Monday, March 12, 2012

Эмэгтэй хүн болгоны Санаа Зовох мэдэх зүйл

Эмэгтэй хүн болгоны "Санаа зовох" мэдэх зүйл.

Хэвлийн доогуур өвдөөд байна?,Бэлгийн уруул дээр хатуу юм гарлаа?,Бэлгийн ажилд сонирхолгүй,өвдөөд байна?,Бэлгийн уруул хуурайшаад байна? Жирэмслэхгүй байна?
Жирэмсэлтээс хамгаалах эм уугаад бие муудаад яах бэ?

Их олон асуулт өдөр бүр бүсгүйчүүдийн санаа зовоосон асуултууд байдаг.

Эх барих-Эмэгтэйчүүд эмчид үзүүлж шинжилгээ хийлгэнэ.

Эмэгтэйчүүдийн яаралтай үзүүлэх тусламж,үрэвсэл эмгэг байхгүй бол дээрхи асуудалд тэр болгон хариулт өгөхгүй нь мэдээж.

Тэгвэл бүсгүйчүүд минь өөрсдөө идэвхи гарган эмэгтэйчүүдийн дотоод гадаад бэлэг эрхтний үйл ажилгаа шээс бэлгийн замын өвчнөөс сэргийлэх,урьдчилан сэргийлэх талаар өөрөө өөртөө санаа тавих шаардлага гарна.

Тэгвэл юунаас эхэлж мэдэх бэ?.Бэлэг эрхтэний хэвийн болон хэвийн бус үйл ажилгаа өвчний нэршилийг мэдэх хэрэгтэй болно.

Сарын хир \минестурация\ өвдөлтгүй хугцаандаа ирж,бие эрүүл байх учиртай.

Хэрвээ саатах,хоцорч ирэх,ирэхдээ өвдөлт дагуулж,гэдэс дүүрэх,шээс савирах,халуурах,
хэвлийн доогуур өвдөх,өтгөн хатах зэрэг зовиур гарч ирээд байдаг.

Энэ мэдээж өндгөвч,үрийн хоолой,умайн ашгилт,зэрэг түр зуурын хямралаас эхэлдэг.

Гол шалтгаан нь: доороосоо даарах,ихээхэн сэтгэл санааны дарамт,ажилын ачаалал гээд асар олон шалтгаан хөвөрнө.
Энэ зовиур хэсэгхээн хугцааны дараа арилдаг.

Учир шалтгаан тодорхой бус удаан үргэлжилсэн зовиур хэцүү.

Энэ нь умайн хүзүү,болон дотоод салстын үрэвсэл,умайн булчин болон дотоод салстын
үрэвсэл,үрийн хоолойн үрэвсэл,бөглөрөх,болон дотоод салстын үрэвсэл, наалдац, өндгөвчийн үрэвсэл болон уйланхай бүрэлдэх зэрэг өвчлөлөөс болно.

Эдгээр өвчлөлийн шалтгаан:
-Стафилококк \колпит,эндометроз,бартолит,аднексит,абцесс, үүсгэнэ\
-Стрептококк \колпит,эндометроз,бартолит,аднексит,абцесс, үүсгэнэ\
-Гонококк \Гоноррей,ихэнх бэлгийн замын дотоод салстыг үрэвсүүлнэ\
-Өнгөний өвчинүүдийн бактеруудийн халдвараас үүснэ.

Эдгээр бактеруудийн халдвар авах гол шалтгаан бэлгийн замаар ордог.

-Үр зулбах,аборт,дутуу төрөлт,спираль,тампон,живх, жирэмсэлтийн эсрэг эм эмийн хордлого.
-Бэлгийн харилцааны эрүүл ахуй,гаж хавьталт,эмэгтэйчүүдийн мэс ажилбар,
-Хорт зуршилд автагдсан,архи,тамхи,наркотик,
-Бэлэг эрхтний ариун цэвэр,өвчлөлөөс урдчилан сэргийлэх анхаарал сулрах
-Бие суларсан дотор эрхтний архаг өвчний хоруу чанараас зэрэг шалтгаан хамаарна.

