Monday, August 24, 2015

Үс сайхан бол зүс сайхан.

Үс сайхан бол зүс сайхан. Эмэгтэйчүүд тольдох нэгэн шалтгаан зөвхөн үс засалт,сөрдийсөн ширхэг үсээ тольдоно. Энэ бол гоо үзэмчтэй явах бүсгүйчүүдийн гангараа.Үсээрээ гангардаг эрчүүд бас олон бий. Нас ахимаг эрчүүдийн гангараа үсний будалт. Тэгвэл үс засалтын урлаг, үсний хэв маяг, загвар дэлхий ертөнцийн өрсөлдөөний талбар болж, тусгай химийн шинжлэх ухаан хөгжих нэгэн тулгуур болж иржээ. ОУ-н үс засалтын тэмцээнээс эхлэн үсчин мастеруудын чадвар сорих давцан хүний толгойн үс. Үсний төрөлхийн болон удамшил, газар зүйн байрлалаас хүний генийн өөрчлөлт мутацаас хүний арьсны өнгийг дагаад үсний өнгө үсний булцууны дээр байрлах үсийг харлуулах эумеланин, бууралт шарлалт цайралтын фомеланины агуулагдах мелоноцит эсийн будагчийн түвшинөөр тодорхойлогдоно. Үсийг микроскопоор 200 дахин томруулж харж бүтэц, нягтрал эсийг харж болох боловч эрүүл хүний үс өдөрт 40-50 ширхэг унаж байдаг. Үсийг ургуулах, булцууны цусан хангамж сайжруулах хүний хүнсэнд мах, хальстай төмс, хар ногоон өнгөтэй хүнсний ногоо\ бууцай, брокулли, юуцай,\, үсний бэхжилтэнд цайраар баялаг хушга, яргай загас, үс хэврэгшихэд биотин аминдэм В7 шош, буурцаг, өндөг, селен, үсний ангижруулагч аминдэм А, кальц, тараг сүү, бяслаг орно. Хэрвээ эдгээр хоол хүнс биед дутахад үсний хугарал, салаалалт, шинэ үсний ургалт зогсож, хуурайших, нөхцөл бүрэлдэнэ. Үс будуулах хими хийлгэхэд сайн талууд өнгө засах, үс хуйхны паразитуудыг арилгах,үсний ургалтыг сайжруулах үсний ширхэгт давхраа суулгах өтгөрүүлэх, хэлбэр оруулах, бөгөөд химийн хоргүй нөлөөг судлаж хүний биед харшил өгөхгүй, тэжээл болгох талаар үсний химийн үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээ, ололттой талууд байх боловч, үсний будаг хими тохирохгүй байх нь хүний өөрийн бие мах бодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, хэрэглэж болохгүй заалтууд байдаг. Үүнд дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй, болон цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй, амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс, нойрбулчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.Үсний химийн найралга аммиакийн нэгдлүүд,Калигидроакситыг агуулдаг тул үсний гэмтэл үүсгэнэ. Үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших хагтах,үсний булцууны гэмтэл дагтарссан псириаз,найтах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илрэнэ. Цаашилбал хам шинжийн илрэл уушиг хавагналтын, хоол боловсруулах эрхтний сөөргөө өгч огиулах бөөлжих, зүрхний астмын шинж өгөх, химийн хордлогын болон бөөрний дутагдлын хам шинжүүд өгч болно. Олон дахин үсний хими хийлгэсэн эрүүл хүмүүст өвчлөлийн шинж тэмдэгүүд болон хам шинж илэрч болно. Үсний хими будалтын харшлах шинж тэмдэг лавширсаар уушигны архаг өвчин хавдар болох хүчинзүйл болох тул, 60-с дээш насны хүмүүс үс будалт хими хийлгэхээс болгоомжлох,30 хүртлэх насны эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийг зохицуулах өнчин тархинд цусны эргэлтээр дамжсан цочирол өгсөнөөр өндгөвчийн үйл ажиллагааг доройтуулах пролактин дааврын ихсэлтийн хам шинж гарч болно. Энэ шинж нь сарын хир арилах, жирэмсэлтгүй, өндгөвчийн уйланхай үүсэх, бамбайн булчирхайн уйланхай олон уйланхайн хам шинж илрэхийг үгүйсгэхгүй. Өнөө үеийн гоо сайхны химийн бүтээгдэхүүний боловсронгүй болсоныг үгүйсгэхгүйгаар санамж анхаарулга бичлээ.

Friday, February 6, 2015

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна.

