Saturday, December 13, 2014

Асуултын хариу "Зөвлөмж" 20-р хэсэг.

Асуултын хариу-Зөвлөмж. Асуулт: Сайн байна уу эмчээ. Би 28 хүртлээ хүнтэй унтаагүй байж байгаад нөхөртэйгээ анх харилцаанд ороод 2-3 жил болж байна. Энэ хугацаанд гадаадад ажилладаг. Жилдээ 7-10 хоног амралтаараа ирдэг. Ирсэн үед нь жирэмсэн болох гэхээр болохгүй юм. Боломжтой үе нь таарсан ч гэсэн. Энэ удаан харилцаанд ороогүй байсантай холбоотойгоор өндгөн эс, сперм нь өөрчлөлттэй болдог юм болвуу. Эсвэл эмэгтэйчүүд талаасаа бүүр нарийн шинжилгээ үзлэг хийлгэх хэрэгтэй юм болвуу. Уул нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлхэд бага зэргийн өрөвсөлтэй гээд эмчилгээ хийлгүүлж байсан юм. Сүүлийн 2 сар биений юм ирхээр давсаг хавиар их өвдөлт мэдрэгдээд байх боллоо. Ямар шинжилгээ өгөх хэрэгтэй бол та зөвлөгөө өгөөч танд баярлалаа. Зөвлөмж: Prolaktin TSH T4 T3 СА 125 гэсэн шинжилгээнүүдийг хийлгээ. Эмэгтэйн өнчин тархинаас ялгарах эдгээр даавруудын хэмжээ хэвийн бол өндгөвчний үйл ажилгаа жигд ажилгаатай байдаг. Сэтгэл санааны хүчтэй хямрал цочиролоос өнчин тархинаас гарах дааврын хямрал болохоор "Поликистозын хам шинж" дотоод шүүрлийн алдагдал гарах гээд байдаг. Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүүхэд 3 настай. Намар өвөл байнга хоолоЙгоо барьж ханиад хүрээд дандаа антбиотек уудаг. Панкипсин хаана байдаг хаанаас авах вэ? Туслаач эмчээ. Хариу зөвлөгөө өгөөч. Зөвлөмж: Хүүхдийн дархалааг тэнцвэржүүлэхэд зунд хөдөө цагаан идээ идүүлэх, хүн хорхойдоон хүүхдийн ханд уулгах хэрэгтэй.Тэгэхгүй бол хүүхдэд байнга харшлын угшилтай дандаа ханиад хүрдэг. Монэнзимийн аптекаас Панкипсин аваад утлага хийж болно. Асуулт: Сайна байна уу? Эмчээ миний хоолойны булчирхай байнга цочоод хавдаад халуураад байх юмаа. Гэхдээ хоолойны мах байхгүй байна. Зөвлөмж: АСЛО гэдэг шинжилгээ хийлгэхээр хоолойн гүйлсэн булчирхайн угт үүрэлсэн бактерын хэт мэдрэг чанарыг харуулна. Энэ шинжилгээ өндөр гарахад хоолойд байх үрэвсэлийг арилгах эмчилгээ хийлгээ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ хариулж өгөөрэй :)) Биений юм ирэхгүй байх нь яг жирэмсэн болсон гэсэн үгэүү??? Хамгаалалтгүй харьцаанд орсон л доо. Тэгээд яг жирэмсэн болсон гэсэн үгэүү? Аль эмнэлгийн эмч сайн бэ? эмч ээ. Зөвлөмж: Жирэмсний тестээр юм уу. ЭХО д харуулахад жирэмсэлсэн эсэхээ мэдэж болно. Асуулт: Сайн байна уу, манай хүү 3сар хүрэх гэж бхйгаан ханиад хүрчих шиг боллоо өчигдөр, хамар нь битүүрээд унтахгүй сууж байна бид 2 ойр зуур аргаар дарчихмаар байна эмчээ. Зөвлөгөө өгөөч Зөвлөмж: Хөхний сүүгээ хамарт нь дусаахад сайн эмчилгээ болно. Асуулт: Сайн байна уу? Миний эрүү нь дээр хатиг гараад маш мх өвдөж байна. Надаа зөвөлгөө өгөөч? Зөвлөмж: Оролдож шахаж болохгүй. 