Tuesday, March 9, 2010

Өвдөлт болон хийн судал

Өвдөлт Хийн Судал."ӨХС"

Хүний биеийн анатомын бүтцэд тодорхой бус, харуулсан нь Өвдөлт,Хийн Судлууд байдаг."ӨХС"гэж хураангуйлан тэмдэглье.
Энэ судлууд өвчин үүсэх,учир шалтгаан болдог онцлоготой.
ӨХСудлууд:-Хүний бие эрхтний бүхий л амьсгал,мэдрэлийн урвалж,бодисын солилцоо,дотоод шүүрлийн болон тунгалагын булчирхайнууд,биеийн енерги, кенезийн,соронзон орон, цахилгаан цэнгийн үүсгэвэр зэрэгт оролцож физиолог, патфизиолог, химийн,физколоид,органик химийн урвалжийг идвэхжүүлдэгээрээ чухал үүрэгтэй.
ӨХСудлууд: бүх биеийн нүх сүв,эд эсийн,мэдрэлийн неорон,нефрон, артер,вений судаснууд,барорецепторууд,булчирхайн ханаар байрлаж,нэвчих солилцоог явуулдаг.
ӨХСудлууд: хүний биед хийн,осмодаралтын,урвал-каталозаторын,амьсгал шим,тэжээл,амин дэмийн,дотоод шүүрлийн хүчин зүйлийн, соронзон орны хуримтлал үүсгэдэг.
ӨХСудлууд:Арьсны уян хатан шинж чанар алдагдах,цусны эргэлтийн саатал,шөрмөсний хүйдийн хатуурал,дотоод эрхтнүүдийн судал,сувгийн саатал гарах,соривжилт,холвогч эд эсийн хатуурал зэрэг шалтгаанууд:
ӨХСудлуудийг 3 ангилахад хүргэж байна.
ӨХСудлууд:Мэдрлийн эс нейрон,дэндрит аксонуудийн хэтэрхий мэдрэг болсоны улмаас,цус өтгөрч,цусны эргэлт муудаж,"Хүйтэн хий" дүүрсэн ӨХС болно.Үүнийг"ХӨХС"гэж хураангуйлна.
ӨХСудалд:Хэт урвалжилт,дархлалын урвалж,хор,хийн,хүчлэгийн эцсийн ялгадсаас хавагналт үүсэхийг "Халуун хий"дүүрсэн ӨХС болно.Үүнийг "ХаӨХС"гэнэ.
ӨХСудалд:Хүйтэн,Халуун хийн хавсарсан,ээлжлэн харшсан,холимог урвалжийн дүүрсэн ӨХСудлыг Хавсарсан Өвдөлт,хийн судал "ХавӨХС"гэнэ. Б.Бат-Оргил

Нэг.Хүйтэн хийн өвдөл,хийн судалын хам шинж."ХӨХС"

