Monday, August 24, 2015

Үс сайхан бол зүс сайхан.

Үс сайхан бол зүс сайхан. Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт,сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмчтэй явах бүсгүйчүүдийн гангараа.Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт. Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-н үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс. Үсний төрөлхийн болон удамшил, газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт мутацаас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцууны дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшинөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж харж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг. Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүний хүнсэнд мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо\ бууцай, брокулли, юуцай,\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас, үс хэврэгшихэд биотин аминдэм В7 шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч аминдэм А, кальц, тараг сүү, бяслаг орно. Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ. Үс будуулах хими хийлгэхэд сайн талууд өнгө засах, үс хуйхны паразитуудыг арилгах,үсний ургалтыг сайжруулах үсний ширхэгт давхраа суулгах өтгөрүүлэх, хэлбэр оруулах, бөгөөд химийн хоргүй нөлөөг судлаж хүний биед харшил өгөхгүй, тэжээл болгох талаар үсний химийн үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээ, ололттой талууд байх боловч, үсний будаг хими тохирохгүй байх нь хүний өөрийн бие мах бодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, хэрэглэж болохгүй заалтууд байдаг. Үүнд дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй, болон цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, нойрбулчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.Үсний химийн найралга аммиакийн нэгдлүүд,Калигидроакситыг агуулдаг тул үсний гэмтэл үүсгэнэ. Үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших хагтах,үсний булцууны гэмтэл дагтарссан псириаз,найтах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илрэнэ. Цаашилбал хам шинжийн илрэл уушиг хавагналтын, хоол боловсруулах эрхтний сөөргөө өгч огиулах бөөлжих, зүрхний астмын шинж өгөх, химийн хордлогын болон бөөрний дутагдлын хам шинжүүд өгч болно. Олон дахин үсний хими хийлгэсэн эрүүл хүмүүст өвчлөлийн шинж тэмдэгүүд болон хам шинж илэрч болно. Үсний хими будалтын харшлах шинж тэмдэг лавширсаар уушигны архаг өвчин хавдар болох хүчинзүйл болох тул, 60-с дээш насны хүмүүс үс будалт хими хийлгэхээс болгоомжлох,30 хүртлэх насны эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийг зохицуулах өнчин тархинд цусны эргэлтээр дамжсан цочирол өгсөнөөр өндгөвчийн үйл ажиллагааг доройтуулах пролактин дааврын ихсэлтийн хам шинж гарч болно. Энэ шинж нь сарын хир арилах, жирэмсэлтгүй, өндгөвчийн уйланхай үүсэх, бамбайн булчирхайн уйланхай олон уйланхайн хам шинж илрэхийг үгүйсгэхгүй. Өнөө үеийн гоо сайхны химийн бүтээгдэхүүний боловсронгүй болсоныг үгүйсгэхгүйгаар санамж анхаарулга бичлээ.

Friday, February 6, 2015

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна. 1990 оноос өмнө дунд сургуулийн сурагчдын дунд мяраалаг нэгийгээ "гахай" гэж хочлон хажуургаар нь өнгөрөхдөө хамраа хүржигнүүлэн гахай болж дугарч хүн шоолсон хэрэгт орооцолдож, захирлын өрөөнд анхааруулга, санамж, донгодох шийтгэл хүртдэг байлаа. Захирал мэдээж гахай гэж шоолуулсан хүүхдийн эцэг эх, эмээ өвөөгийн гомдлыг барагдуулж байгаа нь тэр. Тэр үед энэ хүүхдүүд яагаад тарган байсан юм бол. Удамшлын гаралтай дотоод шүүрлын булчирхайн өвчний хам шинжтэй хүүхдүүд байдгийг эмч судлаач нар гаргаж, хяналтанд авдаг байлаа. Харин одоо сургуулийн сурагчид байтугай дэлхий дахинаараа таргалалтын өвчинд нэрвэгдэж эхлэв. Хэн нь хэнийгээ "Гахай" гэж шоолох вэ?. Шоолуулахгүй хүн гудманд хэдэн тамирчид, эмээ өвөө, биедээ анхаарал тавьдаг бүсгүйчүүд, өөрийнхөө сэтгэл санааг үргэлж зовоож, мэдрэлтэж, тамирдаж явдаг хэд л байна. Таргалалтын учир шалтгааныг хэвлэл болгонд, хэвлэн нийтлэгч нар, цахим ертөнцөд уран яруу, ухаалга тайлбар хийнэ. Энэ бүгд баримт нотолгоотой. Хоол хүнсний хэт бордоот хэрэглээ, амдралын түвшин дээшилсэн, стресс, хөдөлгөөн хомсдол, шинэ эриний хүний төрх, түргэн хоолны газрууд их болсон, согтууруулах ундаа, тараг айраг, зэрэг хүний амандаа хийсэн болгон таргалалтын өвчлөл. Үүнтэй тэмцэх үндэслэлээр дэлхий нийтийн судлаачид 20-30 жил тэмцэл хийж тураах туршилт, эм бэлдмэл бүхний нэмэгдэл тэжээл, хөдөлгөөнт дасгалууд, цахилгаан аппарат техникүүд, амвитамины найрлага бүхий таблетикууд, сүлжээний бизнесийг өргөжүүлэн дэлхий дахинд хүрээгээ тэлсээр байна. Монгол улсын нилээд хэсэг энэ сүлжээнд хамрагдах болсоноор нилээд хэдэн жил боллоо. Таргалалттай тэмцсэн энэ их тэмцлийн урсгал дайн ялалтанд хүрэх болоогүй л байна. Таргалалт өсөхийн хирээр өвчлөл өсөж, дундач наслалт нэмэгдэхээ болилоо. Залуугаараа бурханы оронд залраад байна. Тэгвэл нэгэн тайлбар надад байна. Таргалалт гэнэтийн өвчлөл, эд эсийн хэвийн хэмжээнд давхралсан бүтэцтэй нэг эсэд арван метр орчим урттай байдаг ДНХ-н бүтэц үргэлж нурж хүний бие мах бодийг жигдрүүлж урт наслуулах зорилттой явдаг. Тэгтэл гадны буюу дотоод шүүрлийн хямралаас болоод нуралт зогсож хатуурсанаар хавдар үүсгэж эхэлдэг.\Удамшлын гаралтай эд эсийн доторх өөрчлөлт мутацийг энд өгүүлсэнгүй\ Ингэж хялбаршуулсан тайлбар гаргасанд эрдэм шинжилгээний ажилтанууд, доктор профессор нар минь уучлаарай. Хүний уураг тархи мэдрэл химийн урвалжаар ажиллаж боловсрогдон шүүгдсэн аминхүчил эрдсүүд, нүүрс ус, хүчилтөрөгчөөр тэжээгдэж, мөнхийн хөдөлгүүр булчин мах бодь, зүрх, уушиг бүх дотоод эрхтний үйл ажилгааг зөв цохистой явуулдагт хүн амьд байгаа. Тэгвэл таргалалтын өвчнийг бид уураг тархины ажилгаатай холбон үзэхэд учир шалтгаан гараад ирнэ. Хоол хүнсний үнэр, арьсаар нэвчин байгаа химийн элемент тархинд байх дотоод шүүрлийг зохицуулагч өнчин тархинд химийн гаж урвалж үүсгээд таргалалт ихсэж байна. Энэ товчхон тодорхойлтын цаана олон учир шалтгааныг