Saturday, November 16, 2013

Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй.

Уламжлалт эмчилгээг хүн олондоо ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Бид 20 дугаар зууны эхээр европ эмнэлгиийн ач тусыг мэдэж эхэлсэнээс хойш ардын эмнэлэг гэдэг ойлголтоо орхиж эхлэх болсон. МУИС-ын дэргэд байгуулагдсан Анагаах Ухааны факультет эмч нарыг сурган орчин цагийн эмч нарыг орос хэл дээр орос багш нараар сургаж манай улсын шилдэг эмч нар, багш нарыг бэлтгэн гаргаж, Анагаах Ухааны Дээд Сургууль болтол өргөжиж, эмч нараа монгол сурах бичиг, монгол хэл дээр зааж эхэлсэн ч алхам бүрт сургалтын материал дутагдаж, хүндрэл ихээр гарах болсон тул эргэн орос хэл дээр анагаах эрдэмээ сургах болжээ. Үүний зэрэгцээ улс болгонд байдаг ардын эмчилгээ европ эмнэлэгтэй зэрэгцэн "Ардын эмнэлэг, парамедицин, неконвенциаль, хомапатия" нэршлээр яригдаж уламжлан иржээ. Монгол ардын эмнэлгийн өв уламжлал арга зүйг үр удмаараа болон шашны төлөөлөгчөөр дамжуулан, уламжилсаныг эрдэмтэд судлаачид эрдэм шинжилгээний сэдэв болгон судалж, Хятадын зүү төөнүүр Түвдын эмийн эмчилгээтэй хослуулан "Уламжилалт эмнэлэг" болгон хөгжүүлэв. Уламжилалт эмчилгээг хөгжүүлэхэд Ардын эмнэлгийн хүрээлэн, эмчилгээний суурь тулгуур рашаан сувилалуудыг практик үндэслэл болгон ашиглаж иржээ. 1990 оны эхнээс Уламжилалт эмнэлгийн курс нээгдэж, олон эмч нарыг сургаж эхлэснээс хойш уламжлалын эмч гэсэн тусгай нэршил гарч ирлээ. Уламжилалын эмч нарын сургалтын үндэс эртний анагаах ухааны үндэслэлд суурьласан учир, философийн ухагдахуунаар тайлбарлагдаж, Түвд нэршил бүхий эмнүүд, Хятад нэршил бүхий энергийн сүвнүүд энгийн хүнд ойлгогдохооргүй шинжлэх ухаан болжээ. Монголд дэлхийн анагаах ухааны эмч мэргэжилтэй болсон эмч нар, эмчилгээний уламжилалт аргаар эмчлэх шинжлэх ухааны онолыг гүнзгийрүүлэн судалж, европын орнуудад уламжилалын эмчилгээний аргаа дэлгэрүүлэн, өөрсдийн практик ажил болгож, европ эмчилгээний онолын үндэслэлтэй хослуулан хялбаршуулан тайлбарласнаар уламжилалын эмчилгээний аргыг шинэ шатанд гаргаж, жил болгон уламжилалт анагаах ухааны онол практикийн хурал хийдэг болсоор 20 гаруй жил болж байна. Монголынхоо уламжилалт анагаах ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр болж байгаа мэргэжил нэгт нөхөддөө чин сэтгэлээсээ баяр хүргье. Мөн уламжилалын чиглэлээр дагнан ажиллаж байгаа эмч нар, эмнэлгүүд эмчилгээний арга техник эм зүйн тайлбараа хялбаршуулан хийх, монгол эмийн үйлдвэрүүд эмийн хольц найралгаа ОУ-ын зааврын дагуу латин нэршилээр бичихэд уламжилалын эм тангийн үйлчилгээг мэддэг болно. Жишээ нь Лишь6 гээд Түвдээр нэрлэгдэх, хий ханиалга дарах эмийн найрлаганд хадаасан ногоо, латин нэршил нь eugenium бөгөөд шүдний эмчийн практикт өргөнөөр хэргэлдэг. Уламжилалт эмнэлэгийн физиолог, патфизиологийн хэллэгүүдийг хялбаршуулан тайлбарлавал өвчтөнд тун ойлгомжтой болно. Монгол эмийн хүчин чадлыг бид сайтар мэдсэнээр зөв зохистой хэргэлнэ. Монгол эмийн найрлага олон төрөл байхаас гадна хүний бие махбодид дутагдалтай байгаа эрдэс, аминдэм, металууд, химийн урвалжийг саармагжуулах, дотоод шүүрлийг зохицуулах, хүний эсийн бүтэц гинжин хэлхээг \ДНХ\ хамгаалах тул хүний эд эрхтэний ажилгааг хэвийн болгох хүчин чадалтай. Бас хүний биед халдвар үүсгэгч, вирус бактерын хуяглалыг тайлан хоргүйжүүлэх чадвартай тул өвчний архагшуулалтгүй эдгээх увьдастай байдаг. Мэдээж хурц үрэвсэл дарах, эрхтэн системийн хурц дутагдлын үед антибиотек, химийн нийлэгжилт урвал, даавруудыг орлож чадахгүй тул химийн эм бэлдмэлүүдтэй хавсран хэргэлдэг. Монголын анхан шатны эмнэлгүүд монгол эмийн эмчилгээг түлхүү хэргэлсэнээр гаднаас импортоор орж ирж буй шинж тэмдэгийн эмчилгээ хийх төдий эм бэлдмэл, элгэнд хор болох эмнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Монгол орны эмийн асар их нөөц бололцоонд эмч болгоныг суралцуулах, уламжилалын чиглэлээр төгсөж байгаа эмч нар европ болон дэлхий нийтийн анагаах ухааныг сайтар суралцаж байж уламжилалт эмнэлгээ хөгжүүлэх үндэслэл болно. Монгол эмийн хүчтэй найрлагыг тосон хэлбэрт оруулж, гоо сайханы маск, бигнүүр болгон ашигласнаар арьсны өвчин эдгээх, арьсыг хамгаалж цэвэршүүлэх гоо сайханы чанартай бэлэн бүтээгдэхүүн болон үнэртэний гайхамшигт түүхий эд болгон ашиглах бололцоотой. Хоол ундны шинэ амтлагч найрлага болгон ашиглахад органик хүнсний чухал шидэт найрлага болно. Химийн хүчтэй эм, антибиотек дур мэдэн уусанаас бидэнд элдэв өвчний архагшил үүсч, өөрийгөө сайтар хуягалсан хоруу чанартай бактер вирус, мөөгөнцөр бидний биеэр тархан байрлаж, уд"мын санд нэвтрэн орж тусгай нэгэн эсрэг биет "антиген" болсоноор харшил болон арьс, өнгөний өвчин олшроод байна. Дэлхийд тэргүүн байр эзэлж байгаа эм үйлдвэрлэлийн компаниудын өрсөлдөөн хүний өвчнийг илаашруулахын оронд ашиг хонжооны төлөө уралдаж, сентитек аргаар эм үйлдвэрлэх болсон нь хүний биед дархалаа тогтоох нь битгий хэл, шинжлэх ухаанд танигдаагүй онц аюултай вирус гарч ирэх нөхцлийг бүрдүүлж байна үүнийг нэг жишээ нь: Тахианы ханиадыг дурдахад хангалттай. Иймд монгол эмээ нарийвчлан судалж, байнга хэргэлсэнээр монгол хүний удамын генийг цэвэр хадгалж, элдэв өвчинд нэрвэгдэхгүй дархалаа тогтож, байх үндэс бүрдэнэ.

No comments:

Post a Comment