнгө ундрахгүй. Тэгвэл яах вэ? гэсэн асуудал хаа ч гарна. Бидэнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн сан хүчтэй байж зөв гольдоргоор явж монгол хүний наслалт өндөрсөж улсдаа ихийг бүтээх оюуны болон биеийн хүчний асар их нөөц хэвийн ажиллаж байх болно. Одоогийн байдлаар идэр насныханд гэнэтийн өвчлөл ихээр гарч, эмчилгээ асаргаа сувилгаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас халамжийн мөнгө дутсанаас гэр бүлийнхэнд нь хүндээр тусаж, манай улсад ядуу өрхийн тоо нэмэгдсээр байна. Нэн түрүүн гэнэтийн өвчлөлд цус харвалт хамаардаг. Ажилаа хийж яваад буудуулсан хэрээ шиг навс унах энэ өвчлөл хэнбугайг ч ялгахгүй. Хүний асрамжинд орж өрөөл татуу болж эхэлсэнээр гэр орныхоо амьдралыг ормонгоор нь өөрчилдөг. Өвчтөний өөрийн болон гэр бүлийнхэн бүгд л сэтгэхүйн шоконд орж, шоконоос гартал бүтэн 2-3 жилийг өнгөрөөнө. Эд хөрөнгө, мөнгөний зарцуулалт тоймгүй. Тэгвэл гэмтэл ослын улмаас хичнээн сайхан залуус тахир дутуу болж байгааг бас хэлэх хэрэгтэй. Тэдний ар гэр бас ялгаагүй нялх нярай хүүхэд асарахаас хэцүү. Халтираад түнхний толгойгоо хуглаад хэвтэрт орсон хүмүүс бас байна. Хавдартай болсон хүмүүсийн ар гэр туйлын хүнд байдалд ордог. Монголд тэтгэврийн хөгшидийн 80 хувь нь өөрийн тэтгэвэр тэтгэмжээр бие даан амьдрах нөхцөлгүй үр хүүхдүүдийнхээ нуруун дээр ихээхэн ачаа үүрүүлж байгааг хэн ч тооцож мэдэхгүй. Бидэнд хөжингүй орны туршилгаас эхтэй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, эрүүл мэндийн сангийн төгс боловсронгуй хууль тэдгээрийн хэрэгжилт сайн байх, уул уурхайтай тэнцэх хөрөнгө оруулалтыг хийж дээр өгүүлсөн уулын суга цавь болгонд байгаа нэр бүхий амралт сувилалтай гэрээ хийж "Асрамжын төв" болгож жилийн 4 улиралд ажиллахаас гадна, нийгмийн, эрүүл мэндийн даатгал, сангаас санхүүжсэнээр тэтгэврийн болон тахир дутуу улсад үзүүлэх асрамж дээшилж, клиник эмнэлгүүдийн орны тоог бөглөхгүй ачаалал багсахаас гадна, ядуурлаас ангижрах нэгэн үүд хаалга нээгдэх болно. Тиймээс төр засагт асуудал дэвшүүлж оруулдаг асрамж халамжийн чиглэлээр ажилдаг төрийн болон, төрийн бус байгуулга, ахмадын холбоонууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хүн судлалын болон эрүүл хүн хөтөлбөр, геронтологын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, институт, эрдэм шинжилгээний байгуулгууд эмч нар ажиллах хэрэгтэй байна. Асрамжийн төвүүдтэй байж, монгол хүний төлөө төр засгаас тавигдах нэн чухал асуудал нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, сангийн хүчирхэг ажилгаатай байгуулгатай байх учиртай. Үдлээд өнгөрөх хорвоод үүр цайлгамаар байх хүн ардынхаа сэтгэлийн учигаар энэ бичлэгийг тэрлэв.