1 литр буцалсан усанд 10гр давс уусгаад мараль чийглээд хатиган дээрээ тавиа. Чийгтэй байлгаад байхаар идээ нь гэртэйгээ хамт хагарч гарна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би хэвлийн томографийн шинжилгээ хийлгэсэн тэгсэн зүүн өндгөвчинд 1,8-2,1см хүртэл хэмжээстэй 2 тооны +3-+9hu нягтралтай зах ирмэг тод жигд гиподенсив голомтууд тодорхойлогдоно. гэсэн байна юу гэсэн үг юм бол. Урд нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд ийм зүйл хэлж байгаагүй. Зөвлөмж: Өндгөвчинд ихээхэн үйл ажилгаа явагддаг. Өндгөн эс боловсорч томроод хагардаг. Тэр үед таарч зураг авсан бол ийм өөрчлөлт харагдана.Өндгөвчийн үйлд ажилгаа алдагдалтай өөрчлөлт байгааг цусанд дахь дааврын хэмжээгээр тодорхойлдог. Асуулт: Сайн байна уу? Би 1 өндгөвчинд 4*6 хэмжээтэй уйланхайтай гээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон. 3 Сарын турш Микрогенон гээд эм уусан. Одоо хөл жаахан л даарах юм бол өндгөвч хөндүүрлээд байнга эвгүй үнэр гараад байхын. Цагаан юм хэвийн гарч байгаа. Би яах ёстой вэ туслаач эмчээ? Зөвлөмж: Пролактин СА125 гэсэн шинжилгээнүүд давтан хийлгэх хэрэгтэй. Эмчилгээний дараах мөөгөнцрийн шинж байна. Асуулт: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны зөвлөмжийг уншлаа хэрэгтэй мэдээллийг авсандаа баярлаж байна. Онлайн ингэж уйгагүй зөвлөгөө өгч байгаа таниар бахархаж байна. Эмч ийм л бусдыг эдгээх чинь хүсэлтэй байх ёстой байх. Би таниас зөвлөгөө авах гэсэн юм мэргэжлийн хүнээс баттай мэдээлэл зөвлөгөө авч шийдвэр гаргах болсондоо баяртай байна. 1. Хелико бактерийн шинжилгээг ямар аргаар аль эмнэлэгт өгвөл үнэн гарах вэ би ноднин шинжилгээ өгсөн бактеритай байна гээд энэ жил хавар өгсөн чинь бактери байхгүй байна гэж шинжилгээний хариу гарсан цусаар өгсөн тэгээд эргэлзээд байна 1 газраа 2 удаа өгсөн юм. 2. Миний амнаас сүүлийн 1 жилээс эвгүй үнэр үнэртээд байх боллоо энэ юунаас болж байгаан бол яаж эмчлэх вэ амаа өглөө орой болгон угаадаг шүд эрүүл 3. Би хоолойн ангинтай бас хаана шинжилгээ өгөх вэ яаж бүрэн эмчлэх вэ. Дээрх 3-аар шинжилгээ өгөөд монгол эм тан уудаг юм уу гэж бодоод таниас зөвлөгөө авах гэсийн туслаач Зөвлөмж: Урам хайралсанд баярлалаа. 1.Шинжилгээг хаа ч өгсөн зөв гарна. Харин хеликобактрын идвэхжил буурсан үед тоологдохгүй гарахгүй байх тал бий. 2.