Tuesday, April 3, 2012

Үрэлгэн байх Эрүүл мэндэд хортой.

Үрэлгэн байх "Эрүүл мэндэд" хортой.

Хүн бүр эцэг,эхтэйгээ утсаар ярих тэр өдрийн баяр баясгалан.
Бас эцэг эхийнхээ тухай ах дүү нарын хооронд яригдаж байдаг томоохон ярианы сэдэв.

-Аавын бие ямар байна?.
-Сайн сайн өнөөдөр бүр сайн байгаа гээд дүү маань инээв.
-Өнөөдөр төрсөн өдөр нь биш биз дээ?
-Үгүй тэтгэврээ авсан.Хэтэвчинд нь дарайсан хэдэн том төгрөгний дэвсгэрт байхаар баяртай сэтгэл хангалуун дуртай ажилаа хийгээд,сүү тараг,цөцгий айраг,аваад тансаглана. Нөгөө хэдийгээ дундарахийн цагт нүүр нь хүрлийгээд хөмсөг нь зангираад,ууртайхан байдаг даа...

Энэ бол жирийн сайхан амьдрал,санаа зовохгүй эрүүл урт наслана.

Дуулиант 90 оноос эхлэн "Мөнгө" "Бар" \монголд байгаа баарнууд дэлхийн хөгжилтэй орнуудын баарнуудаас хамаагүй илүү тохилог,хүний мөнгийг шувтруулж чадах дээд зэргийн үйлчилгээтэй\, муруйтай тоглоом,наймаа,машин тэрэг,утаа гээд монголын шороо "Улз" болон тэнгэрт хөвөрсөн.

Хүмүүсийн амь нас эрүүл мэнд ихээхэн доройтсон.

Одоо нүүрс,алт,лиценз,барилга,улс төр гээд улам л ширүүн хуй салхи "Улз" дэгдээд байдаг...

Мөнгө ямар нэгэн байдлаар хүнд ирнэ.Түүнийг зөв өөрийнхөө эрүүл аж төрхөд зарцуулах хэрэгтэйг хүн бүр мэднэ.

Тэгтэл бид мөнгөтэй болсоон гээд: Таарсан,таалагдаагүй гутал,хувцас авна,өдөр тутам хэргэлээд байдаггүй цахилгаан хэрэгсэл,хобби болсон эд зүйлс хоол, тамхи, архи, такси,өндөр өртөгтэй ТАХ төлөөд шоудана,найз нөхөдөө дайлана,улс төржинө, лоббидоно, том том ажил ярина амбицаа ихээр хөдөлгөж мөнгөө цацана.
Эд бүгд бидний үрэлгэн байх нөхцөл,шалтгаан,ахуй орчин.

Эцэст нь эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ.

Нэн түрүүн мөнгөний үрэлгэн байдал сэтгэл санааны тогтворгүй байдал,хэрүүл харамсал,харуусал дагуулж, өвчин, гэмтэл-осол эндэгдлийг дагуулдаг.

Үрэлгэн байдал хүний цусанд ихээр гистамины хорыг хуруулж,цөс өтгөрч,элгэний үйл ажилгаа хямарч,хуян ихсэж,ядрах бие сулрах,нойр ихээр хүрнэ.
Унтах биш толгойдоо түмэн бодол хуруулж,ов,заль мэх сэтгэсээр гуниг хүлхсэн нүдээр хорвоо ертөнцийг ширтэж эхэлнэ.

Сэтгэл санааны хямрал ихсэх тусам цусны дайврууд хүчтэй цочиролд орж,хүний уур уцаар,хорсол үүсгэж бүхий л мэдрэлийн эс цочиролд орж арьсанд хайрсан үлд үүсэх,бие загтнах арьс хатуурах,нүхэн цэгүүд томрон,жижиг улаан загтнуурууд үүсдэг байна.

Хэрвээ дахин мөнгөний эерэг урсгалд энэ байдал түр арилдагч,дахин мөнгөний үрэлгэн байдлаас дээрхи шинж тэмдгүүд улам үгжирч эхэлдэг.

Архи тамхины хортой хавсарсан сэтгэл санааны хямралын нөлөөгөөр хүний жин нэмэгдэж,бие хавагнаж,дотоод шүүрлийн булчирхайн хямрал болсоноор цусанд сахар ихдэх,
эд эсийн хямралын шинж \Метаболизмын хам шинж\ үүсгэдэг.

Энэ хам шинж гүзээ суулгадгаар онцлого,хэвлийн доод хэсэгт хурсан өөх,хүний биед хуурмаг дайварыг бий болгож,дайврын ажилгааг эмгэг байдалд оруулсанаас бэлгийн дайвруудын хүчийг сулруулж,эрэгтэйчүүдийг бэлгийн сулралд оруулаад байдаг.

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн ажилгаа хэвийн бус болгосоноор савны хий хөөрч,сэтгэл санааны тогтворгүй байдалд орж эмэгтэйчүүдийн өвчлөлийн эх суурь тавигдаж,олон янзын оношлогдохгүй,зовиур шаналгаа гарч,тавгүй байдал үүсдэг.

Мөн илүүдэл хоололт,өтгөн кофе,кола яснаас кальцыг\Са\ ялгаруулж,ясны минералын харьцааг алдагдуулсанаас үе мөчний өвдөлт,хавагналт,ясны сийрэгжилтийг өдөөдөг.

Хүүхдэд кола болон хийжүүлсэн ундаа ихээр уулгахад ясанд хурсан кальц уусан алга болж "Рахит" үүсгэх үндэс болдог.
Тараг сүү ээдэмцэр,жимсны хандаар баяжуулсан,сүүн бүтээгдэхүүн сайн нөлөөтэй.

Хүний амьдралын хэвь маягаас хүн эрүүл байж урт наслах үндэс тавигддаг.

Европын ихэнх оронд орой 22 цагаас хойш хот нам гүм нойрсож ажил амьдрал ургах нартай зэрэгцэн жаргах нарнаас өмнө дуусдаг.

Хүн хүнээ эрхэмлэн хүндэлж,үүд чанга нүдэхгүй нойрсож байгаа хүүхдээ сэрээхгүй,байх хэрэгтэй.

Тэгвэл бид урт насалж,өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалж,21 зууны хүндтэй иргэд болох ойрхон байна.

No comments:

Post a Comment