Tuesday, August 13, 2013

Асуултын хариу "Зөвлөмж" 17-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 17-р хэсэг. Асуулт: Сайн байна уу? Миний хүү 6 настай. Их хөдөлгөөнтэй хүү байгаа.Үе үе нүдээ байнга цавчилдаг.Мэдрэл гэж бодоод үзүүлсэн витамин байнга өгдөг. дархлааг сайжруулдаг.Зарим хүмүүс хоолойн махтай бол тэгдэг, цагаан хорхойтой бол тэгнэ гэдэг. Зөвөлгөө өгч туслаач эмчээ. Хариулт: Хүүхэд насанд илрээд алсдаа зүгээр болдог "Малый Хорей" гээд өвчний хам шинж байдаг. Нетээс уншаарай. Гэдсэний цагаан хорхойтой бол шөнө их шүдээ хавирна. Хүүхэд тайван унтахгүй байдаг. Асуулт: Сайн байна уу?.Миний сарын тэмдэг тогтвортой ирдэггүй юмаа. Би хөхүүл хүүхэдтэй.Тэгээд жирэмснээс хамгаалах хуанли хөтлөх гэхээр болохгүй юмаа.Жирэмсэлтээс хамгаалах бол ямар эм ууж болох вэ?. Таргалах болуу? Хариулт: Жирэмсэлтээс хамгаалах тийм эм уу гэж би зөвлөж болохгүй. Жирэмсэлтээс хамгаалах эм болгон гормоны найрлагатай хүнд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг. Асуулт: Сайн байна уу?. Олон чухал зөвлөгөөг тань уншиж, танд их талархдаг шүү. Танаас лавлах зүйл байна. Миний бага охины хэлний гол хэсэгт үе үе мөхлөггүй, өнгөргүй 2мм x 4мм орчим харьцаатай, гадуураа хүрэн голдоо цайвардуу толбо үүсээд байдаг. Харин одоо хэлний баруун хажууд мөн адил хагас дугуй толбо үүссэн. хэлний ар гол руу мөхлөг багассан, хэлний өнгө нэлээн хүрэндүү байна. Энэ юуных вэ? Цусны шинжилгээнд гемо хэвиин гараад байдаг. Хариулт: Бүдүүн гэдсэний үйл ажилгаатай холбоотой. Баас хатах эсвэл гүйлгэх, эсгэлэн тараг уух зэргээс болдог. Монгол эм авч уухаар зүгээр болно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таны ажилд амжилт хүсье. Таниас асуух юм байна. Манай хүү одоо 7 сартай өрхийн эмч түнхний дутуу хөгжил байж магадгүй гэсэн Та зөвөлөөч эмчээ. Хариулт: Хүүхдийн согогийн сайн эмч нар гэмтэлд байгаа. Дөрөөвч зүүлгэ гэсэн бол сайн зүүлгэж байж хүүхдийн түнх эмчлэгдэнэ. Харин эх нялхас хүүхдийн түнхийг ЭХО гоор сайн оношлож байгаа бас үзүүлэх хэрэгтэй. Одоо сайн эмчлүүлэхэд оройтохгүй. Асуулт: Сайн байна уу? Сайхан сайт байна. Би ихэр 9 сартай охидуудтай. Манай 2 ын шүд гардаггүй. Хүүлүй нь даараагүй байж өвдөөд байх юмаа. Дархалаа сайжруулах арга байна уу? Ямар хоол өгвөл сайн бол (help me)анх удаа ээж болж болохоор ойрд туслаад өгөх хүн үгүй болохоор өөрийнхөөрөө л авч өгч байна даа. Зөвлөмж: Ихэр хүүхэд төрүүлсэн их азтай ээжид эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Ихэр хүүхэд дутуу төрсөн хүүхэдтэй ялгаагүй. Амархан зогисуулна даарна гульгана. Бие жижиг хөдөлгөөн их, тийм учраас хэт бэгнэх муу. Биед нь таарсан хувцасыг нь өмсгөөд идэх дуртай жимсний нухаш иогурт бантан боорцог печень өгч бай. Тэд өөрсдийнхөө хэмжээгээр л цадаад таарна. Хоол идэхдээ дургүй юм шиг байдаг. Гадаа наранд элсэн дээр сайн мөлхүүл. Хэт анхаарал тавиад өөрийгөө зовоох хэрэггүй амар тайван тэдэнтэйгээ тоглож байтал гараас гарна. Асуулт: Бэлгийн харицаанд орсоны дараа бэлэг эрхтэн дээгүүр улаан юм гарч хавдсан байсан. Энэ мөөгөнцөр байж болох уу? эрэгтэй хүн. Зөвлөмж: Мөөгөнцөр бишээ үрийн шингэний урвалжилтаас болсон микробын үржил байгаа. Фурациллины уусмалаар цэвэрлэх хэрэгтэй. Асуулт: Энэ өдрийн мэнд хүргье. Таниас бас нэг асуух зүйл гарлаа. Гэрийн нөхцөлд цөс угаах хамгийн сайн арга юу вэ? Гадуур зарагддаг Милк оф Магнезыг авч хэргэлбэл зүгээр үү?.Хоёр өдөр дараалан цөсөө угааж болох уу? Таньд баярлалаа. Зөвлөмж: Магнез, Шар сүүгээр угааж болно. Цөсний чулуутай бол угааж болохгүй. Цөсөө шингэлэх монгол эм уухад үр дүн сайтай. Асуулт: Заг хүйтэн ихэвчлэн юунаас халдах вэ?, Гоннорой мөн биздээ эмэгтэй хүн эрэгтэй хүнээс халдах уу? Гэрийн нөхцөлд яаж эмчлэх вэ? Зөвлөмж: Заг хүйтэн - Гоноррой мөн. Бэлэг эрхтэнд гонококк байдаг. Бэлэг эрхтний салст бүрхэвчийн бүрэн бүтэн байдал алдагдсан үед гонококк үржиж үрэвсэл үүсгэдэг. Тусгай эмчилгээ хийж хурдан эмчилдэг. Буруу эмчилгээ хийвэл архагшиж удааширдаг тул Арьсны өвчин судлалын төвд шинжилгээ хийлгэж эмчилүүлэх хэрэгтэй. Асуулт: Бат-Оргил эмчээ. Юуны өмнө таны ажилд амжилт хүсье.Таны блогийг уншаад маш их баярлалаа. Би уг нь өндөр настай хүний өвдөгний шингэн багадаад өвдөхөөр хаана хандах вэ? хэмээн нэтээс хайж байгаад таны зөвлөмжүүдээс уншлаа,сэтгэгдэл өндөр бна. Аав маань 89 настай уг нь суурь өвчин гайгүй, сүүлийн үед өвдөг нь их өвдөж шаналагадаг боллоо. Хатгадаг, янгинадаг та зөвлөмж өгөөч. Зөвлөмж: Настай хүний хөл голдуу цусны өтгөрөлтөөс болоод өвдөлт их байгаа. Сүүлний тос түрхээд халуун жин тавих, монгол эм ууж цусыг шингэлж, үе мөчний эм уулгахаар өвчин намдана. 88526989 гэсэн утсаар ярьж байгаад таарах монгол эмийг авч уулгаа. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 2 жилд 2 удаа өсөлтгүй жирэмсэн гэж оношлуулаад байна. Сүүлд 4 сард сүүлийн биений юм ирсэн. Эхлээд бор юм бага зэрэг гарсан.Одоо бол ямарч цус бага юм байхгүй. Хордлого илрэх шинж тэмдэгүүд илрээд багссан. Мөн хэвлийн хэсгээр хатуураад томроод байгаа шиг санагдаад байгаа. Зүрх цохилоод байгаа шиг байна. Эх хүний зөн совингоор үгүй бодогдоод байна. Хаана ямар найдвартай онош хэлж өгөхийг хэлж өгч туслаач? Зөвлөмж: Эх нялахсын төвд үзүүлж хяналтанд орж, удамын шинжилгээ хийдэг лаборторт үзүүлж байхад болно. Одоогоор ийм тийм гэж тааварлаж хэлэх арга байхгүй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таны ажил өндөр үү? 2 настай охиний минь зүүн дал суга талд хатиг гарсан юм.Эхлээд ногоон толгойтой хатуу, тойроод улаан байснаа. Усанд оруулаад гаргасан идээ нь гарсан байна. Гэтэл одоо тойроод том болж хавдаад улайчихлаа. Хатуу байна. Хүрэхээр унтаж байгаа мөртөө эмзэглээд байна. Яах бэ? та туслаач. Зөвлөмж: Перкисээр цэвэрлээд мазь Вышневскийн тостой боолт хий задгай байлгаж болохгүй. Асуулт: Сайн байна уу эмчээ? Би таны 35-аас дээш бүсгүйчүүдэд тохиолддог өвчний талаар уншлаа. Таны хэлсэнээр би "ятаргенный" буюу "өвчин тоочигч" гэдэг өвчин туссан бололтой яаж эмчлэх вэ? Зөвлөмж: Монгол эм уугаад засал хийгдээд сайн эмчилэгдэнэ. Асуулт: Надад бол учир дутагдалтай санагдлаа. Юуны өмнө псириаз удамшилын шинж чанартай гэж ойлгодог. Дархалааны системийн алдаанаас арьсны эрүүл эд эс гэмтсэн гэсэн алдаатай мэдээлэл дамжсанаас үүдэн арьсны эс хэт хурдан үржиснээс бий болдог. Яагаад гэдэг учир шалтгаан нь одоо ч тайлагдаагүй гэсэн юмаа. Хүн бүрт янү бүрийн эмчилгээ янз бүрийн үйлчилгээтэй юм билээ. Би гадаадад daivonex, ultra ягаан туяагаар эмчилүүлэхэд түр хугцаанд арилж байсан. Арьс хуурайшилтанд гарах магадлал бол ихсдэг шиг санагдсан. Зөвлөмж: Би таны саналтай санаа нэг байна. Миний энэ бичлэг шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа биш хүн олондоо ойлголт өгөх хялбаршуулсан бичлэг юмаа. Хүн өөртөө псимистээр хандаж болохгүй. Өөрт тохиолдсон өвчнөө ялан дийлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Таны зөвлөгөөнүүд маш их хэрэг болдог шүү баярлалаа. Миний зүрх маш их хатгаж өвддөг. Зүүн хөхний зүүн доогуур арай бага зүүн хөхний баруун дээгүүр маш их өвдөж хатгадаг, цээж их баглаж өвдөхөөс гадна өрцний дээгүүр яаж өвдөж байна гэж хэлж мэдэхгүй өвдөлтүүд өгдөг, сүүлийн үед хүзүү их хөшиж 2 гар бадайрч хурууны үзүүрүүд их даардаг болсон. Санаа алдаж уйлж уурлаж бухимдах бачуурах боллоо. Энэ хүзүүний шохойжилтуу эсвэл зүрхний өвчин үү? Зөвлөмж: Цусны өтгөрөлтөөс болоод хүнд айдас төрүүлж, уйлж сандрах, шинж илэрч зүрхээр ихээр хатгуулан өвдөх нь өтгөн цусаа тараах гэж ажиллаж байгаа зүрхний мэдрэлтэй холбоотой өвдөлт илэрдэг. Үүнийг зүрхний булчингийн тэжээлийн дутагдал "Ишемия" гэж оношлодог. Эмийн эмчилгээ хийлгээд эмчлэгдэнэ. Асуулт: Сайн байна уу? Биений юм тогтворгүй ирдэг.Заримдаа 2сард нэг ирэх ч байдаг. Сүүлийн үед биений юм ирэхгүй хар хүрэн зүйл гарах юм. Энэ юутай холбоотой вэ? Нетээс мэдээлэл хайсан өндгөвний үрэвсэлээс тэгдэг гэнэ. Зөвлөмж. ЭХО д өндгөвч умайгаа харуулах хэрэгтэй. Тэгээд Эстрадоль Прогестрон зэрэг шинжилгээг бас хийлгээрэй. Өндгөвчийн үйл ажилгаа суларч байна уу? Умайн хананд хатуурал сроивжилт байна уу гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Асуулт: Манай хүүхэд 10 сартай өлмий дээрээ байнга зогсоод байх юм. Энэ зүгээр үү? Хөл дээрээ бүтэн гишгэх болов уу? Зөвлөмж: Явах гээд зүтгэж байгаа хүүхдийн хөдөлгөөний нэг хэлбэр. Харин бүтэн улаараа гишгэж байх үед хөлийн нум ямар байна, өсгийн ард байх Ахиллийн том шөрмөс тэнэгэр байгаа эсэхийг үзэхэд зүгээр бол ямар нэг согог байхгүй гэж үзнэ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таниас нэг зүйл асууя. Миний хүү 2 настай. Өтгөн нь байнга хатах юм. Тэгээд тэр нь гарахаараа их өвддөг бололтой. Баас нь хүрээд байх мөртөө халшраад гүйгээд байх юм. Ямар эм, хоол хүнс хэрэглэх вэ? туслаач.Юунаас болоод байдаг юм бол оо? Зөвлөмж: Энэ насны хүүхэд болгоны хөдөлгөөн хурдан хоол боловсруулалтаас болно. Оройн хоолонд нь 1 халбага Оливийн тос хутгаад идүүлж болно. Enema гээд тосон клизмын талыг нь хийлгээд баалгаад байхаар амархан засарна. Асуулт: Сайн байна уу?. Би 17 настай 2 хоногийн өмнөөс чихний харалдаа толгойн араар нэлээд хүчтэй лугшиж өвөөд байх юм. computer зэргээс болоод байгаа юм болуу? Зөвлөмж: Шилний хонхороос чихний мэдрэл гардаг. Удаан суух, дэргүй унтах үед чихний мэдрэл хавагнаж толгой лугшиж өвдөөд чихээр хатгадаг. Асуулт: Хөл тохойн сайрыг яаж арилгах вэ? Зөвлөмж: Цусандаа сахарын хэмжээг үзүүлэх хэрэгтэй. Өсгий тохойны сайрталт дотоод шүүрлийн хямралтай уяалдаж гарч ирдэг. Тэгэхээр оношоо сайн тогтоолгоод дотроосоо эм ууж Өвөрмонголын уусмал Clean Clear түрхэж сайран арьсыг гуужуулж дараа нь тэжээлийн тос түрхэж эдгээдэг. Асуулт: Сайн байн уу? Эмчээ. Миний үе мөч өвдөөд удаж байгаа залуу болохоор өвчин хэлэхээсээ ичээд яваад байсан 2 сард шинжилгээ өгтөл ASO ни 732 5 сард өгтөл 994 болцон байх юм. Би уг нь өвөл тоо нь ихэсдэг гэж бодоод байсан ихэссэн байхыг нь хараад гайхлаа. Энэ ямар өвчин, үр дагавар авчрах вэ? / ASO гэж юу юм бол?/ Зөвлөмж: Чиний гүйлсэн булчирхайд Спрептококк Стафилококк гэсэн бактерууд ихээр үржиж үе мөчийг үрэвсүүлэж байна гэж ойлгож болно.Хурц үед Зүү төөнүүр эмчилгээ болон монгол эм ууж өвчнийг сайтар эмчилүүлэхэд архагшин дахин дахин өвдөхгүй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Надад туслаач. Миний бэлэг эрхтэн дотор талд нь буглаатай том юм гарчихаад хэд хоноод зүгээр болчих юм. Тэгээд байж байгаад дахиад гардаг. шинжилгээ өгч байсан боловч, өвчин илрээгүй. Энэ юуных вэ?. Жаахан хөндүүр шахахаар цустай идээ гардаг. Та заавал хариу өгөөрөй баярлалаа. Зөвлөмж: Бэлгийн уруулд жирийн батга гардаг. Гарсан үед нь шахах хэрэггүй. Чихэр сахар бага идэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний дух шанаагаар байнга юм гардаг. Тэгээд хеликобактер шинжилгээ өгөөд нилээн өндөр гараад байна. Бараг 2 сар курс эм уусан тэгээд арьс гоё болж байсан 2 сар орчимын дараа дахин гараад эхлэх юм. Хеликобактераас гадна ходоод дотрын үйл ажилгаа муудсанаас болж гардаг гэж сонслоо. Яг ямар эрхтэн өвпөхөөр гардаг юм болоо?. Хүмүүс цусаа угаалгаж гормон тэнцвэржүүлэх эм уу гэсэн энэ зөвүү? Одоо 22 настай. Зөвлөмж: Ходоодны хямралаас нүүрээр батга гарч байгаа. Монгол эм ууж хеликобактерын идвэхжлийг бууруулахад гайгүй болдог. Гормоны эм нарын шинжилгээгүй ууж болохгүй. Асуулт: миний толгой ядрах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх г.м бүхий л ачаалалтай хөдөлгөөнд өддөг. Маш эртнээс өвдөж байгаа. тархины бүхий л хэсгээр хатгуулж өвддөг. Таны зөвлөмжийг уншаад мэдэж авлаа. Би одоо 28тай. 10 гаран жилийн өмнө хачиг шигдээд шууд авчихаж байсан. одоо соривтой байдаг. энэ толгойн өвдөлттэй холбоотой байх уу?. Зөвлөмж: Элгэний үйл ажилгаатай холбоотой. Ачаалал өгөхөөр тархины судас нарийсалтай болоод өвдөөд байна. Элэгний үйл ажилгааг сайжруулах эмчилгээ хийлгээрэй. Хувалз шавьжны хор Бруллёз гэдэг өвчин үүсгээд байдаг. Асуулт: Сайн байна уу? эмчээ. Таны блогийг их уншсан. Хэрэгтэй зөвлөгөө өгдөгт тань баярлаж байдаг шүү. Таниас асуух зүйл сая гарлаа. Миний хүү одоо 18 хоногтой юмаа. Сүүлийн 2 хоног гэдэс нь базлаад хүндрэхгүй болчихлоо. Ер нь төрснөөс хойш өдөрт 3-4 удаа баас гаргаж байна. Хөхөө хөхснийхөө дараа гулигаж байгаа бид цадаад тэгж байгаа байх гэж бодож байгаа. Хөхөндөө бол сайн юм. Зөвлөмж: Эх нялхасын төвд яаралтай үзүүлээ. Хүүхдийн шарыг арилахгүй болохоор хүүхдийн ходоод гэдсэний хямрал өгөөд байна. Хүүхдийн шарыг аппаратаар шарж арилгаад, тусгай эмчилгээ шинжилгээ хийнэ. Асуулт: Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Таниас юм асуух гэсэн юмаа. Манай хүү одоо 7 сартай харшилтай гэж эмч хэлсэн тэгээд хүйснээс нь шүүс гараад байгаа юмаа. Би одоо яах вэ? Их санаа зовох юмаа.Уг нь эмчид үзүүлэх юмаа тэгээд л адил Та надад зөвөлгөө өгөөч гэж хүсэх гэсэн юм Зөвлөмж: Хүйсний орчим венийн судасны сүлжээ байдаг. Зарим хэсэг нь үрэвсээд шүүс гараад байгаа.Цэвэрлээд ариутгасан маралаар дарж боогоод байхаар эдгэрнэ. Олон нярай хүүхэд ийм зовиуртай байдаг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Манай хүү 14 хоногтой. уйлахаараа эрүү нь чичрээд байх юм. Тархины даралттай хүүхэд тэгэж уйлдаг гэж хүмүүс ярих юм.Ерөнхийдөө их тайван орой 11 өнгөрөөгөөд уйлагнаад 2 өнгөрөөд унтдаг.Өдөр сайн унтдаг. Хаа хандаж үзүүлэх вэ? Зөвлөмж: Даараад хүүхэд чичэгнэж уйлаад байдаг. орой 11 цагаас өлгийдөөд сайн хөхүүлээд унтуулаарай хүүхэд сэрэвлзээд тав тух алдаад байгаа. Тархины даралттай бол үргэлж уйлдаг. Хүүхдийн шар сайн арилсан байна уу? Шар арилаагүй бол шарлага хийлгэж арилгуулах хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Таны буянлаг үйлсийг бишрэн магтмаар байна. Эмэгтэй хүн л болсон хойно асуудал бишгүй байдаг. Миний хувьд умайн хүзүүний дотор ханын үрэвслийн шинж тэмдэг бололтой. Бэлгийн уруулын дотор талд бондгор юм гараад байна. Үүнийг яаж арилгах вэ? Одоохондоо жижигхэн байна. Удвал томордог гэсэн. Томорохоос нь өмнө арилгах юмсан. Арга зааж өгнө үү?. Зөвлөмж: Эмэгтэй тампон дамскийд цэвэр чацарганы тос шингээгээд хийхээр арилна. Хамарт гарсан ургацгыг дор нь хатаагаад унгадаг маш хүчтэй үйлчилгээтэй сайн тос байдаг. Асуулт: Сайн байна уу? эмчээ үений үрэвсэл гэж юу вэ?. Яаж эмчилэх вэ? Юунаас болдог вэ?. Эмнэлгээр яваад эм уугаад нэмэр алга. Үе мөчний үрэвсэл гэсэн шагай ташаа бугуй өглөө өвдөнө. Үүрээр өвдөнө. Хөлийн ул хавдах юм. Хугарч байгаагүй та туслаач. Зөвлөмж: Цусанд бактерын хоруу чанар ихсэхээр үе мөчний холбоосыг үрэвсүүлэхийн үе мөчний өвчин гэнэ. АСО гэсэн шинжилгээ хийлгэдэг. Чи зүү төөгүүр эмчилгээ хийлгэж монгол эм уух хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ USA-d төрөөд одоо хүү маань одоо 7 хоногтой.Төрсөэөөс хойш хүү маань байнга янцаглаад, атиралдаад, гэдэс нь нэг л хямраад байгаа болов уу гэмээр их зовиуртай байх юм. Гэдэс нь дүүрсэн гахаар гайгүй. Их амархан зогисуулна. Хоололсоны дараа бага хэмжээгээр гульгиулдаг. Заримдаа хөхөө хөхөж байхдаа гэнэт хатгуулдаг уу? Гэлтэй хөлөө татаж ирээд уйлдаг. Баас нь ногоовтор шингэн гардаг. Та зөвөлгөө өгөөч? Зөвлөмж: Хүүхдийн шар арилаагүй байна Хүүхэдээ төрүүлсэн эмнэлэгтээ яаралтай очиж шарлага дусал хийлгэх шаардлагатай. Цөсний өвдөлт өгөөд эвхрээд байна. Ds. Billirubinemia энийг хуулж бичээд эмчдээ үзүүлээ. Асуулт: Сайн байна уу? Таниас нэг туслалцаа авах гэсэн юмаа, минийй нүдний давхраан дээр юм гараад улайгаад загатнаад дөнгөж аних төдийд л их өвддөг болчлоо, хүмүүсээс асуухаар хатиг гэх юм, ямар арга хэмжээ авах вэ, одоогор их хавдаад томроод байна Зөвлөмж: Өндөг чанаад сальфеткэнд ороогоод халуунаар нь хүргэх төдийгөөр жин тавихаар идээ нь наашлаад хагарна. Шахаж оролдож болохгүй шүү Асуулт: Сайн байна уу?,Миний хөл явахаар заримдаа үеэрээ дуугараад,бас өвдгөө бариад хөдөлгөхөөр үеэрээ дугараад байхимаа,яах ёстой бэ хэлж туслаач? Зөвлөмж: Өвдгөний шөрмөсний хүүдийн цусан хангамж сулраад хавагнаад дуграад байгаа юмаа. Дааруулахгүй удаан их суухгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өвдөлттэй байвал бумба өвдөгөө тойруулан тавихад болно. Глюкозамидын найрлагатай бэлдмэл, Хүнхорхойдоон ханд, монгол эм уухад засарна. Асуулт. Сайн байна уу? эмчээ сарын тэмдэг их хэмжээгээр ирээд байнаа яах хэрэгтэй вэ 5сарын 3аас 20н хүртэл 3хоног их ирж байснаа 14хоног гүйж хурц хөдөлгөөн хийхээр гарж байгаад тогтсон 6сарын 2с 12н хүртэл их хэмжээгээр зогсолтгүй гарсан том том нүжтэй ... хэвлийгээс гуялуу сонин өвдөөд толгой эргэдэг амархан хөхөрдөг болсон энэ яг юуных вэ жирэмсэн болох нөхцөл байхгүй Зөвлөмж: Эмэгтэйчүүдэд яаралтай үзүүлээ. Нөжтэй цус гарна гэдэг цус их алдаж байна Тэгээд толгой эргээд байгаа. Асуулт: Сайн байна уу. Би шинжилгээ өгсөн чинь Савханцар 3+ гэж гарсан бас лейкоцит /харах талбай дүүрэн/, үтрээний цэврийн зэрэг -III. гэж гарсан байсан. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин үү, савханцар гэдэг нь юу вэ? Сексийн харьцаанд орвол нөгөө хүндээ би халдаах уу? Зөвлөмж: Савханцар гэхээр бүдүүн гэдсэний өвчин үүсгэгч цагаан цогцос харах талбай дүүрэн гэдэг жаахан үрэвсэлтэй байна. Хүнд халдахгүй. Асуулт: Сайн байна уу? Эгч минь хөхний хавдараар 2 удаа хагалгаанд орсон , одоо химийн эмчилгээнд орох гэж байгаа . Эдгэрэх болов уу? Химийн эмчилгээний талаар зөвлөгөө өгч туслана уу? Зөвлөмж: Хавдарын эмчилгээг сайн хийсэн байна. Хавдрын эмчилгээний дараа хүн өөрөө санаачлагтай байж уургын дутагдалаас гарч, өөртөө асаргаа сайн хийсний дараа эдгэрэлт эхэлж хордлого тайлагдана.

