Wednesday, September 15, 2010

Өвдөгний үе "Хүний хөдөлгөөнийг зохицуулдаг"

Өвдөгний үе "Хүний хөдөлгөөнийг зохицуулдаг"
Хүний өвдөгний үе маш хүчтэй шөрмөс,үений холбоосоос бүрдэнэ.
Өвдөгний үе:-Хүний хөдөлгөөнийг чөлөөтэй хөдлөх,тэнцвэрт байдлаа хадгалах, биеийн хүчны дасгалын үед "Амортизация"хүндийн төв,тэнхлэгийг тэгшилж,хөл дээрээ тогтох тулгуур цэг болдогоор онцлогтой.
Өвдөгний үений дотор байх "Х"хэлбэртэй 2 том холбоос шөрмөс, маш хүчтэйгээр чангарч,хүний хөдөлгөөнийг удирдаж байдаг.Энэ холбоос хүний эрхий хурууны хэмжээтэй богино учраас маш хурдтай ээлжлэн агшин сунаж,уян хатан чанараараа хөдөлгөөнийг зохицуулна.
"Х" хэлбэрийн холбоосыг ястай холбож өгдөг,саран дугуй мөгөөрсөн наалт өвдөгний үеийг удирдах залуур,хөдөлгөөн сааруулах,үсрэлт,буултын зөөлөвч болдог.
Энэ зөөлөвч мөгөөрсний үйл ажилгаанд туслах үүрэгтэй өвдөгний үений шингэн,гаднах хүчтэй шөрмөс булчингийн таталт,өвдөгний үе холбоосийн аппарат байдаг.
Өвдөгний үе холбоосийн цусан хангамж,өвдөлт хийн судал,хүний биеийн жин,хөдөлгөөн хязгаарлагдмал байдлаас,хямардаг.
Энэ хямрал өвдөгний үений холбогч эдүүдэд "Glucosamid"зэрэг эрдсийн дутмагшил үүсгэж,"Мухополисахардозын" урвалжинд орж,өвдөгний үеийг хавагнуулж,уян хатан чанарыг алдагдуулна.
Иймд өвдөгний үе мөнхийн хөдөлгөөнд байх дуртай.
Хүний хөдөлгөөн багасаж,цусанд "Гликоген" их хуралдаж өвдөгний үе чөлөөтэй
хөдлөх:-Енерги,эрч хүч дутагдаад ирэхээр хөдөлгөөнөөс болгоомжлох айдас төрүүлэх хоруу гормоныг цусанд хуруулна.
Энэ айдсаас хөдөлгөөний эвсэл алдагдаж,өвдөгний үе амархан гэмтэх,биеийн эсэргүүцэл суларсанаас,үрэвсэх,шөрмөс холбоосын суналт,тасрах ихсдэг.
Иймд хүн өөрт тохирсон,дасгал,гимнастик,зайлшгүй хийх шаардлагатай.
Өвдөгний үений гэмтэл,ихэнх дээ гадна холбоосийн суналт,хагас тасралт байдаг.
Хүндхэн гэмтэл нь саран хэлбрийн мөгөөрөсний хөндийрөлт "Х" хэлбрийн шөрмөсний гэмтэл байдаг.
Өвдөгний үрэвсэл саран мөгөөрсийг уусган өвдгөний үеэнд эргэлтгүй өөрчилөлт оруулдагаараа аюултай.
Өвдөгний үе даарахыг хүлцдэггүй:-Шөрмөсний хүйдий хавагнаж,цус өтгөрч,цусан хангамж муудаж,хөдөлгөөн хийх болгонд нужигнан дуугардаг.
Энэ үед нэн түрүүн банк,зүү,төөнүүр хийх механик,эмчилгээ үр дүнтэй.
Эмийн эмчилгээнд монгол эм"3 үрийн тан"шар тан цус шингэлж,судасны хана бэхжүүлдэг.
Бойчун25 тан үе холбоосийг сэргээх,үрэвсэл дарах,мөгөөрсөн эдийг нөхөх чадалтай нь бидний олон жилийн ажиглалтаар мэдэгдэж байна.
Химийн аргаар гаргасан эмийн бэлдмэлүүд,харш үйлчилгээ дагалдаж байдгаараа,үе холбоос,элэгний нөхөн төлжилтөнд муугаар нөлөөлдөг.
Өвдөгний ялимгүй гэмтлийн үед ч хөнгөн гипс тавьж,хөдөлгөөнийг хязгаарлаж, сайтар эмчилэх хэрэгтэй.
Өвдөгний үе эмчилэх,хугарсан яс эмчилэхээс хэцүү.
Өвдөгний үе холбоос шөрмөсний ханыг хатууруулахгүй уян хатан чанарыг хадгалахын тулд,гипс,хөдөлгөөн хязгаарлах хэргэсэлүүдийг ашиглаж,өвдөгний үеийн эд эсийг бүрэн эдгэрэсний дараа хөдөлгөөнт дасгал "rehablitacjia" хийж нөхөн сэргээлт явуулна.
Өвдөгний үе нөхөн сэргээх:-Олон улсын Гэмтэл-согогын мэс засалчдын тулгамдсан асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байсаар байна.Үүнд: Шөрмөс орлох нийлэг эдлэл, "эндопротез" металь,титан,поливиниль,зэрэг хүний биед үр дүн сайтайг эрэлхийж,мөгөөрсөн эдүүдийн микро нөхөн сэргээх хагалгааны шинэ техинологуудийг сайжруулах зэрэг асуудлууд байдаг.
Өвдгөний үе:-Хүний үзэл суртал,шашин шүтлэг,хобби,хорт зуршил,хайхрамжгүй,танхай байдал,халдварт өвчин,гэмтлийн золиос болдог тулгуур эрхтний гол хэсэг юм.

No comments:

Post a Comment