Thursday, July 26, 2012

Хүүхэдийн Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?

                Хүүхэдийн  "Хөгжлийн бэрхшээл" гэж юу вэ?

   Дэлхий дээр өдөрт тоо томшгүй олон бяцхан үрс мэндэлдэг.
2011 онд дэлхийн хүн амыг долоон тэрбум болгосон бяцхан үрс төрцгөөж,  Филифинд төрсөн хүүхдийг дэлхийн 7 дахь тэр бумтан иргэнээр бүртгэсэн.
   Хүүхэдийн эрүүл саруул төрөлт, эх орон, эцэг эхийн баяр баясгалан.
Харин ямар нэг согог өвчлөлтэй хүүхэд төрөх нь:  "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд" гэсэн томьёололд хамаарч, эцэг эх байтугай нийгэм нийтээрээ зүрх шаналж, нүд халтарч, чихэнд таагүй мэдээ болон хувирдаг.

       Хүүхдийн согог өвчлөлтэй төрөх шалтгаанууд:
         - Удамшилын болон үл тогтоогдох  шалтгааны улмаас
         - Эцэг эхийн өвчлөлийн улмаас
         - Амьдрах орчины болон хүнс тэжээлийн хомсдолоос
         - Хувь хүний сэтгэцийн өөрчилөлтөөс
         - Эмчилгээ асаргааны хоцрогдолоос
         - Осол, гай гамшигийн улмаас
       Зэрэг шалтгаан байдгийг дурьдаж болно.

 Удамшилын болон үл тогтоогдох шалтгаанд нэрвэгдсэн хүүхдүүдын ой ухааны болон нийт үе холбоосонд ихээхэн өөрчилөлттэй болон хүнтэй харьцах харьцаа бүдэг байдаг.
 Удамшилын болон үл тогтоогдох  өвчтэй хүүхдүүдийг Дауны болон Мукополисахародоизын,  Саажилтын, Төвийн гаралтай эмгэг гэх мэт онош тавина. Судлаачид учир шалтгааныг гүйцэд тогтоож чадаагүй.
     Ийм өвчтэй хүүхдүүд зүүн европын орнуудад ихээхэн байдаг.

    Эцэг эхийн өвчлөлийн улмаас согог эмгэгтэй хүүхдүүд төрөх нь их байдаг.
 Хүүхдийн ой ухаан бага зэргийн хомсдолтой, үе мөч хөдөлгөөн саажилтай,
ихэрлэх хүүхдийн эрхтнүүдийн согог \их бие, толгой хүзүү нийлсэн, үе мөч нэгтэй\
дотор эрхтний согогийн улмаас хагалгаа хийлгэх шаардлагатай болон хараа сонсголын гажгууд хамаардаг.

   Амьдрах орчин болон хүнс тэжээлийн хомсдолоос дэлхий дахиныг хамарсан хүүхдийн дотор эрхтэн үйл ажилгааны алдагдал "АНАРЕКС" болон тулгуур эрхтний согог ихээхэн гарч ирдэг. Үүнд агаарын бохирдол, үйлдвэр уурхай хор уршиг, изотопын болон цацраг идвэхжилын хор,
уух усны бохирдол, нарны хэт ягаан туяаны нөлөө зэрэг ихээхэн өргөн хүрээг хамардаг.

  Хувь хүний сэтгэцийн өөрчилөлт хүүхдийн согог үүсэх шалтгаан болдог.
Эцэг эхчүүдийн тайван бус амьдрал, сэтгэл санааны гүн цочирол, зэрэг нь урагт ихээхэн хортой нөлөөлж, эхийн эрт үеийн болон сүүл үеийн жирэмсний  хордлогоос, эхэс хөндийрөх, эхэс төрүүлэх, илүү болон дутуу төрөлтийн шалтгаанаас хараа, сонсголын гажиг үүсэх,үе холбоос болон ой ухааны хомсдолтой төрөл гардаг байна.

 Хүүхэд төрсөний дараа асран хамгаалах байгуулгын ажилгааны эмх замбраагүй байдал,
эмч, сувилагч, асрагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас, химийн эм, антибиотекийн хор уршигаас  хүүхдийн сонсгол харааны болон тулгуур эрхтний засах болоцоотой гажгыг хугацаа алдсанаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нэмэх тохиолдол байгаад байна.

Хүүхдийг асран хамгаалах анхаарал суларсанаас хүүхэд гэмтэх бэртэх, түлэгдэх зэргээс тахир дутуу болох, мөн байгалийн гай гамшигт нэрвэгдэн,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ихсээд байна. 

 Хөгжилийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, сувилах эмчилэхэд зарцуулах хүч хөдөлмөр улс орон, дэлхий нийтийг хамарсан томоохон асуудал болж дэлхийн эв саналаа нэгдсэн олон улсын эв санааны нэгдлийн байгуулга, халамж хайрын тусламж, шашны байгуулагууд идэвхтэй оролцож үйл ажилгаагаа явуулдаг онцлогтой.

 Гэсэн ч эрүүл хүүхэд бидний гэрэлт ирээдүй тул гэр бүл төлөвлөлт, нийгмийг эрүүлжүүлэх,
амьдрах орчиныг сайжруулах, ядуурлыг багасгах гэх мэт хүүхдийн төлөө хийх ажил бидэнд,
тахиад шүтээд, хадаглаад байгаа уул овоо шиг их байна даа.
  





   

No comments:

Post a Comment