Friday, October 15, 2010

Цөсний чулуу "Сонор соргог" зүйл

Цөсний чулуу "Сонор соргог" зүйл.
-Та цөсний чулуутай болжээ.
-Юу?.Хаанаасаа чулуу гараад ирдэг байна?.Энэ одоо яах бол.Томуу бага уу?
Ганц уу? Олон байна уу?.
-Та мэс заслын эмч дээр очоорой.
ЭХО буюу УСГ хардаг эмчийн өрөөнд өдөр тутам болдог яриа.
Цөсний чулуутай хүн,тааралдсан танил хүн болгондоо сонордуулна.Олон янзийн хариулт сонсоно.Зарим марзан алианууд наад чулуу чинь "Эрднийн чулуу" байсан бол чи баяжихнээ гээд инээлдэнэ.
Цорийн ганц эмчилгээ"Хагалгаа хийлгэх" энэ ч тоглоом биш.Яах вэ? гэсэн асуулт....

Цөсний чулууний үүсэх шалтаг олон янз байдаг.
-Цөсний хэт өтгөрөлт тундасжилтаас,
-Элэгний цөс ялгаруулах урвалжийн өөрчилөлтөөс,
-12 нуглаа гэдсэнд ордог цөсний "Рефлюкс"эргэн буцах эмгэг урсгал,
-Цөсний найрлаганд байгаа давсаны хүчлийн саармагжилтаас,
-Элгэнд шүүгдсэн эрдэсийн найрлагаас,
-Цөсний хүүдийн үрэвсэл,нугралт,
-Хүний хөдөлгөөний хязгаарлалтаас зэрэг олон янзийн шалтгаан байдаг.

Цөсний чулуу үүссэн байдлаасаа хамаарч,чулууны том бага өнгө,найрлага харилцан адилгүй:-Цөсний урсгалаар өнхөрч үрэлдүүлдэг болохоор өөгүй гөлгөр үрэл болдог.
Чулууний хэмжээ цөсний хүйдийн агшилт,суналтаас хамаарна.Цөсний хүйдийн үргэлж сулхан жигд агшилт чулууг томруулдаг,харин давсний хүчилийн талстжуулалт олон жижиг чулуу үүсгэдэг.Жижиг чулуу гэнэт хатуурсан эрдэс учираас томордоггүй голчоороо 1мм
хүрэхгүй тул,цөсний суваг бөглөдөг аюултай.Цөсний хана зузаарах, үрэвсэх үед,цөсний чулуу нухалт өгөх,цөсний түгжрээ үүсгэх,аюултай.Иймд мэс ажилбар шаардлагатай.
Цөөн тохиолдолд чулууны эрдсийн найрлагаас хамаарч эмний хүчээр чулууг хайлуулдаг.
Бидний практикт хятадын ургамалын гаралтай Лидан фашин.
Монгол тан:"Хайлуулагч" тан,гиван,манагчимбуу,дамнаанжуг,сэрдог зэрэг эмнүүдээр эмчилж байна.
Бидний эмчилгээ цөсийг өтгөрүүлэхгүй байх,элэг,цөсний үрэвсэл эмчлэх,дахин чулуу үүсэх ургацыг саажуулах,чулууг хайлуулах,зорилгоор хийгддэг.
Цөсний чулууний мэс ажилбар тухайн мэс засалчийн дадлаас хамаарч,хагалгааг ямар аргаар хийх нь төлөвлөгдөнө.Энэ "Лапарскопийн"дуран дэлгэцийн тусламжаар хагалгааг хийх,хэвлийг нээн хагалгааг хийх.Тэгэхдээ чулууний байрлал,цөсний,элэгний үрэвсэлт байдлаас шалтгаална.Чулуу цөсний сувагт орсон,түгжрэлийн байдлаас шалтгаалан цөсний суваг 12 нуглаа гэдэсний хооронд холбон суваг гаргах хагалгааг хийдэг.
"Билидегстивный анастомоз".
Цөсний чулуутай хүний өөрийн сахих дэг алдагдсанаас чулуу олшрох томрох элэг цөсний үрэвсэл ихсэх,гэнэтийн түгжирэл шарлалт үүснэ.
Баримтлах дэг журам:
-Хорт зуршилаас салах.Архи цусанд сахар болон таргалалт үүсгэнэ.Тамхи цус,цөс өтгөрүүлж судас болон цөсний хүйдийн хана,элэгний хатуурал үүсгэнэ.
-Өөх,тостой хоол багасгах,амин хүчлүүдээс үүссэн холестрол болон тэдний нийлэг урвалж,артерийн судас бөглөх,элгэнд цөсний түгжрэл үүсгэх,шалтаг болно.
-Хөдөлгөөнийг эрхэмлэх,тусгайлан тохирсон дасгал Иогийн дасгал хийх хэрэгтэй
-Тогтмол ургамалын гаралтай цай, эм тан ууж байх,өтгөн хатахгүй байлгах
-Байнга эмчийн хяналтанд байж ЭХО д харуулж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment