Saturday, January 19, 2013

Бэлгийн замын өвчин.


                                        Бэлгийн замын өвчин.
 Бэлэг эрхтний өвчин гэдгийг бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс ялгаж ойлгох хэрэгтэй.  Өнгөний өвчин манай орны хувьд ичиж, зовохын туйл болоод байдаг. Бэлэг эрхтний замд илэрсэн өөрийн зовиурыг нууж, ичиж, байдгаас  улайлт, мөөгөнцөрийг эмчилүүлж чадахгүй архагшуулдаг. Хүний бэлэг эрхтний хөндийд  суурьлаж, зовиур, шаналгаа, үүсгээд байгаа вирус, микроб, латин нэршил бүхий мөөгөнцөрүүд орно.
 Бэлэг эрхтэний  дотор хана салст бүрхэвчээр бүрхэгдэн, гялгар булчингийн агшилт суналт, дотоод шүүрлийн нөлөөгөөр хүчтэй урвалжид орж, мэдрэлийн эсүүд, вен, артерийн судасны дүүрэлтээс, физиолог үйл ажилгаа нь явагдаж байдаг. Бэлэг эрхтний үйл ажилгаа, шээс ялгаруулах үйл ажилгаатай хавсарсан байдгаар онцлого. Тэгэхээр шээс гарах сүвээр хүний биед хуримтлагдаад байдаг хорт бодис, хүнд металлууд мөн адил ялгаран гарахдаа шээсний хүчлэг чанарыг ихэсгэж, бэлэг эрхтний шүүрлийн шүлтлэгийг саармагжуулсанаас охидийн бэлгийн уруул улайх загтнах, хөвгүүдийн бөнжгөй улайх хорсох, загтнах, зэрэг өөрчлөлт гардаг.
 Мөн эмчилгээнд антибиотек, химийн эмэн эмчилгээг хийлгэснээр мөөгөнцөртөх, болон харшлийн гаралтай өөрчлөлт гардаг.
 Ор дэрний паразитууд бэлэг эрхтний ойролцоох үсэнд үүрлэх арьсанд орсоноос шархлах, хатиг маягийн хатуу зүйл гарах, өвдөлт маажилтаас механик халдвар цавь, бэлэг эрхтний арьс салстанд улайлт  үүсгэдэг.
 
 Бэлэг эрхтний өвчлөлд: Герпис буюу Хомхойн вирус ихээхэн нөлөөтэй.
 
1980 оны Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр хүн амын 90 хувь Герпис болон түүнтэй төст вирусыг тээгч болоод байна.  
 Тэгэхээр вирусын гаралтай бэлэг эрхтний халдвар бэлгийн замаас гадна, нүүр гарын алчуур, дотуур хувцас, ор дэрний даавуу, шүлсээр дамжих, агаар дуслын замаар вирусын халдвар, цусаар дамжиж  хамар, ам залгуур хоолойн үрэвсүүлэхийн адил, шээс бэлгийн замыг өвчлүүлээд байдаг. Хүүхдийн тархины даралт ихэсгэх, тархины эд эсүүдийг үрэвсүүлдэг хоруу чанартай. 
 
 Эдгээр вирусын нэгэн хэлбэр  Цитомегаловирус.
 
 Энэ вирусээр  жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авахад урагт их хүндрэл гаргадаг. Ураг амьгүй болох  юмуу ургын тархинд өөрчлөлт үүсгэж, согогтой хүүхэд төрүүлэх тохиолдол байдаг. Цитомегаловирус шүлсний булчирхайд суурьлаж ахуйн болон шүлс, агаар дуслын замаар, эмчилгээ хийлгэсэн багажаар, цус сэлбэлтээр,  жирэмсэн эмэгтэйчүүдийг өвчлүүлэх нь их байдаг.
 Сэжигч байж, ахуйгаа цэвэр байлгахад энэ вирусийн халдвар авахгүй байж болно.  Бэлэг эрхтэнд цус, шүлсээр дамжин өвчлүүлдэг.
 