Өндгөвч,үрийн хоолой үрэвсэлээс "Сальпингоофорит" 5 эмэгтэй бүрийн 1 нь үргүйдэлд ордог байна.Энэ өндөр үзүүлэлт эхийн аз жаргалын хаалтуур болдог.

Өндгөч,үрийн хоолойн үрэвсэлийн шинж нь:

-Өвдөлтийн байрлал тодорхой бус хэвлийд хатгаж өвдөөд,ходоод орчим өвдөлт үүсгээд
байдаг.Заримдаа маш хурц өвдөлт өгч,огиулах,ам хуурайших,гэдэс дүүрэх,шээс алдах шинж өгдөг.

Умайн гаднах жирэмсэлтийн үед,өндгөвчний уйланхай хагарсан,үрийн хоолой бөглөрсөн, мушигарсан үед маш хүчтэй өвдөлт өгч мухар олгойн үрэвсэлтэй андуурагдах тохиолдол байдаг.

Умайн дотор хана,булчингийн үрэвсэлийн үед:

-Өвдөлт хэвлийн доод хэсгээр базалж,хатгаж,лугшиж нэг байрлалд өвдөх биеийн хир тасрахгүй сунжрах,цагаан юм гаралт ихсэх гэдэс базлах,гүйлгэх,бөөр,нуруугаар өвдөлт байнга байж,сарын хир ирэх үед өвдөлт их байдаг.

Умайн хүзүүний дотор хана булчингийн үрэвсэлийн үед:
-Өвдөлт байнга дүлийвтэр чинэрч ууц, ахар сүүлээр өвдөлт дамжина.
Голдуу хөл цавиар дагаж өвдөөд,доош ихээр цагаан юм гарах,хаяа халуурах,гэдэс дүүрэх,бөөрний үрэвсэлийн шинж илэрдэг.

Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ дутуу хийгдсэн,архагшссан тохиолдолд
дотоод шүүрлийн булчирхайд өөрчилөлт орж,таргалах,цусанд сахар ихдэх,бөөр шээсний-бэлгийн замын өвчнүүдийг үүсгэж,сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэдэг байна.

Бартолины булчирхай бэлгийн том уруулуудын дор байрлаж бэлгийн уруулыг чийглэж,бэлгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэ булчирхайд бактерын халдвар орсоноос суваг бөглөрч,үрэвсэж бэлгийн уруулд бондгор хатуу зүйл бий болдог.

Ямар нэг үрэвсэлийн дараа юмуу,хөгширөлтийн үед энэ булчирхайн сулрал болж хуурайших,бэлгийн ажилгаанд өвдөлт үүсгэдэг байна.

Ийм эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн ариун цэврийг дээд зэргээр сахих аливаа өвчин халдвар,хавдараас урьдчилан сэргийлэх маш өндөр шаардлагатай байдаг.

Хэрвээ Бартолины булчирхайн архагшил хурц үрэвсэл үсэрхийлээд халдварыг лимфийн булчирхайгаар тарааж нүдний зовхи хэл,гар хөлд үсэрхийлсэн бэлцэрүү шарх үүсгээд байдаг.

Иймд бүсгүй хүн өөрийн аалиар бэлгийн үйл ажилгааг нарийн зохицуулж,эрүүл хүүхэд төрүүлэх,үргүйдлийг арилгах ихээхэн үүрэг хүлээдэг.

Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд ихээхэн антибиотек эмчилгээ хийсний уршиг байнга гардаг. Энэ өвчилөл бэлэг эрхтний мөөгөнцөр үүсгэх үзэгдэл юм.

Энэ үед бэлгийн уруулд дотор талдаа загтнах,үнэр орох,ихээр цагаан юм гарах заримдаа халуурах жихүүдсийн шинж илэрч байдаг.

Эмнэлгийн хэлээр антбиотек их хэргэлсэнээс байх ёстой микрофлорыг үхүүлж
"Дисбактероз" гэдэг хам шинжийг үүсгээд байдаг.


Бүсгүйчүүд дээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment