Saturday, March 15, 2014

Асуултын хариу Зөвлөмж. 19-р хэсэг.

Асуултын хариу "Зөвлөмж" 19-р хэсэг. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Манай хүү одоо 2 сар гарантай. Хэсэгхэн нилээн хүчтэй уйлаад зулай духаар нь бөөн хөх толбо үүсчих юм ямар чиглэлийн эмчид үзүүлэх вэ?. Юунаас болж тэгэх үү?. Аюултай юу?. Одоо 6 цаг болоход арилаагүй л байна. Зөвлөмж: Хүүхдийн мэс засалд үзүүлээ. Хуйхны судас тасараад цус хуралт байна. Асуулт: Сайн байна уу? Манай хүү 7 сартай одоо ханиад хүрээд зүгээр болохгүй нус гарч хааяа ханиалгаад астматай мэт амьсгалаад хэржигнэж ханиагаад байна яах вэ? Туслаач. Яаж эмчлэх вэ? Зөвлөмж: 99184956 гэсэн утсаар холбогдоод хүүхдийн харшлын эмч Соёл-Эрдэнэд үзүүлж сайн эмчилгээ хийлгээ. Асуулт: Би 21настай найз залуутайгаа 2 жил хавьтсан бид 2 өөр хүнтэй аль аль хавьтаагүй гэхдээ гадна бэлэг эрхтэн улайгаад загтнаад байх юм. Хавьталд орохоор хорсож нөгөө шинжүүд ихсдэг одоо яавал зүгээр вэ? Зөвлөмж: Далайн давстай банн д сууж үүсээд байгаа хэт шүлтлэг орчныг саармагжуулах хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Би 21нд кесар хагалгаагаар төрсөн юм. Миний хөх маш чанга хатуу болчихоод хүүхэд маань уйлаад сайн хөхөж өгөхгүй юм. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзсэн чинь сайн бариул гэсэн. тэгээд бариач хүнээр 3 өдөр бариулсан мөртлөө зүгээр болохгүй юм. Яах вэ? Надад зөвөлгөө өгөөч. Ямар эмнэлэгт хадвал зүгээр бол. Зөвлөмж: Хөхөндөө гялгар уут тавьж зөөлрүүлээ. Бариа ч биш зөөлөн иллэгээр хөхний уургын зангираа гаргадаг хүн хэрэгтэй. Их өвчтэй үрэвсөөд байвал мэс заслын эмчид үзүүлнэ. Асуулт: Сайн байна уу?, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай хүү 6 настай. Бүүр жоохон байхдаа л хөл нь их өвддөг байсан. Одоо халуурах, халуун буух үед, заримдаа шөнө, үүрээр хөл нь их өвдөх юмаа. Шилбээрээ, эм өгч нилээн барьж байж өвчин нь гайгүй болдог. Ноднин жилээс хоолой нь өвдөх болсон. Үзүүлтэл жоохон барзгардуу томорсон байна гэсэн. Зүгээр үедээ ч хөл нь өвдөөд байх юм. Хариулж өгч тусална уу? Зөвлөмж: Хүүхдийн хөдөлгөөн их шөнө цусан дахь сахар багдаад шилбэ, эрээн булчин их өвддөг. Сахартай цай уулгах юмуу шоколад өгөхөөр өвдөлт намдана. Асуулт: Сайн байна уу ? Манай хүүхэд 9 настай юм. Хамар нь байнга битүүрээд байхаар нь хамрын хөндийн зураг авахуулсан чинь гамриттай байна гээд антибиоток уу гэсэн юм. Монгол эмээр гамритийг эмчилдэг арга байдаг болов уу? Зөвлөмж: Панкипсинээр утлага хий. 1 флоконыг хагас стекан халуун усанд хийгээд утаад дараа нь бүлээдэхээр хамрыг нь угаалга. Нүүрний цэгүүдэд иллэг хийгээд чанасан өндөг сальфеткаар ороогоод халуун бүлээн тавьж өгөө. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Олон хүнд тус болж байгаад талархал илэрхийлье. Би төрөөд 8 сар болж байна. Миний үс унаад шингэрээд байх юм. Эмийн сангаас В12 авч маск тавьсан нэмэр болохгүй юмаа яавал дээр вэ? Зөвлөмж: Төрсөний дараа дотоод шүүрлийн хямрал эргэж хэвэндээ орох гэж уддаг. Тийм учраасаа дотроосоо Гоюу Сожид Барагшун гээд монгол эм уухад бие засарч үс унахаа болино. Асуулт: Сайн байна уу? Манай хүүхэд одоо 8 сартай. Хоол сайн идэж өгөхгүй жингийн дутагдалтай болоод байна. Нэмэгдэл хоол өгөхөөр идэхгүй юм. Тараг, төмстэй луувантай бантан каш печень сок гээд өгч үзлээ идэхгүй юмаа. Хөхөө бол сайн хөхдөг. Яаж хоолонд дуртай болгож жинг нь нэмэх вэ?. Зөвлөмж: Хүүхэд хөдөлгөөнд ороод жин буурна.Санаа зоволтгүй. Харин бантан бага багаар өгч хоолонд оруулаа. Асуулт: Сайн байна уу эмчээ? миний зүрх дэлсээд бамбайн шинж тэмдгүүд илрээд шинжлэгээ өгсөн. Хариу нь T3-3,0 T4-14.1 TSH-0,3 зүрхний цохилт 160-170 байна гэж хариу гарсан. Яаралтай хаана хандвал дээр вэ? Мөн гэрийн нөхцөлд юунд анхаарах /хориглох/ шаардлагатай вэ? Хариу хүсье. Зөвлөмж: 99095397 гэсэн утсаар булчирхайн доктор Сувдаад үзүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний толгой их өвддөг л дөө . Таллаж хатгана, хүчтэй лугшина, ар дагз руугаа хүнд оргиж толгойгоо дийлэхгүй байгаа юм шиг, өвдсөн үед нь хүчтэй алхахаар толгой дотроо хөдлөөд ч байх шиг, бас дотор муухайрч толгой эргэн. Онцгүй үнэр үнэртвэл толгой шууд өвдөөд байх шиг, бас их мартамхай болсон мэт надад ажиглагдсан. Энэ юуных байж болох вэ эмчээ надад хариулаач. Нарийн шинжилгээ хийлгэх үү? Зөвлөмж: Толгойн судасны агшилт өгч хий шараар толгой чинь өвдөж байна. Судсаны агшилт их өгөөд байхаар тархины хүчилтөрөгчийн хэмжээ багсаж байгаа. Зүү бариа засал эмчилгээ. Мөн монгол эм ууж шар хөөрүүлээд байгаа цөсний өтгөрөл, нойрбулчирхайн үйл ажилгааг жигдрүүлэх хэрэгтэй. Асуулт: Сайн байна уу? Эмч ээ?, миний умдагны үсэн дунд маш хөндүүр хуруу дарам хатуу юм гарсан байхаар нь метилин түрхээд байсан чинь хөндүүр нь овоо багассан, ямар нэгэн шүүс яр энэ тэр байхгүй боловч мэдэгдэхүйц хатуу юм. Миний санаа зовоод байна. Юу юм бол?. Яах вэ? надад туслаач. Зөвлөмж: Умдагны үсний булцуу үрэвсэж байгаад хатуураад товгор болдог. Өндөг чанаад сальфетикт ороогоод хатуу томбор дээрээ халуун бүлээн жин тавихаар арилах байхаа. Ямарч байсан бэлгийн замын өвчин бишээ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ таны энэ сайхан буянтай үйлст талархаж байна. Таниас зөвөлгөө авах гэсэн юмаа. Миний охин одоо 4 сартай мөөмөө идэж байх үед шилэн хүзүү болон толгой битүү хөлс даана, баас нь хоер хонож байж гарна, гарын алга ба хөлийн ул хөлрөмтгий, цочимхой, үс нь их унаад байна. Би үүнийг рахитыг шинж гэж ойлгож байгаа тэгээд эмчид үзүүлтэл зулай