Saturday, February 2, 2013

Харшилын голомтыг "Тоос сорогч" оор арилгаж болно.

                                 Харшилын голомтыг  "Тоос сорогч" оор арилгаж болно.
 
  Гэрийн ахуйн хэргэлээний нэгэн ололт "Тоос сорогч" нэртэй моторын хүчээр хог шороо тоосыг соруулагч машин бүтээсэн. Гэр ахуйн ариун цэвэр сайжирч, агаарын чийгшүүлэлт үлээлгэснээр харшил гэдэг өвчнөөс сэргийлж, салж байна гэхэд болно.
      Венийн хүүхдийн эмч Клеменсом Фон Пирке  1906 онд.
 Орчин тойрны нөлөөнөөс, ургамалын тоосонцороос, зарим хоол хүнсний зүйлээс, хүний биед хэт харшилын шинж үүсгэж, бие мах бодийн иммуноглобулинов Е, эвдэж, олон янзын механик химийн урвал үүсгэж, харшилын хам  шинжийг үүсгэдэг гэдгийг бичээд "Аллерги" гэж тодорхойлсон.  
Харин германы эмч Генриха Квинке,  1882 онд Нүүрний хавагналт, үе мөчний хавагналтын талаар бичсэнээс хойш Квинкийн хаван гэх хам шинжийг судалцгаах болсон.
 Харшлын улмаас, эмний хэт хэргэлээний гаж нөлөөнөөс энэ хавагнал  үүсдэг.
Судасмэдрэлийн хавагналтаас арьс улайж хавагнаж эхэлдэг. Энэ хаван зовхи, хүзүү, гар сарвуу хөлийн шилбэнээс эхэлж дотогшоо хөндийт эрхтнүүдийн салт бүрхэвч нилэнхүйдээ хавагнадаг. Гол шинж нь хэдхэн хоромын дотор эхэлж 2-3 цаг үргэлжлэх бөгөөд хүндрэлээс үхэлд хүргэх тул эмнэлэгт яаралтай хэвтүүлж эмчилдэг.
 Энэ хавагналтаас үүсэх шокийг "Анафилактик" гэж нэрлэх бөгөөд, залуучууд болон эмэгтэйчүүдэд ихээр тохиолддог.
 Харшил үүсгэгчийн нөлөөнөөс хэдхэн секунд болон 5 цагийн дотор харшил эхэлж хавганалт үүсдэг. Үүнд пенициллина стрептомицина, витамина B1амидопирина, анальгина, новокаина), цусны сийвэн, цус сэлбэх, цус орлох бүтээгдэхүүнүүд, иод болон спирт агуулсан бодис, рентгэн тодосгогчоос болдог.
 Хоол хүнсний харшилаас — харшил үүсгэгч бүтээгдэхүүнүүд: сүү сүүн исэлтийн бүтээгдэхүүн, өндөгний уураг, загас, далайн амьтнаар бэлтгэх хоол, жимс ногоо, самар, жүржлэг исэл, шоколад болон бусад бүтээгдэхүүнүүд ордог.
 Харшилын урвалын эсрэг хүний биед үүссэн, биеийн эсэргүүцэх урвалжаас хамаарч, их бага харшил үүсэх, дахин харшилах урвалж гардаг.
 Хоолны хордлого харшил нь: хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, шүүрэл, гүрвэлзэх үйл ажилгаанд нөлөөлдөг.
 Энэхүү хоололтын харшилын үед хүчтэй урвалж өгсөнөөс халуурах, даралт хэлбэлзэх, цусанд өтгөрөл үүсч, хоолны харшилын Квинкийн хаван үүсч улмаар арьс улаан гүвдэрүү татуулах бөгөөд цаашдаа экзем псириаз үүсгэдэг.
 Тоосны харшил- Энэ бүлэгт нэн түрүүн ургамалын тоосжилтын харшил орох бөгөөд ургамалын цэцэглэлт, тоос хүртээлтын үед явагдах хүчтэй химийн урвалж бүхий хуягалсан бичил махбодиос, ургамалаар хооллох паразитуудын хөлөөр халдваржих, гэр  ахуйн, хивс, мебель, ор дэрний   тоосонцорын паразитуудаар халдварлагдсан харшил ордог. Мөн гэрийн тэжээвэр амьтаны үс ноос тэдгээрийн бүүрэг, үсэн дор үржих паразитуудаас харшил үүсдэг.
 Тоосны харшилыг дамжуулагч хүчин зүйл хуягалсан үнэр үүсгэгч, хамрын доторх салтуудын агаар шүүгч, шүүрэл бүхий үсэрхэг эс эдэд урвалжилт өгсөнөөр хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, хий ханиах, нус гоожих, нүд улайх загтнах, зальгуур хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэх, гуурсан хоолой хавагнаснаас амьсгаа боогдох, уушигны хавант хатгаа болох, астма үүсгэгч пүршин бактерыг идвэхжүүлж, хүндэрсэн хүнд сүрьеэгийн анхдагч голомт сэдэрч, сүрьеэгийн савханцар идвэхждэг байна.
 Шведийн эрдэмтэдийн судалгаанаас компютерийн тоожилтонд тэжээгдсэн харшил үүсгэгч, компютерийн халалт 50-55 цельсын хэмийн халуунд ууршиж, харшил үүсгэж байгааг нотолсон.  Компютерийн тоосыг соруулж, цэвэрлэж байхад, компютерийн халалт бага, харшил үүсгэгч арилдаг байна.
 Машины агааржуулалт хөргөлтийн системд харшил үүсгэгч  ихээр хурдаг байна.
Монголд байгаа утааны хор хөнөөлөөс ханиад , уушигны өвчлөл, бахлуур өвчнийг, харшилтай хавсарч байгааг сайн анхаарч, эмчилгээ хийхдээ нэн түрүүн харшилын эмчилгээг голлон дараа нь үндсэн эмчилгээтэй хослуулан хийх нь үр дүнтэй.
 Хүн өөрийн ахуй орчинг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчинг бүрдүүлж чадсанаар харшлын өвчинд нэрвэгдэхгүй байх, хүний дархалаа сулруулагч архи, тамхины хороос хол байх хэрэгтэй.
 Хүний биед харшил нөлөөлж чадахааргүй дархалааг тогтоохын тулд:
- бие бялдаржуулалт, элгэнд хоргүй эм тариа хэрэглэж байх,
 - дархалаа сайжруулах монгол эм хүний биед сэргээш болгон хэргэлэх.
 Хүний амьдарч байгаа орчинд,  хүнийг өвчлүүлэн үхүүлэх бичил биет, тэдгээрийн ямарч вакцин, эмэнд нэрвэгдэхгүй хуяглал, хувьсал, анагаах ухааны эрдэмтэн, эмч, судлаач нарын гайхшарлыг төрүүлээд байна.
 Үүний нэг нь харшил үүсгэгч бичил араатнууд болоод байна.       
   
 

No comments:

Post a Comment