Friday, February 6, 2015

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна. 1990 оноос өмнө дунд сургуулийн сурагчдын дунд мяраалаг нэгийгээ "гахай" гэж хочлон хажуургаар нь өнгөрөхдөө хамраа хүржигнүүлэн гахай болж дугарч хүн шоолсон хэрэгт орооцолдож, захирлын өрөөнд анхааруулга, санамж, донгодох шийтгэл хүртдэг байлаа. Захирал мэдээж гахай гэж шоолуулсан хүүхдийн эцэг эх, эмээ өвөөгийн гомдлыг барагдуулж байгаа нь тэр. Тэр үед энэ хүүхдүүд яагаад тарган байсан юм бол. Удамшлын гаралтай дотоод шүүрлын булчирхайн өвчний хам шинжтэй хүүхдүүд байдгийг эмч судлаач нар гаргаж, хяналтанд авдаг байлаа. Харин одоо сургуулийн сурагчид байтугай дэлхий дахинаараа таргалалтын өвчинд нэрвэгдэж эхлэв. Хэн нь хэнийгээ "Гахай" гэж шоолох вэ?. Шоолуулахгүй хүн гудманд хэдэн тамирчид, эмээ өвөө, биедээ анхаарал тавьдаг бүсгүйчүүд, өөрийнхөө сэтгэл санааг үргэлж зовоож, мэдрэлтэж, тамирдаж явдаг хэд л байна. Таргалалтын учир шалтгааныг хэвлэл болгонд, хэвлэн нийтлэгч нар, цахим ертөнцөд уран яруу, ухаалга тайлбар хийнэ. Энэ бүгд баримт нотолгоотой. Хоол хүнсний хэт бордоот хэрэглээ, амдралын түвшин дээшилсэн, стресс, хөдөлгөөн хомсдол, шинэ эриний хүний төрх, түргэн хоолны газрууд их болсон, согтууруулах ундаа, тараг айраг, зэрэг хүний амандаа хийсэн болгон таргалалтын өвчлөл. Үүнтэй тэмцэх үндэслэлээр дэлхий нийтийн судлаачид 20-30 жил тэмцэл хийж тураах туршилт, эм бэлдмэл бүхний нэмэгдэл тэжээл, хөдөлгөөнт дасгалууд, цахилгаан аппарат техникүүд, амвитамины найрлага бүхий таблетикууд, сүлжээний бизнесийг өргөжүүлэн дэлхий дахинд хүрээгээ тэлсээр байна. Монгол улсын нилээд хэсэг энэ сүлжээнд хамрагдах болсоноор нилээд хэдэн жил боллоо. Таргалалттай тэмцсэн энэ их тэмцлийн урсгал дайн ялалтанд хүрэх болоогүй л байна. Таргалалт өсөхийн хирээр өвчлөл өсөж, дундач наслалт нэмэгдэхээ болилоо. Залуугаараа бурханы оронд залраад байна. Тэгвэл нэгэн тайлбар надад байна. Таргалалт гэнэтийн өвчлөл, эд эсийн хэвийн хэмжээнд давхралсан бүтэцтэй нэг эсэд арван метр орчим урттай байдаг ДНХ-н бүтэц үргэлж нурж хүний бие мах бодийг жигдрүүлж урт наслуулах зорилттой явдаг. Тэгтэл гадны буюу дотоод шүүрлийн хямралаас болоод нуралт зогсож хатуурсанаар хавдар үүсгэж эхэлдэг.\Удамшлын гаралтай эд эсийн доторх өөрчлөлт мутацийг энд өгүүлсэнгүй\ Ингэж хялбаршуулсан тайлбар гаргасанд эрдэм шинжилгээний ажилтанууд, доктор профессор нар минь уучлаарай. Хүний уураг тархи мэдрэл химийн урвалжаар ажиллаж боловсрогдон шүүгдсэн аминхүчил эрдсүүд, нүүрс ус, хүчилтөрөгчөөр тэжээгдэж, мөнхийн хөдөлгүүр булчин мах бодь, зүрх, уушиг бүх дотоод эрхтний үйл ажилгааг зөв цохистой явуулдагт хүн амьд байгаа. Тэгвэл таргалалтын өвчнийг бид уураг тархины ажилгаатай холбон үзэхэд учир шалтгаан гараад ирнэ. Хоол хүнсний үнэр, арьсаар нэвчин байгаа химийн элемент тархинд байх дотоод шүүрлийг зохицуулагч өнчин тархинд химийн гаж урвалж үүсгээд таргалалт ихсэж байна. Энэ товчхон тодорхойлтын цаана олон учир шалтгааныг нэрлэж болно. Зөвхөн ахуйн хэрэглээ угаалгын нунтагны үнэр, ууршилт хувцанд шингэсэн үнэр, хиймийн урвалж өгөх катаолизаторууд, арьсны амьсгалаар цусанд орж шууд өнчин тархинд нөлөөлнө. Мөн хэргэлж байгаа химийн эмнүүд, аяга шанага угааж байгаа тос аминхүчлийг задлагч бодисууд аяганы амсраас хоол хүнсийг идвэхжүүлэх найрлага болдог. Талх гэхэд химийн урвалжаар эсгэгдэж, химийн савалгаанд чийгтэн урвалжиж хүний биед хордлого өгч шивтэр үүсгэж бөөрний дээд булчирхайд нөлөөлнө. Энэ мэтчилэн өчнөөн олон учир шалтгааны улмаас өнчин тархи өөрийн боловсруулан гаргах даавруудаа ихдүүлж багадуулсанаас таргалалтын өвчин эхлэнэ. Тиреоидын дааварын дутагдсанаас бамбайн үйл ажиллагаа суларч дотоод шүүрлийг удирдан зохицуулагч бамбай таргалалт төрүүлдэг. Нойр булчирхайг удирдаж чадаагүйгээс Хрены их ялгарч инсулиныг дарангуйлсанаар булчин эд эсэд тарж енерги хөдөлгөөн үүсгүүр болох элсэн чихэр цусандаа тунаран үлдэж, тархи тэжээлээр дутагдсанаас өнчин тархи мөн л хүлэгдэнэ. Өнчин тархи залуу бүсгүйчүүдийн цусанд Пролактин дааварын тунг тааруулж чадаагүйгээс ихэсгэж өндгөвчийн үйл ажилгаа алдагдаж, тархинд уйланхайтуулах үзэгдэл ихэслээ. Төрсөн эхчүүдэд сэтгэл санааны хямралын ачаалалыг даахгүй цусанд нь пролактин дааварыг багасгаж, сүү ширгээх үзэгдэл ихээр үүсгэж таргалуулаад байна. Эрчүүдэд архи согтууруулах ундаа махан хоол голлон идсэнээс Подагрын өвчлөлийн хам шинж илрүүлж мөн л дотоод шүүрлийн алдагдал шивтэр, хүчлийг цусанд ихсгэж бодисын солилцооны алдагдалд оруулаад байна. Таргалалт юунаас болоод байна? Энэ уламжлалт асуултанд би дотоод шүүрлийн алдагдлаас болж байна. Энэ алдагдал ходоод гэдсээр боловсрогдон элгэнд цэвэршүүлж, бөөрөнд шүүгсэн цусны эд эсэд өгөх тэжээлээс бус химийн хүчтэй ахуйн хэрэглээний бодисоос шалтгааж дотоод шүүрлийн хямрал ихсэж таргалалтын өвчин үүсэж байна гэсэн таамаг дэвшүүлье. Та өөрийн ууж байгаа цайны болон будагтай чихэр, торт, евэнгийн амт, том шилэн аяганд хийсэн шар айрагны бөмбөлөгийн хэт их хөөрөлт, аманд орсон бүтээгдэхүүний эвгүй амт, үнэр, бүгд таны бие мах бодид химийн сөрөг урвалж үүсгэх дохио юм. Идсэн хоолондоо биш хоолны сав суулганы химийн бодисны цэвэр бохирдолтонд таныг таргалж байгаа гэж хэлмээр байна. Таргалалттай яаж тэмцэх вэ? Мэдээж хүний хөдөлгөөн хүний дотоод шүүрлийн булчирхайн гол зохицуулагч юм. Дотоод шүүрлийн өөрчлөлтгүй тарган хүн гэж байхгүй. Гэдсэн хуралдсан өөхийг чинь хараад метоболизмийн өөрчлөлт, хавагнаж цэлхийсэн царайг хараад бамбай булчирхай суларсаныг мэднэ. Шинжилгээ хийлгэж өөрт шаардлагатай биед дутагдаад байгаа дааврыг ууж, илүүдээд байгаа даавараа саармагжуулах даавар хэрэглэж тараглалтай тэмцэнэ. Хүний биед байх дааварын бүтээгдэхүүнүүд, химийн аргаар ялгасан эмнээс өөр учир нарийн журмын дагуу хэргэлэх ёстой. Тунг эхдүүлж юмуу багадуулбал таргалалтын өвчин ихсэх гаж нөлөөтэй. Дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэшссэн эмч, эрдэмтэд таны таргалалтыг зогсоох болно.