Friday, March 19, 2010

Асуултын хариу Зөвлөмж

naraa :
2010-03-18 23:28
us salaalah,hagatah bolon unhad ymar zuil hereglewel tohiroh we

Зөвлөмж:Үс салаалах,унах.Үсны уг хуйх хагтахад шампунь-*Nezoral*
үсээ угаана.Монгол эм "Барагшун 9" 5үрлийн нухан багхан усанд уусгаад,
түүхий 1 ширхэг өндөгтэй зуураад толгойн хуйхандаа түрхээд 1 цаг болгоод угаагаарай.

erka :
2010-03-18 23:26
tanid ajilin amjilt husei eruul bied saruul uhaan orshino oo : bi 8honogin omno 4sar 7doloo honogtoi em uuj ,ur zulbuulsan odoogoor gerteen bga jiremselees hamgaalah (cpral ) tawij boloh boluu urid n torj baigaagui zowlogoo ogch tuchlaach

Зөвлөмж:Сайхан ерөөл байна.Спираль өөртөө таарах хэмжээтэйг,хүний биед харшил өгөхөөргүй сайныг олж тавиулж болно.Тэгэхдээ Умайн ханыг ЭХО д харуулж эмэгтэйчүүдийн этчээс зөвөлгөө авч байгаарай.Үр зулбуулсны дараа умайн ханын булчин соривжих талтай.

1.oyun :
2010-04-08 16:01
yunii umnu tand ajliin undur amjilt husie. Nadad neg asuult bna Minii duh zarimdaa shanaagaar yag usnii zahaar ih uvchtei bondgor ym garaad bhiin ene yuniih ve dotortoi holbootoi yu?
Зөвлөмж:
Баярлалаа сайхан ерөөл дэвшүүлжээ.Таны ажилд амжилт хүсье.
Дух,шанаа үсний уг хөлсний давслаг орчинд маш мэдрэг тул улайх,цэгэн тууралт гарах,үсний уг үрэвсэж бондгор зүйл гардаг.
Манайхан халуудаж гэж ярьдаг.
Харин үсэн дотор, хуйхан дотор өвчтэй хатуу зүйл гарах нь дэрэн дотор үүрлэх паразит орох, хатгасан хоруу чанараас болдог."Энэ үед дэр хөнжилөө салхинд хатаадаг"
Халуудах үсний угаар гарсан үрэвсэлт цэгүүдийг Барагшинтай,Панлипсинтэй тосон түрхлэгүүд хятадын 999 гэсэн тосон тгрхлэг сайн.Барагшинг түүхий өндөгтэй холж 1цаг маск хийнэ.
Хөлсөөр дамжин бие организмын хор гарах тул хөлсний давслаг шинжийг багасгахдаа цэвэр ус ихээр уух,биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй.

1.zulaa :
2010-04-11 15:58
Sain bna uu ta.Bi neg yum asuuh gesen yum aa. Minii otgon bainga hatdag. er ni baga bhaas l hatdag bsan bh.joohon bolhoor toodoggui bsan odoo bol klizm ch yumuu urgamliin senna geh met tsai l uuhgui bol garahgui. Todosgogchtoi rentgen hiilgehed urewseltei bna gesen bolowch oligtoi emchilgee hiilgeegui l bgaa. Ulamjlalt argaar buduun gedesnii urewsel otgon hataltiig emchilj boloh uu? Minii olgoi orchim baingiin owdolttei bas ayulhain door 2 tald yag huruu daram gazar darahad mash ih emzegleltei bdag.darahgui bol owddoggui l dee.

