Tuesday, September 10, 2013

Монгол улсад "Асрамжын төвүүд" хэрэгтэй.

Монгол улсад "Асрамжын төвүүд" хэрэгтэй. Монгол улсын хүн амын судалгаанд үеийн үед чихэнд чимэгтэй нэгэн үзүүлэлт байдаг. Монголд 35 хүртлэх насныхан хүн амын ихэнх хувийг эзэлдэг... Бусад хөгжилтэй орнуудад ийм үзүүлэлт өөрөөр гарч хүний дундач наслалт өндөр гардаг. Энэ бол улс орны эрчимтэй хөгжилйг харуулах үзүүлэлт. Монголын хүн амын тоо асар хурдтай өсөж байгаа нь сүүлийн 20 жилийн судалгаагаар гараад ирнэ. Үүнтэй зэрэгцээд дархан цаазтай уулын суг цавьнаас өгсүүлээд бүх уулын энгэр бэлчэр болгонд чийг ханхалсан гэрүүд, утаа, май ханхалсан дүнзэн, банзан байшингууд, амралт сувилалын чиглэлээр ажиллах чихэнд сонсголтой нэртэй амралт-сувилалууд борооны дараах мөөг шиг олширсон. Мэдээж зах зээлийн ертөнц өрсөлдөөн их байдгаас зуны гурван сардаа ашигтай ажиллахгүй бол эргэлтийн хөрөнгө ундрахгүй. Тэгвэл яах вэ? гэсэн асуудал хаа ч гарна. Бидэнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн сан хүчтэй байж зөв гольдоргоор явж монгол хүний наслалт өндөрсөж улсдаа ихийг бүтээх оюуны болон биеийн хүчний асар их нөөц хэвийн ажиллаж байх болно. Одоогийн байдлаар идэр насныханд гэнэтийн өвчлөл ихээр гарч, эмчилгээ асаргаа сувилгаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаас халамжийн мөнгө дутсанаас гэр бүлийнхэнд нь хүндээр тусаж, манай улсад ядуу өрхийн тоо нэмэгдсээр байна. Нэн түрүүн гэнэтийн өвчлөлд цус харвалт хамаардаг. Ажилаа хийж яваад буудуулсан хэрээ шиг навс унах энэ өвчлөл хэнбугайг ч ялгахгүй. Хүний асрамжинд орж өрөөл татуу болж эхэлсэнээр гэр орныхоо амьдралыг ормонгоор нь өөрчилдөг. Өвчтөний өөрийн болон гэр бүлийнхэн бүгд л сэтгэхүйн шоконд орж, шоконоос гартал бүтэн 2-3 жилийг өнгөрөөнө. Эд хөрөнгө, мөнгөний зарцуулалт тоймгүй. Тэгвэл гэмтэл ослын улмаас хичнээн сайхан залуус тахир дутуу болж байгааг бас хэлэх хэрэгтэй. Тэдний ар гэр бас ялгаагүй нялх нярай хүүхэд асарахаас хэцүү. Халтираад түнхний толгойгоо хуглаад хэвтэрт орсон хүмүүс бас байна. Хавдартай болсон хүмүүсийн ар гэр туйлын хүнд байдалд ордог. Монголд тэтгэврийн хөгшидийн 80 хувь нь өөрийн тэтгэвэр тэтгэмжээр бие даан амьдрах нөхцөлгүй үр хүүхдүүдийнхээ нуруун дээр ихээхэн ачаа үүрүүлж байгааг хэн ч тооцож мэдэхгүй. Бидэнд хөжингүй орны туршилгаас эхтэй нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, эрүүл мэндийн сангийн төгс боловсронгуй хууль тэдгээрийн хэрэгжилт сайн байх, уул уурхайтай тэнцэх хөрөнгө оруулалтыг хийж дээр өгүүлсөн уулын суга цавь болгонд байгаа нэр бүхий амралт сувилалтай гэрээ хийж "Асрамжын төв" болгож жилийн 4 улиралд ажиллахаас гадна, нийгмийн, эрүүл мэндийн даатгал, сангаас санхүүжсэнээр тэтгэврийн болон тахир дутуу улсад үзүүлэх асрамж дээшилж, клиник эмнэлгүүдийн орны тоог бөглөхгүй ачаалал багсахаас гадна, ядуурлаас ангижрах нэгэн үүд хаалга нээгдэх болно. Тиймээс төр засагт асуудал дэвшүүлж оруулдаг асрамж халамжийн чиглэлээр ажилдаг төрийн болон, төрийн бус байгуулга, ахмадын холбоонууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хүн судлалын болон эрүүл хүн хөтөлбөр, геронтологын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, институт, эрдэм шинжилгээний байгуулгууд эмч нар ажиллах хэрэгтэй байна. Асрамжийн төвүүдтэй байж, монгол хүний төлөө төр засгаас тавигдах нэн чухал асуудал нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, сангийн хүчирхэг ажилгаатай байгуулгатай байх учиртай. Үдлээд өнгөрөх хорвоод үүр цайлгамаар байх хүн ардынхаа сэтгэлийн учигаар энэ бичлэгийг тэрлэв.