Saturday, July 27, 2013

"Номын дуу" хүний цусанд хурсан хоруу чанарын дааврын баллуур

"Номын дуу" хүний цусанд хурсан хоруу чанарын дааварыг арилгадаг. "Номын дуу" сонсоод гээд эцэг,эх, багш, дарга нартаа загнуулсан хүн хошигнох маягаар хэлээд явж байдаг. Хошин шогийнхон олон хэлбрээр үзэгчиддээ "номин дуу" хэрхэн сонсдогийг үзүүлээд өгнө. Хүн ухаан орсон цагаас эхлээд насан эцэс болтолоо ямар нэгэн хэлбрээр номын дуу сонсоно. Нярай хүүхэд уйлж уцаарлаахад, бүүвэйн дуу сонсгоно. Энэ нь нялх хүүхдийг тайшруулах, тархины эд эсийг амраадаг анхны номын дуу. Хүүхэд насанд хөдөлгөөн болгондоо, хашигарч, дуулж, тоглосны төлөө номын дуу сонсоно. Идэр насанд наадаж наргиж ажлаа тасалсаны төлөө жавтий хүртэнэ. Зарим үед ташуурдуулна. Ташуур нийгмийн давхраа бүрт хүнийг ташуурдсаар ирсэн. Ташуурдахдаа үгээр ташуурдах хэлбрээс бурханы номлол үүссэн. Будда, Лал, Есус, Гүнцийн сургаалиуд төгс боловсронгуй болж эхэлсэн өнөө үе суурин иргэншилээс улбаатай шашины олон урсгал бүхий номын дууг хүнд сонсгож, хүний цусанд хурах даавраас үүсэх зан төрхийн өөрчилөлт, атаархал, өшөө хорсол төрүүлэгч, хүчин зүйлийг саармагжуулж, хүний амьдрах ухааныг сургадаг байна. Нүүдэлчин омгийн монгол угсаатнуудыг "Монгу" зэрлэгүүд гэдэг. Эцэг, эх, ахмадуудаас номын дуу сонсохоос өөр сэтгэлийн ташуур өгөх шашингүйн онцлого байлаа. Тэгэхдээ бөөгийн шашины дараахан монголд шарын шашины урсгал орж ирсэнээс заяа төөрөг, зам мөрөө заалгах, өвчнөө илаашруулах, хойдохоо уншуулах, зэрэг зан үйлийн номын дууг сонсдог болжээ. Улс орны амьдралын нуглаа нугчаа болгонд өөр өөр номын дуу сонсох болсон нь хүний ой ухааны төөрөгдөлийг төрүүлдэг. Өөр өөр үндэстний ёс заншил хуулагдаж, монголд Католог болон бөөгийн шашинтны урсгал хүчтэй түрэн орж номын дууг цаг зуурын шуурганд хийсгэжээ. Монгол хүний суурь боловсрол болох эцэг эх, өвөг дээдсийн сургааль хүмүүжил 20 жилийн үечлэлээр тасарч 60 жилээр солигдох хүний нийгэмд ихээхэн өөрчлөлт ороод байна. Хүний нийгмийн огцом өөрчлөлт хүний нинжин сэтгэл, тусч, хүндэтгэлийн онцгой чанарыг баллуурдсанаас хүн хүнээ хайрлах, энэрэн туслах сэтгэлгүй болгож номын дууны утга санаа өөрчлөгдөж, хүний эрүүл мэнд туйлын доройтолд орж эхэлдэг. Хамгийн гол шалтгаан нь хүний сэтгэлийн дарамт, энэ дарамт тархины эд эсээс боловсруулах химийн бодисуудын ялгаралт багсаж бие эрхтний үйл ажилгааг доройтуулсанаас янз бүрийн өвчний шалтаг шалтгаан болоод байна. Тархны эд эсээс ялгаран гарах дофамин буурсанаас хүний төв мэдрэлийн системд өөрчлөлт орж, хөөр баясал алга болж сэтгэлийн түгшүүрт автдаг. Хүний зүрх судасны ажилгааг бууруулж даралт ихсэх өөрчлөлт эхэлдэг. Дофамины ялгаралыг архи таслан зогсоож, уур уцаар, үүсгэж хүнийг хайрлах нинжин сэтгэлийг балладаг. Дофамины дутагдлаас цус харвалт ихсэх, салга өвчин үүсэх шалтаг болдог. Хүний уур уцаар өс хонзонгоос үүссэн дааварын хоруу чанар цусанд их хурсанаас дофамины ялгаралт багсана. Хүний цуснаас дааварын хорыг гадагшлуулж чадахгүй удаан байснаас хүний төв мэдрэлийн системд өөрчилөлт орж тархины судас нарийсч мартамхай болох, бүхий л зүйлийг муугаар бодож, нэрэлхэх, гэрэших, хардалт, харамч, атаархуу зан ихсэж, хүнийг муулах зуршил тогтдог. Энэ бүх таагүй урвалын дүнд дотоод шүүрлийн хямрал эхэлсэнээр бамбай булчирхайн удирдлага дор байдаг бөөрний дээд булчирхай,нойр булчирхай, өндгөвч, манжин булчирхайн үйл ажилгаанд өөрчилөлт орж эхэлдэг. Энэхүү өөрчилөлтөөс сэтгэл зүйтэй холбоотой тухайлан нэрлэгдэх өвчлөл сахар ихдэх, бамбайн булчирхайн илүүдэл, дутагдалын өвчин, нойрбулчирхайн болон "Полицистийн" өвчин эрт цэвэршилт, хөхний болон үргүйдэл, элдэв булчирхайн өвчлөлийн хам шинж гардаг. Хэрэв цусанд дофамины илүүдэл үүссэн тохиолдолд сэтгэл хөөрлийн өвчний шинж гарч ирдэг. Энэ хам шинжийн өвчлөл галзуу өвчний эхлэл болдог. Хүн их хэмжээгээр Амфетамин, Кокаи́н, зэрэг хар тамхины найрлага бүтээгдэхүүний хэрэглээнээс дофамины хуурамч ихсэлт өгдөг. Тиймээс "номын дуу" ихээхэн сонсох бүрт хүний сэтгэлийн хат уярч бүхнийг уучилж чадсанаар хүний сэтгэл санаагаа өндөр байлгаж, цусандаа дофамин, серотонин байх хэмжээндээ байж эрүүл явах үндэс болдог. 50 гаруй насанд цэвэршилт хүний биед явагдсанаас дааварын хоруу чанар арилж, дофамины оролцох үйл ажилгаа багсаж цусанд байх дофамины хэмжээ ихссэнээс нас тогтсон намблага эрүүл төрхөнд ордог. Хүнийг уучлах энэ үе залуу хүмүүст сургамж сургааль хайрласнаар "номын дуу" сонсгох эзэд болсоноор нийгмийг эрүүлжүүлэх эзэн болдог. Хүн өөрийн амьдралаа зөв зохицуулж, эрүүл мэндээ дээдэлж чадсанаар ахуйн болон ажилдаа амжилт гаргаж төвшин амьдралыг эрхэмлэдэг.

Friday, June 28, 2013

Хүн өөрийн сэтгэлийн "Хатаар" өвчнөөс зайлсхийдэг.

Хүн өөрийн сэтгэлийн "Хатаар" өвчнөөс зайлсхийдэг. Хүний сэтгэлийн хат гэдэг өөрийгөө хурцалж, бие мах бодио удирдаж чадах чадвар юм. Сэтгэлийн хаттай байхад турж чадна, хорт зуршилаас хөндийрч чадна, хүнийг хайрлаж, өрөвдөж, хүндэлж, ямар ч өвчнийг гэтлэн гарч эрүүлжиж чадна. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө байнга санаа зовж, ямар нэгэн байдлаар өвдөлтийг мэдэрдэг. Өргөс орох, хөлөө эвгүй гишгэх, бага зэрэг хайрагдах, түлэгдэх гэх зэрэг ахуйн гэмтлээс эхлүүлээд нүд нуухдах, хамар шуугьтнах, хамраас цус гарах, цээжээр хатгуулах, хөлийн булчин шөрмөс зангирах гээд. Өөрийн байгалаас заяасан хариу урвалын хүчээр өөртөө асаргаа эмчилгээ хийчихнэ. Насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдэд туслан асарч өөрөө өвдөх завгүй сэтгэлийн хаттай байдаг. Тэтгэвэрт гарсан хөгшчүүд, тахир дутуугийн групп, эмчилгээгүй гэдэг үгс хүний сэтгэлийн хатыг цөм цохиж, хүнийг өөртөө санаа тавих, урамыг хугалсанаар өвчлөл ихсгэдэг. Энэ үед хүний бие мах бодь өөрөө өөрийгөө эмчлэх төрөлхийн нөөц боломжоо гаргах шаардлагагүй болгодог. Хүн амьдрахын тулд өөрийн сэтгэхүй ухааны хүчээр аюулыг зайлуулж, анагаах ухааныг урьтал болгон ирсэн. Хэн нэгний төлөө санаа тавьж, хамтын амьдралаас сэтгэлийн хаттай болж, ямарч зовлон зүдүүрийг хамтдаа туулдаг. Эмчилгээ хийлгэж байгаа хүний сэтгэлийн хат уярсанаас өвчний эдгэрэх явц удааширч, эмчилгээний дараа архагшина. Хүний зан ааш, сэтгэхүйн хаттай ихээхэн холбоотой байдаг. Эрдэмтэд хүний үүсэл, сэтгэхүйн хөгжилийг археолог, палентолог, газарзүй, геолог, биолог, генетикийн гээд олон шинжлэх ухааныг үндэслэн тогтоосон байдаг. Харин хүний сэтгэцийн үйл ажилгаа зан төрөх, шүтлэг, ааш араншинг, сурган хүмүүжүүлэгч,шашины номлогч, сэтгэлзүйчид, улстөрчид дүгнэж байдаг. Хүний биеийн физиологийн үйл ажилгаа, эмгэг, сэтгэцийн өвчлөлийг физиологч, патфизиологч, химич, биохимич нар судлаж эрдэм шинжилгээний томоохон бүтээл болгон нээлт хийдэг. Эмч нар энэ нээлтүүдийг өөрийн практик үйл ажилгаандаа хэрэгжүүлэн хүнийг эмчилэх сэтгэхүйн гол онолын үндэслэл болгоно. Өвчний эсрэг, өвчлөлийн үе шатыг богиносгох, эдгээх хүч хүнд бий: - енерги үүсгэгч митохондрын эсүүд, - интерфероны болон дархалааг үүсгэгч, - эд эсийн нөхөн төлжих бодисын ялгаруулалт, - хүний уураг тархины удирдах төвүүд, - мэдрэлийн эсийн үйл ажилгаа болон урвалжилт, - Цусны эд, эсүүдийг нөхөн төлжүүлэх эрхтэнүүд - Дотоод шүүрлийн булчирхайнууд зэрэг хүний сэтгэхүйн хүчтэй үйл ажилгаа байдаг. 1850 онд булчингийн эд эсээс митохондрын эсийг нээсэн. Түүнээс хойш митохондрын бүтэц үйл ажилгааг сайтар судалсанаар хүний биеийн хөдөлгөгч, эрүүлжүүлэх, енергийг үүсгэгч, ДНК генийг хадаглагч, сахарыг зохицуулагч гэнэ. Митохондрын эсүүдэд ихээхэн нууц байгааг илрүүлэн судалсаар байна. Хүний биеийн нөөц хүчнүүд: үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх, эрхтнүүдээс мэдээлэл авдаг. Сайхан байгаль, цэцэгт хүрээлэн, нуур далай, салхины шуугиан, дулаан төөнөлт, мандан жаргах нар, сарны туяа, үүлэн сүүдэр, хүчилтөрөгч, озоны амьсгал, гайхамшигтай үйл явдал, спорт-урлагын тоглолт, сонирхолтой ажил, оюуны хөдөлмөр, амжилтын ундрага, гэр бүл, тохилог орчин, хайр дурлал, хүнлэг харьцаа, шүтлэг, бясалгал, сонирхол, хоол, нойр, бэлгийн таашаал зэргээс нөхөгдөнө. Цусны адерналин ихсэнээр, хүний цог заль бадарсан өөрийгөө эрүүлжүүлж чадах хүч нөөцтэй, сэргэлэн цовоо сэтгэхүйг төрүүлдэг. http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/69 Сэтгэхүйн хүч нөөц хүний сэтгэлийн хатыг төрүүлж чадсанаар, эрэлхэг зоригтой, өөрт итгэлтэй, ямарч, зовлон зүдүүр, хүнд өвчнийг даван туулж, баатарлаг үйлсийг бүтээнэ. Харин хүний сэтгэл зүйн Оптимист, Фисимист ангилал хүний сэтгэлийн хаттай байх, хүч нөөцөө бүрэн дайчлахад чөдөр тушаа болох талтай. Бүсгүйчүүдийн сэтгэлийн хямрал өнчин тархинд маш хүчтэй нөлөө үзүүлж бамбайн булчирхай болон өндгөвчний ажилгаа сулруулах тохиолдол их байдаг. Залуу бүсгүйчүүдийн сэтгэлийн хямралаас өнчин тархины дотоод шүүрлийн зохицуулалт алдагдаж жирэмслэхгүй болдог. Нас ахиж байгаа бүсгүйчүүдийн бамбайн дутагдал эхэлсэнээс сахар ихдэх, даралт ихсэх, яс сийрэгжих, хэвлийд өөх хуралдах, мэдрэлийн өвдөлт үе мөчний өөрчлөлт ихээр гардаг. Эрэгтэйчүүдэд сэтгэлийн хямралаас цусанд гистамины хор, шээсний хүчил ихээр хуралдсанаас зүрхний шигдээс цус харвалт, тохой, хөлийн эрхий хуруунд хэт хүчиллэг байдлаас улайж үрэвсэнэ.\Подагра\ Сэтгэлийн хат багатай байсанаас бие суларч, эрхтэн системийн үйл ажилгааны хямрал "метаболизм" болсоноос өвчин эхлэхийн эх үүсвэр болдог. Уран зохиол, киноны баатрууд сэтгэл хаттай байснаар үхлээс мултарч, амьд гарч байгаа талаар өгүүлдэгч бодит амьдрал дээр түүнээс илүү сэтгэлийн хатаар өөрийгөө эмчилсэн түүх олонтой байдаг. Сэтгэлийн хаттай байхын тулд хүнд итгэх итгэл, хүний эрүүл мэндийн зааварчилгааг сайтар биелүүлэх хэрэгтэй. Хүний эрүүл мэндийн зааварчилгаа тухайлан бичигдээгүй ч хувь хүний өөрийнх мэдэж авсан эрүүл явах дэг жаяг, хэв маяг гэж ойлгож болно. Хүний хэдий чинээ эрүүл мэнддээ анхаарал тавьж ихийг мэдэж, өвчнөөс сэргийлж,осол гэмтлээс холуур явж сэтгэлийн чанга хаттай байснаар өвчнөө хүндрүүлж, эмчилгээ хийлгэж ихээхэн зардал гаргахгүй.

Monday, June 10, 2013

Хагалгааны соривыг хатууруулах "Мангасууд" өвчин үүсгээд байна.

Хагалгааны соривыг хатууруулах "Мангасууд" өвчин үүсгээд байна. Хүний биед байрлаад хүнийг өвчлүүлээд байгаа Кокк нэртэй нян байдаг. http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/28 Энэ сэдэвт тодорхой оруулсан тул дахих нуршихыг эрмэлзсэнгүй. Хүний бие мах бодь өвчлөхгүйн тулд кокк нэртэй нянгуудыг өөрийн гүйлсэн булчирхайдаа үүр засан өгч, тунгалагийн системийн шингэнээр урсгаж, гаднаас орж ирэх хуягалсан кокк мангасуудыг дарж байдаг. Гадны зочин коккууд өөрийн байгалын шалгаралаар хувьсан өөрчлөгдөн хоруу чанараа байнга ихэсгэж хүнийг өвчлүүлдэг. Иймд өвчнийг эмчлэхийн тулд дархалаажуулдаг нянгуудын хүчин чадлыг нэмэгдүүлж янз бүрийн антибиотек гэх коккуудын найрлага бүхий эмийг хэргэлдэг юм. Бидний гүйлсэн булчирхай: -Залгуур хоолойн хоёр талд байрлан өөрт ашигтай стафилококк, стрептокк зэргийг үүрлүүлж идсэн хоол ундаар орж ирсэн нянгуудыг устгаж байдаг. \Гүйлсэн булчирхайн үрэвсэлийг Ангина гэж нэрлэдэг\. Гуравдагч гүйлсэн булчирхай хамрын уг залгуур хоолойн дээр байрлаж, амьсгалаар орж ирэх тоосжилт, утааг хөлөглөх пневмококк, сүрьеэгийн савханцар, астма үүсгэгч пурш хэлбрийн зэрэг нянгууд шүүн устгаж байдаг.\Энэ булчирхайн үрэвсэл хамар битүүрэх гамерит, харшил үүсгээд хамар амны муухай үнэрийг гаргана.\ Эдгээр гүйлсэн булчирхайтайнуудтай хүч хавсрах, тунгалагийн шингэн, цусны найралганд байх лифоцит, лейкоцит, моноцит, зэрэг эсүүд, бөөрний дээд булчирхай, өнчин тархины дааврууд, нарийн гэдэс, бүдүүн гэдсэний цутгаланд байрлах мухар олгой, сэмж чацархай, булчин, шөрмөсний томорсон булчирхайнууд, гуурсан болон уушигны мөгөөрсөн хоолойг ороон байрлах уушигны уг гэгдэх томорсон булчирхайнууд дархалааны хамгаалалт болж, өвчин үүсгэгч нян мангасуудыг устгаж байдаг. Гүйлсэн булчирхай гаднаас орж ирэх хуягалсан нянгуудыг устгаж дийлэхгүй өвчлөх шалтгаанууд нь: хүн даарах, буруу хоололт, зүй бус үйлдэлүүд, хорт зуршил, хордлого, хагалгаа хийлгэх, гэмтэл, түлэгдэл, химийн эмийн хор, цахилгаан хэрэглэлийн болон хувцасны материал зэргээс болно. Дархалааны бүрдэл чадвах суларсанаас болж, өвчин үүсгээд байгаа нь тодорхой. Харин сүүлийн үед мэс ажилбарын өргөн хэрэглээ хагалгааны дараах сорив бүхэнд энэ хортой нянгууд суурьлах болсоноос хагалгааны дараагаар жил ирэх тусам шаналгаа өвчин нэмэгдүүлээд байгаа тухай би өөрийн ажиглалтаа оруулан бичлээ. Цусны АСО \АСЛО\ шинжилгээг өндөржүүлсэн үзүүлэлтийн Стрептококк болон Стафилококкууд урьд нь үе холбоосын болон бүлхний зөөлөн хэсгийг үрэвсүүлж, Ревматизм гэх системийн өвчнийг үүсгэдэг бол одоо хүрээгээ тэлэн хүний биед үүссэн соривны зөөлөн эдийг үрэвсүүлэн хооллож хатууруулсанаас онцлого шинж тэмдэг бүхий өвчин үүсгээд байна.\Б.Бат-Оргил\ Ревматизм, системийн өвчнийг үүсгэгч кокк нянгуудын соривжилтонд халдсан шинэ өвчний шинж тэмдэг нь: хагалгааны дараа хүндрэл өгөөгүй эдгэсэн соривнууд жил өнгөрөх тусам хатуурч, үрэвсэн, сорив зөөлрүүлэх эмчилгээнд намдахгүй, ямар нэгэн наалдацыг хатууруулах урвалжыг үүсгэж, цус багадалтын шалтгаан болж судас, мэдрэлийн эсүүдийг гэмтээснээс зовиур шаналгаа нэмэгдүүлнэ. Хэвлийн хөндийн хагалгааны хуучин соривуудын зөөлөн эдийг сунааж соривыг хатууруулсанаар ивэрхий үүсгэх, гэдэс хэлбэргүй сунах, өөхөн эдийг үүсгэсэн Метаболизмын шинжийг ихэсгэж, үе мөч, нурууны өвдөлт үүсгэнэ. Кесеревын хагалгаагаар хүүхэд төрүүлсэн эхчүүдийн умайн соривыг хатууруулж, өндгөн эс бүрэн боловсрох үеээс сарын хир дуусах хүртэл хэвлийн өвдөлт хүчтэй болж, гэдсэний наалдац хагалгааны гаднах шархны сорив хатгаж, таталдаж, лугшиж өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, үргэлжийн толгой өвдөлт, цус багадах, толгой эргэх, бие сулрах, сэтгэл санааны шаналгаа үүсээд айдас төрүүлэх онцгой шинж илэрнэ. Зарим тохиолдолд хагалгааны хайлах оёдолын утасыг хуягалж хатууруулсанаас гадны биет болгон хувиргаж булчин, шөрмөсний хүүдийн буглаа үүсгэнэ. Цуллаг, булчинллаг эрхтэнд үүссэн ихээхэн соривжилтын хатуурлаас бөөрний дутагдал, хатингар, элгэний хатуурал, цөсний түгжирээ, уушгны сүрьеэ, астмыг үүсгэж, Карцинома болон хавдрын эсийн ургалт үүсэх тохиолдол ихсэх болжээ. Энэ нь маркерын шинжилгээний үзүүлэлтийг ихэсгэж, мэдэгдэхгүй удаан хугцаагаар үргэлжлэх нь олонтой байна. \Б.Бат-Оргил\ Хүн биеийн дархалаагаа сайжируулж, ангиныг сайн эмчилүүлж, амьдралын шаардлагаар хагалгаа хийлгэхээс бусад мэс ажилбаруудыг хийлгэхгүй, гэмтэл, түлэгдэл, ахуйн ослоос сэргийлэх, химийн эм бага хэрэглэх, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг гэнэтийн өвчлөлөөс, хорлогоос сэргийлэх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж хорт зуршилаас алсуур байх хэрэгтэй. Дээрхий өвчлөлийн шинж бүхий улсууд зүү, төөнүүр, физик эмчилгээ, зэрэг механик үйлчилэлээр эд эсийг төлжүүлэх үрэвсэл дарах ургамалын болон амьтны гаралтай эм, бэлдмэлүүдээр эмчилүүлэх нь үр дүнтэй. Орчин цаг үеээ дагаад өөрийн бүтэц, хуяглал, хоруу чанараа ихэсгэж чаддаг нян нэртэй мангас бидний хайхрамжгүй байдлыг далимдуулан эрүүл мэндийг муутган амь насыг минь залгих гээд байна шүү.