Зөвлөмж:
Өтгөн хатах бүдүүн гэдэснээс шалтгаална.Бүдүүн гэдэс исэлдэлтийн урвалж хүчтэй явуулж, бие,дотор эрхтнийг дулаацуулах,өтгөнийг хэлбэржүүлэн гаргадаг.
Бүдүүн гэдэсний S хэлбрийн цүлхэн хэсэгт улайж үрэвсэх,хананд байрлах хөхлөг үрэвсэх,мах ургах,зэрэг өөрчилөлтөөс гүрвэлзэх хөдөлгөөн сулрахад өтгөн гарах саатал үүсч, бүдүүн гэдэс байнга дүүрнэ.
Аюулхай доогуур бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг байралдаг.Аюулхайн дор 2 талд эмзэглэх өвдөлт бүдүүн гэдэсний дүүрэнг байгаа шинж юмаа.
Нарийн гэдэс,Бүдүүн гэдсэнд цутгах уулзварт олгой байрладаг.Тэнд цутгалан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд бүдүүн гэдэсний дүүрэнг саатуулж "Олгойн" хүүдийд даралт үүсгэн өвдөлт үүсгэнэ.
Уламжлалт эмнэлгийн эмээр эмчилж болно.
Өглөө 8 цагт Сожид усанд найруулж ууна.Өдөр 12 цагт Барагшин9 3 үрэл,15 цагт Гиван 9
Орой Сэмбрүү усаар даруулж ууна.Энэ эмнүүдийг 1сар уугаад завсарлана.3сарын дараа дахин 1сар эдгээр эмнүүдийг ууна.Энэ бүдүүн гэдсэний үндсэн эмчилгээ.
Үүнтэй хавсран бургуй "клизм" хийх, ургамалын гаралтай өөрт таардаг цайгаа ууж бай. Хятадын ургамалын гарагтай "FUNFAN LUHUI JIAONANG" гэдэг эмийг өдөрт 1 капсул ууна.Хүчтэй өтгөн хатахад өдөрт:-Өглөө,үдээс хойш 2 удаа ууна.
Үндсэн эмчилгээнд бие сайжирахаар өтгөн хатах зовиур арилна.

1.nergui :
2010-04-20 21:04
sain bna uu.tanii ene blog ih taalagdlaa.tand ajiliin amjilt husie.bi torood 3 sar bolj bgaa.huuhdee hohooroo hoollodog.tegsen minii hohnii suu tatraad neg taliin hoh ni buur suugui bolood,jijighen bolson.odoo nogoo hoh ni suu ni tatraal huuhdee arai l gej tsatgaj bna.hohondoo yaj suu oruulah uu.huuhdee ug ni 6 sar hurtel ni hohoor ni hoollomoor bna.tom huuhdee 6 sar hurtel nemegdel hool ogolgui hohuulj bsan.ta zovolgoo ognuu.bayrlalaa

Зөвлөмж:

"Эхийн сүү татрах"-Эх,хүний санаа зовоосон асуудал.
Сүү татрах,хөх зангирсан үед гол арга нь саах.Цахилгаан саалтуураар саах сайн.
Phillips компаны саалтуур олон үечилэлтэй саан саалтуур байдаг.
Гараар саах нь: Хөхний сүү ялгаруулах булчирхайд хэт цоциролт өгөөд сүү татрах шалтаг болно.
Хүүхэдээ хөхүүлсэнээс 1 цагийн дараа сүүгээ саагаад гүн хөлдөөгчид хийн хадгал.
Дараа нь халаагаад угжиж болно.
Эхийн хоололт:
-Сүүн бүтээгдэхүүн болон Өндөг.
-Мах
-Гурилан бүтээгдэхүүн болон Каша"манайхан шар будаа" хэрэглэдэг.
-Цэвэр ус байнга уух,бас жимсний цай,шингэрүүлсэн сок ууна.
Сүү оруулах,Hipp компаны цай уух хэрэгтэй.

Хориглох зүйл: Өтгөн кофе,хар цай,уурлаж сандарах

Танай хүүхэд мантайсан Томоо хүн болоорой.

1.saeaa :
2010-04-28 04:16
sain baina uu tand ajliin undur aljilt husieea ih saihan zuvulguunuud bnaa. iluu ihiig bichij bgarai bainga unshij oort heregteigee avah bolnoo amjilt husie tand. BAS HUUHDIIN OTGON HATALTIIN talaar zuvulguu ogooch nadad mash ih heregtei baina. huuhdiin otgon hatalt ehiin otgon hatalttai holbootoi baij bolohuu ene talaar zuvlunuu.

Зөвлөмж:
Хүүхэд төрсөнөөс хойш 2-3 хоноод баадаг онцлогтой хүүхэд байдаг.
Ер нь хүүхдийн өтгөн хатаад байдаг.3-4 хоногт баахгүй байвал багахан хэмжээний бургуй тавьж гаргах хэрэгтэй.Хаяа нэг бургуй хийгээд байхад бүдүүн гэдэсний ажилгаа жигдэрч зүгээр болно.Монголын аптект байдаг"ENEMA" 20 гэсэн багахан бургуй хүүхдийн өтгөн хаталтанд тустай.
Хүүхдийн өтгөн хаталт хоололттой голдуу холбоотой.Эхийн сүүний уураглаг чанараас өтгөн хаталт үүсч болно.
Хөхүүл биш бол эхийн өтгөн хаталт,хүүхдийн өтгөн хаталттай хамааралгүй.

No comments:

Post a Comment