ХӨХСудалын хам шинж хүний бие,мах бодийн ӨХС д хүний биеийн халуун 2-5 хэм буурхад үүсдэг.
Хүний бие гадаад орчин,агаарын даралт,халуун хүйтний мэдрэмж варорецепторууд хэт мэдрэмтгий болох нь ХӨХС бүрдүүлнэ.
ХӨХС үед арьсны ӨХСудалд хүйтэн хийн түгжирэл гаран,гар,хөл,дал,мөр,нурууны булчин зангирсан өвдөлт үүсгэнэ.Энэ өвдөлт цус өтгөрүүлж "когулограммд өөрчилөлт орно" эд,эсийн хаван үүсгэж,үе мөчний хөдөлгөөн сааруулдаг.Дотоод эрхтнүүдийн ӨХС хүйтэн хий шунах нь биеийн эсэргүүцэл сулруулж өвчин үүсэх шалтгаан болно.
ХӨХСудалын хам шинж:Дайвар булчирхайн дайварын,эцсийн бүтээгдэхүүний,ялгаралтийн систэмд өөрчилөлт оруулдаг.Үе холбоосын,холбогч эдүүдийн уян чанарыг алдагдуулан, соривжуулдаг.
ХӨХСудалын хам шинжийг Төрлөхийн болон Олдмол гэсэн 2 хэлбэртэй.
ХӨХСудалын Төрлөхийн хэлбэр:ӨХСудлийн эмгэг өөрчилөлт удамшилын гаралтай байдаг. Энэ ХӨХСудлын төрлөхийн хам шинж,Дауны өвчин,Полисахаридозын,Хавдрийн болон ДНК өөрчилөлтийн өвчнүүд,ревматизмын,Рино-Вэргэрийн, дархлал хомсдолийн өвчнүүдээр илэрдэг.
ХӨХСудалын Олдмол хам шинж:ӨХСудалд эмгэг өөрчилөлт ороогүй,эмгэг физиологийн урвалжаар илэрдэг.Гар,хөл чинрэх,жижиг үенүүд хавагнах,бүдүүн гэдсэний хэвийн үйл ажилгаа алдагдаж,улмаар бөөр,бөөрний дээд булчирхай,элэг,нойр булчирхайн, дэлүүний,үйл ажилгаа суларна.Дотоод шүүрэл царцмаг болсноор,цусны даралт хэлбэлзэх,хавагнах,бамбай,манжин,нойр булчирхайн хямралын шинж илэрдэг.
Ходоодны рефлюкс ихсэж,зүрхний хэм алдагдал гардаг.Лаборторын шинжилгээний параметрүүд хэвийн байх онцлоготой.
Хоёр.Халуун хийн өвдөлт,хийн судалын хам шинж."ХаӨХС"
ХаӨХСудалын хам шинж:Хүний бие,мах бодийн дотоод энзимнологийн урвалжаас үүссэн эцсийн бүтээгдэхүүн хоруу чанар ӨХСудалд хуримтлагдахад үүснэ.
ХаӨХСудалын хам шинжийг Анхдагч болон Олдмол гэж ангилна.
ХаӨХСудалын Анхдагч хам шинж:Хүн анх төрөхдөө эцэг,эхийн ХаӨХСудлын хам шинжийг авч төрдөг байна.Ийм хүн төрсөн цагаасаа эхлэн,цөс,нойр булчирхайн фирментүүд,уургийн идвэхжилт зэргээс шар,хар,хүрэндүү,саарал,хөхөвтөр арьсны пигментийн өөрчилөлт аван төрдөг байна.Тархины даралт,элэг,уушиг,зүрхний үйл ажилгаанд ихээхэн өөрчилөлт харагдахгүй.Эмгэг физиологийн шинж илэрдэг байна.ХаӨХСудалын Анхдагч хам шинжийн хүндэвтэр хэлбэр:Элэгний архаг өвчин,Ищенко-Кушинко,бөөрний дээд булчирхайн даралт,бамбайн булчирхайн дутагдал зэргээр илэрдэг.

Халуун хийн Өвдөлт,Хийн Судлын Олдмол хам шинж:Их хөлрөх,арьс загтнах,жижиг цэгэн тууралт гардаг.ӨХСудлаар дамжсан гистамин,хорт шүүрлийн урвалжаас арьсны янз бүрийн өвчний шинж тод илрэнэ.Мэдрэлийн аксон,дендридийн хэт мэдрэг болсоноос нейродерматит" арьсны үрэл,аллергийн шинж гарч,элэг дэлүүний идвэхжлээс арьс шарлах,сааралтах,харлах,зэрэг шинж илрэнэ.
Элэгний хурц,архаг үрэвсэл,гэдсэний халдварууд,нойр булчирхайн үрэвсэл,ходоодны шархлаа зэрэг өвчний эхлэлүүд ХаӨХСудлийн Олдмол шинжээс эхлэдэг.
ӨХСудалд гистамин, дайварын хоруу чанар ихссэнээс хүнийг уур уцаартай болгож,даамжирсаар "Психопат"сэтгэцийн өөрчилөлтөнд оруулдаг.Төрөлтийн дараах үед Халуун хийн даамжралаас "шизофрин" галзуурлын шинж өгдөг.
Халуун хийн судлын үед нойрмог унтамхай байдал давамгайлдаг.Уламжлалт Анагаах ухаанд
энэ хам шинжийг Хий,шар,бадгана гэдэгт хамруулдаг.
3.Хавсарсан хийн Өвдөлт,Хийн судал."ХавӨХС"
Хүний насны онцлоготой холбоотой гардаг хам шинж.Халуун болон Хүйтэн хийн хам шинж ээлжлэн илэрдэг.Шаналгаа ихтэй тодорхой бус,цаг агаарын өөрчилөлт биед хүчтэй нөлөө үүсгэдэг шинж.Энэ хам шинжийн үед эмчилгээний үр дүн сайн байдаг.Эмчилүүлэх хүртэл шаналгаа бүдэгдүү байдгаас эмчилгээнд хүн хамрагдахгүй байдаг.
Халуун хий даватгайлсан ХавӨХС үед хүний шаналгаа хурдан намдаж,сэдрэлт өгсөөр,төгс халуун,хүйтэн хийн аль нэгэн судалын хам шинжинд шилжинэ.
ХавӨХСудлын үеийн хам шинжийн илрэл нь:Ханиах,хоолой үрэвсэх,уушигний багтраа,хаврига хоорондийн мэдрэлийн үрэвсэл,булчин шөрмөсний эрдсийн солилцоо алдагдах,"гипокалиемия"цусны кали багадах,булчин шөрмөс татах,нурууны булчин зангирах,шилбэний яс янгинах,чих шуугих,нойргүйдэл,ходоод цанхайх,зүрх дэлсэх,хий огиулах,хэхрэх шинжүүд,хүзүүний 2 тал шилний хонхорт байрлах"tionzhu"цэгээс өрц,чихний том мэдрэлийн уг байдгаас шалтгаалан дээрхи хам шинжүүд илэрдэг.
Биеээс ялгарах дайврын хэмжээ багссанаас хавсарсан хийн судлын хам шинж тод илэрдэг,гэхдээ дайврын дутуу ялгаралтаас үүссэн угаарлаг хий,ӨХСудлаар дэгдэн гадагшилахад,биеээс элдэв үнэр гаргах,ӨХСудалд дайврын угаарлаг хийн саатлаас зан төрхийн өөрчилөлт гардаг.45-65 насанд илүү тодордог.Дайврын хэт хямралаас ӨХСудал тагларч тархинд нөлөөлснөөс "Зөнөг" буюу биеээ авч явах хяналтийн систем алдагдахад хүрч ХавӨХСудлын хам шинжийн хүндэрсэн хэлбэрт орно.Хүний нас ахих тусам дайврын хоруу чанар гадагшилж,дархлалын систем нялхарч,хүүхдийн адил болох тул,эмчилгээнд шаналгаа амархан арилдаг.Ном их уншиж,байнгын оюуны хөдөлмөр эрхлэгч нарт "Зөнөгийн" шинж илрэхгүй урт наслах үндэс болно.
Тамхи,архи,хорт зуршлууд,химийн хоруу чанарууд ӨХСудалд хүчтэй урвалж өгч эд,эс мэдрэлийн урвалжийг сааруулж "ЭОФОРИЯ"тархины эд эсийг хордуулснаас тархины үйл ажилгаа эмх замбраагүй байдалд орно.

-Халуун хий давамгайлсан ХавӨХСудлын хам шинжийн үед:Хүний биеийн дархлал хүчтэй хэлбэлздэг.Өвдөлт-нэг хэвийн тодорхой бус өвдөлт,бүх бие,эрхтэн өвдөлт мэдрэнэ.Хүний идвэхи,енергийг маш их бууруулж,өвчингүй өвдөлт хүнийг гутрангуй байдал оруулдаг.Энэ байдал даамжирч"Депрессия" болох эхний шат болно.
Энэ үеийн эмчилгээний гол баримтлал"Хануур".ХавӨХСудлаас хоруу чанарын угаар, хийг гаргаснаар,шаналгаа багсана.Эмчилгээний аргуудыг ӨХСудлын эмчилгээ бүлэгт өгүүлнэ.

-Хүйтэн хий давамгайлсан ХавӨХСудлын хам шинж: Даарах-ӨХСудлууд цочир агшилт өгсөнөөс бүх биеийн мэдрэхүй ихсэж,хавагнаж,жихүүдэс төрдөг.Нөмөрсөн хөнжил ширүүдэж,бүхий л арьс хөндүүрлэнэ.Термо-варорецепторын үйл ажилгаа суларч,тэнэмэл 10 дугаар мэдрэлийн ачаалал ихссэнээс бөөрний дээд булчирхай царцмал байдалд орсноос энэ хам шинж үүсдэг.

Онцлого нь:Баруун талын бөөрний дээд булчирхайн суваг венийн гол судастай холбоотой байдгаас,дайврын хямрал болоход"Венастаз"вений судасны өрөгсөл болдог.Зүүн талын бөөрний дээд булчирхайн суваг гол артерийн судсанд дайвраа шахах тул даралт тогтворгүй болгож,хоёр хөл хавагнах,гэнэт таргалана.Бүх бие хавагнах, хэвтэхэд бүх биеээр тархаж,босоод явах үед хоёр хөлд буудгаар,онцлоготой.
Гол эмчилгээ Бумба байдаг.Нурууны гол булчинг дагуулан,дал мөрнөөс ахар сүүл хүртэл тавихад,ӨХСудлын ажилгаа идвэхжиж,бөөрний дээд булчирхайн эргэж хэвийн байдалд орно.Хавсар эмчилгээ хойно хамруулсан байгаа.
ХавӨХСудлын бүдэг хам шинж:Даралт бага,толгой эргэх-нойрбулчирхайн глюкозын хэмжээ 5 хувиас багссанаас болдог.Мэдрэлийн ядаргаа болж,"невростения,ангионевроз"гар хөл үргэлж хүйтэн хөлрөх,хүч тамир алдагдаж,хөдлөхөөс дургүй болно.Халуун цай кофе,шөл уух,өвчнөө дэлгэрэнгүй ярих үед өнчин тархи"Гифофизийн"организмын зохицуулах төв сайтар ажилссанаар,биед сайжрал илэрдэг.
ХавӨХСудлын хурц илрэл нь:-Гэнэт муужрал өгөх,цээж даагдахгүй болох,толгойны хүчтэй өвдөлт өгдөг.Энэ нь зүрхний мэдрэлжүүлэлт"Пучка Гейсийн" түр булчингийн саатлаас
үе үе зүрх хүчтэй хатгадаг.
Цусны өтгөрөл ихссэнээс зүрх дэлсэх, түргэн цохилдог.Энэ үед хүн уур уцаар ихсэж,адгуу болдог.
ӨХСудлын хам шинжүүдийг өвчины шинжээс ялгаатай.Өвчлөлийн суурь дэвсгэр бүрэлдэх эхний шат юмаа.Эмчилгээний үр дүн сайтай.

