Friday, March 2, 2012

Цусанд Элсэн чихэр ихсэх өвчин

Цусанд "Элсэн чихэр" ихсэх өвчин.

Монгол хүмүүсийн дунд элэгний өвчлөл ихээхэн байдаг.
Учир шалтгаан тодорхой.Өөх тостой хоол,элгийг гэмтээгч В,С вирусын халдвар, архи, тамхи,утааны хор,эрс тэс цаг уур,амьдрах орчиноос гээд дурьдаж болно.

Элэгний өвчлөлийг дагаад 12 нуглаа гэдсэнд шурган хэвтдэг нойрбулчирхайн хямрал, өвчлөл эхэлдэг.

Нойр булчирхайн хямрал хүний биеийг сулруулж,ядрах,толгой өвдөх,эргэх,өлсөх,санаа зовоох, хий огиулах,гүйлгэх,зэрэг тавгүй байдлыг үүсгэдэг. "Шартах" гэж ярьдаг
Энэ хямрал амтлага юм идэх,усанд орох,унтаж амрах,зэрэгт засардаг.

Нойр булчирхайнаас ялгардаг дайвруудаас "Инсулин" ны ялгаралт хүний эрч хүч,енерги,
цог залийг бадрааж,бие эрүүл байлгадгаар онцлого.

Хоолны болон хорт зуршлын хордлого,сэтгэл санааны хямралд нэн түрүүн нойрбулчирхай өртөж,инсулины ялгаралт ихдэж багсана.

Инсулины ихдэлт:
-Цусан дахь сахарын хэмжээг багасгаж,хүний ядрах бие сулрах,толгой эргэх,гэдэс дүүрэх,баас хатах,зүрх дэлсэх,даралт унах,өлсөх шинжүүд илэрдэг.
Голдуу даралт бага,цус багатай туранхай хүмүүст,илрээд байдаг.
Инсулин ихсэх тусгай өвчний шалтгаан байдаг.Үүнд нойрбулчирхайн уйланхай,хатуурал, удамшилын өвчинөөс үүдэлтэй.

Инсулины ихдэлтийг цусанд сахар багадалтын "Диабет" гэж оношлоно.

Инсулины багадалт:
-Цусанд сахар ихээр хуруулж,таргалах,булчин чилж өвдөх,шөрмөс татах,ам их цангах хөлрөх,уур уцаар их болох,сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэдэг.

Инсулины багадалт цусанд "Элсэн чихэр" ихсэх өвчлөлийг үүсгэнэ."Сахарны диабет"

-Анхдагч хэлбэрийн сахарын өвчлөлд нойрбулчирхайнаас инсулин багаар ялгарах, удамшилын гаралтай өвчлөлийг хамруулдаг.Хүүхэд залууст ихээхэн тохиолдох өвчлөл.

-Олдмол хэлбрийн сахарын өвчинд инсулин бие мах бодийн хэрэгцээг гүйцэж хангаж чадахгүй. Дөчөөс дээш насныханд ихсэж эхэлдэг.Энэ үед хоолны дэглэм сайн баримтлах
шаардлагатай.Хөдөлгөөн хомсдолын өвчин гэж нэрэлдэг.
Ихээхэн таргалж биед хуралдсан өөх тосноос хүний биед ацитоны хүчил ялгарч, шээсээр хөлсөөр,амьсгалаар үнэртэж эхэлдэг.

Энэ байдал даамжирсаар сахарын өвчлөлд нэрвэгдэж элэг,нойрбулчирхай цоо буудуулж
эдгэрэхгүй "Элсэн чихэр" ихдэх өвчнийг авчирч,турж,арьсны өнгө харлаж,байнга бие суларч хөлөрч,уур уцаартай,ажиллах чадварыг алдагдуулна.

Иймд хэт таргалаад байгаа хүмүүс,хоолны дуршил ихтэй хүмүүс цусандаа сахрын хэмжээг
байнга үзэж биедээ хяналт тавих хэрэгтэй.
Цусанд байх сахарын хэмжээ 100мг\дл,өглөө өлөн үзэхэд 120мг\дл буюу 4.1-5.9 ммол\л хэтрэхгүй байх шаардлагатай.
Сахарын хэмжээ ихссэн тохиолдол хөдөлгөөнт дасгалууд хийж,эмийн эмчилгээ хийлгэж,
эрүүлжих хэрэгтэй.

No comments:

Post a Comment