Thursday, April 22, 2010

Уушиг, мөгөөрсөн хоолойг "Утаа" үрэвсүүлнэ.

Уушиг, мөгөөрсөн хоолойг "Утаа" үрэвсүүлнэ.

Утааны найрлага хорыг өвлийн улиралд байнга мэдээлдэг.Бүх оронд агаарын даралт, бохирдол,хүний биед таагүй өдрийг цаг агаарын мэдээнд дурьдана.

Улаанбаатар,Тегеран зэрэг хотуудад дээрхи мэдээлэлийг хэлээд яахав.Хүн бүр хорт утааны баг өмсөх хэрэгтэй болно.

Бид өөрсдийн уушиг мөгөөрсөн хоолойгоо хамгаалах хэрэгтэй.

Хүний амьсгалын замд агаар шүүх хүчтэй шүүлтүүрүүд,агаарын хүчтэй бохирдолтоос биед хэрэгцээтэй хүчилтөрөгчийг шүүн оруулдаг.Шүүж чадахгүйгээс хүний биеийн эсэргүүцэл суларч,амьсгалын замын өвчлөл эхлэнэ.Энэ өвчлөл тун амархан ужиг хэлбэрт орон архагшина.
Биед хүчилтөрөгчийн дутмагшил эхэлж нүүр харлах,арьс хөхрөх,үргэлж хий ханиалга өдөөдөг.
Тамхины утаа бидэнд хамгийн хортой.Хажуудаа байгаа хүүхдээс холхон тамхиа татах хэрэгтэй.Тамхины найралганд байгаа никотин болон бусад хорт найрлагууд уушигны судасны ханаар нэвчин орж,тархины болон бүх биеийн судасны хананд нэвчин шингэж, судасны хана хатууруулах,цус өтгөрүүлэх,тархинд хүчилтөрөгчийн хэмжээг багасган сааталд оруулдаг.Судас хатуурах,цус өтгөрөлт бүхий л өвчлөлийн суурь дэвсгэр болно.
"Утаа" мөгөөрсөн хоолой уушигны хавагналтийг үүсгэнэ.
Уушигны энэ хавагналт,өвчин үүсгэх нянгууд,асма үүсгэх ерөндөг"спираль" бактерүүд нэвтрэн орох үүд хаалга болдог.
-Утаа ихтэй орчинд байгаа хүмүүст"Сүрьегийн савханцар хэлбрийн бактер" уушиганд анхдагч сүрье үүсгэдэг.Биеийн эсэргүүцэл сулрахад энэ "Анхдагч сүрье" идвэхжиж хурцадмал Сүрьегээр өвчилдөг. Сүрьегээр өвчилөхөд шөнө ихээр хөлөрч,турах,үдээс хойш халуураад байдаг.Сүрьегийн шинжилгээ хийлгэн,мэргэжлийн эмчээр эмчилүүлэхэд хурдан эдгэрдэг.
-Утаа ихтэй орчиноос уушигны багтраа"Асма" их байдаг.Ноосон эдлэл,хөвөн даавуу амьтны арьсанд үнэр маш ихээр шингэхдээ багтраа үүсгэгч"спираль" бактерийг хамт шингээж явдаг.Салхинд тамхи татсан хүний хувцас"спираль"бактерийн үүр уурхай болно.
"Астма"багтраа үүсэх шинжүүд:Хоолой барьсан хувцас өмсөх,зангиа,ороолт зүүх,зэрэгт төвөгтэй санагдах,хоолой багалзуурт дарагдах,үнэрт мэдрэмтгий болох,шөнө унтахийн өмнө сэтгэл тавгүйтэх,амьсгаа давхцах шинж илэрдэг.Амьсгалын замын хурц өвчлөлүүдэд сэдэрч,багтраа ихэсдэг.
-"Утаа" бага насны хүүхдийн цээж хэржигнүүртэй болдог.
Хүүхдэд мөгөөрсөн хоолойн үрэвсэл давамгайлдаг.Хүндрэл нь:Тун осолтой богинохон хугцаанд амьсгал боогдох аюултай.
Маш яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.Хүүхдийн цээж хэржигнэж байгаа үед эхний арга хэмжээ:
-Хүүхдийн цээжинд зөгийн балаар татлага хийж халуун чийгтэй алчуураар арчиж,архиар цээжийг арчин доргилттой массаж хийн,архиар чийглэсэн алчуураар ороон унтуулна.2-3 орой давтан хийхэд хүүхдийн цээжний хэржигнүүр алга болно.
Энэ нь уушигний амьсгалаас гадна,арьсны амьсгалыг сэргээж,уушигний харшилт хаванга багасгана.
Том хүн энэ аргаар бас эмчилгээ хийж болно.
Эмчилгээний хамгийн энгийн арга ууж байгаа халуун цайныхаа уураар утаж амьсгал, эсвэл буцалсан ус аягандаа хийгээд давс,сод,лемон,гаа юу гарын дор байна хийгээд ут.
Энэ мөгөөрсөн хоолой,уушигний эпител эд эсийг чийглэж,хаванга багасгаж утаан тортогийг сэгсрэн,цэршүүлэн ханиалгаж уушиг цэвэрлүүлдэг.
Хамгийн үр дүнтэй утлага манай Энзимнологийн үйлдвэрийн"Панкепсин" 1аяга"250мл" халуун усанд 1фл найруулан утлага хийнэ.
Уушиг,мөгөөрсөн хоолойн үрэвсэл,сүрье,хүндрэхээс нь өмнө сайн эмчилүүлж байх хэрэгтэй.
Уламжлалт эмнэлгийн практикт хий ханийлганд Лишь6.уулгадаг энэ нь хадаасан ногоо буюу латинаар Eugenium. Шүдний эмчийн практикт шүдний эмчилгээнд ашигладаг.

No comments:

Post a Comment