Хоолойны архаг үрэвсөлөөс гүйлсэн булчирхайд хатуурсан шар будаа хэлбэр бүхий үүр үүсдэг түүнээс амны муухай үнэр эхэлдэг. 3.АСЛО гэсэн шинжилгээ өгөө. Дараа нь монгол эм ууж эмчилгээ хийлгэж болно. Асуулт: Сайн байна уу? Дүү маань өндөрөөс унаад гэмтлийн улмаас дэлүүгээ авахуулсан. Одоо 14 настай цаашдаа ямар хүндрэл гарах бол ямар гам барих вэ? Зөвөлгөө өгч туслаач. Зөвлөмж: Дэлүүг чөмөгт ясны чөмөг, хэмт хэсгүүд орлож цусны эд эсүүдийг үйлдвэрлэдэг тийм учраас цаашид хүндрэл нэг их гарахгүй. Дахин гэмтэхгүй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Асуулт: Би 2009онд Сонгдо эмнэлэгт очиж бүдүүн гэдэснээс полип дурангаар авхуулсан.Энэ оны 9-р араас эхлээд хэвлийн доод хэсгээр давсагны хоёр талаар өвдөөд байх боллоо.Түрүү булчирхай бага зэрэг том зүүн бөөр кистатай гэсэн оноштой.Аль нь өвтгөөд байгаагаа мэддэггүй. Надад зөвөлгөө өгч туслана уу. Нас 66. Зөвлөмж: Хагалгаа хийлгээд полип авхуулсан бол дахин ургалт удаан. Харин цусандаа PSA гэсэн шинжилгээ хийлгээд манжин булчирхайгаа сайн эмчилүүлэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Эмчээ. Хаван буулгах талаар мэдээлэл хайж байгаад таны блогийг оллоо. Надад зөвлөгөө өгөөч: Би элэгний цирозтой юм л даа. Уг нь хаван энэ тэр гэж байдаггүй байсан юм. Сүүлийн үед өглөө босоход нүд бүлцийгээд хавдаад орой болоход хөлийн шилбэ битүү пэмбийтэл хавагнаад байдаг боллоо. Элэгнээс шалтгаалж ингэх үү? Би одоо энэ хаванг яавал дээр вэ? Зөвлөгөө өгч туслаач Зөвлөмж: Сайн байна уу? Сайхан намаржиж байна. Элгэний үүдэвч хураагуур судсанд ачаалал ихтэй болохоор хаван, хэвлийнд ус хураад байдаг церрозын эмчилгээг эрчимтэй хийлгэж байж хаван буурна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ таны зөвлөмжийг харж суугаад зөвөлгөө авхаар шийдлээ. Миний ходоодноос их олон жил эвгүй үнэр бас сонин цагаан муухай үнэртэй юм гараад байна. Дотрын эмчид үзүүлхээр хэликобактерийн эм уу гэх юм. Зөндөө эм уусан ч эвгүй үнэр арилахгүй зовоож байна. Гэхдээ ходоодонд ямарч зовиур байхгүй бас өвдөхгүй энэ юных вэ?. Зөвлөмж: Ходоодны архагшсан үрэвслийн үед муудсан өндөгний үнэр их гардаг. Энэ нь сөөргөө үүсгээд цээж гашуу оргиулаад байдаг. Ходоод дурандуулахад онцын өөрчлөлт байхгүй ходоод 12 нугалаа гэдсэний алдагдлаас болно.