Эмзэгийн " Эмзэг " асуудал.
Өнөөдөр бидний хариуцлагагүй байдлаас хөөрхий алаг үрс осолд орж гэмтэж нуруу нугасаа гэмтээж саажилттай хүүхэд залуус ихслээ.
Нэг өдөрт хэдэн хүүхэд юмнаас унаж гэмтэж, уралдаан тэмцээний ослоос гэмтэж, төрлөхийн согогтой хүүхэд хичнээн байна. Энэ бүгд хөгжлийн бэрхшээл гэсэн ядуухан үгэнд хамрагдаж, бас мал шиг тоолуулаад байна. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй 119 мянган хүн монголд байна гэж тоолсон. Тэгвэл 40 д сая хүнтэй Польшид 3 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна гэнэ.
Хар бага наснаасаа хүнээр асруулж, түшүүлж, сэтгэл зүйн сайтар бэлтгэл хийж байх шаардлагатай эмзэг асуудалд тулгамдсан асуудал захаасаа аваад их байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгуулага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дээдлэн үзэх, конвенц гарган дэлхийн бүхий л оронд нэн түрүүнд бодлого боловсруулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Түүгээр ч барахгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгийг дагсан гэр бүлийн сэтгэцийн бэрхшээлд анхаарал тавьдаг, сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, эд материалын туслалцаа үзүүлдэг.
Энэ эмзэг асуудал гээд хэн бүхэн бэлхэнээ тодорхойлж чадна.
Гэтэл саяхан хөгжлийн бэрхшээлтэй шилжилтийн нас өнгөрсөн хүүхдийн эхийн асуулт энэ сэдвийг хөндөж бичихэд хүргэлээ.
Эмзэгийн "Эмзэг" асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн хөгжилт, дотоод шүүрлийн булчирхай дааврын асуудал юм.
Бидний туслаж түшиж асарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээл гэдгээс илүү цусанд ялгарч, хуримтлагдаж байгаа бэлгийн дааврууд тэднийг сэтгэцийн хүнд байдалд оруулдаг байна.
Тэдний зан араншингийн өөрчлөлт, өөрийн хүслээр тав тухтай орчинг бүрдүүлж, ичиж санаа зовохгүй эрүүл хүн шиг дур хүслээ хангаж чадахгүйд эмзэгийн эмзэг асуудал үүсдэг.
Хамгийн тайван байдаг дүлий хэлгүй хүмүүс тэд өөр өөрийн хэл болох дохио зангаагаар гар утсаар хэдэн үг нисгээд асуудлаа шийдэнэ.
Хараагүй хүмүүсийн хувьд өөрсдийн эмзэг асуудалаа тэгсхийгээд болгоно. Тэдний нүд хуруундаа бүхий л биедээ орсон байдаг болохоор шилэн сонголт маш өвөрмөц, нэгэн сайхан таашаалаа эргэн нэхдэг нэхэл хатуу байдал тэднийг зовоодог.
Тэгвэл төрөлхийн түнхний болон үе мөчний согогтой хүмүүс бэлгийн хавьталтын бүрэн таашаал авч чадахгүй ичиж зовох дарангуулалд орох нь сэтгэцийн өөрчлөлт орох шалтаг болдог байна.
Нуруу нугасны согог гэмтэл саажилтын түвшинээс хамаарч бэлэг эрхтний ажилгаа дотоод шүүрлийн булчирхай дааврын ялгаралт янз бүр байдаг.
Тэдний бэлгийн үйл ажилгааны сонирхол маш их байдаг боловч өтгөн шингэнээ барьж чадахгүй үйлдэлээс сэтгэцийн эргэлтгүй эмзэг үүсдэгээр хэцүү.
Харин төвийн саажилтай хүмүүсийн чин хүсэл нь өөрийн төрлийн хүмүүсийг үнэр торгон мэдрэмжээр мэдэрч тэднийг өөрөөсөө холдуулах гадны хүний үнэрийг таалах учир тэднээр өөрийгөө асруулах эрмэлзэл их байдаг. Энэ хүсэл биелэхгүй болохоор сэтгэцийн өөрчилөлт улам лавширч өөрийн хүнээ холдуулахын тулд биеээс гарах үнэр ихэсдэг байна.
Энэ урвалж сэтгэцийн гүн хямралд орсон "Шизоферин" өвчтэй хүмүүс ихээхэн гардаг байна.
Гадаадын орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах үйл ажилгааны практикт эмзэгийн эмзэг асуудлыг чухалчилан үзэж, судалгаа хийж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж, асран халамжлах тусгай төвүүд ажиллаж байна.
Манай орны хувьд түшиж асархаас цааш тусламжийн гараас хэтрэхгүй байгаа нь эмзэгийн эмзэг асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг байна. Санаа сэтгэл зовсон хэсэгхэн хүн "Sex shop" бүтээгдэхүүнээр аргацаадаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй асаргааний хүмүүсийг усанд оруулах, унтуулах, тайвшруулахад зориулсан тусгай хөтөлбөр бүхий үйлчилгээ эмзэгийн эмзэг асуудлыг шийдэх гол түлхүүр болно.
http://blog.onet.pl/42189,3,archiwum_goracy.html
http://blog.onet.pl/42189,3,archiwum_goracy.html
No comments:
Post a Comment