Friday, June 28, 2013

Хүн өөрийн сэтгэлийн "Хатаар" өвчнөөс зайлсхийдэг.

Хүн өөрийн сэтгэлийн "Хатаар" өвчнөөс зайлсхийдэг. Хүний сэтгэлийн хат гэдэг өөрийгөө хурцалж, бие мах бодио удирдаж чадах чадвар юм. Сэтгэлийн хаттай байхад турж чадна, хорт зуршилаас хөндийрч чадна, хүнийг хайрлаж, өрөвдөж, хүндэлж, ямар ч өвчнийг гэтлэн гарч эрүүлжиж чадна. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө байнга санаа зовж, ямар нэгэн байдлаар өвдөлтийг мэдэрдэг. Өргөс орох, хөлөө эвгүй гишгэх, бага зэрэг хайрагдах, түлэгдэх гэх зэрэг ахуйн гэмтлээс эхлүүлээд нүд нуухдах, хамар шуугьтнах, хамраас цус гарах, цээжээр хатгуулах, хөлийн булчин шөрмөс зангирах гээд. Өөрийн байгалаас заяасан хариу урвалын хүчээр өөртөө асаргаа эмчилгээ хийчихнэ. Насанд хүрсэн хүмүүс бага насны хүүхдэд туслан асарч өөрөө өвдөх завгүй сэтгэлийн хаттай байдаг. Тэтгэвэрт гарсан хөгшчүүд, тахир дутуугийн групп, эмчилгээгүй гэдэг үгс хүний сэтгэлийн хатыг цөм цохиж, хүнийг өөртөө санаа тавих, урамыг хугалсанаар өвчлөл ихсгэдэг. Энэ үед хүний бие мах бодь өөрөө өөрийгөө эмчлэх төрөлхийн нөөц боломжоо гаргах шаардлагагүй болгодог. Хүн амьдрахын тулд өөрийн сэтгэхүй ухааны хүчээр аюулыг зайлуулж, анагаах ухааныг урьтал болгон ирсэн. Хэн нэгний төлөө санаа тавьж, хамтын амьдралаас сэтгэлийн хаттай болж, ямарч зовлон зүдүүрийг хамтдаа туулдаг. Эмчилгээ хийлгэж байгаа хүний сэтгэлийн хат уярсанаас өвчний эдгэрэх явц удааширч, эмчилгээний дараа архагшина. Хүний зан ааш, сэтгэхүйн хаттай ихээхэн холбоотой байдаг. Эрдэмтэд хүний үүсэл, сэтгэхүйн хөгжилийг археолог, палентолог, газарзүй, геолог, биолог, генетикийн гээд олон шинжлэх ухааныг үндэслэн тогтоосон байдаг. Харин хүний сэтгэцийн үйл ажилгаа зан төрөх, шүтлэг, ааш араншинг, сурган хүмүүжүүлэгч,шашины номлогч, сэтгэлзүйчид, улстөрчид дүгнэж байдаг. Хүний биеийн физиологийн үйл ажилгаа, эмгэг, сэтгэцийн өвчлөлийг физиологч, патфизиологч, химич, биохимич нар судлаж эрдэм шинжилгээний томоохон бүтээл болгон нээлт хийдэг. Эмч нар энэ нээлтүүдийг өөрийн практик үйл ажилгаандаа хэрэгжүүлэн хүнийг эмчилэх сэтгэхүйн гол онолын үндэслэл болгоно. Өвчний эсрэг, өвчлөлийн үе шатыг богиносгох, эдгээх хүч хүнд бий: - енерги үүсгэгч митохондрын эсүүд, - интерфероны болон дархалааг үүсгэгч, - эд эсийн нөхөн төлжих бодисын ялгаруулалт, - хүний уураг тархины удирдах төвүүд, - мэдрэлийн эсийн үйл ажилгаа болон урвалжилт, - Цусны эд, эсүүдийг нөхөн төлжүүлэх эрхтэнүүд - Дотоод шүүрлийн булчирхайнууд зэрэг хүний сэтгэхүйн хүчтэй үйл ажилгаа байдаг. 1850 онд булчингийн эд эсээс митохондрын эсийг нээсэн. Түүнээс хойш митохондрын бүтэц үйл ажилгааг сайтар судалсанаар хүний биеийн хөдөлгөгч, эрүүлжүүлэх, енергийг үүсгэгч, ДНК генийг хадаглагч, сахарыг зохицуулагч гэнэ. Митохондрын эсүүдэд ихээхэн нууц байгааг илрүүлэн судалсаар байна. Хүний биеийн нөөц хүчнүүд: үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх, эрхтнүүдээс мэдээлэл авдаг. Сайхан байгаль, цэцэгт хүрээлэн, нуур далай, салхины шуугиан, дулаан төөнөлт, мандан жаргах нар, сарны туяа, үүлэн сүүдэр, хүчилтөрөгч, озоны амьсгал, гайхамшигтай үйл явдал, спорт-урлагын тоглолт, сонирхолтой ажил, оюуны хөдөлмөр, амжилтын ундрага, гэр бүл, тохилог орчин, хайр дурлал, хүнлэг харьцаа, шүтлэг, бясалгал, сонирхол, хоол, нойр, бэлгийн таашаал зэргээс нөхөгдөнө. Цусны адерналин ихсэнээр, хүний цог заль бадарсан өөрийгөө эрүүлжүүлж чадах хүч нөөцтэй, сэргэлэн цовоо сэтгэхүйг төрүүлдэг. http://www.drbatorgil.miniih.com/index.php/home/post/69 Сэтгэхүйн хүч нөөц хүний сэтгэлийн хатыг төрүүлж чадсанаар, эрэлхэг зоригтой, өөрт итгэлтэй, ямарч, зовлон зүдүүр, хүнд өвчнийг даван туулж, баатарлаг үйлсийг бүтээнэ. Харин хүний сэтгэл зүйн Оптимист, Фисимист ангилал хүний сэтгэлийн хаттай байх, хүч нөөцөө бүрэн дайчлахад чөдөр тушаа болох талтай. Бүсгүйчүүдийн сэтгэлийн хямрал өнчин тархинд маш хүчтэй нөлөө үзүүлж бамбайн булчирхай болон өндгөвчний ажилгаа сулруулах тохиолдол их байдаг. Залуу бүсгүйчүүдийн сэтгэлийн хямралаас өнчин тархины дотоод шүүрлийн зохицуулалт алдагдаж жирэмслэхгүй болдог. Нас ахиж байгаа бүсгүйчүүдийн бамбайн дутагдал эхэлсэнээс сахар ихдэх, даралт ихсэх, яс сийрэгжих, хэвлийд өөх хуралдах, мэдрэлийн өвдөлт үе мөчний өөрчлөлт ихээр гардаг. Эрэгтэйчүүдэд сэтгэлийн хямралаас цусанд гистамины хор, шээсний хүчил ихээр хуралдсанаас зүрхний шигдээс цус харвалт, тохой, хөлийн эрхий хуруунд хэт хүчиллэг байдлаас улайж үрэвсэнэ.\Подагра\ Сэтгэлийн хат багатай байсанаас бие суларч, эрхтэн системийн үйл ажилгааны хямрал "метаболизм" болсоноос өвчин эхлэхийн эх үүсвэр болдог. Уран зохиол, киноны баатрууд сэтгэл хаттай байснаар үхлээс мултарч, амьд гарч байгаа талаар өгүүлдэгч бодит амьдрал дээр түүнээс илүү сэтгэлийн хатаар өөрийгөө эмчилсэн түүх олонтой байдаг. Сэтгэлийн хаттай байхын тулд хүнд итгэх итгэл, хүний эрүүл мэндийн зааварчилгааг сайтар биелүүлэх хэрэгтэй. Хүний эрүүл мэндийн зааварчилгаа тухайлан бичигдээгүй ч хувь хүний өөрийнх мэдэж авсан эрүүл явах дэг жаяг, хэв маяг гэж ойлгож болно. Хүний хэдий чинээ эрүүл мэнддээ анхаарал тавьж ихийг мэдэж, өвчнөөс сэргийлж,осол гэмтлээс холуур явж сэтгэлийн чанга хаттай байснаар өвчнөө хүндрүүлж, эмчилгээ хийлгэж ихээхэн зардал гаргахгүй.

No comments:

Post a Comment