Friday, March 26, 2010

Ходоодны амсарын ивэрхий буюу гульгах."reflux"

Ходоодны амсарын ивэрхий гэдэг нь:Ходоод,12нуглаа гэдсний хэвийн бус ажилгаанаас, ходоодны булчин хэт агшиж, ходоодны амсар хэсэг өрцийг түрэн улаан хоолойн хэсэгт урван хүйдийлэхийг хэлнэ.

"зураг.1.Хоол боловсруулах эрхтний дээд хэсэг"
"зураг.2.Ходоодны амсарын ивэрхий"

Ходоодны амсарын ивэрхийн шинж:Ходоод базлаж,хөндүүрлэж өвдөнө. Хий огиулах,
хэхрүүлэх,ходоод хийлэгдэх,зүрхний цохилт гэнэт хурдсах,цээж гашуун оргиж,гэдэс
базлах,их ядарч тамирдуулна.

Ходоодны амсарын ивэрхий үүсэх шалтгаанууд:Элэг,цөс,нойр булчирхай,ходоодны
үрэвсэл,хорт зуршлууд,сэтгэл санааны тогтворгүй байдал,мэдрэлдэх,ажлын ачаалал,
халдварт өвчин,хордлого болох,нүдний өвчин,ходоодны хавдар, Хеликобактер,
эзинофилийн, Золлигэр-Еллисоны хам шинж,дотоод шүүрлийн дайвраас шалтгаална.

Ходоодны амсарын эмчилгээ:-Гастроэнтролог эмчээс зөвлөгөө авч хяналтанд байх
шаардлагатай.Энэ нь ходоодны ивэрхий үүсгэх учир шалтгааны эмчилгээ явуулах тус
дөхөм.
Эмчилгээний учир нь:- Ходоодны амсарын гялгар булчинг сулруулах ивэрхийг арилгах.
Ходоодны хүчил,цөс,нойр булчирхайн дайвруудыг саармагжуулна.

Европ эмнэлгийн практикт эмийн эмчилгээнд:Но-шпа, Сонтролок, Ренние, Гастростоп,
Демидрол,Кординал зэрэг эмийн бэлдмэлүүд байна.

Монгол Уламжлалт эмээр эмчилсэн бидний практикт:Задь5, Барагшин13, Нейровалин,Норов7 гэсэн эмнүүдийг хавсран уулгахад эмчилгээний үр дүн сайн байлаа.

Задь5:-Ходоодны ханыг цэвэрлэж,ходоод,зүрхний булчингийн ажилгааг жигдрүүлнэ.
Өглөө 8 цагт 3 үрлээр ууна.

Барагшин13:-Ходоод,элэг цөс,нойр булчирхайн,гэдсэний үрэвлийг арилгана.
Бага үд 11 цагт 3-5 үрлээр ууна.

Нейровален:-Хүнийг тайвшруулан сэргээх,даралт,зүрхний ажилгааг сайжруулах,дотоод
шүүрлийн дайврыг зохицуулна.
Үдээс хойш 15 цагт 2-3 үрэлийг ууна.

Норов7:-Биеийн эсэргүүцэл сайжруулах,цус шингэлэх,бактерын хоруу чанарыг саажуулна.
хор,шарыг тайлах,тайвруулах,нойрсуулах чадалтай.
Орой 19 цагт Борив,тойгны шөлөнд юмуу усанд буцалгаж уулгана.

No comments:

Post a Comment