Friday, July 20, 2012

Толгойн өвдөлт- Хүний сэтгэцийн сүүдэр юм.

                 "Толгойн өвдөлт" -Хүний сэтгэцийн сүүдэр юм.

 Хүний бие мах бодийн үйл ажилгаанд  хямрал гарах болгонд өвдөлт үүснэ.
Өвдөлт ямар нэг учир шалтгаантай эхэлдэг. Тухайн бие мах бодийн тодорхой хэсэгт өвдөлт үүссэнээр нь: Толгойн өвдөлт, хөл, гарны, хоолойн өвдөлт, шүдний өвдөлт,  чихний өвдөлт, үе мөчний өвдөлт, зүрхний, элэг цөс, нойр булчирхайн, ходоод гэдэсний, нуруу нугламын, гээд олон янз. Харин сэтгэлийн зовиур шаналгаатай холбоотой өвдөлтийн сэтгэл зүйтэй холбож үздэг.
 
      Нэн түрүүн олонтоо тохиолдох өвдөлт- Хүний толгойн өвдөлт.

  Толгойн өвдөлтийг өвдөлтийн байрлал, өвдөлт үүсч байгаа цаг хугцаа , үргэлжлэх хугцаа, намдах, өвдөлтийн давтамж, хатгах, лугших, дэлсэх, чинэрэх, дарах, битүү өвдөлт зэргээс учир шалтгааныг тогтоодог.

  Айдас шаналгаа дагуулах толгойн өвдөлтийг:
           - Толгой тархины эмгэг өөрчилөлтөөс болсон өвдөлт
           - Өвчний улмаас үүсч байгаа толгойн өвдөлт гэж байдаг.
 Толгойн бие даасан өвдөлтөнд  олон улсын өвчилөлийн ангилалд хамруулан
   - Мигрэнь өвдөлт
   - Чангаран, зогсолтгүй өвдөх өвдөлт
   - Тусгай ангилалын
   - Нийлбэр хэлбэрийн гэж ангилдаг.

 Мигрэнь толгой өвдөлт - өвдөлтийн шалтгаан тодорхой бус түгээмэл өвдөлт байхаас гадна голдуу эмэгтэйчүүдийн толгой өвдөлт гэж хэлж болно.
 Энэ толгойн өвдөлт битүүхэн дуншссан өвдөлт байх бөгөөд бөөлжис зутгуулах, нүд бүрэлзүүлэх, хатгах бөгөөд дуу чимээ, ямар нэг үнэрээс болж өвдөлт ихсэх хандлагатай байдаг.

 Өвдөлт эхлээд түр зуурт намдаж болдог ч хэдэн цагаар ч намдахгүй өвддөг байна.

Шалтгаан нь: - Цаг агаарын байдал,
                        - Хоололтын байдлаас  өвчлөл эхэлдэг.
 Бяслага, вино, айраг, зэрэг эсгэлэн зүйл, нарших, шар хөөрөх нь толгой өвдөлтийн шалтаг болно.
                       - Мигрэнь толгой өвдөлтийн учир шалтгаан гүйцэт судлагдаагүй байна.
                       - Удамшилын гаралтай шалтгаан ч байдаг байна.

  Чангаран, зогсолтгүй өвдөх өвдөлт нь:

 Маш хүчтэй өвдөлт өгдөг учир эмчид үзүүлэхээс өөр аргагүй болдог. Хурц хүчтэй өвдөлт нойргүй хонуулж, сэтгэл санааны хямралд оруулж, цаг агаарын болон агаарын даралтаас өвдөлт даамжирч толгойноос хүзүү рүү дамжин өвдөж, хучн хөөрөх, дал мөр хүзүү сээрээр хатгуулан дарамттай өвдөлт үүсгэдэг.
 Өвдлөтийн хугцаа богино ч дахин давтан өвдөлт сэдэрч өвддөгөөр онцлоготой.
Хэдэн сараар үргэлжлэн хөшингө байдал үүсгэнэ.
 Голдуу архчин тамхичингуудад ихээр тохиолдоно.