 Цагаан юм ихээр гарах.\Сandidas albicans \
 
Энэ өвчлөл антибиоток эмчилгээний үлдэц, ахуйн ариун цэвэр муу, дотуур хувцасны бохирдолт, даарч хөрөх, бөөрний өвчлөл, бэлэг эрхтнйи шүүрлийн РН\хүчил,шүлтийн тэнцвэр алдагдах\ өөрчилөлтөөс  бэлэг эрхтний салст бүрхэвч үрэвсэж ихээр цагаан юм их ялгардаг.
 
Папилломовирусные инфекции \үү, цэврүү үүсгэгч\
 
 Энэ вирус нь бэлэг эрхтний салст бүрхэвч, арьсанд үү цэврүү үүсгэдэг.
 
   Гарднеррела \Gardnerella vaginalis\ Энэ өвчин үүсгэгч микробыг ХХ зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвсэл үүсгэгч гэж илрүүлсэн боловч, эмэгтэйд бэлгийн замын өвчлөл, заг хүйтний өвчин зэрэг бусад  трихомонады, гонококки, уреаплазмы, хламидии микробоор үүсгэгдсэн өвчний үед идвэхжиж умайн хүзүүний үрэвсэлийг үүсгэдэг.
 
       Бэлгийн замын халдварт өвчин.
 
Бэлгийн харилцаанд орох үед дээр өгүүлсэн үүсгэгчүүд,\ микоплазмоз, генитальный герпес, хламидиоз, уреаплазмоз, цитомегаловирус, трихомониаз, гонококк, токсоплазмоз, кандидоз, гарднереллез, хүний папилломы вирус гэх мэт.\ механик үрэлтийн хүчээр  идвэхжиж, үрэвсүүлдэг. Ингэснээр далд байсан халдвар илрэн гарч ирж, бэлэг эрхтэн ихээр загтнах, бэлэг эрхтнээс шүүрэл цагаан юм гарах нь ихэсдэг. Энэ үед ичихгүй эмчилүүлэх шаардлагатай.
 Эмчилгээ хийлгэхгүй удахад дотоод бэлэг эрхтэнд халдвар өгөхөөс гадна хүний дархлааг сулруулж, бусад эрхтэнд өвчин үүсгэдэг. Жижиг том үенүүд өвдөх, үе холбоосын үрэвсэл болдог.
 Бэлгийн замын халдварт өвчин  Тэмбүү, Дархлал хомсдолын өвчин, зэргээс  нүдний бүрхүүл гэмтэх, мөгөөрсөн эдийн гэмтэл, арьсны шархлаа нөсөө, гэдсэний дотор хананы янз бүрийн ургацаг гардаг. 
 Эдгээр нь тусгай заалтын дагуу эмчилгээний дэг журмын дагуу тусгай эмнэлзүйгээр эмчилэгдэнэ. 

     Иймд бэлгийн замын өвчин үүсгээд байдаг вирусээс сэргийлэх нэн чухал арга бол ариун цэврийг чандлан сахих, ханиад томууг сайтар эмчилүүлж байх, хүчтэй химийн эм болон антибиотек дур мэдэн хэрэглэхгүй байх, өөрийн дархлааг сайжруулах хоол унд, ургамалын ханд монгол эмийг ууж байх,  бэлгийн харилцаанд ёсон бусаар орохгүй байх, эрэгтэй болон эмэгтэй хүний бэлгэвчийг сайтар ашиглаж байхын чухалыг зөвлөх байна.
 
 

Saturday, January 5, 2013

35 наснаас дээших "Бүсгүйчүүдэд" тохиолдох өвчин.

                    35 наснаас дээших "Бүсгүйчүүдэд" тохиолдох өвчин.

 Бүсгүйчүүдйн гэж тодотгон хэлэх энэ өвчлөл  "Fibromialgia" \FMS\ буюу булчингийн бэхлээс болох шөрмөс, үе мөчний холбоос, булчингийн сулрах өвчин гэвэл ойлгогдох болно.
 Энэ өвчний талаар тухайлан бичиж, тодруулаагүй ч үе мөчний холбоосыг үрэвсүүлдэг,  ревматизмын бүлэгт багтаан үздэг. Ийм өвчтэй улсыг "ятаргенный"  "өвчин тоочигч" гэж нэрлэдэг. Энэ бол тусгай биеэ даасан өвчин.
 http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/2  урьд нь миний энд дурьдаж байсан өвдөлт хийн судлын өвчин гэж хэлж болно.
 Гол шинж нь: Өглөө ядарч босно, Бүх бие хөшүүн өвчтэй, дүүнгэ, бүх бие өвдөнө, янз бүрийн зовиуртай. Ямар ч мэргэжлийн эмчид үзүүлж ,шинжилгээ хийлгэхэд эрүүл гарна.
  Хүн болгон өөр, өөр зовиуртай, өвчлөл, өвдөлт өөр өөр байдгаар онцлого. Ихэнхдээ олон уулзахаас эхлээд дээшлэн бүсэлхий нуруу, дагз, шилэн хүзүүгээр хөшиж өвдөнө.
Улмаар мөр, тохой, гарын шуу чинэрч, янгинаж өвдөнө. Түнхний үенээс эхэлсэн өвдөлт, өвдөг, шилбээр дамжин хөлийн шагай хөлийн хурууны үеэнд өвчин ордог. Мөн өвчүүний заадсаар салах мэт өвдөж, амьсгал давчуурах, зүрх дэлсэх, хий огиулах, цээж гашуурхах зэрэг ихээхэн зовиур шаналгааг дагуулдаг.
 Өвдөлтийн шинж үе мөч холбоосны ойролцоо мэдрэгдэж, унтаж амрахад өвдөлт ихсэнэ.
Харин хөдөлгөөн гимнастик хурдан хөдөлгөөний үед өвдөлт багсана. Өвдөлт халуун хүйтэн салхины аясаар ихсэж багсаж, агаарын даралтыг мэдэрч, хүний эрүүл мэндэд таатай, таагүй өдрийг мэдрэх барометр болж чаддаг.
 Европын орнуудад цаг уурын мэдээлэлд хүний биед таатай, таагүй өдрийг урьдчилан хэлж өгдөг нь хүн өөрийн өвчний хүндрэлийг сэдрээхгүй байх ашиг тустай байдаг.
 Энэ үе холбоосын зөөлрөх, булчингийн сулралын хам шинж болох нь биед байгаа даавар Кортизол, Дегидроэпиандростерон (DHEA, ДГЭА) — полифункциональный стероидный гормон. эдгээрийн ялгаралт бууралтаас шалтгаалдаг. Иймд нойргүйтэл, анхаарал саринах, толгойн өвдөлт,\мигрень\ хөлний эмгэг\ судас бүдүүрэх, шөрмөс татах, чинэрэх,\ Арьс хуурайших,\тууралт гарах\ нүд аргах, ам хатах, сэтгэл тавгүйтэх\дипресст орох\, чих шуугих, толгой эргэх, хараа муудах,\баримжаа алдах\ гар хөл хүйтэн байх, залгуур хоолойд юм тээглэх, гэдэс ходоодны хямралд орох,\гүйлгэх, өтгөн хатах, ходоод хүндрэх, хий огиулах, зогсиулах\ шээс ойр ойрхон хүрэх\архаг цистит гэж буруу оношлогдоно\.
  Өвдөлтийн шинж тод байдаг ч клиник, лабортор шинжилгээнд өөрчилөлт гарахгүй уддаг, сайтар анзаарах юм бол TSH, anty TPO, anty TG, ASLO зэрэгт өөрчлөлт орж эхэлдэг.
  Эмчилгээнд зовиур, шинж тэмдгийн эмчилгээ ихээхэн хийгдэх учир,   химийн гаралтай эмнүүдийг эмч  бичиж өгөх, юмуу өвдөлтөө дарах гэж өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийдгээс элгэний өвчлөлд нэрвэгдээд байна. 
 Бидний практикт химийн эм хэрэглэхгүй монгол эмээр, болон зүү, төөнүүр  эмчилгээ хийсэн нь үр дүнтэй болж, үе мөчний холбоос сулрах энэ өвчнийг эмчилж байна.