нэрлэж болно. Зөвхөн ахуйн хэрэглээ угаалгын нунтагны үнэр, ууршилт хувцанд шингэсэн үнэр, хиймийн урвалж өгөх катаолизаторууд, арьсны амьсгалаар цусанд орж шууд өнчин тархинд нөлөөлнө. Мөн хэргэлж байгаа химийн эмнүүд, аяга шанага угааж байгаа тос аминхүчлийг задлагч бодисууд аяганы амсраас хоол хүнсийг идвэхжүүлэх найрлага болдог. Талх гэхэд химийн урвалжаар эсгэгдэж, химийн савалгаанд чийгтэн урвалжиж хүний биед хордлого өгч шивтэр үүсгэж бөөрний дээд булчирхайд нөлөөлнө. Энэ мэтчилэн өчнөөн олон учир шалтгааны улмаас өнчин тархи өөрийн боловсруулан гаргах даавруудаа ихдүүлж багадуулсанаас таргалалтын өвчин эхлэнэ. Тиреоидын дааварын дутагдсанаас бамбайн үйл ажиллагаа суларч дотоод шүүрлийг удирдан зохицуулагч бамбай таргалалт төрүүлдэг. Нойр булчирхайг удирдаж чадаагүйгээс Хрены их ялгарч инсулиныг дарангуйлсанаар булчин эд эсэд тарж енерги хөдөлгөөн үүсгүүр болох элсэн чихэр цусандаа тунаран үлдэж, тархи тэжээлээр дутагдсанаас өнчин тархи мөн л хүлэгдэнэ. Өнчин тархи залуу бүсгүйчүүдийн цусанд Пролактин дааварын тунг тааруулж чадаагүйгээс ихэсгэж өндгөвчийн үйл ажилгаа алдагдаж, тархинд уйланхайтуулах үзэгдэл ихэслээ. Төрсөн эхчүүдэд сэтгэл санааны хямралын ачаалалыг даахгүй цусанд нь пролактин дааварыг багасгаж, сүү ширгээх үзэгдэл ихээр үүсгэж таргалуулаад байна. Эрчүүдэд архи согтууруулах ундаа махан хоол голлон идсэнээс Подагрын өвчлөлийн хам шинж илрүүлж мөн л дотоод шүүрлийн алдагдал шивтэр, хүчлийг цусанд ихсгэж бодисын солилцооны алдагдалд оруулаад байна. Таргалалт юунаас болоод байна? Энэ уламжлалт асуултанд би дотоод шүүрлийн алдагдлаас болж байна. Энэ алдагдал ходоод гэдсээр боловсрогдон элгэнд цэвэршүүлж, бөөрөнд шүүгсэн цусны эд эсэд өгөх тэжээлээс бус химийн хүчтэй ахуйн хэрэглээний бодисоос шалтгааж дотоод шүүрлийн хямрал ихсэж таргалалтын өвчин үүсэж байна гэсэн таамаг дэвшүүлье. Та өөрийн ууж байгаа цайны болон будагтай чихэр, торт, евэнгийн амт, том шилэн аяганд хийсэн шар айрагны бөмбөлөгийн хэт их хөөрөлт, аманд орсон бүтээгдэхүүний эвгүй амт, үнэр, бүгд таны бие мах бодид химийн сөрөг урвалж үүсгэх дохио юм. Идсэн хоолондоо биш хоолны сав суулганы химийн бодисны цэвэр бохирдолтонд таныг таргалж байгаа гэж хэлмээр байна. Таргалалттай яаж тэмцэх вэ? Мэдээж хүний хөдөлгөөн хүний дотоод шүүрлийн булчирхайн гол зохицуулагч юм. Дотоод шүүрлийн өөрчлөлтгүй тарган хүн гэж байхгүй. Гэдсэн хуралдсан өөхийг чинь хараад метоболизмийн өөрчлөлт, хавагнаж цэлхийсэн царайг хараад бамбай булчирхай суларсаныг мэднэ. Шинжилгээ хийлгэж өөрт шаардлагатай биед дутагдаад байгаа дааврыг ууж, илүүдээд байгаа даавараа саармагжуулах даавар хэрэглэж тараглалтай тэмцэнэ. Хүний биед байх дааварын бүтээгдэхүүнүүд, химийн аргаар ялгасан эмнээс өөр учир нарийн журмын дагуу хэргэлэх ёстой. Тунг эхдүүлж юмуу багадуулбал таргалалтын өвчин ихсэх гаж нөлөөтэй. Дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэшссэн эмч, эрдэмтэд таны таргалалтыг зогсоох болно.