Thursday, April 1, 2010

Бамбай булчирхай "Хүнийг гоо сайхан байлгах ёстой"

Бамбай булчирхай "Хүнийг гоо сайхан байлгах ёстой"
Хүн толинд өөрийгөө тольдоно.Залуу нас,биеийг чимж дахин дахин тольдоно.
Тэгэхдээ:-Хүзүүгээ тольдох хэрэгтэй.Тэнд бамбай булчирхай байрладаг
Хүзүүнд овойсон товойсон юмгүй ч таргалсан,хавантай нүүр харагдаад байвал,цусны шинжилгээнд TSH,мөн Глюкоз үзүүлээрэй.35-аас дээш насныхан бол зайлшгүй үзүүл.
TSH цусанд:13-16 насны хүүхдэд норм 0.40- 9,4mU/l,
Насанд хүрэгсэдэд норм:0.25-5.00mU/l

ГЛЮКОЗ/сахар/ цусанд байх хэмжээ:74-106mg/dl юмуу эсвэл өөр систем хэмжилтээр
4.1-5.9mmol/l байдаг.
Цусанд TSH ихсэхэд бамбай булчирхайн дайвар ялгаралт их "Базедовагийн" шинж илрэнэ.
Зүрхний цохилт үргэлж 90 ээс дээш цохилж,хордлогийн шинжтэй.Нүд бүлтгэрдүү болно.
Гуурсан хоолой уян болж,амьсгаа давхцах,хурхирах ихэсдэг.
Цусанд TSH багсахад "Эутрокс"гармоны дутагдал болно.
Энэ үед таргалах,даралт ихсэх,цусанд глюкоз ихсэж,"Чихрийн шижин"өвчний эхлэл болно.
нүүр хавантаж,нүд бэлцийх шинж өгнө.Эмэгтэйчүүдэд 45 наснаас дээш голдуу илрэх тул,
"Насны тарга" гэж нэрлэдэг.Энэ үед Эутрокс гармоны бэлдмэлийг хэрэглэж хэвийн байдалд орохгүй бол тархины цусан хангамж муудаж,зан төрөхийн өөрчилөлт гарч,цус харвалт өгөх хүндрэл гардаг.
Бамбайн булчирхайн үйл ажилгаа сулрах олон шалтгаантай.
Удамшлын,амьдарч байгаа орчин,хэрэглэж байгаа хоол хүнс,архи тамхи,эм удаанаар хэргэлэх,сэтгэл санааны тогтворгүй байдал нөлөөлдөг.
Залуу бүсгүйчүүдэд бамбайн булчирхай жирэмслэх үед хэт ачаалалд орж,жирэмсэний эхэн үеийн буюу сүүл үеийн хордлогийг үүсгэдэг.Төрсөний дараа бамбай булчирхай хэвийн үйл ажилгаандаа орно.Зарим тохиолдолд төрсөний дараа бамбай булчирхайн гармоны зохицуулалт алдагдсанаас сэтгэцийн хямралд орох хүндрэл байдаг.Үүнийг"Савны хий" гэж ярьцгаадаг.
Бамбай булчирхайн өвчнийг оношлохдоо цусны шинжилгээнээс гадна,ЭХО д харж өөрчилөлтийг тогтооно.Шаардлагатай бол мэс заслалын аргаар эмчилдэг.
Эндокринолог эмчид үзүүлж зөвөлгөө сайн авах эмчилгээний гол арга.
Уламжлалт эмнэлгийн эмчилгээнд бамбай булчирхайд Сожид,Гоюу эмнүүдийг хэрэглэнэ.
Бамбай булчирхайнаас улбаалсан цусны даралтанд Марчин,Барагшин,Нейровалин хавсран хэрэглэж,Чихрийн шижин,цусанд сахар ихдэх үед Сожид,хятад ургамалын гаралтай эмнээс XIA OKE үрлэн эмийг хэргэлэхэд элгэнд хоргүй биед хурдан сайжирал өгнө.

No comments:

Post a Comment