"Таргалалт"- ын өвчинд бид яагаад нэрвэгдээд байна. 1990 оноос өмнө дунд сургуулийн сурагчдын дунд мяраалаг нэгийгээ "гахай" гэж хочлон хажуургаар нь өнгөрөхдөө хамраа хүржигнүүлэн гахай болж дугарч хүн шоолсон хэрэгт орооцолдож, захирлын өрөөнд анхааруулга, санамж, донгодох шийтгэл хүртдэг байлаа. Захирал мэдээж гахай гэж шоолуулсан хүүхдийн эцэг эх, эмээ өвөөгийн гомдлыг барагдуулж байгаа нь тэр. Тэр үед энэ хүүхдүүд яагаад тарган байсан юм бол. Удамшлын гаралтай дотоод шүүрлын булчирхайн өвчний хам шинжтэй хүүхдүүд байдгийг эмч судлаач нар гаргаж, хяналтанд авдаг байлаа. Харин одоо сургуулийн сурагчид байтугай дэлхий дахинаараа таргалалтын өвчинд нэрвэгдэж эхлэв. Хэн нь хэнийгээ "Гахай" гэж шоолох вэ?. Шоолуулахгүй хүн гудманд хэдэн тамирчид, эмээ өвөө, биедээ анхаарал тавьдаг бүсгүйчүүд, өөрийнхөө сэтгэл санааг үргэлж зовоож, мэдрэлтэж, тамирдаж явдаг хэд л байна. Таргалалтын учир шалтгааныг хэвлэл болгонд, хэвлэн нийтлэгч нар, цахим ертөнцөд уран яруу, ухаалга тайлбар хийнэ. Энэ бүгд баримт нотолгоотой. Хоол хүнсний хэт бордоот хэрэглээ, амдралын түвшин дээшилсэн, стресс, хөдөлгөөн хомсдол, шинэ эриний хүний төрх, түргэн хоолны газрууд их болсон, согтууруулах ундаа, тараг айраг, зэрэг хүний амандаа хийсэн болгон таргалалтын өвчлөл. Үүнтэй тэмцэх үндэслэлээр дэлхий нийтийн судлаачид 20-30 жил тэмцэл хийж тураах туршилт, эм бэлдмэл бүхний нэмэгдэл тэжээл, хөдөлгөөнт дасгалууд, цахилгаан аппарат техникүүд, амвитамины найрлага бүхий таблетикууд, сүлжээний бизнесийг өргөжүүлэн дэлхий дахинд хүрээгээ тэлсээр байна. Монгол улсын нилээд хэсэг энэ сүлжээнд хамрагдах болсоноор нилээд хэдэн жил боллоо. Таргалалттай тэмцсэн энэ их тэмцлийн урсгал дайн ялалтанд хүрэх болоогүй л байна. Таргалалт өсөхийн хирээр өвчлөл өсөж, дундач наслалт нэмэгдэхээ болилоо. Залуугаараа бурханы оронд залраад байна. Тэгвэл нэгэн тайлбар надад байна. Таргалалт гэнэтийн өвчлөл, эд эсийн хэвийн хэмжээнд давхралсан бүтэцтэй нэг эсэд арван метр орчим урттай байдаг ДНХ-н бүтэц үргэлж нурж хүний бие мах бодийг жигдрүүлж урт наслуулах зорилттой явдаг. Тэгтэл гадны буюу дотоод шүүрлийн хямралаас болоод нуралт зогсож хатуурсанаар хавдар үүсгэж эхэлдэг.\Удамшлын гаралтай эд эсийн доторх өөрчлөлт мутацийг энд өгүүлсэнгүй\ Ингэж хялбаршуулсан тайлбар гаргасанд эрдэм шинжилгээний ажилтанууд, доктор профессор нар минь уучлаарай. Хүний уураг тархи мэдрэл химийн урвалжаар ажиллаж боловсрогдон шүүгдсэн аминхүчил эрдсүүд, нүүрс ус, хүчилтөрөгчөөр тэжээгдэж, мөнхийн хөдөлгүүр булчин мах бодь, зүрх, уушиг бүх дотоод эрхтний үйл ажилгааг зөв цохистой явуулдагт хүн амьд байгаа. Тэгвэл таргалалтын өвчнийг бид уураг тархины ажилгаатай холбон үзэхэд учир шалтгаан гараад ирнэ. Хоол хүнсний үнэр, арьсаар нэвчин байгаа химийн элемент тархинд байх дотоод шүүрлийг зохицуулагч өнчин тархинд химийн гаж урвалж үүсгээд таргалалт ихсэж байна. Энэ товчхон тодорхойлтын цаана олон учир шалтгааныг нэрлэж болно. Зөвхөн ахуйн хэрэглээ угаалгын нунтагны үнэр, ууршилт хувцанд шингэсэн үнэр, хиймийн урвалж өгөх катаолизаторууд, арьсны амьсгалаар цусанд орж шууд өнчин тархинд нөлөөлнө. Мөн хэргэлж байгаа химийн эмнүүд, аяга шанага угааж байгаа тос аминхүчлийг задлагч бодисууд аяганы амсраас хоол хүнсийг идвэхжүүлэх найрлага болдог. Талх гэхэд химийн урвалжаар эсгэгдэж, химийн савалгаанд чийгтэн урвалжиж хүний биед хордлого өгч шивтэр үүсгэж бөөрний дээд булчирхайд нөлөөлнө. Энэ мэтчилэн өчнөөн олон учир шалтгааны улмаас өнчин тархи өөрийн боловсруулан гаргах даавруудаа ихдүүлж багадуулсанаас таргалалтын өвчин эхлэнэ. Тиреоидын дааварын дутагдсанаас бамбайн үйл ажиллагаа суларч дотоод шүүрлийг удирдан зохицуулагч бамбай таргалалт төрүүлдэг. Нойр булчирхайг удирдаж чадаагүйгээс Хрены их ялгарч инсулиныг дарангуйлсанаар булчин эд эсэд тарж енерги хөдөлгөөн үүсгүүр болох элсэн чихэр цусандаа тунаран үлдэж, тархи тэжээлээр дутагдсанаас өнчин тархи мөн л хүлэгдэнэ. Өнчин тархи залуу бүсгүйчүүдийн цусанд Пролактин дааварын тунг тааруулж чадаагүйгээс ихэсгэж өндгөвчийн үйл ажилгаа алдагдаж, тархинд уйланхайтуулах үзэгдэл ихэслээ. Төрсөн эхчүүдэд сэтгэл санааны хямралын ачаалалыг даахгүй цусанд нь пролактин дааварыг багасгаж, сүү ширгээх үзэгдэл ихээр үүсгэж таргалуулаад байна. Эрчүүдэд архи согтууруулах ундаа махан хоол голлон идсэнээс Подагрын өвчлөлийн хам шинж илрүүлж мөн л дотоод шүүрлийн алдагдал шивтэр, хүчлийг цусанд ихсгэж бодисын солилцооны алдагдалд оруулаад байна. Таргалалт юунаас болоод байна? Энэ уламжлалт асуултанд би дотоод шүүрлийн алдагдлаас болж байна. Энэ алдагдал ходоод гэдсээр боловсрогдон элгэнд цэвэршүүлж, бөөрөнд шүүгсэн цусны эд эсэд өгөх тэжээлээс бус химийн хүчтэй ахуйн хэрэглээний бодисоос шалтгааж дотоод шүүрлийн хямрал ихсэж таргалалтын өвчин үүсэж байна гэсэн таамаг дэвшүүлье. Та өөрийн ууж байгаа цайны болон будагтай чихэр, торт, евэнгийн амт, том шилэн аяганд хийсэн шар айрагны бөмбөлөгийн хэт их хөөрөлт, аманд орсон бүтээгдэхүүний эвгүй амт, үнэр, бүгд таны бие мах бодид химийн сөрөг урвалж үүсгэх дохио юм. Идсэн хоолондоо биш хоолны сав суулганы химийн бодисны цэвэр бохирдолтонд таныг таргалж байгаа гэж хэлмээр байна. Таргалалттай яаж тэмцэх вэ? Мэдээж хүний хөдөлгөөн хүний дотоод шүүрлийн булчирхайн гол зохицуулагч юм. Дотоод шүүрлийн өөрчлөлтгүй тарган хүн гэж байхгүй. Гэдсэн хуралдсан өөхийг чинь хараад метоболизмийн өөрчлөлт, хавагнаж цэлхийсэн царайг хараад бамбай булчирхай суларсаныг мэднэ. Шинжилгээ хийлгэж өөрт шаардлагатай биед дутагдаад байгаа дааврыг ууж, илүүдээд байгаа даавараа саармагжуулах даавар хэрэглэж тараглалтай тэмцэнэ. Хүний биед байх дааварын бүтээгдэхүүнүүд, химийн аргаар ялгасан эмнээс өөр учир нарийн журмын дагуу хэргэлэх ёстой. Тунг эхдүүлж юмуу багадуулбал таргалалтын өвчин ихсэх гаж нөлөөтэй. Дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэшссэн эмч, эрдэмтэд таны таргалалтыг зогсоох болно.

Saturday, December 13, 2014

Асуултын хариу "Зөвлөмж" 20-р хэсэг.

