Friday, September 7, 2012

“Хий нас”

                                                 “Хий нас”

Монгол хүн хүүхдийг эхийн умайд бүрэлдсэнээс хойш тооцоолон “Хий нас” гэдэг насны тоололыг оруулдаг.
Энэ насны тоолол нь иргэний бүртгэлд хамаарагдахгүй ч монгол ёс жаягаас улбаалан, зурхай, цаг тоолол, буддагийн шашны зан үйл, ардын болон уламжлалт эмчилгээний ихэнх сударт бичигдэж ирсэнээрээ их онцлогтой.
“Хий нас” ны хүүхдийн өсөлт буюу эхийн умайд өсөх ургийн хөгжилтийг:
- Жирэмсэн эхийн эрт үе
- Жирэмсэн эхийн дунд үе
- Жирэмсэн эхийн сүүл үе гэж анагаах ухаанд томёолон олон улсын ангилалд оруулан эхийн умайд байгаа ургийн өсөлтийг хянаж, эмчилгээг явуулдаг.
Жирэмсэлтийг ургийн өсөлтөөр:
1-12 долоо хоногтойг эхэн үе.
13-24 долоо хоногтойг дунд үе
24 долоо хоногоос- хүүхэд төрөх хүртэл сүүл үе тодорхойлдог.
Умайд үр бүрэлдэн тогтох нь: Өндгөн эс, эр бэлгийн эс нийлэх үед маш хүчтэй урвалжууд явагдаж хормосомууд нэгдэх үед өөрийн удамшалын шилмэл генүүд нэгдэж, бүсгүйн биед ихээхэн өөрчлөлт хямрал үүсгэж, хими, физколойдын урвалууд явагдаж, дотоод шүүрлийн ихээхэн өөрчлөлтүүд орж эхэлдэг.
Иймд биеийн тэнхээ суларч, идвэхгүй байдал, сэтгэл санааны тогтворгүй, царай цайж, гарын алга цэгэн улаан толбуудаар дүүрэн болж, хэл өнгө тод улаан хүрэн болон, хацар дээгүүр нимгэн судсаны торон сүлжээ үүсэх, нүдний угийн торлогонд хавагналт үүсэж, нүд чилж, харааны тусгал өнцгөнд өөрчилөлт гарна. Үргэлжийн дотор муухайрах, хий огиулах, толгой таллан өвдөх байдлаар, жирэмсэлтийн эрт үеийн хордлого эхлэнэ. Энэ хордлого бүрэлдэж байгаа урагт шим тэжээл хоололтын суваг нээгдэхгүй хямралд орох тул жирэмсэний 6 долоо хоногт эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж, эмчилгээ шинжилгээг эхлүүлдэг.
Жирэмсэн эх, ураг бүрдэлтийн энэ үед маш их анхааралтай байж эмч нарын зөвөлгөөний дагуу хянамгай байх хэрэгтэй.
Ургыг тэжээх “ЭХЭС” маш тогтвортой умайн хананд наалдаж, судас суваг, мэдрэлийн эсүүдээр нягт холбогдох ёстой.
Эхийн сэтгэл санаа тайван байхад, жирэмсний хордлого багсаж, ямар нэг өвчингүй бол ургын өсөлт хэвийн сайн явагдана.
Жирэмсэлтийн дунд үед, ирээдүйн эцэг, эхэд сургалт явуулдаг.
Үүнд:
-Жирэмсэлтийн явц, болон төрөлт явагдах
-Хүүхдийн өсөлт
-Хүүхдийн асаргаа, сувилгааг хэрхэн явуулах
-Хүүхдийг хөхүүлэх, угжих,
-Жирэмсний үеийн болон нярай хүүхдийн асаргааны үед тохиолдох гэр бүлийн маргааныг хэрхэн шийдэх зэрэг тусгай хөтөлбөртэйгээр явуулдаг.
Ургийн бүхий л эрхтнүүд үе, мөч хэлбэр дүрсээ олсоноор жирэмсэлтийн сүүл үе эхэлдэг.
Эцэг, эхийн хорт зуршил ургийн цусны эргэлт бий болсноос хойш ихээхэн хортой үр дагавар гардаг. Эцэг эх нь ямар нэг хорт зуршилтай байснаас ургийн цусны эргэлт сааталтай, бүтэлтийн шинж агуулдаг, ургийг ихээхэн доргиох, эхэс хөндийрөх, эхийн сэтгэл санааны хямрал ургийн өсөлтөнд гажиг үүсэх шалтаг болдог.
Жирэмсэн эхийн сүүл үеийн хордлого ихсэж хүндэрсэн үед эхийн хөлөөс эхлэн бүх биед хаван үүсэж, цусны даралт буухгүй огцом өсөх, шинжилгээнд дотоод шүүрлийн булчирхайн хямрал ихсэж, бөөрний дутагдлын шинж илэрч, энэ байдал даамжирч таталт өгөх аюул нүүрэлдэг. Ургийн мэдрэхүй эрхтнүүдийн хөгжил саатсанаас нүд, сонсгол, тархины томоохон төвүүдэд саатал үүсэх үндэс болдог.
Иймд жирэмсэний буюу хий насны 20-24 долоо хоногтойд эхийг эмнэлэгт хэвтүүлэн хяналтанд байлгах шаардлагатай.
Төрөхийн орны хүрэлцээ муу оронд энэ шаардлага хэргэжихгүй байгаа нь харамсалтай.
Аль ч оронд төрөх орны үнэ өртөг өндөр, төрөлтийн үйл ажилалгаа, шинэ төрсөн хүүхдийн асаргаа бүр ч өндөр. Эмнэлгийн даатгал маш сайн байж, төрөхийн өмнө, төрөлтийн үе, төрсөний дараах байдалд маш их анхаарал тавьдаг онцлоготой.
Зарим ядуу орнуудад, жирэмсэн эхийн хяналт муу, төрөлтийг зөв явуулахгүй, төрөлтийн дараах асаргаа, хяналт эмчилгээг төгс хийгээгүйгээс эхийн болон нярайн эндэгдэл их гардаг.
Иргэнээ дээдэлсэн оронд нэг ч эхийн болон нярайн эндэгдэл гаргахгүй, тоног төхөөрөмж, тохилог төрөх эмнэлэг, чадварлаг төрөл бүрийн эмч нар ажилуулдаг.Жирэмсэн эхэд тавих анхаарал суларсанаас сохор, дүлий, хүүхэд төрөхөөс гадна хүүхдийн зан араншин, сэтгэхүйн хөгжил, эрүүл мэндийн согог зэрэг муу үр дагавар илэрдэг.
Урагт бүтэлт үүсэх, удамшилын өвчний генүүд, хормосомуудын нэгдэл ургийн бүтэц, тархины үйл ажилгаанд хүчтэй урвалж явагдсанаас тархины гажиг гэмтэлтэй хүүхэд төрдөг.
Удамшилын өвчин Мукополисахаридозтой, Дауны, болон төрөлхийн саажилт, зэрэг гажгуудыг жирэмсэн эхийн сүүлд үед илрүүлж жирэмсэлтийг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй.
Жирэмсэлтийг таслах арга хэмжээ авах олон улсын болон шашны байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг тул хүндхэн асуудалд тооцогдоно.
Удамшилын согог гажигтай төрсөн хүүхэд гэр бүлийнхэнээсээ ихээхэн арчилгаа шаардсан хурдан ургалттай модлог ургамалаас ялгаагүй байдаг.
Эхийн сэтгэл санаа тавгүй хямралтай байхад,хоолны хордлого, бактер, вирусын халдвар авах үед эхийн цусанд хурсан гистамин дайврын хорууд ургийг хордуулах химийн урвалж өгсөнөөс эд эсийн үхжил үүсэж жирэмсэлтийн хордлого ихсэж, цаашдын хүндрэлүүдийг гаргуулдаг.
Хөл хүндтэй байх үеийн хордлого өвчин биш юм болохоор хүүхэд төрсний дараа ор мөргүй арилдаг. Харин жирэмсний сүүл үеийн хордлого эх, хүүхдийн амь насанд халгайтай тохиолдолд ургийг 28 долоо хоногтойд мэс ажилбараар төрүүлдэг.
Дутуу төрөлт хүүхдийн мэдрэхүй эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг тул “Энкубатор” сэхээн амьдруулах эд эсийн нөхөн сэргэлтийн аппаратанд хүүхдийг байлгаж эрүүл саруул болгодог. Энэ эмчилгээг дутуу хийх, эмчилгээний дэг журмыг баримтлаагүйгээс ямар нэг согогтой хүүхэд олшроод байна.
Жирэмсэлтийн сүүл үед ургийн амьсгал, хоололт, ялгадас, эхийн элгээр дамжин шүүгдэж, эхийн сүүний уураг бүрдүүлэх дотоод шүүрлийн ажилгаа ихсэнэ.
Гадны нөлөөнөөс эхийн сэтгэл санаа хямрах үед, бөөрний ажилгаа суларсанаас жирэмсэний сүүл үеийн хордлого эхэлж, даралт өндөрсөх, улмаар таталт өгөх хүндрэл гардаг.
Энэ үед эх барих, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ихээхэн хүндрэл хордлоготой бол эмнэлэгт хэвтүүлж хяналтанд орох шаардлагатай.
Жирэмсэний хордлогын үед эхэс хөндийрөх, түрүүлэх ноцтой хүндрэл гарах аюултай байдаг.
Жирэмсэний сүүл үеийн хордлоготой эх, эмчийн үзүүлж, ЭХО гоор ургийг харуулж, толгойн тойрог, дунд чөмөгний урт, зэрэг хэмжээсээр ургийн торнилт, төрөх хугцаа, хүйсийг тодорхойлуулах хэрэгтэй.
Жирэмсэн эхийн сэтгэл санаа хүүхэд хөдөлсөн цагаас эхэлж догдолж, хүүхдийн хөдөлгөөн, дотоод эрхтний үйл ажилгаа, мэдрэхүйн эрхтэнг хөгжүүлэх, цог залийг бүрдүүлэх, дайвруудаа цусанд хуруулдагаар онцлого. Жирэмсний сүүл саруудад хүүхдийн сэтгэхүйн мэдрэмжийн ажилгааг судлаачид олон янзын туршилт багаж тоног төхөөрөмж ашиглаж “Хий” насны хүүхдийн хүйн харцааг судалж сонирхолтой өгүүлэл, эрдэм шинжилгээний үр дүнг батлан таниулсан байдаг.

No comments:

Post a Comment