Sunday, April 1, 2012

Асуултын хариу Зөвлөмж 10 - р хэсэг.

Асуултын хариу - "Зөвлөмж" 10-р хэсэг.

Асуулт:

Сайн байна уу?. Зүүн гарын долоовор хурууны шөрмөс сунав уу? үзүүрийн хэсэг нь тэнийхгүй болчихлоо. Юм өргөж эргүүлж байгаад л нэг эвгүй болчих шиг боллоо яах вэ? Хугараагүй юм шиг байна. Өвчин багатай хавдахгүй юм. Нэг хонож байна зөвлөлгөө өгнө үү? Баярлалаа. Нас 55.

Зөвлөмж:

Өндөг чанаад халуунаар нь долоовор хуруундаа жигнээрэй.
Хурууны шөрмөсний хүйдий зангираад татаад байдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл үсэрч зовхорч тэнийдэг хуруу болдог.Улмаар хуруу нуглараад тэнийхгүй болдог тал бий.

Асуулт:

Эмчээ.Гүйхээр хэвлийн булчин зангираад татаад гүйж болохгүй байна.
Энэ юуных бэ?.

Зөвлөмж:

Өрцтэй холбоотой байж магад гүйхэд хөдөлгөөн хийх болгонд өрц амьсгалд оролцдог. Эхлээд зөөлөн гүйж байгаад сууж амарч байгаад дахин гүйж халаалтын дасгал хийсний дараа намдах байхаа.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ.
Урьд нь би унаад өвдөгөө гэмтээж байсаан.
Одоо шатаар өгсөж буухад өвчтэй,дуграад байна.
Ямар эмчилгээ хийлгэх бэ?

Зөвлөмж:

Өвдөгний үений гадна холбоос шөрмөсний хүйдийн хатуурал соривжилт байна.
Өвдөгний үе холбоосыг эмчилдэг механик эмчилгээний арга зүү,банк,төөнүүр, хийлгээд монгол эм Бойчун 15, 3 үрийн тан, Чагдар гэдэг эмнүүд уухаар өвчин арилдаг.

Асуулт:

Эмчээ. Таньд энэ өдрийн мэнд хүргье.
Миний өтгөн байнга хатах юм.Ямар эм уувал дээр бэ?.

Зөвлөмж:

Өтгөн хаталтыг Монгол эм ууж эмчилдэг:
-Сэмбэрүү 13 эмийг цайны дараа усаар даруулж ууна.
-Шижид \нэг тун\ гэдэг эмийг өдөр.
-Дамнайнжуг гэдэг эмийг орой уугаарай.
Энэ эмнүүдийг 2 сар орчим уухад засардаг.

Асуулт:

Сайн байна уу?. Таньд энэ өдрийн мэнд хүргэж,ажилд чинь амжилт хүсье.
Их сайхан блог байна.Танаас хэдэн юм асуух гэсэн юмаа.
Та хариулт өгч туслаач:
1.Би төрөөд 3 сар болж байна.Хүндээр бие засахаар маш их цус гараад байх юм.
Цайвар ягаан өнгөтэй цус,яг нэг цус алдаж байгаа юм шиг,бүр өтгөн маань харагдахгүй болтол суултуур цус болдог.Нэг их зовиур байхгүй ч бие зассаны дараа яльгүй хорсож загтнадаг.Заримдаа гадна талруугаа бондгор мах шиг зүйл гараад байна.
2.Жирэмсэний дараахнаас хүзүү,суга гэх газруудаар маш олон,жижиг хэмжээний мах ургасан.Мөн арьсны маань өнгө бараан болсон.Уг нь би цайвар арьстай л даа.
Би европт амьдардаг эндэхийн эмчид үзүүлэхээр гормоны өөрчилөлт хэзээ ч арилахгүй гэх юм.
3.Хүүхдийн маань нүүрээр диатез шиг юм гараад сар болж байна.
Хоолны дэглэм сайн барьж байгаа ч арилахгүй бүр дордоод байх юм.
Эмч нь болохоор миний идэж байгаа юмтай холбоогүй ,чийгшүүлэх тос түрх гэсэн.
Тэгээд ч нэмэр алга.Энд диатез гэсэн ойлголт байхгүй юм шиг байна.Яаж эмчилэх бэ?.
Таньд баярлалаа.

Зөвлөмж:

Чамд сайн эмчилгээ шаардлагатай байна.
1.Элэгний үйл ажилгаа сул байна.Тэгээд анус тойрсон венийн торон сүлжээ өргөсөөд хаграад ,цус шүүрүүлээд байна.Гемморой үрэвсэл намдаах тос ургамалын гаралтай эм наанаа байгаа ургамалын гаралтай эмийн сангаас авч уугаарай.
2.Элгэний архаг үрэвсэлээс арьсны өнгө өөрчилөгддөг.Элэг,цөсний ургамалын гаралтай эм бас авч уугаарай.Олон төрөл байдаг эм зүйчтэй нь зөвлөж байгаад аваарай.
3.Чиний гормоны өөрчилөлт төрсөний дараа хэвэндээ удаан орж,цусны сахар ихсээд бамбайн дутагдал болоод байна.
Элэгний үйл ажилгаа биохимийн шинжилгээ, TSH бамбайн шинжилгээ,цусны сахар үзүүлээд дахин холбогдоорой. Химийн эм ууж болохгүй.
Ургамалын гаралтай юмуу Монгол эмээр эмчилгээ хийлгээ.
Хүүхдийн диатез чиний бие сул байгаагаас гарч ирээд байна.Хүүхэд дээ Enfamil гээд эмчилгээ тэжээлийн сүүгээр угжаарай.

Асуулт:

Сайн байна уу?.Би цөсний чулуугаа дурангаар авхуулаад сар хагас болж байна.
Гэтэл цөс өмнөх шигээ ар нуруугаар бас гар бадайрч цөс байсан хэсгээр хүчтэй өвдөөд байх юм.Уг нь хоолны дэглэм барьж байгаа л даа.
Та надад зөвлөгөө өгч тус болооч.

Зөвлөмж:
Чамд цөсний өтгөрөл их байна.
Монгол эм Дамнайнжуг,Сэрдэг,Гиван 9 гэдэг эмнүүд уух хэрэгтэй.

Асуулт:

Сайн байна уу?. Би бүдүүн гэдсэний үрэвсэлтэй гэсэн онош гарсан 2 жил болж байна.
Доошоо бүдүүн гэдсэнээс 3 удаа маш их цус алдсаан. Одоо төмрийн дутагдалд ороод цус төлжиж өгөхгүй тун хэцүү байна.Би одоо гадаадад байдаг.Энд дурандуулаад тийм оноштой гэж хэлсэн энд ямарч эмчилгээ хийдэггүй хийлгэх ч боломжгүй.
Байнга өтгөн хатна.Бас хэвлий доогуур маш их хөндүүр байдаг.Зарим нэг эм уухлаар хавагнаад гэдэс өвдөөд байдаг боллоо.Би одоо яах бэ? Зөвөлгөө өгөөч?

Зөвлөмж:

FEI YANG GHANG WEI YAN PIAN http://www.800jiankang.com/Products/feiyang.html
Энэ эмийг эндээс хараад интернетээр захиалж аваад уугаарай.
Бүдүүн гэдсэнд сайн байдаг.Цус төлжүүлдэг жүүс сайн уу.\Гранатын,луувангийн,улаан манжингийн\
Мах,өндөг,улаан лооль,шпиняк\ногоон навч,манай халиартай төстэй\ идэж,төмрийн дутагдалаас гарна.
Монголоосоо монгол эм барагшун,авчруулаад уух хэрэгтэй.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ таниас зөвөлгөө авах гэсэн юм.
Миний ходоод хоол идсэн ч өвдөөд идээгүй ч өвдөөд. Би Сонгодоо эмнэлэгт очоод ходоодоо дурандуулсан шархтай гараад,бас нойрбулчирхай минь муу гарсаан ямар эм уувал үр дүнтэй байх бол Та зөвлөж туслаач.Баярлалаа.