Асуултын хариу-Зөвлөмж. Асуулт: Сайн байна уу эмчээ. Би 28 хүртлээ хүнтэй унтаагүй байж байгаад нөхөртэйгээ анх харилцаанд ороод 2-3 жил болж байна. Энэ хугацаанд гадаадад ажилладаг. Жилдээ 7-10 хоног амралтаараа ирдэг. Ирсэн үед нь жирэмсэн болох гэхээр болохгүй юм. Боломжтой үе нь таарсан ч гэсэн. Энэ удаан харилцаанд ороогүй байсантай холбоотойгоор өндгөн эс, сперм нь өөрчлөлттэй болдог юм болвуу. Эсвэл эмэгтэйчүүд талаасаа бүүр нарийн шинжилгээ үзлэг хийлгэх хэрэгтэй юм болвуу. Уул нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлхэд бага зэргийн өрөвсөлтэй гээд эмчилгээ хийлгүүлж байсан юм. Сүүлийн 2 сар биений юм ирхээр давсаг хавиар их өвдөлт мэдрэгдээд байх боллоо. Ямар шинжилгээ өгөх хэрэгтэй бол та зөвлөгөө өгөөч танд баярлалаа. Зөвлөмж: Prolaktin TSH T4 T3 СА 125 гэсэн шинжилгээнүүдийг хийлгээ. Эмэгтэйн өнчин тархинаас ялгарах эдгээр даавруудын хэмжээ хэвийн бол өндгөвчний үйл ажилгаа жигд ажилгаатай байдаг. Сэтгэл санааны хүчтэй хямрал цочиролоос өнчин тархинаас гарах дааврын хямрал болохоор "Поликистозын хам шинж" дотоод шүүрлийн алдагдал гарах гээд байдаг. Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүүхэд 3 настай. Намар өвөл байнга хоолоЙгоо барьж ханиад хүрээд дандаа антбиотек уудаг. Панкипсин хаана байдаг хаанаас авах вэ? Туслаач эмчээ. Хариу зөвлөгөө өгөөч. Зөвлөмж: Хүүхдийн дархалааг тэнцвэржүүлэхэд зунд хөдөө цагаан идээ идүүлэх, хүн хорхойдоон хүүхдийн ханд уулгах хэрэгтэй.Тэгэхгүй бол хүүхдэд байнга харшлын угшилтай дандаа ханиад хүрдэг. Монэнзимийн аптекаас Панкипсин аваад утлага хийж болно. Асуулт: Сайна байна уу? Эмчээ миний хоолойны булчирхай байнга цочоод хавдаад халуураад байх юмаа. Гэхдээ хоолойны мах байхгүй байна. Зөвлөмж: АСЛО гэдэг шинжилгээ хийлгэхээр хоолойн гүйлсэн булчирхайн угт үүрэлсэн бактерын хэт мэдрэг чанарыг харуулна. Энэ шинжилгээ өндөр гарахад хоолойд байх үрэвсэлийг арилгах эмчилгээ хийлгээ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ хариулж өгөөрэй :)) Биений юм ирэхгүй байх нь яг жирэмсэн болсон гэсэн үгэүү??? Хамгаалалтгүй харьцаанд орсон л доо. Тэгээд яг жирэмсэн болсон гэсэн үгэүү? Аль эмнэлгийн эмч сайн бэ? эмч ээ. Зөвлөмж: Жирэмсний тестээр юм уу. ЭХО д харуулахад жирэмсэлсэн эсэхээ мэдэж болно. Асуулт: Сайн байна уу, манай хүү 3сар хүрэх гэж бхйгаан ханиад хүрчих шиг боллоо өчигдөр, хамар нь битүүрээд унтахгүй сууж байна бид 2 ойр зуур аргаар дарчихмаар байна эмчээ. Зөвлөгөө өгөөч Зөвлөмж: Хөхний сүүгээ хамарт нь дусаахад сайн эмчилгээ болно. Асуулт: Сайн байна уу? Миний эрүү нь дээр хатиг гараад маш мх өвдөж байна. Надаа зөвөлгөө өгөөч? Зөвлөмж: Оролдож шахаж болохгүй. 1 литр буцалсан усанд 10гр давс уусгаад мараль чийглээд хатиган дээрээ тавиа. Чийгтэй байлгаад байхаар идээ нь гэртэйгээ хамт хагарч гарна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ би хэвлийн томографийн шинжилгээ хийлгэсэн тэгсэн зүүн өндгөвчинд 1,8-2,1см хүртэл хэмжээстэй 2 тооны +3-+9hu нягтралтай зах ирмэг тод жигд гиподенсив голомтууд тодорхойлогдоно. гэсэн байна юу гэсэн үг юм бол. Урд нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд ийм зүйл хэлж байгаагүй. Зөвлөмж: Өндгөвчинд ихээхэн үйл ажилгаа явагддаг. Өндгөн эс боловсорч томроод хагардаг. Тэр үед таарч зураг авсан бол ийм өөрчлөлт харагдана.Өндгөвчийн үйлд ажилгаа алдагдалтай өөрчлөлт байгааг цусанд дахь дааврын хэмжээгээр тодорхойлдог. Асуулт: Сайн байна уу? Би 1 өндгөвчинд 4*6 хэмжээтэй уйланхайтай гээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон. 3 Сарын турш Микрогенон гээд эм уусан. Одоо хөл жаахан л даарах юм бол өндгөвч хөндүүрлээд байнга эвгүй үнэр гараад байхын. Цагаан юм хэвийн гарч байгаа. Би яах ёстой вэ туслаач эмчээ? Зөвлөмж: Пролактин СА125 гэсэн шинжилгээнүүд давтан хийлгэх хэрэгтэй. Эмчилгээний дараах мөөгөнцрийн шинж байна. Асуулт: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны зөвлөмжийг уншлаа хэрэгтэй мэдээллийг авсандаа баярлаж байна. Онлайн ингэж уйгагүй зөвлөгөө өгч байгаа таниар бахархаж байна. Эмч ийм л бусдыг эдгээх чинь хүсэлтэй байх ёстой байх. Би таниас зөвлөгөө авах гэсэн юм мэргэжлийн хүнээс баттай мэдээлэл зөвлөгөө авч шийдвэр гаргах болсондоо баяртай байна. 1. Хелико бактерийн шинжилгээг ямар аргаар аль эмнэлэгт өгвөл үнэн гарах вэ би ноднин шинжилгээ өгсөн бактеритай байна гээд энэ жил хавар өгсөн чинь бактери байхгүй байна гэж шинжилгээний хариу гарсан цусаар өгсөн тэгээд эргэлзээд байна 1 газраа 2 удаа өгсөн юм. 2. Миний амнаас сүүлийн 1 жилээс эвгүй үнэр үнэртээд байх боллоо энэ юунаас болж байгаан бол яаж эмчлэх вэ амаа өглөө орой болгон угаадаг шүд эрүүл 3. Би хоолойн ангинтай бас хаана шинжилгээ өгөх вэ яаж бүрэн эмчлэх вэ. Дээрх 3-аар шинжилгээ өгөөд монгол эм тан уудаг юм уу гэж бодоод таниас зөвлөгөө авах гэсийн туслаач Зөвлөмж: Урам хайралсанд баярлалаа. 1.Шинжилгээг хаа ч өгсөн зөв гарна. Харин хеликобактрын идвэхжил буурсан үед тоологдохгүй гарахгүй байх тал бий. 2.Хоолойны архаг үрэвсөлөөс гүйлсэн булчирхайд хатуурсан шар будаа хэлбэр бүхий үүр үүсдэг түүнээс амны муухай үнэр эхэлдэг. 3.АСЛО гэсэн шинжилгээ өгөө. Дараа нь монгол эм ууж эмчилгээ хийлгэж болно. Асуулт: Сайн байна уу? Дүү маань өндөрөөс унаад гэмтлийн улмаас дэлүүгээ авахуулсан. Одоо 14 настай цаашдаа ямар хүндрэл гарах бол ямар гам барих вэ? Зөвөлгөө өгч туслаач. Зөвлөмж: Дэлүүг чөмөгт ясны чөмөг, хэмт хэсгүүд орлож цусны эд эсүүдийг үйлдвэрлэдэг тийм учраас цаашид хүндрэл нэг их гарахгүй. Дахин гэмтэхгүй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Асуулт: Би 2009онд Сонгдо эмнэлэгт очиж бүдүүн гэдэснээс полип дурангаар авхуулсан.Энэ оны 9-р араас эхлээд хэвлийн доод хэсгээр давсагны хоёр талаар өвдөөд байх боллоо.Түрүү булчирхай бага зэрэг том зүүн бөөр кистатай гэсэн оноштой.Аль нь өвтгөөд байгаагаа мэддэггүй. Надад зөвөлгөө өгч туслана уу. Нас 66. Зөвлөмж: Хагалгаа хийлгээд полип авхуулсан бол дахин ургалт удаан. Харин цусандаа PSA гэсэн шинжилгээ хийлгээд манжин булчирхайгаа сайн эмчилүүлэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Эмчээ. Хаван буулгах талаар мэдээлэл хайж байгаад таны блогийг оллоо. Надад зөвлөгөө өгөөч: Би элэгний цирозтой юм л даа. Уг нь хаван энэ тэр гэж байдаггүй байсан юм. Сүүлийн үед өглөө босоход нүд бүлцийгээд хавдаад орой болоход хөлийн шилбэ битүү пэмбийтэл хавагнаад байдаг боллоо. Элэгнээс шалтгаалж ингэх үү? Би одоо энэ хаванг яавал дээр вэ? Зөвлөгөө өгч туслаач Зөвлөмж: Сайн байна уу? Сайхан намаржиж байна. Элгэний үүдэвч хураагуур судсанд ачаалал ихтэй болохоор хаван, хэвлийнд ус хураад байдаг церрозын эмчилгээг эрчимтэй хийлгэж байж хаван буурна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ таны зөвлөмжийг харж суугаад зөвөлгөө авхаар шийдлээ. Миний ходоодноос их олон жил эвгүй үнэр бас сонин цагаан муухай үнэртэй юм гараад байна. Дотрын эмчид үзүүлхээр хэликобактерийн эм уу гэх юм. Зөндөө эм уусан ч эвгүй үнэр арилахгүй зовоож байна. Гэхдээ ходоодонд ямарч зовиур байхгүй бас өвдөхгүй энэ юных вэ?. Зөвлөмж: Ходоодны архагшсан үрэвслийн үед муудсан өндөгний үнэр их гардаг. Энэ нь сөөргөө үүсгээд цээж гашуу оргиулаад байдаг. Ходоод дурандуулахад онцын өөрчлөлт байхгүй ходоод 12 нугалаа гэдсэний алдагдлаас болно.