Saturday, May 18, 2013

Асуултын хариу "Зөвлөмж" 16-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 16-р хэсэг. Асуулт: Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн юмаа. Шөнө болохоор ходоод өвдөөд,бас давхар нурууны голоор хөшиж өвдөөд байдаг болчихлоо. эм уугаад өвчин намдахгүй,шөнөжингаа өвдөж хоноод маш хэцүү байна. Тэгээд эм уухаар ходоодон дээр ирээд шингэхгүй байна. Яг ходоод өвдөхийн хажуугаар ходоодны харалдаа нуруугаар хөшиж өвдөөд байна.Энэ ямар өвчин бэ?. Өнөөдөр ЭХО д харуулсан 1,2 cm цөсний 1 ширхэг чулуутай байна гэсэн,тэгээд ингээд яваад байхгүй биз дээ. Авхуулах шаардлагатай юу?. Тэгээд ямар эм уух хэрэгтэй болоо. Бас ходоод дурандуулах шаардлагатай юу? Энэ талаар зөвөлгөө өгч туслаач, 26 настай эмэгтэй. Зөвлөмж: Цөсний чулуунаас болсон цөсний түгжрэл, нойр булчирхайн өвдөлт өгөөд байна. 1 юмуу 3 эмнэлэг дээр очоод мэс заслын эмчид үзүүлээ. Яаралтай хэвтэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу?. Манай хүү 3 сар хүрэх гэж байгаа. Сүүлийн 4 өдөр хуурайлах болгонд шингэн шар ногоон баагаад байхын өмнө нь өдөрт 2 баагаад л хэвийн байсан. Ямар нэгэн зовиур байхгүй өдөрт ганц 2 ханиалгаад өөр юм байхгүй зөвлөгөө өгөөч баярлалаа. Зөвлөмж: Хүүхдийн гэдсийг шар тос түрхээд индүүдсэн бүлээн өлгийний даавуугаар боогоорой. Шөнөд өлгийдөж дулаахан унтуулаа. Сэрүүдээд хоол нь ихдсэн байна. Асуулт: Сайн байна уу?. Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хургэе.Юм асуух гэсэн юм л даа..Би нөхөртэйгээ амьдраад 2 жил болж байна. Бид гадаадад сурдаг юм л даа. Хүүхэдгүй. Сүүлийн үед миний бэлэг эрхтэн ихээр загтнах боллоо. 1сарын сүүлээр бас загтнаад байсан. Би 2 сард Монголд амралтаараа очихдоо эмчид үзүүлсэн. Тэгсэн хариу нь умайн хүзүүний шархлаа гэж хэлээд сар уух эм, мөн 2 төрлийн лаа өгсөн. Тэднийг хэрэглэж дуусаад уг нь зугээр болсон юм л даа. Тэгсэн өчигдрөөс эхлээд дахиад загтнаад байх юм.Яах вэ?. Бэлгийн ариун цэврийг яаж зөв сахих вэ? Би уг нь өдөр бур усанд ордог .. Бохироос болно гэж баймааргүй юм. Би "Ярена" гэдэг Жирэмснээс хамгаалах эм уудаг юм. Надад ямар ч ойлголт мэдэгдэхүүн алгаа яаахаа мэддэггуй ээ...Туслаач. Зөвлөмж: Жирэмсэлтийн эсрэг эм чамд таарахгүй байгаа байна. Чиний умайн хүзүүнд хэт хүчллэг орчин үүсгээд загтнуулах шалтага болоод байна. Монголоос хэрэглэж байсан эм лаагаа авчируулж хэргэлэх эмчилэх хэрэгтэй юм байна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ: Таньд ажлын амжилт хүсье. Надад нэг асуулт байна. Миний зүүн талын хавирга, цээжээр ороож өвддөг, сүүлийн үед цээжний урд тал 2 хөхний дээд талд цээжний гол яс өвддөг боллоо. Байнга хөндүүр гараа угаахаар хүртэл өвддөг боллоо Орой оронд орж хэвтээд шөнө бүр их өвддөг энэ байдлаар 4-5 жил болж бна заримдаа хоолой дээр юм тээглээд байгаа юм шиг зангирч хатуулдаад байдаг дурандуулж байсан 3 удаа зүгээр гэсэн, зүрхний эхо-д харуулсан бичлэг хийлгэсэн зүгээр гэсэн одоо яах вэ? Зөвлөмж: Цээжний рентген зураг авхуулаа. Хатгаанаас үлдсэн наалдац байгаа байхаа. Зургаа авхуулчихаад 99196919 гэсэн утсаар Ренцэн гээд эмчтэй холбогдож байгаад үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу?. Эмчээ та буянтай хүн юмаа. Зөвөлгөө авах гэсэн юм. Бруцеллёзын шинжилгээ хаана өгөх бэ?.3 жилийн өмнө,үзүүлэхэд бруцеллёз авсан байна гэсийм, тэгээд одоог хүртэл үзүүлэхгүй яваад байсан юм. Сүүлийн үед нуруу их хөшдөг боллоо. Бас тураад, одоо яах бэ? Эмчилүүлээд эдгэх үү? 27 настай. Хариу хурдан ирүүлээрэй. please Зөвлөмж: Бруцеллёзын шинжилгээг халдвартын эмнэлгийн лаборторт хийдэг. Эртхэн үзүүлж таарсан эмчилгээгээ хийлгэхгүй бол үе мөчний өвдөлт ихсдэг. Өвчин сайн эмчлүүлэхэд эдгэнэ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таньд баярлаж явдагаа илэрхийлье. Хөлний судаснууд бүдүүрээд хөлөн дээгүүр хөхрөөд байх юм. Судас нь хаграад байдаг юм болуу? Яавал гайгүй болох бол. Зөвөлгөө өгч туслаач. Баярлалаа Зөвлөмж: Хөлийн судас бүдүүрэх удаан зогсох, цус өтгөрсөнөөс болно. Аспирин их уух нимбэгний шүүс их хэрэглэхэд судасны хана нэмгэрч хаграад байдаг. Зүү төөнүүр эмчилгээ хийлгэж монгол эм уухаар хөлийн судасны ачаалал багсаж эргэж сэргэнэ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Манай охин одоо ой нэг сартай тэгсэн сая хоолой нь өвдсөн чинь өрхийн эмч бактокс гэдэг эм бичиж өгсөн тэрийг уугаад гэдэс нь гүйлгээд бэлэг эрхтэн нь улайгаад тэгээд үзүүлсэн чинь дисбактероз гэдэг өвчин гэсэн Фунголин гэдэг эм уулгаж байгаа гэтэл улайлт сайн арилахгүй байна яавал дээр вэ? Зөвлөмж: Хүүхдэд антбиотек уулгах шаардлага байхгүй үед уулгаж болохгүй. Одоо барагшун гээд монгол эм 1 тунг 2 хуваагаад өглөө орой өгөх хэрэгтэй. Хүүхдийн салтайн улайлтанд Талк түрхээрэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 4 сард цөсний чулуугаа авхуулсан, дурангаар би 2 хүүхэдтэй энэ жил жирэмсэн болж болох болуу? Миний бие хэзээ хуучин хэвэндээ орох бол, Элэг маана 1 жилийн дотор нөхөгддөг гэж үнэн бол у Зөвлөмж: Хүүхэд гаргаж болно. Хагалгааны дараа ямарч хүндрэлгүй байсан бол чиний элгэний нөхөн төлжилт сайн явагдсан байгаа. Харин жирэмсэн болсоны дараа жирэмсэний эрт, хожуу үеийн хордлогод бага орохын тулд эмчийн хяналтанд байж байгаад төрөх нь зүйтэй. Асуулт: Шулуун гэдсээр цус алдаад байна. Гемморрайн цус алдалт үүнийг яавал зүгээр болох вэ?. Урьд нь цус тогтоох тариагаар эмчилж, байгаад зүгээр болсоон эргээд сэргээд байна. яаж эмчилэх вэ? оноү нь юу бол Туслаач. Зөвлөмж: Шулуун гэдсэний амсарт байдаг. Венийн судасны торон сүлжээний зангираанаас болдог. Хүндрэлтэй үед мэс заслын эмчилгээ хийдэг. Гялс төв дээр очоод дурангийн эмч Тамирт шулуун гэдсний дуран хийлгээ. Цус алдалтын шалтгааныг тогтоогоод эмчилгээг хэлээд өгнө. Асуулт: Сайн байна уу? Эмчээ хүн бүрт буян үйлдэж, байгаа чинь сайхан санагдалаа. Хатигны талаар асуух гэсэн юмаа. тиний уруулын доод хэсэгт, нэг жижигхэн идээтэй юм гарсан байхаар нь шахсан чинь томроод буглаад хатиг болчихлоо. Одоо бүр уруул руугаа орчихсон. уруулийн зүүн хэсэг тэр чигтээ пэмпэгнээд хавдчихсан аймаар өвчтэй, маш хэцүү байна. Эмчид үзүүлэхэд антибиотек ууж, өмхий тос тавьж боо гэсэн бас шаруулж байгаа. Тэрнээс өмнө 2-3 хоногийн өмнө гурил идээ татдаг гэхээр нь бас шархны лент тавиад намар болсонгүй. Толгой нь гарахгүй буруу харсан хатиг шиг байна. халуунд аймаар өвдөөд хэцүү байна. Нээлт хийлгэж болох уу? Эмчээ. Зөвлөмж: Халуур ч байгаа бол яаралтай мэс заслын тасагт хэвтэж эмчилүүлэх хэрэгтэй. Мэс заслын эмчид очоод үзүүлээ. Хагалж нээлгэх хэрэгтэй. Нээлгэсэн хэсгээсээ цитологийн шинжилгээ хийлгээрэй. Асуулт: Сайн байна уу? Миний хүү 15 настай. Хамар дотор нь ургац байна. Хамар нь одоо битүү юм шиг л амьсгалдаг. Мэс заслын бус аргаар эмчилгээ байвал хэлж өгч туслаач. Баярлалаа. Зөвлөмж: Өглөө бүр хамарт нь чацарганы цэвэр тос тусаагаад байхаар хамарын сарьхинаг эдгэрч хамар дотрох ургацаг хатаж, хаван арилахаар эдгэрнэ. Асуулт: Би одоо 5н сартай жирэмсэн. Бэлэг эрхтэн маань их загатнаат байхын бас цагаан юм ихээр гараад байхын яаж байгаа юм бол. Хүүхдэд маань нөлөөлөхгүй байгаа. Өмнө нь мөөгөнцөрийн эмчилгээ хийлгэж байсан. Зөвлөмж: Эмэгтэйчүүдийн эмч дээрээ очоод угааж цэвэрлүүлээд лаа хий. Хүүхдэд ямарч нөлөөгүй. Жирэмсэн эх өөрийн дархалааг маш хүчтэй сайжруулах урвал биед явагдаж байдаг. Асуулт: Хариу тэсэн ядан хүлээе. Манай нөхөр хоолойны махаа авхуулах гэж байгаа юм. Хоолойны махаа авхуулсаны дараа ямар ямар гам баридаг вэ? Эмчээ. Зөвлөмж: Хагалгааны дараа цусандаа ASO гэсэн шинжилгээний үзүүлэлт бууртал антибиотик эмчилгээ, биеийн эсэргүүцэл сайжруулах монгол эм уух хэрэгтэй. Тэгж байж ангина өвчлөлийн хор уршгыг арилгана. Асуулт: Сайн байна уу? Би зөвөлгөө авах гэсэн юмаа. Туслаарай. Би саяхан нэг хүнтэй санамсаргүй бэлгийн хавьталд орчихсон, тэгсэн чинь бэлэг эрхтэн 7 хоногийн дараагаас загтнаж байсанаа үтрээний амсраар юм гарсан юм шиг хатуу ч юм шиг болчихлоо яах уу?? Зөвлөмж: Арьс өвчны судлалын үндэсний төвд очоод цусны шинжилгээ өгөөд эмчид нь үзүүлээд зөвөлгөө авчихаа. 11 350252 гэсэн утастай. Асуулт: Сайн байн уу ? Эмчээ таньд их баярлаж байна. Таныг энэ дэлхийд тээж төрүүлсэн сайхан ээжид тань мөргөе. Би 26 настай сүүлийн үед нуруу их өвдөх боллоо суугаа ажил хийдэг хүнд юм өргөдөггүй. Үзүүлсэн бөөрнүүд элсэнцэртэй, яс сийрэгжсэн байна гэх юм. Би одоо юу хэрэглэх вэ? Зөвлөмж: Урам хайралсанд баярлалаа. Нурууны муруйлт суугаа ажилаас болж, ихсээд байдаг. Нурууны муруйлтийн эсрэг талын нурууны гол булчин чангаралт өгч, судас, мэдрэлийг дарж хавагнуулснаас нурууны өвдөлт ихсээд байдаг. Иймд бумбыг нуруу дагсан шулуун булчинд тавих, зүү төөнүүр, монгол эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Асуулт: Сайн байна уу?, Эмчээ. Миний ач хүү одоо 7.5 сартай, хэт их хөдөлгөөнтэй юм шиг санагдах юм. Гадаа салхилж буй хүүхдүүд тэргэн дээр, ээжийнхээ өвөр дээр зүгээр л сууж байхад манай хүү огт зүгээр суухгүй, ээжийгээ ч суулгахгүй босгоно. Гэртээ бол ганцаараа жаахан суугаал уурлана, тэврүүлнэ, тэврүүлсэн байхдаа ч зүгээр байхгүй, юм руу зүтгэнэ тэмүүлнэ тонгочино. Нойронд бол сэргэг талдаа. Заримдаа ийм байдал нь ямар нэгэн симптом биш байгаа гэж санаа зовох юм. Зөвлөгөө өгнө үү? Зөвлөмж: Нүүр амаа таталзуулаад, хөл гараа чичэгнүүлээд толгойгоо гилжиих таталт маяг үзүүлэх нь Малая Хорея хүүхдийн өвчний шинж байдаг. Танай хүүхэд энэ шинж алга. Хөдөлгөөнтэй эрхэлж байгаа хүүхэд байна 2 нас хүртэл эрхлүүлж байгаад хэлд орохоор нь учирлаж, өөрийг нь хөөргөж магтаж байж ухаалга хүүхэд болгоно. Таны нүдэнд танай хүүхэд илүү сэргэлэн цовоо харагдаад байгаа болтой. Асуулт: 1 юм асууяа би шивээстэй байж байгаад лазераар арилгуулсан юмаа. Одоо бүр долоон дор болчихлоо. Энийг яаж янзлуулах вэ? Зөвлөмж: Ямар нэг мэс заслын эмнэлэг дээр очоод муухай болсон арьсаа авхуулаад оёуулчихаар соривгүй арьс таталтгүй цэвэрхэн болно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ энэ өдрийн мэнд хүргэе. Надад 2 асуулт байна. Хариулт өгч туслана уу?. 1. Би 2 жилийн өмнө шинжилгээ өгөхөд хелекобактери өндөр хэмжээтэй байна гэсэн хариу гарч байсан. Тэр үед эмчилгээ хийлгэх гэсэн боловч жирэмсэн болоод чадаагүй өнөөдрийг хүрсэн. Одоо хөхүүл хүүхэдтэй. Хүмүүс хелекобактери эхийн сүүгээр хүүхдэд дамжиж хүүхдийг таргалуулдаггүй гэх юм энэ үнэн үү? Хелекобактерийг яаж эмчлэх вэ? 2. Мөн хөхүүл хүн тамхи татахад хүүхдэд ямар хор хөнөөлтэй вэ? Зөвлөмж: Санаа зоволтгүй. хүүхдэд хөхний сүүнээс болж, хеликобактер дамжихгүй. Харин шүлсээр дамжиж халдвар авдагыг анхаар. Тамхи хөхүүл хүүхдэд их хортой. Хүүхдийн дэргэд хүн тамхи татуулж болохгүй. Тамхины утаа тамхи татсан хүний хувцасны үнэрээс хүүхэд харшилтай болж амархан хатгаа ханиад хүрдэг болно. Хеликобактерийг монгол эм тан ууж эмчилүүлнэ. Эхлээд шинжлүүлэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу?. Хүү маань одоо 4 сар гарантай, сүүлийн үед пар пар хийж ханиалгаад цээж нь зөндөө хэрчигнүүртэй байхаар нь эмчид үзүүлсэн чинь Бронхит байна гэх юм. Тэгээд вит С уусмалаар өг гэх юм. Яг яаж эмчилүүлэх вэ? Та зөвлөгөө өгөөч. Зөвлөмж: Хүүхдийн харшлын гаралтай бронхит хүндэрч амьсгаа боох гээд байдаг. 99184956 гэсэн утсаар Соёолоо эмчтэй ярьж байгаад утуулах амьсгалын замыг цэвэрлэх, хаванг арилгах эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний охин 4 сартай 15 хоног өдөртөө 5-7 удаа шингэн язмагтай усархаг чацагаар баагаад байгаа. Холимог хоолтой болохоор айгаад байх юм. Эмчид үзүүлсэн септрин уусан бифидумбактери бас уусан одоо тогтоогүй л байна. Гүйлгэх нь 3-4 болсон яахав эмчээ туслаач. Та их сайхан зөвөлгөө өгөх юмаа. Зөвлөмж: Цагаан будаа буцалгаад шүүсийг нь сүүтэй холиод угжаа. Гэдсийг нь индүүдэж дулаацуулсан өлгийний даавуугаар ороож өлгийд, Барагшун гэж монгол эм аваад 1 тунг 3 хуваагаад өдөрт 3 удаа сүүтэйгээ холиод уулгаа. Өөр эм уулгаж болохгүй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би 2 настай охинтой, охины маань нүдэн дээр зэрэг 3 өвдөг гарчихлаа. Одоо бараг 3 сар болж байна. Эдгэхгүй юм. Нэг нүдний зовхин дээрээ 2 нь дотор талдаа ил толгой байхгүй. Би гадаадад амьдардаг. Эмчид үзүүлэхээр бүлээн жин тавь гэх юм. Үүнийг яаж эмчилүүлэх вэ? Туслаач. Зөвлөмж: Наана чинь эстетик гээд гоо сайханы мэс заслын хувийн эмнэлэгт ороод үзүүлчихээ. Лазераар хагалгаа хийлгээд авхуулчихаа. Тэгэхгүй бол 3 сар болсон өвдөгний хатуу гэр арилахгүй. Эмэгтэй хүүхэд байна нүүрэндээ соривгүй байх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний бүсэлхийгээс доош өвдөөд байх юм. Өвдөгнөөс дээш том үенүүд өвдөөд байх юм. Ялангуяа ташаа өгзөгний үе шөнө өвддөг. Энэ талаар зөвөлгөө өгөөч 53 настай. Зөвлөмж: Нуруу нугламын 4 р нугламын доороос гуяны мэдрэл гарч, аарцаг ясны ирмэг, гуяны дотор талаар дамжин явдаг. Тэгэхээр гуяны мэдрэл цочироод өвдөлт өгөөд байна. Нурууны олон уулзахдаа халуун жин тавиа. Тэгээд зүү төөнүүр эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үе холбоосын хүйдий хатуурч үений хөдөлгөөн их хязгаарлаад байдаг. Монгол эм Бойчун 15, Агар 35, Норов 7, Гоюу гэсэн эмнүүдийг уугаад байхаар засарна. Асуулт: Сайн байна уу?. Псириаз өвчин халдвартай юу? Зөвлөмж: Псириаз өвчин халдвар байхгүй. Харин хүний сэтгэл санаа хямарсанаас хэнд ч гарч болдог өвчин. Асуулт: Сайн байна уу? эмчээ, Таны зөвлөсний дагуу "с" вирусний тан ууж эхэлсэн, би өнгөрсөн 10 сард вирустэйгээ мэдсэн, идэвхигүй гэсэн, нөхөр маань саяхан шинжилгээ өгсөн, вирусгүй гарсан байна билээ, цаашдаа яаж хамгаалах вэ?, бэлгийн замаар халддаг гэсэн, нөхөрт маань халдах болуу? үүнээс яаж сэргийлэх вэ? Эмчээ, энэ асуудал маш их сэтгэл зовоож байна, Та зөвлөгөө өгөөч, баярлалаа. Зөвлөмж: Нөхөрт чинь халдахгүй. Чиний С вирусын эсрэг дархалаа танай нөхөрт тогтсон байгаа. Асуулт: Сайн байна уу? Эмчээ нүдний шарласныг яаж багасгаж цайруулах вэ? Зөвлөмж: Монгол эм ууж цөсөө шингэрүүлэхээр цусан дахь билирубин багсаад нүд цайрна. Дамнайнжуг, Сэрдог гэдэг эмнүүд уу. Өдөр халуун наранд унтаж болохгүй. Монгол хүний цусанд их байдаг Альдодегидрогеназ фирментийн хэт урвалжаас шар хөөрөх их болж цөс өтгөрдөг. Асуулт: Сайн байна уу?. Би жирэмсэн болохоор төлөвлөөд байгаа юмаа. Тэгээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь сав, өндгөвчний үрэвсэлтэй байна гээд үрэвслийн эмчилгээ хийлгэсэн. Гэтэл одоо уйланхайтай байна. Жирэмснээс хамгаалах дааврын эм 2 сар уу. Дараа нь жирэмсэл гэх юм. Жирэмсэн болох гэж хичээж байхад ийм эм уумааргүй байна. Надад яах тухай зөвөлгөө өгөөч. Энэ эмийг уухгүйгээр өлзий18, юмдүүжин 2-ыг уугаад байвал уйланхай нь арилах болов уу?. Яах вэ? Зөвлөмж: ЭХО д умай, өндгөвчөө харуулсан зургаа сканердаад явуулаарай. Мөн цусны шинжилгээ эстрадол гэсэн гормоны шинжилгээ хийлгэсэн бол явуулаарай. Тэгээд ямар эм уухыг хэлж өгье. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таниас 2 зүйл асуух гэсэн юмаа. 1. Бөөрний дутагдалтай хүнд Sain b.nauu emchee, Tanias 2 zuil asuuh gesen umaa. 1. Бөөрний дутагдалтай хүнд RLS(Restless Leg Syndrome) гэх болсон. Шөнө унтахгүй тийчигнээд мэдрэлийн гаралтай гэж ойлгоод байгаа уламжлалт талаас ямар эмчилгээ байдаг бол. 2. Манай нөхөр сүүлийн 5 сар хоол идсэний дараагаар байнга унтаж байна. Хоол боловсруулах эм уусан боловч мөн хаяа өтгөн нь цустай гараад байх юмаа. Бид 2 бүдүүн гэдсэний хавдар байх вий гээд айгаад байгаа юмаа. Яаж оношлох вэ?. Урьдчилаад Таньд баярлалаа гэж хэлье. Зөвлөмж: 1.RLS синдромыг монголоор хөл чилж, тийчигнэх хам шинж гэж хэлж болно. Хөлийн венийн судасны зогсонг байдлаас үүсдэг өвчин. Өсөж байгаа хүүхдүүд хөнжилөө тийчих булчин өвдөж нойргүйтэл гардаг. Сахарын өвчтэй болон бөөрний, уушигны өвчтэй улсад оройноос үүр цайтал өвдөж унтуулахгүй зовоодог. Витамин В6 дутагдал ихэссэнээс үүдэлтэй. Гол эмчилгээ нь механик эмчилгээ зүү төөнүүр, Монгол эм уулгадаг. Химийн хүчтэй эмнүүд хөлийн тийчилтийг ихсгэдэг. 2.Нөхөртөө монгол эм уулгаад бүдүүн гэдсэний өнгөрийг арилгаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг намсгаж болно. Монгол эмнэлгийн хэлээр Бадгана ихэссэн байна. Гялс төв дээр дурангийн Тамир эмч дээр бүдүүн гэдсээ дурандуулчих. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Таны тусламж хэрэгтэй боллоо. Охин минь одоо 5 сартай. Өнөөдөр орон дээрээс унагчихлаа. Одоо яах вэ? Тархи нь хөдөлсөн болуу?. Тийм бол ямар шинж тэмдэг илрэх вэ? Одоохондоо юм мэдэгдэхгүй ч хожим ямар нэг муу үр дагавар гарах уу? Одоо яасан дээр вэ? Эмчээ. Та надад зөвлөөч. Баярлалаа таньд. Зөвлөмж: Хүүхэд уйлагнаад бөөлжөөд гүйлгээд байвал тархи доргисон шинж байдаг. Тиймгүй бол хүүхдийн уналт зөөлөн тэр болгон орноос унаад тархи доргиод байхгүй. Асуулт: Сайн байна уу эмчээ? Охин маань нэг сартай нүүрээр нь диатиз гараад байна. Эмчид үзүүлсэн янз бүрийн юм битгий түрх гэсэн одоо улам ихдээд байх шиг байна юу түрхэх вэ? Зөвлөмж: Чи өөрөө чихэрлэг зүйл идэж болохгүй. Цэвэр ус сайн уух хэрэгтэй. Чиний хөхний сүүний чихэрлэг чанар их байна. Ус сайн уугаад байхаар цус шингэрч чихэрлэг чанар багсахаар гайгүй болно. Сайжрахгүй бол эргээд холбогдоорой. Асуулт: Сайн байна уу? Эмчээ, танаас бас л нэг юм лавлах гээд, таны зөвлөсний дагуу тан ууж байгаа, би 6сарын өмнө "с" вирустэй гарсан, сарын өмнө цөсний чулуугаа дурангаар авахуулсан, шинжилгээгээр асат, алат хэвийн хэмжээндээ л гарч байгаа, би ер нь дэглэм сайн барьдаг, вирус идэвхигүй гарсан, ийм үед вирусээ тоолуулах шаардлагатай юу?, мөн элгэний илүү нарийн шинжилгээ өгөх ёстой юу?, тангаа уугаад дэглэмээ бариад явахад вирус идвэхжихгүй байх боломжтой юу?, элэг хатуурахгүй урт наслах боломжтой юу?, эсвэл вирустэй л бол тодорхой хугацааны дараа хатуурал болох уу, миний санаа их зовж байна. Зөвлөмж: Санаа зоволтгүй. Вирусын эсрэг элгэний дархалаа сайн байдаг. Хүн өөрөө хоолоо тохируулаад эмчилгээ хийлгээд хорт зуршилаас хол байхад элэг хатуурахгүй. 100 насална. Асуулт: Сайн байна уу? Эмчээ манай дүүд нэг асуулт байна. Одоо 10 настай эмэгтэй хүүхэд дотуур хувцас нь их бохирддог 7 хоног 2-3 удаа сольж өмсдөг боловч дотуур хувцас нь шаргалтаад бохирдоод байх юм. Хаана хандаж үзүүлэх вэ? Охидын эмчид 1 удаа хандсан боловч үзлэг хийгээгүй багадаа хүчтэй эм ууж байсан бол тэгдэг юм. Дотуур хувцасыг нь сайн сольж бай гэсэн. Зөвлөгөө өгч туслаач. Зөвлөмж: Хүүхдийн хоол тэжээлийн тасагт байдаг хүүхдийн цацлагын Пудэр аваад өдөрт нэг удаа цацаж өгөхөөр гайгүй болно. Цацлагын пүдэр эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх найрлагатай байдаг. Асуулт: Сайн байна уу эмчээ? Би жирэмсэн одоо 5-7 недельтэй. Гэтэл миний шүд өвдөөд болдоггүй ээ. Жирэмсэн үед шүдээ эмчлүүлж болдоггүй гэж сонссон юмаа. Энэ үнэн үү? Зөвлөгөө өгч тус болооч. Баярлалаа Зөвлөмж: Эмчилүүлж болно. Харин эмчилүүлэхгүй өвчтэй байх урагт муу. Жирэмсэн эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх эхний арга хэмжээ шүд эмчилэх байдаг юмаа. Асуулт: Сайн байна уу? эмчээ, Ийм зөвлөгөө өгдөг эмч байдгийг мэдээд их баярлаж байна. Надад асуух зүйл байна. Би одоо 23 настай дотно харьцаанд ороод хагас жил болж байгаа. Найз залуугаасаа өөр хүнтэй харьцаж үзээгүй гэхдээ анхнаасаа л дотно харьцаанд орсны дараа миний бие их өвддөг хамаг бие арзайгаад даараад шээхээр хатгаж өвдөөд шээс ойр ойрхон хүрээд байх юмаа. Тэгээд Фурадонин гэдэг эмийг Ливомецинтэй хавсраад уухаар 2-3 хоногтоо зүгээр болоод байгаа. Заримдаа бүр 10-15 хоног үргэлжлээд би алхаж чадахгүй болчих юм. Энэ ямар учиртайг хэлж туслаач би жаахан айгаад байна. /Тэр эмийг найз маань бас тэгдэг гээд хэлж өгсөн/ Танд баярлалаа. Зөвлөмж: Чамд архаг цистит байна. Тэгээд дотно харьцаанд орох болгонд сэдрээд байна. 88526989 гэсэн утсаар Тунгалаг эмчтэй холбогдоод монгол эм ууж архагшссан давсагны үрэвсэлээ эмчилүүлчихэд болно.