 Тусгай ангилалын толгойны өвдөлтөнд:

   Тархины холбогч эдүүдээс гаралтай өвдөлт ордог.
 Энэ өвдөлтийн онцлого:  20 - 40 насны эрчүүдийг хамардаг.
Маш хүчтэй хатгаж зангирч өвдөнө. Нэг талын нүдний ухархайнаас эхлэн толгой таллан өвдөж, хамар битүүрүүлдэг.
 Өвдөлт 30 минут үргэлжлэн хоногт хэд хэдэн удаагийн давтамжаар өвдөлт ихсэж долоо хоногоос 1 сарын турш үргэлжилдэг.Архи уухад улам даамжирдагаар онцлоготой.

 Нийлбэр хэлбэрийн толгой өвдөлт нь: дээрхи хэлбрийн толгойн өвдөлтүүд зэрэгцэн гарах,
тодорхой өвдөлтийн ялгааг олж мэдэхэд хүндрэлтэй, Учир шалтгаан тодорхой бус байдаг.

  Өвчнөөс улбаатай толгойн өвдөлт:

 - Вирусын халдвар, амьсгалын дээд замын өвний улмаас
 - Чих, хамар, шүдний өвчний улмаас
 - Хүзүүний нуглам, булчингийн агшилтаас
 - Цусны даралт ихсэх, цусны өтгөрөл, судсаны бөглөрөл  үрэвсэлийн улмаас
 - Тархи нугасны үрэвсэл
 - Мэдрэлийн судалын үрэвсэл, гурвалсан мэдрэлийн үрэвсэл
 - Гэмтлийн улмаас, тархины доргилт гэмтэлийн улмаас
 - Тархины уйланхай, хавдрын улмаас
 - Хордлого
 - Нүдний өвчний улмаас энэ толгойн өвдөлт үүсдэг
 - Бэлгийн харьцаанд орох үеийн толгой өвдөлт
Эдгээр шалтгаанууд сэтгэцийн сүүдэр үүсгэх шалтгаан болдог.

  Толгойн өвдөлтийн эмчилгээг учир шалтгааныг сайтар тогтоон оношлох учиртай.
Ингэснээр эмийн болон мэс заслын ажилбар хийж эмчилдэг эмчилгээний олон төрлийн арга бий.
 Толгойн өвчинд нэрвэгдээд байгаа хүмүүс эрт оношлуулж эмчилгээг сайтар хийлгэхэд
"Сэтгэцийн сүүдэргүй" амар тайван болно.

  "Сэтгэцийн сүүдэр гэдэгт хүний дотоод өвчлөлийн учир шалтгаанаас уур уцаар үүсэх, үргэлжийн хар санаа, айдас, хардалт сэжиг төрүүлж явах, сандарч тэвдэх, уулганч болох, учир шалтгаангүй хэрүүл маргаан үүсгэх, зэрэг  нь хүндэрч сэтгэцийн өөрчилөлт гарахыг хэлнэ"
                                                                               эмч Б.Бат-Оргил.

  Уламжлалт анагаах ухаанд толгойн өвдөлтийн байрлал, өвдөлтийн шинж чанарыг
шинжлэн дүгнэсэн олон жилийн ажиглалтаар тусгай томьёолсон наршил эмчилгээтэй байдагаар онцлого.
 Хий шараар үүсэх толгойн өвдөлт гэсэн томьёололд:
 - Элэгний халуунаас
 - Бадгана ихдсэнээс
 - Хүйтэн хий давамгайлсанаас
 гэх олон үндэслэлийг гаргаж ирдэгч эмчилгээний арга барил олон янз, эмч, маарамбын  
 өөр өөрийн арга барил уламжилж ирсэн эмчилгээний нууц тайлагдашгүй байдгаар онцлого.
  

No comments:

Post a Comment