Монгол эм ууж эмчилгээ хийлгэхэд таны зовиур арилна. Асуулт: Сайн байна уу?. Нойр булчирхайн үрэвсэлийг хэрхэн эмчилдэг вэ? Эхо ойлт ихэссэн гэж 2 3 жилийн өмнө хэлж байсан одоо өвдөөд байх юм. Эхо ойлт эргэж хэвэндээ ордог уу. Рашаан сувиллын ямар эмчилгээ байдаг вэ?. бас ардын анагаах ухааны гэх мэт зөвөлгөө өгч тус болооч Зөвлөмж: Нойрбулчирхайн үрэвсэл маш их хурц өвдөлтөөр эхэлдэг. Их үрэвсэлтэй байхдаа ЭХО д ойлт өгөх харагдана. Харин үрэвсэл дарагдсан үед ойлт бага өгнө. Ходоод 12 нуглаа гэдэс, нойрбулчирхайн үйл ажилгааг жигдрүүлэх монгол эм ууж болно. Рашаан сувилалын эмчилгээ сайн. Ардын эмчилгээ бол улс болгонд, аймаг, сум өрх бүрт өөр байх тул ардын эмчилгээний талаар зөвлөж чадахгүй. Тарваганы цөс, элэг идэх сайн гээд олон янзын эмчилгээ байдаг. Асуулт: Сайн байна уу эмч ээ? 36 настай, төрөөд 1 жил гаран болж байна. Жирэмсэн байхаас эхлээд миний зүүн талын түнхний орчим сүүж хавиар хэвтэхэд өвдөөд байх боллоо. Бөс хөл рүүгээ доошоо хааяа өвддөг. Энэ юуных вэ хаана үзүүлэх үү? баярлалаа эмч ээ. Зөвлөмж: Төрсөний дараа n.fimеrоlis гээд гуяны мэдрэл их цочирч хавганадаг. Энэ мэдрэл аарцаг ясны тойрог эрмэгээр дайрч түнхний үе гуя шилбээр дамжиж явдаг тул түнхний өвдөлт доош дамжисан өвдөлт үүсгэдэг. Иймийн тулд уламжлалын эмчид үзүүлж зүү төөнүүр эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Асуулт: Сайн байнуу? Нас 35. Ажил ихэвчлэн суугаа ажил. Хөлийн өсгий чилж өвдөөд 4 хонож байна. Өвдөлт зогсох болон явахад мөн сууж байгаа үед хөл тавхайгаараа бүрэн тавигдсан үед. Өсгийгөө барьж чилээг нь гаргах иллэг хийхэд хөлийн өсгий чилсэн цул хөндүүр.Иллэгний дараа зүгээр болсон мэт ч босч явах үед хөндүүр хэвэндээ. Та ямар учир шалтгаанаас болон, ямар өвчний үед хөлийн өсгий чилж өвдөж байгааг хэлж өгч туслана уу? Ямар шинилгээ оношлогоо хийлгэх вэ? Таны тусламж маш их хэрэгтэй байна. Учир нь хөлийн өсгий өвдөхөөр ясны сийрэгжилт гэдэг нь үнэн үү? Зөвлөмж: Osteogen гэж оношлодог рентген зурагт өсгий яснаас яс ургалт хатгалт өгөөд байдаг. Морь улдаад явж чадахгүйтэй адил цус хуралтын гинж байдаг. Уламжлалын эмч дээр очоод хатгуулж, бумба тавиулж хануулахаар өвчин арилдаг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ, хэд хоногийн өмнө айл нүүлгэж байгаад тэр оройдоо баруун хөлний дагуудаа битүү өвдөлт мэдрэгдээд болдоггүй. Яс болон булчинд өвчин мэдрэгдэхгүй, зөвхөн шилбэний ар талд, эсвэл гуяны ар талд чинэрч өвдөж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа юм. Суух, хэвтэх үед өвдөлт байхгүй, алхаад явах үед их өвдөөд байгаа. Зөвлөгөө өгч тус болно уу, баярлалаа! Зөвлөмж: Биеийн хүчний ажлын үед нурууны шулуун булчингийн агшилтаас гуяны мэдрэл дарагдаж хавагнаад өвдөлт их болдог уламжлалын эмчид үзүүлж зүү төөнүүр эмчилгээ хийлгээ.Бас хөлийн шилбэний ард байх Ахиллын шөрмөс гэмтсэн эсэхийг шалгуулаарай. Асуулт: Сайн байна уу? Эмч ээ Манай нөхөр 57 настай даралт нь ихсээд 150/100 160/110 болоод байх юм аа эмчид үзүүлээд даралтны эм ууж байгаа боловч сайжрахгүй байна. Та зөвлөгөө өгч тусална уу? Зөвлөмж: Цусны шинжилгээнд Холестрин, триглицрид гэдэг шинжилгээг хардаг. Их байвал судасны нарийсал зүрхний булчинтай холбоотой тул зүрх судасны эмчийн заавраар эмчилгээ хийлгэдэг. Харин эдгээр шинжилгээнүүд өөрчлөлтгүй бол насны онцлоготой даралт ихсэлт бол монгол эм ууж даралт ихсэлтийг хэвийн болгоно. Асуулт: Сайн байна уу эмчээ, Танаас зөвлөгө авах гэсэн юмаа. Манай хүү одоо 6 сар гарантай, баруун төмсөг нь буугаагүй, эход харуулахад цавинд ч алга,хэвлийд ч алга байна гэсэн, төрөлхийн байхгүй байна гэж байхуу, эход харагдсан харагдаагүй заавал хагалгаа хийж шалгана гэсэн, байхгүй бол яах вэ?, нэг төмсөгтэй байвал үр тогтоох чадваргүй болно гэсэн үг үү?, өөр ямар нэгэн эмчилгээ байгаа болуу, та зөвлөгөө өгнө үү?, баярлалаа. Зөвлөмж: Хүүхдийн мэс заслын эмчид үзүүлээд хяналтанд байж бай. Хүүхдийн өсөлт сайн болохоор боловсроод буугаад ирнэ. Асуулт: Сайхан хариу ирүүлсэнд их баярлалаа эмчээ, Танд ажлын өндөр амжилт хүсье. Зөвлөмж: Урам хайралсанд баярлалаа. Асуулт: Сайн байна уу? Эмчээ, миний ходоод цанхайгаад хоол шингэж өгөхгүй юм. Жаахан юм идэхээр л хүүхэд чацга алдаад шингэн баагаад болохгүй байх юм . Манай хүүхэд дан хөхөөрөө одоо 3сартай. Ходоод өвдөөд бараг 7 хонолоо гайгүй болчих болов уу гээд будаа идээд ус уугаад байна бас сайн болж өгөхгүй байна та зөвлөөч. Хөхүүл болохоор янз бүрийн эм ууж чадахгүй байна. Зөвлөмж: Ходоод гэдсэний хямралаас дотор хана өнгөргүй улаан болдог. Монгол эм барагшун уухад өнгөр тогтоно. Асуулт: Сайн байна уу? Эмчээ! Кэсарво хагалгаагаар төрөөд 10 хонож байна! Баруун хавирганы дээр, хөхний доор хөндүүрлэж өвдөөд байх юм. Зөвөлгөө өгнө үү Зөвлөмж: Хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл байгаа халуун жин тавиа. Өндөг чанаад сальфеткэнд ороогоод өвчтэй газраа жигнэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Танд ажлын өндөр амжилт хүсье. Би хоолойгоо үе үе засмаар санагдаад засдагийн. хоолой нэг юм тороод тайгаа юм шиг, бас хий ханиахгүй бол л жаахан загатнаад байдагийн . Энэ үүнийг яаж эмчилж эдгээх вэ? Зөвлөмж: Өглөөд нэг халбага цэвэр чацарганы тос уухад зүгээр болох байхаа. Асуулт: сайн байна уу? эмчээ. Миний зүүн өнгөвчинд 2,9*3,7 хэмжээтэй уйланхай байна гэсэн. Тэгээд үе үе өндгөвчний хавиар их өвддөг. Би дөнгөж 24 настай энэ уйланхайг заавал эмнэлэгт хэвтэж байж авахуулах уу? Эмнэлэгт хэвтэхгүйгээр эдгээх арга байдаг болов уу? дөнгөж ажилд орсон болхоор ажилааса чөлөө авч чадахгүй байдаг. Зөвлөмж: Биений юм ирээд дууссаны дараа 7 дахь хоног дээрээ дахиад ЭХО харуулчихаад хариу бичээрэй. Өндгөн эс боловсроод хагарахынхаа өмнө уйланхай шиг харагдана. Тэгэхдээ цусандаа Пролактин даавар үзүүлээ. Өндгөвчний үрэвсэл байгааг мэдэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу эмчээ би 2008 он бамбайн баруун дэлбэн авахуулсан 6 жил гайгүй байж байгаад 2013 оны 10 сараас жил гаруй бамбай дахиад антриод эмийг 600 гаранг уугаад шинжилгээ өгсөн чинь дутагдалтай гарсан одоо л-тироксин эмийг сар ууж бга боловч хэвийн байдалд ерөөсөө орохгүй умаа зөвлөгөө өгөөч Зөвлөмж: TSH гэсэн шинжилгээний хариу их байвал ууж байгаа Л-тироксиний тунг ихэсгэн ууж хэвийн болгоно. Л-тироксин бол өнчин тархинаас гардаг бамбайн дутагдалыг арилгадаг даавар юм. Эм биш болохоор тунг ихээр ууж болно. Асуулт: Сайн байна уу эмчээ миний толгой дагзаар ер нь толгой маш хүчтэй дарж гэнэт маш хүчтэй өвдөөд байхын яавал дээр вэ?ямар арга хэмжээ авах уу ? баярлалаа Зөвлөмж: Тархины цусан хангамж муудах нь цусанд сахарын хэмжээ уналтаас болно. 5% глюкозын уусмал дуслаар хийогэхэд толгойн өвдөлт намдана. Асуулт: Сайн байна уу? Бат-Оргил эмчээ? таны ажил төрөл сайн байна уу? Би өвдгөө хөлбөмбөг тоглож байгаад эвгүй гишгээд 7 сарын 29нд гэмтээгээд одоо хүртэл сайн эдгэж өгдөггүй ээ.Бби ажилдаа явахгүй гэртээ одоо 3 сар гаруй болж байгаа юм, инернэтээс уншиж байгаад таны сайтыг оллоо. Би гэмтэл авчаад Интермэд эмнэлэг дээр MRI зураг авхулаад гэмтэл дээр очсон. Физик эмчилгээ жаахан хийгэд дотроосоо барагшун уугаад үз гэсэн. Цаг хугацааны хүвьд жаахн харах хүлээх хэрэгтэй юм байна гэж хэлсэн, минийх яг өвдөгний дотор хажуугын холбоос жаахан урагдалтай суналттай, урд чагтан холбоос бас урагдалтай мөн өвдөгний хооронд байдаг жийргэвч мөгөөрс урагдалтай байна гээд байгаа юм. Тэгээд одоог хүртэл нэг л сайн эдгэж өгөхгүй байна. Гишгээд жаахан явхаар зүгээр гишгэж болохгүй жаахан зовиуртай байгаа юмаа. Би гэмтэл дээр 3-4 очоод үзүүлсэн. Ер нь бараг дурангийн хагалгаанд ордог гэх юм ,би одоо яг яах учираа сайн олохгүй л байна. Эмч нар яг тодорхой зүйлийг надад бас хэлэхгүй юм. Эсвэл физик эмчилгээ хийгээд үз л гэх юм. Таньдаг эмчээсээ хагалгааны талаари асуухаад монголд дэмий гэх юм.Та надад зөвөлгөө өгөөч, Зөвлөмж: Тун хэцүү асуулт байна. Бүх шинжилгээтэйгээ 88526989 гэсэн утсаар цаг аваад ирээд үзүүлчихээ. Хэрхэн хаана эмчилгээ хийлгэхийг зөвлөөд хэлээд өгье.

Thursday, July 31, 2014

Харшил "Хүний дархалааны тэнцвэр алдагдал" юм.

Харшил "Хүний дархалааны тэнцвэр алдагдал" юм. Орчин цагын эрхээр олон төрлийн өвчин үүсгэгч вирусүүд шинээр нэмэгдэж дэлхий дахиныг цочроох боллоо. Африкийн орнуудад одоо гараад байгаа ЭБОЛА вирус 1976 онд нээгдсэн ч хоруу чанар нь тахал мэт агаар дуслын замаар олон хүнийг өвчлүүлээд байна. Дархалааны хомсдол дээр суурилдаг. Харшил бол цусанд гитамин гэдэг бодис их хуралдсанаас хүний дархалаа хэт мэдрэг болж судас өргөсөж, нарийн судсаар хоруу чанартай шингэн ялгарсанаас хамар битүүрэх, нус нулимас гоожих, нүд нуухдах, чонон хөрвөс,\гүвдэрүү\ дерматит буюу арьсны үрэвсэл, астм уушигны багтраа, "анафилактик" шок үүсгэж үхэлд хүргэдэг.\Энэ шок голдуу эм тарианы урвалж,зөгий шавьжинд хатгуулсаны дараа голдуу үүсдэг\ Гэнэт арьс ихээр загтнаж, амьсгаа боогдож даралт унаад шоконд орж зүрх зогсдог. Хүүхдэд сүү, хоолны харшлын илрэл нь диатез сахарын харшил байдаг. Ургамалын харшлын шинж нь жил бүр тодорхой хугцаанд эхэлж, нус нулимас урсдаг. Олон хоногоор хамрын шуухитнаа үүсэх, шөнийн хуурай ханиалгах шинж илэрсэн бол харшлын эмчид үзүүлж арьсны сорил бусад тестүүдийг үзүүлэх хэрэгтэй. Харшлын эмчилгээг зөвхөн харшил судлаар мэргэшсэн эмч нар хийдэг. Энэ нь харшиж байгаа ургамалын тоосонцроос ялган авсан вакциныг хийж дархалааг тэнцвэржүүлэх, иммуноглобулины цэвэрлэгээ трансфер фактруудыг ашиглаж цусанд гистамин үүсэх шалтгааныг арилгадаг. Харшлын шоконд орж байгаа хүнд " Амилуулах суурь тусламж" үзүүлж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түр зуурын харшил гэдэг нь тухайн хоол хүнсний хэрэглээ, мөөгөнцөр, ялзмагууд, согтууруулах ундааны зүйлээс болж арьс улайх гүвдрүү гарч, загтнаж харшил өгдөг. Энэ үед цуснаас гистамин ангижруулах үйлчилгээтэй эмнүүдийг хэргэлдэг. Харшил үүсгэдэг нэг шалтгаан тамхи, тамхичин хүний хувцасны үнэр. Тамхины утаа бохьны үнэр үүсгэгч даавуун материалд гүн шингэж харшил үүсгэч болон астм үүсгэгч спираль бактерыг үржүүлж өгдөг байна. Тамхи татдаг хүний ойролцоо байх хүүхдүүд ихэнхдээ дархалааны сэргэг мэдрэмжтэй байснаас ургамалын тоосонцорт, эмний урвалжид харшил өгч эхэлдэг байна. Тамхичны хүүхэд диатезтэй төрөх нь их байдаг. Харшилаас сэргийлэх зөвлөмжүүд байдаг: 1. Ерөнхий зөвлөмж - Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй - Гэнэтийн их ачаалалаас (дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх - Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох - Идэвхигүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах - Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх - Машины утаа ялангуяа дизел хөдөлгүүртэй машины утаанаас хол байх 2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам - Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх - Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier) - Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх - Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх - Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх - Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй - Гүүний айраг, саам ууж болохгүй - Орчныхоо хогын ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй - Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх - Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах - 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх 3. Гадаа орчны гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам: - Тасалгааны агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх - Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (99% хүртэл цэвэршүүлдэг) - Шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтар цэвэрлэх - Хуучирсан зөөлөн тавилга, хивс, хивсэнцэр, гудас, матрасс зэргийг зайлуулах эсвэл нягтрал сайтай бөс давуугаар шинэчлэн бүрэх, - Хуучирч муудсан орны хэрэглэлийг хэрэглэхгүй байх - Хуучирсан зөөлөн тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байх - Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх - Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх - Тасалгааны агаарын чийглэгийг багасгах (агаарын харьцангуй чийглэг 40%-иас бага болоход үхдэг) - Гэртээ нохой, муур гэх мэт ьэжээвэр амьтан тэжээхгүй байх - Гэртээ нохой тэжээдэг бол унтлагын өрөөнд оруулахгүй байх - Тогтмол нэг байр, хэвтэртэй байлгах - Байр, хэвтэрийг нь ойр ойрхон сайн цэвэрлэж байх - Долоо хоног бүр усанд оруулж хаг, хогжруу уналтыг багасгах - Мөөгөнцөр ургаж болох газруудад агааржилтыг сайжруулах - Норсон ханын цаасыг солих - Хэрэв мөөгөнцөр ургасан байвал устгал хийлгэх - Гэр болон ажлын байран дахь жоомыг устгуулах - Жоом үүрлэж болох газруудыг сайн угааж цэвэрлэх зэргийг http://www.allergy.org.mn/ эндээс уншаарай.

Sunday, May 4, 2014

Нойрбулчирхайн үйл ажилагаа таны эрүүл явах үндэс болдог.

Нойрбулчирхайн үйл ажилалгаа таны эрүүл явах үндэс болдог. Хүн болгон нойрбулчирхайн талаар уншиж сонирхох болжээ. Саяхан нойрбулчирхайн талаар дэлгэрэнгүй бичиж оруулна уу? гэсэн хүсэлтийг аваад нилээд хэд хоног бодлоо. Энэ чухал эрхтэн хүний хоол боловсруулах үйл ажилгаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Дотоод шүүрлийн үйл ажилгаанд, булчингийн үйл ажилгааны гол хөдөлгөгч хүч болж оролцохоос гадна тэдгээрийн бүтцийг бий болгож, мэдрэлийн эсүүдийн үйл ажилгааг хангаж өгдөг, дотоод шүүрлийн дааврууд юм. Хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах утаагүй түлшний үйлдвэрлэгч гэхэд та бүхэн сайн ойлгох биз. Харин хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг байрлал нь тун сонин. Нойр булчирхай нь 12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, нуруу нугламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсэгээ дэлүүгээр хучин тансаглаж байдаг. Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм,500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин\16 аминхүчил агуулсан полипепид\ ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг. Энэ байрлал нь өөрөө элдэв гэмтэл осолд өртөхгүй, хүний биеийн бүхий л үйл ажилгааг хянаж байдаг онцлогтой. Өөрөөсөө фермент, дааврыг ялгаруулж бүхий л эрхтэний үйл ажилгааг өөрийн эцсийн бүтээгдэхүүнээр тэжээж байдаг. Инсулин ялгарч гарахдаа өнчин тархинаас ялгарах, самототропный даавартай хүч хавсран булчин, өөхөн эс эдүүдийг үйл ажилгаанд шууд оролцож, эсийн РНХ буюу рибонуклярный хүчлийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр хүний хөдөлгөөнийг зохицуулж энергийн их үүсгүүр болж, булчин шөрмөс мэдрэлийн үүл ажилгааг зохицуулдаг. Хэрвээ инсулин дутагдахад булчингийн үйл ажилгаа алдагдаж,"Сахарный диабет" цусанд сахар ихдэх өвчний шинж өгч зүрхний булчинд амархан шигдээс үүснэ. Нойр булчирхайн гаргасан фермэнтүүд хоол боловсруулах эрхтэнүүдийг удирдаж үйл ажилгааг явуулж, гаднаас орж ирсэн хоолны бүтээгдэхүүний задалж урвалд оруулж, энземийн хүчтэй урвалжилт явуулсанаар эцсийн бүтээгдэхүүн болох гликоген, аминхүчил, аминдэмүүдийг цусанд оруулж элгэнд бэлэглэхээс гадна өөрийн бүтээгдэхүүний үлдэгдэл язмаг хэсгээр утаагүй химийн түлш бэлтгэн бүдүүн гэдсэнд явуулж хүний бие доторх эрхтнүүдийг дулаацуулж байдаг. Инсулинаас үл хамаарах бөөрний болон өнчин тархины гаралтай үүсэх сахаргүйдлийн өвчин "несахарный диабет" нойрбулчирхайтай хамааралгүй өвчин юм. Удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг тамирдуулдаг. Шинжилгээгээр шээсэнд чихэр байна гэдэг нь нойрбулчирхайн үйл ажиллагаанд алдагдал гарчээ гэсэн үг юм. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг ходоодны шархлаа цоорох, цөсний уутны цочмог үрэвсэл, гэдэсний цочмог түгжрэл, хордлого болон цочмог мухар олгойноос ялган оношлох шаардлагатай. Нойрбулчирхайн цочмог үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд - Бөөлжих - Өтгөн, хий гарахгүй. Улмаар гэдэсний түгжрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ - Мөр бүсэлхийн орчим өвдөнө. Мөн зүүн сүвээгээр таширч өвдөнө. - Судасны лугшилт, биөийн халуун хоёрын хооронд зөрүү гарна. - Хэвлий орчим дүүрэнгэ байна. Түүнчлэн хүйсний дээхэн талд илүү дүүрэнгэтэй байна. - Хумсны суурийн зайн өнгө хөхөвтөр болно. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг хагалгааны ба консерватив гэсэн аргаар эмчилдэг. Нойр булчирхай хавагнаж, ялимгүй жижиг цус харваж байгаа үрэвслийн эхний үед өвчтөний нас болон булчирхайн гэмтсэн байдлаас хамаарна. Ер нь настай хүнд уг өвчин их хүндэвтэр хэлбэртэй тохиолдоно. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг консерватив аргаар эмчлэхдээ заавал хэвтрийн дэглэмийг сахина. Тэгэхдээ 0,1 атропин, 1-1,5 мл-ээр хоногт хоёр удаа, пантопон 1 мл-ээр өдөрт 3-4 удаа тарина. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг харгалзан 40 хувь глюкозын уусмал 20 мл-ийг венийн судсанд инсулинтай буюу инсулингүй тарина. Мөн антибиотек эмийг тогтмол хэрэглэх шаардлагатай. Хэрвээ өвчтөний биеийн байдал сайжрахгүй улам дордох, судасны лугшилтын тоо олшрон хэл хуурайших, хэвлийн хана нийтдээ өвчлөх цус, шээсэнд диатиз нэмэгдэн хордлогын улмаас биеийн байдал улам хүндэрвэл мэс заслын эмчилгээг зайлшгүй хийх хэрэгтэй. Нойр булчирхайг тэмтэрч шалгах зайлшгүй шаардлагатай. Хагалгааны дараа өвчтөнд мах болон өөх тос ихтэй зүйл идэхийг багасгана. Сүүлийн үед нойрбулчирхайн архаг үрэвсэл нэлээд элбэг тохиолдох боллоо. Энэ нь хүндрэлтэй цочмог үрэвслийн уршиг, цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний ерөнхий цоргон чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг аж. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойрбулчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг байна. Нойрбулчирхайн архаг үрэвслийн илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд энэ өвчин нь турж, бие суларч, хүч тамираа алдах бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг гарна. Хамгийн гол нь нүүрс ус үлэмж агуулсан хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай. Нойр булчирхайн хавдар нь хортой, хоргүй хоёр янз байдаг. Хортой, хоргүй хавдрын шинж тэмдгийн үед өтгөн хатна, суулгана, хэвлийн дээд хэсгээр өвдөж шаналах зовиур илэрнэ. Зөвхөн мэс заслын аргаар эмчлэгдэнэ. Нойр булчирхайн толгойн талд хавдар үүсвэл өсөж томрохдоо цөсний цоргыг дарж шарлах шинж үүсгэнэ. Хавдар нь барзгар гадаргуутай, хатуу, тахианы өндөгний хэмжээтэй байж болно. Мөн түүнээс ч том хэмжээтэй байж болох юм. Хавдар томрох тусам зэрэгцээх эрхтэнээ дардаг. Нойр булчирхайн хавдар эрчүүдэд түгээмэл тохиолддог. Хавдартай болсон тохиолдолд бусад эрхтэний үйл ажиллагааны дутагдлын шинж илэрнэ. Нойрбулчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тостой хоол бага идэх, архи тамхи бага хэрэглэх. Хөдөлгөөнийг эрхэм болгож цусан дахь сахарын хэмжээг хянаж байх шаардлагатай.