Saturday, April 27, 2013

Шинжилгээ эмч хүний оношлох зэмсэг болдог.

Шинжилгээ эмч хүний оношлох зэмсэг болдог. Лаборторын болон дүрс, цахилгаан, дуу авианы шинжилгээ хийгдэх болсон нь эмч хүний оношлох, эмнэх сэтгэхүйг хөгжүүлсэн, аз завшаан, хувь тавилан юм. Олон улсын биоклиникийн нэгдлүүд гаргаж байгаа лаборторын шинжилгээний тоо жил ирэх тусам нэмэгдэж, байна. Европын орнуудад 250 лаборторын шинжилгээг клиник практикт хийж, оношлогоонд хэрэглэж байна. Эмнэлгийн шинжлэх ухаантай зэрэгцэн хүн судлал, физиолог, эмгэгфизилогийн судалгаанд биохимич,физколиод химийн мэргэжилтэнүүдийн олсон амжилт нь лаборторын шинжлэх ухааны хөгжил юмаа. Тэгвэл өнөөдөр шинжилгээний лаборторуудад шинжилж байгаа Цусны ерөнхий шинжилгээ, Эрдсийн шинжилгээ, дааврын шинжилгээ, уураг, маркер, энзим, биохими, цусны бүлэгнэлт болон тундасжилтын шинжилгээний үзүүлэлтүүдийг эмч нар хүнийг оношлох зэмсэг болгохоос гадна, эрүүл мэндээ дээдлэгчид шинжилгээний норм нормативыг мэдэж, эмнэлзүйн ухагдахууныг сонирхох болжээ. Цусны ерөнхий шинжилгээг Улаан бөөм \RBC,Ercs\, Hemoglobina\HGB,Hb\, Hematokryt\HCT.Ht\, Retikulocyty\RDW\ Trombocyty\PLT\ Цагаан бөөм\WBC\, Цусны тунах хурд \СОЭ\, ийм гол үзүүлэлтээр хийхээс гадна, улаан бөөмийн багсалтаар цус багдалт, бусад цусны бүрдүүлэгч эсүүдээр өвчлөлийн шалтгааныг олдог. Цагаан бөөмийн ихсэлтээр үрэвсэлт өвчин, биеийн эсэргүүцэл, дархалааны түвшинг тогтоож болдог. Цусны элементүүдийн тундасжих хурд \Польшийн эрдэмтэн Бернацкийн нэрээр ОВ гэж томъёолдог\ СОЭ их байх тусам өвчний хүндрэл, хордлогыг илэрхийлдэг. Ионограммын шинжилгээнд Сод\Na+\,Кали\К+\, Хлор\Сl\, Магнез\Mg\, Кальц\Ca+\ болон төмрийн нэгдлүүдийг тодорхойлдог. Эдгээр эрдэсүүд цусанд ихдэж багдаж болохгүй бие махбодийн тэнцвэржилтийг тогтоох ёстой. Жишээ нь: Кали шээсний шинжилгээнд ихсэхэд цусанд калийн дутагдал болсоноос, гэдэс гүйлгэх чацархайн булчирхайнууд томорч, хордлого эхэлдэг байна. Хэрвээ цусанд Кали ихэссэнээс зүрхний булчинд нөлөөж, зүрх зогсох хүндрэл гардаг. Зүрхний бичлэгээр QRS шүднүүд өргөсөж Т шүд хугралт үүссэн бичлэг харагдана. Магнез цусанд ихдэхэд бөөрний ажилгаа сулархаас гадна, бөөрний дутагдал үүсгэх шалтаг болдог Энэ үед зүрхний бичлэгт QT шүднүүдийн хоорондох зай холдсон байдаг. Ferrytyna энэ нь элгэнд төмрийг ихээр нөөцөлсөн агуулах уураг юм. Их хэмжээний төмрийг, хэрэгцээ бүхий чөмөг, дэлүү, зүрх бөөрөнд илгээж цусны багдалтыг арилгадаг. Элэгний үрэвсэл, гэмтлийн, архи, тамхны, химийн эм, хорны улмаас энэ ферратин агуулах хэмжээ нь багсах юмуу, устахад цус багдалт байнга гардаг. Харин Ferrytyna уураг ихээхэн махны хэргэлээ, тасралтгүй хоололт, таргалалтын, дотоод шүүрлийн нөлөөгөөр ихсэж 400ug/l нойрбулчирхай, элэг, бөөр, уушганд хавдар үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна. Гормоны гэх Дааврын шинжилгээнд Адерналин, Алдостерон,\бөөрөнд натри, калийн зохицуулга хийж,цусны даралт зохицуулдаг даавар\ Эстрадоль,\өндгөн эсийн боловролт, сарын хирийг идвэхжүүлнэ. Инсулин,\цусанд сахар ихдүүлэхгүй байх, элгэнд гликоген хуруулах, эд, эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй даавар, цусанд багсахаар чихрийн шижин үүсгэж, их байхаараа дотоод шүүрлийн булчирхайнуудыг уйланхайжуулдаг. Кортизол, Прогестрон, Тестостерон,\эрэгтэйн бэлгийн шүүрлийг боловсруулдаг, эмэгтэйд бага хэмжээгээр байж, өндгөн эс, бөөрний дээд булчирхайн бүтцэнд ордог.\ TSH,\Тирео Тропны Гормон бамбай булчирхайг ажилуулдаг өнчин тархинаас ялгардаг даавар юм. Ихдэхээр бамбайн хордлого,,энэ даавар багдахаар бамбайн дутагдлын хам шинж өгдөг. Т3,FT3,T4,FT4,\бамбайн булчирхайн даавар ихдэхээр Базедовын хам шинж өгдөг,багадахаар Hashimoto хам шинж өгнө. FSH\өндгөн эсийг төрүүлдэг даавар, энэ дааврын хэмжээ бага байхаас төрлөхийн болон үргүйдлийн шалтгаантайг илэрхийлдэг. Уургын шинжилгээнд: Электрофорез,\нийт уураг,албумин,а глобулин,а2 глобулин, в глобулин, ү глобулин\ Дархалааны \IgA,IgD,IgE,IgG, IgM\ CRP \ С уургын урвалж,анх 1930 онд уушигны өвчтэй хүнээс ялгаруулж олсон, энэ уургын урвалж ихсэх нь тархи, нугас мэдрэлийн үрэвсэл байгааг харуулдаг.\ Энзимийн шинжилгээнд GPT,GOT,AMYLAZA,CHE,CPK,CK-MB,ALP,ACP, LDH,GLD,GGTP хийгдэх бөгөөд элэгний үйл ажилгаа, эмгэгфизиологийг харуулж, өвчний учир шалтгааныг тайлдаг. Биохимийн шинжилгээнд мочевин, шээсний хүчил, креатинин, биллирубин, холестрол,HDL LDL, триглицирид, цусны сахар, зэрэг шинжилгээг үзсэнээр бөөрний үйл ажилгаа, зүрхний булчин, элэг цөсний өвчлөлийг илрүүлдэг. Маркерын шинжилгээнд: CEA,\хавдрын үүсэл PSA,\манжин булчирхайн өөрчлөлт CA125,\өндгөвчийн өөрчлөлт CA 19.9,\хоолболовсруулалт, CA 15.3\ хөхний өөрчлөлтийг шинжилдэг. Лаборторын эмчилгээнээс гадна Рентген туяа ашигласан СТ,MRI,боловсронгүй дүрс оношлогоо, Хэт дуу авианд сууральсан, дүрс оношлогоо 3Д, 4Д гэх илүү шинэ технолог, иннавацыг тулгуурлах болсон байна. Хэдий шинжилгээний өндөр түвшин, оношлогооны зэмсэгтэй болсон ч шинжилгээний хариунд бодит дүгнэлт хийж, зөв оношлох, эмнэлзүйн сэтгэлгээ эмч нар байх хэрэгтэй.

Monday, April 1, 2013

Дандаа чилээрхэж, биеээс салахгүй зовиур байх юм.

Дандаа чилээрхэж, биеээс салахгүй зовиур байх юм. Монгол хүн бүрт л өглөө босоход бие хөндүүр, нүд цэлхийж, ханиаж, найтайж, цэр ховхорч, зарим нэг нь толгойн өвдөлттэй босно. Хөл,гар,мөр тохой гарын шуугаар янгинаж өвдөх, нас ахимаг хүний өвдөлт гэдэг байтал хүүхдүүд ийм зовиур хэлж босох нь олширлоо. Бага насны хүүхдүүд, нярай хүүхэд ханиаж, халуурч хатгаа \уушигны цулцангийн үрэвсэл\ болж хүндрэл өгөх боллоо. Том хүн, хүүхэдгүй бүгд л хамар битүүрч шуухитнаатай, борооны хонь шиг тургиж явна. Энэ байдалд бид дасал болжээ.Бүтэн хорь гучин жилээр. Эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гараад аптекаас антибиотек уулгаад, өвчин намдаах эм өгөөд, болчихно. Ажил хийдэг нэг хэсэг нь тэгэсхийгээд ойр зуурын эм уусан болоод явна. Энэ бүх өвчний учир шалтгааныг олон янзын радио, телевизийн сувгаар яриад, эмчилгээний шинэ арга, уух ханд бэлдмэлүүд сүлжээний эм, уургын бүтээгдэхүүн, дархалаа өдөөгч,гээд сурталчилгаа зөндөө хийгдэж байна. Найрлагыг харахад тун сайн хүнд үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүнүүд, энэ бүтээгдэхүүнүүд ихэнх нь хилийн чандад бэлтгэгдэнэ. Сонирхсон нэг нь аваад хальт мульт хэргэлсэн болоод хаяна. Өглөө иддэг талх боорцогноос амт муутай болохоор хаяна. \Аргагүй дээ тэр сайн гээд байгаа тэжээллэг бүтээгдэхүүнд өөрт хэрэгтэй, дутсан эрдэс бодис байхгүй тул хүнд амтгүй болно.\ Талх боорцог нь жигнээд хайрсан, нүүрс ус арвинтай байхаас гадна эрс тэс цаг ууртай нөхцөлд дулаацуулдаг ид шидтэй. Өвлийн цагт бэлтгэж нөөцөлсөн мах нь үнэт, шимт чанараа алдахаас гадна урь идэх шинж,орж харшил тоосонцорын эх уурхай болдог. Оройн хоолны шингэлтээс өглөө босох хүний зовиур янз бүр. Хамгийн гол нь шөнө маш сайн унтаж өөрийн биед дархалаа цуглуулж чаддаг нэг нь жиргээд байна. Өдөржин жиргэсэн ч ядрахгүй хоолоо идэхээр буудуулсан элээ шиг навс унана. Хаврын хавсрага бүхий тарчиг цагаар олон төрлийн аминдэмтэй, вирусын эсрэг тэмцэх чадалтай, хүнсний олон төрлийн ногоо идэх хэрэгтэй. Сормис ихээр хэрэглээд байвал бас болно. Сормис ямар нэг халдвар, үрэвсэлийг дарах хүчтэй,судасны битүүрэл, зангираад арилгадаг, зүрхэнд шигдээс үүсэх, тархинд цус харвах, биеийн дархалаа ззсэхэд ихээхэн тус дэмтэй. Улаан лооль вета-каротиноор баялаг,тул цусыг цэвэрлэж, дархлааг сайжруулдаг.Ханиад томуунаас сэргийлж чадна. Сонгино хавдраас урьдчилан сэргийлж,зүрхний ажилгааг сайжруулж,даралт бууруулж, ханиад томуунаас сэргийлнэ. Мөөгний ид шид нь хүний цусанд байх лимфоцитыг олшруулан, хүний эд эс, өвдөлт хийн сувгийг цэвэрлэж өгсөнөөр өвчнийг үүсгэгч микроб, вирусын хоруу чанарыг арилгадаг байна. Хүрэн манжин төмөр ихээр агуулсан тул цусны өвчнийг багасган, цусанд эритроцитыг хуруулж чадсанаар, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Тэгвэл бидэнд хүнсний ногоо тун хэрэгтэй. Хоол хийж үзүүлж байгаа тогооч нар тайлбарлаад хэлээд өгнө. Тэгэхдээ өглөөний зовиур өдрийн шуухитнааг арилгах уламжлалт арга бидэнд байдаг. Дэлхийн оройд шахуу байрлах монгол орон дэлхийд хүйтэн газрын тэргүүлэх тоонд орно. Зуны цагт эхэн, сүүл сард бэлтгэж авдаг монгол эмийнхээ хүчээр, өвчнөө эмчилж, зовиур шаналгаа багатай байж урт насалдаг. Дээр миний дурьдсан сормис, сонгино, улаан лооль, хүрэн манжин, мөөгөнд байх ид шидийг ихээр хадгалж чадсан эм бол монгол эм. Хаврын хавсрагын цагаар Норовтүнтанг, Мана4 Шар танг буцалгаж борив тойгны шөлөөр даруулан ууж, дархалаагаа сайжруулахаас гадна, задь, сорогзон, марчин 13 тангуудаар зүрх судасны болон даралт ихсэх өвчнийг арилгаж, Гоюу, Сожид, Сэмбрүү, Бойчун гэх эмээр сэрүүдэх өвчнийг эмчилж, эмэгтэйчүүд, элэг цөсний эмчилэх олон төрлийн монгол эмнүүд байдаг. Сүүлийн 20 жилийн турш монгол эмч нар Польш, Европын орнуудын хүмүүсийг монгол эмээр эмчилж, монгол эмийн хүчин чадал, ашиг тусыг судалсан судалгаатай ажиллаж, монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд ихээхэн нэмэр хандив болж байгааг энд дурьдахгүй байж чадсангүй. Манай эмч нар монгол эмнийхээ хүчин чадлыг мэдэж хэргэлж байгаа ч эм уух, дэг жаяг алдагдах, химийн эмийг үйлчилэх чанарт шүтсэн сэтгэлгээ бидний эрүүл мэндэд гаж нөлөө бүхий элгэний эмгэгшил,үүсгээд байгааг анхаарах хэрэгтэй. Бид монгол эмээ дээдэлж, эмийн хүчин чадлыг өөрсдийн уух эм, болгосноор үр удамаа эрүүл саруул байлгах болно.

Saturday, February 23, 2013

Асуултын хариу - "Зөвлөмж" 15-р хэсэг.

                         Асуултын хариу - "Зөвлөмж" 15-р хэсэг.

 Асуулт:
Сайн байн уу? Эмчээ Зөвлөгөө авах гэсэн юмаа.Би саяхан элэгний В вирус,D дельта вирус гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.Цаашид хүнсэнд хэрэглэгдэх хоол хүнс,хэрэглэгдэхгүй хоол хүнсний талаар зөвөлгөө өгөөч

 Зөвлөмж:
Шарсан хуурсан, тос ихтэй хоол идэж болохгүй. Бусад нь болно. Ногоо голдуу идвэл сайн. Загас тахианы мах идэхэд сайн. Цэвэр ус сайн ууж бай. Вино, Пиво, Архи, тамхи хэрэглэж болохгүй. Чихэртэй жүүс ууж болохгүй.

