Wednesday, January 1, 2014

Нойргүйдэл Нозоорол залхууг үүсгэдэг.

"Нойргүйдэл " Нозоорол залхууг үүсгэдэг. Зүүн өмнөд азийн орнууд шөнөжин хөл хөдөлгөөнтэй. Хүн ихтэй болохоор унтах орон дээрээ ээлжлэн унтаж, аж амьдралаа залгуулах, ихээхэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Европын орнуудад шөнө 22 цагаас хойш нам гүм. Хүний биологийн цаг өглөө үүрийн гэгээтэй уралдан босож орой нар жаргахад нойрсдог. Нойрсох шөнийн цагт хүний бие махбодь эд эс нарийн хөтөлбрийн дагуу ажиллаж, маргааш ажиллах эрч хүч, ой ухааны ундаргыг боловсруулж өгдөг. Шөнө 22 цагаас 24 цаг хүртэл хүн гүн нойронд автаж, эд эс өөрийн хорт бодисыг гадагшлуулж, их цэвэрлэгээ хийж эхэлдэг. Энэ цаг бидний хамгийн чухал биологийн урвалжийн цаг. Хүний идсэн хоолыг маш түргэн боловсруулан энерги болгон хувиргаж, тархины эд эсийг сэргээх тэжээл, тархинаас гарах цог залийг бадраагч серотонин, дофамин, элтрокс зэрэг олон төрлийн даавар ихээр ялгаруулж, хүнийг эрүүл залуу болгох, эд эрхтэнүүдийн ажилгааг удирдаж эхлэнэ. 24-02 цаг хүртэл хүний дотор эрхтэний цэвэршилт эд эсийн сэргэлт явагдаж, маргааш өдрийн хоол боловсруулах, бэлтгэл ажил хийгдэнэ. Элэг - Цөсөө боловсруулж цөсний хүүдийд нөөцлөж, гликоген цусанд оруулж бие махбодийн хөдөлгөөнийг зохицуулах энерги, түлшийг бэлдэх, нойрбулчирхай химиотрепсин, трепсин, инсулиныг ялгаруулан өөрийн булчирхайлаг сувгуудад нэвчүүлж эхэлдэг. Ясны чөмөг, дэлүү гемоглобиныг үйлдвэрлэн цусны эргэлтэнд оруулах депонуудад нөөцлүүлдэг. Бөөрний дээд булчирхай өөрийн үүрэг болох адерналин, норадерналиныг бэлтгэн хүний цусны даралт зохицуулах хүчин зүйлүүдийг, хүний сэтгэл хөөрөл, баяр баясгаланг өдөөхөд бэлтгэнэ. Бөөр өөрийн шүүлтүүрээр цусанд диализ хийж, биед хортой бодис, хүнд металуудыг ялгаруулан давсганд хүйдийлэн хадгална. Бүдүүн нарийн гэдэс 1-2 литр химийн цэвэрлэгээний бодис бүхий шингэн ялгаруулж, бохирын цэвэрлэгээ хийж, хог хаягдал агуулсан өтгөнийг гаргахад бэлдэнэ. Түрүү булчирхай болон өндгөн эсүүд хүний нөхөн үржвэрийн даавруудыг ялгаруулан хүний хайр энэрэл, хүнлэг чанарын өдөөгч болж эхэлдэг. Энэ бүх ажилгаа дуусах үеэр 02-04 цагийн хооронд бүх дотор эрхтний булчин болон гялгар булчингийн ажилгаа суларч амарцгааж эхэлдэг. 04-06 үед тархины жижүүрийн нейроны үйл ажилгаа ихсэж, хүний үс сахал ургаж, өсөлт, үе холбоосын глюкозамидыг бүрдүүлж үе холбоос шөрмөсний ажилгааг уян хатан болгож, хөдөлгөөний бэлтгэл хийж үе холбоосыг сунгаж, өсөлтийн зоныг идвэхжүүлдэг. Хүний биеийн температурыг 2-3 хэмээр бууруулж, зүрхний амралтыг хангаж өгдөг. Хүнийг зүүдний ертөнцөд умбуулан саатуулж, зүрхний булчинг суларуулж, тэжээл эрч хүчээ аван амарч эхэлдэг. Хэрвээ зүрх, судас уушигны ажилгаа сулрах тохиолдолд тархины жижүүрийн нейронууд хар дарсан зүүдээр хүний сэрээж эд эрхтэнг хурдан ажилгаанд оруулна. Хэрвээ хүн 22 цагт унтаж чадаагүй бол бие махбодийн үйл ажилгаа алдагдаж, хичнээн сайхан унтлаа ч нозоорлын байдалд орно. Элгэний үйл ажилгаа хямрахаас эхлээд дотоод шүүрлийн болон цусны эргэлтийн буруу ажилгаанаас химийн авцалдаагүй хүчтэй урвалжаас нозоорол үүсч, нойргүйдэл үүсгэдэг. Нойргүйдлийн эхний шинж унтсан ч бүрэн амрахгүй нозоорол, тархи үргэлж ажилж, сэрүүн зүүд зүйрмэглэл, дотоод шүүрлийн хямралаас уур уцаар, цусанд муу бүхнийг хуруулах, өс хонзон, атаархалын даавар ихсэж эхлэдэг. Бага насны хүүхдийн ааш араншин өөрчлөгдөж, уйлах уцаарлах, хөдөлгөөний эвсэл саарч бэртэл гэмтэлд өртөх нь ихэсдэг. Хүний ажлын ачаалал ядралыг зохицуулах гэж бие махбодь эрчимтэй ажилласаар тодорхой хугцааны дараа бүрэн хямралд орсоноор бамбайн үйл ажилгаа суларч, чихрийн шижин, түрүү булчирхайн өвчлөл эхэлдэг. Хүний нэг эсийн бүтцэд сунжран орооцолдож байдаг. ДНХ \динукэлярын хүчлийн\ нуралт саатаж зогссоноос хавдар үүсэх бүрэн үндэс болдог. Харин хүн унтах цагтаа унтаж амарч эхлэхэд PM53 засварын инженер ажилдаа орж ДНХ нуралтыг үргэлжлүүлсэнээр хүний бие мах бодь хэвийн ажилдаа ордог. Нэрт физиологч нарын нохойд хийсэн туршилт байдаг. Нэг нохойг байнга унтуулан нозооруулж, нөгөө нохойг 3 хоног унтуулахгүй эргэлдэх хүрдэн дээр явуулж, цусыг аван унтаж нозооруулсан нохойд хийхэд дахин нозоорон унтаж байсан байна. Энэ туршилтын дүн хүн, амьтныг биологийн цагт унтуулж амраахгүй бол нозоорол, нойргүйдэл ижилхэн хүнийг хямраадагыг харуулсан туршилт болжээ. Нойргүйдлийг эмчлэх шилдэг арга шөнийн 22-24 цагийн хооронд унтаж чадах хэрэгтэй. Энэ цагуудад унтаж чадаагүй хүн эрт хөгширч, нас богиносож өвчинд нэрвэгдэж, интерфероны ялгаралт суларсанаас дархлал муудана. Хүн ардынхаа төлөө нойр хоолгүй зүтгэх, эмнэлгийн ажилчид, эрдэм шинжилгээний ажилчид багш нар, урлагийн хүмүүс нойргүйтэлд хэлмэгдэж байдаг нь харамсалтай. Нойргүйдлээс гарах хичнээн олон арга санаачилж, олон янзын эм бэлдмэлүүдийг хэрэглэж, сэтгэцийн эмчилгээ, бясалгал хийж, ховсдуулсанч үр дүн, үржвэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил байдаг. Бидний 20 жилийн эмчлэх туршилгаас монгол эмээр засал хийх нь үр дүнтэй байлаа. Монгол уламжлалын эмний олон найрлага, судлагдаж, батлагдсан, эмчилгээний хүчин чадал, хүний биед нөлөөлөх хоруу чанар бага, байгаа нь олонд танигдаад байна. Дэлхий дахинд ноёлоод байгаа эм эмийн бүтээгдэхүүн, сүлжээний асар өргөн бүрдэлт бидний нойргүйтэлийн үндсэн шалтгааныг эмчилэхгүй гэхэд хилсдэхгүй. Харин зүүн өмнөд азийн орнуудын хэв маяг манайд нэвтэрсэн 20 гаруй жил өдөр шөнийн ялгааг товчилсон үзэгдэл бидний амьдралд хүчтэй эрчимтэй мөнхийн нөлөөлөл үүсгэж байгаа нь харамсалтай. Шинэ оны эхнээс нойргүйдлээс салах нь утаанаас салахын адил тул шинэ оны эхэнд түүчээлсэн бичсэн дээ Та бүхнээс гүнээ өчил хүсье.