Өвдөлт,Хийн Судлын хам шинжийн эмчилгээ.
Үндсэн эмчилгээ:-Зүү,төөнүүр,хануур,эмийн эмчилгээ орно.
Туслах эмчилгээ:-Иллэг,банк,хатгалт,шивүүр,тосон түрхлэг,жин,зөгийн бал,бусад эмчилгээ орно.

Зүү-Эмчилгээг ӨХСудлын хам шинжийн үед явуулахдаа,бөөрний сувгаар дагуулан хийнэ.Өвдөлт хийн судлын байрлалтаас хамаарч,зүү хатгах жороо сонгоно.
Зүүний үйлчилгээнд-бүх бие илааширч,гар хөл халуун оргих,хаван арилж,өвдөлт намдаж эхэлдэг.Зүүг хатгасан газарт маш хүчтэй-химийн,мэдрэмжийн,энзимнологийн урвалж явагдаж мэдрэлийн эс нейрон,аксонуудын цэнгүүн болдог.
Бумба-нурууны булчин дагуулан хүзүүний 7р нугламаас ахар сүүл хүртэл, эгнүүлэн тавихад нурууны нуглам бүрээс салаалан нугаснаас гарч байгаа мэдрэлийн угтай давхцдаг.Өвдөлт үрэслийн байдлаас бумба хэрэглэх заалт байдгийг анхаар.
Бумбаны үйлчилгээ нь: ӨХСудлууд онгойж,эд эсийн амьсгал тэжээлд дутмаг оролцсон,цусны эд,эсийн,уургийн,энзимийн,гормоны,биохимийн,ионжуулалтийн эцсийн бүтээгдэхүүний хор шарыг арьсны ӨХСудлаар сорон гаргадаг.Бумбаны толбо хар хүрэн байх нь өвдөлт,үрэвсэлт их байгааг харуулна.Захын мэдрэл,цусны эргэлт сайжирч, хуян хий арилах,архаг өвчнийг сэдрээж эмчилгээг түргэсгэнэ.
Төөнүүр-Зүүний жорын"рецерторын" байрлалд төөнөхөөс гадна үрэвсэлтэй газар бүрт төөнө хийнэ.
Төөнүүрийн үйлчилгээ:-Халуун элч ӨХСудлаар дамжин яс,чөмөгийг дулаацуулж чадах дулааныг бие мах бодийн аль ч эрхтэнд хүргэж болдог эмчилгээний шилмэл арга гэж болно.Төөнүүр хийх үед бүх биеийн ӨХСудал онгойн,бодсын солилцоог хурдасгаж,тайвшрал үүсгэж,цус шингэрэх,бактерийн хоруу чанарыг устгана."Моноцит,лейкоцит,лимфоцит"бие организмын хуягт баатруудыг сэргээж,бактер,вирусийг устгуулна.
Хануур-Өвчтэй,үрэвсэлтэй хавантай,хэсэгт гүн хатгаж,ӨХСудалд байгаа цусний бүлэн хорийг чөлөөлөх арга.Цусны бүлэгнэлтийн үзүүлэлт"коагулаграмм"шинжилгээг хийсний дараа хийдэг.Хатгалт,шивэх аргыг ханах аргаас өөр.
Хатгалт захийн мэдрэлийг цочироох хорыг гаргаснаар,цусны эргэлтийг сайжруулах арга.
Шивэлт-Нэг болон багц зүүгээр,экзем,хайрст үлд,арьсны тууралт,үрэвсэлт толбыг олон дахин хөнгөхөн цохиж,бактерын хорыг гаргаж эмчилэх арга.












No comments:

Post a Comment