Асуулт:
Сайн байна уу? Эмчээ би эх барих эмэгтэйчүүдийн эмч 1амбулаторт энэ мэргэжилээр ажилаад 3сар болж байна. Сар болгон пренаталь эндэгдэл гараад байх юм одоо би яг юунд анхаарч ажиллах уу? Ямар ном ширээнийхээ ном болгох вэ?

 Зөвлөмж:
Чамд баяр хүрьгэе. Маш чухал асуудлыг анзаарч энэ пренаталь жирэмсэлтийн асуудал туйлын эмзэг асуудал болоод байна. Наад зах нь жирэмсэн эхийн хэт витаминжуулалт, харшилын ген биед хуримтлагдах, удмын ген, хоромсомын асуудал гээд их хүнд асуудал гараад байна.
 Нэн түрүүн ургийг ЭХО харан 3Д,4Д тод дүрслэлээр сайн оношлож, жирэмсэлтийг зөв удирдан явуулах, хүнд тохиолдолд эртхэн жирэмсэлтийг зогсоож байх хэрэгтэй.
  Интернетеер өөрийн мэдэх бүхий л хэл дээр энэ сэдвээ уншиж, олон улсын эмч нартайгаа хөл нийлүүлэн явж, энэ тухай бичигдсэн сэдэв болгоны комментийг уншиж, энэ хүндрэлд нэрвэгдсэн эх, эцгийн анамнезийг авч байх нь чамд ихээхэн практикийн ач холбогдол өгнө.

Асуулт:
Сайн байна уу? Би нэг зүйл тодруулах гэсэн юм. Би 23 настай. Сая өнгөрсөн оны 9 сард найз залуутайгаа анх бэлгийн харилцаанд орсон. Миний асуудал энэ цагаас л эхлэсэн юм.
Бэлгийн харилцаанд орж байхад бас дууссаны дараагаар дандаа л сонин оргиод тааламжгүй мэдрэмжтэй байдаг байсан юм. Тэгээд нэг удаа харилцааны дараагаар аймар загатнаад гэнэт хатгуулаад байхаар нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь Гарднеррела Флоркокк 3+, Лейкоцит -харах талбай дүүрэн гэж гарсан. Эмчилгээ хийлгээд дахиад шинжилгээ өгсөн нь Гарднерелла нь байхгүй болоод мөөгөнцөр гээд гараад ирсэн нөгөө 2 нь хэвэндээ байсан.
Би одоо яах вэ? Юу хийх ёстойгоо мэдэхгүй юм. Эмчийн зөвлөсөнөөр найз залуугаа бас эмчлүүлж байгаа. Бас нэг тоогүй юм нь миний эмчилгээ дуусчихсан найз залуугийн эмчилгээ дуусаагүй байсан юм. Энэ үед бид 2 бэлгийн харилцааанд орчихсон. Гэтэл харилцааны дараагаар миний эрхтэн мааааш их өвдсөн хорсоод байсан.Энэ юуных юм бэ? Тэгээд 7 хоног өнгөрчихөөд байхад хэвлийгээр өвдөөд нэг л эвгүй байгаад байх юм. Эсвэл санаа дагаад байгаа юм болов уу? Эмч ээ та надад:
 1.Гарднеррела флоркокк лейкоцит мөөгөнцөр эдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч.цаашдаа хор уршиг нь юу байдаг вэ?.Хүүхэд төрүүлбэл нөлөөтэй юу. Миний үзүүлсэн эмч настай жаахан ааштай байсан болохоор янз бүрийн юм асуухаасаа жаахан эмээгээд байх юм.
 2.Миний хувьд найз залуу маань анхных. Гэтэл анх харилцаанд орсны дараагаар ийм юм болоод байхаар уур хүрээд байх юмаа. Найз залууг үзүүлэхэд үрэвсэлтэй байна гэж гарсан. түрүү булчирхайн үрэвсэлтэй гээд өөрөө тэгээд байсан. Тэгээд үргүй болдог гэсэн эдгэрдэггүй гэсэн гээл баахан юм яриад заримдаа эмчилгээндээ хайнга хандаад байх юм. Үнэхээр эдгэдэггүй юм уу?
 Үзүүлсэн эмч маань найз залуу чинь заваан залуу байнадаа гээд байсан.
 Энэ гарднерелла нь эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд халддаг БЗХӨ гэсэн.Тэгээд олон хүнтэй унтдаг эмэгтэйчүүд тусдаг гэсэн. Би тийм биш шүү дээ. /Анхных/ Тэгэхээр энэ өвчнийг миний найз залуу хэн нэгэн өвчтэй хүнээс авсан гэсэн үг үү? Сэтгэлд сэвтэй муухай байх юм.
 Тэгээд надад нэг хүнтэй унтсан нь үнэн тэрнээс л авчих шиг бололоо гэхийн...Тэгэхээр нэгийн ард хэд байгааг нь мэдэх ч юм алга... шинжилгээний хариун дээр нь ямар ч гарднерелла гэсэн юм байхгүй байсан...Яах вэ? Надад туслаач. Та энэ бүхэнд хариулт өгөөч... Гуйя...

 Зөвлөмж:
Чиний үзүүлж байгаа эмч Эмчийн ёс суртахууныг уландаа гишгэсэн хүн байна. Чамд байгаа өвчин Бэлгийн замын халдварт өвчин бишээ. Найз залуудаа бас хэлж сэтгэлийг нь тайвшруулаарай. Монгол орны намар өвлийн сэрүүн цагт хамрын ханиадттай адил вирусын гаралтай бэлгийн замын салтын үрэвслэл байдаг. Хомхой долоох" Герпис" Олон эсийн, гэх мэт
http://prisheynet.ru/interesnye-svedeniya/molochnica-eto-ne-venericheskoe-zabolevanie http://www.chistiydar.ru/lechim/virusnie-infektsii
Үсгээр нь бичээд орос хэл дээр уншаарай. Тийм учраас санаа зоволтгүй эмчилэгдэж болно.Эмчилгээгээ сайн хийлгэсэн байхад сэтгэлийн дарамтгүй болно.
http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/90  энд тодорхой бичлээ.
Түрүү булчирхайн үрэвсэл өөрчлөлтийг PSA гэсэн шинжилгээний үндсэн дээр эмчилгээг явуулдаг. Энэ эдгэрдэг өвчин.

 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Таны хүн бүрт зөвлөсөн энэ уйгагүй хөдөлмөрт талархъя.
 Би жил дараалж төрсөн 2 хүүхэдтэй юмаа. Түрүү жил охин маань ой гарантай байхдаа хатгаа, ларенгитаар хэд хэд өвдөөд авсан. Эмнэлэгт сандраад очно. Хүнд хүнд антибиотик хийлгээд хамгийн сүүлд хэвтэхдээ трицип 10 хоног тариулаад авсан. Ер нь ханиад хүрэхээрээ 1-2 хоногийн дотор амьсгал нь ширүүсээд цээж нь түнхэлзээд байсан, эмч нар зөв л эмчилгээ хийсэн байх л даа. Гэхдээ удаа дараа унтуулах тариа, шат шатаар ахисан хүчтэй антибиотикны тун нь хэцүү санагдаад... Энэ жил бас л ханиад хүрсэн, болж л өгвөл эмнэлэгт очихгүй санаатай эмийн сангаас зөвөлгөө авч гэрээр эмчилсэн.  Ханиадны хүрэнгүүт нь эм өгч эхлэхгүй бол их удаан эдгэх юм. Эмний хувьд макрофин /эсвэл ципринол 500-г таллаад/ ханиалганд нь sinobax таллаад өгч эдгээж байна. 2 ой 4 сартай хүүхдэд энэ эмчилгээ хэр зохих эмчилгээ вэ?  Хүүхдээ яавал дахин дахин өвдүүлэхгүй болгох вэ?. Хүү маань 3 ой 8 сартай. хөл нь өвдгөөрөө нийлсэн сайрга явдалтай, том цээж, данхар толгойтой хүүхэд.
Ой 4 сартай хөлд орсон. Гүйх харайхдаа муу юм л бол бүдэрч ойчоод байх юм. Өрхийн эмч нар зүгээр гэсэн. Нарийн шинжилгээ хийлгээгүй. Д витамин ой хүртэл иш сард 1г л өгч байсан. Эмчилгээ шинжилгээ хар бор арга хэлж туслаач.

 Зөвлөмж:
Монголд нялхсын өвчинг хүчтэй эм тариагаар нүдэж эмчилэхээс өөр аргагүй хоруу чанартай вирус бактерууд байна. Энэ бол агаарын бохирдолоос гарч ирсэн хор уршиг. Уяхан туяхан дархлаа муутай хүүхдүүдийн амьсгалыг боочих гээд эмч, бүхий л улсын санаа зовоосон асуудал болоод байна. Вакцинжуулалтанд хамрах асуудал бас нэг асуудал байна. Уучлаарай одоогоор би танай хүүхдэд таарсан хар бор эмчилгээг хэлж чадахгүй нь. Витамин Д дутагдалын эмчилгээ хийлгэх шаардлагатай вм байна. Харин хүүгийнхээ фото зургыг аваад bur_1956@mail.ru гэсэн хаягаар явуулж манай хүүхдийн согогийн эмчээс зөвөлгөө аваа. www.ortoped-bur.kz  гэсэн хуудсаар эмчилүүлсэн үр дүнг харж болно.

 Болороо:
Сайн байна уу? Сая санаандгүй энэ сайтыг харлаа. Ямар буянтай үйлс вэ? Эмчээ таны бүх үйлс бүтэмжтэй байх болтугай

 Бат-Оргил:
Урам хайралсанд баярлалаа. www.drbatorgil.miniih.com. уншиж шүүмж бичиж байгаарай.

 Асуулт:
Сайн байна уу?. Эмчээ. Би одоо 4 настай охинтой. Одоо хүүтэй болмоор байна яаж болох бэ? Та туслаач манай ээж 4 охин гаргаж байсан энийг дагах уу?

 Зөвлөмж:
Хүү төрүүлж болно. Эмэгтэйн ХХ хоромсомыг,  эрэгтэйн ХУ хоромсом давамгайлж хүү төрнө. Танай удмын ХХ хүчтэй хоромсомыг давах хэрэгтэй. Нөхөр эхнэр хоёр сэтгэл санааны тайван байдал, уурга ихтэй хооллох, зэрэг гэр бүлийн аз жаргалаас хүү төрнө. Календарийн хөтлөлтөөр жирэмсэн болох эхний 5 хоног хүчлэг орчинд эрэгтэй хүүхэд бүрэлдэх магадлал байдаг. Энэ бол харьцангуй онол шүү.

 Асуулт:
Сайн уу? Эмчээ. Миний өвдөг хажуу талдаа өвддөг баруун гарын тохой адилхан өвддөг зөвлөгөө өгнө үү?  Таньд баярлалаа.

 Зөвлөмж:
Гар хөлөө дааруулахгүй байлгах, грелкээр халуун жин тавиа.  Монгол эм бойчун 15, 3 үрийн тан уугаарай. Ганц 2 удаа зүү төөнүүр бумба эмчилгээ хийлгээрэй. Солонгосын хүн хорхойдоон пластыр өвдөж байгаа хэсэгт тавиарай.

 Асуулт:
Сайн уу? Эмчээ. Надад нэг асуудал тулгараад байна. Сүүлийн 3 сараас эхлээд хоолой уруу гашуун оргиулаад  яваад байсан юм. Тэгсэнээ хоолой дээр нэг юм тороод ч байгаа юм уу?
гэмээр болчихлоо. Уг нь хоол шингэн зүйл идэхээр зүгээр ороод байна. Юу юм болоо? Ямар эмчилгээ хийлгэх бэ?.

 Зөвлөмж:
Монгол эм задь5, барагшун, нейровален гэдэг эмнүүдийг уугаарай. Улаан хоолойн гялгар булчинд огшилт өгөөд байна. Зальгуур хоолойн үрэвсэлээс хавагнаад байна. Ходоодны кислота гашуун оргиулаад байгаа.  Хелобактерийн шинжилгээ хийлгээрэй.

 Асуулт:
 Эмчээ. Би сая Гигромоо хагалгаанд ороод авхуулсан юмаа. Хөлөн дээр гараад авхуулсан тэгээд энэ дахиад ургах болуу? хэрхэн яаж урьдчилан сэргийлэх бэ?

 Зөвлөмж:
Шөрмөсний хүйдийн уйланхайг Гигром гэдэг тэр болгон дахин дахин гараад байхгүй.

 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Миний охин 1 сар 9 хоногтой. Төрснөөсөө хойш хөөстэй баагаад зүгээр болохгүй байх юм. Суниах, шээх бүртээ баас нь гоожоод, шингэн шар юм гараад байх юм. Би өөрөө элдэв янзын чихэр жимс юм хум идүүлээгүй. Гэдсийг нь баадагнаж үзсэн. Зүгээр болохгүй л байна. Бат-Оргил эмч та,  эхчүүд  бүхэнд туслаарай.

 Зөвлөмж:
Барагшун 1 тунг 3 хуваагаад өдөрт 3 удаа сүүгээр нь даруулаад уулгах хэрэгтэй. Уулгаад 5 хоноод ямар байгааг бичээрэй

 Асуулт:
Сайн байна уу?.  Таниас нэлээн олон зүйл асуух гэсэн юмаа.
1. манай нөхөр 30 настай зүүн хөлний өвдөг нь гэмтэл аваад өвдөгний зөөлөн эд нт идээнд идэгдээд байхгүй болсны улмаас 15, 16 жилийн турш нугаларахгүй байгаа. хиймэл үе суулгах мэс засал хийлгэвэл ямар нэг сөрөг зүйл байдаг уу? 4 жилийн өмнө хийлгэх гээд цусны шинжилгээ өгсөн чинь ясны сийрэгжилт явагдаж байна, хагалгаа хийсэн ч шөрмөс нь ажиллагаанд орох эсэхэд баталгаа өгөхгүй гээд байхаар нь больчихсон. хийлгэж болох уу?
2. манай хүү 12 настай. маш туранхай, нэлээн өндөр. цагаан хорхойтой мөртлөө шинжилгээ зөндөө өгч үзсэн ерөөсөө илэрдэггүй юм. Гэдсэнд нь хорхой байж болох уу?, Яаж илрүүлэх вэ?.
3. Би 31 настай. сээр нуруу, хүзүүний зураг авхуулсан чинь шохойжилт үүсч эхэлж байна, нуруу жоохон мурийлттай байна гэсэн. Манай аав бас хүзүү нь шохойжсон. хүзүүний татлага хийлгэдэг гэх юм энэ хир үр дүнтэй вэ. мөн аавдаа гэрээр хүзүүний татлага хийдэг жижиг аппарат авч өгөх гээд хайгаад олдохгүй юм. Та мэдэж байвал хаанаас авч болох талаар зөвлөгөө өгөөч баярлалаа эмчээ.

 Зөвлөмж:
1. Хиймэл үе хийлгэж болно. Тэгэхдээ Гэмтэл-согогийн зөвлөх эмч Хашхүүгээс зөвөлгөө аваарай.
2.Танай хүү өсөлт шилжилтийн насанд явж байна. Хоолондоо, нойрондоо сайн, их хөдөлгөөнтэй бол ажиглаж байхад болно.
 3. Чи болон аавдаа зүү төөнүүр бумба эмчилгээ хийлгээд монгол эм уухаар шохойжилт багсана. Аавын чинь гарын хуруу жирэлзэж үргэлж бадайрч байдаг бол хүзүүний татлаг хийж болно. Гэрээр бол цоорхой гар нүүрийн алчуур хүзүүндээ хийгээд оосорыг юманд тохон 2-3 кг ачаа зүүн суугаа байрлалд татлага хийх арга бий. Хүзүү бага зэрэг гэдийсэн байрлалд өдөрт 20-30 минут татлага хийдэг. Ачааг яваандаа нэмэгдүүлж болно.

 Асуулт:
Өндгөвчний үрэвсэл сав болон бусад эрхтэнд нөлөөлөх үү? Эмэгтэй хүнээс хэт их доошоо юм гарна гэж байх уу?

 Зөвлөмж:
Өндгөвчийн үрэвсэл хурц бол бүх бие эрхтэнд нөлөөлнө. Өндгөвчийн үрэвсэл үүсгээд байгаа бактерын хоруу чанар цусанд ордог. Умайн болон умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл гуужилт болоход ихээр юм гарна. Эмчилгээг эмэгтэйчүүдийн эмч хийдэг.

 Асуулт:
Эмчээ та уламжлалт аргаар юм уу эсвэл европ аргаар эмчилгээ хийдэг үү?

 зөвлөмж:
Эмч хүн - Хүний өвчин зовиур шаналгааг арилгадаг. Уламжлалын болон европ эмчилгээг хослуулан аль алыг нь сайн мэдэж хүнийг эмчилэх, өвчнийг таниулах эмч бидний үүрэг.
 Би энэ том анагаахын салбарын эмчилгээний аргыг хослуулан эзэмшссэн.

 Асуулт:
Сайн байн уу? Эмчээ. Би 2 настай хүүгээ хоолны шөлөнд хөлийг нь түлчлээ.
Цэврүүг нь хуулж аваад мөнгөжүүлсэн тос түрх гэснийх нь дагуу ганцхан энийг түрхээд одоо 4 дөх шөнөө үдэж байна. Өчигдөрөөс шар ногооноор бүрхэгдээд шүүс нь татраад байна. Энэ идээ мөнүү. Идээлвэл яах вэ. Манайх хөдөө суманд байдаг юм л даа. Энэ эмч болхоор зүгээр гээд байх юм. Миний санаа их зовж хааяа яаж ч чадахгүй байгаадаа өөрийгөө зүхэж уйлах юм даа. Өөрийнхөө буруугаас хүүгээ тамалж байна би. Надад туслаач. Ер нь эдгэх шинж тэмдэг нь яаж илрэх вэ. Аягүй хавдартай байгаа. Яагаад хавдаж байгаа юм болоо?.

 Зөвлөмж:
Аптекаас Панкипсин флоконтой асуугаад \ энэ зөвөлгөөний 7 хуудсанд зураг байгаа \байвал тарианы усаар найруулж ногоон өнгөрийг угаагаад түлэнхийд мазь Вышневскийтэй өмхий тос боолт хийгээрэй. Түлэнхий задгай байвал идээлнэ шүү. 1 өнжөөд боолтоо авахдаа Перкись 3% угааж цэвэрлээд дахин панкипсин хуурайгаар цацаж болно. Тэгээд өмхий тосоор боогоорой. Хотод байгаа ах дүүгээрээ дамжуулан 88526989 гэсэн утсаар ярьж байгаад тусгай түлэнхийн тос авч түрхэж болно.

 Асуулт:
 Сайн байна уу? Оргил эмчээ. Би урьд нь холбогдож хатиг гарсан тухай зөвөлгөө авч байсаан. Тэвдэж сандарч байхад их тус болсон шүү Та. Дахин баярлалаа гэж хэлье. одоо бас нэг асуудал байна. Манай нөхөр 3 сар хоолой нь сэрвэгнээд ханийлгаад байна. Ерөөсөө намдахгүй байна. Бид Америкт байдаг. ханиадны эм уугаад намдахгүй юм. Харшилын эм уугаад ч намдахгүй юм. Орондоо ороод хэвтэхээр сэрвэгнээд ханиагаад байх юм. Яах учраа мэдэхээ байчихлаа. Ханиалга удаж байгаа болохоор ядраад байх юм. Туслаач Оргил эмчээ?

 Зөвлөмж:
Хадаасан ногоо 1 литр усанд 10 ширхэг хийж буцалгаад өдөрт бага багаар уулгаад бай. Ямар нэг эмнэлэгт төлбөртэй цээжний рентген зураг авч байгаа авхуулаад сканердаад явуулаарай.
Хадаасан ногоо Латинаар eugienum Түвдөөр Лишь гээд шүдний эмчийн практикт болон хий ханиалганд уулгадаг.

 Асуулт:
Сайн байна уу? Оргил эмчээ. Таны ажилд амжилт хүсье. Манай хүү 3 настай юмаа. Хэд хоногийн өмнөөс баас нь ногоон болоод устай баагаад болдоггүй. Уг нь баас нь шар өнгөтэй өтгөн байсан юмаа. Энэ тэлээр зөвөлгөө өгөөч. Гэдсэний эм өгч болох уу?  Баярлалаа.

 Зөвлөмж:
Монгол эм Барагшун 1 тунг 1 өдөрт 2 удаа өгч болно. Баас нь хэвийн болно. Хүүхдийн гэдсэний үйл ажилгаанаас болон гэдсэнд хоол боловсруулах микрофлороос баас шингэрдэг

 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ. Нөхөр бид 2 ханиад хүрсэн. 2 сартай хүүхэддээ яаж халдаахгүй байх вэ? Зөвөлгөө өгч туслаач. Баярлалаа.

 Зөвлөмж:
Амны хаалт сайн зүү. Сормистой шөл, аарц сайн уу. Монголд байдаг бол Мана 4 гээд монгол эм уу. Панкипсинийг халуун усанд хийгээд утаарай. Нялх хүүхэд 3 сар өнгөртөл эхийн сүүнээс сайн дархалаа тогтдог. Тэгэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй.

 Асуулт:
Сайн байна уу? Манай аав одоо 60 настай хэд хоногийн өмнөөс шүднээс цус гараад хоносон байсан. Тэгсэн өчигдөр орой бас цус гарлаа энэ ямар өвчинтэй холбоотой вэ? Бүхэл бүхэл их хэмжээний цус гарсан шүд нь уул нь хорхой идээгүй эрүүл ер нь шүднүүд нь буйлнаасаа сулраад унаад байгаа үүний талаар надад зөвөлгөө өгч туслаач

 Зөвлөмж:
Элэгний үйл ажилгааны шинжилгээ хийлгээд хариуг явуулаарай. Хэт их эм аспирин ууж болохгүй. ЭХО д элгийг харуулаа. Оношоо сайн тогтоогоод монгол эм ууж эмчилүүлэх хэрэгтэй.

 Асуулт:
Танд ажлын өндөр амжилт хүсэж мэндчилэе, Эмчээ би 2,1 см 1ш чулуутай бараг 15жил болж байна.  Хоолоо зохицуулаад хяналтанд бай. Авхуулах хэрэггүй гэж нэг эмч зөвлөснөөс хойш хоол ундаа тохируулаад нэг их өвддөггүй. Гэхдээ С вирус саяхан илэрсэн, яаралтай чулуугаа авхуул гэсэн. Бас толгой их өвдөнө, ер нь бие султай, даралт ихдэнэ. Энэ нь чуулуунаас болж байгаа юу?, Дурангаар авхуулж болох уу?, Та зөвлөгөө өгнө үү? баярлалаа.

 Зөвлөмж:
Дурангаар авхуулж болно Тэгэхдээ элгэний үйл ажилгаа маркерын шинжилгээ өгөө.
Цөсний чулуу авхуулсаны дараа нойр булчирхай элгэний ажилгаанд хямрал гарах гээд байдаг.

 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ.  Өндгөвчний үйл ажиллагааг сайжруулахын тулд  ДИАНА-35 гээд жирэмснээс хамгаалах эмийг ууж болдог юм болов уу? Гэхдээ уух зориулалт нь сарын тэмдэг ирсэн өдрөөс уу гээд байх юм сайн байдаг юм болов уу?.

 Зөвлөмж:
Цусандаа Эстрадоль гэдэг гормон үзүүлэхэд өндгөвчийн ажилгаа ямар байгааг мэдэж болно. Наад эм чинь дураараа ууж болохгүй. Гормон уусны хий таргалалт болно.

 Асуулт:
Сайи байна уу? Эмчээ. Энэ өдрийн мэнд хүргье? Таниас нэг юм лавлаж асуух гэсэн юмаа. Хацрын улааны хялгасан судсыг гэрийн нөхцөлд яаж бүдгэрүүлж байхгүй болгох вэ? Халуунд ч хүйтэн ч улам улайгаад байдаг. Мөсөөр их арчихаар хуйраашаад байх юм.

 Зөвлөмж:
Мах их иддэг хүмүүс төмөр ихдэлийн хацар улайх шинж байдаг. Ийм үед цусны эритроцит ихсэж байгааг цусны шинжилгээнээс хардаг. Энэ шалтгаанаас байвал монгол эм ууж хацрын улааныг бууруулна.

 Асуулт:
Сайн байна уу?. Миний охин 4 настай 2 эрхий хуруу нь бүтэн тэнийхгүй байна.
Атгах нь зүгээр эрхий хурууний дунд үеэр бүтэн тэнийхгүй болсон. Нийлээд удаж байна. Гэмтэл эх нялхас үзүүлсэн. Гэмтэл мэс засал хийнэ гэж байна өөр агаар засах уу? Юунаас болдог вэ? Өмнө зүгээр байсан одоо жил гаран болж байна.

 Зөвлөмж:
Хүүхдийн хурууны ар талын тэнийлгэгч шөрмөс сунасан байна. Гэмтэлийн эмнэлэг дээр шөрмөс нөхүүлэх хагалгаа хийлгэх нь зүйтэй.

 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ! Нойр булчирхайн архаг үрнвсэл хурцдах үед яаж эмчилэх бэ? Энэ өвчнийг бүрэн эмчилж болох уу? Ардын эмийг яаж уух бэ?

 Зөвлөмж:
Нойрбулчирхайн хурцдал цөсний өтгөрөлтөөс суваг хаагдаж, нойр булчирхайн ферментүүд зогсонг исэлдэлт үүсэх үед болдог. Тиймээс элгэний үйл ажилгаа сайжруулах, цөс, цус шингэрүүлэх монгол эм ууж байхад нойрбулчирхайн ажилгаа жигд байх болно. 88526989 гэсэн утсаар зөвөлгөө авч болно.

 Асуулт:
 Сайн байна уу? та надад туслаач. Манай нэг охин жирэмсэн тэгээд хүүхэдийн эхэс умайн хүзүүнд дарж байралсан гэж эмч хэлсэн тохиолдолд яах бэ?.

 Зөвлөмж:
Эхэс төрүүлсэн бол цус алдах аюултай. Төрхийн патологт хөдөлгөөнгүй хэвтүүлж байгаад Кесеревээр төрүүлбэл эх хүүхдийн амь насыг аврах ганц боломж шүү.

 Асуулт:
Монголд ингэж Ойнлайныг ашиглаж охид бүсгүйчүүдэд зөвөлгөө өгдөг эмч байгаад баярлаж байна. Диана 35 жирэмсэлтээс хамгаалах эм юмуу?. Намайг уйланхаатай гэж энэ эмийг эмч бичиж өгсөн юм. одоо би 26 настай. Жирэмслээгүй. Энэ эмийг 3 сар уу гэхээр нь уугаад яг 3 сар уугаад өчигдар дууссан. Жирэмсэлтээс хамгаалах эм гэж сонсоод их цочирдлоо. уг нь хурдан жирэмсэн болмоор байдаг. Одоо энэ жирэмсэн болоход нөлөөтэй юу? Би маш их айж байна. Энэ диана 35 гэдэг эм уугаад би бүсэлхийгэрээ эрс таргалсан. Энэ надад муу нөлөөтэй юу?.

 Зөвлөмж:
Цусандаа Эстрадоль, Инсулин, Кортизол, Прогестрол, FSH, TSH, FT3, FT4 зэрэг даавруудыг үзэж байж эмэгтэйн үр тогтоох чадвар бүхий өндгөн эс, өндгөвчний үйл ажилгааг бүрэн тогтоохоос гадна, өндгөвчний үрэвсэлийн учир шалтаг болон дотоод шүүрлийн бүрэн дүүрэн ажилгааг тогтооход ач холбогдолтой. Diana 35 гэдэг маш өргөн үйлчилгээтэй эм. Эмэгтэйчүүдийн эмч болгон эмчилгээний дадлага туршлагатай. Энэ эмийг уулгасан эмч дээрээ очиж үзүүлж дээрхи шинжилгээг хийлгэчихээд холбогдоорой. ЭХО д дахин харуулж уйланхайгаа алга болсон эсэхийг шалгуулаарай.

 Асуулт:
 Сайн байна уу? Эмчээ. Манай хүү сая ой хүрсэн.Сүүлийн 3 хоног баас нь усан болоод тэгээд өнөөдөр бөөлжөөд байна. Энэ юу юм бол хэлж өгч туслаач? тархи нь хөдөлсөн гэж байх уу?
Өөрөө бол хэвийн байгаа. Зовиургүй юм шиг байна. Баярлалаа. 

 Зөвлөмж:
Хүүхдийн эмнэлэг дээр очоод ходоодыг нь угаалгаад хордлого тайлах шингэн уулгахаар шингэн  зүгээр болно. Ходооны хямрал болсон байна.

 Асуулт:
 Сайн байна уу? Би bi 10 doloo honogtoi jiremsen getel joohon bosohoorl tsus uzegdeed hewteedl zugeer bolchih yum mergejliin emchid uzuulj emchilgee zondoo hiilgesen ene bdal sar bolj bn ene n uragt muu nolootei yu saajilt tarhinii huchiltorogch bagasah gdl olon yum bodogdood aih yum deern otgon hataad hunderch chadahgyu bn zowolgoo ogooch emchee

 Зөвлөмж:
Чи хүүхдээ ЭХО д харуулаа. Эхэс түрүүлсэн байна уу гэдгийг шалгуулаарай. Бага бага цус гарах эхэс түрүүлэх юмуу хөндийрсөний шинж. Аптекаас Enema гэсэн клизм тавиад өтгөнөө гаргаж бай их дүлж болохгүй.

 Асуулт:
 Сайн байна уу? Би умайн гаднах жирэмсэлт болоод хагалгаанд орсон юм. Тэгээд баруун өндгөвч онцгүй хатуурсан байна гээд прогестрон 14 хоног тариул гэсэн Энэ тариа ямар нөлөөтэй бэ? Өөр эмчилгээ байдаг уу?. Та дэлгэрэнгүй зөвөлгөө өгч туслаач.

 Зөвлөмж:
Цаг алдалгүй хагалгаа хийж чиний амийг аварсан байна. Цусны шинжилгээнд Эстрадоль Прогестроны хэмжээг үзүүлчихээд холбогдоорой. Өндгөвчний маркер бас үзүүлээрэй.

 Асуулт:
Сайн байна уу? Эмчээ, Та сар шинэдээ сайхан шинэлсэн үү?, хариу илгээсэнд маш их баярлалаа.  Хавар тан уухаар ядрах уу?, таны уу гэсэн танг уунаа. Бас миний ходоод бага зэрэг мах  бүхэл юм идэхээр шингэхгүй, бөөр бас бага зэрэг өвдөх юм. Мөн С вирустэй идэвхигүй гэсэн. Энэ бүхэнд ямар тан уух вэ, зэрэг ууж болох уу?, Вирустэй хүн ямар гам барих вэ?, хариу өгнө үү? Эмчээ, ТАНД МАШ ИХ БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ, ТАНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

 Зөвлөмж:
Могой жилдээ олз омог ихтэй, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Урам хайралсанд баярлалаа. Ходоодондоо цэвэр чацарганы тос уугаарай. Өдөрт 1 халбага уухад болно.
Чацарганы тос элэг, бөөрөнд сайн нөлөөтэй. Амин хүчлийн эх үүсвэр.
http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/64 эндээс чацарганы тухай уншиж болно.

 Асуулт:
 Сайн банй уу? Та сайхан шинэлсэн үү?. Миний бие 1 сар гараад зүүн гарын хуруунуудын үзүүр нь одоо хүртэл өвдөөд байна. Бас үе үе бадайраад байна.

 Зөвлөмж:
Сайхан шинэлсэн сайхан шинэлсэн үү?. Зүү төөнүүр эмчилгээ хийлгээ. Монгол эм 3 үрийн тан, Чун, Задь5 уух хэрэгтэй. Наадах чинь хүйтнээс болсон мэдрэлийн өвдөлт, судасмэдрэлийн хаван байна.