Wednesday, January 19, 2011

Зүрх-"Атгасан гарын дайны хэмжээтэй" булчинлаг эрхтэн.

Зүрх-"Атгасан гарын дайны хэмжээтэй" булчинлаг эрхтэн.

Зүрх-Хүний амьдралын гол эрхтэн.Тасралтгүй цохилдог.Үүрийн шөнийн цагаар зүрх булчингаа сулруулж,агшилтаа удаашируулан 2 цаг орчим дуг хийнэ.

Зүрх-Элэгээр шүүгдэж,хоол тэжээлээр баялаг цусыг,уушигаар дамжуулан хүчилтөрөгчөөр баяжуулан бүх биеээр тархаан эрүүл,саруул урт наслуулна.

Зүрх-Өөрт байгаа мэдрэлийн 3 хөлт "Пучка Гейса" зангилаагаар дамжуулан сэтгэлийн хөөрөл баяр баясгаланг мэдэрч,булхалзан бүжигэлдэг.
Тэгээд ч халуун сэтгэлийн илэрхийлэл,уян яруу халил,хайр дурлалын ундрага,сүр сүлд болж байдаг.

Энэ үед зүрхний булчин:-Хэмнэлээ олон янз болгон өөрчилж,маш уян хатан чанараа гайхуулан тарвалздаг байна.

Зүрхэнд цусыг тосон авдаг 3 хавтаст хавхлага бүхий баруун,зүүн тосгуур байдаг.Мөн уушиг болон бүх биеэр цусыг тархаах 2 хавтастай хавхлага бүхий баруун,зүүн ховдол байдаг.

Зүрхний чадварлаг байнгын үйл ажилалгаа өөртөө цахилгаан соронзон орныг бүрдүүлж, хүний бие мах бодийн мөнхийн хөдөлгүүр болно.
Бие мах бодийн мөнхийн хөдөлгүүр:- Зүрх,судасны системийн үйл ажилгааг хөтлөн явуулдаг.
Энэ ажилгаанд тулгуурлан "ЭКГ" буюу "Зүрхний Цахилгаан Соронзон Орны" ЗЦСО бичлэг хийдэг аппаратаар зүрхний эмгэгийг оношлоно.

"ЭКГ" бичлэг зүрхний тосгуур,ховдол,хавхлагийн гэмтэл согог,булчингийн өөрчилөлтийг тодорхой харуулдаг.Эмч болгон ЭКГ уншиж чаддаг ч залхууралгүй сайтар уншиж зөв онош гаргах учиртай.
Сүүлийн үеийн тоног төхөөрөмж зүрхийг өнгөтөөр зурагтын дэлгэцнээ гаргадаг ч "ЭКГ"г зүрхэнд яаралтай тусламж үзүүлэхэд хэргэлдэг.

Хүний гомдол,тунирхал,уй гашуу,өвчилөл,хорт зуршилийн нөлөөгөөр өтгөрсөн цусыг биеэр тараах гэж зүрх цөхөрч унтлаа ажилдаг.

Зүрх-Тархины зохицуулах төвтэй хавсран ажилж,хүнд айдас төрүүлэх,хар дарсан зүүд үүсгэх,зүрхний хатгалт,цээжийг хөшингөтөн өвтгөж аврал эрдэг.

Зүрх өөрөө булчинлаг эрхтэн,мөртлөө цусан хангамж авдаг жижиг артерийн үзүүр хэсгүүд цусны өтгөрөлтөнд амархаан бөглөрч,зүрхний булчингийн хэсэгхэн газар үхжил үүсгэдэг үүнийг "Инфаркт" буюу Зүрхний шигдээс гэнэ.

Энэ шигдээсний улмаас зүрхний мэдрэлийн зангилаанаас гарах 3 н хөлний нэг саажиж,зүрхний ажилалгаа доголдохийг "Аритм" буюу Зүрхний хэм алдагдал гэдэг.

Зүрхний төрлөхийн болон олдмол эмгэг гэдэг нь:-Зүрхний тосгуур,ховдолийн хана цоорхой байх,2,3н хавтаст хавхлагуудын дутуу хаагдах зүрхний эмгэгийг "Порок" хэлнэ.

Зүрхэнд биеийн тамирын дасгалууд их тусалдаг.

Цусны эргэлт сайн байлгах ганц зүрхний үйл ажилагаа биш бүхий л булчин,шөрмөсний агших,сунах ажилалгаа оролцоно.

Зүрхний ажилгаа цус шингэн байхад сайн байдаг.

Цус өтгөрөхөд:-Зүрх хурдан цохилж,амархан уурлаж,гар хөл чичрэх,бадайрах,сэтгэл санаа тогтворгүй байна.

Цусаа шингэлэхэд Шар тан,Норов7,ууна.Ситрусийн төрөлийн жимснүүд.
Аспирин цус сайн шингэлдэгч судасны хана нэмгэрүүлэх, гэмтээх талтай.

Зүрхний хэм алдагдах үед:-Дотор бэлбэгнэх,зүрхний огшилт,гэнэт сулрах,үхлийн айдас төрүүлдэг.Судасны цохилт алдагдана.
Зүрхний хэм алдагдахад:-Задь5,Сорогзонноров,Нейровален гэх эмнүүдийг уудаг.

Зүрхний өвчлөлийн гол шалтгаан:-Цусанд сахар ихсэх,таргалалт,мэдрэлийн ядаргаа,хорт зуршилууд,холбогч эдүүдийг гэмтээх бактер,вирусын халдвар,хордлого.

30 аас дээш насны хүмүүс хагас жил тутамд зүрхний бичлэг хийлгэж байх хэрэгтэй.

Уур хэлэн,маргаан тэмцэл,сэтгэл санааны гутрал,архи уух,тамхи татах нь:-Зүрхийг цоо буудахын адил бусуу.

No comments:

Post a Comment