Thursday, July 31, 2014

Харшил "Хүний дархалааны тэнцвэр алдагдал" юм.

Харшил "Хүний дархалааны тэнцвэр алдагдал" юм. Орчин цагын эрхээр олон төрлийн өвчин үүсгэгч вирусүүд шинээр нэмэгдэж дэлхий дахиныг цочроох боллоо. Африкийн орнуудад одоо гараад байгаа ЭБОЛА вирус 1976 онд нээгдсэн ч хоруу чанар нь тахал мэт агаар дуслын замаар олон хүнийг өвчлүүлээд байна. Дархалааны хомсдол дээр суурилдаг. Харшил бол цусанд гитамин гэдэг бодис их хуралдсанаас хүний дархалаа хэт мэдрэг болж судас өргөсөж, нарийн судсаар хоруу чанартай шингэн ялгарсанаас хамар битүүрэх, нус нулимас гоожих, нүд нуухдах, чонон хөрвөс,\гүвдэрүү\ дерматит буюу арьсны үрэвсэл, астм уушигны багтраа, "анафилактик" шок үүсгэж үхэлд хүргэдэг.\Энэ шок голдуу эм тарианы урвалж,зөгий шавьжинд хатгуулсаны дараа голдуу үүсдэг\ Гэнэт арьс ихээр загтнаж, амьсгаа боогдож даралт унаад шоконд орж зүрх зогсдог. Хүүхдэд сүү, хоолны харшлын илрэл нь диатез сахарын харшил байдаг. Ургамалын харшлын шинж нь жил бүр тодорхой хугцаанд эхэлж, нус нулимас урсдаг. Олон хоногоор хамрын шуухитнаа үүсэх, шөнийн хуурай ханиалгах шинж илэрсэн бол харшлын эмчид үзүүлж арьсны сорил бусад тестүүдийг үзүүлэх хэрэгтэй. Харшлын эмчилгээг зөвхөн харшил судлаар мэргэшсэн эмч нар хийдэг. Энэ нь харшиж байгаа ургамалын тоосонцроос ялган авсан вакциныг хийж дархалааг тэнцвэржүүлэх, иммуноглобулины цэвэрлэгээ трансфер фактруудыг ашиглаж цусанд гистамин үүсэх шалтгааныг арилгадаг. Харшлын шоконд орж байгаа хүнд " Амилуулах суурь тусламж" үзүүлж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түр зуурын харшил гэдэг нь тухайн хоол хүнсний хэрэглээ, мөөгөнцөр, ялзмагууд, согтууруулах ундааны зүйлээс болж арьс улайх гүвдрүү гарч, загтнаж харшил өгдөг. Энэ үед цуснаас гистамин ангижруулах үйлчилгээтэй эмнүүдийг хэргэлдэг. Харшил үүсгэдэг нэг шалтгаан тамхи, тамхичин хүний хувцасны үнэр. Тамхины утаа бохьны үнэр үүсгэгч даавуун материалд гүн шингэж харшил үүсгэч болон астм үүсгэгч спираль бактерыг үржүүлж өгдөг байна. Тамхи татдаг хүний ойролцоо байх хүүхдүүд ихэнхдээ дархалааны сэргэг мэдрэмжтэй байснаас ургамалын тоосонцорт, эмний урвалжид харшил өгч эхэлдэг байна. Тамхичны хүүхэд диатезтэй төрөх нь их байдаг. Харшилаас сэргийлэх зөвлөмжүүд байдаг: 1. Ерөнхий зөвлөмж - Амьсгалын замын халдвар, ханиад, томуугаас сэргийлэх хэрэгтэй - Гэнэтийн их ачаалалаас (дасгал, хол гүйх, хүнд ажил хийх) зайлсхийх - Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох - Идэвхигүй тамхи таталтаас өөрийгөө хамгаалах - Будаг, утаа, хурц үнэртэй үнэртэн зэрэг зүйлсээс зайлсхийх - Машины утаа ялангуяа дизел хөдөлгүүртэй машины утаанаас хол байх 2. Гэр ахуйн гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам - Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх - Тасалгааны агаарыг чийгшүүлэх (purifier) - Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх - Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх - Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх - Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй - Гүүний айраг, саам ууж болохгүй - Орчныхоо хогын ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй - Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх - Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах - 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх 3. Гадаа орчны гаралтай харшил төрүүлэгчдээс хамгаалах арга зам: - Тасалгааны агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх - Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (99% хүртэл цэвэршүүлдэг) - Шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтар цэвэрлэх - Хуучирсан зөөлөн тавилга, хивс, хивсэнцэр, гудас, матрасс зэргийг зайлуулах эсвэл нягтрал сайтай бөс давуугаар шинэчлэн бүрэх, - Хуучирч муудсан орны хэрэглэлийг хэрэглэхгүй байх - Хуучирсан зөөлөн тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй байх - Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх - Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх - Тасалгааны агаарын чийглэгийг багасгах (агаарын харьцангуй чийглэг 40%-иас бага болоход үхдэг) - Гэртээ нохой, муур гэх мэт ьэжээвэр амьтан тэжээхгүй байх - Гэртээ нохой тэжээдэг бол унтлагын өрөөнд оруулахгүй байх - Тогтмол нэг байр, хэвтэртэй байлгах - Байр, хэвтэрийг нь ойр ойрхон сайн цэвэрлэж байх - Долоо хоног бүр усанд оруулж хаг, хогжруу уналтыг багасгах - Мөөгөнцөр ургаж болох газруудад агааржилтыг сайжруулах - Норсон ханын цаасыг солих - Хэрэв мөөгөнцөр ургасан байвал устгал хийлгэх - Гэр болон ажлын байран дахь жоомыг устгуулах - Жоом үүрлэж болох газруудыг сайн угааж цэвэрлэх зэргийг http://www.allergy.org.mn/ эндээс уншаарай.

No comments:

Post a Comment