Зөвлөмж:

Ходоодны хелибактер үзүүлээрэй. Одооноос эхлээд монгол эм ууж ходоодны хүчтэй агшилт урвалтын намдаах хэрэгтэй.
Барагшун,Нейровалин,Манагчимбуу,Сэмбэрүү Задь5 гэсэн эмнүүдийг 8шаргын тэнд байгаа Армон гээд монгол эмийн аптекаас аваад яаж уух заавраа эргээд асуугаарай

Асуулт:

Би нэг зүйл таниас асуух гэсэн юмаа.Миний эмээ 92 настай.
Уг нь жаахан дотор гэдэс,цөс,ходоод нь өвддөг.Зөндөө шинжилгээ өгдөг нэг их өөрчилөлтгүй гайгүй байна гэдэг,сүүлийн үед уруул хэл нь юманд түлэгдсэн юм шиг тод улаан өнгөтэй болчихлоо.Тэгээд ходоод дарж өвдөөд гэхийн.Хүчтэй өвдөж байснаа хар шүлс нь асгаад огиулдаг.Зөвөлгөө өгч туслаач?.

Зөвлөмж:

Эмээ ээжийн чинь цусны эргэлт багсаад, ходоодны хана улайж шархлаад заримдаа цус гарах нь ихсээд бүлэнтэй гараад байна. Ээждээ барагшун,задь5, гээд монгол эм уулгаарай бас өдөрт нэг цайны халбагаар Чацарганы тос уулгаа.
Ууж чадаж байвал өдөрт 2 удаа уулгаж болно.

Асуулт:

Охин 10 настай. Хумс нь ерөөсөө ургахгүй юм аа. Яавал дээр вэ?. Эмч ээ зөвлөгөө өгөөч?. Анхандаа хумсаа идээд байна гээд болиулах санаатай байсан тэгээд ажиглаад байсан чинь нэг ургаж өгөхгүй байх шиг байна

Зөвлөмж:

Хумсанд бас тэжээл дутагдаад муруй ургах зузаарах,мөөгөнцөрдөх гээд байдаг.
Тиймээс хумсны арчилгаа хэрэгтэй. Охиноо косметикийн салонд оруулаад хумсыг нь нэг удаа янзлуулахыг харуулчих тэгээд охин чинь хумсаа янзлаад эхлэнэ. Тэгэхээр хумсны зөв ургалт гарч ирнэ.

Асуулт:

Би 2001 онд савны гадуурхи жирэмсэлт болоод дотуур цус алдаж хагалгаанд орж байсан.
Одоо сүүлийн 4 жил миний зүүн талын өндгөвч болон цавь бүсэлхийн доогуур,үүрээр удаан хэвтэж чадахгүй,өглөө бүр өвддөг. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр зүгээр гээд байхын нурууны зураг авхуулсан зүгээр гарсан.
Би одоо 43 настай биений юм ирэхээс 14 хоногийн өмнө маш их өвддөг.Тэгээд биений юм дуусаад 14 хоногт нь арай бага зэрэг өвдөнө.
Энэ наалдац байж болох уу?.Би хаана ямар эмчид хандах бэ?.Одоо би гадаадад байдаг.
Хэрвээ наалданг бол хаа ямар шинжилгээ хийлгэж мэдэж болох вэ?

Зөвлөмж:

Савны гадуурах жирэмсэлтийн хагалгаа хийлгэсэн тохиолдолд цусны фибрины нөлөөнөөс наалдац их үүсдэг. Наалдацаас болсон өвдөлт байна.Наалдацын дотор мэдрэл хавчуулагдаад өндгөвч өндгөн эсээ шахах үед өдвөлт хүчтэй ихсээд байна.
Үүрээр өндгөн эс,дайврын идвэхжих үед бас мэдрэлийн эс хүчтэй цочирч өвдөлт гарч ирээд байна.Цаашид өвдөлт ихтэй байгаад байвал наалдац салгуулах хагалгаа хийлгэх шаардлагатай.
ЭХО д харуулаарай савны булчингийн зангираа уйланхай байгааг мэдэх хэрэгтэй. Мэдрэлийн эд эсийг сэргээх эм ууж байж өвдөлт намдана. Алоэ,витамин В группын тарилга хийлгэх,эм уух хүн хорхойдоон ханд женьшин,монгол эмээ авчруулах боломж байдаг бол Өлзий 18, Бойчун,Барагшун,чун5 гээд эмнүүдийг байнга уух хэрэгтэй.

Асуулт:

Сайн байна уу? Та миний хоолой өвдөөд маш их хэцүү байна.Эмчид үзүүлсэн эм бичиж өгсөн эм уугаад нэмэргүй байнаа.Толинд харахаар маш их улайсан,тэгээд юм залгиж чадахгүй,шүлсээ залгиж чадахгүй байна.Одоо би яавал дээр вэ????

Зөвлөмж:

http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/27 энд байгаа панкипсинээр утаад хоолойгоо зайлахаар хурц үрэвсэл дарагдана.

Асуулт:

Сайн байна уу? Эмчээ. Охин бид 2 хэцүү хүнд асуудал тулгарах болгонд л таньд хандах юм. Та их олон хүнд тус болж байдаг учраас таны буян заяа дэлгэрэх болтугай, урт удаан насалж бидэндээ сайхан зөвөлгөөнүүдээ хайралсаар байгаарай.
Охин маань одоо 3 сар хүрчихлээ ойрд шалгалт хичээл гэж яваад охиноо дааруулсан юм шиг байна. Ханиад хүрснийг нь ч мэдээгүй байсан. Тэгээд өрхийн эмчдээ үзүүлсэн цээж нь жаахан хэржигнээд байсан.. ГЕРБИОН гэдэг эм бичиж өгсөн тэр эмийг өгсөн бөөлжөөд хамаг уусан сүүгээ гаргачихсан тэгэхээр нь болиод ,дараа нь дахиад өрхийн эмчдээ үзүүллээ БАКТОК COOL COOL BABY гэдэг эм бичиж өгсөн.Уулгаад бас л бөөлжөөд байх юм. ямар эм яаж өгөхөө ч мэдэхээ байлаа. Одоохондоо дулаан хувцаслаад хөхөө сайн өгч л байна. Эм уулгахгүйгээр эмчилж болдоггүй юм бол уу?
Бас охин минь яагаад эмээ уухгүй гаргаад байдаг юм болоо?

Зөвлөмж:

Цээжинд нь архи түрхэж байгаад доргиох масаж хийгээд өлгийний даавуугаар цээжийг нь ороогоод халуун бүлээн сүү угжаад сайн өлгийдөөд унтуулаарай. Шөнө задгай унтаад салхи авч даараад байгаа байхаа. Нус их гараад эхлэхээр зөөлөн хамарыг нь сороод аваад бай тэгээд гайгүй болно.

Асуулт:

Хүүхэд халуурах, өвдөлт бууруулах, ханиад зэрэгт өгөөд байгаа хүүхдэд зориулсан гээд байгаа Панадол, Нурофен гэх зэрэг эмнүүд хүүхдэд хэр хортой вэ?
Хүүхдийн элэг, ходоодыг гэмтээдэг гээд байх юм. Сард 2, 3 удаа ханиад хүрэх гээд тэр болгонд нь 2, 3 хоногоор өгөөд байвал яах вэ? Бас вакцин болгоны дараа Параденк лаа хийгээд байх нь зөв үү?

Зөвлөмж:

Хүүхдэд зориулсан хүүхдийн биеийн эсэргүүцэл сайжруулдаг ургамалын гаралтай HAJU гээд хятадын ампултай шингэн олж уулгах сайн.
Мөн Хүн хорхойдойн ханд тохирсон тунгаар уулгаа. Нурофен хүүхдийн өвчнийг эдгээх үрэвсэл, халууныг дарах хамгийн хор багатай эм гэж өгч байгаа давхардуулан өөр эм уулгаж болохгүй.
Нурофены үндсэн найрлага ибупром юмаа.Тэгэхээр панадол,нурофен,ибупром,бүгд адил анальгетик эмнүүд элгэний эд эсэд муу нөлөө бий.

No comments:

Post a Comment