Sunday, April 29, 2012

Хүүхдийн Үе мөчний согог ийн эмчилгээг цаг алдахгүй хийдэг онцлоготой.

Хүүхдийн "Үе мөчний согогийн" эмчилгээг цаг алдахгүй хийдэг онцлоготой.

Хүний нэгэн хувь заяа төрөхийн согогоор илрэн гарч ирдэг гэхэд нэг их буруудахгүй болуу.

Согогтой төрсөн хүүхэд хэн бүхний эмзэг сэтгэлийн утсыг чичрээж,бүх хүний нүдээр энхрийлэл хүртэж байдгаар онцлого.

Хүний төрөхийн согогийн нэгэн хэлбэр төвийн буюу тархиний хөгжилтэй холбоотой гарч ирдэг.

Энэ хэлбрийн согог, эцэг, эх, ах дүү нар болон нийгмийн халамжинд насан туршдаа байх хувь заяа тохиолдоно.
Голдуу удамшилын өвчний хэлбэр байхаас гадна ураг хэлбэртээ эмийн хордлого осол эндэгдэлээс болсон тохиолдол байдаг.

Тэгвэл төвийн бус гаралтай тархины хөгжилөөс гаднах согог голдуу хараа сонсгол, үе мөчийг хамарсан согог байдаг.
Энэ согог мэргэжлийн эмч, эцэг эхийн чармайн ажилласны хүчээр эдгэрч хүний даатай явах болно.

Хүүхдийн согогийг эмчилүүлж чадаагүй, эмчилэх хугацаа оройтсон,эцэг эхийн анхаарал суларсанаас, эмчилгээний дэг жаяг, гам алдагдсанаас тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй гэх дансанд бүртгэгдэж эхэлдэг.

Хүүхдийг төрөх үед эх баригч эмч нар хүүхдийн эрүүл мэнд, согогийн талаар үзлэг хийж эх, эцэг нарт анхааруулга өгч, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэн явуулдаг.

Хүүхдийг үзүүлэх хугцаанд нь хүүхдийн болон өрхийн эмч нартаа үзүүлж, эрүүл мэндийн балансыг тооцуулж, урдчилан сэргийлэх вакцин хийлгэж байх, өвчилөл согогийг эрт илрүүлж эмчилгээг нарийн мэргэжилийн эмчээр хийлгэж байх зарчимтай.

Хүүхдийн хараа,сонсголын гажиг согогийг нүдний болон чих хамар хоолойн эмч нар засдаг.

Хүүхдийн үе мөчний согогийг тусгай мэргэжсэн, гэмтэл согогийн эмч нар "Ортопедь"
мэргэжилтнүүд хийдгээр онцлоготой.

Хүүхдийн үе мөчний согогийн эмчилгээнд эцэг эх,эмээ өвөө ах дүү нар бүгд анхаарал тавьцгааж эмчилгээний хатуу дэг,жаяг, гам баримталж, хүүхдийн сайн сайхан аз жаргалын төлөө харгис байхаас өөр арга үгүй дэгийг баримтлуулдагаар онцлого.

Энэ эмчилгээнйи онцлого хэдэн жил сараар албадмал байдалд оруулж, хүлээс, дөрөөвч, гөлтгөнө боолт \гипстэй\ байх учиртай.

Хүүхдийн үе мөчний согог гэдэгт:

- Пертессын өвчин орно.Энэ өвчний шалтгаан хүүхдийн түнхний үе аарцаг ясны цусны эргэлт суларч,түнхний толгой уусах, үхжилийн өөрчилөлт гардаг хам шинжийн өвчин юмаа.

- Хөлийн нэг тавхай бүрэн гишгэгдэхгүй "Эквинусная стопа" согог байдаг.

- Сколиоз буюу нурууны мурийлт завлан сууж нуруугаа эгцэлхэд тодорхой оношлогдоно.

- Төрлөхийн гаралтай түнхний мултрал
http://drbatorgil.miniih.com/index.php/home/post/31

- Төрөлхийн тавхайн мурийлт нярай хүүхдэд ихээхэн тохиолддог согог юм.

Эдгээр согогийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахийг хүсвэл миний хамтран зүтгэгч
Хүүхдийн согогийн мэс заслын эмч одоогоор Казакстан улсад ажиллаж байгаа
Сагидений Бураханы http://ortoped-bur.kz/ энэ сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Мэдээж хүүхдийн үе мөчний согогийн эмчилгээг мэргэжил нэгт Гэмтэл-Согогийн эмч нар эмчилж та бүхэндээ чин сэтгэлийн туслалцаа үзүүлж танай хүүхдийн ирээдүй болон
Та бүхэндээ аз жаргалыг бэлэглэх болно.

Хүүхдийн үе мөчний согогуудыг эмчилэх үндсэн арга механик эмчилгээний арга тул үр дүн сайтай тэвцээр ухаан шаарддаг болохыг дахин анхааруулмаар байна.

No comments:

Post a Comment