Thursday, February 6, 2014

Хүний арьс амьсгалд оролцож, эд эсийн тэжээлийг гаднаас авдаг.

"Хүний арьс" амьсгалд оролцож, эд эсийн тэжээлийг гаднаас авдаг. Хүн өвдөхөөрөө эм ууна, тосон түрхлэг, өвчин намдаах наалт хэргэлдэг. Эдгээрийн үйлчигээ яг адилхан. Тэгэхээр арьсны сүвээр дамжуулах эмчилгээг, уух эмийн эмчилгээнээс хүч сул гэх ойлголт байж болохгүй. Хүн биеэ тордох эхний шат нүүрний арьс, үс, толгойн хуйх юм. Үс угаах тэжээлийн, эмчилгээний, үс өтгөрүүлэх, үс будах гээд олон төрлийн шампунь байдаг. Шампуниар үс угаахад үсний эд эс болон хуйхны эд эс эхэндээ сэргэж өнгө орж, тэжээгдэнэ. Нэг шампуниар үргэлж угаагаад байвал үс өнгөө алдаж, хугарч хуйхны сэргэлт байхгүй хагтах нь их болдог. Энэ бол тухай шампуний найралганд байгаа амин дэм, бусад эрдсүүдэд бидний эд эс цадаад, хооллох дургүй болдог. Иймээс үсний шампунийг сольж байх хэрэгтэй. Хэсэг хугцааны дараа урьд нь хэргэлж байсан шампунийг дахин ашиглахад эд эсүүд сэргэдэг. Үүний адил биеийн арьс, нүүрний арьсанд түрхэж байгаа нэгэн төрлийн тосон түрхлэгүүдийг удаан хэргэлж бас болохгүй. Олон улсын нэрд гарсан сайн чанарын тосон түрхлэг арьсны сүвээр чөлөөтэй нэвтэрч эсийн дотор байгаа эрхтнүүдэд \эсийн цөм,плазм, ДНХ РНХ гэх мэт\ сайтар нөлөөлж үр дүнтэй ч, үргэлж хэргэлээд байвал эс гаднах бүрхүүлээ хумин хүлээж авахгүй болдог байна. Харин хүчтэй урвалж бүхий эмчилгээний тосон түрхлэг гэмтэж үрэвссэн эсийг сэргээж нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг. Эргээд эсийн бүтэцээ сөхье. Бидний бие мах бодийг бүрдүүлж байгаа нэг амьд эсийн дотор ДНХ \ди нуклярный хүчил\ 10 метр урттай, угсармал бүхий давхар бүтэцтэй, хэний хүү болохыг шинжилгээгээр хэлж өгдөг, амьдралын туршид нурж байдаг нууц эрхтэн. Хэрвээ нуралт зогсвол эд эс буруу хоололтонд орж хүнд хавдар үүсгэх эрсдэлтэй.Эд эсийн хоололтоос гарсан хорыг хөлсөөр дамжуулан арьсны сүвээр гадагшлуулж,арьсны амьсгалаар бид элдэв өвчинд нэрвэгдэхгүй эрүүл явдаг. Хүний биенээс хөлсөөр шингэрч арьсны сүвээр дамжиж гарч байгаа хор, шүү давслаг чанартай байхаас гадна хоруу чанар ихтэй. Хүн усанд орж, биеийн арьсанд арчилгаа сайн хийж байхгүй бол арьсны сүвээр дамжих хоруу чанар булчирхайнуудыг үрэвсүүлж хүнийг шивэр, хулмас, заар мэт элдэв үнэртэй болгодог. Арьсны сүв бөглөрч хорыг гадагшлуулж,арьсны амьсгал зогссоноос гистамин гэдэг хор биед цуглуулж, мэдрэлийн эсүүдийг цочроож, арьсны маажуур, хатиг, эвэр, сайр ургаж, хүний биеийн шаналгааг үүсгэдэг. Иймд гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг сайтар сонгож байхаас гадна өөр өөр найрлагатай бүтээгдэхүүнийг ээлжлэн хэргэлэх нь зүйтэй. Хүний арьсны сүв таглагдаж амьсгалын дутагдалд орсон арьс хөхөрч, өнгөө алдахаас гадна үрчийж хөгшрүүлдэг. Өөрт таарахгүй тос үнэртэн, угаалгын нунтаг, шампунь хэргэлж болохүйг сануулъя.

No comments:

Post a Comment