Монгол эм ууж эмчилгээ хийлгэхэд таны зовиур арилна. Асуулт: Сайн байна уу?. Нойр булчирхайн үрэвсэлийг хэрхэн эмчилдэг вэ? Эхо ойлт ихэссэн гэж 2 3 жилийн өмнө хэлж байсан одоо өвдөөд байх юм. Эхо ойлт эргэж хэвэндээ ордог уу. Рашаан сувиллын ямар эмчилгээ байдаг вэ?. бас ардын анагаах ухааны гэх мэт зөвөлгөө өгч тус болооч Зөвлөмж: Нойрбулчирхайн үрэвсэл маш их хурц өвдөлтөөр эхэлдэг. Их үрэвсэлтэй байхдаа ЭХО д ойлт өгөх харагдана. Харин үрэвсэл дарагдсан үед ойлт бага өгнө. Ходоод 12 нуглаа гэдэс, нойрбулчирхайн үйл ажилгааг жигдрүүлэх монгол эм ууж болно. Рашаан сувилалын эмчилгээ сайн. Ардын эмчилгээ бол улс болгонд, аймаг, сум өрх бүрт өөр байх тул ардын эмчилгээний талаар зөвлөж чадахгүй. Тарваганы цөс, элэг идэх сайн гээд олон янзын эмчилгээ байдаг. Асуулт: Сайн байна уу эмч ээ? 36 настай, төрөөд 1 жил гаран болж байна. Жирэмсэн байхаас эхлээд миний зүүн талын түнхний орчим сүүж хавиар хэвтэхэд өвдөөд байх боллоо. Бөс хөл рүүгээ доошоо хааяа өвддөг. Энэ юуных вэ хаана үзүүлэх үү? баярлалаа эмч ээ. Зөвлөмж: Төрсөний дараа n.fimеrоlis гээд гуяны мэдрэл их цочирч хавганадаг. Энэ мэдрэл аарцаг ясны тойрог эрмэгээр дайрч түнхний үе гуя шилбээр дамжиж явдаг тул түнхний өвдөлт доош дамжисан өвдөлт үүсгэдэг. Иймийн тулд уламжлалын эмчид үзүүлж зүү төөнүүр эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Асуулт: Сайн байнуу? Нас 35. Ажил ихэвчлэн суугаа ажил. Хөлийн өсгий чилж өвдөөд 4 хонож байна. Өвдөлт зогсох болон явахад мөн сууж байгаа үед хөл тавхайгаараа бүрэн тавигдсан үед. Өсгийгөө барьж чилээг нь гаргах иллэг хийхэд хөлийн өсгий чилсэн цул хөндүүр.Иллэгний дараа зүгээр болсон мэт ч босч явах үед хөндүүр хэвэндээ. Та ямар учир шалтгаанаас болон, ямар өвчний үед хөлийн өсгий чилж өвдөж байгааг хэлж өгч туслана уу? Ямар шинилгээ оношлогоо хийлгэх вэ? Таны тусламж маш их хэрэгтэй байна. Учир нь хөлийн өсгий өвдөхөөр ясны сийрэгжилт гэдэг нь үнэн үү? Зөвлөмж: Osteogen гэж оношлодог рентген зурагт өсгий яснаас яс ургалт хатгалт өгөөд байдаг. Морь улдаад явж чадахгүйтэй адил цус хуралтын гинж байдаг. Уламжлалын эмч дээр очоод хатгуулж, бумба тавиулж хануулахаар өвчин арилдаг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ, хэд хоногийн өмнө айл нүүлгэж байгаад тэр оройдоо баруун хөлний дагуудаа битүү өвдөлт мэдрэгдээд болдоггүй. Яс болон булчинд өвчин мэдрэгдэхгүй, зөвхөн шилбэний ар талд, эсвэл гуяны ар талд чинэрч өвдөж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа юм. Суух, хэвтэх үед өвдөлт байхгүй, алхаад явах үед их өвдөөд байгаа. Зөвлөгөө өгч тус болно уу, баярлалаа! Зөвлөмж: Биеийн хүчний ажлын үед нурууны шулуун булчингийн агшилтаас гуяны мэдрэл дарагдаж хавагнаад өвдөлт их болдог уламжлалын эмчид үзүүлж зүү төөнүүр эмчилгээ хийлгээ.Бас хөлийн шилбэний ард байх Ахиллын шөрмөс гэмтсэн эсэхийг шалгуулаарай. Асуулт: Сайн байна уу? Эмч ээ Манай нөхөр 57 настай даралт нь ихсээд 150/100 160/110 болоод байх юм аа эмчид үзүүлээд даралтны эм ууж байгаа боловч сайжрахгүй байна. Та зөвлөгөө өгч тусална уу? Зөвлөмж: Цусны шинжилгээнд Холестрин, триглицрид гэдэг шинжилгээг хардаг. Их байвал судасны нарийсал зүрхний булчинтай холбоотой тул зүрх судасны эмчийн заавраар эмчилгээ хийлгэдэг. Харин эдгээр шинжилгээнүүд өөрчлөлтгүй бол насны онцлоготой даралт ихсэлт бол монгол эм ууж даралт ихсэлтийг хэвийн болгоно. Асуулт: Сайн байна уу эмчээ, Танаас зөвлөгө авах гэсэн юмаа. Манай хүү одоо 6 сар гарантай, баруун төмсөг нь буугаагүй, эход харуулахад цавинд ч алга,хэвлийд ч алга байна гэсэн, төрөлхийн байхгүй байна гэж байхуу, эход харагдсан харагдаагүй заавал хагалгаа хийж шалгана гэсэн, байхгүй бол яах вэ?, нэг төмсөгтэй байвал үр тогтоох чадваргүй болно гэсэн үг үү?, өөр ямар нэгэн эмчилгээ байгаа болуу, та зөвлөгөө өгнө үү?, баярлалаа. Зөвлөмж: Хүүхдийн мэс заслын эмчид үзүүлээд хяналтанд байж бай. Хүүхдийн өсөлт сайн болохоор боловсроод буугаад ирнэ. Асуулт: Сайхан хариу ирүүлсэнд их баярлалаа эмчээ, Танд ажлын өндөр амжилт хүсье. Зөвлөмж: Урам хайралсанд баярлалаа. Асуулт: Сайн байна уу? Эмчээ, миний ходоод цанхайгаад хоол шингэж өгөхгүй юм. Жаахан юм идэхээр л хүүхэд чацга алдаад шингэн баагаад болохгүй байх юм . Манай хүүхэд дан хөхөөрөө одоо 3сартай. Ходоод өвдөөд бараг 7 хонолоо гайгүй болчих болов уу гээд будаа идээд ус уугаад байна бас сайн болж өгөхгүй байна та зөвлөөч. Хөхүүл болохоор янз бүрийн эм ууж чадахгүй байна. Зөвлөмж: Ходоод гэдсэний хямралаас дотор хана өнгөргүй улаан болдог. Монгол эм барагшун уухад өнгөр тогтоно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ! Кэсарво хагалгаагаар төрөөд 10 хонож байна! Баруун хавирганы дээр, хөхний доор хөндүүрлэж өвдөөд байх юм. Зөвөлгөө өгнө үү Зөвлөмж: Хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл байгаа халуун жин тавиа. Өндөг чанаад сальфеткэнд ороогоод өвчтэй газраа жигнэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Танд ажлын өндөр амжилт хүсье. Би хоолойгоо үе үе засмаар санагдаад засдагийн. хоолой нэг юм тороод тайгаа юм шиг, бас хий ханиахгүй бол л жаахан загатнаад байдагийн . Энэ үүнийг яаж эмчилж эдгээх вэ? Зөвлөмж: Өглөөд нэг халбага цэвэр чацарганы тос уухад зүгээр болох байхаа. Асуулт: сайн байна уу? эмчээ. Миний зүүн өнгөвчинд 2,9*3,7 хэмжээтэй уйланхай байна гэсэн. Тэгээд үе үе өндгөвчний хавиар их өвддөг. Би дөнгөж 24 настай энэ уйланхайг заавал эмнэлэгт хэвтэж байж авахуулах уу? Эмнэлэгт хэвтэхгүйгээр эдгээх арга байдаг болов уу? дөнгөж ажилд орсон болхоор ажилааса чөлөө авч чадахгүй байдаг. Зөвлөмж: Биений юм ирээд дууссаны дараа 7 дахь хоног дээрээ дахиад ЭХО харуулчихаад хариу бичээрэй. Өндгөн эс боловсроод хагарахынхаа өмнө уйланхай шиг харагдана. Тэгэхдээ цусандаа Пролактин даавар үзүүлээ. Өндгөвчний үрэвсэл байгааг мэдэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу эмчээ би 2008 он бамбайн баруун дэлбэн авахуулсан 6 жил гайгүй байж байгаад 2013 оны 10 сараас жил гаруй бамбай дахиад антриод эмийг 600 гаранг уугаад шинжилгээ өгсөн чинь дутагдалтай гарсан одоо л-тироксин эмийг сар ууж бга боловч хэвийн байдалд ерөөсөө орохгүй умаа зөвлөгөө өгөөч Зөвлөмж: TSH гэсэн шинжилгээний хариу их байвал ууж байгаа Л-тироксиний тунг ихэсгэн ууж хэвийн болгоно. Л-тироксин бол өнчин тархинаас гардаг бамбайн дутагдалыг арилгадаг даавар юм. Эм биш болохоор тунг ихээр ууж болно. Асуулт: Сайн байна уу эмчээ миний толгой дагзаар ер нь толгой маш хүчтэй дарж гэнэт маш хүчтэй өвдөөд байхын яавал дээр вэ?ямар арга хэмжээ авах уу ? баярлалаа Зөвлөмж: Тархины цусан хангамж муудах нь цусанд сахарын хэмжээ уналтаас болно. 5% глюкозын уусмал дуслаар хийогэхэд толгойн өвдөлт намдана. Асуулт: Сайн байна уу? Бат-Оргил эмчээ? таны ажил төрөл сайн байна уу? Би өвдгөө хөлбөмбөг тоглож байгаад эвгүй гишгээд 7 сарын 29нд гэмтээгээд одоо хүртэл сайн эдгэж өгдөггүй ээ.Бби ажилдаа явахгүй гэртээ одоо 3 сар гаруй болж байгаа юм, инернэтээс уншиж байгаад таны сайтыг оллоо. Би гэмтэл авчаад Интермэд эмнэлэг дээр MRI зураг авхулаад гэмтэл дээр очсон. Физик эмчилгээ жаахан хийгэд дотроосоо барагшун уугаад үз гэсэн. Цаг хугацааны хүвьд жаахн харах хүлээх хэрэгтэй юм байна гэж хэлсэн, минийх яг өвдөгний дотор хажуугын холбоос жаахан урагдалтай суналттай, урд чагтан холбоос бас урагдалтай мөн өвдөгний хооронд байдаг жийргэвч мөгөөрс урагдалтай байна гээд байгаа юм. Тэгээд одоог хүртэл нэг л сайн эдгэж өгөхгүй байна. Гишгээд жаахан явхаар зүгээр гишгэж болохгүй жаахан зовиуртай байгаа юмаа. Би гэмтэл дээр 3-4 очоод үзүүлсэн. Ер нь бараг дурангийн хагалгаанд ордог гэх юм ,би одоо яг яах учираа сайн олохгүй л байна. Эмч нар яг тодорхой зүйлийг надад бас хэлэхгүй юм. Эсвэл физик эмчилгээ хийгээд үз л гэх юм. Таньдаг эмчээсээ хагалгааны талаари асуухаад монголд дэмий гэх юм.Та надад зөвөлгөө өгөөч, Зөвлөмж: Тун хэцүү асуулт байна. Бүх шинжилгээтэйгээ 88526989 гэсэн утсаар цаг аваад ирээд үзүүлчихээ. Хэрхэн хаана эмчилгээ хийлгэхийг зөвлөөд хэлээд өгье.