Saturday, July 14, 2012

Идэр насны залуусыг гэнэтийн үхэлд хүргээд байгаа учир шалтгаанууд.

"Идэр нас"ны залуусыг гэнэтийн үхэлд хүргээд байгаа учир шалтгаанууд. Хүний амьдрах нас тун урт. Харин 40 эргэм настай эрчүүд дөрөвөө дарсан Ат гэж зүйрлэл байдаг. Энэ бол эр хүний эд хавыг дуурссан сайхан үе. Харин энэ насанд эр хүний дотоод шүүрлийн булчирхай маш хүчтэй ажилж,бүхий л эр чадалаа үзүүлж,эрийн жавараа үргээ гэлтэй,бие мах бодийн маш хүчтэй урвалууд явагдаж эхэлдэг. Энэ үйл явц 55 нас хүртэл үргэлжлэх бөгөөд,маш хянамгай,цэмцгэр явах нэр хүндээ өргөх ихээхэн хариуцлагыг биедээ тохон, сүрлэг өдөө цацлан яваа Тогос шиг юм. Энэ байдал нь эр хүний маш идвэхтэй үйл ажилгааг шаардахаас гадна,биеийн эрүүл саруул байлгах хөдөлгөөний идвэхийг шаарддаг. Хурдан гүйх,хүч тамирын дасгал хийх, гэр бүл болон, хүмүүст тустай үйл хийх, өөрөө хаа ч хэрэгтэй хүн болохоо ойлгосон хүчтэй мэдрэмж, сэтгэл санааны тогтворгүй зан төрөх гарч ирдэг. Энэ их хичээл зүтгэл үүсгэгч дайвар хүний цөс, цусыг өтгөрүүлж,цусны эргэлтийг сааруулж бодисын солилцоонд саад учруулж, метаболизм үүсгэснээр хурдтай таргалуулах,дотоод шүүрлийн булчирхайн хурц ажилгааг хямрааж насны таргалалт үүсгэх ундрага болдог. Гаднаас нь харахад эрүүл,наадамд 3 даваатай, найранд гурван дуутай эрчүүдын "Од харвах" хоромын төдийд болоод өнгөрдөг. Үүнийг тайлбарлах учир шалтаг амархан. Зүрх нь хаагдсан, цус харавсан, зүрхэний шигдээс, шар нь тайлагдсангүй, хэт уурлаад, ажилын ачаалал ихдээд гэнэ. Тун харамсалтай уй гашуу.Тамхи архинаас л боллоо. Эмчид үзүүлж эмчилгээ хийлгэж байхгүй дээ, архи тамхи хэргэлэх биш, ядаж 60 хүрсэн бол... гээд насны харуусал. Идэр насны эрчүүд олон улсын өвчин судлалд, эрдэм шинжилгээний судалгаанд дотоод шүүрлийн булчирхайнуудын ажилгаа хямралаас, мэдрэлийн үйл ажилгааны болон зүрх судасны огцом дутагдлаас нас баралт их байна. Гээд томьёолсон байдаг. Тэгвэл эрчүүд маань юуг анхаарах эрүүл мэндээ яаж хамгаалах вэ? -Мэдээж хорт зуршилаасаа салж болно. Гэр орон, ахуй амьдрал,ажил төрлийн уур хилэнгээ дарна. Санхүүгийн болон элдэв стрессыг арилгаж болно. -Хаяа даа шинжилгээ өгөөд зүрхний бичлэг хийлгээд зүрхэнд шигдээс байна уу? гэдгийг мэдээд авна. Эмчид үзүүлээд тохирох эм эмчилгээ хийлгэчихнэ. -Фитнесс бассенд яваад хаяа тоглоод адерналинаа сэргээчихнэ. Тиймээ энэ бүгд эр хүний эрүүл мэндээ хамгаалах үүрэг. -Эрчүүдээс өөрсдөөс нь шалтгаалахгүй мэдэгдэхгүй мэрэгдэж байдаг мэдрэлийн эд эс дендрит,аксионуудаас хамаардаг байна. Мэдрэлийн эсийн мэдрэхүй цахилгааны болон соронзон орны үйлчилэлээр биш химийн гал урвал тэсрэлтийн хүчээр импульс үүсгэж,халуун дулаан элчийг бие мах бодь үүсгэж, цусны эргэлтийн дулаалга хөдөлгүүр болдогоор онцлоготой. Мэдрэлийн системийг хамгаалж байдаг араг яс, үе мөчний яс холбоосууд,эр хүний идэр насанд ажилын ачаалал,хүйтэн халууны эрс тэс байдалаас, нуруу нуглам,үе мөчний өөрчилөлт орж нэгэн мэдрэлийн гарц дээр ивэрхий,соривжилт саатал үүсгэж, өвдөлт үүсгэж, хурц болон архаг мэдрэлийн өвдөлт үүсгэснээр мэдрэлийн систем химийн гаж гал урвалжилт явагдана. Үүнээс болж нэн түрүүн нойр булчирхай,бөөрний дээд булчирхайн ажилгаа хямарч,гэнэт даралт ихсэх,зүрхний булчинд шигдээс үүсэх, цөс цус өтгөрөх, элэгний дутагдалд орох, үе мөчний саажилт үүсэх,зэргээс гэнэт үхэлд хүргэдэг учир шалтгаан болдог. Иймд "Идэр нас" ны эрчүүд: -Хүзүү нуруу нуглам, үе мөчиндөө уян хатан байлгах, осол гэмтэлээс урдчилан сэргийлэх, хий хуянгаа арилгуулж,үе мөчний хөшингө байдлаа арилгуулж байх шаардлагатай. -Биед мэдрэгдэх түр зуурын хямралын үед элгэнд хоргүй монгол эмээ ууж байх. -Зүү төөнүүр,иллэг массажийг сайтар хийлгүүлж,биенд хурах хоруу чанартай Гистамин зэрэг дайвруудыг арилгуулж байх хэрэгтэй. - Сэтгэл санааны хямралд орохгүйн тулд,асуудлыг уужуу тайвнаар шидэж цусандаа өс хонзонгийн дайвар хуралдуулахгүйн тулд сэтгэл зүйчээс зөвөлгөө авч чаддаг, сэтгэл ариусгах бясалгалд үнэн сэтгэлээ зориулж сурах - Урт наслахын болон хөгшрөлтэй тэмцэх урлаг гоо сайхныг дээдлэж сурвал Та гэнэтийн үхлийн аюулаас аврагдах болно.

No comments:

Post a Comment