Saturday, March 15, 2014

Асуултын хариу Зөвлөмж. 19-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 19-р хэсэг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Манай хүү одоо 2 сар гарантай. Хэсэгхэн нилээн хүчтэй уйлаад зулай духаар нь бөөн хөх толбо үүсчих юм ямар чиглэлийн эмчид үзүүлэх вэ?. Юунаас болж тэгэх үү?. Аюултай юу?. Одоо 6 цаг болоход арилаагүй л байна. Зөвлөмж: Хүүхдийн мэс засалд үзүүлээ. Хуйхны судас тасараад цус хуралт байна. Асуулт: Сайн байна уу? Манай хүү 7 сартай одоо ханиад хүрээд зүгээр болохгүй нус гарч хааяа ханиалгаад астматай мэт амьсгалаад хэржигнэж ханиагаад байна яах вэ? Туслаач. Яаж эмчлэх вэ? Зөвлөмж: 99184956 гэсэн утсаар холбогдоод хүүхдийн харшлын эмч Соёл-Эрдэнэд үзүүлж сайн эмчилгээ хийлгээ. Асуулт: Би 21настай найз залуутайгаа 2 жил хавьтсан бид 2 өөр хүнтэй аль аль хавьтаагүй гэхдээ гадна бэлэг эрхтэн улайгаад загтнаад байх юм. Хавьталд орохоор хорсож нөгөө шинжүүд ихсдэг одоо яавал зүгээр вэ? Зөвлөмж: Далайн давстай банн д сууж үүсээд байгаа хэт шүлтлэг орчныг саармагжуулах хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Би 21нд кесар хагалгаагаар төрсөн юм. Миний хөх маш чанга хатуу болчихоод хүүхэд маань уйлаад сайн хөхөж өгөхгүй юм. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзсэн чинь сайн бариул гэсэн. тэгээд бариач хүнээр 3 өдөр бариулсан мөртлөө зүгээр болохгүй юм. Яах вэ? Надад зөвөлгөө өгөөч. Ямар эмнэлэгт хадвал зүгээр бол. Зөвлөмж: Хөхөндөө гялгар уут тавьж зөөлрүүлээ. Бариа ч биш зөөлөн иллэгээр хөхний уургын зангираа гаргадаг хүн хэрэгтэй. Их өвчтэй үрэвсөөд байвал мэс заслын эмчид үзүүлнэ. Асуулт: Сайн байна уу?, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай хүү 6 настай. Бүүр жоохон байхдаа л хөл нь их өвддөг байсан. Одоо халуурах, халуун буух үед, заримдаа шөнө, үүрээр хөл нь их өвдөх юмаа. Шилбээрээ, эм өгч нилээн барьж байж өвчин нь гайгүй болдог. Ноднин жилээс хоолой нь өвдөх болсон. Үзүүлтэл жоохон барзгардуу томорсон байна гэсэн. Зүгээр үедээ ч хөл нь өвдөөд байх юм. Хариулж өгч тусална уу? Зөвлөмж: Хүүхдийн хөдөлгөөн их шөнө цусан дахь сахар багдаад шилбэ, эрээн булчин их өвддөг. Сахартай цай уулгах юмуу шоколад өгөхөөр өвдөлт намдана. Асуулт: Сайн байна уу ? Манай хүүхэд 9 настай юм. Хамар нь байнга битүүрээд байхаар нь хамрын хөндийн зураг авахуулсан чинь гамриттай байна гээд антибиоток уу гэсэн юм. Монгол эмээр гамритийг эмчилдэг арга байдаг болов уу? Зөвлөмж: Панкипсинээр утлага хий. 1 флоконыг хагас стекан халуун усанд хийгээд утаад дараа нь бүлээдэхээр хамрыг нь угаалга. Нүүрний цэгүүдэд иллэг хийгээд чанасан өндөг сальфеткаар ороогоод халуун бүлээн тавьж өгөө. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Олон хүнд тус болж байгаад талархал илэрхийлье. Би төрөөд 8 сар болж байна. Миний үс унаад шингэрээд байх юм. Эмийн сангаас В12 авч маск тавьсан нэмэр болохгүй юмаа яавал дээр вэ? Зөвлөмж: Төрсөний дараа дотоод шүүрлийн хямрал эргэж хэвэндээ орох гэж уддаг. Тийм учраасаа дотроосоо Гоюу Сожид Барагшун гээд монгол эм уухад бие засарч үс унахаа болино. Асуулт: Сайн байна уу? Манай хүүхэд одоо 8 сартай. Хоол сайн идэж өгөхгүй жингийн дутагдалтай болоод байна. Нэмэгдэл хоол өгөхөөр идэхгүй юм. Тараг, төмстэй луувантай бантан каш печень сок гээд өгч үзлээ идэхгүй юмаа. Хөхөө бол сайн хөхдөг. Яаж хоолонд дуртай болгож жинг нь нэмэх вэ?. Зөвлөмж: Хүүхэд хөдөлгөөнд ороод жин буурна.Санаа зоволтгүй. Харин бантан бага багаар өгч хоолонд оруулаа. Асуулт: Сайн байна уу эмчээ? миний зүрх дэлсээд бамбайн шинж тэмдгүүд илрээд шинжлэгээ өгсөн. Хариу нь T3-3,0 T4-14.1 TSH-0,3 зүрхний цохилт 160-170 байна гэж хариу гарсан. Яаралтай хаана хандвал дээр вэ? Мөн гэрийн нөхцөлд юунд анхаарах /хориглох/ шаардлагатай вэ? Хариу хүсье. Зөвлөмж: 99095397 гэсэн утсаар булчирхайн доктор Сувдаад үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний толгой их өвддөг л дөө . Таллаж хатгана, хүчтэй лугшина, ар дагз руугаа хүнд оргиж толгойгоо дийлэхгүй байгаа юм шиг, өвдсөн үед нь хүчтэй алхахаар толгой дотроо хөдлөөд ч байх шиг, бас дотор муухайрч толгой эргэн. Онцгүй үнэр үнэртвэл толгой шууд өвдөөд байх шиг, бас их мартамхай болсон мэт надад ажиглагдсан. Энэ юуных байж болох вэ эмчээ надад хариулаач. Нарийн шинжилгээ хийлгэх үү? Зөвлөмж: Толгойн судасны агшилт өгч хий шараар толгой чинь өвдөж байна. Судсаны агшилт их өгөөд байхаар тархины хүчилтөрөгчийн хэмжээ багсаж байгаа. Зүү бариа засал эмчилгээ. Мөн монгол эм ууж шар хөөрүүлээд байгаа цөсний өтгөрөл, нойрбулчирхайн үйл ажилгааг жигдрүүлэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмч ээ?, миний умдагны үсэн дунд маш хөндүүр хуруу дарам хатуу юм гарсан байхаар нь метилин түрхээд байсан чинь хөндүүр нь овоо багассан, ямар нэгэн шүүс яр энэ тэр байхгүй боловч мэдэгдэхүйц хатуу юм. Миний санаа зовоод байна. Юу юм бол?. Яах вэ? надад туслаач. Зөвлөмж: Умдагны үсний булцуу үрэвсэж байгаад хатуураад товгор болдог. Өндөг чанаад сальфетикт ороогоод хатуу томбор дээрээ халуун бүлээн жин тавихаар арилах байхаа. Ямарч байсан бэлгийн замын өвчин бишээ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ таны энэ сайхан буянтай үйлст талархаж байна. Таниас зөвөлгөө авах гэсэн юмаа. Миний охин одоо 4 сартай мөөмөө идэж байх үед шилэн хүзүү болон толгой битүү хөлс даана, баас нь хоер хонож байж гарна, гарын алга ба хөлийн ул хөлрөмтгий, цочимхой, үс нь их унаад байна. Би үүнийг рахитыг шинж гэж ойлгож байгаа тэгээд эмчид үзүүлтэл зулай жижигхэн тул Д витамин өгж болохгүй гэх юм. Гэтэл өөр эмч тэр хамаагүй өг гэх юм. Би бүр эргэлзээтэй болчихлоо. Та зөвөлгөө өгч тус болооч? Одоо гадаа хүйтэн болхоор гадаа гаргаж чадахгүй салхивчаа үе үе нээж, усанд оруулж байна. Зөвлөмж: Хөхөө сайн хөхүүлээд чи өөрөө цэвэр ус сайн уу?. Вит Д одоогоор өгөөд хэрэггүй. дулаарч салхинд гардаг болохоор өгөө. Асуулт: Сайн байна уу?. Миний бэлгийн бага уруул байх тэр хавиар жижиг жижиг арьснаас наашаа гарсан товгор товгор юм гарсан байна гэхдээ ямар ч зовиургүй тэр юу юм бол өмнө нь бэлгийн замын өвчин тусаад эмчилгээ хийлгээд хариу нь зүгээр гараад байгаа хариулж тус болооч би одоо яах ёстой вэ? Зөвлөмж: Хэлүүнээс гарах шүүрлийн шүлтлэг чанар ихсээд юм гараад байна. Далайн давстай юмуу шилмүүстэй банн д суухаар арилна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний зүүн бөөрөнд 2,9*3,4 см-ийн уйланхайтай нэлээд удаж байна.Мөн зүүн өндгөвчинд6,4*4,3 харьцаатай уйланхайтай.би маш туранхай хаана шинжилгээ өгч чмар эмнэлэгт хандах вэ? Сүүлийн үед хэвлий нуруугаар их өвдөх боллоо. Зөвлөмж: FSH, Prolactyn гэсэн шинжилгээ хийж өндгөвчийн ажилгааг мэднэ. Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл байхаар уйланхай үүсдэг. Шинжилгээгээ хийлгээд эргээд холбогдоорой. Асуулт: Сайн байна уу? Таны зөвлөгөөнүүдийг уншлаа их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Манай охин одоо 7 сартай. Сүүлийн 3сард 8 кг жинтэйтэй байгаа огт нэмэхгүй юм. Жинг нэмэх арга байна уу? Өрхийн эмч тоохгүй юм. Хөдөлгөөнд ороод тэгэж байгаа гээд байна. Бага ч болтугай нэммээр байна туслаач. Өдөрт нэг аяга нэмэгдэл хоол иддэг. Тэгээд хөхөөрөө байдаг. Зөвлөмж: Одоо бор хоолонд сайн оруулаа. Бантан сайн өг. Манни каш сайн өг Боорцог идүүлээ. Асуулт: Шөнө унтаж байхад 2 гар бадайрсан байх юм. Дээшээ хараад гараа хүйсэн дээрээ тавьсан үед ихэвчлэн бадайрдаг. Мөн шөнө сэрээд буцаж унтахгүй их удах юм энэ яагаад байгаа юм болоо. Эмчээ надад туслаач. Зөвлөмж: Гар бадайрах цус өтгөрөлтөөс, хүзүүний нугламын суулт, хуян, бамбайн дутагдал гээд олон шалтгаан бий. Зүү төөнүүр эмчилгээ, монгол эм ууж эмчилүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 6 долоо хоногтой жирэмсэн, эмч тонустай байна гээд 3 нь эм бичиж өгсөн тэр эмнүүдийг уугаад зүгээр болох болов уу?. Бас 7-10 хоноод хүүхдийнхээ зүрхний цохилт өсөлтийг үзүүлээрэй гэсэн. Энэ үед өсөлт мэдэгдэх болов уу?. Өсөлтгүй болчих вий гэж их айж байна. Шээс ойр ойрхон их хүрч байгаа болхоор хүүхэд томорч байна гэж ойлгож байгаа энэ үнэн болов уу? Зөвлөмж: Тайван байх хэрэгтэй. Чи сандраад байхаар урагт муу нөлөөтэй. Эх нялхас дээр үзүүлээ. Тэд ЭХО хийгээд шаардлагатай эмчилгээг хийнэ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 24 тэй саяхан уруулны дээд талд гатиг гараад, хавдаад бас маш өндөр халуураад унтаж чадахгүй байдалтай байна. Улам томрооод нэг хатуураад байх юмаа яах ёстой вэ? Туслаач. Зөвлөмж: Шахаж оролдож болохгүй. 10% давсны уусмал бэлдээд маральд норгоод чийгтэй боолт наалт хийгээд байхаар хагарч идээ нь гарна. Асуулт: Сайн байн уу?, Мөөгөнцөр /эр/ бэлгийн харилцаанд орвол халддаг уу? Зөвлөмж: Мөөгөнцөр бэлгийн харьцаанаас халдварлахгүй. Дотуур хувцасаар, паразит хорхой шиг халдварладаг. Асуулт: Сайн байна уу?, Эмчээ, миний ходоод нээх өвдөөд байдаггүй, гэхдээ хааяа эвгүй оргидог л доо. Жирэмсэн болсон чинь 2 дахь сардаа ходоод хэдэн хоногоор аймаар өвдлөө. Ялангуяа шөнө дунд, унтаж байхад, тэсэхгүй босоод ус уугаад, юм идмээр ч юм шиг гол харлаад. Энэ юутай холбоотой вэ, мэдээж ходоод байх л даа, шарх энэ тэртэй холбоотой юу?, шинжилгээ энэ тэр юу өгвөл зүгээр бол, та зөвлөөч, баярлалаа. Зөвлөмж: ЭХО д харуулчихаа цөсний хүйдий нойрбулчирхайгаа харуулаарай. Зүгээр бол аптекаас барагшун гэж монгол эм аваад уу. Асуулт: Олон жил сексийн харьцаанд орохгүй явах нь эмэгтэй хүний өндгөвчинд нөлөөлдөг дааврын харьцааг алдагдуулдаг гэж ойлголоо зөв үү?.. Эмч нар цэвэршилтийн насны эмэгтэйчүүд нөхөргүй ч гэсэн жирэмслэлтээс сэргийлэх гормоны эм ууж бай гэж хэлээд байдаг юм билээ. Би одоо л энэ бүхний учрыг ойлгож байх шиг байна. Зөвлөмж: Монгол эм уугаад өндгөвчийн ажилгааг сайжруулахаар хэвэндээ орно. Асуулт: Сайн байна уу?, Эмч ээ. Таны зөвлөгөө өгдөг сайтыг олоод маш баяртай байна. Нэг зүйлийг асуух гэсэн юм. Та эмчилгээ хэлж өгөөч. Манай ээж 87-той. Даралт нь гэнэт ихсээд түргэн дуудаж үзүүлсэн. Цагаан сараас эхлээд манай ээжийн 2 хөл хавагнаад байдаг болсон. Энап-5,10 уудаг байсан. Солиод Амлоденк-10 уулга гэсэн. Хаванд нь торосденк өгч байгаа ч намдахгүй байна. Биений хүч маш сул байгаа. Эмч чагнаад үзээд уушиг, зүрх хэвийн гэсэн. Ямар эмчилгээ хийх вэ? Та зөвлөгөө өгөөч. Зөвлөмж: Цусны эргэлтийн дутамж болоод байна. Уламжлалт эмнэлэгт хэвтүүлээд хөлд нь зүү, төөнүүр, бумба тавиулаад монгол эм уулгахаар босоод ирнэ. Асуулт: Сайн байна уу эмчээ? Таны буянтай үйлсэд маш их талархаж байна.Би цэвэршээд 5-6 жил болж байгаа ч нүүр халуу оргиж минчиих, бүх бие огцом халуу оргиж хөлс гарах, толгой үе үе халах зовиур ер багасахгүй юм. Эхний үед климаксан хэрэглэж байсан. Аптекаас янз бүрийн даавар нөхөх эм авах гэхээр хавдар үйсгэж магадгүй гээд болгоомжлоод байна. NSP Mongolia-д 3 төрлййн бэлдмэл байна. Ер нь юү хэрэглэвэл үр дүн өгөж бол. Таныг зөвөлгөө өгнө гэж найдаж байна. Баярлалаа. Зөвлөмж: TSH гээд бамбайн булчирхайн шинжилгээ хийлгэчихээд монгол эм ууж эмчилгээ хийлгэх нь таньд тустай.

Monday, March 10, 2014

Нүүрний батагтай хүн шоколад идэж болохгүй.

Нүүрний батагтай хүн шоколад идэж болохгүй. Шоколадный найралганд байгаа 63% холестролын агууламжтай какаоны тос хүний аманд оронгуутаа уусдаг. 35 градусын халуунд бүрэн хайлдаг тул,амтлаг урвалжийг өдөөдөг байна. Хүний цусны шинжилгээнд байдаг LDL үзүүлэлтийг ихэсгэдэг. Нэг шоколадын тослог нь 300 гр сүүний тослогтой тэнцдэг. Гашуун шоколадын 72% какотой байдаг. Шинэзеландын цагаан шоколадад 20% ургамалын тос, 5% палмогийн тос байдаг. Шоколадын найрлаганд Emulsifiers,Lecithin бас Е-476, potassium, zing, iron calcium, байх бөгөөд гол найрлага нь Магнез хүнийг тайвшруулах, эмэгтэйн сарын хир ирэх үед шоколад идэхэд өвдөлт зовиурыг багасгаж өгдөг байна. Шоколаданд чихрийн агууламж ихээхэн хувийг эзэлдэг. Тиймээс шоколад идэхэд тархинаас эндоферон ялгарч, тархийг амраахаас гадна шоколадыг дахин идэх дуршлыг бий болгодог. Шоколад идэхэд бүх насныханд батаг үүсгээд байдаг. Хүн тайван бус үедээ шоколад идэхэд тайвширч таатай мэдрэмжийг авдаг байна. Хүнд хурмтлагдсан энерги хүний арьсанд хүчтэй урвалж өгч батгыг ихээр гарах нөхцлийг бүрдүүлдэг. Шоколадын найралганд байдаг Кофен хүний цусыг шингэлж даралт ихсэгдэг. phenylethylamine дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж, хайрыг ундрааж баясал төрүүлэхээс гадна, ходоодны үйл ажилгааг сэдрээж ховдог болгож, зарим хүний хеликобактерыг идвэхжүүлсэнээс батаг гарах нэг шалтгаан болдог.