жижигхэн тул Д витамин өгж болохгүй гэх юм. Гэтэл өөр эмч тэр хамаагүй өг гэх юм. Би бүр эргэлзээтэй болчихлоо. Та зөвөлгөө өгч тус болооч? Одоо гадаа хүйтэн болхоор гадаа гаргаж чадахгүй салхивчаа үе үе нээж, усанд оруулж байна. Зөвлөмж: Хөхөө сайн хөхүүлээд чи өөрөө цэвэр ус сайн уу?. Вит Д одоогоор өгөөд хэрэггүй. дулаарч салхинд гардаг болохоор өгөө. Асуулт: Сайн байна уу?. Миний бэлгийн бага уруул байх тэр хавиар жижиг жижиг арьснаас наашаа гарсан товгор товгор юм гарсан байна гэхдээ ямар ч зовиургүй тэр юу юм бол өмнө нь бэлгийн замын өвчин тусаад эмчилгээ хийлгээд хариу нь зүгээр гараад байгаа хариулж тус болооч би одоо яах ёстой вэ? Зөвлөмж: Хэлүүнээс гарах шүүрлийн шүлтлэг чанар ихсээд юм гараад байна. Далайн давстай юмуу шилмүүстэй банн д суухаар арилна. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Миний зүүн бөөрөнд 2,9*3,4 см-ийн уйланхайтай нэлээд удаж байна.Мөн зүүн өндгөвчинд6,4*4,3 харьцаатай уйланхайтай.би маш туранхай хаана шинжилгээ өгч чмар эмнэлэгт хандах вэ? Сүүлийн үед хэвлий нуруугаар их өвдөх боллоо. Зөвлөмж: FSH, Prolactyn гэсэн шинжилгээ хийж өндгөвчийн ажилгааг мэднэ. Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл байхаар уйланхай үүсдэг. Шинжилгээгээ хийлгээд эргээд холбогдоорой. Асуулт: Сайн байна уу? Таны зөвлөгөөнүүдийг уншлаа их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Манай охин одоо 7 сартай. Сүүлийн 3сард 8 кг жинтэйтэй байгаа огт нэмэхгүй юм. Жинг нэмэх арга байна уу? Өрхийн эмч тоохгүй юм. Хөдөлгөөнд ороод тэгэж байгаа гээд байна. Бага ч болтугай нэммээр байна туслаач. Өдөрт нэг аяга нэмэгдэл хоол иддэг. Тэгээд хөхөөрөө байдаг. Зөвлөмж: Одоо бор хоолонд сайн оруулаа. Бантан сайн өг. Манни каш сайн өг Боорцог идүүлээ. Асуулт: Шөнө унтаж байхад 2 гар бадайрсан байх юм. Дээшээ хараад гараа хүйсэн дээрээ тавьсан үед ихэвчлэн бадайрдаг. Мөн шөнө сэрээд буцаж унтахгүй их удах юм энэ яагаад байгаа юм болоо. Эмчээ надад туслаач. Зөвлөмж: Гар бадайрах цус өтгөрөлтөөс, хүзүүний нугламын суулт, хуян, бамбайн дутагдал гээд олон шалтгаан бий. Зүү төөнүүр эмчилгээ, монгол эм ууж эмчилүүлээрэй. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 6 долоо хоногтой жирэмсэн, эмч тонустай байна гээд 3 нь эм бичиж өгсөн тэр эмнүүдийг уугаад зүгээр болох болов уу?. Бас 7-10 хоноод хүүхдийнхээ зүрхний цохилт өсөлтийг үзүүлээрэй гэсэн. Энэ үед өсөлт мэдэгдэх болов уу?. Өсөлтгүй болчих вий гэж их айж байна. Шээс ойр ойрхон их хүрч байгаа болхоор хүүхэд томорч байна гэж ойлгож байгаа энэ үнэн болов уу? Зөвлөмж: Тайван байх хэрэгтэй. Чи сандраад байхаар урагт муу нөлөөтэй. Эх нялхас дээр үзүүлээ. Тэд ЭХО хийгээд шаардлагатай эмчилгээг хийнэ. Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Би 24 тэй саяхан уруулны дээд талд гатиг гараад, хавдаад бас маш өндөр халуураад унтаж чадахгүй байдалтай байна. Улам томрооод нэг хатуураад байх юмаа яах ёстой вэ? Туслаач. Зөвлөмж: Шахаж оролдож болохгүй. 10% давсны уусмал бэлдээд маральд норгоод чийгтэй боолт наалт хийгээд байхаар хагарч идээ нь гарна. Асуулт: Сайн байн уу?, Мөөгөнцөр /эр/ бэлгийн харилцаанд орвол халддаг уу? Зөвлөмж: Мөөгөнцөр бэлгийн харьцаанаас халдварлахгүй. Дотуур хувцасаар, паразит хорхой шиг халдварладаг. Асуулт: Сайн байна уу?, Эмчээ, миний ходоод нээх өвдөөд байдаггүй, гэхдээ хааяа эвгүй оргидог л доо. Жирэмсэн болсон чинь 2 дахь сардаа ходоод хэдэн хоногоор аймаар өвдлөө. Ялангуяа шөнө дунд, унтаж байхад, тэсэхгүй босоод ус уугаад, юм идмээр ч юм шиг гол харлаад. Энэ юутай холбоотой вэ, мэдээж ходоод байх л даа, шарх энэ тэртэй холбоотой юу?, шинжилгээ энэ тэр юу өгвөл зүгээр бол, та зөвлөөч, баярлалаа. Зөвлөмж: ЭХО д харуулчихаа цөсний хүйдий нойрбулчирхайгаа харуулаарай. Зүгээр бол аптекаас барагшун гэж монгол эм аваад уу. Асуулт: Олон жил сексийн харьцаанд орохгүй явах нь эмэгтэй хүний өндгөвчинд нөлөөлдөг дааврын харьцааг алдагдуулдаг гэж ойлголоо зөв үү?.. Эмч нар цэвэршилтийн насны эмэгтэйчүүд нөхөргүй ч гэсэн жирэмслэлтээс сэргийлэх гормоны эм ууж бай гэж хэлээд байдаг юм билээ. Би одоо л энэ бүхний учрыг ойлгож байх шиг байна. Зөвлөмж: Монгол эм уугаад өндгөвчийн ажилгааг сайжруулахаар хэвэндээ орно. Асуулт: Сайн байна уу?, Эмч ээ. Таны зөвлөгөө өгдөг сайтыг олоод маш баяртай байна. Нэг зүйлийг асуух гэсэн юм. Та эмчилгээ хэлж өгөөч. Манай ээж 87-той. Даралт нь гэнэт ихсээд түргэн дуудаж үзүүлсэн. Цагаан сараас эхлээд манай ээжийн 2 хөл хавагнаад байдаг болсон. Энап-5,10 уудаг байсан. Солиод Амлоденк-10 уулга гэсэн. Хаванд нь торосденк өгч байгаа ч намдахгүй байна. Биений хүч маш сул байгаа. Эмч чагнаад үзээд уушиг, зүрх хэвийн гэсэн. Ямар эмчилгээ хийх вэ? Та зөвлөгөө өгөөч. Зөвлөмж: Цусны эргэлтийн дутамж болоод байна. Уламжлалт эмнэлэгт хэвтүүлээд хөлд нь зүү, төөнүүр, бумба тавиулаад монгол эм уулгахаар босоод ирнэ. Асуулт: Сайн байна уу эмчээ? Таны буянтай үйлсэд маш их талархаж байна.Би цэвэршээд 5-6 жил болж байгаа ч нүүр халуу оргиж минчиих, бүх бие огцом халуу оргиж хөлс гарах, толгой үе үе халах зовиур ер багасахгүй юм. Эхний үед климаксан хэрэглэж байсан. Аптекаас янз бүрийн даавар нөхөх эм авах гэхээр хавдар үйсгэж магадгүй гээд болгоомжлоод байна. NSP Mongolia-д 3 төрлййн бэлдмэл байна. Ер нь юү хэрэглэвэл үр дүн өгөж бол. Таныг зөвөлгөө өгнө гэж найдаж байна. Баярлалаа. Зөвлөмж: TSH гээд бамбайн булчирхайн шинжилгээ хийлгэчихээд монгол эм ууж эмчилгээ хийлгэх нь таньд тустай.

No comments:

Post a Comment