Thursday, February 27, 2014

Эрүүл мэндийн туслагч нар

Эрүүл мэндийн туслагч нар. 1965 оны үед монгол орон даяар соёлын довтолгоо болж, айл өрхүүдийн ариун цэвэр, хувь хүний ариун цэвэрч байх. Хөдөөний малчдын ахуйг цэвэрхэн байлгах талаар улсаас их анхаарч олон албан хаагчидыг эх орныхоо өнцөг бүрт томилолтоор явуулсанаар хүн бүр нусны алчуур хэрэглэдэг, гэрээ болон ойр орчноо цэвэрхэн хоггүй байлгах, хүн бүр эрүүл мэндээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, урлаг уран сайханы тоглолтуудыг тогтмол үздэг, өөр хоорондоо зөв боловсон харьцах зэрэг хүний суурь боловсролд илүүтэй анхаарсан нь хүний эрүүл мэндийн шадар туслагч болсон юм.Түүнээс хойш энэ ажил онигоо мэт яригдаж, хайхрамжгүй, танхай авирлагч нар ихсэж, эмний заавар уншаагүй байж мэдэмхийрдэг, дураараа эм хэргэлдэг хэргэлүүлдэг эрүүл мэндийн туслагч нар олноороо гарч ирсэнээр эмний хор нөлөө бидний элгийг шүүр шанаг шиг болгож элгэний вирус үржих байнга амьдрах орон зайг бүрдүүлсэнээр элгэний өвчтэй, хавдартай улсууд эргэн тойронд тун их болжээ. 1990 оны хувьсгалтай зэрэгцээд амьдрал хүндэрч талхандаа алалцаж, хүний эрүүл мэндийн туслагч үгүй болж, баталгаагүй хоол хүнс, архинд хорлогдсон хичнээн олон сайхан хүмүүс насны залууд хорвоогийн мөнх бусыг үзэцгээв. Харин соёлын хувьсгал явуулж байсан, түүнд оролцож байсан, тэр үед сурагч байсан суурь боловсролыг эзэмшсэн хүмүүс одоо дүн нуруундаа эрүүл явж байна гэхэд болох байхаа. Одоо амьдрал сайжирч олон улсын сүлжээ торлогонд ороод ирэхээр дэлхийн өнцөг бүрийн эрүүл мэндийн туслагч нар өргөн фронтоор хил хязгааргүй эмнэлгийн үүрэг гүйцэтгэх болжээ. Олон янзын сүлжээний эм, ханд, косметикийн бэлдмэлүүд, аппарат тоноглол, иогч, бясалгалч, ховсдогч, сүлжээний диллер, таниулагч, эрүүл мэндийн суртал бүхий нэвтрүүлгүүд, эрүүл мэндийн сэдвийг хобби болгогч сэтгүүлч нар,бөө,зөн билигч нар, эрүүл мэндийн туслагч нар болоод байна. Эрүүл мэндийн туслагч нар эмчлэх дүрд хувиран өөрсдийгөө эмчээс илүү дээгүүр тавьж хүнийг өөртөө итгүүлж, бүтээгдэхүүнээ шахаж чадсан даа сэтгэл ханадаг. ЭМШИУСургуулийг төгссөн эмч нар Эрүүл мэндийн хөгжлийн үндсэний төв гэсэн байгууллагын өндөр босго, шалгуураар "Лицэнз" хүн эмчилэх эрхээ авдаг байхад, эрүүл мэндийн туслагч нар бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эмчлэх эрх, клиникийн профессор гэсэн баталгаагүй дипломуудыг диллер, бараа таниулагч, гар дамжуулан худалдагч нарт олгож, хүмүүсийн толгой эргүүлж "эмчилэх эрхтэй" гэсэн бардам үг сонсогдох боллоо. Монгол хүний элгэний онцлого алдодигидрогенез фермент бусад орны хүнийхээс их байдаг тул, ялимгүй зүйлд харшилж, аллергитэй болж, элгэний үйл ажилгаа амархан нурж дархалааны систем алдагдаж А В С Д вируст нэрвэгдэх нь их байдаг. Иймд монгол хүний биед таарсан эрүүл мэндийг дэмжигч бүтээгдэхүүнийг судалгаатай, хэргэлэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment